Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Л.МӨНХБАЯСГАЛАН: ХҮҮК минь ЯАНА даа ...
Image
Амттай “секс”-дэх шалтгаан
Image
Б.Баасанцогт: Тэнд уулзалт болохыг мэдэж, зориуд бичиж, цацаж байгаа
Image
Алба хаагчид 178 байршилд гурван ээлжээр хөл хорионы дэглэмийг мөрдүүлж ажиллав
Image
Хойд Солонгос “Pfizer” вакциныг дуурайлган зарахыг оролдож байна
Image
Д.Сумъяабазар: Жижиг, дунд үйлдвэрүүдээ хотын зүгээс дорвитойхон дэмжинэ
Image
Шүүгч нарын лифтен дэхь бичлэг задарлаа
Image
БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ коронавирусыг ЭСЭРГҮҮЦЭХ ВАКЦИН хүлээн авлаа
Image
Ө.Ган-Өлзий: Тусгай цогцолбороос мэдэгдсэн даруйд бид зөвлөн туслах арга хэмжээ авч эхэлсэн
Image
Франц улс биеэ үнэлэгчээр үйлчлүүлэгчдэд хариуцлага тооцно
Image
Саддам Хусейний охин аавыгаа дурслаа
Image
Л.Халтар сайдын шийдвэрээс болж нүүрсний экспорт гацаанд орлоо
Image

