Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Д.Сарангэрэл: Халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар хаалга тогшиж байна
Image
Нэгдүгээр сарын тэтгэврээс суутгасан зээлийн хүүг буцааж олгоно
Image
БНХАУ-тай хиллэдэг боомтуудаар тээврийн хэрэгслээр болон явган зорчиход хязгаарлалт тогтооно
Image
Монгол Улс шинэ коронавирусийн халдварын ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ улсад тооцогдож байна
Image
Монголчууд бидний “Галын бурхан” Таван толгой ХК-аас бэлтгэсэн тэмдэглэл
Image
Коронавирусээр халдварласан өвчтөн эдгэж, эмнэлгээс гарчээ
Image
Нас барагсдын тоо 41, халдвар авагсдын тоо 1200 давжээ
Image
Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов
Image
Хуурамч хаяг нээн охидтой харилцаж, хүчирхийлдэг эрийг саатуулжээ
Image
Есөн аймгийн нутаг цагаан зудтай байна
Image
“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ
Image
БНХАУ-ын Шинжаанд Коронавирусын 2 тохиолдол гарчээ
Image
ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР 21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ 2020 ОНД ХӨГЖЛИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Image
Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 2-ныг хүртэл хаалаа
Image
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хилийн боомтуудад хяналтыг чангатган ажиллаж байна
Image
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Төрийн тахилгат, ард түмний шүтээн "Отгонтэнгэр" хайрханыг ухуулахгүй
Image
Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс 2050 он гэхэд ямар ч гэсэн хөгжлөөрөө бусдыг гүйцэх болно
Image
“Улаанбаатар эдийн засгийн форум- 2020” хоёрдугаар сарын 07-нд болно
Image
Д.Сарангэрэл: Корона вирусын өвчлөлөөр БНХАУ-д нас барсан хүний тоо 25 болсон
Image
МАН-ын бүлэг яаралтай хуралдахаар завсарлага авлаа
Image
Д.Цогтбаатар: Элчин сайдаар томилоход англи хэлтэй юу үгүй юу гэдэг нь миний хувьд чухал биш
Image
Тагнуулын ажилтнууд ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн үү
Image
Хилчдийн хүнсний хангамж 25 нэр төрөл болж нэмэгджээ
Image
Эхнэрээ хөнөөсөн этгээдэд 17 жилийн хорих ял оноожээ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзав
Image
Х.Хатанбаатарыг Монгол Улсын Соёлын элчээр томилов
Image
Монгол Улс хил гаалийн хяналтаа сайжруулах хэрэгтэйг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом зөвлөв
Image
Коронавирусын халдвартай холбоотой онц байдал зарлахад эрт байна гэв
Image
Коронавирусийн талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх 80086829 утсыг ажиллуулж байна
Image
“ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг монголын талтай хамтран хэрэгжүүлэх боломжийн талаар мэдээлэл өгөв
Image
Урд хилийн авто боомтууд маргаашнаас амарна
Image
УИХ-ын чуулганаар дөрвөн асуудал хэлэлцэнэ
Image
ӨНӨӨДӨР: "Улаанбаатар-Эдийн засгийн форум-2020”-ын талаар мэдээлнэ
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
ЭМЯ: Гадил жимс идсэн 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, нас барлаа гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ
Image
"42,031 айл өрхөд угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажил 82.4 хувьтай байна"
Image
“Хүчит Шонхор”-т үхрийн цул мах 12500 төгрөгт хүрснийг мэдсэн үү, Ч.Улаан сайд аа
Image
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Amsterdam & Partners LLP хуулийн фирм өмгөөлөхөөр болжээ
