Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ХИЧЭЭЛИЙН ЖИЖИГ ХЭРЭГЛЭЛИЙН ҮНЭ 20-300 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Image
“ҮНДЭСНИЙ ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН” БАЙГУУЛАХ ТӨСЛИЙН УРАЛДААНД 24295 ИРГЭН САНАЛАА ӨГЧЭЭ
Image
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧДЫГ ӨВӨЛ, ОРОН НУТГИЙН СУРАГЧДЫГ ХАВАР УРТ ХУГАЦААГААР АМРААНА
Image
ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД АЖИЛЛАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
Image
БАГА ДАРГА У.ХҮРЭЛСҮХ БАЙЛДАЖ ТОГЛОДОГ НАСАН ДЭЭРЭЭ
Image
Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ ГАНХӨЛӨГ: ААВ МИНЬ ШУДАРГА БАЙ, ХҮНД ХЭЛЭХ ЗҮЙЛЭЭ ШУУД ХЭЛЖ БАЙ ГЭЖ СУРГАДАГ БАЙСАН
Image
"ЖАСТ"-ЫН Ш.БАТХҮҮ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ӨРӨӨ ТӨЛӨХӨӨР ХЭЛЦЭЛ ЭХЛҮҮЛЖЭЭ
Image
ЯВГАН ЗОРЧИГЧ РУУ УС ЦАЦСАН ЖОЛООЧИЙГ 100,000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Image
МАХ БОРЦЛОХОД МАХНЫ ЖИН АНХНЫХААСАА ТАВ ДАХИН БАГАСДАГ Ч ЧАНАРАА ХЭЗЭЭ Ч АЛДДАГГҮЙ
Image
АЧ ОХИНОО ХҮЧИРХИЙЛСЭН ЭТГЭЭДЭД 12 ЖИЛИЙН ЯЛ ОНООЛОО
Image
БУЛГАН АЙМАГТ СҮРЬЕЭГИЙН 30 ОРТОЙ ЭМНЭЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ ХУВААРЬ
Image
ОЮУТОЛГОЙН ШАЛГАЛТЫН БАРИМТУУДЫГ ЗАСГИЙН ГАЗАР ТАТАЖ АВЧЭЭ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
УЛААНБААТАРТ 17-19 ХЭМ ДУЛААН, БАГА ЗЭРЭГ БОРООТОЙ
Image
МОГОЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
Image
ДАРГА НАРЫН ӨГСӨН ЛИЦЕНЗҮҮДИЙГ ЦЭРГҮҮДЭЭР ХУРААЛГАНА ГЭВ ҮҮ?
Image
"ХҮҮХДИЙН АВТОБУС НЬ 12-ООС ДООШ ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ, ЗҮҮН ГАР ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ БАЙХ ЁСТОЙ"
Image
ГЭРЭЛТ ГУДАМЖИНД “HOBBY STREET” ЦУВРАЛ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Ч.УЛААН: ШИРҮҮН БОРОО, МӨНДӨРИЙН УЛМААС 2500 ГА ТАЛБАЙГААС УРГАЦ ХУРААХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
Image
ӨСВӨРИЙН АВРАГЧИД ИРГЭДИЙН ТАЛАРХЛЫГ ХҮЛЭЭВ
Image
МЭРГЭЖЛИЙН ХЭМЖЭЭНД ХЭРХЭН АЛБАН И-МЭЙЛ БИЧИХ ВЭ?
Image
Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТАД БУЦААЛАА
Image
2,000 ЦААНЫ БАЯР БОЛЛОО
Image
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВАХ БЭЛТГЭЛЭЭ БҮРЭН ХАНГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Image
У.ХҮРЭЛСҮХ: МАХ ГУРИЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДВАЛ Ч.УЛААН САЙД ТОЛГОЙРОО ХАРИУЦНА ШҮҮ
Image
ЕСДҮГЭЭР САРЫН СҮҮЛЭЭР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЦОЧИР ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
ИЗРАИЛИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ХАМАС БҮЛЭГЛЭЛ РҮҮ ДОВТОЛЖЭЭ
Image
Э.БАТТУЛГА: БАЙГАЛЬ ОРЧНЫ АСУУДЛУУДЫН ШИЙДЛИЙГ ӨӨРӨӨС НЬ ОЛЖ БОЛДОГ
Image
Б.БАТ-ЭРДЭНЭ: МИНИЙ ШАВЬ ЭЛДЭВ ТӨРЛИЙН НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ШААРДАГДАХААРГҮЙ БАЙГАЛИАС ЗАЯАСАН БЯР ЧАДАЛТАЙ БӨХ
Image
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ИМПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТ ГАРГАЖ БАЙНА
Image
ДОНАЛЬД ТРАМПЫН УУГАН ХҮҮ МОНГОЛД ХУВИЙН АЯЛЛЫН ЗОРИЛГООР ИРЖЭЭ
Image
ОЮУТНЫ БАЙРНЫ ТӨЛБӨР 430 МЯНГААС 1.5 САЯ ТӨГРӨГ БАЙНА
Image
УРАН ӨВӨӨГИЙН ҮРГЭЛЖЛЭЛ БУЮУ МОНГОЛ ПИКАССО
Image
ЕРӨНХИЙ САЙД ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦОЖ, ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГНӨ
Image
ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Image
НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, АЖЛЫН ХЭСГҮҮД ХУРАЛДАНА
Image
НӨАТ: 10 САЯЫН ХОЁР, 5 САЯЫН 23 АЗТАН ТОДОРЛОО
Image
АЛБА ХААГЧИД МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭВ
Image
"МОНГОЛ САРЛАГИЙН МАХ, СҮҮ, ХӨӨВӨР ЭКСПОРТОД ГАРАХ БОЛОМЖ ИХТЭЙ"
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 66 ХҮНИЙГ "ХОРДУУЛСАН" ЗООГИЙН ГАЗАРТ ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ НЭЭЖЭЭ
Image
Ч.БАЯНДЭЛГЭР: ХҮРЗ БАРЬСАН ТОНУУЛЧИД МОНГОЛЫН АРХЕОЛОГИЙГ СҮЙТГЭЖ БАЙНА
Image
МАН-ЫНХАН ТЭРЭЛЖИД ХУРАЛДЖЭЭ
Image
Б.АЛТАНЦЭЦЭГ: ИРЭХ ЗУРГААН САРД АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 2,700 ОРЧИМ ТӨГРӨГ БАЙНА ГЭСЭН ТААМАГ ИРГЭДИЙН ДУНД БИЙ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
ҮС ЗАСУУЛАБАЛ САЙН НӨХӨРТЭЙ УЧИРНА
Image
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ, АН-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
Image
10 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР АЗТАН ТОДОРЧЭЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
УРЬДЧИЛСАН ДҮНГЭЭР У.ХҮРЭЛСҮХ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Image
Цагаан ордон руу “дайрав”
Image
"АНДЛАЛЫН ӨРГӨӨ"-Г БАТНОРОВ СУМЫН ДЭЛГЭР-ӨЛЗИЙТ ХАЙРХАНЫГ ТҮШИГЛЭН БАЙГУУЛАХААР ТОГТЛОО
Image
ДЭЛХИЙД БҮРТГЭЛГҮЙ 1.1 ТЭРБУМ ХҮН БАЙНА
Image
АВРАГЧИД АГУЙД ГАЦСАН 4 ХҮҮХДИЙГ АМЖИЛТТАЙ ГАРГАЛАА
Image
KFC дурлагчид нэг үзээдэхээрэй 
Image
420 тоот өрөө зочид буудлуудад байдаггүйн учир
Image
НООЛУУРЫН ДУНДАЖ ҮНЭ 98860 ТӨГРӨГ БАЙНА
Image
Эдийн засгийн хямралын энгийн шалтгаан
Image
Цаг тутамд дөрвөн хүүхэд хүчирхийлэлд өртөж байна
Image
“НЭГ ХОРОМ” ХҮЛЭЭЖ, ТЭВЧЭЭРЭЙ
Image
НАМУУД ЭНЭ САРД БАГТААН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ХҮРГҮҮЛНЭ
Image
ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙДИЙН СУУРИЙГ ТАВЬСАН ГАВЖ Н.ЭРДЭНЭПИЛИЙН ТҮҮХЭН ЭХ СУРВАЛЖААР КИНО БҮТЭЭНЭ
Image
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХОЁР ХҮҮХДЭЭ ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ИРГЭДЭЭС ТУСЛАМЖ ХҮСЧЭЭ
Image
Д.СУМЪЯАБАЗАР: ОЛОН ЖИЛ ЯРЬСАН "ТАВАН ТОЛГОЙ"-Г ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Image
ДУУЧИН АРЕТА ФРАНКЛИНИЙ БИЕ ТУН ХҮНД БАЙНА
Image
ҮЦХ-ГИЙН ОРЧНЫ ТОХИЖИЛТЫГ САЙЖРУУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВИВ
Image
261 иргэнийг албадан гаргажээ
Image
АН-ЫН ГИШҮҮД Д.ДАГВАДОРЖИД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, НАМААСАА ХӨӨХ ХЭРЭГТЭЙ ХЭМЭЭН ШАХАЛТ ҮЗҮҮЛЭХ БОЛЖЭЭ
Image
" ЭРТ УРГАЦЫН БАЯР-2018" ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА
Image
Шинэ зууны Мэрилин Монро
Image
ШАТАХУУНЫ ҮНИЙН АСУУДЛААР ЭДИЙН ЗАСАГЧИД ЗӨВЛӨЛДӨВ
Image
МАЛД ХАХИР ХАТУУ ХАГАС ЖИЛ ӨНГӨРЧЭЭ
Image
Тэрбишдагва 2012 онд Нямдоржийн талаар ийн өгүүлж байжээ
Image
Жүжигчин Алдар төөрсөн ихэрээ олжээ
Image
А.ГАНТАМИР: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн
Image
Модноос өөрийгөө дүүжилсэн ч амьсгал нь боогддоггүй тулааны мастер
Image
“ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД”-ЫГ ДЭМЖИН АЖИЛЛАСАН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
Залуучуудын ДАШТ-д оролцох тамирчид Финляндыг зорив
Image
ТАТВАР, ШИМТГЭЛИЙН НЭМЭГДЛИЙН НИЙГЭМД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛӨЛД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Image
Image

