Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Г.БУЯНДОРЖ: БИ нэр бүхий ПРОКУРОРуудыг шалгуулахаар ГОМДОЛ гаргаж байна
Image
Вакцинжуулалтын гэрчилгээг хэвлэж авах боломжтой
Image
Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 64 гомдлыг шалгаж байна
Image
ХИЛИЙН БООМТУУДАД ЭРСДЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, ХИЛЭЭ НЭЭХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХАНГАЖ БАЙНА
Image
ХДХВ-ийг эсэргүүцэх чадвартай хүмүүсийг судалж байна
Image
Сургагч багш бэлтгэх цахим сургалт эхэллээ
Image
“Nike”-ийн дэд захирал хүүгийнхээ бизнесээс болж ажлаа өглөө
Image
БОАЖ-ын сайд Н.Уртнасан богино хугацаанд чамгүй ажил амжуулж, салбараа гацаанаас гаргах нь
Image
"Монголын волейболчид олон улсад амжилт үзүүлэхэд ойрхон байна"
Image
Сү.Батболд солонгос иргэдтэй ямар холбоотой юм бэ?
Image
Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргалаа
Image
Швейцарь: ОХУ-ын "Спутник V" вакцин нь ЭКСПОРТЫН ХИТ болж байна
Image
Ардчилсан Монгол Улсын иргэн хязгааргүй баяжих эрхтэй
Image
SOS: 18 хоног архи уусны улмаас амь насаа алджээ
Image
ЭМЯ: Улаанбаатар хотод 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Image
Тахилгат уулсаа дархлах уу, уул уурхайг шүтэх үү?
Image
Нэгдсэн намын нэр нь МАН (МАХН) байхаар ярилцжээ
Image
БНХАУ-д суралцах оюутныг тодорхой мэргэжлээр элсүүлэх боломжтой
Image
“АГААР НЭГ” ПЛАТФОРМЫГ АЛБАН ЁСООР НЭЭЛЭЭ
Image
“САЙН АХ” АЖИЛЛАГААНУУДЫН ТӨСТЭЙ БА ЯЛГААТАЙ ТАЛ
Image
УИХ-ын гишүүд “АстраЗенека” вакцин хийлгэнэ
Image
Мьянмарын цэргийнхэн 19 орноос 100 дипломатчийг эгүүлэн татжээ
Image
Д.Бямбасүрэн: Монгол Ардын Нам түүхэнд маш үнэтэй үүрэг гүйцэтгэсэн
Image
С.К.Шойгу Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд баярын мэнд хүргэв
Image
ЭМЯ: 48 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 3000 болов
Image
Иог, бясалгал нь эрүүл мэндэд хамгийн чухал дадал
Image
Г.Майцэцэг: Яаж үйлдвэрлэгч орон болох вэ гэдэг чинь бодлого байхгүй юу
Image
Улс төрд танигдаагүй Улсын аварга тариаланч
Image
Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
Image
У.Хүрэлсүх: АРДЫН ТӨРИЙН ТҮҮХ БОЛ АРДЫН НАМЫН ТҮҮХ МӨН
Image
БОАЖ-ын сайд Н.Уртнасан Япон улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Image
Хэрэгт холбогдогчгүй учир сагсчдын нас барсан хэргийг хаана
Image
М.Ганбаатар:Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана
Image
"Гүйгч" УГТ Б.СЭР-ОД Токиогийн ОЛИМПД оролцох ЭРХЭЭ авлаа
Image
“Ард”-ын Ч.Ганхуягийн авдар дүүрэн алтны амбиц
Image
Мьянмарт цэргийнхэн жагсагчид руу гал нээсний улмаас 18 хүн амиа алдав
Image
Улаанбаатар удахгүй гаднын хотууд шиг “Өглөөний гудамж”-тай болно
