Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
С.ЭРДЭНЭ: БУХИМДАЖ БАЙНА
Image
С.НАРМАНДАХ: МАНАЙХ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭН, АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ ХҮЧЭЭ НЭГТГЭЖ БАЙНА
Image
НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Image
26,660 иргэн азтан боллоо
Image
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ОЛОН ТАЛТ КОНВЕНЦИД НЭГДЭХ АСУУДЛЫГ ЗӨВШИЛЦӨВ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗУРГААН ИРГЭН ОСГОЖ НАС БАРЖЭЭ
Image
БАРИЛГЫН САЛБАРЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ САНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО
Image
“Б.ЧИМИДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮТЭЭЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА
Image
ХУУЛЬ ЗҮЙН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ
Image
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Image
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ТАЙВАНИЙГ ЗОРИВ
Image
Б.БАТЗОРИГ НАР ХЭРГЭЭ ХҮЛЭЭЖЭЭ
Image
МОНГОЛ ТӨРИЙН СЕКС СКАНДАЛУУД
Image
“ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ–ЭЦЭГ ЭХИЙН ХАРИУЦЛАГА” АЯНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМАНД 12 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Image
З.ЭНХБОЛД: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭМЭГДСЭН ХОЁР ХУВЬ ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИНА
Image
ЭКСТРЕМИСТ ШИНЖ ЧАНАРТАЙ ФРОНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ЗОГСООЛОО
Image
"ЧИНГИС ХААН" ОДОНГ "THE HU" ХАМТЛАГТ ОЛГОНО
Image
Ц.НЯМДОРЖИЙН “БИ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ” НОМ ХЭВЛЭЛТЭЭС ГАРЧЭЭ
Image
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.XI.18- 2019.XI.24
Image
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЛАА
Image
БАЯН ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМ ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛЭГТЭЙ БОЛЛОО
Image
ЖИРЭМСЭН ГУРВАН ЭМЭГТЭЙГЭЭ ЦААЗАЛСАН УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ
Image
1500 ӨРХИЙН 5000 ГАРУЙ ОРШИН СУУГЧИД ХОТЫН ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭСЭЭР БАЙНА
Image
АМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
НИЙСЛЭЛД 3000 ГАРУЙ ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГЧЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН АГААР БАГА БОХИРДОЛТОЙ БАЙНА
Image
Г.ЗАНДАНШАТАР: ДЭЛХИЙ НИЙТ ДИПЛОМЫГ БИШ УР ЧАДВАРЫГ ХАРДАГ БОЛСОН
Image
ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ САЙН
Image
Д.ОДБАЯР АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
90 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ АЗТАН ТОДОРЛОО
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ БОЛ МИНИЙ ХУВЬД ДЭЭД ХҮЧ ЮМ
Image
НИЙСЛЭЛД 24 ЦАГИЙН ДОТОР 67 ИРГЭН УГААРТЖЭЭ
Image
18 АЛБА ХААГЧ ТУС БҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Image
НАРНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДУЛААН БОЛГОХ АРГЫГ НЭЭЖЭЭ
Image
НИЙТ ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 18.2 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
Image
ДОРНОД, СҮХБААТАРЫН НУТАГ, ХЭНТИЙН ЗҮҮН БОЛОН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
КЕНИ УЛСАД ХУРАЛД ОРОЛЦООД ИРСЭН 19 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ТУСГААРЛАЖЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АВТОМАШИНЫГ АЛБАНЫ БУС ЗОРИЛГООР АШИГЛАСАН ТОХИОЛДОЛД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
Image
ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС УИХ-Д ХАНДАН ИРҮҮЛСЭН ШААРДЛАГЫН ХАРИУГ ӨГӨВ
Image
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЗҮЙЛ, 36 ЗААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ
Image
ХҮЙ ДОЛОО ХУДАГ ДАХЬ ''МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ''-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
МЭРГЭН БУУЧ, БААТАР
Image
ЗҮРХ СУДАСНЫ ЭМИЙН БОРЛУУЛАЛТ 14.8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, НИЙТ БОРЛУУЛАЛТЫН 44.0 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЗАРИМ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
Дорнод аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл өслөө
Image
АЛТ ХУДАЛДАН АВАЛТ ӨСЧЭЭ
Image
ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫГ ЦАХИМААР ХЯНАДАГ БОЛОВ
Image
Б.ГАНТУЯА: МОНГОЛ УЛС ҮР ДҮНТЭЙ БАЙДЛЫН 11 ҮЗҮҮЛЭЛТЭЭС БҮГДЭД НЬ ХАНГАЛТГҮЙ ҮНЭЛГЭЭ АВСАН
Image
Хэзээ ч бүү бууж өг
Image
БЭЛЧЭЭР ДЭЭРХ МАЛЫГ ХУЛГАЙГААР БУУДАЖ ТӨХӨӨРДӨГ БҮЛЭГЛЭЛИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Image
ШИЛДЭГ САНХҮҮГИЙН АЛБА, НЯГТЛАН БОДОГЧ НАРЫГ ШАЛГАРУУЛЛАА
Image
ИНЖ ӨГӨӨГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ЭХНЭРИЙНХЭЭ НЭГ БӨӨРИЙГ "ХУЛГАЙЛЖЭЭ"
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ЛОНДОН ХОТЫН НИСЭХ БУУДЛЫН ОРЧМООС II ДАЙНЫ ҮЕИЙН ТЭСРЭХ БӨМБӨГ ОЛДОЖ ОЛОН НИЙТИЙГ АЙДАСТ АВТУУЛААД БАЙНА...
Image
АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛСАА ТУНХАГЛАСНЫ ТҮҮХЭН АЧ ХОЛБОГДОЛ
Image
МЭРГЭЖЛИЙН БҮЖИГЧДИЙН УРАЛДААНЫГ "СҮЛД" ЧУУЛГЫНХАН ӨНГӨЛЛӨӨ
Image
НЭН ЯДУУ ТАВАН ӨРХИЙГ ОРОН БАЙРТАЙ БОЛГОНО
Image
Төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмшихийг хориглоно
Image
Ганжуур судлаач олон улсын эрдэмтэд хэлэлцүүлэг өрнүүлж байна
Image
Хятад Улсаас “Монгол Ганжуур, Данжуур” буддын судар номыг хандивлав
Image
НИКЕЛЬ ГАНБАА НАРЫН ГУРВАН ХҮНИЙГ ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ШАЛГАЖ БАЙНА
Image
220 кг жинтэй эротик онлайн шоу
Image
ХОЁР СОЛОНГОС ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЗОХИЦУУЛАЛТЫН ТОВЧООГ НЭЭНЭ
Image
ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРООГ УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ ДАРГАЛНА
Image
АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН ОРЛОГО 25.7 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ
Image
МУИС, ГАВАНЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ
Image
МАХН өлсгөлөнгөө зогсоожээ
Image
200 бүсгүйг модель болгоно гэж хуурч луйварджээ
Image
ХОРИХ 461-Р АНГИЙН АЖИЛТНУУДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХАД ТӨВ АЙМАГ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ ГЭВ
Image
KI HO KIM: МОНГОЛЧУУДДАА ХЯМД ҮНЭЭР ЭРҮҮЛ МЭНД, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Image
"СЕНДАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭ" БАРИМТ БИЧГИЙГ МОНГОЛД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДАВ
Image
"ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫН УРАЛДААНД ИРҮҮЛСЭН 15 БҮТЭЭЛД ИРГЭДИЙГ САНАЛАА ИДЭВХТЭЙ ӨГӨХИЙГ УРИАЛЖ БАЙНА"
Image
Бэлэг бэлгийн дээд болсон МҮЭ-ийн түүхэн номын нээлт боллоо
Image
Image