Image
Горхи-Тэрэлжийг талхалж буй “Resort World Terelj Hotel” цогцолбороос “хар тамхи” илэрчээ
Image
Худалдаа, олон нийтийн байгууллагуудад хяналт шалгалт хийж байна
Image
А.Энгүүн охинд амьдрал бэлэглэцгээе
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Бөргэ Брендийг хүлээн авч уулзлаа
Image
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнөөдөр давж заалдана
Image
С.Чинзориг: Ирэх сарын 1-нээс тэтгэвэр нэмнэ
Image
ВИДЕО: Амгалангаас Таван шар хүртэл цахилгаан галт тэрэг явна
Image
Н.Цэрэнбат, Ж.Батбаясгалан нар 3,5 тэрбумын өртөгтэй угаар мэдрэгчийг хоёр сар АЛДАЖ авсан учир юу вэ
Image
Махны аж ахуйг хамтран хөгжүүлэхэд Казахстан улс хөрөнгө оруулах боломжтой гэв
Image
Монгол залуу Хятад эмэгтэйд тусалж буй бичлэг олны талархлыг хүлээж байна /бичлэг, ярилцлага/
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар уулзав
Image
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татжээ
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
СУРАГ ТАСАРСАН КАЗИНОГИЙН ХУУЛЬ
Image
ИХ БРИТАНИЙН САЙД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Image
Халаалттай холбоотой гомдлыг 7004-7005 дугаарт өгнө
Image
ПЁНЧАНЫ ӨВЛИЙН ПАРАОЛИМП НЭЭЛТЭЭ ХИЙЖ, ТЭМЦЭЭНҮҮД ЭХЭЛЛЭЭ
Image
Хамгийн сайхан өгзөгтэй бүсгүйчүүд
Image
Дэлхийн хамгийн айдас төрүүлэм гүүр
Image
СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АСУУДЛААР 7 УЛСЫН 30 ГАРУЙ ЭРДЭМТЭД ЧУУЛЛАА
Image
БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА
Image
Мөнгө дуудах маш энгийн аргуудаас
Image
САЯ САЯ БҮСГҮЙЧҮҮДИЙН ЗҮРХИЙГ ЭЗЭМДСЭН 10 ИЖИЛ ХҮЙСТЭН ЗАЛУУ
Image
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫ НЭГИЙН ДАВАА ЭХЭЛЛЭЭ
Image
“Алтан Хальс Индепендент Кино Наадам”-ын шилдгүүдийг тодруулна
Image
Өмнөд Солонгосын шигшээ багийн бэлтгэлд 30 сая доллар зарцуулна
Image
Ирцээс нь ч ИЧМЭЭР
Image
С.ИДЭР: МОНГОЛ ОРНЫ АЯЛЛЫН ГАЗРЫГ ЗУРАГ ЭНЭ ЗУНЫ ТУРШ ТАНЫ АМРАЛТ, ЗУГААЛГЫН ЛУУЖИН БАЙНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА
Image
Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтыг өргөтгөхөөр боллоо
Image
Т.БАТ-ОРГИЛ: ХҮН-ЫН ХАГАРЛЫН ШАЛТГААН НЬ СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧДООС МӨНГӨ БОСГОХ АСУУДАЛ БАЙСАН
Image
ТӨРСӨН ХҮҮДЭЭ ЗОДУУЛЖ АМИА АЛДЖЭЭ
Image
З ДУГААР САРЫН 12 БУЮУ ДАВАА ГАРАГААСЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ЭХЭЛНЭ
Image
Эмнэлэгт гарч буй хулгайгаас сэргийлэхийг сануулав
Image
Нөхрөөрөө хайрлуулахын тулд юу хийх вэ?
Image
ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ЖАГСААЛТАД ОРОХ ЖУРМЫГ ХӨНГӨВЧИЛНӨ
Image
МОНГОЛ ОХИД НЭГ ХОЖИЛ, ХОЁР ХОЖИГДОЛТОЙ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛҮҮЛЭВ
Image
ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА НАРЫН ЦУГЛАРАЛТ БОЛЖ БАЙНА
Image
ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ АЖИЛ ИРЭХ САРААС ЭХЭЛНЭ
Image
УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТУРКИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ РЕЖЕП ТАЙИП ЭРДОАНД БАРААЛХЛАА
Image
Дундговь аймагт хонины цэцэг өвчин дахин илэрчээ
Image
Шүүгч С.Төмөрбатыг АНУ-д саатуулж, Монголд авч ирэхээр болжээ
Image
“НОМЫН БАГЦ-ТАНЫ ГЭРТ” ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "ӨГӨӨЖ"-ИЙН БООРЦОГНООС ТӨМӨР УТАС ГАРСАН ГЭВ
Image
Image

