Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
МУСТА, Хөгжмийн зохиолч Д.Бердибек: Эх орон
Image
"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо
Image
Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа
Image
Зургадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийн батламжийг гардуулна
Image
Н.ПҮРЭВДОРЖ: “Covid-19” халдварын дэгдэлттэй холбоотойгоор жолооны үнэмлэхний бэлдэц бэлтгэдэг үйлдвэрүүд зогсоод байна
Image
О.ЧИНЗОРИГ: Нийслэлд хүний царайгаар таньдаг 2000 камер суурилуулна
Image
Маргааш Улсын Онцгой Комисс хуралдана
Image
Лодонгийн Түдэвийн өрөөнд төрсөн шүлэг
Image
Ким Жон Ун гурван долоо хоногийн дараа олны өмнө ил гарчээ
Image
Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д шилжүүлсэн
Image
Цар тахлын хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байхыг В.Путин уриалжээ
Image
Хүүхдийн бэлэгт хугацаа нь дөхсөн бүтээгдэхүүн түлхүү оруулсныг тогтоожээ
Image
Пакистанд нисэх онгоц осолдсоны улмаас 97 хүн амиа алджээ
Image
Ш.ИХБАЯР: “Алтан Өргөө” кино наадамд 70 орны 558 уран бүтээл бүртгүүлсэн
Image
Коронавирусын халдварын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүйг ОХУ-ын Төрийн тэргүүн анхааруулжээ
Image
"Урт цагаан" ийм болно
Image
“БАЯРЛАЛАА” нэртэй талархлын мото цуваа явна
Image
Жамал Хашоггийн хөвгүүд таван хүнийг цаазын ялаас аврав
Image
Өвчлөлийнхээ тоогоор Бразиль хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ
Image
“ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” Цахим постерийн уралдааны шилдэг бүтээлүүдийг улсын онцгой комисст хүлээлгэн өгөв
Image
Д.Ганзоригийг ерөнхий шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэв
Image
СЕХ яагаад Н.Номтойбаярын баримт бичгийг нягтлах шаардлагатай гэж үзэв?
Image
Д.Нямхүү: ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарлаа
Image
Адлагдсан дотоодын аялагчдаа тойглохоос өөр гарцгүй
Image
С.Гантулгын “Хүчтэний Өлгий” анхны ном хэвлэлтээс гарлаа
Image
“Сэтгэл чамайг таньсан ч билүү” цомог сонсогчдын гарт очлоо
Image
Малчдад 2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ
Image
Шинчонжи (Шинэ газар тэнгэр) сүмийн байруудад нэгжлэг хийжээ
Image
МУ-д замын хөдөлгөөний дүрэм үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна
Image
Б.ГҮНБОЛД: Шэнэ Зуунмод, Майдар хотын бүтээн байгуулалт 30 жил өрнөнө
Image
Бөхчүүд хандивын барилдааныхаа орлогыг ХӨСҮТ-д хандивлалаа
Image
БНСУ-ын сургуулиуд нээгдээд 2 хоногийн дараа хаагдлаа
Image
Цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтаар өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт муу гарчээ
Image
СЕХ-нд 13 нам, 4 эвсэл, 137 бие даагч баримт бичгээ өгчээ
Image
Цэргийн сургуулийн 1 оюутны давтан шинжилгээ эерэг гарлаа
Image
УНТЭ: Цусны хавдрыг молекул генетикийн түвшинд оношилж байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонордууллаа
Image
Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Image
Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Image
Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ
Image