Image
БОАЖ-ын сайд Н.Уртнасан БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ
Image
Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс вакцинжуулалтаа эхэлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа
Image
ШИНЭЭР НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛНА
Image
Э.Оюунболд аварга уу? арслан уу?
Image
Вакцины хор хөнөөлийн талаарх мэдээлэл ДЭМБ-д байхгүй
Image
МСНЭ-ээс мэдэгдэл гаргалаа
Image
З.Энхболд: Тэр битгий хэл төрийн тэргүүн асан Намбарын Энхбаяр ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй
Image
Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихож
Image
С.Энхболд: Вакцин хийлгэсэн иргэдэд дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөх лавлагаа олгоно
Image
ЭМЯ: Шинээр 30 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2723 боллоо
Image
Ц.Элбэгдоржийн жиргээ мьянмарчуудын талархлыг хүлээж байна
Image
Жолооч нарын боловсролыг "ХӨЗӨР"-өөр дамжуулан дээшлүүлнэ
Image
Вакцины талаар худал мэдээлэл тараавал Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцно
Image
Дэлхийн Монголчууд эх хэлээ өмгөөллөө
Image
МАН-ын 100 жилийн ойн ХХХ Их хурлыг хойшлууллаа
Image
Амттай "СЕКС"-дэх шалтгаан
Image
ЦЕГ: Эмэгтэйчүүдийн данс руу мөнгө шилжүүлсэн нь шалгалтаар илэрсэн
Image
С.Удвал багшийнхаа тухай дурсахуй
Image
"Өнөөдрийн ЯЛАЛТ" сонин ДҮҮТЭЙ болжээ
Image
БНХАУ-ын Синофарм вакциныг өнөөдөр Монголд авчирна
Image
Саид Моллаи: Дараагийн удаад алтан медаль авна гэж найдаж байна
Image
ЭМЯ: Өнгөрсөн 24 цагт коронавирусний 55 тохиолдол нэмэгдлээ
Image
Энэтхэг улсаас “AstraZeneca” вакцин ирлээ
Image
Улс дамнасан жонхууг прокурор хутгасан юм биш үү?!
Image
Өдрийн зурхай: Үс засуулбал эрч хүч ихэснэ
Image
Улаанбаатарт өдөртөө 5-7 градус хүйтэн байна
Image
Э.Бат-Үүл намын бүлгээ шүүмжлэв
Image
МЗЭ-ийн шагналт Х.АЛАГАА Засгийн Газрын ШАГНАЛ
Image
ЭМЯ: 52 хүнээс коронавирус илэрлээ
Image
Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сар хүртэл нээхгүй
Image
Монголын хууль, шүүхийнхний завхайрал!!!
Image
А.БАТЧИМЭГ: МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУН ХӨГЖҮҮЛЭХЭД ХУГАЦАА АЛДАЖ, ДЭМИЙ ЗҮЙЛД МӨНГӨ УРСГАСААР Л БАЙНА
Image
УОК: Диско бар, цахим тоглоом зэрэг таван газрыг нээхгүй
Image
Т.Ганболд: Би МАН-ыг нэг хэсэг хүмүүсийн бохир аргаар, нийтийг хохироох гэсэн тогтолцоо гэж хардаг
Image
Нийтийн тээврээр зорилгогүй зорчсон 2300 иргэнийг илэрүүлсэн
Image
Вакциныг эсэргүүцдэг хүмүүст дайх үг
Image
Наро Банчэн гэгээн МУЗН-д 10 сая төгрөг хандивлалаа
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
Жин хассаны дараа жингээ барих шилдэг зөвлөгөө
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
"ТАВАНТОЛГОЙ"-Н ХУВЬЦАА ХАМГИЙН ӨНДӨР ӨСӨЛТ ҮЗҮҮЛЭВ
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
iPhone X-ийн борлуулалт муу байгаагаас ганц Apple биш, бас Samsung хохирчээ
Image
Бөхийн шүлгээр бөгсөө арч
Image
ДОЛДУГААР САРЫН 30-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Зурагнаас түрүүлж харсан зүйлээрээ өөрийгөө сонжоорой!
Image
Ханиалга дарах аргаас
Image
Татвар нэмэх байр сууринаасаа ухраагүйгээ сануулав
Image
Сайн дурын үйл ажиллагааны төвүүдийн 1 жилийн ойн арга хэмжээ боллоо
Image
Дулааны цахилгаан станцуудын нүүрсний хангамжийг онцлов
Image
ЭРДЭНЭТИЙН АРВАН ӨРХ ӨРГӨӨ ГЭРТЭЙ БОЛЛОО
Image
“АЯ ЭГШГИЙН ЗУРГААН ЖИГҮҮР” ӨСВӨРИЙН АРДЫН ХӨГЖИМЧДИЙН УРАЛДААН БОЛЛОО
Image
Хоёр байнгын хороо хуралдаж, томилгоо хэлэлцэнэ
Image
Шүлхий өвчний 12 голомт байна
Image
УУЛБАЯН СУМ АЙМАГТАА ЖИШИГ СУМ БОЛОХ ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ
Image
ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ОУВС-гийн хөтөлбөрт ингэж хамрагдана
Image
Хоггүй Тэрэлж сайн дурын үйл ажиллагааг Ням гарагт зохион байгуулна
Image
Зарим уулзвараар тээврийн хэрэгслийг баруун гар тийш чөлөөтэй эргүүлэх талаар иргэдээс санал авч эхэллээ
Image
АЗИЙН СПОРТЫН НААДМААС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛНО
Image
3Х3 ДАШТ: МОНГОЛЫН САГСЧИД ОХУ-ЫН БАГИЙГ ХОЖИВ
Image
Цагдаа нар ТҮЦ-ээр хөлжсөн гэв үү?
Image
“ҮХЭШГҮЙ МӨНХИЙН ХОРОО” ЖАГСААЛ ВАШИНГТОН ХОТОД БОЛЖЭЭ
Image
ҮЕРИЙН УЛМААС ЭВДЭРСЭН АВТОЗАМЫГ ЗАСАХ 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГИЙГ ШИЙДВЭРЛЭВ
Image
Э.Бат-Үүл намын бүлгээ шүүмжлэв
Image
Замын цагдаагийн газрыг алба болгон өргөтгөлөө
Image
СОЁОЛОН НАСНЫ МОРЬД ГАРААНЫ ЗУРХАЙ РУУ ХӨДӨЛЛӨӨ
Image
Х.Амгаланбаатар: ОУВС-ийн хөтөлбөрийг хэний төлөө хэрэгжүүлэх гэж байна вэ?
Image
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ЭЭЛЖИТ ХОЖЛОО АВЛАА
Image
Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх 10 зүйл
Image
Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байна
Image
Iphone 8-г тойрсон яриа
Image
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН БҮГД НАЙРАМДАХЧУУДЫН ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ
Image
Зусланд гарах айлууд зөвшөөрөл авна
Image
Image

