Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Судлаачид COVID-19 халдвар авсан хүнд өвчтөнүүдэд нойр булчирхайн цочмог үрэвслийн “Nafamostat mesylat” эм үр дүнтэй байгааг мэдээлжээ
Image
Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19 халдварын улмаас 3,000 гаруй хүн нас баржээ
Image
"Коронавируст халдвараар өвчлөгсдийн 23 хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн балархай эмнэл зүйн явцтай байсан"
Image
Шинэ коронавирус агаараар дамжин тархаж байгаа талаар эрдэмтдийн судалгааг ДЭМБ хүлээн зөвшөөрчээ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор аймагт гэр шатаж хоёр хүн энджээ
Image
"Улсын нууцад хамаардаг учраас Афганистанд байгаа цэргүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй"
Image
Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо
Image
Онцгой байдлын байгууллага 3 үгт хаягийн системийг нэвтрүүлж аюул, ослын голомтын байршлыг төвөггүй олдог боллоо
Image
Монголбанкны худалдан авсан үнэт металл өнгөрсөн оноос 4.8 тонноор өсжээ
Image
Дугаарын хязгаарлалт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ҮЙЛЧЛЭХГҮЙ
Image
ДЭМБ: COVID-19 халдварын дэгдэлт хурдацтай нэмэгдэж байгаа ч оргил үедээ хүрээгүй байна
Image
Вьетнамын хамгийн их хүндэрсэн Covid-19 өвчтөн болох Британийн иргэн эдгэрч, гэртээ харихаар болжээ
Image
Өлсгөлөнд нэрвэгдсэн Зимбабве улсын эрх баригчид тансаг автомашин худалдаж авахад олон саяыг зарцуулжээ
Image
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ
Image
Оросын сэтгүүлч төрийн нууцыг өрнөдийнхөнд дамжуулсан хэргээр баривчлагджээ
Image
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага сургалтын шинэ байртай боллоо
Image
Шинэ сайд нарыг Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д тангараг өргүүлсний дараа Ерөнхий сайд томилно
Image
4K болон 8K чанартай дүрсний дата хэмжээг хоёр дахин бууруулах технологи бий болжээ
Image
Дональд Трамп их сургуулийн элсэлтийн шалгалтад өмнөөсөө хүн оруулж байжээ
Image
Төрөхөд нь шийдсэн хувь тавилан буюу Спарта
Image
COVID-19 ба БНСУ-ын боловсролын салбар
Image
Коронавирусийн аюулыг үл ойшоодгоороо алдартай Бразилын ерөнхийлөгч халдвар авжээ
Image
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ
Image
Эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэхэд сайн хэмээжээ
Image
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орно
Image
Их Британи “Brexit”-ээс хойш анхныхаа хориг арга хэмжээг авлаа
Image
Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа
Image
ЭМГЭНЭЛ
Image
Жилд 120 гаруй мянган эх, хүүхдэд үйлчлэх эмнэлэг ашиглалтад орлоо
Image
Ж.Батбаясгалан: Давхар автобус нь энгийн автобусаас 10 дахин хямд өртөг зарцуулж байна
Image
Тарваган тахлын сэжиг бүхий иргэний шинжилгээ урьдчилсан байдлаар сөрөг гарчээ
Image
Хоолны үйлчилгээ явуулах 60 гэрт зөвшөөрөл олгоно
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Image
Ангилсан хог хаягдлыг тээвэрлэх тусгай зориулалтын автомашиныг дүүргүүдэд гардуулж өглөө
Image
Монгол Улсын 87 байцаагч тангараг өргөв
Image
Хурдан морь унаач хүүхэд бүрт бүртгэлийн цахим карт олгоно
