Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Азийн аваргын төлөө дөрвөн бөх барилдана
Image
"Навальный хэзээ ч үхэж магадгүй байдалтай байна"
Image
Эцэг, эхдээ хөөгдсөн Япон бүсгүй
Image
СГЗ Ай.ТӨМӨР-ОЧИР: Овоон дээр суусан " ШААЗГАЙ " ... Орилж ШАГШИРСАНЫ шаналан
Image
"Хөл хорионы үед хоол хүргэлтийн үйлчилгээ зөвшөөрөгдөөгүй"
Image
А.ДАВААДОРЖ: Бид хүсвэл гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болж чадна
Image
Ерөнхийлөгчийн хар технологийг Сүнээ амжилттай хэрэгжүүлэв
Image
Реппер Gee тэргүүтэй esports-ийн баг өнөөдөр чухал тоглолт хийнэ
Image
Улаангомд 1, Өндөрхангайд 2 тохиолдол нэмэгдлээ
Image
Хэнтийн 2 суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорилоо
Image
Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа Азидаа тэргүүллээ
Image
"Луйвардуулсан хөрөнгө оруулагчид олон улсын шүүхэд хандана"
Image
Гэрээр эмчлэгдэж буй иргэдийг тусгаарлах байранд татан авна
Image
ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж дүгнэжээ
Image
“АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төсөл батлагдлаа
Image
Ө.ШИЖИР: МОНГОЛ УЛС ЭРХ ЗҮЙТ ТӨРТЭЙ АРДЧИЛСАН УЛС МӨН ЮМ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА НЭР ДЭВШИЖ ТААРНА
Image
Н.Уртнасан: Ариун цэврийн байгууламж, төсвийн үр ашигтай зардалд анхаарах хэрэгтэй
Image
“ Виртуал орчинд ажиллах нь” сэдвээр төрийн албан хаагчид цахим сургалтад хамрагдав
Image
Алейка будаанаас хорхой гарчээ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДЭЭР ЯГ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?
Image
УЛААН БАЛ Б ГҮНБИЛЭГ
Image
ЭЛЭГНИЙ ӨӨХЛӨЛТИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ЭМЧЛЭХ 5 АРГА
Image
ЗОХИОЛЧ Ц.ГАЛБАДРАХ: Могой болж төрнө
Image
Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?
Image
Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ
Image
"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа
Image
БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ
Image
АНУ-д монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ
Image
Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна
Image
Монголын баг, тамирчид олимпод оролцох 21 эрх аваад байна
Image
Монголоор дайруулах маршрутаа “Газпром” компани зураглан гаргажээ
Image
Энэтхэг улс “Sputnik V” вакциныг бүртгэн авчээ
Image
БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав
Image
Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ
Image
"Өлсгөлөн зарласан Навальныйг хүчээр хооллохыг оролдож байна"
Image
Самарт явсан зургаан залуу угаартан нас баржээ
Image
“TikTok”-ийн хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхааруулав
Image
БШУЯ: ЭЕШ-ыг долдугаар сарын 1-нээс 4-ний хооронд зохион байгуулна
Image
БНСУ-ын виз мэдүүлэх төв ердийн цагийн хуваариар ажиллана
Image
БАРИМТ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хууль бус тогтоол гаргасан уу
Image
ЭВТ ЧУЛУУ ХХК-нь 15 жилийн ойгоо угтаж барилгын салбарт ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо
Image
Н.Чадраабал: Цэц цэгцэрч чадаагүй байгууллага
Image
Бразил улс Риогийн хөшөөнөөс том Христийн хөшөө барьж байна
Image
Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: Хоёр НАМЫН НЭГДЭЖ НИЙЛЭХ асуудлыг ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ холбомооргүй байна
Image
МҮОХ: Эмэгтэй бөхчүүд зорилгоо 80 хувьтай биелүүлэв
Image
"AЛИБАБА" компанийг 2.75 тэрбум ам.доллараар торгохоор болжээ
Image
Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
Image
"Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй"
Image
Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ 11.00 цагт эхэллээ
Image
Өнгөрсөн өдрүүдэд шинэ тохиолдол 704 бүртгэгдэж, гурван иргэн “нас нөгцлөө”
Image
Хэзээ нэгэн цагт таны аминд орох 8 зүйл Хадгалаад ав!
Image
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
Image
Хашаандаа алимны мод тарих арагчилал
Image
“Хойд Солонгост халдвар авсан иргэдийн хаалгыг гаднаас нь хадаж, буудан хороож байна” гэв