"УБТЗ" ХНН шилдэг ААН-үүдийн наймд эрэмбэлэгджээ
Image
ТОП-100 ААН-үүдийг зарлаж эхэллээ
Image
Зорилтот бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийг арилжааны банкуудаар олгож эхэллээ
Image
Трой Дини: Тавхан сартай хүүгээ аюулд оруулахыг хүсэхгүй байна
Image
Дүү нартаа илгээх үгс
Image
Д.Мандах: Монголд амьдарч байгаа гадны иргэд нутаг буцах сонирхолгүй байна
Image
ДЭМБ-ын санхүүжилтийг бүрмөсөн зогсоох тухай Дональд Трампын мэдэгдлийг Европын Холбоо, БНХАУ шүүмжлэв
Image
"Батлагдсан тохиолдлоос 5 удаагийн шинжилгээгээр вирус илэрч байна"
Image
Сонгууль 2020: Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага
Image
Н.ЦЭРЭНБАТ: ИРГЭН, ААН-ҮҮДЭД ЗОРИУЛСАН НОГООН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
МАН-ЫН ГЕНСЕК Д.АМАРБАЯСГАЛАНД УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГА ЗӨВЛӨНӨ
Image
Саналаа өгч шинэ уран бүтээлчдийг дэмжээрэй
Image
Адель нэг шөнийн дотор 500 мянган паунд олдог
Image
Владимир Путин 3 удаа ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо юу хийв
Image
Тарвага нүүлгэн шилжүүлж, нутагшуулах ажлын 2 дахь үе шат эхэллээ
Image
АТГ, ТАТВАРЫН АЛБАНЫ ХАМТАРСАН ШАЛГАЛТААР МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДААС 569.3 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЛЭЭ
Image
Н.Золжаргалыг суллах шийдвэрийг шүүхээс гаргажээ
Image
ГАЗЫН ЗУРВАС ДАХЬ 140 ГАРУЙ ОБЪЕКТОД ЦОХИЛТ ӨГЧЭЭ
Image
УВС НУУРЫН ОЙР ОРЧМЫН ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
Image
ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ /2019.V.27-2019.VI.02/
Image
ИНЕГ-т ослын гэрэл асч, авлигын сүлжээ цэцэглэж байна
Image
Үнэртэй ус сонгоход чинь туслах уу?
Image
БЗД-ийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг хууль зөрчжээ
Image
Гэрийн ажил хийнгээ илүүдэл жингээсээ салах арга
Image
Шүүх амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй
Image
Олон улсын санхүүгийн корпорацийн төлөөлөлтэй уулзлаа
Image
ИНЕГ-ЫН УДИРДЛАГУУД НО-ГОО НУУХЫН ТУЛД МЭРГЭЖИЛТНЭЭ САЙД Б.ЭНХ-АМГАЛАНТАЙ УУЛЗУУЛАЛГҮЙ ЦАГДААД ӨГЧЭЭ
Image
ТЭДС-ААС ХҮҮГҮЙ ЗЭЭЛ АВСАН КОМПАНИУДЫГ Н.АЛТАНХУЯГИЙН “ХААН ЖИМС” ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Image
Б.МӨНХЖАРГАЛ, Г.АМАРБАТ НАРЫН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ ӨӨРЧИЛЖЭЭ
Image
ХӨВСГӨЛ НУУРЫГ ЗОРИХ ЗАМДАА ЕВРАЗИЙН ХАМГИЙН ОЛОН БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОРЫГ СОНИРХООРОЙ
Image
ДУНДАРЧ БАЙГАА СЭЛБЭД УНДАРЧ СЭРГЭХ БОЛОМЖ ОЛГОЁ-2
Image
ПЁНЧАНД "ОЛИМПИЙН ЭВЛЭРЛИЙН ХАНА"-НЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛОВ
Image
НОК: Нийтийн тээврийн үйлчилгээг цагаан сарын өдрүүдэд бүрэн зогсооно
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
Нэг толгойтой хоёр хүү буюу Лен Эрни
Image
Android анх удаагаа Windows-ийн дээр гарлаа
Image
ОРОСЫГ “ИХ НАЙМ”-Д БУЦААН НЭГТГЭХ НӨХЦӨЛИЙГ Т.МЭЙ ХЭЛЖЭЭ
Image
Лифтэнд шээгээд гэсгээлээ амсав (видео)
Image
“KFC” Хятадаас тахиа авчирж биднийг хордуулж байна
Image
“SINGAPORE SCHOOL OF MONGOLIA” СУРГУУЛИЙН ХООЛОНД 30 ГАРУЙ ХҮН ХОРДЖЭЭ
Image
Image

