Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Азийн аваргын төлөө дөрвөн бөх барилдана
Image
"Навальный хэзээ ч үхэж магадгүй байдалтай байна"
Image
Эцэг, эхдээ хөөгдсөн Япон бүсгүй
Image
СГЗ Ай.ТӨМӨР-ОЧИР: Овоон дээр суусан " ШААЗГАЙ " ... Орилж ШАГШИРСАНЫ шаналан
Image
"Хөл хорионы үед хоол хүргэлтийн үйлчилгээ зөвшөөрөгдөөгүй"
Image
А.ДАВААДОРЖ: Бид хүсвэл гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болж чадна
Image
Ерөнхийлөгчийн хар технологийг Сүнээ амжилттай хэрэгжүүлэв
Image
Реппер Gee тэргүүтэй esports-ийн баг өнөөдөр чухал тоглолт хийнэ
Image
Улаангомд 1, Өндөрхангайд 2 тохиолдол нэмэгдлээ
Image
Хэнтийн 2 суманд тодорхойгүй хугацаагаар хөл хорилоо
Image
Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа Азидаа тэргүүллээ
Image
"Луйвардуулсан хөрөнгө оруулагчид олон улсын шүүхэд хандана"
Image
Гэрээр эмчлэгдэж буй иргэдийг тусгаарлах байранд татан авна
Image
ҮХЦ: Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэж дүгнэжээ
Image
“АНУ, Монгол Улсын Стратегийн түншлэлийг бататгах, Монгол Улс дахь ардчилсан тогтолцооны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын төсөл батлагдлаа
Image
Ө.ШИЖИР: МОНГОЛ УЛС ЭРХ ЗҮЙТ ТӨРТЭЙ АРДЧИЛСАН УЛС МӨН ЮМ БОЛ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА НЭР ДЭВШИЖ ТААРНА
Image
Н.Уртнасан: Ариун цэврийн байгууламж, төсвийн үр ашигтай зардалд анхаарах хэрэгтэй
Image
“ Виртуал орчинд ажиллах нь” сэдвээр төрийн албан хаагчид цахим сургалтад хамрагдав
Image
Алейка будаанаас хорхой гарчээ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ДЭЭР ЯГ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?
Image
УЛААН БАЛ Б ГҮНБИЛЭГ
Image
ЭЛЭГНИЙ ӨӨХЛӨЛТИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ЭМЧЛЭХ 5 АРГА
Image
ЗОХИОЛЧ Ц.ГАЛБАДРАХ: Могой болж төрнө
Image
Ц.Анандбазарын авлигын үзүүрт У.Хүрэлсүх байсан бол яах вэ?
Image
Япончуудын 70 хувь олимпийг цуцлах, хойшлуулахыг хүсчээ
Image
"Мазаалай" бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа
Image
БНСУ гадаад ажилчдын визийг нэг жилээр сунгахаар болжээ
Image
АНУ-д монгол залуу буудуулж, эмнэлэгт хүргэгджээ
Image
Т.ГАНБОЛД: Сөрөг хүчин дэндүү сул дорой байна
Image
Монголын баг, тамирчид олимпод оролцох 21 эрх аваад байна
Image
Монголоор дайруулах маршрутаа “Газпром” компани зураглан гаргажээ
Image
Энэтхэг улс “Sputnik V” вакциныг бүртгэн авчээ
Image
БНСУ дотооддоо үйлдвэрлэсэн сөнөөгч онгоцоо танилцуулав
Image
Хөл хориог 28 хоног тогтоовол VII сард 10-аас доош тохиолдол бүртгэгдэнэ
Image
"Өлсгөлөн зарласан Навальныйг хүчээр хооллохыг оролдож байна"
Image
Самарт явсан зургаан залуу угаартан нас баржээ
Image
“TikTok”-ийн хэрэглээг хянахыг эцэг, эхчүүдэд анхааруулав
Image
БШУЯ: ЭЕШ-ыг долдугаар сарын 1-нээс 4-ний хооронд зохион байгуулна