Ошо: Ухамсар сэхээтэй явбал чинь хэн ч чамайг мэхэлж, боолчилж дөнгөхгүй

-Та бидэнд үнэний эрэлчин болж, бясалгалын замд орж байгаа хүмүүсийг хараад даган баясаж байхыг захидаг. Тэгвэл үнэнийг эрсэн гэнэн цайлган залуус хувийн эрх мэдэл, олз ашгийн төлөө дагалдагчдаа ашигладаг Мүүн мэтийн хуурамч мэссия нарт олзлогдохыг хараад бид яах вэ? 
 
- Энэ бол тун ээдрээтэй үзэгдэл. Өнгөцхөн дүгнэж болохгүй. "Үнэнийг эрсэн залуус..." гэжээ. Хэрэв тэд үнэнийг эрж байгаа бол эрт, орой нэгэн цагт хуурамчийг танина. Үнэний эрэл нь тэдэнд илчлэн харуулахгүй бол өөр хэн илчлэх вэ? 
 
Хэн нэгэн Мүүнийг дагаж байгаа нь адаглаад эрэл хайгуул хийж байгаа хэрэг. Буруу зүгт эрж байж болох, гэвч эрж байгаа нь чухал. Огт эрж хайдаггүй хүмүүс бий шүү дээ. Хаалга эрэн тэмтчиж байгаа хүн харанхуйдаа ээнэгшин суудаг хүнээс илүү. Ямар ч эрэл хайгуул хийхгүй, өөрсдийгөө хэдийнэ олчихсон гэж боддог Христиан, Хиндү, Лал, Жайн байснаас дээр. Төрөхдөө л тэд Христиан, Хиндү болоод төрчихсөн. Энэ бол сонголт биш, зүгээр тохиолдол. Өөрийн хүсэл сонирхлоор эрж байгаа хүн түүнээс хавьгүй амьдлаг. Мэдээж энэ осолтой зам. Гэвч амьдрал тэр чигтээ эгзэг шүү дээ...
 
Үнэнийг чин зүрхнээсээ эрж байгаа бол тэд чамайг хэдий удаан хуурч чадах вэ? Чиний үнэнч эрлээс өөр хамгаалалт байхгүй. Эрээд л бай, яваад л бай. Зөв үүдээ олохын тулд олон үүд тогшихоос аргагүй. Тийм учир аливаа эрлийг бүү буруушаа. Хэрэв чи Мүүнийг дагах гэж байгаа бол энэ тухай бодох хэрэгтэй. Өөр бусад хүн дагаж байгаа бол тэд өөрсдөө л бодог. Бусдын хариуцлагыг хөндлөнгөөс булаацалдах нь утгагүй хэрэг. Хэрэв хэн нэгэн тэнэгийг дагахаар шийдэж байгаа бол энэ түүний л шийдэл. Түүнд тэнэгийг хүртэл дагах эрх чөлөө бий. Хэрэв чи энэ дэлхийн хамгийн агуу билигтэн Буддаг дагасан ч бай албан хүчинд автсан бол муухай. Тэнэгийг дагасан ч бай өөрийн эрх дураар бол сайхан. Би эрх чөлөөг л онцолдог.
 
Дэлхий ертөнц уужим, хүн бүхэн сонгох эрхтэй. Хэн нэгэн Мүүнээс үр шим хүртэж болно шүү дээ. Миний харж байгаагаар Мүүн буруу. Хэдий Мүүн буруу байсан ч түүнээс үр шим хүртэх хүн байж болно. Амьдрал үнэхээр сонин гайхалтай. Чи алдаагаараа ч хөгжиж болно. Муктананда мэтийн бусдад өгөх юу ч үгүй олон хүнийг би мэднэ. Мэргэн ухаантнаас илүү тэнэг хүнээс суралцдаг хүн бий. Жинхэнэ багшаас илүү хуурамч гүрүгээс ивээл хүртдэг ч хүн бий... 
 
