Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
АХБХ-НЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Image
ТАНИЛЦ: МАРГААШААС ЯВЖ ЭХЛЭХ “ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ“ МАРШРУТ
Image
ЕРӨНХИЙ САЙД ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨСЛҮҮДЭЭС АНХНЫ ЖИШИГ ХОРООЛОЛЫГ БИЙ БОЛГОНО
Image
О.ЕСҮГЭН ХҮРЭЛ МЕДАЛИЙН БОЛЗОЛ ХАНГАЛАА
Image
СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ
Image
МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ БОЛОН ХОЛБОГДОХ БУСАД ХУУЛИУД, УИХ-ЫН ТОГТООЛЫГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Image
ИРЭХ НЯМ ГАРАГТ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
УКРАИН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Т.МӨНХБАТ ҮҮРЭГТ АЖИЛДАА ОРЛОО
Image
С.АМАРСАЙХАН НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИН ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСЛОО
Image
ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ
Image
БАРУУН БҮСИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАЛААР МЭДЭЭЛЭВ
Image
ӨДӨРТӨӨ 7-9 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
ӨНӨӨДӨР: "ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН-2019” БОЛНО
Image
УЛААНБААТАР ДЭЛХИЙН ХАМГИЙН ИХ БОХИРДОЛТОЙ 10 ХОТЫН ЖАГСААЛТААС ГАРЛАА
Image
ТОЛГОЙТ, БАЯНХОШУУ ОРЧИМД ХАМГИЙН БОХИРДОЛТОЙ ИХТЭЙ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ДАРГА Д.ОДБАЯР ӨЧИГДӨР ОРОЙ МОНГОЛД ИРЖЭЭ
Image
“БИ ХАРИУЦЛАГАТАЙ ААВ ЭЭЖ” СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХИЙГДЭЖ БАЙГАА ЗАРИМ АЖЛЫН ЯВЦЫГ ШАЛГАЛАА
Image
САППОРОГИЙН ТОЙРГИЙН ДЭРГЭД 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ ЦАГДААГИЙН КАБОН БАЙГУУЛЛАА
Image
БАЙНГЫН ХОРОО ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
МАНАЙ УЛС 2030 ОН ГЭХЭД ДӨРВӨН САЯ, 2045 ОНД ТАВАН САЯ ХҮН АМТАЙ БОЛОХ ТӨЛӨВ ГАРЧЭЭ
Image
Д.ТӨРСҮЛД: ИЛҮҮ ИХ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ Л ОЙЛГУУЛСАН
Image
Т.БАЯРХҮҮ: САЛХИТЫН МӨНГӨНИЙ ОРДНЫ АСУУДАЛД НЭР ХОЛБОГДСОН ЗУРГААН ШҮҮГЧИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛСЭН
Image
ЦАХИМ ОРЧИНД ҮЙЛДСЭН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ НЭМЭГДЖЭЭ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГЭЭС ГАРГАСАН САНАЛЫН ТОМЬЁОЛЛУУДААР САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Image
МАШИН СУРГАЛТЫН АЛГОРИТМААР ЗҮРХНИЙ ШИГДЭЭС ӨВЧНИЙГ ОНОШИЛНО
Image
Н.ЦЭРЭНБАТ САЙД 20 ОЮУТАНД ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛЛАА
Image
ГАМШГААС ХАМГААЛАХ АЛБАДЫН ХОЛБООНЫ БЭЛТГЭЛ, БЭЛЭН БАЙДАЛ ХАНГАГДАВ
Image
ХАЛДВАРТ БУС ӨВЧИН ГЭЖ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ӨВЧИН БЭЛЭГЛЭХИЙГ ХЭЛНЭ
Image
АВСТРАЛИЙН ГАМШИГ, ОСЛЫН ҮЕД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОНО
Image
РОНАЛДУ БАГАА ОРХИХ УУ?
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛУУД 2019/11/13
Image
БАЯНХОШУУНЫ ГЭР ХОРООЛОЛД ИНЖЕНЕРИЙН ХАНГАМЖ БҮХИЙ ДЭД БҮТЦИЙН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
