Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭР ТҮЛШ БОЛГОН ХУВИРГАХ БОЛОМЖТОЙ ТЕХНОЛОГИ
Image
ӨНӨӨДРӨӨС ДАРААХ 3 УУЛЗВАРТ ЗҮҮН ГАРЫН ЭРГЭЛТИЙГ ХЯЗГААРЛАНА
Image
С.АМАРСАЙХАН: УЛААНБААТАР ХОТ 2020 ОНД СТАНДАРТТАЙ БАЙХ ЧИГЛЭЛЭЭ ТОДОРХОЙЛСОН ХОТ БАЙХ ЁСТОЙ
Image
ФЭЙСБҮҮК БОЛОН ХХЗХ-НЫ ХООРОНД ''НОГООН СУВАГ'' АЛБАН ЁСООР НЭЭГДЛЭЭ
Image
БНСУ-Д АЖИЛЛАЖ БАЙСАН ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ БУЦААН АВАХ ЭРХ ҮҮССЭН ИРГЭДИЙН НЭРС ИРСЭН БАЙНА
Image
ЦУОШГ: ӨНӨӨ МАРГААШДАА НУТГИЙН ТӨВ ХЭСГЭЭР НОЙТОН ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Image
ДҮРЭМ ЗӨРЧСӨН ТОРГУУЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТСАНД МЕССЕЖЭЭР ИЛГЭЭДЭГ БОЛЛОО
Image
"Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ НАР ЭМНЭЛЭГТ ТАРВАЛЗАЖ, САЙД НЬ БАЙН БАЙН ОЧИЖ ЭРГЭЖ БАЙГАА”
Image
Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат
Image
ДУУЧИН Т.АРИУНААГИЙН “16 НАС” ДУУ СОШИАЛ ЕРТӨНЦӨД ДАХИН ХИТ БОЛЛОО
Image
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар “Гэр бүлийн хүчирхийллийн“ эсрэг үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Image
ХҮЙТЭН ҮЕД АВТО МАШИНАА АСААХ
Image
"ДҮНЖИНГАРАВ" ХУДАЛДААНЫ ТӨВӨӨС АМГАЛАН ХҮРТЭЛ ЗАМЫГ ТҮР ХААНА
Image
ТАРХИНЫ ХАВДАРТАЙ ЭХИЙГ ЭСЭН МЭНД АМАРЖУУЛЖ, ХАНДИВЫН АЯН ӨРНҮҮЛЖЭЭ
Image
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД УТААНЫ ЭСРЭГ НЭГДЛЭЭ
Image
ЭЛДЭВТЭЙ Г.ГАНХҮҮ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ДЭЭД ШАГНАЛААР ЭНГЭРЭЭ МЯЛААЖЭЭ
Image
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН Б.АМАРХҮҮГ ЭНЭ САРЫН 29-НД ШҮҮНЭ
Image
ЭНХИЙГ САХИУЛАГЧ АВРАГЧИД САЙН ҮЙЛСИЙН АЯНЫГ ӨРНҮҮЛЛЭЭ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
МОНГОЛ-АВСТРИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН 7 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Image
МОНГОЛ УЛС-БНХАУ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 70 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН БАЯРЫН ЦАХИЛГААН ИЛГЭЭВ
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨ БУСДАД ТҮРЭЭСЛҮҮЛЖ БОЛОХГҮЙ
Image
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ФОРУМ БОЛЖ БАЙНА
Image
ХОТЫН ТӨРСӨН ӨДРӨӨР НАЛАЙХЫН ЗАМЫГ НЭЭНЭ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Г.ДАВААЖАРГАЛ: УТААГ ХЭМЖИХ АРГАЧЛАЛ, БАГАЖ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Image
Н.ЭНХБОЛД САЙД АА, ЗАЛУУСТАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ!
Image
ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Н.МИШИГДОРЖ: ГАДААД БОДЛОГЫН НОЁН НУРУУ ''ШОХОЙЖЧИХООД'' БАЙНА
Image
МОНГОЛ УЛС СААРАЛ ЖАГСААЛТААС МУЛТАРСАН УУ
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Image
УЛСЫН ХИЛЭЭР АЛТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
Х.СОЁМБО: КОВЕР АМЬДРАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАРТ 13-15 ГРАДУС ДУЛААН
Image
Монгол улсын ирэх оны төсвийг ерөнхий сайд У. Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ
Image
Ж.ГАНБААТАР ГИШҮҮНИЙ ХАДГАЛАМЖ ЕСӨН ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ
Image
Н.НОМТОЙБАЯР, С.ЭРДЭНЭ НАР ТАСЛАЛТААРАА ТЭРГҮҮЛЖЭЭ
Image
НИЙСЛЭЛД 73 ТОНН ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЖУУЛЧНЫ ВИЗИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВСАН ИРГЭДИЙН ТОО ӨНГӨРСӨН ОНЫ МӨН ҮЕЭС 20 ХУВИАР ӨССӨН ГЭВ
Image
МЭСЧИН БООЛУУДЫГ ДҮРСЭЛСЭН ЗУРАГ ОЛДЖЭЭ
Image
Ч.ОТГОЧУЛУУ: ОЮУ ТОЛГОЙ БАЙГАА УЧРААС СААРАЛ ЖАГСААЛТ СҮРТЭЙ ЭРСДЭЛ УЧРУУЛАХГҮЙ
Image
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ИЙНХАН ТОХИРОЛЦЬЁ ГЭСЭН
Image
ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ХҮСЭЛТЭЭР ШҮҮХ ХУРЛЫГ ХОЙШЛУУЛАВ
Image
МАХН-ЫГ ҮНЭГҮЙ БАЙР ӨГНӨ ГЭДЭГТ 21 МЯНГАН ИРГЭН ИТГЭЭД БАЙНА
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
'ТАВАН ТОЛГОЙ'' ХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТ, ДЭД БҮТЭЦ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Ц.ХАНГАЙГ АТГ ШАЛГААД ЭХЭЛЖЭЭ
Image
Г.ГАНХУЯГ ИРГЭНИЙГ ДАРАМТАЛЖ АВТОМАШИН НЭХСЭН, Х.БЭЭЖИН 80 САЯ ТӨГРӨГ ШАНТААЛЖИЛЖ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙНА
Image
56 жил ханилахдаа 55 000 даашинз эхнэртээ худалдан авч өгчээ
Image
Эр хүнийг сайн нөхөр болгох ухаан эмэгтэй хүнээс л гардаг юм шүү