Энэ бол эдийн засгийн нарийн хууль. Эрэлт хэрэгцээ байгаа л бол ханган нийлүүлэгч хаа нэгтэйгээс гарч ирнэ. Зальтай луйварчид л завшаад байна гэж хүмүүс боддог. Угтаа та нар өөрсдөө завшуулахыг хүсдэг. Завшуулахгүй л бол амар тайван сууж чаддаггүй шүү дээ. Зальтай хүмүүс л илүү зальтандаа завшуулдаг жамтай. 
 
Намайг нэг хотод байх үед Мулла Насрэдин нэг хүнийг гул гаргажээ. Тэрээр шидийн хүчээр мөнгийг хоёр дахин өсгөж чадна гэж хэлээд зуун рупийг хоёр дахин үржүүлж үзүүлжээ. Илбэ байсан ч нөгөө хүн итгэсэн аж. Тэгээд өөртөө байсан хамаг үнэтэй цайтай юмаа авчирч Муллагийн өмнө овоолжээ. Тэр ч тоглолтоо хийж, бүх юмыг нь хуу хамаад алга болсон байна. Нөгөө хүн над дээр ирээд:

 

 

    - Та яагаад ийм зальтай луйварчдыг дэргэдээ байхыг зөвшөөрдөг юм бэ? гэж уурлав.

 

 
    - Та өөрөө зальтай учраас л зальдуулсан байна шүү дээ. Ямар ч хүчин чармайлтгүйгээр мөнгөтэй болохыг хүсч. Таны логик, Муллагийн логик хоёрт ялгаа алга. Хэрэв надад эрх мэдэл байсан бол хоёуланг чинь шоронд илгээх байсан. Яагаад гэвэл та хам хэрэгтэн. Та өөрөө шунахайн сэдлийг үүсгэсэн болохоор хариуцлагыг ч хамт үүрэлцэх ёстой гэж би хэлсэн. 
 
Адис буян, ариун хутгийг арын хаалгадчих санаатай бол дурын хүн та нарыг мэхэлж дөнгөнө. Өөрсдөө мулгуу, шунахай, хуурамч байчихаад биднийг зальдаж, мэхэллээ гэж хэрүүл уруул хийх хэрэггүй. Өөрсдөө боол байхыг хүссэн учраас л та нар элдвийн хүлээс занганд ордог. Та нар эрх чөлөөнөөс айдаг, хөгжиж дэвшихээс зүрхшээдэг. Тийм байхад хаанаас ч гэсэн дөвчингүүд гарч ирнэ...
 
Зөвхөн хямд төсрийг чухалчилж, өөрөө өөрчлөгдөхийг хүсэхгүй бол хэзээ ч хөгжихгүй, Муктананда мэтэд зууралдсан хэвээр үлдэнэ. Ухамсрын хувьд юу ч хийхгүй, зүгээр л хорин минут тарни уншаад байвал бурханд хүрнэ гэхчлэн тэд хэлдэг. Над дээр ирэх юм бол энэ нь хорин минутын асуудал биш, бүх амьдралын асуудал болно. Чи язгуур үндсээрээ өөрчлөгдөх ёстой. Хуучин үнэлэмж, үзэл бодол бүхнээ таягдах хэрэгтэй. Шинээр төрөхийн тулд цовдлогдох нь Авшигийн утга учир юм... Энэ аяллаар чи дотоод ахуйдаа л амжилт олно. Хорвоогийн амжилтаас харин мултрах байх. Амбиц бол хүчирхийлэл. Энэ ертөнцөд мундаг болох гэсэн чармайлт бүхэн хүчирхийлэл. Би тэр тал дээр чамд юу ч амлаж чадахгүй. Үүнийг хүсч эгээрэх төвшинд хүрсэн хүн өдрийн од шиг. 
 
