
Гэсэн ч энэ хууль нэлээдгүй маргаан дагуулаад байна. Биеэ үнэлэгчдээр үйлчлүүлсэн этгээдийг эхний удаад 1500 еврогоор, харин дахин үйлчлүүлсэн тохиолдолд торгуулийн хэмжээг хоёр дахин ихэсгэх тухай асуудал яригдаж байна.
Францын, барууны талыг баримтлагч, «Ардын хөдөлгөөний холбоо» намын гишүүн ярихдаа, «Бид ажлаа юунаас эхлэх ёстой вэ гэвэл, юуны өмнө бид биеэ үнэлэгчдийн зохион байгуулалттай сүлжээтэй тэмцэж эхлэх нь зүйтэй. Гэсэн ч, эн түрүүнд биеэ үнэлэгчдээр үйлчлүүлэгчдэд хариуцлага тооцох шаардлагатай. Эмэгтэй хүний биеийг худалдаж авна гэдэг ер нь байж боломгүй зүйл» – гэж санал бодлоо илэрхийллээ.
Харин шүүмжлэгчдийн дүгнэж байгаагаар бол шинэ хуулийн төсөл батлагдснаар Франц улсад биеэ үнэлэх арга барил улам нарийсч, гэмт хэргийн бизнес төдий хэрээр өснө гэж таамаг дэвшүүлээд байна.
Миний хувьд өөр улс орон луу явахаас өөр аргагүй. Энэ бол цорын ганц гарц гэж» – Далила хэмээх биеэ үнэлэгч эмэгтэй ярьсан байна.
Харин зарим үйлчлүүлэгчид шинэ хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм. Тэд биеэ үнэлэх асуудал заавал байх ёстой, биеэ үнэлэх явдал бол хүчирхийлэл, аллага, мөн гэр бүл салалтыг зогсоох чухал зүйл хэмээн үзэж байгаа юм байна. Мөн тэдний хэлснээр бол, нийгэм дунд биеэ үнэлэгчидгүйгээр амьдрах боломжгүй, тэднээс хамааралтай олон хүмүүс байгааг ч дурьдсан юм. Шинэ хуулийн төсөлд биеэ үнэлэх ажлаа өөр ажлаар солих хүсэлтэй хүмүүст тусгай санхүүгийн тусламж үзүүлж, түүнчлэн Франц улсад түр хугацаагаар амьдрах зөвшөөрөл хүртэл олгохоор тусгажээ. Янз бүрийн мэдээ баримтаас харахад, Франц дахь биеэ үнэлэх үйлчилгээг 20 мянгаас 40 мянган хүн авдаг ба энэ нь ихэвчлэн бусад улс орноос ирсэн үйлчлүүлэгчид байдаг гэсэн тооцоо байдаг юм байна.
Хөрвүүлж, бэлтгэсэн О.Анар
2021 оны хоёрдугаар сарын 24.
СЭТГЭГДЭЛ