Image
ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАРАА ТА ХААШАА АЛГА БОЛСНЫГ МЭДЭХ ҮҮ ТЭГВЭЛ ИНГЭЖ ШАЛГАНА...
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
Мөрийтэй тоглоомын газар дээрэмдэхдээ 30 гаруй хүн хутгалжээ
Image
"Samsung" компани даруй Note 7 утсыг хэрэглэхээ зогсоохыг анхаарууллаа
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эх УЛИРАЛ БҮР цалин авах боломж бүрдлээ
Image
У.Хүрэлсүхийн бөмбөрчин Г.Манлайжав “уран”-ы Ж.Ганбаатарыг санхүүжүүлж байжээ
Image
Зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал
Image
ХҮНГҮЙ АЙЛД ХУЛГАЙЧ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ОРООД ИТЭГМЭЭРГҮЙ ЗҮЙЛТЭЙ УЧИРЖЭЭ
Image
Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ
Image
Бидний үзэх дуртай хүүхэлдэйн баатруудад хэн хэн дуу оруулсан бэ?
Image
Хамгийн хачирхалтай 10 байрлал
Image
Б.Доржсүрэн: БИД МОНГОЛД ЧУЛУУГААР ЦААС ҮЙЛДВЭРЛЭНЭ
Image
Амьд Барби чинь будаггүй бол эвгүй гар байна ш дээ
Image
Дуртай өнгөөрөө өөрийгөө шинжээрэй
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
”Онцгой нэгэн” ван Галиас муу
Image
Зангидсан гараар таны нууц зан араншинг тодорхойлъё /сонжоо/
Image
Олимп, паралимпын медальтнууд байртай, ганц Э.Содномпэлжээ л хоосон хоцров
Image
Эротик өгүүллэг +18
Image
Идсэн ч жин нэмдэггүй амттанууд
Image
Настай эмээгийн хумсыг засч өгөх гэтэл...
Image
Драмын Тодоо, жүжигчин Шүүдрээ нар удахгүй хамтын амьдралаа эхлүүлнэ
Image
Муу хүмүүстэй маргалдаж, сэтгэл тавгүйтсэн бол сүү уу
Image
Хольж идэхэд хор болдог хүнсний бүтээгдэхүүнүүд
Image
1988 оны дэлхийг цочроосон аймшигт хэрэг
Image
Гэрээ хэрхэн гоёмсог болгох вэ?
Image
Гайхамшигт G цэг яг хаана байрладагийг мэдээд аваарай +18
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТРООЛУУДЫГ СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Я.САНЖМЯТАВ: ТҮВДИЙГ ХЯТАДЫН НЭГЭН ХЭСЭГ ГЭЖ ҮЗДЭГ МАНАЙ УЛСЫН БОДЛОГО ХЭВЭЭРЭЭ БАЙГАА
Image
ХЯТАДАД “ҮЛЭМЖ БИЕТ” ШУМУУЛЫГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН IV КОНГРЕССТ 43 ОРНЫ 600 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦОНО
Image
ТЕХНОЛОГИЙН ХУЛГАЙН ЭСРЭГ ЧИГЛЭСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЭСЭГ БАЙГУУЛНА
Image
Шатахууны 38 хоногийн нөөцтэй атал...
Image
ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЭВ
Image
ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ АЯНЫГ ЭХЛҮҮЛЭВ
Image
С.ЖАВХЛАН ӨӨРӨӨ 76 “ИЛЖИГ”-НИЙ НЭГ БОЛЧИХООД ХАНДАА ХАГА ДАРУУЛАВ УУ?
Image
"ОЮУТОЛГОЙ"-Н ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ТАЛААР УИХ-ЫН ДАРГАТАЙ УУЛЗАНА ГЭВ
Image
2017 ОНЫ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Image
"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХК-ИЙН ТУЗ-ИЙГ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ РУУ ШИЛЖҮҮЛЭВ
Image
МЭРГЭШСЭН ЖОЛООЧТОЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИХЫГ ЗӨВЛӨВ
Image
Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна
Image
Д.ТОГТОХСҮРЭН: УИХ-ААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ХЯНАНА
Image
"REACH" ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 611 АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛЖЭЭ
Image
"ТӨЛЧИН ХҮҮХЭД" АРГА ХЭМЖЭЭНД 80 ГАРУЙ СУРАГЧ ХАМРАГДАЖ БАЙНА
Image
Эртний Египетийн үхэгсдийн судрын нууц тайлагджээ
Image
Ц.Амгаланбаатар хэрэг наймаалцаж бусдыгаа гүтгэсэн гэв
Image
”Сонгодог өгүүллэгийн дээжис-4” номын нээлт болно
Image
НАЙМАН НЭРИЙН ДЭЛГҮҮР ШАТАЖ ХОЁР ХҮН УГААРТЖЭЭ
Image
Н.Номтойбаяр: У.Хүрэлсүх бол "Топор" нэртэй муужгай
Image
ҮЕРТ АВТСАН АЙЛУУДЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА
Image
Ц.Гарамжав Үндсэн саналаа татаж авах хэрэгтэй
Image
“Мөнхийн сан”-гаас анхны 10 хүн шагнал гардан авлаа
Image
ЭЕШ-НД АМЖИЛТ ҮЗҮҮЛСЭН БАГШ СУРАГЧДАА 2010 ОНООС ЭХЛЭН УРАМШУУЛЖ ИРЖЭЭ
Image
НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ БЭЛТГЭХ АЖЛЫГ ХАНГАХ САРЫН АЯН ЗАРЛАВ
Image
Халуун усанд 1 цаг сууснаар таны биед дараах өөрчлөлтүүд гарахыг эрдэмтэд баталжээ
Image
Д.ПҮРЭВДАВАА: ӨРСӨЛДӨГЧГҮЙ СОНГУУЛЬД ОРЖ, МӨНГӨ ТАРААЖ ИРГЭДИЙГ БАСАМЖИЛСАН
Image
УДАМ ЗАЛГАСАН УРЛАГИЙН ОДОД
Image
Хүний доор орохгүй гэх мунхаглал бүх зовлонгийн үндэс
Image
Image