З.Энхболд: Тэр битгий хэл төрийн тэргүүн асан Намбарын Энхбаяр ч 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.


-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй юү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр боломжгүй юм биш үү?

-Одоогийн Ерөнхийлөгч байтугай 50 нас хүрсэн бүх хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болно. Анх Ерөнхийлөгчид нэр дэвших хүн 55 настай байх ёстой гэж оруулсан ч УИХ-ын эмэгтэй гишүүд “Яагаад эмэгтэй хүний тэтгэврийн насаар хуульчлах гээд байна вэ” гэж эсэргүүцсэн. Хэлэлцүүлгийн явцад 50 нас болгож бууруулсан. Тэгэхээр Ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогдоно гэдэг заалт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдаж гарсан УИХ-ын тогтоолд юу гэж заахаас үл хамаараад зургаан жилээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнд л хамаатай. Зургаан жилээр сонгогдсон хүн л энэ хоригт орно, түүнээс өөр хүн энэ хоригт орохгүй. Зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн өнөөдөр Монголд байхгүй, анхны хүн нь энэ жил сонгогдох хүн. Яг ийм ойлголтоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан. Х.Баттулга Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэдэг яриа саяхнаас гарч байгаа биз. Ердөө л 2020 оны УИХ-ын сонгуулийн дараагаас гараад эхэлсэн. Үндсэн хууль батлагдаад бүтэн жил болоход энэ талаар хэн ч, юу ч яриагүй. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаа өгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшихээр биеэ бэлдээд эхэлж байна. Яг энэ мөчтэй давхцуулаад Х.Баттулга дахин нэр дэвшихгүй гэх яриа гарсан. Маш олон хуульчид, ХҮН гэдэг намынхан хүртэл нэгэн зэрэг шаагилдаад эхэлж байгаа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж байхад зургаан жилээр Ерөнхийлөгч болсон хүн дахиж нэр дэвшихгүй гэж нэг ойлголттойгоор хуулиа баталсан. Харин өнөөдөр У.Хүрэлсүх гишүүн нэр дэвших болмогц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолыг өөрсдийнхөөрөө тайлбарлаад эхэлж байгаа нь буруу. Үндсэн хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлаж байна гэсэн үг. У.Хүрэлсүх гэдэг хүнд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь Х.Баттулга. АН-д өөр МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй өрсөлдчихөөр хүн алга л даа. Тиймдээ ч Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх бүх зүйлийг У.Хүрэлсүх өөрөө хийж байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа ярьж тохирсноосоо тэс өөр зүйл яриад эхэлж байгаа.

Тэгэхээр 50 нас хүрсэн хүнийг нэг удаа зургаан жилээр сонгоно гэх заалтыг Үндсэн хуульд оруулахыг МАН-ынхан санаачлаад батлагдаж дуусах хүртэл маш ойлгомжтой байсан. Одоо У.Хүрэлсүх үүнийг хувийн эрх ашигтайгаа нийцүүлж өөрийнхөөрөө тайлбарлаж болохгүй. Тэгэхээр ямар ч эргэлзээ байхгүй. Хууль буцаан үйлчилдэггүй зарчмаар ч эргэлзэх зүйлгүй.

-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдах үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Тэр ч утгаараа таныг одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших боломжгүй зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан гээд байгаа. Та үүнд тайлбар өгөөч?