Э.Цэрэндолгор: Тэр хүн мүүнээ “хөөгөөд”, сүмийн ажлаа хийгээд явбал би дуугүй болно

Иргэн Э.Цэрэндолгортой ярилцлаа.

-Э.ЦЭРЭНДОЛГОР ГЭДЭГ ХҮНИЙ ЦААНА ЯМАР БҮЛЭГЛЭЛ БАЙГААГ
ГАРГАЖ ИРЭХ ЁСТОЙ-

-Та өнөөдөр өөрийн цахим хуудсаараа нэгэн бичлэг цацаж буй тухайгаа хэлсэн. Энэ ямар учиртай бичлэг байв?

-Би сая өөрийн фэйсбүүк хуудастаа 2 минут 37 секундын бичлэг орууллаа. Б.Насанбаяр өөрийгөө буддист гэж зарлаад, мүүнтэй холбоогүй, намайг гүтгэсэн гэж хэлдэг. Гэтэл тус бичлэгт Мүүн эцэгтээ “Аав аа” гээд залбирч байгаа болон хамгийн сүүлд нь “Насан нэрийн дор чин сэтгэлээсээ залбиран мэдээлж байна” гээд хэлж байгаа юм. Өөр бичлэгүүд ч надад бий. Эхлээд би Мүүн эцэгтээ залбирч буй бичлэгийг нь дэлгэлээ.

-Олон хүмүүс энэ бичлэг яг Б.Насанбаярынх мөн эсэх дээр эргэлзэж байна?

-Эргэлзэж болно. Гэхдээ иймэрхүү баримтын мөн бишийг тогтоох амархан шүү дээ. Б.Насанбаяр миний эсрэг нэхэмжлэхээ шүүхэд өгсөн байгаа. Шүүхийн шинжээчээр дуу хоолойг нь таниулж болно. Би Б.Насанбаяртай удаа дараа утсаар ярьж, зурагтаар ч дуу хоолойг нь сонсож байсны хувьд түүний дуу хоолой мөн гэж бодож байна. Гэхдээ эцсийн хариуг шүүх шинжилгээ тогтооно биз.

