
Булган аймгийн ИТХ ирэх онд ойн сангаас 99,9 мянган шоо метр мод бэлтгэх дээд хязгаарыг баталлаа. Уламжлалт бүтээгдэхүүн хийх, түүвэр огтлолт буюу үйлдвэрлэлийн ашиглалт, арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хэлбэрээр ойгоос шинэс, хус, хуш, бургас, нарс, улиангар мод бэлтгэх аж. Ойн цэвэрлэгээний ажил буюу түлээний зориулалтаар 79,4 мянган шоо метр мод бэлтгэх хуваарь гаргасан байна.
Булган сумын иргэдийн түлшний хэрэгцээг Бугат, Орхон, Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт сумаас, Орхон аймгийн түлшний модны тодорхой хэсгийг Сэлэнгэ, Хангал, Орхон, Бугат, Баян-Агт, Тэшиг сумаас бэлтгэн нийлүүлэхээр зохицуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