"МОНГОЛБАНК, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО АЖЛАА ХИЙСЭН"
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад шүүхээс хоёр жил хорих ял оноолоо
Image
Түмний төлөөх “ХАШГИРААН”
Image
“НЭГ ХОТ-НЭГ СТАНДАРТ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
“МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, МАЛ СҮРГИЙГ ГЭМТ ХАЛДЛАГААС ХАМГААЛАХ НЬ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
“ДЭД БҮТЦИЙН ТӨВ” ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
НАЙМАН АЙМАГ ХУВАНЦАР ХОГ БУТЛАГЧ МАШИНТАЙ БОЛЛОО
Image
БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
Image
НЭМГ-ЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД ШАЛГАРЛАА
Image
НҮБ-ЫН XVI ЗАГВАР ХУРАЛДААН “MONGOLIA MUN 2019” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
"ТӨРИЙН АЛБАНЫ МЕНЕЖМЭНТИЙН ХӨГЖИЛ" ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
Хятадын нэг мужид ийм хэмжээний цас оржээ
Image
Хуульч Д.Оросоо-Үндсэн хуулийн өөрчлөлт сэдвээр
Image
"РЕАЛ МАДРИД" ХӨЛБӨМБӨГИЙН ХААНЫ ҮЕИЙН АМЖИЛТЫГ ДАВАХАД ГАНЦ ГООЛ ДУТУУ...
Image
ОХУ-ЫН ЭСРЭГ АВСАН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ БЕЛАРУСЬТ НӨЛӨӨЛЖ БАЙНА
Image
Гүний худгийн ширгэлт ба хот орчмын байгалийн нөхөн сэргээлтийг хэлэлцэж байна
Image
Эрдмийн баярын мэнд хүргэе
Image
ӨСВӨРИЙН САМБО БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛИАСТАЙД БОЛНО
Image
11 дүгээр давхраас унасан бүсгүй азаар амьд үлджээ
Image
Эрчүүдийн бэлгийн дур хүслийг өдөөж өгдөг 7 төрлийн жимс ногоо.
Image
Адууны засаа авч явсан монголчуудыг “Guardian”, “AFP” онцлов
Image
Баруун нутгаар бороотой бол бусад нутгаар 9-30 хэм хүртэл дулаан
Image
ИРЭХ ОНД СҮРЬЕЭГИЙН ҮЗЛЭГТ 15-ААС ДЭЭШ НАСНЫХНЫ 50 ХУВИЙГ ХАМРУУЛАХ ЗОРИЛТ ТАВЬЖЭЭ
Image
ГАМШИГ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
ФОТО: “ДАХИН ТЭВЧИХГҮЙ” ТАЙВАН ЖАГСААЛД СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУД НЭГДЛЭЭ
Image
Байж боломгүй ойрхон (18+)
Image
Өмнөд Солонгосын шигшээ багийн бэлтгэлд 30 сая доллар зарцуулна
Image
УЛААНБААТАР ХОТ УХААЛАГ ЗОГСООЛТОЙ БОЛНО
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 НАСТАЙ ОХИНЫГ ГЭРИЙНХ НЬ ГАДНА МАШИНД СУУЛГАН БИЕД НЬ ХАЛДЖЭЭ
Image
Украйны ”Амьд Барби” Монголчуудын талаар ингэж ярьжээ
Image
Үзэмний шүүс уух 5 шалтгаан
Image
Багны цаадах Баабарын төрх
Image
Эхнэртээ балбуулдаг эрийг хамгаалалтанд авчээ
Image
ЭНЭТХЭГ УЛС "ХАРИЛЦАА ХОЛБОО"-НЫ ХИЙМЭЛ ДАГУУЛЫГ ТОЙРОГ ЗАМД ОРУУЛЖЭЭ
Image
АНХААР: БНСУ-г зорих монголчуудын ачааг шалгаж, хүнсний бүтээгдэхүүнийг нь хурааж байна гэв
Image
4000 жилийн түүхтэй ХҮРЭЛ хазаар
Image
ХЯТАД УЛСЫН АНУ-ААС ИМПОРТООР АВЧ БУЙ ШАР БУУРЦГИЙН ХЭМЖЭЭ 80 ХУВИАР БУУРЧЭЭ
Image
Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна
Image
Өдөр бүр цэнхэр усаа зохистой хэмнэх хэрэгтэй
Image
МАН үнэхээр ёс зүйтэй юм бол Д.Гантулгаас салах ёстой
Image
"Хэдгэнэд" шүүлгэсэн мэргэжлийн гэх Засгийн газар огцорлоо
Image
Image