-Шүүх хурал гэснээс Б.Насанбаяр хэлэхдээ шүүх хурал гурван удаа болсон боловч таниас болоод хойшлоод байгаа гэж хэлж байсан шүү дээ?

-Тийм ээ, гурван удаа шүүх хурал товлогдсон. Эхний удаа би Оросын тайгад явж байсан учраас очиж чадаагүй. Харин дараагийнх нь шүүх хуралд Б.Насанбаярын гэдэс өвдсөн гэсэн шалтгаанаар ирээгүй. Харин гурав дахь хуралд надтай хамтран ажиллаж байгаа өмгөөлөгч Завхан аймагт томилолтоор ажиллаж байснаас хойшлогдсон. Би хуулийн фирмээс зөвлөгөө аван өөрийгөө өмгөөлж байгаа юм. Ер нь шүүх хурлыг хойшлуулахыг Э.Цэрэндолгор гэдэг хүн шийдэх боломжгүй шүү дээ. Шүүх хуралдаан өөрийн гэсэн дэгээрээ л явагддаг байх.

-Шүүх хурлын дараагийн тов одоо болтол гараагүй юу?

-Гараагүй.

-Б.Насанбаярын зүгээс УИХ-ын гишүүн асан Х.Баттулгад ил захидал бичсэн байсан. Энэ захидалд Х.Баттулгыг нэр бүхий хүнийг санхүүжүүлдэг гэж бичсэн байв. Ер нь өмнө ч таныг Х.Баттулгаас санхүүжилт авдаг, гар хөл нь гэж бичиж байлаа. Та үнэхээр тэр хүнээс санхүүжилт авдаг уу?

-Цэрэндолгор гэдэг хүн улс төрчдийн захиалгаар, мөнгө аваад ийм ажил хийж байгаа бол энэ нь маш ноцтой асуудал шүү дээ. Монгол Улсад үүнийг шалгадаг хууль хяналтынхан, цагдаагийнхан гэж байдаг бол мөрдөөд шалгаад, гаргаад ирэлгүй яах вэ. Үнэхээр улс төрчдийн захиалгаар хийж байгаа бол өнөөдөр би ингээд сууж байхгүй. Олон нийтийн итгэл, сэтгэлээр тоглосон гэмтэн болсон байх болов уу. Тэгж бодсон бол Э.Цэрэндолгор гэдэг хүний цаана ямар бүлэглэл байгааг гаргаж ирэх ёстой, намайг шалгуул л гэж шаардмаар байна. Миний хувьд Х.Баттулга байтугай хэнтэй нь ч холбоо байхгүй. Би ч бас нэр төрөө цэвэрлэж авах эрхтэй биз дээ?

-Энэ асуудлаар та Х.Баттулгатай холбоо барьж үзсэн үү?

-Холбоо барих гэхээр тэр хүн утсаа авдаггүй юм билээ. Намайг ер нь тоож уулзахгүй юм шиг байна лээ. Гэхдээ би уулзах ёстой л гэж боддог. Та нар ч гэсэн Х.Баттулгаас Э.Цэрэндолгорт мөнгө өгсөн үү гэж асуух хэрэгтэй шүү дээ. Х.Баттулга ч гэсэн мөнгө өгсөн үү, үгүй юу гэдгээ хэлэх нь зүйтэй байх.

-Ер нь ямар нэгэн ажил хийлээ гэхэд цаана нь заавал ямар нэгэн эрх ашиг байдаг болсон. Таныг хүмүүс хардах эрхтэй болов уу?

-Аргагүй л дээ. Өнгөрсөн хугацаанд болж байсан тэмцэл, жагсаал цуглаан дандаа л цаанаасаа санхүүжилттэй, турхирах зорилготой байсан гэдэг. Миний хувьд өөрийнхөө итгэл үнэмшлээр явж байна. Би Монгол улсын боловсролын салбарын бодлогыг тодорхойлдог газарт ийм бусармаг зүйл байж болохгүй гэсэн үүднээс асуудалд хандаад явж байна. Энэ мүүн чинь гаж урсгал гэдэг нь үнэн шүү дээ. Бидний ирээдүйг хордуулж байгаа нь ч үнэн.  Мүүний асуудлыг би энэ жил л анх хөндсөн биш, 11 жилийн өмнө мүүнийнхний тухай 11 хуудас баримт материал гаргаж ирээд дэлгэж байсан. Тухайн үед хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн байсан С.Оюунд тэрхүү баримтуудыг өгсөн. Үүнийг мартах ёсгүй. Та бүхэн С.Оюун руу яриад “Танд Э.Цэрэндолгор үнэхээр ийм материал өгч байсан уу” гээд асуусан ч болно. Би тэр материалуудаа нэртэй гэсэн сэтгүүлчдэд ч гэсэн өгч ч үзсэн. Ингэж дуугарч байхад хэн ч тоогоогүй. Одоо харин би олон нийтийн цахим хуудсанд маш олон дагагчтай болж, түүгээрээ дамжуулаад үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж, хэлж байгаа үг маань нэлээдгүй цараатай болоод байна.

