
1Стресс
Аль болох стрессээс хол байж, амьдралыг эерэгээр харах гээд хичээгээрэй! Энэ үед та илүү аз жаргалтай, үзэсгэлэнтэй харагдах болно.

2Үнэнч байдал
Заавал хөрөнгө чинээтэй, залуу, сайхан залуу харагдах гэж хичээх хэрэггүй. Түүний оронд өөрийн байдалдаа эвлэрч, сэтгэл хангалуун байгаарай.

3Эерэг хандлага
Бүхнийг уруугаар, буруу бодвол амьдрал танд гуниглах маш олон шалтгааныг өгөх болно. Харин амьдралдаа идэвхитэй байж, аз жаргалтай байвал та өдөр бүр аз жаргалтай амьдарна шүү.

4Сайхан сэтгэл
Харамч, залхуу, уйтгартай нэгэн байх нь тийм ч зөв санаа биш. Харин та өөртөө итгэлтэй байж, хүн бүхэнд сайхан сэтгэлээр хандаж, зөв хүмүүстэй нөхөрлөвөл илүү сайхан амьдарна шүү дээ.

5Хөгжилтэй зан
Хөгжилтэй зан, өөдрөг бодол нь хүн бүхнийг баяр баясалтай болгож, таныг илүү сэтгэл татам харагдуулах болно.

6Шаргуу байдал
Юуг ч хийсэн чин сэтгэлээсээ хийж, түүнийхээ төлөө шантрашгүй хөдөлмөрлөх хэрэгтэй.

7Аз жаргалтай байх
Хаана, хэнтэй ч явж байсан үргэлж сайхан харьцаж, хүндэлж байх нь харилцааг сайхан болгодог.

8Нийтэч зан
Хий хоосон их зан, бардам сэтгэл хэнд хэрэгтэй гэж? Түүний оронд хүн бүхэнтэй найрсаг харьцаарай.

9Хүндлэл
Хамт байгаа эргэн тойрны хүмүүстэй үргэлж хүндлэлтэй харьцаж, инээмсэглэж байгаарай. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг юм шүү.

10Хүн чанар
Таны хэн байх, бусдаас юугаараа өөр байх нь хамаагүй. Та биднийг зөвхөн хүн чанар, сайхан сэтгэл л холбож байдаг юм шүү дээ.

СЭТГЭГДЭЛ