Image
Хүйтэн усанд орохын 12 гайхамшигт тус
Image
Таны биед шимэгч хорхой байгааг илтгэх 10 шинж тэмдэг
Image
Трампын ялалтыг таасан үзмэрч Дэлхийн III дайн хэзээ эхлэхийг хэлжээ
Image
Үзэхийг хориглосон гаж сурталчилгаанууд
Image
С.Бат-Эрдэнэ: Гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтарч аялал жуулчлалын мастер төлөвлөгөө хийх саналыг тавьсан
Image
Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятав "Хот,хотынхон" сэдэвт үзэсгэлэн нээгдэнэ
Image
Ундармаад шүүгчийн суудал хурцдав
Image
БУУДЛАГА СПОРТЫН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ЭХЭЛЛЭЭ
Image
Дуучин Б.Болд: Чука “Хадаг, мөнгөн аягатай сүүг чинь үүдний жижүүрт үлдээчихлээ шүү, аваарай ” гэж ээжтэй ярьсан
Image
ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА
Image
Б.БАТЗОРИГ:МАЛЫН ВАКЦИНАА ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Улс төрч эмэгтэй зургаа фотошопдож, гоолиг болох гэсэн биш онигоонд оров
Image
"Kada variete theatre" нээлт
Image
Хурц Арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит барилдаан эхэллээ
Image
НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ТАВАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Image
ГОО САЙХНЫ ХАГАЛГАА НЬ АМЖИЛТТАЙ БОЛСОН ОДОД
Image
Онгон хальсыг нь цоолж, охин биеийг нь эзэмдсэн залуу ...+18
Image
Хэзээ нэгэн цагт фэйсбүүк хаагдвал та юутай үлдэх вэ?
Image
Ази Номхон далайн бүсийн чуулганы мэдээллийг өнөөдөр өгнө
Image
Унтахын өмнө нэг аяга “Шөнийн өөхний алуурчин” уугаарай… Гэдэсний өөх долоо хоногт л алга болно
Image
ТТАХНЭ-ИЙН ХАМТ ОЛОН ДИАЛИЗЫН ТӨВ БОЛОН ШИНЭ ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛАВ
Image
Гараа халаасанд нь, аргамжаагаа хүзүүнд нь шидлээ гэж үүнийг хэлэх үү?
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЦОЛ ХАСАХ ТУХАЙ ЗАРЛИГ ГАРГАВ
Image
Монгол хүүхдүүдийг туршилтын судалгаанд хамруулж байна.
Image
ЭРДЭМТЭД ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ҮЕД НЬ ИЛРҮҮЛЭХ ЧАДВАРТАЙ ШИВЭЭС ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
Image
Фото: “Цэргийн сургууль” киноны жүжигчид12 жилийн дараа
Image
Ёкозунагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргана
Image
Холливудад жүжигчнээр суралцаж буй Монгол бүсгүй
Image
ҮҮЛЭНД ЗОРИУД НӨЛӨӨЛӨХӨӨР 386 ПУУЖИНГ АШИГЛАЖЭЭ
Image
Баяр наадмын хөтөлбөр гарлаа
Image
ОРОН НУТГИЙН СОНИНЫГ МЭДЭЭЛЛИЙН ПРОГРАММД ОРУУЛЖЭЭ
Image
ИНДОНЕЗИД ХОЁР НҮҮРТЭЙ ХҮҮХЭД ТӨРЖЭЭ
Image
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 458 мянга давжээ
Image
Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны даргаар Ж.Цэсэнг томилжээ
Image
ГИШҮҮДЭЭС ГАРГАСАН ЗАРЧМЫН ЗӨРҮҮТЭЙ САНАЛЫН ТОМЬЁОЛОЛ БҮРИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Image
“Малчдад туслах сайн санааны аян” өрнүүллээ
Image
Малчдын хүсэл МАНАН-гийн өмнө хүчгүйдэв
Image
ДУУЧИН Э.АМАРТҮВШИН ГЕРМАНЫ ТЕАТРТ ГОЦОЛНО
Image
Өмнөд Солонгосын од RAIN хуримын зар түгээлээ
Image
БӨМБӨГДӨГЧ ОНГОЦ ОСОЛДЖЭЭ
Image
Озоны цоорхой нэмэгдсээр байна
Image
Саажилттай хүүг гөлөг эдгээсэн гайхалтай түүх
Image
Өвлийн улиралд хүүхдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаарах вэ?
Image
Гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр
Image
"Д.Сумьяабазар сугарч үлдэлгүй огцрох ёстой" гэв
Image
19-21 градус дулаан байна
Image
ЖЭК МА: ХУДАЛДААНЫ ДАЙН БОЛ ХАМГИЙН ТЭНЭГ ЗҮЙЛ
Image
Гэнэ алдсан хүүхдүүд гэгээлэг төсөөллөөр амьдралыг харж байна
Image
ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Image
ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
Дадлагажигчийг цалинжуулна
Image
О.ЖАРГАЛАН НЕПАЛЫН БОКСЧИНГ 4:1-ЭЭР ХОЖЛОО
Image
ХЯТАДЫН АЛДАРТАЙ ЖҮЖИГЧИН 70 САЯ АМ.ДОЛЛАРААР ТОРГУУЛЖЭЭ
Image
12 жилийн наймдах нь ямаа байжээ
Image
"БӨРТЭ ЧОНО" ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ӨНӨӨДӨР БОЛНО
Image
УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГ, АН БОЛОН ШИНЭН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
Image
Image