-ЯГ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН БОДЛОГО ТОДОРХОЙЛДОГ ЧУХАЛ ГАЗАРТ
ЭНЭ ХҮН БАЙГАА УЧРААС Л БИ ТЭМЦЭЭД БАЙНА-

-Ганцаараа тэмцээд гэснээс та мэдээллүүдээ ихэвчлэн цахим хуудсаараа тарааж байна. Маш олон хүн таныг сэтгэгдлээр дэмждэг юм билээ. Гэвч бодит байдал дээр ямар байдаг вэ?

-Би хүмүүсийг цугаараа ингэе, бүгдээрээ тэмцье гээд уриалдаггүй. Иргэн Э.Цэрэндолгор өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө цахим хуудастаа л бичсэн. Харин энэ долоо хоногоос эхлээд би хоёр дахь ярилцлагаа чамд өгч байгаа нь энэ. Гудамжинд гараад тэмцье гэдэг үгийг би нэг ч удаа яриагүй, ярих ч бодол алга. Учир нь би иргэн хүнийхээ хувьд “Монголд минь ийм аймшигтай зүйл болоод байна аа” гэдгийг л сануулж, “шүгэл үлээсэн”. Үнэхээр Монголын эцэг эхчүүд боловсролын салбарт сэтгэл нь зовниж байгаа л бол өөрсдөө тэмцэх ёстой. Уг нь өнөөдөр олонд нээлттэй мэдээллийн суваг, хэрэгслүүд байхад хүн бүхэн ямар ч хэлээр уншаад, сонсоод, өөрсдөө судалгаа хийгээд, хэлж яриад байж болмоор л юм. Дэлхийн бүх улс оронд хүүхдийн тархи, сэтгэхүйг ямарваа нэг гаж буруу үзлээр хордуулахаас болгоомжлоод байхад бид чимээгүй байсаар л байна.

-Монголд маш олон мүүнист байхад яагаад заавал Насанбаяр луу төвлөрч ярьдаг юм бэ гэж танаас өмнө нь ч асууж байсан байх. Энэ нь их хардлага төрүүлдэг болов уу?

-Хамгийн аюултай нь яг Боловсролын салбарын бодлого тодорхойлдог чухал газарт энэ хүн байгаа учраас л би дуугүй байж чадамгүй байна. Тэр хүн мүүнээ хөөгөөд, сүмийнхээ ажлыг хийгээд явбал би чив чимээгүй болчихно. Хүүхэд залууст шууд нөлөөлөх ажил хийхийг нь зөвшөөрөөд байгаа нь бид л ямар замбараагүй, төргүй, эзэнгүй байгаагийн шинж. Мүүнийхэн тухайн улс оронд ороод хамгийн түрүүнд боловсролыг нь “атгах” гэдэг юм. Хэрвээ хайж үзвэл Оросын боловсролоор яаж тоглосон тухай бичвэрүүд зөндөө л бий. Мүүний ажлыг 20 жил хийчихсэн хүн боловсролын салбарын дээд албан тушаалд байгаад, бид нар байлгаад байна гэдэг чинь арчаагүйн шинж байхгүй юу. Хүмүүс хагас дутуу мэдээлэл авчихаад юу ч гэж ярьж болно. Би тэр хүнийг оролдоогүй, зарчим л ярьж байна, Монгол улсын эрх ашгийг л ярьж байна шүү дээ. Бусад мүүнистүүдийг би оролдох шаардлага ч байхгүй. Төр улсын бодлоготой холбоотой ийм хүмүүсийг бид зарлаж байх учиртай юм. Дээрээс нь тэр хүн байнга худлаа яриад яваад байна.

-Та Насанбаяртай уулзахаар хэд хэдэн удаа оролдож байсан. Энэ уулзалтаараа та хэдхэн асуулт асуух хүсэлтэй байгаа гэдэг. Та эдгээр асуултаа манайхаар дамжуулаад асуух юм уу?