-Тэр бол гүтгэлэг. МАН-ынхан гүтгэхдээ маш мундаг шүү дээ. 100 жилийн өмнө энэ нам гүтгэж байсан одоо ч тэр хэвээрээ. Д.Сүхбаатар жанжныг Богд хааны явуулсан лам хордуулж алсан гэдэг гүтгэлгээр кино хүртэл байдаг. Тэгэхээр анх байгуулагдахдаа ч гүтгэдэг байсан одоо ч энэ нь өөрчлөгдөөгүй. Өөрсдөө тухайн үед Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй тухай огт яриагүй байж байгаад У.Хүрэлсүх нь дэвших болохоор гэнэт тийм зүйл яриад түүнийгээ намайг хийсэн гэх. Би тэр үед УИХ-ын гишүүн байгаагүй. Би Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт маш хязгаарлагдмал хүрээнд орсон. Саяын батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 4/3 хувь нь МАН-ын 65 гишүүний санаачилсан заалтууд. Үлдсэн 1/4-д нь Ерөнхийлөгчийн саналууд орсон. Шүүхийг хариуцлагатай болгох, Шүүхийн сахилгын хороо байгуулах зэрэг дээр давхацсан зүйл бий. Миний оролцоо бол зөвхөн Ерөнхийлөгчийн саналыг тайлбарлах үүрэгтэй байсан. Түүнээс би санал гаргаад түүнийг нь МАН-ын гишүүд кнопдсон зүйл байхгүй.

Ер нь Засгийн газар байгуулах зохицуулалтыг 2020 оны ээлжит сонгуулийн дараа, Ерөнхийлөгчтэй холбоотойг 2027 оноос гэх зэргээр хуулиудын хэрэгжих хугацааг нарийвчилсан хоёр хуудас орчим хэмжээтэй дагаж мөрдөх журмын тухай хууль байсан юм. Тэр хуулиараа Ерөнхийлөгчийн толгойлсон ажлын хэсэг дээр санал авчихаад яг батлахдаа өөрөөр сольчихсон л улсууд шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ямар нэгэн илүү дутуу утгагүйгээр зургаан жил болсон хүн дахин нэр дэвшихгүй болохоос урьд өмнө нь Ерөнхийлөгч хийж байсан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг дахин дэвшүүлэхгүй тухай ямар нэгэн хязгаарлалт ороогүй. Тэр битгий хэл, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ч дахин нэр дэвших эрхтэй. Үндсэн хуульд авлигын хэргээр ял эдэлсэн хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй гэх заалт байхгүй. УИХ тийм хууль баталсан бол Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. Н.Энхбаяр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг хүсвэл Цэцэд хандаж үндсэн хууль зөрчсөн сонгуулийн хуулийн заалтыг хүчингүй болгосны дараа дэвшиж болно гэсэн үг.

-Тэгвэл Ерөнхийлөгчтэй холбоотой зүйл заалт 2025 оноос хэрэгжих гэж байсныг 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжихээр болгох санал гаргасан нь ямар учиртай юм бэ. Хугацааг наашлуулсан нь энэ маргаан гарах шалтгаан болчихоод байна л даа.

-Санал гаргаагүй ээ. АН-ын дарга байсан З.Энхболд санал гаргаад л, тэрийг МАН-ын 65 гишүүн хууль болгож батлаад байх уу. Өөрсдөө хийчихээд намайг гүтгэсэн. Тэгээд ч хууль хэрэгжих хугацааг 2020 он болгосон ч Үндсэн хуулиа барина шүү дээ. Зургаан жил Ерөнхийлөгч хийсэн хүн дахин нэр дэвших эрхгүйн тухай ярьсан болохоос биш өөр хэн нэгэн хүний тухай Үндсэн хууль дээр бичээгүй, тийм хууль батлаагүй.