Image
У.Хүрэлсүх: Засгийн газрын бүтцийг хэвээр үлдээж, тогтвортой байдлыг хангана
Image
Ажиглалтад 105 жирэмсэн эмэгтэй байна
Image
Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн VI даны бүсний эзэн болов
Image
Гурван ихэр хүүд гурван өрөө байр олгохоор болжээ
Image
Ардчилсан намын даргад нэр дэвшигчийг бүртгэж эхэллээ
Image
Багш, оюутны стартап 2020” хөтөлбөрийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж эхэллээ
Image
ИРГЭН БҮР #FEELMONGOLIA ХАШТАГ АШИГЛАН МОНГОЛ УЛСАА ГАДААД УЛСАД СУРТАЛЧЛАХ БОЛОМЖТОЙ
Image
ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ
Image
ОХУ-аас Алтанбулаг боомтоор ирэх иргэдийн анхааралд
Image
ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?
Image
Япон улсаас 263 иргэн эх орондоо ирэв
Image
БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй
Image
Нийслэлд 24-26 хэм дулаан байна
Image
Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Үйл явдал: Есдүгээр сарын 18-ны өдөр
Image
Энэ амралтын өдөр дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэлд шилжинэ
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ ЭРЧИМТЭЙ НЭВТРҮҮЛСНИЙ ҮР ДҮН ГАРЧ БАЙНА ГЭВ
Image
Ж.БАТЗАНДАН: УИХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАВЬСАН ШААРДЛАГЫГ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ
Image
Үүнийг уугаад 9 кг турж, чихрийн шижин өвчнөөс салаарай!
Image
УСАН САНД ХҮҮХЭД ЖИВСНИЙГ ТАНЬЖ ИЛРҮҮЛДЭГ ТӨХӨӨРӨМЖ БҮТЭЭЖЭЭ
Image
Толгой тань хатгуулж өвддөг бол үүнийг уугаад нам дар!
Image
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно
Image
“ЭРГЭН ДУРСАХУЙ” БААРАНД ХҮН АМИНЫ ХЭРЭГ ГАРЧЭЭ
Image
Ухаалаг утас удирддаг шивээс зохион бүтээжээ
Image
Хотын дарга АИХ-ын депутатуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Image
АЛТНЫХНЫ БАЛАГ ДУУСДАГГҮЙ
Image
129 хорооны айл өрхүүд шөнийн тарифаа 100 хувь хөнгөлүүлнэ
Image
Жүжигчин Тэмка Австралид аялж явна
Image
ХӨВСГӨЛИЙН БРЕНД ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭР “АЛТАН ДУУЛГА” КОМПАНИ ШАЛГАРЛАА
Image
ГУРАВДУГААР САРЫН 21-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
ӨМНӨД ХӨРШИЙН 40 ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ НЬ ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛД ХҮРГЭЖЭЭ
Image
Монголын баг германчуудад ялагдлаа
Image
Богдын тамга, Амарсанаагийн буу Увс аймагт хадгалагдаж байжээ
Image
Энэ сарын 5-нд ханш нээнэ
Image
ШАНХАЙН КИНО НААДАМД МОНГОЛ КИНО ШИЛДГИЙН ШИЛДГЭЭР ШАЛГАРСАН БАЙНА
Image
Д.Батсүрэн Дэлхийн аварга боллоо
Image
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМЖУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Image
Эсийн донор эр 19 “хүүхэд”-тэйгээ уулзжээ
Image
МИАТ-ийн "ОМ-501" нислэг Токио хүрэлгүй буцжээ
Image
Б.Жавхлан: ОУВС-гийнхан шаардлагаа тулгадаг байсан бол энэ удаад биднийг сонсож байна
Image
Шар усны үер эхэллээ
Image
С.Пүрэв: Цагдаа бол Монголын утга зохиолын том дүр
Image
Ж.БЯМБАДОРЖ: С.БАЯР БАГТРАА, Б.АРИУНСАН ТУЛУЙ ӨВЧНӨӨР ЭМЧЛҮҮЛЖ БАЙГАА…
Image
“APPLE” КОМПАНИ “IPHONE” ЗАГВАРЫН ШИНЭ ГАР УТАСНУУДАА ТАНИЛЦУУЛЛАА
Image
Image