Image
Нийслэлийн агаарын бохирдлыг 15 цэгт хэмжиж байна
Image
Тусгаарлагдсан иргэдэд нэмэлт төлбөртэйгээр байрлах боломжтой буудлуудыг иргэдэд хангаж өгнө
Image
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН ТӨЛӨӨЛЛҮҮД УУЛЗЛАА
Image
Үндэсний олимпийн хороо Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран ажиллана
Image
Хуульч Ч.Өнөрбаяр: Хэрэв нэр бүхий шүүгчид ёс зүйн дүрмээ зөрчсөн бол тэдэнд хариуцлага тооцох ёстой
Image
Хот хооронд зорчих иргэн PCR шинжилгээний хариуг заавал биетэй авч явна
Image
АН-ын хуучин дүрэм хүчин төгөлдөр үйлчлэнэ
Image
Сансрын нисэгчийн хувцас ямар үүрэгтэй вэ?
Image
Хал цэргийн "дэг" буюу "хариуцлагагүй" лайв
Image
Хотоо мартсан гэсэр, хоймор зүүдэлсэн гэлэн
Image
АН-ын ҮБХ-ны гишүүдийн ээлжит зөвлөгөөнөөр зарим нэг томилгоог хийв
Image
Л.МӨНХБАЯСГАЛАН: ХҮҮК минь ЯАНА даа ...
Image
Амттай “секс”-дэх шалтгаан
Image
Автомашин онхолдож хоёр хүн нас баржээ
Image
Бүрэн хэмжээний ”Шидэт хуудас” хүүхэлдэйн кино 2016 оны намар нээлтээ хийнэ
Image
Дэлхийг өөрчилж мэдэх 2015 оны гайхамшигт 10 нээлт
Image
Францын цөмийн Арева компани УИХ-ын гишүүдийг худалдаж авч байна /бичлэг/
Image
Дуучин Т.Дэлгэрмөрөн хувийн амьдралынхаа бичлэгийг дэлгэлээ
Image
Монголын нууц товчоо-г эсгийн дээр урлаж, Гиннест бүргүүлнэ
Image
Долоо хоногийн онцлох мэдээ, үйл явдлын тойм
Image
Ц.Баярсайхан: Д.Оюунболд багшийн дэргэд би хэн ч биш
Image
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас таван удаа дууджээ
Image
Насанд хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулбал хариуцлага тооцно
Image
БНСУ-д 74 охиныг хууран мэхэлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн залууг прокурорт шилжүүлжээ
Image
Эрдэнэтээс Кызыл хүртэл төмөр зам тавих төсөл боловсруулж байна
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ КАТАРТ АЙЛЧЛАХЫГ УРИЛАА
Image
ЖҮЖИГЧИН Т.БАРХҮҮГИЙН БҮСГҮЙЧҮҮДЭД ӨГСӨН ЗӨВЛӨГӨӨ ТЭДЭНД ТААЛАГДСАНГҮЙ ЮУ…
Image
"АНДЛАЛЫН ӨРГӨӨ"-Г БАТНОРОВ СУМЫН ДЭЛГЭР-ӨЛЗИЙТ ХАЙРХАНЫГ ТҮШИГЛЭН БАЙГУУЛАХААР ТОГТЛОО
Image
ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
“Хөдөөгийн хүчтэн-2016” барилдаан болно
Image
Нэг халбагыг өглөө бүр уугаад гэдсэнд хуримтлагдсан өтгөнөө гадагшлуулаарай!
Image
Тогтвортой хөгжил ба эх, хүүхдийн эрүүл мэнд
Image
С.БАТБОЛД: БҮХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХУУЛЬЧЛАГДСАН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ЯВАГДАНА
Image
ТӨСЛИЙН СУРГАЛТ ҮР ДҮНГЭЭ ӨГЧЭЭ
Image
АСЕМ-ИЙН СОЁЛЫН САЙД НАРЫН ХУРАЛДААНД БСШУС-ЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА ОРОЛЦОВ
Image
"Яг түүн шиг" шоуны энэ жилийн оролцогчидтой танилц