Монголчууд “Уулын өдөр”-тэй болох цаг айсуй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2002 онд хуралдсан чуулганаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын Уулын өдөр / ОУУӨ / болгон тунхаглан баталсан юм. Дэлхий даяар жил бүр өргөн тэмдэглэж иржээ. Гол зорилго нь уул устай газар нутгийн тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчныг хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Олон улсын Уулын өдөр нь жил бүр өөр өөр уриан дор зохиогддог байна. Энэ жилийн уриа нь “Уул усны соёл уламжлал: дэлхийн улс орны соёлыг түгээх ба үндэсний онцлогыг хөгжүүлэн дэмжих нь” юм.

Улс орнууд өөр өөрийн онцлог хэв маягтайгаар энэ өдрийг тэмдэглэж иржээ. Тухайлбал, Балба улсад Уулчдын Холбоо нь энэ оны арванхоёрдугаар сарын 10-11-ний өдрүүдэд Уулын их наадам зохиох бөгөөд хөтөлбөрт нь хаданд авирах, нум сум харвах, үндэсний хоолны үйлчилгээ, бэлэг дурсгалын худалдаа г.м. олон нийтийг хамарсан бусад олон ажлууд багтсан байна. Пакистанд арванхоёрдугаар сарын 4-11-нд Зургаан уулын их наадам, Румынд уулын сэдэвт уран зохиол, яруу найргийн уулзалт, уран уншлага зохиогдох бол АНУ-ын Юта мужид Олон улсын уулын чуулга уулзалт, Коста Рикад номын сангуудад ОУУӨ-т зориулсан үйл явдал өрнөнө, Мадагаскарт уулын өдрийг газрын хөрс хамгаалах ажилтай хамтатган тэмдэглэхээр тус тус төлөвлөсөн байх жишээтэй. АНУ-ын зарим их дээд сургуулийн оюутнууд өөрийн гэсэн Уулын өдрийг тэмдэглэдэг юм байна. Тэд нэг өдрийг хичээлгүй өнжиж ууланд эсвэл ойролцоох цэцэрлэг хүрээлэнд анги хамт олноороо цагийг хөгжөөнтэй өнгөрөөдөг уламжлалтай.