О.Мэндсайхан: Монголчууд түүх, соёлоороо бусдаас ялгарах ёстой

Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum”буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн  “Leaderships forum” булангийн зочноор Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайханыг урилаа.
 
ӨӨРСДИЙН ХЭН БОЛОХЫГ МЭДЭХИЙН ТУЛД ДОР ХАЯЖ 300 ОРЧИМ ЖИЛИЙН ТҮҮХЭЭ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ
 
XX зууны түүхэн цаг үеийг аваад үзэхээр нэг зүйл ажиглагддаг юм. Гадагшаа явах болон бусад улс орноос хүмүүс ирэхэд харагддаг наад захын зүйл бол түүх, соёлын уламжлалаа анхаарах ёстойг харуулдаг.
 
Өөрөөр хэлбэл,  өөрсдийн хэн болохыг эхлээд тодорхойлох асуудал бидэнд хэрэгтэй болсон байна. Бид эрт үеийнхээ соёлыг одоо хүртэл үргэлжлүүлж байгаа. Бүр тодруулж хэлбэл, Хүннү гүрнээс хойш Монголын нутаг дэвсгэр дээр амьдарч ирсэн хүмүүсийн соёлын нийтлэг бол бидний тодорхойлолт юм. Энэ тодорхойлолтдоо дөхөж, тэр хэмжээндээ байхгүй бол, мөн өөрсдийнхөө хэн бэ гэдгийг ойлгоогүй цагт цаашид юманд өөрийнхөөрөө хандаж явах боломжгүй санагддаг.
 
Бусад улстай харьцуулахад монголчуудын түүх өвөрмөц. Нөгөө талаар дэлхийн улсуудын дунд түүхэнд бичигдэх гавьяа, ямар нэг үйл явдлаараа аль түвшинд байна вэ гэдэг асуудал чухал. Монгол Улс дэлхийд маш том гүрэн байгуулж явсан улс мөртлөө газрын зургаас арчигдаж явсан түүхтэй. Манжийн эрхшээлд орсон үеийг сүүлийн үеийн түүхчид монголчууд өөрсдийгөө устгах гэж байсан гэж үздэг.
 
Үүнээс харахад Манж манайхыг дарлах  биш магадгүй хадгалах гарц байсан байж мэднэ. Бага хаадын тэмцэл зэргээр нэгийгээ устгах зүйл явж байсан. Эзэн Чингисийн үеэс хойш дэлхийг хэдэн зуун жилийн турш барьж байсан түүхтэй учраас хорлогдсон гэж зарим түүхч үздэг юм билээ. Тиймээс бид өөрсдийгөө хэн болохыг мэдэхийн тулд дор хаяж 300 орчим жилийн түүхээ нарийвчилж, судалж үзэх шаардлагатай.
 
Манжийн үед  Монголын язгуур зан заншил бага зэрэг гээгдсэн гэж болно. Тусгаар тогтнол, монгол хүн гэдэг тодорхойлолтыг хадгалж авч үлдэхийн тулд шашны бүрхэвчинд хадгалах шаардлага гарсан гэж тайлбарлах хүмүүс ч байгаа. Магадгүй үнэн байх.
 
Ерөөсөө Монголд ламгүй айл, лам удамгүй хүн ховор. Өвөг дээдэс зайлшгүй шалтгаанаар тийм байсан байхад одоо эргээд өвөг дээдэс рүүгээ нулимах хэрэггүй, лам нар Монголыг устгасан гэж ярьж болохгүй. Түүхийн тодорхой цаг үеийг хүлээн зөвшөөрч, буцаагаад хэрхэн сэргээх асуудлаа ярих нь хамгийн чухал. Монголчуудын бусад улс орноос ялгарах онцлог түүхэн цаг үе дээрээ гарч ирэх ёстой. Буддын шашны үе гээд яривал олон зүйл бий.
 