Image
БНСУ-ын виз мэдүүлэх төв ердийн цагийн хуваариар ажиллана
Image
БАРИМТ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хууль бус тогтоол гаргасан уу
Image
ЭВТ ЧУЛУУ ХХК-нь 15 жилийн ойгоо угтаж барилгын салбарт ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо
Image
Н.Чадраабал: Цэц цэгцэрч чадаагүй байгууллага
Image
Бразил улс Риогийн хөшөөнөөс том Христийн хөшөө барьж байна
Image
Э.ЭРДЭНЭЖАМЪЯН: Хоёр НАМЫН НЭГДЭЖ НИЙЛЭХ асуудлыг ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬТАЙ холбомооргүй байна
Image
МҮОХ: Эмэгтэй бөхчүүд зорилгоо 80 хувьтай биелүүлэв
Image
"AЛИБАБА" компанийг 2.75 тэрбум ам.доллараар торгохоор болжээ
Image
Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон
Image
"Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй"
Image
Засгийн газар, “Рио Тинто”-гийн хэлэлцээ 11.00 цагт эхэллээ
Image
Өнгөрсөн өдрүүдэд шинэ тохиолдол 704 бүртгэгдэж, гурван иргэн “нас нөгцлөө”
Image
Хэзээ нэгэн цагт таны аминд орох 8 зүйл Хадгалаад ав!
Image
ХОЁР ӨРӨӨ БАЙРНЫ ХЭМЖЭЭТЭЙ БАЙШИНГ ГУРВАН САЯ ТӨГРӨГӨӨР БАРИХ БОЛОМЖТОЙ
Image
Хашаандаа алимны мод тарих арагчилал
Image
“Хойд Солонгост халдвар авсан иргэдийн хаалгыг гаднаас нь хадаж, буудан хороож байна” гэв
Image
Хүйтэн усанд орохын 12 гайхамшигт тус
Image
Таны биед шимэгч хорхой байгааг илтгэх 10 шинж тэмдэг
Image
Трампын ялалтыг таасан үзмэрч Дэлхийн III дайн хэзээ эхлэхийг хэлжээ
Image
Үзэхийг хориглосон гаж сурталчилгаанууд
Image
С.Бат-Эрдэнэ: Гадаадын эрдэмтэн, судлаачидтай хамтарч аялал жуулчлалын мастер төлөвлөгөө хийх саналыг тавьсан
Image
Ахмад гэрэл зурагчин Л.Санжмятав "Хот,хотынхон" сэдэвт үзэсгэлэн нээгдэнэ
Image
Ундармаад шүүгчийн суудал хурцдав
Image
БУУДЛАГА СПОРТЫН ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ЭХЭЛЛЭЭ
Image
Дуучин Б.Болд: Чука “Хадаг, мөнгөн аягатай сүүг чинь үүдний жижүүрт үлдээчихлээ шүү, аваарай ” гэж ээжтэй ярьсан
Image
ТРАМП-КИМИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БОЛОХ ГАЗРУУДААС МОНГОЛ БОЛОН СИНГАПУР ТУНАЖ ҮЛДЭЭД БАЙНА
Image
Б.БАТЗОРИГ:МАЛЫН ВАКЦИНАА ЭХ ОРОНДОО ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Улс төрч эмэгтэй зургаа фотошопдож, гоолиг болох гэсэн биш онигоонд оров
Image
"Kada variete theatre" нээлт
Image
Хурц Арслан Ц.Бадамсэрээжидийн нэрэмжит барилдаан эхэллээ
Image
НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ТАВАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Image
ГОО САЙХНЫ ХАГАЛГАА НЬ АМЖИЛТТАЙ БОЛСОН ОДОД
Image
Онгон хальсыг нь цоолж, охин биеийг нь эзэмдсэн залуу ...+18
Image
Хэзээ нэгэн цагт фэйсбүүк хаагдвал та юутай үлдэх вэ?
Image
Ази Номхон далайн бүсийн чуулганы мэдээллийг өнөөдөр өгнө
Image
Унтахын өмнө нэг аяга “Шөнийн өөхний алуурчин” уугаарай… Гэдэсний өөх долоо хоногт л алга болно
Image
