Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“ХҮҮХДИЙН ТҮЛЭГДЭЛТ–ЭЦЭГ ЭХИЙН ХАРИУЦЛАГА” АЯНЫГ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
ДОРНОГОВЬ АЙМАГ АЛТАНШИРЭЭ СУМАНД 12 КМ ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА
Image
З.ЭНХБОЛД: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН НЭМЭГДСЭН ХОЁР ХУВЬ ДЭЭР ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИНА
Image
ЭКСТРЕМИСТ ШИНЖ ЧАНАРТАЙ ФРОНТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА ЗОГСООЛОО
Image
"ЧИНГИС ХААН" ОДОНГ " THE HU" ХАМТЛАГТ ХҮРТЭЭНЭ
Image
Ц.НЯМДОРЖИЙН “БИ ЭХ ОРНООСОО УРВААГҮЙ” НОМ ХЭВЛЭЛТЭЭС ГАРЧЭЭ
Image
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ 2019.XI.18- 2019.XI.24
Image
АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЛАА
Image
БАЯН ӨЛГИЙ АЙМАГ ДЭЛҮҮН СУМ ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛЭГТЭЙ БОЛЛОО
Image
ЖИРЭМСЭН ГУРВАН ЭМЭГТЭЙГЭЭ ЦААЗАЛСАН УЛС ОРОН МОНГОЛООС ӨӨР БАЙХГҮЙ
Image
1500 ӨРХИЙН 5000 ГАРУЙ ОРШИН СУУГЧИД ХОТЫН ДАРГЫН ШИЙДВЭРИЙГ ХҮЛЭЭСЭЭР БАЙНА
Image
АМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Image
НИЙСЛЭЛД 3000 ГАРУЙ ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГЧЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН АГААР БАГА БОХИРДОЛТОЙ БАЙНА
Image
Г.ЗАНДАНШАТАР: ДЭЛХИЙ НИЙТ ДИПЛОМЫГ БИШ УР ЧАДВАРЫГ ХАРДАГ БОЛСОН
Image
ГАХАЙ, ТУУЛАЙ ЖИЛТНЭЭ САЙН
Image
Д.ОДБАЯР АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ
Image
ӨДӨРТӨӨ 15-17 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
90 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ АЗТАН ТОДОРЛОО
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ: МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ БОЛ МИНИЙ ХУВЬД ДЭЭД ХҮЧ ЮМ
Image
НИЙСЛЭЛД 24 ЦАГИЙН ДОТОР 67 ИРГЭН УГААРТЖЭЭ
Image
18 АЛБА ХААГЧ ТУС БҮРТ НЭГ САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭВ
Image
НАРНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДУЛААН БОЛГОХ АРГЫГ НЭЭЖЭЭ
Image
НИЙТ ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ 18.2 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
Image
ДОРНОД, СҮХБААТАРЫН НУТАГ, ХЭНТИЙН ЗҮҮН БОЛОН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
КЕНИ УЛСАД ХУРАЛД ОРОЛЦООД ИРСЭН 19 ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ТУСГААРЛАЖЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АВТОМАШИНЫГ АЛБАНЫ БУС ЗОРИЛГООР АШИГЛАСАН ТОХИОЛДОЛД АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛНӨ
Image
ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНӨӨС УИХ-Д ХАНДАН ИРҮҮЛСЭН ШААРДЛАГЫН ХАРИУГ ӨГӨВ
Image
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 19 ЗҮЙЛ, 36 ЗААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ
Image
ХҮЙ ДОЛОО ХУДАГ ДАХЬ ''МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ''-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
МЭРГЭН БУУЧ, БААТАР
Image
ЗҮРХ СУДАСНЫ ЭМИЙН БОРЛУУЛАЛТ 14.8 ТЭРБУМ ТӨГРӨГ БОЛЖ, НИЙТ БОРЛУУЛАЛТЫН 44.0 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Image
ЗАРИМ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЭРС ЧАНГАРНА
Image
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ТУСЛАХ З.ТӨМӨРТӨМӨӨ ГЭГЧ БУСДЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
"МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРЫН ХЭСЭГЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТОДОТГОЛ”-ЫН САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ИРЭЭДҮЙН ЭЗЭД МЭРГЭЖИЛ СОНГОЛТЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ХУД УГААРТАХ ЭРСДЭЛТЭЙ ӨРХҮҮДИЙН ПИЙШИН ЯНДАНГ ЗАСВАРЛАХ БАГ АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
СТА, ЗУРААЧ Н.АМГАЛАНБААТАРЫН УРАН БҮТЭЭЛИЙН ДӨРӨВ ДЭХ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
ЗАМ, ДАВАА ХААГДАХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙГААГ АНХААРНА УУ
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН МАНЛАЙЛЛЫН НЭГДЭЛ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
МОНГОЛЫН БАГ, КАМБОЖИЙН ШИГШЭЭТЭЙ ТАЛБАЙД НЬ ТОГЛОЖ 1:1-ЭЭР ТЭНЦЛЭЭ
Image
ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
Image
БҮРЭН ЭРХ НЬ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ЭРХ ҮҮ, ҮҮРЭГ ҮҮ?
Image
“ХИМИ-2019” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ
Image
“ЗАЛГАСАН БОЛ САЛГА, САЛГАСАН БОЛ ШАЛГА” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ САНУУЛАХ БАЙДЛААР ХЯЗГААРЛАНА
Image
ТЕГ-ААС ''МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ФРОНТ'' ХӨДӨЛГӨӨНД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ТЭНГЭРТ ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ ДҮРС ТОДРОН ХАРАГДЖЭЭ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙН АВТО ЗОГСООЛЫН АЖИЛЛАХ ЦАГИЙГ СУНГАЛАА
Image
Монголд Самбо бөх үүсч хөгжсөний 50 жилийн ойд
Image
Мадонна: Би залуу эрчүүдээс цэнэг авдаг
Image
АМЖИЛТТАЙ ЯВАА ХҮМҮҮСИЙН БААСАН ГАРАГТ ХИЙЖ ДАДСАН 11 ЗҮЙЛ
Image
“БОДИТООР МЭДЭРЬЕ, ЭЕРЭГЭЭР ХАРЪЯ” АМЬД ХӨГЖМИЙН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Ипотекийн зээлийн бүрхэг хувь заяа
Image
Байнгын хорооны даргыг сонгож, хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа
Image
Хангайн бүсийн залуучуудын чуулган болно
Image
Өргөст хэмх, улаан лооль хоорондоо үл зохицолдох 4 шалтгаан
Image
УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 16-18 ХЭМИЙН ДУЛААН БАЙНА
Image
Мазаалай хиймэл дагуул хөөрөх нь хойшиллоо
Image
Ж.Сансар: Их тэнгэрт газар авах үед У.Хүрэлсүх шадар сайдаар ажиллаж байсан
Image
Ийм хямралыг “халаас ухаж” биш, хамаагүй цацаж байж л давдаг
Image
Хүй долоон худагт ”UB resort” цанын бааз байгуулагдлаа
Image
Түргэн секс хийх 8 байрлал
Image
Samsung-гийн уян дэлгэцтэй утас удахгүй нээлтээ хийнэ
Image
Сурагчийн дүрэмт хувцас борлуулж буй худалдаанууд
Image
Бал сараа тэмдэглэхэд тохиромжтой 13 улсын нэгээр Монголыг нэрлэжээ
Image
Өдөр бүр цэнхэр усаа зохистой хэмнэх хэрэгтэй
Image
Алан хядагчид толгойдоо буудуулсан анхны Монгол цэрэг
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖЭЭ
Image
ӨНӨӨДӨР НӨАТ-ЫН АЗТАНУУД ТОДОРНО
Image
Эрүүл мэнддээ хор нөлөөгүй зөв суух 6 арга
Image
Банк дээрэмдэх хятад арга
Image
ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ОРЛОХ 155 БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫГ БАТЛАВ
Image
ТӨРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЭХЭЛЛЭЭ!
Image
ЯВУУЛЫН СУРГАЛТЫН ТАНХИМЫГ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЯЛУУЛАВ
Image
Оддын бие давхар үеийн шуугиан тарьсан гэрэл зургууд
Image
Хятадад хүчтэй шуурга болж байна
Image
Монголч эрдэмтдийн их хурал эхэллээ
Image
Image