Япон улс 2014 онд Уулын өдөртөй болох шийдвэр гаргаж жил бүрийн наймдугаар сарын 11-ний өдрийг Японы Уулын өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Энэ өдрийг япончууд 2016 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ өдөр бүх нийтийн амралтын өдөр юм байна. Уулын өдөртэй өөр бусад орны тухай мэдээлэл бидэнтэй одоогоор таараагүй байна.

Манай орны хувьд ОУУӨ-ийн талаарх сурталчилгаа, мэдээлэл хомс, тусгайлан тэмдэглэсэн зүйлгүй байна. Иймд төрийн болон төрийн бус байгууллагуудаас эхний ээлжинд энэ талаар олон иийтэд сурталчилгаа өрнүүлж өөрийн орны өв уламжлал, гаднын сайн туршлагаас түгээх нь зүйтэй юм гэж үзлээ.

Дэлхийн хуурай газрын 22 хувийг уул ба уулархаг газар нутаг, нийт хүн амын 12 хувь нь уул ба уулархаг нутагт амьдарч байна. Дэлхийн олон улс үндэстэн уул уусаа шүтэн хайрлаж, өөр өөрийн зан заншил, соёл уламжлалтай юм.

Монголчууд бидний соёл уламжлалд мөн адил уул усаа шүтэх, хайрлан хамгаалах зан үйл онцгой байр суурь эзэлдэг билээ. Эргэх дөрвөн улиралтай, гэр, хот айлын ойр орших овоо тахилганаас эхлэн байгалийн зудыг даван туулах асар өргөн орон зайг хамардаг. Монголд төрийн тахилгат найман хайрхан бий. Эдгээр нь ертөнцийн уулын анхдагч хэмээгддэг Оройн чимэг болсон Отгонтэнгэрхайрхан, Монголын Их эзэнт гүрний сүлд уул болсон Бурхан Халдун уул, дэлхийн хамгийн анхны дархан цаазат газар болох Богд Хан уул, Монгол орны дээвэр хэмээгддэг Алтай Таван Богд уул, сүр бараатай харагддаг Алтан Овоо,Хангайн нурууны Суврага хайрхан уул, Алтан Дуулгатай Хан Хөхийн нуруу,Хан буурал Алтайн хамгийг тольдогч цаст Сутай хайрхан уул юм.

ЮНЕСКО-гоос Дэлхийн шим мандлын сүлжээнд Богд Хан уулыг оруулах шийдвэр гаргаж энэ тухай гэрчилгээг 1997 онд олгосон билээ. Богд Очирваань хайрханыг ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өвд бүртгэн авах санал гаргажээ.

Уул усаа хайрлан хамгаалах ёс уламжлал Монгол төрийн хэмжээнд болон олон улсын тавцанд ийнхүү амжилттай хэрэгжиж буй нь үнэхээр бахархууштай билээ.