ТТАХНЭ-ИЙН ХАМТ ОЛОН ДИАЛИЗЫН ТӨВ БОЛОН ШИНЭ ТЕХНОЛОГИО ТАНИЛЦУУЛАВ
Image
Гараа халаасанд нь, аргамжаагаа хүзүүнд нь шидлээ гэж үүнийг хэлэх үү?
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЦОЛ ХАСАХ ТУХАЙ ЗАРЛИГ ГАРГАВ
Image
Монгол хүүхдүүдийг туршилтын судалгаанд хамруулж байна.
Image
ЭРДЭМТЭД ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ҮЕД НЬ ИЛРҮҮЛЭХ ЧАДВАРТАЙ ШИВЭЭС ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ
Image
Фото: “Цэргийн сургууль” киноны жүжигчид12 жилийн дараа
Image
Best Songs Of Aretha Franklin
Image
Цагдаад хуурамч дуудлага өгсөн охины ээжийг нь торгожээ
Image
Samsung Galaxy S8 утасны нүдний сканнер нүдний солонгон бүрхүүлийг гэмтээдэг
Image
Өмнөд Солонгосчуудын ихэнх нь шүтлэггүй болсныг албан ёсны тооллого харууллаа
Image
УЛИАСТАЙД “ШИЛДЭГ БҮТЭЭЛ-2018” УЛСЫН VIII УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО
Image
Азийн “анхны” виртуаль модель амара-тай танилцлаа
Image
124 хуурамч гарын үсгээр иргэдийн газрыг эзэмшжээ
Image
Дархлаа сэргээх шидэт ундаа бэлтгэх жор
Image
Ленинг мэддэггүй Цэцэ
Image
ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГТ БҮТЭН ЖИЛИЙН ЭРХТЭЙ ИНТЕРНЭТИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БЭЛЭГЛЭЛЭЭ
Image
Р.БУЛГАМАА: ХҮҮХЭД ХАМГААЛАХ МӨНГИЙГ ҮРГҮЙ ЗАРЦУУЛСАН ДАРГА НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ
Image
"АЧЛАЛ" ИХ ДЭЛГҮҮРИЙН АРЫН ЗАМД МОГОЙ ОРЖ ИРЖЭЭ
Image
М.АРИУНЖАРГАЛ: ТЭТГЭЛГЭЭР ГАДААДАД СУРСАН Ч ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ ОЮУТНЫ БАРЬЦАА ХӨРӨНГИЙГ БОРЛУУЛАХ ЭРХ БИДЭНД БИЙ
Image
Пакистанд христийн шашны нэвтрүүлэг явуулахыг хоригложээ
Image
УЕП-Т НЭР НЬ ЯРИГДАЖ БАЙГАА Б.ЖАРГАЛСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ?
Image
"ХҮҮХДИЙН АВТОБУС НЬ 12-ООС ДООШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗҮҮН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
Image
ИРГЭДИЙН МЭДВЭЛ ЗОХИХ ХУУЛИЙН ЗААЛТУУДААР ТАРААХ МАТЕРИАЛ БЭЛТГЭЖЭЭ
Image
Татвар яаж нэмэгдсэн бэ
Image
Э.Бат-Үүл хаачив?
Image
Элон Маск хэмээх цагаач залуу Монголчуудыг аварна
Image
ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ 10000 ХҮН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙНЭ
Image
НҮБ-ын тэргүүн тангараг өргөлөө
Image
Түүвэр онигоо-11
Image
Дэлхийн технологийг Монголдоо гаршуулсан далд уурхайн оператор бүсгүй
Image
Сураггүй болсон охиныг Замын-Үүдээс олоогүй
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
ҮНДЭСНИЙ КОМПАНИА ХААШ НЬ ЧИРЧ ЭХЛЭВ ЭЭ?
Image
НАМАЙГ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР АШИГЛАСАН ГЭЖ КАНЬЕ УЭСТ МЭДЭГДЖЭЭ
Image
С.Амарсайхан: Хүүхдийн зуслангийн шинэчлэлд шаардлагатай хөрөнгийг ирэх оны төсөвт суулгана
Image
Төрийн ордны гадна ниргэн М өөрийгөө шатаах оролдлого хийжээ
Image
Image