БОГД ХААНТ МОНГОЛ УЛСЫН ҮЕИЙН БОДЛОГЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
 
 
БЛИЦ:
 
-Мэргэжил:
 
Ардын урлаг судлаач, эрхзүйч
 
- Боловсрол:
 
МУИС, Ардын урлаг судлалын тэнхим,
 
Урлаг судлаач-багш мэргэжлээр, Урлаг судлалын ухааны магистр, 2013 онд МУИС-ийн Урлаг судлалын тэнхимд Эрхзүйч мэргэжлээр, 2007 онд МУИС, ХЗДС-ийг тус тус дүүргэсэн.                
 
-Ажлын туршлага
 
-  2010 оноос Богд хааны ордон музейн захирлаар ажилласан. Музейг сурталчлах ажлын хүрээнд музейн сан хөмрөгийн үзмэрээс 30 гаруй үзэсгэлэнг санаачлан зохион байгуулсан. Онлайн таван  үзэсгэлэнг цахим орчинд байрлуулж, музейн вэб сайт , Монголын музейд анхны аппликэйшн бүтээлгэсэн.
 
XX зууны эхэн үед тусгаар улсаа зарлаад гадаад улс орон руу бичиг явуулсан байдаг. Криллээр буулгаснаас нь харахад Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамнаас Франц, Англи, Герман, Бельги, Япон, Дани, Голланд,Австри, Унгарын эзэнт улс руу явуулсан байгаа юм. Түүнд “Эдүгээ манай Монгол Улс нийт бүгдээр эртнээс тогтсоор ирсэн өөрийн газар орон ба шашны суртал ёс журмыг алдагдахгүй сахих учраас Чин улсаас салаад өөрөө тогтнож өөрөө эзэрхэг улс төр байх болон Халх Монголын Жавзандамба юугаа хаан ширээнд өргөмжлөн Олноо өргөгдсөн оныг  эрхэм яамнаас олон гадаад улсад зарламуй хэмээн бичиг хүргэн олон улсад мэдтүгэй хэмээн явуулав” гэсэн байгаа юм. Энэ үе бидэнд маш их хэрэгтэй.
 
Оросууд Цагаан Оросоос  Улаан Орос болсон ч Цагаан Оросын үеийн бодлого алдагдаагүй. Улсынхаа алтан хайрцагны ч гэх юмуу чиг шугамаа одоо хүртэл алдаагүй байгаа юм. Гэтэл Оросын нөлөө манайх руу орж ирээд язгуур соёлд нөлөөлсөн. Орос мэргэжилтэн хурал дээр хэлсэн байгаа юм “Монголын хүн амаас илүү газар нутаг бидэнд хэрэгтэй” гэж. Эндээс  харахад манайх өөрийн гэсэн бодлогоор явах ёстой гэдэг нь харагдаж байна.
 
Тиймээс нэн тэргүүнд бидний үндсэн шинж чанар, Монгол хүн ямар байх ёстой, юуг эрхэмлэдэг юм, тусгаар улс байхын тулд юу хэрэгтэй, эдийн засгийн үндсэн чиглэл яаж явах, ямар соёлын бодлоготой байх гээд нийтлэг зүйл дээр нэгдэх хэрэгтэй. Түүхээ эргэн харж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт түүхээс сургамж авах хэрэгтэй. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ой болох гэж байхад тусгаарын шинж чанартай байж чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийх ёстой. Богд хаант Монгол Улсын үед монголчууд ямар бодлого барьж юуг анхаарч байсан гэдэг цэгээс үргэлжлүүлэх хэрэгтэй.
 