Сүрдүүлэг, заналхийллээр дүүрсэн мэргэн тактик

Хойд Солонгосын пуужингийн туршилтууд дэлхий нийтийн анхаарал татахаа больсон. Мэдээлж, гүйцэхээ ч өнгөрсөн. Туршсаар тоо нь ч тоймгүй болж, статистикийн бүртгэл хийгдсээр. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч А.Блинкон өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд Токиод ирээд хэвлэлийн хуралд хийсэн мэдээлэл, дүгнэлтүүд үнэд орж байх шиг.

Тэрбээр эл бүс нутагт санаа зовоож байгаа гол зүйл нь Хойд Солонгосын зүгээс пуужингийн болон цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаа асуудал. Үүнийг зогсоох хамгийн үр ашигтай зам нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх явдал юм. Хойд Солонгосыг олон улсын санхүүгийн үйл ажиллагаанаас тусгаарлах тухай тогтоолын заалтыг шийдвэртэй хэрэгжүүлэх хэрэгтэй.

Умардын нүүрс, алт, газрын ховор элементын экспортыг зогсоох шаардлагатай. Учир нь экспортын энэ орлого цөмийн хөтөлбөр урагшлуулахад зарцуулагдаж байна. Тэдэнд онгоцны түлш нийлүүлэхгүй байх ёстой. Япон, Өмнөд Солонгосын зүгээс Хойд Солонгост зогссон хөлөг онгоцуудыг өөрийн боомтуудад зогсоохыг хориглосон. Энэ тогтоолыг тууштай хэрэгжүүлэхэд Хятад хамгийн гол үүрэг гүйцэтгэнэ. Хятадын зүгээс асуудлыг нухацтай авч үзэж байгаа нь харагдаж байна. Тогтоол хэрэгжүүлэх, үр дүнг нь харахад цаг хугацаа хэрэгтэй.

Вашингтон ба Пхеньян

АНУ-ын Төрийн Департментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Даниел Рассэл мөн тэр үед Солонгос-Америк судлалын хүрээлэнд Хойд Солонгосын талаар илтгэл тавьж байв. АНУ нь бусад холбоотныхоо хамт Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангид байлгах, түүний дэглэмийг нээлттэй болгох, энх тайван замыг сонгож дэлхийн хамтын нийгэмлэгт багтаах, Солонгосын хойгийг эвийн замаар нэгтгэх зорилт тавьж байгааг онцолж байв.

Вашингтоны зүгээс Мянъмар, Иран, Куба зэрэг нэгэн үе сөргөлдөөнтэй байсан улстай яриа хэлэлцээ явуулах боломж нээгдлээ. Харин Хойд Солонгост тийм боломж нээлттэй байгаа бөгөөд гагцхүү тэдний зүгээс нааштай алхам хийхгүй байна.

Хойдуул зөвхөн АНУ-ын төдийгүй Хятад, Өмнөд Солонгосын зүгээс тавьж буй хүч чармайлтыг үл ойшоож цөмийн асуудлаар нухацтай, бодит яриа хэлэлцээ хийхийг огтхон ч хүсэхгүй байна. Харин бүр одоогийн дэглэмээ тогтоон барихын төлөө эдийн засгаа ч хөгжүүлнэ, цөмийн зэвсэгтэй ч болно гэх мөрөөдлөө гол зорилго болголоо.

Гэвч Хойд Солонгосыг цөмийн зэвсэгтэй болохыг хэн ч зөвшөөрөхгүй. Энэ тухай ганцхан АНУ биш, Хятад, Орос, Япон, Өмнөд Солонгос болон бусад улс орон хатуу байр суурьтай байгаа. Түүнчлэн АНУ “дайсагнагч бодлого” явуулж байна, энхийн гэрээ байгуулах ёстой гэх мэт хойдуулын зайлсхийх тактик нь түүнийг цөмийн зэвсгээс ангид байлгах олон улсын хамтын нийгэмлэгийн зорилгыг өөрчлөхгүй.