Ж.Эрдэнэбат: Монгол Улсын хөгжлийн гарц нь эрдэм боловсролтой, өндөр ур чадвартай монгол хүн

УИХ-ын чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

УИХ-ын дэд дарга,

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд хийх Засгийн газрын ээлжит мэдээллийг Дээд боловсролын салбарын хөгжлийн бодлогын хэрэгжилт, цаашдын чиг хандлага гэсэн сэдвээр бэлтгэж, холбогдох мэдээллийг УИХ-ын гишүүд та бүхэнд урьдчилан хүргүүлсэн.

2010-2014 онуудад Монгол Улсын эдийн засаг өндөр өсөлттэй байж, олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид Монгол Улсын цаашдын хөгжлийн таамаглалыг боловсруулахдаа дунджаас дээгүүр орлоготой улс орнуудын бүлэгт шилжинэ хэмээн тооцож байсан бол өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байна.

Монгол Улсын өмнө тулгараад байгаа хөгжлийн бэрхшээл, сорилтуудыг даван туулж, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, ирээдүйн  тогтвортой хөгжлийг  хангах үндэсний чадавхийг бүх талаар  бүрдүүлэх шаардлагатай байна.

Дэлхийн хурдацтай  хөгжиж байгаа улс орнуудын  туршлагаас харвал өөрийн орны хөгжлийн онцлогт тохирсон боловсролын болон инновацийн тогтолцоог хөгжүүлж, бүтээмжээ дээшлүүлэн мэдлэгт суурилсан, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхэд гол анхаарал, хүчээ төвлөрүүлдэг бөгөөд ур чадвартай хүний нөөц болон өндөр технологийн судалгааг хөгжүүлэхэд дээд боловсролын салбар чухал үүрэг гүйцэтгэж, хөгжлийн нэг гол хөдөлгөгч хүч болсоор ирсэн билээ.

Манай улсын хувьд монгол хүний  шинийг эрэлхийлж, хошуучлан зүтгэх тэмүүлэл, оюуны чадвартаа түшиглэн бусад улс орны хурдацтай хөгжлийн туршлагыг нутагшуулж хугацаа товчлох, оновчтой хөрөнгө оруулалт хийх замаар бүтээмжийг нэмэгдүүлэх, урт хугацаанд бусдын шууд хамааралгүй өөрийгөө тасралтгүй цэнэглэн хөгжүүлж байдаг мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоход чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж, дээд боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх шаардлагатай.

Цаашид шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацийг хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д тусгагдсан урт хугацааны хөгжлийн зорилтуудыг баримтлахын зэрэгцээ богино, дунд хугацаанд дараах чиглэлүүдийг баримтлан ажиллахаар төлөвлөж байна. Үүнд:

1.  Төрийн бодлого, хөрөнгө оруулалтыг судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, байгальд ээлтэй технологи бүхий нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох цогц чадамжтай хүний нөөцийг бэлтгэхэд  чиглүүлэх,

2.  Монгол Улсад мэдлэгийн хүчийг төвлөрүүлэхийн тулд гадаадаас эрдэмтдийг урих, тэнд ажиллаж байгаа монгол эрдэмтдийг хамтарсан судалгааны ажилд татан оролцуулах замаар  бүтээсэн мэдлэг, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадаадад экспортлох бодлого барих,

3.  Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн  судалгаа, хөгжлийн ажилд  хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтыг оновчтой болгох зэрэг болно.

Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийн бодлого нь “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого”-той уялдаж, мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах ур чадвар бүхий монгол хүнийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгоход чиглэж байна. Үүнд:

·  2016-2020 онд: Сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн түншлэлд түшиглэсэн, олон улсын стандартад нийцсэн дээд боловсрол эзэмших шаталсан тогтолцоог бүрдүүлж, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх түвшинд хүрэх,

·  2021-2025 онд: Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн дагуу шинжлэх ухаан, технологийн кластер, парк байгуулж, үндэсний дөрвөөс доошгүй их сургуулийг Азийн шилдэг их сургуулийн эгнээнд оруулах,

·  2026-2030 онд: Олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай төгсөгчдийг бэлтгэн гаргадаг дээд боловсролын тогтолцоо 2030 он гэхэд бүрдсэн байхаар төлөвлөгдөж, хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтуудыг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нарийвчлан тодорхойлж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шат дараатай боловсруулан ажиллаж байна.

 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт:

“Төрийн өмчийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг хангаж, дээд боловсролд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлж, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлнэ” гэж дээд боловсролын талаар баримтлах дунд хугацааны бодлогыг тодорхойлсон.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг дараах байдлаар багцлан авч үзэж болохоор байна. Үүнд:

1.  Дээд боловсролын эрх зүйн орчныг боловсронгуй болгох,

2.  Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх,

3.  Үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх,

4.  Стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх,

5.  Оюутны хөгжил, нийгмийн баталгааг хангах зэрэг болно.

Бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа эрх зүйн орчны шинэчлэл, баримталж буй бодлого, арга хэмжээний талаар танилцуулъя.

1. Дээд боловсролын хөгжлийн асуудлыг Боловсролын системийн нэгдмэл байдлын хүрээнд цогцоор нь судалж, эрх зүйн орчны шинэчлэлийг тогтолцооны шинэчлэлтэй уялдуулан хийнэ. 

2. Мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлооход  их, дээд сургуулийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, судалгааны чадавх, үр өгөөжийг сайжруулах, үр дүнг нь зах зээлийн эргэлтэд оруулж инноваци болгох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг  бий болгох, дэлхийн зах зээлд гаргаж улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх багц зорилтыг хэрэгжүүлнэ. Бодлогын арга хэмжээг нэгтгэн багцалж,  “Судалгаанд суурилсан их сургууль” үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

Их сургуулийн үйл ажиллагааг судалгааны чиглэлд хөгжүүлэхийн тулд багш, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны чадварыг тасралтгүй дээшлүүлэх, их сургуулийн үйл ажиллагааны менежментийг сайжруулах, инновацийн төв болгон хөгжүүлэх, улс орны эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах  чадамжийг дээшлүүлэх, санхүүжилтийн  нэмэлт эх үүсвэртэй болох боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай.

Энэ хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагыг энтерпренёр сургууль болоход дэмжих зорилгоор “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн  санхүүжилтээр нийт 5 сургуулийн 13 төсөлд 485,0 сая төгрөгийн, судалгааны ажлыг дэмжих зорилгоор байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлийн 60 судалгааны төсөлд  1,6 тэрбум төгрөгийн тэтгэлэгт санхүүжилт олгосон байна. Тус төслүүд нь гарааны компанийг дэмжих, судалгааны ажилд тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, технологийн шинэ, шинэлэг шийдэл хэрэгжүүлэх зорилготой.

Мөн дэлхийн шилдэг их дээд сургуулиудтай түншлэх, туршлагаас нь суралцах, нутагшуулах  ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Монгол Улс- ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр Герман-Монголын Ашигт малтмалын технологийн их сургуулийг байгуулсан. Тус сургуулийн лабораторийн барилга барихад шаардлагатай 7,0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг ХБНГУ олгохоор шийдвэрлэсэн.

Их сургуулиудын лабораторийн орчныг сайжруулахаар 2015 онд “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд 1,2 сая ам.долларын санхүүжилтээр МУИС, ШУТИС-д 12 лаборатори байгуулсан. Цаашид 1,4 сая ам долларын санхүүжилтээр МУИС, ХААИС, ШУТИС, Багшийн их сургуульд дундын ашиглалтын лаборатори нийлүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. 

3. Сургалтын үйл ажиллагааны чанарын шинэчлэлийн хүрээнд “Үр дүнд суурилсан боловсрол”-ын тогтолцоог хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж байна. Сургалтын хөтөлбөрийн  хүрэх үр дүн, төсгөгчийн эзэмших мэдлэг, ур чадвар, төлөвшил хандлагыг ажил олгогчийн эрэлт хэрэгцээ, тэднээс авсан судалгаанд тулгуурлан урьдчилан тодорхойлж, түүнд зориулан сургалтын агуулга, арга зүй орчиноо сайжруулах,  үнэлгээний аргачлалыг өөрчлөн, үр дүнгээ тасралгүй хянаж чанарын баталгаажуулалтыг хийдэг цогц үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодлого баримтална.

Ингэснээр сургалтын үр дүнг зөвхөн оюутны мэдлэгийн үнэлгээгээр бус ажил олгогчийн шаардлагад нийцсэн  мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшсэн байдлаар нь үнэлдэг системд шилжинэ. Эцсийн үр дүнд онолын өндөр мэдлэгтэй,  бүтээлч, практик ур чадвар, чадамжтай, зөв төлөвшил хандлагатай мэргэжилтэн бэлтгэгдэнэ. Түүнээс гадна хөтөлбөрийн чанарын шинэчлэл хийх, судалгааны ажлаа танилцуулах боломж нөхцөлийг бүрдүүлж байгаад оршино.