-Би асуултуудаа хэн нэгнээр дамжуулж тавихыг хүсэхгүй байна. Гэхдээ хамгийн эхэнд тавих асуулт маань гуравдугаар сарын 14-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ олон нийтийн өмнө “Би бол Монгол улсын иргэн, би бол буддист хүн, би хохирч байна, миний гэр бүл хохирч байна, миний үр хүүхэд хохирч байна” гэж ярьсан. Би нэг ч удаа Б.Насанбаярын үр хүүхдийг дурсаж байгаагүй. Өөрөө эмгэнэлт драмын жүжиг тавьчихаад тэрэндээ Э.Цэрэндолгорыг буруутгах хэрэг байхгүй. Би хань ижлийг нь ярьсан, гэхдээ үр хүүхдийн тухай нэг ч дурсаж байгаагүй. Хоёрдугаарт, өөрийгөө буддист гэж хэлсэн Б.Насанбаяр мүүн эцэгтээ хэрхэн залбирч байгаа бичлэг нь байна. Мөн “Би ажлаасаа гарлаа” гэж олон нийтэд мэдээлж, хохирогч шиг жүжиг тоглочихоод, есдүгээр сарын 8-ны өдөр хүртэл СШУЯ-ныхаа ажлыг хийж байсан шүү дээ. Яах гэж нийгмийн уур амьсгалыг Цэрэнгийн эсрэг болгож худлаа ярьсан юм бэ? Түүнчлэн Сон Мён мүүний Монгол дахь хөрөнгө гэж байдаг. Бидний мэдэх “Баянгол” гэдэг хүүхэд булшилдаг зусланд хэчнээн хүүхэд булшилсныг бид мэдэхгүй. Б.Насанбаяр мүүнийхний тэр их хөрөнгийг эзэмшиж байгаа баримт надад бий. Энэ хөрөнгөнийхөө талаар олон нийтэд дэлгэх цаг нь болсон юм биш үү. Энэ бол Монголын нийгэм цочихоор асуудал гэх мэт зүйлсийг би та бүхнээр дамжуулж асуувал тойроод л хагас дутуу хариулж, бултаж чадна гэдгийг нь би мэдэж байна. Тиймээс би Б.Насанбаяртай өөрөө халз уулзаж, тулж асуумаар байна.

-Та Б.Насанбаяр гэдэг иргэнийг боловсролын салбараас холдсоны дараа л орхино гэж ойлгож болох уу?

-Ер нь би Б.Насанбаярыг орхичихоод байхад л өөрөө гэнэт “Намайг гүтгэлээ” гээд л ороод ирдэг. Би өөрөө ч энэ мүүн гэдэг юмнаас залхаж байна шүү дээ. Би чинь амьдралгүй, ажилгүй, өөрөө бараг мүүнист болтлоо дуугарч байна. Монгол улсад мүүн судлалаар Цэрэнг гүйцэх хүнгүй болох нь байна. Учир нь мүүнд явж байгаа, явж байгаад гарчихсан, ил гарч чаддаггүй, өнгөрсөн амьдралаасаа ичиж байгаа хүмүүс надад баримтуудаа ярьдаг. Өөрөөр хэлбэл, Э.Цэрэндолгор гэдэг хүн гагц “шүгэл үлээсэн” биш болчихоод шүүхийн өмнө өөрийгөө хамгаалахын тулд баримтаа цуглуулж эхэллээ. Энэ баримтуудыг дандаа надад мүүн дотор байсан хүмүүс л өгч байгаа шүү дээ. Өнөөдөр миний тавьсан аудио бичлэг ч бас мүүнийхний дотроос л гарч ирсэн бичлэг. Ийм баримтууд их ирдэг. Үнэндээ би ганцаараа дийлэхгүй байна. Өмгөөлөгч авъя гэхээр ганц өмгөөлөгч энэ ажлыг хэзээ ч дийлэхгүй гэдэг. Доод тал нь гурван өмгөөлөгч гэхээр Монгол улсын нийгмийн сайн сайхны төлөө хөндсөн ажил маань Цэрэн гэдэг хүний хувийн данснаас мөнгө гаргах ийм айхтар ажил болж хувирч байна. 200 тэрбумын хөрөнгийг хамгаалж байгаа Б.Насанбаяртай би санхүүгээрээ өрсөлдөөд дийлэхгүй, чадахгүй. Б.Насанбаяр өөрийгөө ажилгүй болчихлоо, би гарлаа гээд их сүржин мэдэгдэл хийж байхад Э.Цэрэндолгор ажилгүй болчихоод чив чимээгүй сууж л байна. Хоёр сараас хойш би ямар ч ажилгүй л сууж байна шүү дээ. Энэ хугацаанд би мүүнтэй л “ноцолдлоо”.

-АН ЗАСАГ БАРЬЖ БАЙСАН ҮЕИЙН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМАНД БИД ТАЛАРХАХ ЁСТОЙ-

-Олон нийтээс зарим шүүмжлэлүүд ирдэг байх?

-Олон нийтийн хандлага нь намайг чимээгүй болчихвол “Энэ чимээгүй болчихлоо, буруутай юм байна” гэдэг, чимээ гаргаад эхлэхээр “Одоо боллоо шүү дээ, залхчихлаа” гэдэг юм. Миний хувьд залхана уу, намайг хардана уу хамаагүй, Цэрэн гэдэг хүн баримтуудаа дэлгэж л байна. Учир нь түүх бол түүх. Миний жилийн өмнөх постыг хайгаад үзэж болно, байж л байна. Шүүх дээр ямар мөнгө үйлчлэхийг мэдэхгүйгээр, ямар зүйлд гүтгэгдэхийг мэдэхгүйгээр, магадгүй Цэрэн гэдэг хүн шоронд хоригдлоо гэж бодъё. Миний фэйсбүүк нээлттэй, миний хийж байсан, хэлж байсан бүхэн архивлагдаад хадгалагдчихсан л байна. Гэхдээ ийм хэмжээнд хэзээ ч очихгүй. Би хүн гүтгээгүй, Монгол улсын эрх ашгийг л ярьсан.

