Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох саналыг МАН-ын Удирдах зөвлөл дэмжжээ
Image
Эрдэнэ болсон Монгол бичгээ эрхэмлэн дээдэлье
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрох өргөдлөө өгнө
Image
Цар тахлын цаг үед Монгол ГЭРИЙН хэрэгцээ их байна
Image
УОК БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОРЧ БУЙГАА ШАДАР САЙД Я.СОДБААТАР МЭДЭГДЛЭЭ
Image
Монгол гэрийн үйлдвэрлэл ШИНЭЧИЛСЭН стандарттай болно
Image
Б.Пүрэвдорж: Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлнө
Image
Засгийн газрын хуралдаан боллоо
Image
Нэр бүхий иргэд 33 тэрбум төгрөгийн зээлтэй УИХ-ын гурван гишүүнийг огцрохыг шаардлаа
Image
А.Отгонбаатар: Миний эхнэрийг тийм байдлаар авч гарвал би Я.Содбаатарыг шууд буудах байсан
Image
Ц.ТУВААН, М.ЭНХБОЛДОД ОРОН НУТГИЙН СОНГУУЛИАР БЭЛЭГ БАРЬСАН УУ?
Image
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
Image
Дархан-Уул аймаг 490 сая төгрөөр Камаз машин худалдан авчээ
Image
Шинэ уран бүтээл "ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ" киноны дуу
Image
Сэтгүүлчид хорт утааны баг, сум нэвтэрдэггүй хантаазтай ажиллана
Image
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Image
З.Мэндсайхан: Архины хатуулгийг бууруулах алхмуудыг хэрэгжүүлэхээр ярилцсан
Image
Баянзүрхийг “балгас” болгосон Д.ПҮРЭВДАВАА нийслэлийн АН-ыг самарч байна
Image
Б.Пүрэвдаваа, П.Нүрзэд нар намын даргын суудалд санаархаж байна
Image
Шинэ уран бүтээл "ЖОРОО МОРЬТОЙ БҮСГҮЙ"
Image
МҮОНРТ-ИЙН ХӨШИГНИЙ АРД НӨХДҮҮД ИНГЭЖ НАЙРЛАДАГ ЮМ БИШ ҮҮ?
Image
УЛСЫН ДЭЭД ШҮҮХ хуралдаж АН-ын үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзжээ.
Image
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ТӨРӨХ ҮЕИЙН ОРЧИН НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Д.Бямбасүрэн: Оюутолгойн гэрээ бол эрх мэдэлтнүүдийн шуналын нян цугларсан бохирын сав
Image
Барилгын салбарынхан Засгийн газраас бодит дэмжлэг хүслээ
Image
Эрүүлжүүлэхэд 225 хүн хонож, архидан согтуурах зөрчил эрс нэмэгджээ
Image
Дарханы замыг барих ажил гуравдугаар сараас эхэлнэ
Image
Байгальд ээлтэй малчинг улсын АВАРГА малчинаар өргөмжилнө
Image
Т.Мөнхсайхан: Коронавирустэй амьдрах шинэ амьдралын хэв маягт дасан зохицох хэрэгтэй
Image
Л.ГҮНДАЛАЙ: ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСААР ТОГЛОГЧИД...
Image
МҮОНРТ анх удаа нийгмийн сүлжээнээс 155.000 үзэгчийн хандалт авлаа
Image
Трампыг дэмжигчдийн “Parler” нийгмийн сүлжээг хаажээ
Image
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Сөүлд гацсан иргэддээ туслахыг шаардсан нь үр дүнгээ өгч эхэллээ
Image
Хөдөлмөр эрхлэх хугацаа нь дууссан БНХАУ-ын 250 иргэнийг нутаг буцаав
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай МҮОНРТ-ийн захирал Н.Дэмбэрэл цаг үеийн асуудлаар ярилцав
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа
Image
З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл
Image
МЭНДЧИЛГЭЭ: БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
Image
ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭЭЛТ ЦАХИМААР БОЛЛОО
Image
Байгаль орчин аялал жуулчлалын салбар 2020 онд
Image
Нэн ховордсон буган хандгайн үзмэр Дорнод аймгийн музейд хадгалагдаж байна
Image
Баянзүрх дүүргийн 42 мянган иргэн коронавирусний шинжилгээ хийлгэжээ
Image
Байгаль хамгаалагчдад зориулан 16 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Image
ИМПОРТЫН МОТОЦИКЛИЙН ХУДАЛДААНД СТАНДАРТ ТОГТООНО
Image
Дэлхийн шилдэг гиннесийн амжилтууд
Image
"СЭРҮҮЛЭГ" СОНИНЫ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ С.БАЯРМӨНХ "ШИЖИР АЛТ" ХХК-ИЙН ЗАХИРЛААР ОЧНО
Image
БОАЖЯ 2020: Тусгай дансанд байршсан мөнгийг анх удаа хөдөлгөж Архангай аймгийн Цэнхэр суманд нөхөн сэргээлт хийлээ
Image
Р.Батцэнгэл: НАГУНБИЛЭГ эмчийн хичээлийг арга бүхнийг үзээд алдахаас буцахгүй болсон үедээ л хүмүүс туршдаг
Image
ААНОАТ-аас хөнгөлж, чөлөөлөх хуулийн төслийг дэмжив
Image
“Оюутолгой” ХХК зарим ажил үйлчилгээг “оффшор” гэрээнд хамааруулан татвараас зайлсхийжээ
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
ФРАНЦЫН КОМПАНИАС 1.2 САЯ АМ.ДОЛЛАРЫН АВИЛГА АВСАН САЙД ХЭН БЭ?
Image
В.ПУТИН ШХАБ-ЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОНО
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
Өвлийн олимпийг зорьж очсон алдартнууд
Image
Байнгын хороод хуралдана
Image
Ууртай Монгол хүн
Image
ГОЛОМТ БАНК ХАМГИЙН ОТГОН САЛБАРАА АРХАНГАЙ АЙМАГТ НЭЭЛЭЭ
Image
УИХ-ЫН ДӨРВӨН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД МАЛТАЙ БАЯЛАГ ТӨГС БОЛНО
Image
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
Image
ОЮУНЫ СПОРТЫН ТАМИРЧИД БАГААРАА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
А.Цэрэнсодном: Иргэн Б-гийн машин дуут дохио хэрэглэх зөвшөөрөлтэй байсныг шалгаж байна
Image
УИХ-ЫН 42-Р ТОЙРОГТ НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХ НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
ЭЛЧИН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Image
Б.ЦЭЦЭГ: БИ ОХИНДОО ХОЁР ААВ, ХОЁР ЭЭЖТЭЙ БАЙХ ГАЙХАМШИГ ГЭЖ ХЭЛНЭ
Image
Үргэлж хамтдаа
Image
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС 10 ӨРХИЙН НИЙТ 101 ТОЛГОЙ МАЛЫГ ГАРГАВ
Image
Таны гарын алган дээр V үсэг бүхий зураас байдаг уу?
Image
ТАВАН ДҮҮРЭГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ
Image
СУМДЫН ХАРУУЛУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АЛСААС ХЯНАХ НӨХЦӨЛ БҮРДЖЭЭ
Image
Орон сууцны үнэ өсжээ
Image
Тэтгэврийн ӨВ ЗАЛГАМЖЛАЛ-ыг цуцлаж, ТАТВАР нэмэх төсөл өргөн барив
Image
Филиппины экс тэргүүн хатагтай 77 жилийн ял авчээ
Image
МАНАЙ ХОЁР ИХ АВАРГА ӨРСӨЛДӨГЧДӨӨ ДАВЛАА
Image
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Image
Гэмт хэргийн гаралт нэмэгджээ
Image
сошиал тэнэглэл /бичлэг/
Image
Малайзын 92 настай Ерөнхий сайд 4 долларын шаахай өмсдөг энгийн даруу нэгэн
Image
Өнөөдөр нохой өдөр
Image
ИХЭР ХҮҮХДЭЭ АЙЛД ОРХИОД НАЙМАН САР АЛГА БОЛЖЭЭ
Image
Image