Д.ГАЛБАЯР: ХОЁР ААВ НЬ ГОЛ ДҮРД ТОГЛООД Л, ХҮҮХДҮҮД НЬ НАЙЗУУД ДУНДАА ГОЛ ДҮР БОЛДОГ ГОЁ ҮЕ БАЙЛАА

Бид хоёр чинь их сонин. Ж.Сэнгэдорж маань эмгэнэлт төрлөөр уран бүтээл хийдэг, би болохоор ихэвчлэн инээдмийн төрлөөр уран бүтээл хийдэг. “Хоёулаа уулын хоёр талаас мацаж байна аа” гэж бид ярьдаг юм.

Найруулагчзохиолчжүжигчин Дашхүүгийн Галбаяртай ярилцлаа.


-Дөрөвдүгээр сарын 1. Энэ өдөр таны хувьд онцгой өдөр байдаг уу?

-Аавыг маань амьд сэрүүн байхад, намайг хүүхэд байхад маш онцгой өдөр байсан. Хүүхэд, залуучуудын театрт аав, Жаяа ах хоёрын “Элдэв зураг” инээдмийн хөтөлбөр яваад л, хамгийн аз жаргалтай, сэтгэл догдлуулсан гоё өдөр байдаг байлаа. Одоогийнх шиг сар, улирал болгон хошин урлагийнхан тоглодог байгаагүй л дээ. Жилд ганц л удаа инээдмийн хөтөлбөр явдаг. Тийм болохоор үзэгчид ч бүтэн жил хүлээдэг, билет нь олдохгүй хэдэн өдөр оочерлодог. Тэр үед Г.Дашхүү, Л.Жанчивдорж хоёрын хүүхдүүд даам байлаа шүү дээ. Хоёр аав нь тэнд гол дүрд тоглоод л, хүүхдүүд нь найзууд дундаа гол дүрд тоглоод, пээдийгээд л явдаг байлаа.

-Тэр үеийн “Элдэв зураг” одоогийн тоглолтуудаас огт өөрхошин шогчид нь цөөн байсан даа.

-Үнэн үнэн.

-Г.ДашхүүЛ.Жанчивдорж гээд байнга хамт хэлэгддэг жүжигчин андууд байсанЖ.СэнгэдоржД.Галбаяр гээд үр хүүхдүүд нь ч нэг байранд хамт өссөннайруулагчидИйм сайхан харилцаатай хоёр гэр бүл дундаас хос төрж гарсан ууямар нэгэн ураг төрлийн хэлхээ холбоо үүссэн болов уу?

-Гэр бүл болсон тохиолдол бол байхгүй. Тэднийх хоёр хүүтэй, манайх таван хүүхэдтэй. Хоёр аав нь үй зайгүй найзууд, уран бүтээлээ хамт хийдэг, салшгүй хоёр хүн байсан болохоор хүүхдүүд нь мэдээж хоорондоо найзална. Гэхдээ тэр дундаасаа Ж.Сэнгэдорж бид хоёр илүү дотно. Нэг хэсэг бүх зүйлээ хуваагаад явдаг байсан. Ж.Сэнгэдорж надаас дөрөв ах л даа. Мань эр “Бэрс” кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид элсэж оюутан болоод, би арван жилийн хүүхэд болоод хоцорсон. Сүүлд СУИС төгсөөд, эргэж уулзаад, өнөөдрийг хүртэл сайхан нөхөрлөж яваа. 2006 онд бид “Элдэв зургийн эзэд” гээд хоёр аавдаа зориулаад, хүндэтгэлийн тоглолт хийсэн юм. Бид хоёр чинь их сонин. Ж.Сэнгэдорж маань эмгэнэлт төрлөөр уран бүтээл хийдэг, би болохоор ихэвчлэн инээдмийн төрлөөр уран бүтээл хийдэг. “Хоёулаа уулын хоёр талаас мацаж байна аа” гэж бид ярьдаг юм.