-Нөгөө талаараа хууль санаачлагчид Х.Баттулга Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүйн тулд тус зохицуулалтыг үг дуугүй хийчихсэн юм биш үү. Та ингэж хардаж байна уу?

-МАН-ын 65 гишүүнээс Ерөнхийлөгчид дэвших санаатай хэн нэгэн нь хийсэн байх. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдаж байхад У.Хүрэлсүхэд нэр дэвших бодол байгаагүй. Гэсэн ч дагаж мөрдөх УИХ тогтоолыг биш, Үндсэн хуулиа л барина.

-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаатай холбоотойгоор дээрх асуудал Цэц дээр очихыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд Цэц таны хэлснээр ойлгож, тайлбарлах болов уу гэдэг нь сонин байна.

-Ер нь Цэц дээр очсон ч Үндсэн хуулиа үндэслэж шийднэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан УИХ-ын протоколыг аваад уншихад нэг удаа зургаан жилээр сонгогдохын тайлбар гарч ирнэ.Энэ бол ойлгомжтой асуудал. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнийг бүртгэж авах үүрэг нь СЕХ-нд л байгаа. Энэ Цэцэд огт хамаагүй асуудал. Цэц маргаан ч үүсгэхгүй байлгүй. Цэц харин сонгуулийн хууль нь Үндсэн хуульд заагаагүй хязгаарлалт тавьж Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхгүй байгааг авч хэлэлцэж сонгуулийн хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгож болно.

-Та дээр ХҮН-ыг МАН-ын нэг хэсэг гэх зүйлийг хэллээ. Харин ч иргэд нэг хүчтэй сөрөг хүчин гарч ирэх нь гэж харж байгаа шүү дээ.

-Үйлдлийг нь хар л даа. Би зүгээр нэг шар сонины мэдээгээр дүгнээ-гүй. У.Хүрэлсүхийг Ерөн-хийлөгчийн сонгуульд ялуулахын тулд, Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй гээд л яриад байгаа. Монгол Улсын Үндсэн хууль ХҮН-ын ганц УИХ-ын гишүүний тайлбарласнаар болохгүй л дээ.

-Та УИХ-ынсонгуулийн дараагаас нам гүм байлаа. Энэ хугацаанд юу хийж амжуулж байна вэ?

-Хувийн компанийнхаа ажлыг л хийж байна, өөр юу хийх вэ.

-Таныг намынхаа үйл ажиллагаанд нэлээн идэвхтэй оролцох болов уу гэж харж байлаа. Гэтэл та ажигласан янзтай байх шиг.

-Хувийнхаа бизнесийг 1996 онд Төрийн өмчийн хорооны дарга болоод л орхигдуулж. Ер нь бол төрд, намд зүтгэж болсон байх аа. Хувийн компани маань 1996 онд ямар байсан тэр чигтээ таг зогссон байна. АН-ыг аваад явах олон зуун мянган гишүүн бий. Тэд ил гарч ирэх хэрэгтэй. Аль юм болгон лидер гэсэн хэдэн хүнийхээ ард нуугдахав. Жишээ нь, “МАН коронатай маш муу тэмцэж байгаа. Одоо хүртэл вакцин худалдаж аваагүй, тусламжаар ирсэн цөөхөн тоотойг тооцохгүй бол. МАН-ын Хүрэлсүхийн Засгийн газар 2020, 2021 оны төсөвт 100-хан тэрбум төгрөг суулгасан бол өнөөдөр вакцинаа хийлгээд хэвийн амьдралдаа буцаад орох байлаа. Сүүлийн хоёр жил улсын төсвийн таван их наяд буюу 5000 тэрбумаар улс даяар шавар амбаар бариад 44 хувийн алдагдалтай төсөв баталсан”. Ийм зүйлийг шүүмжилдэг идэвхтэй сөрөг хүчин болгох лидер АН-ын 180 мянган гишүүдээс гарах байх аа.

