
Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс ойрын өдрүүдэд ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй, салхи шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сэрэмжтэй байхыг малчид, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.
Тодруулбал, энэ сарын 14, 15, 16, 17-нд Говь-Алтайн зарим газраар, 19-нд баруун хэсгээр, 20-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Мөн хугацаанд салхи ихэнх нутгаар секундэд 9-14 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна гэв.
Харин агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, цас багатай газар болон Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5градус хүятэн байна. 15-нд нутгийн хойд хэсгээр, цаашид нийт нутгаар хүйтэн байна хэмээн холбогдох албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