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс вакцинжуулалтаа эхэлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдээ уриалж “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр үе шаттай вакцинжуулалт албан ёсоор эхэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг хүргэж байна.

Элэг нэгт монгол ахан дүүс ээ.

Өнөөдөр 2021 оны 02 дугаар сарын 23. Шинэ Засгийн газар бүрдэж ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн, өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тохирсон, шуурхай, шийдэмгий, шинэ бодлого дэвшүүлж амжилттай ажиллалаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдрөөс цуцалж байна. Улаан түвшнээс Шар түвшинд шилжиж, нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 95 хувь нь амьдралын энгийн горимд орж байна. Тулж ирсэн сорилтын өмнө үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийн бас нэгэн тод жишээг хамтдаа бүтээж чадлаа.

Хөл хорионы үед төр, засгийнхаа шийдвэрийг хүндэтгэж, бас ойлгож хүлээн авч, тэвчиж байсан ард иргэд, нийслэлчүүддээ талархал илэрхийлье. Мөн өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсэн төрийн бүх байгууллагын ажилтан, алба хаагчиддаа чин сэтгэлээсээ баярлалаа.

Өнгөрсөн өдрүүдийн хөл хорио бидэнд дараах гурван үр дүн өглөө гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна.

1.   Эхний үр дүн: Бид өвчний тархалтыг хумьж чадлаа.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 411 мянган өрхийн тус бүр нэг хүнийг хамруулахаар төлөвлөсөн ч 523 мянган хүнээс шинжилгээ авлаа. Энэ ажлын үр дүнд халдварын 122 тохиолдол, далд 33  голомтыг илрүүлж чадлаа. Нэг үгээр хэлбэл 122 хүнээр цааш дамжин тархах эрсдлийг хааж, айл өрх бүрийн дэлгэрэнгүй мэдээллийн  нэгдсэн системтэй боллоо. “Хаашаа явж байгаагаа мэдэхгүй хөлөг онгоцны дарвуулыг ямар ч аясын салхи үлээгээд нэмэргүй” гэсэн үг байдаг.  Тэгвэл “Нэг хаалга-Нэг шинжилгээ” бид хаана байгааг, маргааш хаашаа явах стратеги боловсруулах суурь судалгаа болж чадсан гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

2.   Хоёр дахь үр дүн: Вакцинжуулалт эхлэх суурь нөхцлийг бүрдүүлж чадлаа

Вакцинжуулалт өнөөдрөөс эхэллээ. Монгол Улс вакцинжуулалтаа эхэлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Вакцинжуулалт ингэж шуурхай шуурхай шийдэгдэхэд өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди-д илгээсэн захидал чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэе. Оюун санааны хөрш Энэтхэгийн ард түмэн, Засгийн газарт  монголчуудынхаа өмнөөс  гүн талархал илэрхийлье. Эрхэм Элчин сайд М.П.Сингх таньд баярлалаа. Мөн вакцины Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар болон албаны бусад хүний хичээл зүтгэл өндөр байсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар энд байна.