-Та улс төрд эргэж орохгүй гэсэн үг үү?

-2024 он болтол хувийн ажлаа амжуулъя даа. Тэр үед нь л болъё. Чи яагаад намайг улс төрөөс гаргах гээд байна. (инээв)

-Тэгэхээр та намын даргын сунгаанд оролцохгүй юм байна. Тэгвэл ямар хүн Ардчилсан намыг удирдаасай гэж хүлээж байна вэ?

-Буцаад АН-ын дарга болох зорилго алга. 2016 онд сонгуульд ялагдсан гээд би дүрмийн дагуу ажлаа өгөөд явчихсан. Түүнээс хойш энэ намыг өөр хүмүүс авч яваа. Дүрмийн дагуу авч явах ёстой. Сонгуулийн дүнгээр намын удирдлага солигддог дүрэмтэй. 2020 оны хоёр сонгуулийн дүнгээр ялагдсан сум, дүүрэг, аймаг нийслэлийн АН-ын дарга нар ажлаа өгдөг, дараагийн даргыг гишүүд нь сонгодог дүрэм. 330 сумын талынх, 21 аймгийн ялсан найман аймгаас бусдынх нь, СБД-ээс бусад дүүргийн болон нийслэлийн АН, эцэст нь АН-ын даргын сонгууль явагдана гэсэн үг. Дүрмийн дагуу ялагдсан АН-ын дарга нараа л солих болохоос, дүрмээ өөрчилж болохгүй. АН сайн дүрэмтэй, бараг л Английн Консерватив намын дүрмийн орчуулга юм. Хэд хэдэн газар монголчилсон болохоос биш 100 гаран жилийн түүхтэй Консерватив намын дүрэм юм. Сайн ажилладаг, сонгуульд ялдаг дүрэмтэй учраас тус намын дүрмийг 2017 онд орчуулж авсан. Энэ дүрмээр намын гишүүд нь бүх шатны намын даргаа сонгодог юм. Ардчилсан намын дарга болъё гэвэл эхлээд гишүүддээ лидер гэдгээ харуулах ёстой. Сум, аймаг ч мөн ялгаагүй ийм. АН удирдлагын хэдэн хүнд биш нийт 180 мянган гишүүндээ л АН-ыг аваад явж чадна, дараагийн сонгуульд амжилт үзүүлж чадна гэдгээ итгүүл. Тийм хүсэл зориг энэ залуучуудад байх ёстой. Дүрэм нь ийм юм. Бодоход АН-ын дарга байсан хүмүүсийн ихэнх нь оролцохгүй байх. Учир нь эхнээсээ 60 нас гараад эхэллээ. Дараагийн үе нь би 55 настай болж байна. Намын дарга бол хүнд ажил. Энэ ачааг дааж, Ерөнхийлөгчийн сонгууль, гурван жилийн дараахь УИХ, орон нутгийн сонгуульд намаа авч явж, улсын хэмжээний намын лидер болж чадна гэж байгаа хүн өрсөлдөх хэрэгтэй.

Уг нь зөвхөн намын дарга гэлтгүй аймаг, сум дүүргийн намын даргын сонгуулийг явуулаарай, энэ бүхнийг зохион байгуулаарай гэж С.Эрдэнэ Ц.Туваан гэдэг хүнд тамгаа өгсөн. Ц.Туваан нь энэ бүх ажлыг хийхийн оронд гишүүдээсээ дарга сонгодог дүрмийг өөрчлөх гэж оролдлоо. Тэр нь бүтэлгүйтлээ. Гишүүдээсээ даргаа сонгодог зохицуулалт бол найдвартай арга. 100 гаруй настай Английн нам энэ дүрмээр сүүлийн гурван сонгуульд ялсан. Тиймээс одоо дүрмээ бус даргаа солиод л урагш явах хэрэгтэй. Дараагийн лидерүүд гарч ирэх цаг нь болсон.

