
Бүсгүйчүүд эрчүүд л биднийг илбэн таалж таашалыг өгөх ёстой мэтээр ойлгож, хурьцлын ажилд идэвхгүй ханддаг. Тэгтэл эсрэгээр хандах ёстой бөгөөд ингэснээрээ эрчүүдийг бүсгүйчүүдийн адил бас л дуу алдуулж болох билээ. Эрчүүдийн хаана нь хүрвэл тэдэнд илүү таашаал өгдөгийг бага ч гэсэн гадарладаг бол хаана нь, хэрхэн хүрэх нь их чухал “эрдэм” юм.
Гарын шууг зөөлнөөр ил:
Энэ байдал хамтрагчийн тань сэрлийг тийм илүүтэй хөдөлгөхгүй ч гэсэн маш сайхан мэдрэмжийг өгч чадна.
Өгзгийг илж түрүү булчирхайд хүр: Хүний өгзгөнд олон мэдрэлийн цэгийн төгсгөл байдаг учраас өгзгийг нь зөөлөн илэхэд таатай мэдрэмж өгнө. Эрчүүдийн гуя бас мэдрэмтгий. Түүнчлэн хярзангийн цаана алцаанд эрэгтэй хүний дур тавилтанд шууд нөлөөтэй түрүү булчирхай байдаг. Тиймээс хярзан, түүгээр дамжуулан түрүү булчирхайд нөлөө үзүүлэх нь нэн чухал юм.
Нурууг хумсаар сэрээ:
Сексологичид сексийн өмнө харилцан бие биенээ энхрийлэн илж таалах хугацаа нь багасах тутам сексийн дур хүслийг төдийчинээ бууруулдаг гэж үздэг. Тиймээс сексийн өмнө бус дундуур нь илж таалах хэрэгтэй. Эрчүүд нуруугаа илүүлж, хурцаар урах мэт таалвал нэн таашаах болно. Удаан үргэлжилсэн романтик сексийг хүсч байвал эр хүний нурууг хумсаараа зурж сэргээж өг. Тачаалдаа автсан эмэгтэйд нуруугаа илж, бас хурцаар маажуулахад эрчүүд нэн дуртай.
Гуяны дотроор дамжин шодойг онилох:
Гуяны дотрыг тааламжтайгаар илсээр дээшлүүлж шодойд хүрснээр та амжилтанд хүрнэ.
Эрхтэний толгойд хүрэх: Эрчүүдийн хамгийн чухал хэсэг болох эрхтэний толгой мэдээж сэрлийн онцгой бүс. Түүний бахархалд аажмаар хүрэхэд тэр тэсэхүйеэ бэрх болж таныг амтдаар нь “үмхэх” болно.
Магтаалыг төмсөгтэй хослуул:
Эр хүний төмсөг ихээхэн эмзэг тул хамаагүй хандаж болохгүй, зөөлнөөр таалан эрхлүүл. Ингэхдээ түүнийг сайхан магтаж, сайн талуудыг нь дөвийлгө. Хариуд нь танд мартагдамгүй таашаалыг эдлүүлэх болно.
Хөхний товчийг долоо: Хүний хөхний товч мэдрэлийн цэгүүдээр дүүрэн учраас их мэдрэмтгий байдаг. Харин гараар оролдоход ихээхэн өвдөх тул сэрлийг нь хөдөлгөх гээд өвтгөж болохгүй тул хэлээрээ зөөлнөөр долоож өгөөрэй.
Үсийг нь сэрээ:
Бэлгийн ажлын явцад түүнийг тайвшруулахын тулд үс, толгойг нь массажлах маягаар үсийг нь урагш хайш ил. Үүнийг дараахь техниктэй хаслуул. Нуруу, бэлхүүс, ташаа орчмоор хурууны үзүүрээр гижигдэх маягаар зөөлөн эрвэгнүүлэх түүнд таалагдана.
Чих рүү нь үлээ:
Үнсэн таалахыг намуухан амьсгалтай хослуулна. Эрчүүдийн чих ихээхэн мэдрэмтгий учраас уян зөөлөн үгсээс дутахааргүй сэрлийг үргэлжлүүлдэг чухал техник бол зөөлөн амьсгаа, үлээлт билээ. Хүзүүний мэдрэлийн цэгүүдээр дамжуулан цаашлаад чих рүү нь тэмүүлж зөөлнөөр үлээ. Ямар ч эр хүн тэсгэл алдан чам руу “дүүлнэ”. Эртний хятадууд хүзүүний цэгний мэдрэмтгий чанар нь бамбай булчирхайн дэргэд оршдогтой холбоотой гэж үздэг байна. Учир нь бамбай булчирхай эр хүний бэлгийн үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг гэнэ.
СЭТГЭГДЭЛ