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
МСНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ҮНДЭСНИЙ СЭТГҮҮЛ ЗҮЙН 105 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ
Image
Б.Лагшми: Би их аварга Д.Дагвадоржоос “Benz Brabus” машин бэлгэнд аваагүй ээ
Image
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 11 дүгээр хэсгийн иргэдийн дунд уулзалт зохион байгууллаа
Image
Тавантолгойн бүрхэг ирээдүй
Image
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзлаа
Image
“ХАН РЕСУРС” КОМПАНИТАЙ ХИЙСЭН ХЭЛЭЛЦЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Image
Хүүхдийн мөнгийг ямар айлын хүүхэд авах вэ
Image
Шатахууны жижиглэнгийн борлуулалтад хязгаарлалт хийсэн нефть импортлогч ААН-үүдийг шалгаж байна
Image
НӨАТ-ЫН АЗТАН ӨНӨӨДӨР ТОДОРНО
Image
“ХАРИУЦЛАГАТАЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ” ҮНДЭСНИЙ ФОРУМЫГ ХОТ ДЭМЖИНЭ
Image
Дугуйтай халуухан охид
Image
"ОЮУТАН ЦЭРЭГ 2018" СУРГАЛТЫН НЭЭЛТ БОЛЛОО
Image
“ГЭР БҮЛИЙН ОРЧИНД СУРГУУЛЬД БЭЛТГЭХ” ХӨТӨЛБӨРТ 30 СУМЫН 3800 ХҮҮХДИЙГ ХАМРУУЛЖЭЭ
Image
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр сайд нарт үүрэг өглөө
Image
Оюутнууд өлсгөлөн зарлана
Image
Жүжигчин П.Шүүдэрцэцэг найз залуугаа олонд зарлалаа
Image
Ганцаараа амьдрахын 10 давуу тал
Image
"НАЙРАМДАЛ"-ЫН ГАЗРЫГ НАЙМААЛЦСАН УЛСТӨРЧИД ИЧИГ ИЧИГ
Image
Халиун бугыг Хустайгаас Богдхан ууланд шилжүүлэн нутагшуулав
Image
Улиас модны үрээ хаях үйл явц цаашид 14 хоног үргэлжилнэ
Image
Монголчууд хар тамхийг эхлээд сонирхож байсан, сүүлдээ буудалцдаг боллоо, эцэст нь үхэж эхэллээ !!!
Image
Ухаантай хүмүүс л эдгээр зурагны ялгааг олж чаддаг
Image
АГААРЫН ЦОХИЛТОД ӨРТӨН ОЛОН ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ
Image
ЦЭЦИЙН ПРОТОКОЛЫГ ИЛ БОЛГОЁ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУУЛЬ, ЖУРМЫН ДАГУУ ХЭЛЭЛЦҮҮЛТЭЛ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫГ ОРХИЛОО
Image
Цар тахлын улмаас эдийн засагт учирч сөрөг нөлөөг бууруулах бодлогоо танилцуулав
Image
ФУТЗАЛЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ АЗИЙН АШТ-ИЙ "ПЛЭЙ ОФФ"-Т ХҮЧ ҮЗНЭ
Image
Токиогийн залуучуудын хувцаслалт
Image
Уран нугараачид БНХАУ-д тусгай байрт шалгарлаа
Image
Тахь хамгаалах амар биш ч жаргалтай ажил
Image
НОГООН ТЭЖЭЭЛИЙН ҮР ЗЭЭЛЭЭР ОЛГОЛОО
Image
ЭНТЕРОВИРУСЫН ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ.
Image
Кабул хотноо террорист халдлага боллоо
Image
АЙМАГ, СУМЫН ИТХ-ЫН НӨХӨН БОЛОН ДАХИН СОНГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
Image
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ ХҮССЭН БАЙНА
Image
Apple 2020 оноос Mac-ын чипээ өөрсдөө үйлдвэрлэнэ
Image
Image