Хөгжлийн олон үе шат, хүмүүний олон төрөл зүйл бий. Олон зуунууд нэг дор хамт амьдарч байна. Сай Баба руу тэмүүлэгч, над руу ирэгч хоёрыг нэг үеийнхэн гэж хэлэхийн аргагүй. Ид шидийг хүсч Сай Баба руу явж байгаа хүн хэдэн мянган жилийн тэртээд амьдарч байгаа хүн. Тэр балар үед л ид шид, илбэ жатгыг сүнслэг явдалд тооцдог байсан. Будда тийм мулгуу зүйл хийж яваагүй. Гэтэл мянга мянган жил өнгөрсөн ч балар эрт хүй нэгдлийн үеийн ухамсрын төвшинд зарим хүн үлджээ. Тэд л тийм гүрү хайж явдаг. Тэд энгийн зүйлийг олж хардаггүй. Энд маргаж мэтгэлцээд байх шаардлага байхгүй. Гудамжны нэг илбэчин ч тийм зүйлсийг хийж чадна. Гэвч илбэчинг хийхээр та нар илбэ гэж боддог. Шашны хүн ижил зүйл хийхээр ид шид гэж ойлгодог. Нэг Бабагийн илбийг илчиллээ гэхэд өөр нэг Баба гараад л ирнэ. Хүмүүсийн хэрэгцээ байгаа хойно илбэчдийн цуваа тасрахгүй. Яагаад гэвэл тэд үүнээс илүү дээд шашныг мэдэхгүй шүү дээ...
 
Хүн бүхэн өөр өөрийн төвшинд, өөр өөрийн хэрэгцээнд л бэдэрдэг. Тийм болохоор тэднийг буруутгах хэрэггүй. Явж л байг, яван явсаар нэгэн цагт жинхэнэ эрэлчин болох биз. Үнэнийг олохын төлөө хорвоогийн амбиц бүхнээ таягдахаас нааш жинхэнэ багштай учрахгүй. Энэ хорвоогийн дуусдаггүй ажил, дундардаггүй асуудал дундаа самуурч явдаг хүн зүгээр л идтэн шидтэний мөрөөсөл болдог. "Баба хоосноос юм бүтээдэг" гэж хүмүүс цуурангуут чамд бодол төрнө. "Тийм шидтэн юм бол миний асуудлыг ч ид шидээр шийдээд өгөх юм биш байгаа?" Энэ бол эхний урхи. Бусад хүн чамайг хуурамч мэссия руу явсан тухай ярьж эхэлнэ. Тэр нь чиний эгог эмзэглүүлэх учир хамгаалахаас аргагүй болно. Чи чинь мундаг ухаантан шүү дээ. Тийм хүн хуурамч мэссия дээр очиж болох уу даа? Эгогоо хамгаалахын тулд түүнийг хуурамч биш гэж батлахыг хичээнэ. Одоо чи өөрийнхөө занганд орж байна. Нэг өдөр түүнээс явахыг хүсэвч "Тэр бол хамгийн агуу багш" гэж ам гарсандаа санаа зовж, эгодоо баригдсаар сууна.
 
Би нэг л зүйлийг хэлье: Хаа хүссэн зүгтээ яв. Гэхдээ эгогийн занганд орох хэрэггүй. Сэрэмж сэхээтэй бай. Ямар нэг зүйл суралцаж чадахаар бол суралц. Суралцах юмгүй бол орхихдоо бэлэн бай. Муучилж гоочилж орхих хэрэг байхгүй. Заавал дайсан болж салах албагүй. Уягдаж хүлэгдэх ч муухай, хорсож жигших ч муухай. Хэн нэгэн дээр очоод юм сурч, хөгжиж дэвшиж байгаа бол суралц, тэндээ бай. Чамд тохирч байна. Тийм мэдрэмж төрөхгүй бол явсан нь дээр. Гэхдээ чиний төлөө хийсэн бүхэнд нь талархаад яв. Тэр юу ч хийгээгүй байлаа гэсэн, адаглаад хуурамч мэссия байдгийг ойлгуулж байна шүү дээ... 
 
Санаа сэтгэл чинь хэрхэн ажилладгийг сайтар анзаар. Мухар сүжигт яаж автаж, эгогоо хэрхэн хамгаалж байна, өөрийгөө хэрхэн ховстож байна? Жинхэнэ ажил чиний дотор л өрнөдөг. Мүүн болон бусдын талаар санаа зовних хэрэггүй. Өөрийнхөө сэтгэлийг л ажиж анзаарч яв. Сэтгэлийн механизмыг ухаарч чадах юм бол түүнд уягдахаа болино. Ухамсар сэхээтэй явбал чинь хэн ч чамайг мэхэлж, боолчилж дөнгөхгүй.
 

 

 

ОШО, Орчуулсан П.Бадрал 

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6