“Насны хишиг”-ийг 65 дээш насныхан хүртэхээр боллоо

“Насны хишиг”-ийг 65 дээш насныхан хүртэхээр боллоо

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.11.03/ үдээс хойших хуралдаан 15.40 цагт эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хуулийн төслүүдийн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн хувьд Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд “Насны хишиг”-ийг 70 наснаас эхэлж байсныг 65 наснаас эхэлбэл төсөвт хэр ачаалал үүсэхийг, төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламжийг ажилласан хугацааг нь харгалзан 36 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээтэй байдаг тухайн заалт сэргээгдсэнийг, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаварлалгүй олгох боломж байгаа эсэхийг тодруулсан юм.

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газраас “Насны хишиг”-ийг олгоход төсвийн төсөлд 21 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Байнгын хорооны хуралдаанаар насны босгыг 65-аас эхлэх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн байгаа. Гэхдээ Засгийн газрын оруулж ирсэн мөнгөн дүнд багтааж зохицуулсан учраас төсөвт хүндрэл гарахгүй. Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад ажил олгогчоос олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн тухайд Төрийн албаны тухай хуулийн заалтыг тэр чигээр нь сэргээж байгаа гэж Засгийн газраас бидэнд хэлсэн. Хүүхдийн мөнгийг эдийн засаг, төсвийн хүндрэлээс болоод 2015 онд 40 хувьд нь олгохгүй гэж байсан. Харин МАН-аас энэ мөнгийг бүх хүүхдэд олгохоор шийдсэн. Гэхдээ 60 хувьд нь бэлнээр, 40 хувьд нь хадгаламжийн хэлбэрээр дансанд нь хийж өгөхөөр болсон гэж хариулж байлаа.

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналыг дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.4 хувь нь дэмжив.

Үүний дараа Төсвийн хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа. Эдгээр саналууд нь Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, А.Ундраа, С.Чинзориг, Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг нарын Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-69 настай ахмадуудад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадуудад 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмадуудад 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжлээ.

Хуулийн төсөлд цэргийн албан хаагчдын ажлын онцлогийг харгалзан, тэднийг өндөр настны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг бууруулахаар тусгагдан байв. Иймд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Занданшатар, Ц.Цогзолмаа нар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчдад нь буцаах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.4 хувь нь дэмжив.

Түүнчлэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон "Хүүхдийн мөнгө олгох талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын дагаж мөрдөх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр тогтоохоор боллоо.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан ч гишүүдийн дэмжлэг авсангүй. Ингээд Төсвийн тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн юм.

Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5,8 тэрбум төгрөгийг нэмэв

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Хүрэлбаатар, УИХ-дахь МАН бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар, АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ танилцуулав.

Санал, дүгнэлттэй холбогдуулж үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байгаагүй учир Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн зарчмын зөрүүтэй 40 саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа.