-Аавыг тань мэддэг хүмүүс таныг хараад л аавтайгаа адилхан юм байна гэдэгТаны хувьд аавтайгаа адилхан юм байна гэдгээ дотроосоо мэдрэх үе байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Жүжигчин И.Одончимэг эгч нэг удаа хэлж байсан. Бид “Х Түц”-ийнхэнтэй “Өвлийн инээмсэглэл” хийж байгаад юу ч боллоо доо, угаасаа би байнга инээж байдаг юм даа, тас тасхийтэл инээсэн чинь Одноо эгч гэнэт уйлчихсан. “Яасан бэ, Одноо эгч ээ” гэсэн чинь “Яг Г.Дашхүү ах инээж байгаа юм шиг санагдлаа. Чи ямар адилхан инээдэг юм бэ, Галаа” гэсэн. Дараа нь инээж байгаа бичлэгээ хараад аавтай адилхан инээдэг юм байна даа гэсэн бодол төрж байсан. Адилхан зүйлүүд байдаг.

-Одоо “Элдэв зураг”-ийн бичлэг үлдсэн болов ууСаяхан би нэг хайж үзэхэд “Үдшийн хэмнэл”-д хоёулаа уригдаадонигоо ярьж байгаа бичлэг нь лав байна лээ?

-Байгаа байгаа. Манай ах хэдэн жилийн өмнө аавдаа зориулаад dashkhuu.blog­spot.com гээд блог нээсэн юм. Тэр блог дээр аав, Жаяа ах (Л.Жанчивдорж) хоёрын бичлэгүүд тавигдсан байсан. Ах бол тэр тал дээр нэлээд архив үүсгэсэн. Монгол телевизэд хальс нь байдаг юм билээ. Тэр үед “Элдэв зураг”-ийг зурагтаар дамжуулдаг байсан шүү дээ. Тэр архивыг ухъя гэж бодоод л байдаг. Зав гарахгүй л яваад байна.

-Та аавын амины хүүхэд байсан гэл үү?

-Би аавын хүүхэд байлаа. Аавыгаа хаана л явна хормойдож дагана. Аав ажилдаа явахдаа надаас нуугдаж явна. Гэсэн хэдий ч нөхөр Галаа хэдийнэ олоод мэдчихсэн хойноос нь чаргууцалддаг байж. Соц нийгмийн үед урлагийнхан соён гэгээрүүлэх ажлаар хөдөө орон нутгаар явна. Театрынхан уртын бригад гээд л 45 хоногоор явахад би гэж хүн аавыгаа санаад өвдчихдөг байсан гэдэг. Үнэндээ аав аав гэж гүйсээр хөөрхий ээжийгээ нэг их тоодоггүй байж дээ гэдгээ хэзээ хойно аавыгаа бурхан болсон хойно ухаарч билээ.

-Хүмүүс аавыг чинь мэддэгЭэж тань ямар хүн байдаг вэ?

-Ээж маань Монгол кино үйлдвэрт монтажин дээр 25 жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан хүн. Ээж маань эвлүүлэгч. Хортой нөхцөлд ажилладаг гээд ерээд онд эрт тэтгэвэрт гарсан. Намайг кино хийхэд хамгийн том шүүмжлэгч, зөвлөгч маань миний Хулангаагаас гадна миний ээж. Ээж хараад л “Өмнөх киногоо гүйцсэнгүй дээ” гээд шууд үнэнийг хэлдэг.

-Та “Бурхантай ч маазарна” гээд нүүр номдоо тунхагласан байдагХарин аав тань гэртээ маазардаг байв уу?

-Тунчиг мааз хүн байж билээ. Хааяа өөрийнх нь тоглосон юмнууд зурагтаар гарахаар нэлээн нухацтай харж байснаа “Гайхалтай тоглох юм аа” гэнгүүтээ л тас тас хөхөрдөгсөн. Өөрийгөө хөгжөөж байгаа нь тэр.

-Ингэхэд “Киносутра” дээр та өөрийнхөө амьдралыг харуулсан юм уу?