Л.Болд: Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой илүү аюултай гэдэг

УИХ-ын гишүүн Л.Болдоос цаг үе, улс төрийн нөхцөл байдлын талаар зарим асуултад хариулт авлаа.


-Удтал дуншсан АН-ын ҮЗХ-ны хурал саяхан боллоо. Хэр үр дүнтэй хурал боллоо гэж та дүгнэж байна вэ?

-Зуны амралт, хичээлийн шинэ жил, орон нутгийн сонгууль гэх мэт олон шалтаг шалтгаан хэлж хойшлуулж байсан хурал сая болох нь боллоо. Долдугаар сард анх эхлээд хаагаагүй байсан энэ хурал 4 сарын дараа үргэлжлүүлэн хуралдах хооронд манай намын толгойд байгаа нөхдүүд ҮЗХ-ны гишүүдийн намаа өөд татая, эрс өөрчлөе гэсэн халуун сэтгэлийг царцаах, унтуулах, болохгүй бол залхаагаад явуулах бүх л ажлыг хийжээ. Тэгээд сурсан зангаараа тэр манайх тэр биш гэж тоо бодож байгаад хурал хийсэн болоод хүссэн шийдвэрүүдээ гаргаж аваад л бушуухан хаалаа. ҮЗХ бол АН-ын эрх барих дээд байгууллага, улсаар бол парламент нь. Гэтэл  энэ бүтцийг маань миний жилийн өмнө анхааруулж сануулж байсанчлан хайрцаглагдсан сүрэг болгож хариулдаг хүмүүс хэвээрээ байгааг энэ удаагийн хурал харууллаа. Үндсэндээ З.Энхболд намын дарга хэвээрээ юм байна гэдгийг ойлгохын төлөө л дөрвөн сар дуншсан байна.