З.Төмөртөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Зундуйн Төмөртөмөөтэй ярилцлаа.

-Ажлаа авсанаас тань хойш хэдийгээр богинохон хугацаа өнгөрч байгаа ч түлхүү анхаарч ажилласан ажлуудаас нь яриагаа эхэлье?

-Би Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн ажлаа аваад одоогоор хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ өдрүүд маань нийслэлийн жинхэнэ утааны ид үе байлаа. Мөн дэлхий нийтийг хамарсан коронавирусний цар тахлыг дотооддоо алдсан хүндхэн үе таарсан ч бид нөөц бололцооныхоо хүрээнд ажлуудаа хийж байна. Энэ ажил бол бидний, миний гэхээсээ илүү өнгөрсөн Засгийн газар, нийслэлийн удирдлагууд, “Тавантолгой түлш” ХХК гээд олон мянган хүний хийж хэрэгжүүлж, эхлүүлсэн ажлыг бид үргэлжлүүлэх, менежментийг дээшлүүлэх, агаарын бохирдлыг улам илүү бууруулахаар ажиллаж байгаа. Урд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байхад “Тавантолгой түлш” ХХК анх байгуулагдаж ажлын шаардлагаар үйл ажиллагаатай нь танилцаж байсан учраас багагүй мэдээлэлтэй байсан. Тийм болохоор шинэ ажил ч гэсэн нилээд дэмтэй байсан гэж хэлж болно. Энэ хугацаанд Зүүн бүсийн үйлдвэр гэж солонгос тоног төхөөрөмжтэй, шинэлэг, хүчин чадал өндөртэй үйлдвэр ашиглалтад орсон. Миний хувьд энэ хугацаанд том ажил гэхээсээ илүүтэй жижиг ажлуудыг илүүтэй анхаарч, иргэдэд хүрч ажиллахыг зорьсон.