Энэ бол Рассэлын илтгэл хэсэг. Гэхдээ Хойд Солонгосын дээрхи бодлого биелэлээ олохгүй байх хэд хэдэн нөхцөл байна гээд дөрвийг нь нэрлэсэн юм. Үүнд Нэгдүгээрт, Хойд Солонгосын дотоод байдал нь тогтворгүй байна. Кимийн дэглэмийн өдөөн хатгах алхмууд нь дотоодын үзэл суртлын хатуу механизмын хүчээр оноо авч болох ч, явц муутай. Дээр нь тус улсад тавьсан хориг нь зэвсэг худалдан авах, элит хэсгийг тансаглуулах боломжийг хязгаарлана. Хоёрдугаарт, Стратегийн байр суурь нь суларлаа.

Хятад, Оросын зүгээс барьцгүй дэглэм, тодорхойгүй алхмыг нь хамгаалах сонирхолгүй болж байна. Тэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг арга хэмжээгээ чангаруулахыг дэмжлээ. Гуравдугаарт, Эдийн засгийн тогтолцооны гажуудал нь улам бүр гүнзгийрлээ.

Хар зах дээр хүнс, гол нэрийн бараа бүтээгдэхүүн зарахыг тодорхой байдлаар дэмжиж байдлыг намжааж байгаа ч энэ нь эдийн засгаа нээлттэй болгож хэзээ ч болохгүй, улс төрийн эрдсэл дагуулна хэмээн эмээж байна. Дөрөвдүгээрт, урьд хожид байгаагүйгээр олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдлаа. Кесоны аж үйлдвэрийн цогцолбороо Сөүл хаасан нь томхон цохилт болов. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөр Хойд Солонгосын хэрцгий дэглэм, хүний эрхийг хөсөрдүүлж байгааг буруушаасан бөгөөд түүний хуучны андууд болох Иран, Куба нь хойдуулыг өөгшүүлэн дэмжихээ үргэлжлүүлэх сонирхолгүй байна гэж үзжээ. 

Хэрэв Хойд Солонгос бодит яриа хэлэлцээ эхлүүлж, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, улмаар бүрмөсөн зогсоох алхам хийвэл олон улсын хамтын нийгэмлэг, түүний дотор цөмийн зэвсэгтэй таван гүрэн, АСЕАН, Европын Холбоо бүхэлдээ тосон авахад бэлэн байна. Харин Хойд Солонгосын өнөөгийн байр суурь өөрчлөгдөхгүй бол бид холбоотнуудтайгаа хамтран хамгийн хатуу нөхцөл бүхий хориг арга хэмжээ авна. Үүнд Хятадын дэмжлэгийг ч авна.

Бээжингийн зүгээс ч уг цөмийн асуудалд шахалт үзүүлж байна хэмээн Рассэл нэмж хэлжээ. Гэтэл Хойд Солонгос Америкийн хоёр дипломатчийн мэдэгдэлд ямар хариу өгсөн гээч. Солонгосын Ардын армийн хилийн фронтын алсын тусгалтай артиллерийн ангиас “Тэвчээр барагдаж буй Пэкдү уулсын арми нь дайсны мөхлийг авчрахаар түрүүлж гал нээх тушаалыг сэтгэл догдлон хүлээж байна” гэсэн мэдэгдэл хийв. Пхеньянаас хэд хэдэн мэдэгдэл зэрэг цуурайтсан бөгөөд өмнөдөө муухайгаар хэлэв.

Пак Гын Хэ болон түүний хамсаатнууд үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө Умард, Өмнөд Солонгосын нийт үндэстний өмнө уучлалт гуйж, хүсэлтийг хүлээн авахгүй тохиолдолд хариу цохилт үзүүлнэ.

АНУ манай тэргүүн ашиг сонирхол, тусгаар эрхэд өчүүхэн төдий халдвал бид цөмийн зэвсэг болон бусад бүх цэрэг зэвсгээ дайчлан хайр найргүй ниргэж, шийтгэх болно.

Тусгаар улсыг мөхөөх зорилго бүхий хориг арга хэмжээ нь халдан довтлох хэлбэр бөгөөд олон улсын хуулийг зөрчсөн үйлдэл гэв.