-Биш биш. Тэр бол цэвэр зохиомж шүү. Д.Галбаярын амьдрал гэхээсээ кинон дээр тохиолддог асуудлууд гардаг. Би 2004 онд СУИС төгсөөд, кино урлагт бараг 17 жил явж байна. Киноны тогоон дотор чанагдаж яваа хүний хувьд ерээд оноос хойших Монголын кино урлаг, уран бүтээлчдийн зовлон жаргалыг дэндүү сайн мэднэ дээ. “Киносутра” яагаад бодит санагдаж байна гэхээр уран бүтээлчдийн яриа, зовлон жаргалаас ургаж гарсан учраас тэр.

-“Киносутра” дээр эхнэрээ “найрдаг” хэсэг байдаг шүү дээ. “Кинонд тоглуулна” гээд танилцдагБодит амьдрал дээр Т.Хулантай яаж танилцсан бэ?

-Бид хоёр чинь СУИС-ийн нэг ангийн оюутан юм чинь кинонд тоглуулна гэх боломж байхгүй шүү дээ. Эхний хоёр жилдээ би кино найруулагчаар сурч байгаад Т.Хулан, Т.Бархүү хоёрын ангид ороод, жүжигчнээр төгссөн байхгүй юу. СУИС-д анх элсэж орох үедээ Т.Хуланг харж байсан. Хайрын романс үүссэн үе нь бүүр сүүлд, СУИС төгссөнийхөө дараа юм.

-Танаас хамаагүй дүү юм шиг харагддаг шүү дээ?

-Ер нь овор багатай л даа.

-Та сүүлийн үед “Халамцуу яриа” хөтлөөд байгааМаш хандалт өндөртэй харагдана лээНайруулагчжүжигчин хүний давуу талуудыг ашиглаж чаддаг юм билээЗураглаачнайруулагч гээд олон хүний хөдөлмөр орсон харагддагЗардлаа нөхөж чаддаг болов уу?

-”Халамцуу яриа” нэвтрүүлгийг ерөнхийдөө өөрийнхөө YouTube сувагт зориулж хийсэн юм. Эхлээд зүгээр л сонирхолтой контент гээд YouTube-д тавьсан чинь маш олон хандалт аваад, хүмүүс нэвтрүүлгийн чанар шаардаад эхэлсэн. Нэвтрүүлгийн үнэр нь хүмүүст дажгүй санагдаад, илүү чанаржуулаад, өнгө төрхийг нь гоё болгооч гэдэг санал ирэхээр нь ардаас нь би “Бааст” гэдэг продакшнтай хамтарч, энэ нэвтрүүлгийг бэлтгэж хүргэж байгаа. Гурван камер, дууны найруулагч, гэрэлтүүлэгч гээд яг л кинон дээр ажилладаг шиг баг ажиллаж байгаа. “Халамцуу яриа”-н дээр дахиад шат ахиулах үүднээс тайз засч, бүр шоу хэлбэрээр явдаг болно. Илүү сонирхолтой байлгах үүднээс бодоод байгаа юм.

-“Халамцуу яриа”-ны үеэр таны туслах найруулагчаа загнаж байгаа хэсгийн бичлэг сошиалаар тарсанЗарим нь хүнийг ямар муухай загнадаг юм бэ гээд л нэг хэсэг нь найруулагчид ингэж л уурладаг шүү дээуурлахаас ч аргагүй дээ гэх маягаар сэтгэгдэл хөврөөд байсанТаныг бичлэгээ алдсан юм байх гэсэн чинь харин бичлэг задалсан юм биш үү?