Түлшний борлуулалтын цэгүүдийг өмнө нь дандаа төв зам дагуу байрлуулсан байсан. 2019 онд нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 389 борлуулалтын цэг ажиллаж байсан бол өнөөдөр 686 цэгээр түлшээ борлуулж байна.

Хүн болгон машинтай биш учраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломж тааруу хүмүүс түлшнээсээ илүү мөнгөөр такси хөлсөлж түлшээ авч байгааг анзаарсан. Тиймээс энэ тал дээр судалгаа гаргаж нэн шаардлагатай газруудад шинээр түлш борлуулах цэгийг 67 байршилд байгуулсан. Эдгээр 67 цэгээс 26600 айл түлшээ худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Яг л нөгөө уулын орой, замаас хол газруудад нь байгуулсан учраас иргэд унаа тэрэгний мөнгө гэхгүй байгаад талархалтай хандаж байгаа.

-Өнгөрсөн онуудтай харьцуулахад одоо агаарын бохирдол хэр байгаа вэ?

-Өмнө жил агаарын бохирдол бүх үзүүлэлтээрээ тавин хувь буурсан. Харин яг одоо бол манай Улаанбаатар хотын агаарын чанарын 15 суурин харуулын цэгийн 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр хүртлэх байдлын хэмжилтийн мэдээгээр өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад агаар дахь хүхэрлэг хий SO2 агууламж 40 хувиар, РМ10 тоосонцор 24 хувиар, РМ5 тоосонцор 2,5 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл СО 37 хувь, азотын давхар исэл NO2 27 хувиар буурчээ гэсэн мэдээг мэргэжлийн байгууллагууд маань гаргаж өгсөн. Ийм мэдээг дээрх 15 суурин харуулын цэг долоо, долоо хоногоор нь гаргаад явдаг. Гэхдээ өнгөрсөн жилтэй энэ үеийг харьцуулахад зарим өдөр утаа их юм шиг анзаарагдаж байгаа тохиолдол бий. Хүмүүс бид зөвхөн үзэгдэх байдлаар дүгнэдэг бол агаарын инверс гэж юм байдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Ер нь агаарын бохирдолд олон хүчин зүйл нөлөөлдөг юм билээ.

Мөн энэ жил хоёр, гурван үндсэн шалтгаан байгаа. “КОВИД-19”-тэй холбоотойгоор бид нар 24 цагийн галлагаатай байна. Сургууль, цэцэрлэг амарсан, хөл хорио тогтоосон байгаа нь ийм байдалд хүргэж байна л даа. Тиймээс долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байдалтай байгаа. Түлшний хэрэглээ үндсэндээ одоогоор 89 хувиар өсчихөөд байна. Өнгөрсөн жилийн өдийд хамгийн ихдээ өдөрт 3000 тонн гарч байсан бол одоо 5000 тонн гарчихсан. Хэдий тийм боловч утааг өнгөрсөн оныхоос илүү бууруулахын төлөө бид нар хичээж байна.

Ер нь утааг бууруулах төгс шийдэл сайжруулсан шахмал түлш биш. Гэсэн хэдий ч сүүлийн хорин жилд гамшигийн хэмжээнд хүрчихсэн байсныг шахмал түлшний үйлдвэр байгуулагдсанаар утааг 50 хувь бууруулсан. Цаашдаа бид 80 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна. Яваандаа дэд бүтэц, инженерийн шугам шийдлээр яндангийн тоог цөөрүүлэх, байхгүй болгох ажил руугаа орох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Тэр болтол утаанд хордоод суугаад байж болохгүй учраас одоогоор хамгийн сайн шийдэл нь сайжруулсан шахмал түлш юм.

-Засгийн газраас түлшний үнийг 75 хувиар бууруулсан. Гэсэн ч хүмүүсийн дунд түлш түлэхэд мод их шаардагддаг. Харин модны үнэ ихээр нэмэгдсэн нь бас дарамт болж байгаа гэх юм?

-Манай Байгаль орчны газраас ойн цэвэрлэгээний эрх өгдөг. Би ажлаа аваад ойн цэвэрлэгээний эрхийг нилээд олгосон. Ингэснээр модны үнийг нэмэгдэхгүй байх тал дээр дэм болох боломжтой байсан. Гэвч цар тахал гарч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэл рүү мод оруулах асуудал хүндэрсэн. Ингэснээр модны нөөц багасч, үнэ нь нэмэгдэж байгааг үгүйсгэхгүй.