-Таны гэр бүлийнхэн мүүний асуудалд хэрхэн хандаж байна вэ?

-Би хоёр ахтай. Хоёр ах маань мүүний тухай асуудлыг ойлгодоггүй. Мөн би 86 настай ээжтэй, ээж маань миний юу хийгээд явж байгааг ч ойлгохгүй. Миний нөхөр намайг юу хийж явааг мэддэг, гэхдээ миний асуудалд орооцолддоггүй. “Чи зөв гэж үзэж байгаа бол үүнийгээ хийх л ёстой, айх хэрэггүй” гэсэн ганц л үг хэлдэг. Би гэртээ энэ асуудлыг ярьдаггүй. Хүүхдүүд маань ээж нь мүүн гэх нэг гаж урсгалын тухай бичиж байгаа юм байна гэдгийг ойлгодог. Учир нь сургууль дээр нь очиход ангийнх нь хүүхдүүд “Танай ээжийн тухай сонссон, уншсан, фэйсбүүк дээр ингэсэн” гээд л ярьж байгаа шүү дээ. Манай хоёр хүүхэд фэйсбүүкгүй, би хоёр багаа сошиал медиад ойртуулдаггүй. Би өөрөө айхтар сайн ээж биш ч түмний олон хүүхдийн төлөө энэ асуудлыг яриад байгаа юм. Монголын ийм бүрхэг нийгэмд миний хоёр хүүхэд өсч байгаа аймаар. Би үгээ тэр өнцгөөс  ч хэлдэг. Харин хүмүүс “миний л хүүхэд” гээд гэрт байгаа хүүхдээ л тордоод нийгмийг анзаарахгүй байна. Энэ чинь маш аюултай шүү дээ. Баахан зэрлэгнүүд дотор байгаа цэцэг яаж ургах вэ. Хүн өөрийнхөө хүүхдийн төлөө санаа зовж байгаа бол бусдын хүүхдийн төлөө ч санаа зовдог л байх хэрэгтэй.

-Таны хийж байгаа ажилд төр засгийн зүгээс дэмжиж, оролцсон оролцоо бий юу? 

-Э.Цэрэндолгор мүүний гаж урсгалын талаар мэдээлэл тарааснаас хойш өнгөрсөн засгийн Хууль зүйн яамныхан III-V сар хүртэл судалгаа хийсэн байдаг. Тэр судалгаандаа мүүний гаж урсгалыг онцолж, шашны асуудал Монгол үндэстэнг хооронд нь талцуулах хэмжээнд болсон байна гэдгийг гаргаж хэлсэн. Жинхэнэ мэргэжилтнүүд энэ судалгааг хийгээгүй нь надад учир дутагдалтай байгаа ч АН-ын Засаг барьж байсан үеийн Хууль зүйн яаманд бид талархах ёстой. Би талархаж байгаа. Тэд ямар ч байсан судалгаа хийсэн. Энэ судалгаандаа Монгол Улсад байгаа сүмүүдийн 40 хувь нь ямар ч зөвшөөрөлгүй байна гэдгийг хэлчихлээ. Өнөөдөр Монголчууд хоорондоо шашнаараа талцаад эхэлчихлээ шүү дээ. Одоо МАН засаг барьж эхэлээ. Эд нар яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Дөрвөн сар өнгөрлөө. Яагаад харангын аюул дэгдээд байхад чимээгүй байсаар байна вэ? Магадгүй дөнгөж сая зЗасаг авсан болохоор хийх, ойлгох ажил их байгаа гэж бодох юм. БСШУСЯ-нд л  дээр гэхэд Ж.Батсуурь гуай оччихлоо. Тэр хүн ажлаа мэдэж байгаа эсэхийг би мэдэхгүй. Магадгүй их дуу шуугиан дунд оччихсон, замбараагаа олохгүй байгаа юм шиг дүр зураг надад харагдаад байгаа юм. Хууль зүй, дотоод хэргийн яаманд шинэ сайд очлоо. Тэр сайд хуулийн ангийг оройгоор төгссөн гэж байгаа юм, тэр хүн ч ажлаа хаанаас эхлэхийг мэдэхгүй байх шиг. Хамгийн түрүүнд түрүүчийн засгийн газрын хийчихсэн мүүнийн гаж урсгал буюу шашны асуудалд арга хэмжээ ав л даа. Хамар доор нь бэлэн материал байна шүү дээ. 19 хуудас тайлан өөрсдийнх нь гарт байна, үүнийг үргэлжлүүлээч, хэлэлцүүлэг явуулаач, Монголыг талцуулж байгаа энэ асуудлыг хараач ээ.

-МОНГОЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ СИСТЕМ БАЙХГҮЙ-

-Мүүний бодлого манай боловсролын салбарт хэрхэн орж ирсэн талаар баримт дурдвал?

-Э.Цэрэндолгор гэдэг хүнээс битгий баримт нэх. Би бол “шүгэл үлээгч”. Гэхдээ нэг үлээгээгүй, олон дахин үлээж байж хүмүүсийн анхааралд орсон. Би Өргөдлийн байнгын хороо, Хууль зүйн яам, Нийслэлийн ИТХ, ТЕГ, АТГ-д өргөдөл өгсөн. Одоо Монгол Улсын төр гэж байдаг бол Хууль зүйн яамнаас Төрийн гурван өндөрлөгт хүргүүлсэн тэр 19 хуудас тайлангийн дагуу хараат бус шинжилгээ, судалгааны багийг боловсролын салбарт оруулах ёстой. Миний харж байгаагаар 100 гаруй хүнтэй баг оруулж, түүхэнд байгаагүйгээр Монголын боловсролыг цэгнэж үзэх ёстой. Миний шаардаж байгаа юм энэ л байна. Б.Насанбаяр буруутай, Э.Цэрэндолгорын буруутай нь чухал биш. Ийм л баг гаргаж хүүхдийн боловсрол авч байгаа салбарыг цэгнэх ёстой. Цаг нь болсон шүү. Тэгж байж Б.Насанбаярыг Монголын боловсролд юу юу оруулсан, тэр “Цөм” нэртэй хөтөлбөрт шашны агуулга хэр их орсон байна гэдгийг жигнэж үзэх ёстой.

-Үнэхээр буруутай бол ямар хариуцлага хүлээдэг талаар мэдсэн үү?

-Манай Монгол улсад хүн төрийн ажил хийж байхдаа санаатай, санаандгүй олон алдаа гаргалаа гэж бодоход хариуцлага тооцох систем байхгүй. Би эндээс гарлаа, тушаалаа өглөө, явлаа гэж хэлэхэд энэ хүнд ямар ч хариуцлага тооцох систем байхгүй болчихсон. Харин надад бол байгаа. Шууд л гүтгэлээ гээд шүүхээр ороогоод авна. Эсрэгээрээ тэр хүний буруутай үйлдлээс Монгол хүүхдүүд оюуны болоод сэтгэлийн хохирол амсвал хохирлыг хэнд тооцох вэ. Эргээд түүнийг бий болгосон хүнд хариуцлага тооцъё гэсэн ч Монгол Улсад тийм юм байхгүй байна. Ийм учраас л би орилоод байна. Арга хэмжээ аваачээ гээд л хүмүүс хэлдэг юм. Ямар арга хэмжээ авах юм бэ, юу ч байхгүй юм чинь.

-Та олон сар ажилгүй байгаа гэлээ. Аялал жуулчлалын салбараа орхичихсон, ер нь цаашдаа та юу хийхээр, ямар ажил эхлүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

-Би анх “шүгэл үлээхэд” л сэтгүүлчид орж ирээд орвонгоор нь эргүүлээд л, цагдаагийнх нь орж ирээд л гэмт хэргийн сэдэлтэй баримтуудыг ухаж гаргаж ирээд л, тагнуулынхан мөрдөөд л барьж аваад Монгол орноос гаргачихна гэсэн гэнэн сэтгэлтэй байж л дээ. Гэтэл өнөөдөр Э.Цэрэндолгор өөрийгөө өмгөөлөх хамгаалах, ганцаараа тэмцэж дуусгах, “Э.Цэрэндолгороо энийг Монгол улсаас зайлуулаарай” гэдэг даалгавар авчихсан сууж байна. Энэ чинь нэг хүнд ахадсан ажил. Би одоо жүжиглээд өөрийгөө өрөвдүүлмээргүй байна. Гэхдээ ахиад хэлье, энэ нэг хүнд байж боломгүй их үүрэг. Энэ хугацаанд миний үс бууралтсан, цэнхэр үсний доороос буурал үс минь цухуйж байна. Учир нь би бүхэл бүтэн Монгол улсын улс төр, бизнесийнхэнтэй нэг бүлэг болж үүрлэсэн харийн сүлжээний эсрэг ганцаараа зогсож байна. Хувь хүнийхээ хувьд би их ухаантай байх ёстой, би шатаад үнс нурам болж болохгүй. Нэгэнт ийм ерөөл тавилан, үйл лай надад тохиосон тул тодорхой хэмжээнд ажиллана. Мүүний тухай асуудал намайг залхааж, ядрааж байгаа ч гэсэн дуусгана. Харин цаашдаа надад бурхнаас, эцэг эхээс өгөгдсөн жаахан мэдрэмж, бусдад нийтлэх, түгээх, хүртээх мэдрэмж нь байдаг бол тэр чиглэлийн ажил хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Нэвтрүүлэг энэ тэр хийх гэсэн бодол ч бий.