-ҮЗХ-ны хурлаас хоёр чухал ажлын хэсэг томилсон шүү дээ?

-Далан хүнтэй ажлын хэсэг гэж юу байхав дээ. Тус бүр далан хүнтэй ажлын хэсэг гэдэг маань 140 хүн, гэтэл саяны ҮЗХ-ны хуралд 150 орчим л гишүүн оролцсон. Энэ олон хүнтэй ажлын хэсэг бүгдээрээ хэлэлцэж тунгаагаад үр дүнтэй ажиллана гэхээсээ илүү удирдаж байгаа цөөн хүний хүсэл зоригийг зөвтгөх шалтаг болж байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө хүслийг ажлын хэсэг нэрээр тулгах арга мэх.

Тэгээд ч эдгээр ажлын хэсгүүд бол Их хурал зохион байгуулах, Дүрэм шинэчлэх асуудлуудыг шийдэх эрхтэй бүтэц биш. Намын дүрэм ёсоор их хурлыг ингэж зохион байгуулна, төлөөлөгчдийг ингэж бүрдүүлнэ, ийм ийм асуудал хэлэлцүүлнэ гэдэг саналаа боловсруулж ирэх л үүрэгтэй. Шийдвэр гаргах эрх зөвхөн ҮЗХ болон Их хуралд өөрт нь бий. Тийм учраас их хурлын өмнө ҮЗХ илүү ажил хэрэгчээр дахин хуралдах шаардлагатай.

-Тэгвэл арванхоёрдугаар сарын 06-нд болох Намын Их хурлаас ч та бас нэг их юм хүлээхгүй байна уу?

-Одоо явж байгаа байдлаар, зарим хүний хүссэнээр их хурлыг зохион байгуулах юм бол арай олон оролцон тоглогчтой жүжиг л болно. Бод доо, хурал зохион байгуулахтай холбоотой ажлын хэсэг нь ч хуралдаж амжаагүй, төлөөлөгчийн тоо, сонгох журам нь ч тодорхойгүй байхад олон газар их хурлын төлөөлөгч тодорчихсон, фракциуд нь тэдэнтэй ажиллаад эхэлчихсэн байна шүү дээ. Энэ их цас зуднаар тэгж олон хүнийг цуглуулаад үр дүнгүй хурал хийх юм бол хийгээгүй нь дээр.

Угтаа бол энэ удаагийн их хурал намын шинэчлэлийн төдийгүй Монголын ардчиллын төлөө Онц их хурал болох ёстой юм. Үүний тулд өөр хоорондоо наймаалцаж өвөр түрийдээ оронгоо, маргааш нь нэгнийгээ араар тавьж байгаа ашиг сонирхлын бүлэглэлүүдийн нөлөөллөөс ангид жинхэнэ ардчилсан, үзэл санааны хурал хийх ёстой.

Юутай ч их хурлаа хэр үр дүнтэй хурал болж чадах нь вэ, харъя. Тэгээд болохгүй бол дараа нь намаа шинэчлэх илүү шийдэмгий үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй болно.

-Ашиг сонирхлын бүлэглэлүүд гэдэгт та хэнийг хэлж байна вэ?   