4. Дээд боловсролын чанарын үнэлгээний зөвхөн мэдлэгийг олгодог, шалгадаг  аргаас  мэдлэгээ хэрэглэх, дүн шинжилгээ хийж нэгтгэн дүгнэх, үр дүнг тооцох чадвар, бүтээлч сэтгэхүй төлөвшил хандлагыг нь үнэлдэг системд шилжих бодлого баримталж байна. 2016 оны 4 дүгээр сард батлагдсан Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн чиг үүрэг, эрх зүйн байдалд олон нэмэлт өөрчлөлт орсон, түүний дагуу  илүү тодорхой болгон баталсан.

Үүнд нийцүүлэн “Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм” бусад дотоод эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний Зөвлөлийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх чиглэлд ажиллаж байна.

Дээд боловсролын байгууллагуудад дотоод хяналтын болон хөндлөнгийн үнэлгээний механизм бүрдүүлэх, сургууль, хөтөлбөрийг дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлд үе шаттай хамруулах, Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийг чадавхжуулах ажлуудыг шат дараатайгаар хийж байна.

Олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлдэж буй 7 хөтөлбөрөөс анхдагч нь болж, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн "Хүний их эмч" хөтөлбөр нь Инженер, мэдээлэлзүй, байгалийн ухаан, математикийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг магадлан итгэмжлэх байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. Энэ хөтөлбөр нь манай улсын олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн 16 дахь хөтөлбөр боллоо.

4. Оюутнуудын нийгмийн баталгааг хангаж чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд тэднийг тодорхой хэмжээгээр орлого олох эрх зүйн орчин, нөхцлийг бүрдүүлж сургалтын төлбөрөө төлөхөд хүндрэл, бэрхшээлгүй байлгах, эрүүл мэндийн үйлчилгээг харъяаллын дагуу авдаг, тав тухтай орчинд сурч амьдрах орчин бүрдүүлэх бодлого баримталж байна.

- Засгийн газрын 2016 оны 111 дүгээр тогтоолоор “Боловсролын зээлийн сан” байгуулж, “Оюутны хөгжлийн зээлийн журам” батлуулан сургалтын зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлээд байна. Боловсролын зээлийн сан нь гадаад, дотоодод суралцагчдын сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээлийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий байгууллага бөгөөд тухайн байгууллагын төсөвт дотоодын оюутны зээлийн эх үүсвэрийн санхүүжилтэд 2017 оны төсөвт 90.0 тэрбум төгрөг батлагдсан.

- Оюутнууд суралцангаа цагийн ажил, сайн дурын ажил эрхэлж орлого олох боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Орлоготой оюутан” хөтөлбөрийг батлан гаргаж, хэрэгжүүлж эхэллээ.

 

“Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Боловсролын талаар төрөс баримтлах бодлого”, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх, улс оронд хэрэгцээтэй, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг, хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тогтолцоог бүрдүүлэхийн төлөө Засгийн газар хүчин чармайлт тавин ажиллах болно.

Боловсролын тогтолцооны хөгжил нь төрийн зөв бодлого, их дээд сургуулийн чанартай сургалтын тогтолцоо, суралцагчдийн суралцах хүсэл эрмэлзэл, хүчин чармайлт гэсэн олон талуудын тэгш оролцоо, хамтын ажиллагааны үндсэн дээр амжилтад хүрэх боломжтой юм.

Иймээс урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан боловсролын салбарын хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр мэдлэг, ур чадвар бүхий боловсон хүчин бэлтгэн гаргахын төлөө бүхий л талуудын идэвхитэй оролцоо, санаачлага, бодлогын дэмжлэг цаашид ч нэн чухал болохыг онцлон тэмдэглэж байна.

Монгол Улсыг хөгжлийн шинэ дээд шатанд гаргах чадварлаг боловсон хүчин олноор бэлтгэгдэж, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай мэргэжилтэн улам бүр олширч байхын ерөөлийг дэвшүүлье. 

Монгол Улсын хөгжлийн гарц нь зөвхөн эрдэс түүхий эд бус, эрдэм боловсролтой, өндөр ур чадвартай монгол хүн гэдгийг дэлхийн дахинд нотлон харуулцгаая гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6