Эрдэнэ болсон Монгол бичгээ эрхэмлэн дээдэлье

Монголчууд бид орчлон ертөнцийг танин мэдэхүйн оньсон түлхүүр, угсаа үндэсний аугаа...

Монголчууд бид орчлон ертөнцийг танин мэдэхүйн оньсон түлхүүр, угсаа үндэсний аугаа их соёл бүрэлдэн хөгжих суурь болсон монгол бичгээ мянга гаруй жилийн тэртээ үеэс оройн дээд шүтээн болгон эрхэмлэж, улам боловсронгуй болгон шүтсээр ирсэн билээ. Энэхүү бичиг нь монгол үндэстэн тусгаар тогтнон хөгжин мандахын итгэл найдвар, бахархал болсоор ирсэн ба монголчуудын оюун ухааны гайхамшигт бүтээл юм.

Эртний Грекээс гаралтай согд бичгийг уйгарчуудтай нэгэн зэрэг авч хэрэглэсэн түүхтэй. Гэхдээ энэ бичиг бол 10 (арав) гаруйхан тэмдэгтээс бүрдсэн байдаг. Энэхүү бичгийг монголчууд өөрсдийн оюун ухаанаараа баяжуулан хөгжүүлж авиан дуудлага бүхий үсгүүдийг зохиож, маш нарийн дүрэм боловсруулан дэлхий дахины шилдэг бичиг болгосныг дэлхийн ба монголын нэрд гарсан цөөнгүй эрдэмтэд баталсаар ирсэн юм. Монгол бичиг нь дэлхий дахины таван том бичгийн нэг мөн билээ. Үүгээрээ монголчуудын дэлхийн соёлд оруулсан том хувь нэмэр гэж тооцогддог юмаа. Жишээ нь, Японы нэрт монголч эрдэмтэн Озава хэлэхдээ: Монгол бичиг бол монголчуудын гайхамшигтай бүтээл юм. Согдоос авсан цөөн тэмдэгтийг цааш нь арвижуулан маш нарийн боловсронгуй дүрэм бий болгожээ. Иймээс энэхүү бичиг бол монголчуудын оюуны бүтээл юм гэж өгүүлээд, ширээтэй зүйрлэвэл согдоос авсан үсгийн тэмдэгтүүд бол ширээний нэг хөл юм. Бусад гурван хөл, их биеийг монголчууд хийжээ. Үүнээс үзэхэд энэ ширээний нэг хөлийг хийсэн хүнийг бүтэн ширээ хийсэн хүн гэж үзэх аргагүй. Монголчууд бусад хөлнүүд, их биеийг бүтээснээрээ уг ширээг хийсэн хэмээн тооцогдох нь зүйн хэргээ. Энэ жижиг жишээг харьцуулахад монголчуудын бүтээл маргашгүй мөн юмаа хэмээн өгүүлсэн байдаг билээ.

Монголчууд маш эрт үеэс цагаан хэрэм, Байгаль нуур, Алтайн ба Хянганы нурууны хооронд монгол угсаатан бүрэлдэн тогтож, биеэ даасан төр улсуудыг байгуулан хөгжсөөр ирсэн аугаа их түүхээ бичиж, хойч үедээ уламжилсаар монгол угсаатны нэгдлийг хангахад танин мэдэхүйн ихээхэн үүрэг гүйцэтгэсээр иржээ. Монголчууд дотроо олон овог, ястнуудаас бүрддэг бөгөөд тэдгээр олон ястнууд нь монгол хэлний олон үг, аялгуу бий болгон харилцсаар байсан юм. Үүнийг монгол бичиг нэгдсэн ойлголтод оруулан илэрхийлдэг болсон ба монголын олон ястан овог аймгуудын хэл яриа ойртож, Монгол угсаатны нэгдлийг баттай хадгалж, тусгаар тогтносон төр улсаа бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Энэ бол Монгол бичгийн гүйцэтгэсээр ирсэн том гавьяа мөн. Үүнчлэн утга зохиолын хэллэг бүрэлдсэн билээ. Ялангуяа уран зохиолын бүхий л төрлүүдийг бүтээхэд нэн тохиромжтой бичиг болохыг судлаачид, зохиолчид тэмдэглэсээр ирлээ. Жишээ нь: Дорнын их яруу найрагч гэж алдаршсан Б.Явуухулан “босоо бичгээрээ яруу найраг бичихэд жинхэнэ яруу найраг болдог. Хэвтээ бичгээр бичихэд яруу найраг болж чаддаггүй юм” гэж тэмдэглэсэн байдаг. Үүнээс үзэхэд монгол бичгийн ач холбогдол нэн их болох нь тодорхой байна. Шинжлэх ухааны бүх төрлийн нэр томьёонуудыг бичихэд боломжтой ба ихэнх нэр томьёонууд монгол хэл дээр байдаг бөгөөд тэдгээрийг монгол бичгээрээ монгол ном зохиолуудад өгүүлсээр байсны дээр орчуулагдахгүй үг томьёонуудыг бичихэд гаргац сайтай, ойлгомжтой болдог билээ. Үүнээс үзэхэд монгол бичиг нь монгол хэлний эрт ба эдүгээ үеийн шаардлагыг бүрэн хангадаг болох нь тодорхой юм.

Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн нийгэмд шилжихээс өмнө монгол бичгээ хэрэглэхээс татгалзаж кирилл бичгийг төрийн бичиг болгосонд монголчууд харамссаар ирсэн байдаг юм. Түүнчлэн гадаадын нэрт эрдэмтэн, судлаачид ч харамсан өгүүлсэн байдаг. Жишээ нь: Туркийн алдарт зохиолч (коммунист) Назем Хикмет гэгч монголчууд монгол бичгээ халсныг сонсоод “Үнэхээр харамсаж байна. Танай улсын удирдагчид муу марксистууд, сайн долигоногчид юм” гэж хэлснийг их эрдэмтэн Б.Ренчин нэгэн өгүүлэлдээ дурджээ. Энэчлэн гадаадын зарим эрдэмтэд монгол бичгээ халсныг дургүйцэн харамсаж байсан.