Ингэж хийрхэхдээ Хойд Солонгос шумбагч онгоцныхоо 70 хувийг хөдөлгөөнд оруулж, хилийн дагуух их бууны ангиудынхаа галын хүчийг хоёр дахин нэмэгдүүлсэн тухай дотооддоо мэдээлэв.

БНАСАУ-ын Ардын армийн цэргийн тагнуулын Ерөнхий газрын дарга Ким Ён Чөл хил дээр буун дуу нүргэлсний дараа бүр ч сүрлэг мэдэгдэл хийв.

Үүсээд буй нөхцөл байдал маш түгшүүртэй, ээдрээтэй байна. Өмнөд Солонгосын зохиосон жүжгийн үр дүнд нөхцөл байдал дайны ирмэг дээр туллаа.

Дайснууд нөхцөл байдлын ямар ноцтой түгшүүртэйг ойлгож чадаагүй мөртлөө өөрсдийн хийсэн гэмт үйлдлээ зөвтгөх гэж улайрч байна. Манай талаас түрүүлж гал нээсэн гэдэг зүйл бол ямар ч үндэслэлгүй, худал хуурмаг зохиомол зүйл юм. Өнөөдөр хүртэл шинжлэх ухааны ямар ч үндэслэл, нотлох баримт гаргаж ирж чадаагүй байна. Өмнөд Солонгосын тал анх гал нээсэн газрыг ч тогтоож чадаагүй.

Өмнөд Солонгосын хил орчимд байдаг хилийн харуул орчин үеийн, өндөр технологитой радарыг ашигладаг. Энэ радарыг ажилуулахад ямар ч төрлийн техникийн алдаа гарч, хүний буруугаас шалтгаалан буруу дүгнэлт гаргаж болохыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд нөхцөл байдлыг дахин, дахин давхар шалгаж өөрсдийн хийх алхмаа шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тухайн үеийн хэн нэгний сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж, эцэст нь дайныг эхлүүлэх байдалд ч хүргэж болно.

Өмнөдийн тал биднээс галласан гэх пуужин хаана унасныг ч мэдээгүй. Эзэнгүй ууланд унасан гэж дараа нь ярьж байна билээ. Тэр уулын орчим амьдарч байсан хүмүүс пуужин унасан дуу чимээ сонсоогүй, өмнөдийн талын галласан пуужинг л сонссон гэсэн. Тэгээд ч манайхаас галласан гэх пуужинг артиллерийн их буу, пуужин, катюш, гар буу юу гэдгийг ч тогтоогоогүй.

Хамгийн үр ашигтай зам нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх явдал юм

Хэрэв бид чанга яригчийг сөнөөхөөр гал нээсэн бол чиглүүлж байгаад гарцаагүй онох болно. Ямар ч чиглэлгүй хоосон зэлүүд уул руу гал нээхгүй. Тэгээд ч чанга яригчийг устгахад артиллерийн их буу, пуужин, катюшаар бууддаггүй юм. Энэ бүх зүйл нь өмнөдийн тал худал зүйл ярьж байгааг гэрчилж байна. Нөхцөл байдлыг хурцатгаж, түгшүүртэй байлгах нь өмнөдийн талын төлөвлөгөө юм. Энэ бүхнийг өөрсдийн зохиосон төлөвлөгөөний дагуу хийж байна.

Манай орны эсрэг чиглэсэн ухуулга, сурталчилгааны нэвтрүүлгийг эхлүүлж, мөн хэвлэмэл хуудас хийсгэж эхэллээ. Чанга яригч ажиллуулж эхэлсэн явдал нь сэтгэл зүйн дайн юм. Энэ бол дайн зарласантай адил. Өмнөдийн Хөх ордон үүсээд буй нөхцөл байдал ямар их түгшүүртэй болж байгааг ойлгож чадаагүй, бүх бурууг бидэнд нөмрүүлэхээр улайрч байна.

Өмнөдийн талын илтгэл бүгд худал. Бүх бурууг бидэнд тохох гэсэн санаа. Далайн усан онгоц живбэл бидний буруу, агаарт нисэж байгаад дрон унавал бидний буруу болдог. Худал хуурмагийг тулгахаас гадна худал ярина. Намайг хилийн зурвас дээр очоод өмнөд рүү дайрах цэргийг бэлтгэж байгаа гэсэн мэдээ цацсан байна. Би энд Пхеньян хотдоо байж байна.