-Агаарын чанарын мэдээгээр агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан гэдэг ч сошиал орчинд эсрэгээрээ мэдээ их явж иргэдийг төөрөгдүүлж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Би өөрөө мэргэжлийн хүн биш. Тиймээс мэргэжлийн хүмүүстэйгээ энэ талаар зөндөө уулзаж ярилцсан. Харин мэргэжилтнүүдийн баталж байгаагаар энэ бол байж боломгүй худлаа зүйл юм билээ. Утаа буурсанаар ургийн эндэгдэл их хэмжээгээр буурсан, ханиад томууны дэгдэлт багассан гэдгийг ЭМЯ-аас хэлж байгаа. Тиймээс утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг мэдээлэл огт худлаа гэдгийг хэлье.

-Танайхаас “Утааг үдье” гэсэн аян хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ аяны зорилго нь юу вэ?

-“Утааг үдье” аяны зорилго бол мэдээж утаанаас бүгдээрээ салъя, нийгэмд үнэн зөв мэдээллийг хүргэх. Мэргэжлийн цаг уурын байгууллага, эрүүл мэндийн байгууллагыг хүмүүс нь өөр өөрсдийн чиглэлийг судалгаатай мэдээллийг иргэдэд өгч эхлээд байна. Ер нь төрийн байгууллагуудын хамгийн том алдаа бол иргэдээ мэдээлэлжүүлж чаддаггүй байдал. Зөв мэдээллээр хангаж чадахгүй байгаа учраас иргэд хадах эрхтэй шүү дээ. Дээрээс нь утаа бол улс төрийн мөнхийн сэдэв учраас зорилготойгоор худал мэдээлэл тарааж ч байгаа байх. Тиймээс бид нар мэдээллээ нэг урсгалаар хүргэхээр ажиллаж, контентоо бэлдэж байна.

-Зургаан шуудай түлш долоо хоногтоо хүрэхгүй байна гэсэн гомдол их байх шиг байна. Түлшний тоог нэмэх боломж бий юу?

-Хэрэглээний хувьд, борлуулалтын хувьд өнгөрсөн жилийнхээсээ хамаагүй ихэссэн гэдгийг би түрүүн хэлсэн. Харин нэг асуудал байгаа нь түлшний “Сайн карт”. Бид нар энэ картыг бүртгэлжүүлж эхлээд байна. Өнгөрсөн жил 254,489 карт иргэдэд олгосон юм билээ. Гэтэл эдгээр картны 154,100 нь л идэвхитэй буюу бүртгэлтэй байгаа юм. Үлдсэн нь ямар ч бүртгэлгүйгээр түлш худалдан аваад байна. Одоогоор бид нар 50 мянга гаруй айлын картыг бүртгэлжүүлсэн. Бид нар 220 мянган өрхтэй мөртлөө 254 мянган карт тараачихсан нь зарим хэсэг нь олноор худалдан аваад, ганц карттай нь зургаан түлшээ долоо хоногтоо хүргэх болчихоод байгаа юм. Энэ өөрөө цэвэр алдаа. Долоо хоногт зургаан шуудай гэж хатуу юм ярьдаг ч үүнийг биелүүлж байгаа хэсэгхээн айл байна л гэсэн үг. Гэхдээ бид нар борлуулах цэгүүдээ нөөцөлсөн түлшнээсээ хангаад явж байна. Өвөл эхлэхэд бид нар 95 мянган тоннын нөөцтэй байсан бол одоо 33 мянган тонны нөөцтэй үлдсэн. Өдөр болгон үйлдвэрлэж байгаа хэрнээ нөөцөөс асар их гарч байна. Харин бүртгэл дуусчихаар энэ асуудал харьцангуй гайгүй болно.

-Таны хариуцдаг ажлуудад утаанаас гадна хөрс, усны бохирдол гээд олон зүйл хамаардаг. Тэгэхээр энэ тал дээр ямар, ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид нар саяхан 2020-2025 оны үндсэн чиглэл баталсан. Мөн нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг батлаад байна. Энэ хүнд үед нийслэлийн төсөв амаргүй байгаа. Гэсэн хэдий ч хийхээр төлөвлөж байгаа олон ажлууд бий. Гадны олон төслүүдтэй хамтрарч олон ажил хийхээр санал, санаачилгыг хэрэгжүүлж байгаа. Эдгээр ажлуудаа цаг тухай бүрдээ танилцуулагдаад явна. Миний хувьд Засгийн газрын түүхэн 62-р тогтоолыг үргэлжлүүлэх хувь тохиосонд их баяртай байгаа. Тиймээс энэ ажлыг нэр төртэйгөөр хийж, агаарын бохирдлыг 70, 80 хувь бууруулахын төлөө өөрийн багийнхантайгаа хамт хичээн хүчин зүтгэж, ажиллаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6