Олон улсын стандартад нийцсэн вакцинаар хангахад дэмжлэг үзүүлсэн Та бүхэнд талархал илэрхийлье. Цаашид вакцин нийлүүлэх хандивын болон худалдааны хэлцэл хийж байгаа  ОХУ, БНХАУ, Европын Холбоо, БНСУ, Япон Улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа 60 хувь буюу 18-аас дээш настай иргэдээ вакцинд богино хугацаанд, шуурхай хамруулна. Вакцинжуулалт сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг дахин хэлэхийг хүсч байна. Гэхдээ аюулт цар тахлаас эрүүл мэндээ, эдийн засгаа хамгааж чадах хүн төрөлхтөний олсон цорын ганц зам бол вакцинжуулалт гэдгийг онцлон хэлье. Тиймээс ч иргэдээ уриалж ДЭМБ-ын батламжилсан Оксфордын АстраЗенека вакцины анхны тунг хийлгэлээ. 

3.   Гурав дахь үр дүн: Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөл бүрдлээ. 

Вакцинжуулалттай зэрэгцэн “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэлнэ. Энэ төлөвлөгөө эдийн засаг -6 хувь агшсан байгааг өөрчилж, 70 орчим мянган ажлын байрыг сэргээн, зах зээлд эргэх байсан ч гацсан 8 их наяд төгрөгийг эргэлтэд оруулж цусны эргэлтийг сэргээнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Өнөөдрөөс  бид шинэ, гэхдээ идэвхтэй эрүүл мэндийн хэмнэлд шилжин орж байна. Одоо иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага, хамтын хүчин чармайлт бүхнийг шийдэх учиртай. Зөвхөн өөрийнхөө төлөө биш, улсынхаа эрүүл мэнд, эдийн засгийн төлөө иргэн Та халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөөрэй, зайгаа бариарай, амны хаалтаа зүүгээрэй, дархлаагаа дэмжээрэй, вакцинд бас хамрагдаарай гэж уриалж байна. Зөвхөн өөрийнхөө байгууллага биш, нийт иргэн, аж ахуйн нэгж, эдийн засгийн төлөө ажил олгогч Та хариуцлагатай байгаарай, халдвар хамгааллын дэглэмээ яв цав мөрдүүлж, ариутгалаа хийлгэж, хүн хоорондын зайг бариулаарай. Ажилчдаа вакцинжуулах чиглэлээр хувийн хэвшлийнхэн Засгийн газартай хамтарч ажиллаарай. Ингэж чадвал бид хаагдсан бүхнээ эргүүлэн нээж чадна. Хаагдсан бизнес, хаагдсан хичээл сургууль, хаагдсан хил хязгаар, хаагдсан том хөрөнгө оруулалт, хаагдсан аз жаргалтай амьдралын хэмнэлээ эргүүлэн олж авч чадна. Монгол ахан дүүс ээ. Цаг наашилж байна, хаврын улирал ирж байна. Шинэ цаг ирж байна. Шинэ цагт бид шинэ хандлагаар ажиллаж, шинэ бодлого хэрэгжүүлэх болно. Монгол Улсын Засгийн газар эс үйлдэл хийхгүй ээ. Цаг алдалгүй хүнд, амаргүй, давс мэт шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно. Өнгөрсөн 12 хоногийн хөл хориог 98 хувь хамтдаа хийж чадсан шигээ ирээдүйн томоохон шийдлүүдэд ч гэсэн Засгийн газартаа эргэлзэлгүй итгэж, бидэнтэй хамт байхыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна. Хамтын хүчээр цар тахлын эсрэг сөрөн зогсож, хаагдсан бүхнээ нээж, алдсан боломж бүхнээ эргүүлж авахын төлөө хамтран зүтгэцгээе гэж монголчууддаа уриалж байна. Баярлалаа.

 

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6