-Мөнгөний сонирхол болон зовлонгоороо нэгдсэн бүлэглэлүүд манай нам дотор байна. Бас Ардчилсан намыг хэвтрийн байлгаж Монголын ардчиллыг параличид байлгах сонирхолтой нам дамнасан бүлэглэлүүд ч байна. Тэдний хэн нь хэн бэ гэдгийг намынхаа халуун гал тогоонд ярилцах хэрэгтэй байх. Манай ард түмэн “хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой илүү аюултай” гэж ярьдаг даа. Тэгвэл манай намын доторхи зарим ноход “хээрийн боохойтой“ нийлчихээд намаа хорлоод байгааг авч хэлэлцэхээс л онц их хурлын ажил эхлэмээр байна.

-Ардчилсан намыг хэвтрийн байлгах сонирхолтой бүлэглэл бий гэж та нэг бус удаа ярьж байна. Хэнд, яагаад ийм сонирхол байгаа хэрэг вэ?

-Нам дамжсан ийм бүлэглэл байгаа нь нэгэнт тодорхой болжээ. Тэд УИХ-ын сонгууль, Орон нутгийн сонгуульд АН-ыг ялагдуулахыг хүссэн, одоо Ерөнхийлөгчийн сонгуулийг ч бас өөрсдийнхөө сценариар хийх хүсэлтэй байгаа. Тэгсэн мөртөө АН-ыг бүр хаяад эсвэл сөнөөчихгүй өөрсдийнхөө хяналтад байлгах сонирхолтой. Учир нь наанадаж нам болж тоглон улс төрийн наймаагаа хийх цаанадаж Монголыг сөрөг хүчинтэй юм шиг харагдуулахыг хүсэж байгаа юм.

Угтаа бол АН сөрөг хүчний үүргээ ч гүйцэтгэж чадахгүй байгааг хамгийн сүүлийн хоёрхон жишээнээс харж болж байна. Орон нутгийн сонгуулийн зөрчил булхай, зарим дүүрэгт сонгуулийн дүнг улайм цайм луйвардаж байгаа явдлын эсрэг нам ганц үг дугарсангүй. Хуруу дарам цөөн газар АН ялснаас Сүхбаатар аймаг, Баянзүрх дүүргийн орон нутгийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч батламжлахгүй байгааг ч тоож байгаа юм алга.

Ерөнхий сайд Их хуралд ажлаа тайлагнаж байхад асуулт асуух эрхтэй цорын ганц субьект болох цөөнхийн бүлэг дуугүй л байна гэх мэт.  Сүүлдээ манай бүлэг хуралдахаа ч байсныг хэлэхэд ичмээр байна.

-Бүлэг яагаад хуралдахгүй байгаа юм бэ?

-Дүрмийн бусаар бүлгийн дарга болсон хүн л цөөнхийн бүлгийг идэвхитэй ажиллуулах сонирхолгүй байна гэж ойлгохоос өөр арга алга. Тэгсэн мөртөө бүлгийн гишүүдээ үгүйсгэх болохоор их л идэвхитэй болтой юм. Сая Ж.Батзанданг ажлын хэсэгт орсны төлөө манай бүлэг биш шүү гээд бичиг шидэж байгаагаас харахад.

-Таны ярьж байгаа нам дамжсан бүлэглэл гэдгийн талаар танай намын дарга бөгөөд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сүүлийн үед ярих болсон. Харин түүний эргэн тойрны хүмүүсийг баривчилж буй асуудлаар та байр сууриа илэрхийлнэ үү.

-Асуудал Н.Алтанхуягтай холбоотой гэдгээрээ ч биш  ерөөс зайлшгүй шаардлагатай бус энэ их баривчилгаа, улс төрийнхний толхилцоонд иргэд, бизнесийнхнийг чирдэг явдлыг яавч зөвтгөх аргагүй. Хэрэг зарга байдаг бол шалгаж нягталж болно, энэ бол хуулийн байгуулагынхны бүрэн эрх. Гэхдээ ингэж хүний эрхийг уландаа гишгэсэн арга барилаар байж болохгүй. Энэ асуудлаар ч гэсэн Ардчилсан нам дугарч ардчиллыг, хүний эрхийг хамгаалах ёстой.

Ярилцсан Н.ЭРДЭНЭ 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6