-АН УИХ-ын сонгуулиас хойш эв зүйгээ олохгүй байсаар энэ хүрлээ. Аль нэг намын оролцоогүй Ардчилсан нам өөрөө өөрийгөө л доош чангаасаар байна. Сөрөг хүчний үүргээ ч сайн гүйцэтгэж чадахгүй байгаа нь АН-ын нэр хүндийг улам унагаж байна л даа.

-Маш яаралтай цэгцрэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихлээ. Одоо АН-ын удирдлагууд учир зүйгээ олоод сонгуульдаа бэлдэх хэрэгтэй. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн дээр ямар нэгэн эргэлзээ байх ёсгүй. АН өмнө нь П.Очирбат, Ц.Элбэгдорж гэсэн хоёр хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлж амжилт олж байсан. Аль алиныг нь хоёр дахиа нэр дэвшихэд АН ямар нэгэн сунгаа, өрсөлдөөн явуулаагүй. Энэ бол жишиг юм. Ерөнхийлөгч хийж байсан хүн хоёр дахиа нэр дэвших болоход өөрөө л үгүй гэж хэлэхгүй бол тухайн улсын намууд нь өрсөлдөөнгүй дахин нэр дэвшүүлдэг. Д.Трампад энэ жил өрсөлдөгч байгаагүй, сунгаа болоогүй. Түүнтэй адил АН Х.Баттулга Ерөнхийлөгчийг өрсөлдөөнгүйгээр дэвшүүлэх ёстой.

-Саяхан Засгийн газар огцорлоо. Хариуцлага хүлээж, сайн дураараа огцорсон нь жишиг боллоо гэж буй. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төр гэж харах нь цөөнгүй байна. Та юу хэлэх вэ?

-Туйлын буруу жишиг. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын суудлыг эмзэг биш, бат бөх, ядаж дөрвөн жил суудаг болоосой гэж мөрөөдөж зохицуулалт хийсэн. Гэтэл үүнийг У.Хүрэлсүх нураасан. 18 сарын дундаж настай Засгийн газар үргэлжлээд л байна. Ингэж болохгүй. У.Хүрэлсүх маш тооцоотой огцорч байгаа. Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын дарга Ерөнхийлөгч болох гээд явахаар уулзалт дээр ард иргэд Засгийн газрын бүтэлгүйтсэн болгоныг асууна. Эрх баригч нам Ерөнхий сайдаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээс айсан, ичсэн. УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гээд явахаар МАН-ыг, Засгийн газрыг, УОК-ыг шүүмжилж болно. Тэгж л хүний толгой эргүүлэх гэж оролдож байна. Одоо У.Хүрэлсүх нэр дэвшинэ, бүгдийг нь “хяргана”. Өөрөө энэ бүхнийг хийгээгүй юм шиг ярина. Эдийн засаг элгээрээ хэвтэж, 44 хувийн алдагдалтай төсөв баталсан нь цэвэр У.Хүрэлсүхтэй холбоотой, өөр хэнтэй ч биш. Монгол Улсын төсвийг 100 төгрөг гэвэл 44 төгрөгийг зээлэхээр төсөв анх удаа баталсан. Одоо энэ бүрийг Ч.Хүрэлбаатар хийгээд явсан шүү дээ гээд яриад явахад би лав гайхахгүй. Монгол Улс сүүлийн 100 жилд хэзээ ч 44 хувийн алдагдалтай төсөв баталж байгаагүй. Коронавирустэй жил энэ шавар амбааруудаа бариагүй бол алдагдалгүй төсөв баталж болох байсан. 2016 оноос хойш барьсан шавар амбаарын дүн 10 их наяд гараад явж байна.

-Шинээр байгуулагдсан Засгийн газар 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулжээ Ийм хэмжээний том алхам хийхэд манай улс бэлэн үү. Үр дүнтэй байж чадах уу?