  • Одоогийн дэглэмээ тогтоон барихын төлөө эдийн засгаа ч хөгжүүлнэ, цөмийн зэвсэгтэй ч болно гэх мөрөөдлөө гол зорилго болголоо.
  • Солонгосын хойгийг эвийн замаар нэгтгэх зорилт тавьж байгааг онцолж байв.
  • Энэ тогтоолыг тууштай хэрэгжүүлэхэд Хятад хамгийн гол үүрэг гүйцэтгэнэ. 

Чанга яригч ажиллуулж байгаа явдал бол сэтгэл зүйн дайныг эхлүүлж байгаатай адил бөгөөд хамгийн дээд зэргийн өдөөн хатгалга. Манай ард түмний өөрсдийн сонгож авсан замыг нурааж, устгах гэсэн санаархал юм. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол бид хариуд нь цэргийн хүчтэй цохилт үзүүлнэ гэжээ.

Чанга яригч гэснээс энэ тухай мэдээлэл өгье. Хүчирхэг радиогоор өмнөдийн тал мэдээ мэдээлэл, дуу хөгжим нэвтрүүлэхээс гадна хамгийн гол нь Умардад цэрэг, улс төрийн дээд өндөр албан тушаалтнуудаа удаа дараа цаазалдаг, эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн доройтож байгаа, өмнөдөд дүрвэж гарахын давуу тал зэргийг баримттайгаар ухуулдаг. Ун чанга яригч нь хилийн бүсэд 20 шахам км зайд сонсогдох хүчин чадалтай.

Энэ мэт үгэн дайралтыг Хойд Солонгос өдөр бүр шахуу дэлхийд түгээж байгаа тул бас л сонирхол татахаасаа өнгөрсөн. Пхеньянд маршал Ким Жөн Ун өөрөө удирдаж цэрэг арми, тагнуул, ардын аюулаас хамгаалах байгууллага болон төр засгийн удирдлагууд оролцсон хурлууд шил дараалан өгч байна. Бас л тоон үзүүлэлт, статистик тоо. “Дайсны талд хүргэх эцсийн мэдэгдэл” гэх баримт бичиг тоогоо алдлаа. Бас л статистик тоо. “Энэ цагаас хойш улс даяар дайны бэлэн байдалд шилжлээ” гэх сүржин үгс тэр мэдэгдэлд байнга гарсаар.

Цэрэг, армийн удирдлагуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны зааварчилгаа өгч, орон нутагт нь томиллоо, дайны бэлэн байдалд байх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг бүх түвшний удирдлагуудад өглөө гэх үгс бас дагалдана. Мөн “Дэлхий нийтэд өмнөдийн ичгүүртэй үйлдлийг илчлэх талаар авч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Өдөөн хатгалгын хариуд хүчтэй ял хүртэнэ. Бид өөрийн орны энх тайвныг сахин хамгаалахын төлөө авч хэрэгжүүлэх цэргийн хариу цохилт ямагт ялалт авчрах болно.

Энэ мөчөөс эхлээд энд хүрэлцэн ирсэн гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нар дайснуудын үгийг сонсохгүй, биднийг дэмжихийг хүсье” гэх бас үгс нэг мэдэгдэлд нь цохиж явна. Хойдуул өмнөд хилээ нэгдүгээр фронт, өмнөдийн хоёрдугаар фронт-хилийн бүс хэмээн хуваарилж Солонгосын Ардын армийг зэвсэгт мөргөлдөөнд байнга бэлэн байлгаж байна. Үүний сацуу Ургацын баяр тохиолдуулан хоёр талаас салсан гэр бүлийн уулзалтыг зохион байгуулах, Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид ирж, очихыг үргэлжлүүлэх, цаашид иргэд, хүмүүнлэгийн харилцааг идэвхжүүлж, тэгснээрээ бага ч боловч хүнсний тусламж, мөнгө, цаас өмнөдөөсөө саах арга тактикаа бас орхихгүй ээ.  

Г.Гомбо Проф. (PhD) 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6