Түүнээс социализмын үед баримталж ирсэн бодлогоор явъя гэхээр манай соёлоос тэс өөр зүйл орж ирсэн учраас орчин үед ямар  ч байдал үүссэн үгүйсгэдэг үзэлтэй болчихсон. Илэрхий зүйл дээр яаж ийгээд үгүйсгэдэг. Түүхээсээ харж байгаад өөрсдийн онцлогоо гаргаж ирээд тууштай бодлого баримтлаад явбал хөгжинө. Үндэсний түүх соёл дээрээ тулгуурлаад үндсэн чиг баримтлалаараа явах нь чухал. Техникийн дэвшил, инноваци гээд холбоо харилцаа тогтоогоод явж болно. Материаллаг бус сэтгэлгээний буюу монгол ухаан хэрэгтэй. Энэ чиглэлээр түүхэн цаг үе, ахуйн онцлогийг харуулж ажиллаж байгаа залуус олон бий.
 
СОЁЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛБЭЛ УУЛ УУРХАЙГААС ДУТАХААРГҮЙ ОРЛОГО ОЛНО
 
Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачидтай төрийн үйл ажиллагаа нэгдмэл байх ёстой. Эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах хэрэгтэй. Одоо бол судлаад батлаад нотолчихсон зүйлийг тэр талаар ямар ч мэдээлэл мэдлэггүй мөртлөө үгүйсгэдэг байдал хэтэрч байна. Туркийн лидер эрдэмтнийг урьж лекц уншуулж байхад Турк өөрийнхөө улстай хамааралтай зүйлийг олж авахын тулд манайхтай холбоо тогтоож, хамтарч ажиллаж байна.
 
Тэдний гадаад бодлого нь түүх соёл дээрээ үндэслэдэг. Энэ нь юугаар илэрч байна гэвэл Туркийн бүх дипломатчдад тус улсын нэр хүндтэй тусгай багш, дипломатчид  хичээл заадаг. Дипломат ажилд орохын тулд түүх соёлынхоо мэдлэгээр маш их өрсөлддөг. Тэнцсэнийх нь дараа дахиад нэртэй эрдэмтэд нь хичээл заадаг тогтолцоотой. Улс төр, бизнес гээд бүх салбарт орж байгаа лидер хүмүүсийн гол суурь нь түүх соёлын мэдлэг боловсрол байдаг.
 
Английн Ерөнхий сайдын соёлын  сурталчилгааг хариуцдаг зөвлөх саяхан манай улсад ирсэн. Франц, Япон, Солонгос улсаа сурталчлах ажлыг үр дүнтэй хийж байна. Яагаад дэлхий нийтээрээ улсынхаа түүх соёлд ач холбогдол өгөөд байна гэвэл тус улсын бусдаас ялгарах ялгаа л байгаа юм. Үүнтэй адил Монгол Улс бусдаас түүх соёлоороо л ялгаатай.
 
Манай улсын хувьд Гадаад харилцааны яаманд Гадаад соёлын сурталчилгааны алба саяхан байгуулагдсан. Уг нь аль эрт байгуулах ёстой байсан. Монгол Улсад түүх соёлынхоо ач холбогдлыг чухалчилдаг бодлого хэрэгтэй.Улс төрчид түүх соёлын өргөн мэдлэгтэй байхаас гадна түүхийнхээ талаар зөрчилддөггүй байвал сайн. Ялангуяа аймаг, орон нутаг, сум, дүүрэг баг гэлтгүй мэдлэг мэдээлэлтэй байх ёстой гэж боддог. Улс орон дотроо аймаг орон өөрсдийнхөө онцлогийг харуулсан бүтээл хийвэл хөгжинө. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг саяхнаас ярьж эхэллээ. Соёлын үйлдвэрлэл бол материаллаг биш цэвэр оюун ухааны бүтээл. Тэр бүтээл монгол гэсэн шинж чанарыг агуулсан гэдгээрээ ялгарах ёстой. Соёлын үйлдвэрлэлийг нэмэгдүүлээд ирэх юм бол уул уурхайгаас дутахааргүй их орлого олно. Эх үүсвэр нь хязгааргүй ийм жишээ дэлхийд олон байна.
 