-10 их наядын гурван их наядыг ипотект зарцуулхаар байна лээ. Ипотект гурав байтугайг зарцуулж болно. 2012-2016 онд ипотекийг эхлүүлж, шаардлага хангасан хүн болгон авч болдог байсан. МАН 2017 оны нэгдүгээр сард Ирээдүйн тэтгэврийн өв сангийн тухай хуулийг хүчингүй болгоод ипотекийг зогсоочихсон. Одоо явж байгаа багахан хэмжээ нь Ипотекийн сангийн эргэн төлөлтөөс санхүүжүүлж байгаа. Тиймдээ ч авлига өгч авахдаа тулаад байгаа юм. АН-ыг засаг барьж байх үед шаардлага хангасан хүн бүр ипотекийг авдаг байлаа. Ипотекийн хөтөлбөрийг хийх үед Сангийн сайд Б.Жавхлан Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан. Тэрээр ипотекийг хэрэгтэйг ойлгоод буцаж нэвтрүүлж байна. Өмнөх сайд нь эсэргүүцсээр байгаад зогсоосон юм. Оройтсон ч гэсэн эхлүүлж байгаа нь сайн. Гэхдээ энэ хугацаанд авч чадалгүй хохирсон хүн их бий. Жижиг, дунд үйлдвэрлэлд хоёр их наяд төгрөг өгнө гэсэн. Банкаар өгнө гэсэн нь зөв. Хуучин гишүүд нь хувааж идсэн алдаагаа засах гэж оролдож байна гэсэн үг. Ийм маягаар боломжийн санаанууд яригдаж байна лээ. Гэсэн ч улс өөрөө орон сууц барина гэж ярьж байгаа нь буруу, төрөөс зөвхөн ипотекийн зээлийг хүртээмжтэй, таслахгүй байх л үүрэгтэй. Орон сууцыг олон хувийн компаниуд өрсөлдөж барих хэрэгтэй. Өрсөлдөж барьснаар үнэ буурахаас биш улсаас үнэгүй цемент, арматур өгч болохгүй. Дотооддоо арматур, цемент үйлдвэрлэж чадаж байсан. МАН-ын 65 гишүүнтэй УИХ хууль гаргаж ашигт малтмал боловсруулдаг бүх үйлдвэрийг зогсоосон. Дотооддоо арма-тур үйлдвэрлэхийн тулд Ч.Хүрэлбаатарын батлуулсан АМНАТ-ийн таван хувийн хуулиа хүчингүй болгох хэрэгтэй. Манай нүүрсээр Монголд ган үйлдвэрлэхээр таван хувийн нэмэгдэл татвартай, Хятадад татваргүй байна. МАН-ынхан Монголын ашигт малтмал боловсруулдаг аж үйлдвэрийг нураачихсан шүү дээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мөрөөдөөд байгаа хямдхан арматур Монголд үйлдвэрлэж байж л бүтнэ. “Бэрэн” үйлдвэр ганцаараа Монголыг хангах арматур үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэтэл коксжих нүүрсийг кокс болгож хувиргадаг үйлдвэр барихыг хуулиар хаачихсан учраас тус үйлдвэр ажиллаж чадахгүй байгаа юм. Ч.Хүрэлбаатарын хууль ч гэж нэрлэж болно. Монголд арматур үйлдвэрлэхээр таван хувь үнэтэй, Хятадаас арматур авахыг урамшуулсан хуулийг УИХ баталсан, одоо ч хүчинтэй байхад 10 их наядаар орон сууц ихээр барина гэвэл долларын ханшаа л алдана даа. “Монголчууд үйлдвэрлэл эрхэлж болохгүй ашигт малтмалаа түүхийгээр нь гадагш нь урсга” гэдэг МАН-ын хорон бодлого. Түрүүчийн УИХ-ын хийсэн хамгийн том гай энэ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6