Ажлын хэсгээс төсвийн орлогыг нэмэгдүүлэхээр гаргасан 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор 2017 оны төсвийн жилд улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 90,758.2 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн орлогыг 13,531.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 519.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.5 хувь нь  дэмжив. Мөн “Монгол шуудан” ТӨХК-ийг 20,000.0 сая, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 30,000.0 сая төгрөгөөр хувьчлахаар тооцон, өмч хувьчлалын орлогыг 50,000.0 сая төгрөгөөр, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн цэвэр ашгаас төрийн өмчид ногдох ногдол ашгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар хувьцааны ногдол ашгийн орлогыг 10,000.0 сая төгрөгөөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг 7,000.4 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн орлогыг 85.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг гишүүд дэмжлээ.

Төсвийн орлого бууруулах чиглэлээр ажлын хэсгээс Өвөрхангай аймгийн 2017 оны төсвийн суурь орлогыг 621.6 сая төгрөгөөр, бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцын бараа үйлчилгээний зардлыг 1.0 хувиар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны орон тоог 50.0 хувиар багасгаж, урсгал зардлыг 765.0 сая төгрөгөөр, Спортыг дэмжих болон Соёл урлагийг дэмжих сангуудын урсгал зардлаас нийт 4,000.0 сая төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг 2017 оны төсвийн жилд ашиглан Засгийн газрын гаргах үнэт цаасны хэмжээг бууруулсантай холбоотойгоор хүүгийн зардлыг 47,993.4 сая төгрөгөөр бууруулахаар гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Түүнчлэн төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг нэмэгдүүлэхэд ажлын хэсгээс зургаан санал гаргасан юм. Тухайлбал, 2017 оны төсвийн төслийг боловсруулахад тооцсон төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг 92,816.1 сая, Прокурорын цалинг нэмэгдүүлэхтэй холбогдуулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 9,462.4 сая, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн цалинг нэмэгдүүлэхтэй холбогдуулан цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг 341.8 сая, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хувьсах зардлыг 1,968.8 сая, Өвөрхангай аймгийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг 1,296.0 сая, Хөвсгөл аймгийн халамжийн сангийн зардлыг 1,376.6 сая, Дорнод аймгийн мал эмнэлгийн үйлчилгээний зардлыг 270.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд тус тус дэмжигдэв. Мөн Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Эрдэнэт хотын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөх төслийн нэгжийн Монгол Улсын Засгийн газрын хариуцах урсгал зардал 205.9 сая төгрөгийг төсөлд тусгах, Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтэд 5,800.0 сая төгрөгийг нэмэх саналууд ч гишүүдийн олонхийг дэмжлэгийг авлаа.

Төсвийн тэнцлийг сайжруулахаар ажлын хэсгээс Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдэл болох 329,688.7 сая төгрөгийн эх үүсвэрийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглаж Засгийн газрын гаргах үнэт цаасны дүнг бууруулах, Тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахгүй болсонтой холбоотойгоор хүүгийн орлогыг 4,700.0 сая төгрөгөөр бууруулах саналуудыг гаргасан юм. Эдгээр саналуудыг гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Мөн Хавдар судлалын үндэсний төвд сити томографын аппарат худалдан авч суурилуулах зардалд 1,600.0 сая, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлогыг 10,000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.

Үүниий дараа төсвийн байнгын хорооноос дэмжигдээгүй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар АН, МАН бүлэг, бусад байнгын хорооны гишүүдээс гаргасан дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй 70 санал байсан юм. Эдгээр саналууд ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Харин УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва нарын гаргасан “Эрдэнэт дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн үнсэн санг хоослоход зориулж 6,040.0 сая төгрөгийг Эрчим хүчний сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах саналыг гишүүдийн 52.9 хувь нь дэмжив. Гэвч Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар УИХ-дахь МАН бүлэг болон байнгын хорооны хуралдаан дээр 2017 оны төсвийн тэнцлийг сайжруулахын тулд шинээр баригдах барилга, урсгал зардалтай холбогдуулан сайд нарын багцад нэмж тусгасан саналыг дэмжихгүй байхаар тохирсныг санууллаа. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир уг саналаа татсан юм.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Эх сур:chuhal.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6