
Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Токио хотноо үргэлжилж байгаа Хацү башёгийн 9 дэх өдрийн барилдаанд Хокүтофүжи /М-4/-тэй учраа таарч барилдан түүнийг шитатэнагe мэхээр хаяснаар 8 даваатай болов.
Энэ өдрийн барилдаанд Озэки Шодай, Комүсүби Мэйсейтэй барилдаж түүнд мэхээр унаснаар 4 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Хацү башёг нэг ч унаагүй тэргүүлж яваа Сэкиваке Митакэүми, 9 дэх өдрийн барилдаанд Окиноүми /М-4/-той хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяж, 9 даваатай энэ башёг тэргүүлсээр байна.
Ичиножёо А.Ичинноров /М-2/, Ура /М-2/-тай барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 5 даваа, 4 унаатай Хацү башёг үргэлжлүүлж байна.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-3/, Вакатакакаге /М-1/-тэй учраа таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 6 даваа, 3 унаатай болов. Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн /М-1/, Комүсүби Дайэйшёотой учраа таарч түүнийг ёрикири мэхээр хаяснаар 3 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Энэ өдөр Чиёошома Г.Мөнхсайхан /М-5/, Шиманоүми/М-9/-тэй хүч үзэж түүнийг катасүхаши мэхээр хаяж 74 даваа, 5 унаатай боллоо. Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-6/, Эндо /М-3/-той барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 6 даваа, 3 унаатай башёг амжилттай үргэлжлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