Харин тухайн сум аймаг, бүсийн түвшинд ОУУӨ-ийн үзэл санааг хэрэгжүүлэх чиглэлд хийх ажил асар их хуримтлагдлаа. Энэ чиглэлд төрийн бус байгууллагууд, олон нийтийн үүсгэл санаачлагад тулгуурласан бусад оролцогчдын манлайлал, идэвхтэй оролцоо их чухал байна. Учир юун хэмээвээс нэг талаас сүүлийн жилүүдэд уул уурхай дагасан шууд болон дам сүйтгэл эрчимжиж ойрын ирээдүйд ч хүрээгээ тэлэх хандлагатай байгаа нь өндөр эрсдэл дагуулсаар байна. Нөгөө талаас ялангуяа томоохон хот сууринд амьдардаг иргэд эргэх дөрвөн улирлын турш эх орны дөрвөн зүг найман зовхист чиглэн амралт чөлөөт цагаараа байгалийн сайхан уул хадаар явган аялах, алхах, авирах, амарч зугаалах болсон нь дэмжүүштэй сайн үйл юм. Монголчууд ялангуяа залуу үе маань ОУУӨ-ийн үзэл санаа яагаад чухал болохыг байгаль дэлхийтэйгээ хамгийн ойроос дээр дурьдсан сайн муу хоёр өөр орчин нөхцөлөөс өөрсдийн бие оюунаар шууд үзэж мэдэрч байдаг тул өөрсдийн зүгээс ямар хувь нэмэр оруулах вэ гэдэгт төрийн болон төрийн бус байгууллагууд хүчээ нэгтгэж, ухаанаа уралдуулах чухал нэгэн нөхцөл болох бизээ хэмээн найдна. Нийслэлчүүдэд хамгийн ойр бараг хотын дунд орших дархан цаазат Богд хан ууланд самарчдын “муна”-аар “тамгалуулж гэмтээгүй” мод тун ч ховор боллоо.Тэгвэл наад зах нь орон нутгийн байгаль орчин, уул усыг хамгаалах сангууд байгуулж судалгаа шинжилгээ хийх, гаднын сайн туршлага судалж хэрэгжүүлэх, соён гэгээрүүлэх гэх мэт олон зүйл ажил өрнүүлэх боломжтой билээ. Жишээ нь, Альпийн нурууг хамгаалах хэд хэдэн сангуудын туршлага, үйл ажиллагаа ихэд авууштай юм.

Энэ бүгдийг нуршихын учир бол Монголчууд бидэнд өөрсдийн “Уулын өдөр”-тэй болох цаг үе тулж иржээ гэсэн санаа юм. Олон түмнийг байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд гар бие оролцуулах, сурталчилах, соён гэгээрүүлэх, амралт чөлөөт цагаараа байгальд ээлтэй байдлаар хандах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, ирээдүй хойч үедээ уул усаа эрүүл саруул байдлаар өвлүүлэн үлдээх, дэлхийн улс орнууд дахь сайн туршлага, мэдлэгээс хуваалцахад чухал ач холбогдолтой байх нь дамжиггүй билээ.

Энэ тохиолдолд жилийн аль сарын хэдний өдрийг ямар шалгуураар “Монголын Уулын өдөр” болгох вэ? гэсэн асуулт аяндаа гарч ирнэ.

Мөхөс бидний бодлоор жил бүрийн зургадугаар сарын 25-ны өдрийг сонгох нь оновчтой байх болов уу.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөл /хуучин нэрээр/-ийн тогтоолоор Монгол уулчдыг бэлтгэлд хамруулж улмаар Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан/1955 оны 6 дугаар сар/, Алтай Таван Богд уулын “Хүйтэн” оргил/1956 оны 6 дугаар сар/-д гарсан нь эх орны ноён оргилд гарсан анхны авиралтууд болсон түүхтэй билээ. Жил бүрийн зургаадугаар сарыг сонгох тухайд ийм байна. Нөгөө талаас зуны урин дулаан, төв орон нутагт оюутан сурагчдын зуны амралт эхлэхийн зэрэгцээ хүн-байгаль руу чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж аялал, алхалт, авиралт идэвхждэг үе юм. Иймээс зургаадугаар сарын 25-нд бүх нийтээр “Уулын өдөр”-өө тэмдэглэж байвал буруудах зүйл юү байхсан билээ.

Хамгийн гол нь сар, өдөр сонгохоос илүүтэй Уулын өдрийн агуулга ач холбогдолд анхаарлаа хандуулах нь зүйтэй билээ. Учир нь нэрнээсээ эхлээд зөвхөн уулчдад зориулсан өдөр биш харин уул усаа гэсэн сэтгэлтэй бүх хүнд хамаатай “Уулын өдөр” юм.

Монголын Уулчдын Үндэсний Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор А.Батсүх

Олон Улсын Уулчдын Холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6