Баян-Өлгий аймгийн төв Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Б-гийн хотонд Алтанцөгц сумаас ачигдаж ирсэн нэг үхрээс шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, өнгөрсөн сарын 18-ны өдрөөс тухайн хэсэгт хорио цээрийн дэглэм тогтоосон.
Үүнээс хойш дахин 2 голомт нэмэгдэж, нийт 11 үхэр гоц халдварт өвчнөөр өвчлөөд байна. Дээрх 3 голомт тус бүрд хяналтын пост гарч, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа.
Өлгий сум нь 44,9 мянган толгой малтай. Одоогоор мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 мянган тун вакцин тус сумд хуваарилагдсан. Үүнээс голомт бүхий 4 дүгээр багийн 500 орчим малд вакцин тариад байгаа аж.
Ташрамд дурдахад, 2021 оны зун тус аймгийн Дэлүүн, Булган, өнгөрсөн 2 дугаар сард Алтанцөгц сумаас мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