Гэхдээ ажил эхлүүлэхийн тулд эхлэл хөрөнгө хэрэгтэй, би олон сар гэртээ ажилгүй суучихсан. Жишээ нь би маш олон жил зураг зурахсан гэж мөрөөдөж явлаа. Одоогоор нэг ч зурж үзээгүй, хийе гэвэл ер нь ажил их байна даа. Би өөрийнхөө компаниудаас өөрөө татгалзаад гарчихсан байгаа. Хорин хэдэн жил хийсэн тэр ажлаа хийхгүй байгаа нь миний оюунд өөрийгөө чөлөөлсөнтэй адилхан, нэг талаасаа их амарч байна. Дараагийн ажил минь магадгүй Монгол улсын хуулинд мүүн гэдэгт хориг тавиулах, Монголоос гаргах байж ч болох юм. Гэхдээ энэ ганц Цэрэнгийн тэмцэл биш, улс төрчид хамтрах ёстой. Улс төрчид гэтэл өнөөдөр ихэнх нь коноп дардаг л хүмүүс байвал энэ боломжгүй. Би АН л гээд дуугарч байснаас МАН-д ч гэсэн мүүнийн гар хөлүүд зөндөө бий. Энэ хүмүүс Монголоос мүүнийг гаргах сонирхол байна уу гээд л дараагийн ажил эхэлнэ дээ.  Одоогоор би ямар ч байсан мүүний шүүх хурлынхаа ард гарах ёстой.

-Уучлаарай, өөр нэг сэдвийг асуухад таныг бүргэдчин охины гэрт дайрж орсон гэх зэрэг мэдээллүүд тарж байна. Тухайн үед юу болсон юм бэ?

-Бүх л сэдвийг улстөржүүлдэг. Айшолпан охины ээж надаас миний охины талаарх асуудлыг олон нийтэд дэлгэж өгөөчээ, ийм юм хийчихсэн ч мөнгө өгөхгүй байна гээд хоёр жилийн өмнө “Бүргэдийн баяр”-аар тэдэнтэй уулзахад хэлж байсан. Тэгээд би гэрээнүүдийг нь үзсэн, гэрчүүд надтай хамт байсан. Ээж нь надад яриа өгсөн, кино хийж байсан Отто Беллтэй, Ашир Сведенский, Айшолпантай өөртэй нь ч яриа хийсэн нь байгаа. Яахав, юмыг яаж бол яаж л мушгиж чадна. Өнөөдөр Айшолпаны хувийн менежер болчих гэсэн, Айшолпаныг дагаад Оскар руу явчих гэсэн сонирхолтой хүмүүс зөндөө л байгаа. Ц.Оюунгэрэлийг сайд байхад нь бүргэдчин охины тухай хэлэхэд юу ч мэдээгүй байсан. Дараа нь шууд миний хэлснийг миний эсрэг, улс төрийнхөө карьерт ашигласан. Хамгийн сүүлд нь тэр залуусыг чив чимээгүй болгож, гэрээнд нь биечлэн оролцсон байдаг.

Ер нь тэгээд би гуравхан юм л шаардсан шүү дээ. Айшолпан гэдэг охины гэрээг ганц хэл дээр хийсэн байсныг Монгол, Англи, Казак гурван хэлээр хий. Хоёрдугаарт гэрээ гэх үү, тохиролцоо гэх үү албан ёсны акт дээр гарын үсэг зурсан байна. Нэгэнт л тэгж байгаа юм бол мөнгөн дүнг нь тодорхой ярь. Мөнгөтэй болохоороо тэгнэ гэх биш шүү дээ. Гуравдугаарт, энэ охин бүргэдийн үүр рүү доор нь байгаа 6-7 эрийг тэжээхийн тулд ганцаараа, ямар ч хамгаалалтгүй мацаж байна. Тиймээс амь болоод эрсдлийг нь л даатга гэсэн. Тэр хөөрхөн охин хацраа зүсчихвэл яах юм. Энэ гурав гурвуулаа биелэлээ олсон. Одоо миний шаардлага биелэчихсэн байхад би тэр охиныг ахиж гаргаж ирээд юу ярих юм бэ. Айшолпан мөнгөө аваад амьдралд нь тус нэмэр болж байвал өөрт нь л хэрэгтэй. Тэр охины амьдралд хийсэн миний тусыг харвал хараг, үгүй бол үгүй, надад хамаагүй. Би ээж аавынх нь хүсэлтийг биелүүлсэн. Тэгээд л боллоо.

 

Эх сур:medee.mn

СЭТГЭГДЭЛ

Comments

  • Image

    10:07:40 122.201.31.218

    Teneg avgai. Ervvl bish.

  • Image

    05:57:07 31.209.204.28

    muunii avgai yu?


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6