Өнгөрсөн зууны 90-ээд оны эцсээр ардчилсан хөдөлгөөн эрч хүчээ авч үндэсний соёл, дэвшилтэт зан заншлаа сэргээхийг хүчтэй шаардаж байв. Үүний дүнд Монгол оронд ардчилах үйл явц тайван замаар хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ үед монгол бичгээ хэрэглэх, төрийн бичиг болгох шийдвэрүүд удаа дараалан гарч, бага сургуулийн 1 дүгээр ангиудад монгол бичгийг албан ёсоор зааж эхэлсэн билээ. Үүний дүнд 60 гаруй мянган хүүхэд монгол бичигт суралцаж, насанд хүрэгчдийн дунд монгол бичигт суралцах ажил өрнөж эхэлсэн юм. Эрдэмтэн багш Ш.Чоймаа телевизээр монгол бичиг зааж олны сайшаал хүлээж байсан бөгөөд Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат тухайн үед монгол бичгийг идэвхийлэн сурч байв. Мөн МОНЦАМЭ-ийн дэргэд “Хүмүүн бичиг” нэртэй сонин хэвлэгдэн гарч олны талархал хүлээж байлаа. Тухайн үед монгол бичигт дургүй хүмүүсийн нөлөөгөөр монгол бичиг сурах гэсэн иргэдийн хүсэлтийг хойш нь татаж байсан нь харамсалтай.

Гэвч сүүлийн жилүүдэд үндэсний бичиг маань дахин сэргэж эхэллээ. 2015 онд Монгол Улсын Их Хурал “МОНГОЛ ХЭЛНИЙ ТУХАЙ” хуулийг батлан гаргаж, 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахыг хуульчилсан билээ. Ингэснээр төрийн албан хаагчдын төдийгүй бүх нийтээрээ монгол бичиг сурах ажил эрчимжиж байна. Иймээс монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга монгол бичгийг төрийн бичиг болгох бэлтгэл ажлыг хангах талаар санаачилга гарган өөрөө монгол бичгийг олон нийтэд зориулан телевизээр зааж байгаа нь эх хэлээ сурах хүсэл тэмүүлэлтэй хүн бүхэнд урам зориг өгч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Академич А.Төмөртогоо зэрэг олон эрдэмтэд телевизээр зааж байгаа энэхүү хичээлүүдийг монгол бичиг сурах хөдөлгөөнийг улам өрнүүлэх уриа болж байна гэж цохон тэмдэглэсэн байна. Үүгээр үл барам зэргэлдээ улсуудад харьяалагдаж байгаа монголчуудын дунд монголын үндэсний бичиг, түүхээ судлахын төлөө амь биеэ үл хайхран тэмцэж байгаа нь монгол үндэс угсаагаа хамгаалах зорилго бүхий үйл явдал болж байна.

Монгол үндэстний бий болгож уламжлагдан ирсэн түүхэн нэг соёл, шинжлэх ухааны сэтгэлгээг хайрлан хамгаалж, түүн дээрээ үндэслэн дэлхий дахины соёл, шинжлэх ухааны шилдэг ололтуудаар баяжуулан хөгжүүлэх нь монголчуудын тусгаар тогтнолоо хамгаалж, эдийн засгаа хурдан явцтай хөгжүүлж дэлхийн хөгжилтэй орнуудын түвшинд хүргэх чухал нөхцөл болох нь хүн бүхэнд тодорхой мэдрэгдэж байгаа нь лавтай. Үндэсний соёлын салшгүй чухал хэсэг нь монгол бичиг юм. Энэ нь монголын ариун эх хэлээ хамгаалж, баяжуулахын нэгэн нөхцөл болох нь тодорхой юм.

Миний бие монгол бичгээ залуу хойч үедээ сургахын төлөө хувь нэмрээ оруулах хүсэл төрж одоогийн МУБИС, ШУТИС болон хувийн их дээд сургуулиудад монгол бичигт сургах хичээлийн төлөвлөгөө боловсруулж, өөрийн үндсэн мэргэжил болох монголын түүхийн хичээлүүдийг заахын зэрэгцээгээр монгол бичгийн хичээлийг оюутнуудад 20 гаруй жил зааж, 10 гаруй мянган оюутныг монгол бичигт сургасан билээ. Одоо их дээд сургуулиудад монгол бичиг заахаар шийдвэрлэж, энэ ажилд ерөнхийлөгч болон төрийн удирдлагууд идэвхтэй оролцож, монгол бичгээ дахин сэргээж, төрийн албан бичиг болгох зорилт хэрэгжих хугацаа ойртож байгаад миний бие нийт ард иргэдийнхээ адил баярлаж байна .

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Улсад 60 гаруй жил багшилсан, 94 настай өвгөн профессор Б.Онхоон

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6