-Тэгсэн. Зориуд тавьсан юм. Туслах найруулагчаар ажиллаж байгаа Хүлгээ гээд залуу надаас 15-16 дүү хүүхэд. Яг ийм олон залуус өнөөдөр уран бүтээлийн талбарт ажиллаж байгаа. Би тэдэнд зориулж л үг хэлсэн. Найруулагчид нэг ийм арга байдаг. “Нэг дээр дөрөөлж, нийтээр нь загна” гэж. Ний нуугүй хэлэхэд “Халамцуу яриа”-ны эхний хоёр, гурван дугаар фокус байхгүй, дууны чанар хангахгүй явсан байхгүй юу. Би тэдэнд зориулж үгээ хэлж байгаа юм л даа. Би өөрөө хөтлөөд, камерын өмнө сууж байхад найруулагчийн үүднээс хянах боломж байхгүй. Тэгээд гэнэт тэсэрч, уурласан нь тэр л дээ. Тэр бол яах вэ. Зураг авалтын талбар дээр тэр байтугай л уурладаг шүү дээ. Мэдэхгүй хүмүүс бол мэдэхгүй л дээ. Заавал мэдэх ч албагүй.

-Амсангуутаа тасардагэсвэл архинд дуртай зочинтой бол амаргүй л байх янзтай юм билээ?

-Архи ууж байгаа гэдэг өнгөн, хэлбэр тал нь. Хамгийн гол агуулга нь болохоор хүн тэр зүйлийг хүртэхээрээ дотоод мөн чанараа уудалж гаргаж ирдэг. Үнэнээ ярьж эхэлдэг. Архи уулгах нь сонин биш, тэр хүний философи нь сонин.

-Та таэквондогийн тамирчинулсын олон удаагийн аварга болж байсан гэсэнОдоо ч хүн амьтантай нударга зөрүүлвэл дор нь буулгаж авна биз?

-Үгүй ээ, одоо тийм юм байхгүй шүү дээ. Зодолдож чаддаг гэдэг бол нэг талаараа давуу тал мөртлөө нөгөө талаараа маш том сул тал байхгүй юу. Биеэ хянаж чадахгүй бол сул тал болно.

-Та дуучин С.Жавхлантай зодолдож танилцсан гэсэнБагадаа овоо зодоонч нөхөр байжээ?

-Тийм ээ, тийм. Угаасаа тийм л байсан. Гэхдээ одоо бол зодолдоогүй маш удаж байна. Том ах маань надаас тав ах л даа. Ах арван настай, би таван настай байсан. Нэг удаа ах олимпийн аварга болсон юм шиг орилоод ороод ирсэн гэсэн. Ээж гайхаад яасан бэ гэсэн чинь “Галаа зодсон” гээд байж. Юу болов гэсэн чинь “Цагдаагийн хүүхдийг Галаа зодчихсон” гэж л дээ. Ах өөрөө айгаад байдаг хүүхдийг таван настай би хусаад хаячихсан гэсэн. Намайг хөдөлгөөнтэй болохоор тэр спорт руу аав маань чиглүүлсэн. Би Москвагийн олимпийн бамбар асч байхад төрсөн байхгүй юу. Тэгээд аав маань надад Галбаяр гэдэг нэр өгсөн. Олимпоор төрсөн болохоор спортын хүн болж магадгүй гээд спортоор явуулах дуртай байсан.

-Таныг жүжигчин болвол зүгээр гэж хэлж байгаагүй юу?

-Аав тэгж хэлж байсан. “Тамирчны амжилт залуу насных. Нэг өдөр бэртвэл заалны мухар сахисан хүн л болно шүү дээ. Урлагийн тал руугаа явбал ямар вэ” гэсэн. Мань эр сонин хэвлэлд ярилцлага өгөхөд “Таны мэргэжлийг хүүхдүүдээс чинь хэн нь өвлөж авах вэ” гэхээр дандаа “Дунд хүү” гэж хариулдаг байсан. Тэр нь намайг урлагийн хүн болоход нөлөөлсөн гэж боддог.

-Т.Хулан та хоёр “21000” шоунд оролцож байгаа гэсэн үү?

-Яг одоо “21000” шоуны зураг авалттай явж байна. “Positive Mongolians” онлайн төслийн санаачлагч Д.Түвшинбаярын гэр бүлтэй манай гэр бүл өрсөлдөж байгаа юм. Одоо дөрөв дэх хоног дээрээ явж байна. Та яг одоо өлөн хүнтэй л яриад байна шүү дээ (инээв).

Эх сурвалж: Б.Янжмаа (dnn.mn)

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6