ЦАГ АЛДВАЛ СОЁЛОО АЛДАХ АЮУЛТАЙ
 
Түүх соёлынхоо асуудал дээр хурдан бодлого боловруулахгүй бол бидний соёлыг булаацалдаж байгаа улс орон их байна. Цаг алдвал соёлоо алдах аюултай. Монголын нэн эртний түүхтэй холбогдолтой туулийг гэхэд л монголчууд бүгд мэддэг дархлаатай болох хэрэгтэй байгаа юм. Энэ чиглэлд үндэслэсэн бүтээлээ дэлхий нийтэд Монголын бүтээл гэж баталж, тамгалая. ЮНЕСКО-Д бүртгүүлж  баталгаажуулсан соёлоороо  бүтээл хийе.  Энэ зөвхөн төрийн асуудал биш. Бүх нийтийн дуу хоолой хэрэгтэй. Төрд гарч ирсэн хүмүүс түүх соёлын мэдлэггүй бол хэзээ ч хийхгүй.
 
Тиймээс мэддэг чаддаг хүмүүс нь нэгдэж нийлээд төр, засагт хүргэхийн тулд дуугарах нь зүйтэй. Олон нийтэд ч сайн ойлгуулах нь чухал. Огт хийгдэхгүй биш тодорхой хэмжээгээр хийгдэж  байгаа ч цаг хугацааны хувьд удаан байна. Хурдасгахын тулд эвлэлдэн нэгдэж нэг нэгнээ нөхөж ажиллах ёстой юм. Магадгүй эдийн засгийн чадвартай хүмүүс нь эрдэмтэн судлаачидтай холбогдоод ажиллавал сайн. Мөн сайн маркетинг менежментгүй бол үр дүнгүй.
 
Боловсролын асуудал их чухал. Хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэе гэхээр үг үсэг, найруулгын алдаатай сурах бичиг их байна. Шүүмжлэх өнгө аяс биш бодит байдал ийм байна. Японд бага ангийн багш дунд ангийн багшаас илүү өндөр цалинтай байдаг. Яагаад гэхээр бага ангийн багш япон хүнийг бий болгодог. Дунд ангийн багш бэлэн болсон хүнд хичээл зааж байгаа учраас ялгаатай гэж тайлбарладаг. АНУ-д 12 настайгаас нь өмнө үндэсний үзлийг суулгаж өгдөг. Гэтэл монгол үндэсний түүх соёлын чиг шугамаа бий болгох бодлого манай  боловсролын бодлого төлөвлөлтөд байна уу. Монгол хүн болгохын тулд ямар дадал заншилтай болгох юм гэдэг үндэслэлээ гаргаж байж боловсролын системд оруулах ёстой юм шиг.
 
Бид монгол бичигтээ шилжих ёстой. Галиг, дүрэм  гээд сэтгэлгээний зөрүү гарч магадгүй.Үндсэн бичиг рүүгээ орж байж монгол түүх, сэтгэлгээ сэргэх болов уу. Үндэсний үзэл, түүх соёл нэгдмэл байх хэрэгтэй. Соёлын суурь ойлголтыг тодруулах хэрэгтэй юм байна гэдгийг Соёлын тухай хуульд санаа нэмэрлэж байгаа. Дэлхийн хэмжээнд гарсан “Самсунг”, “Тоёота” брэнд улсынхаа хээ угалзыг зурчихаагүй ч гэсэн улсаа илэрхийлээд байдаг. Улс орны үндэсний хэв маягийг л хүмүүс сонирхож хардаг. Хамгийн гол нь түүх соёл гэдэг дээр нэгдмэл байх ёстой.
 
Мөн аялал жуулчлал Монголд маш чухал. Хамгийн эрүүл эдийн засаг аялал жуулчлалаар л орж ирнэ. Аялал жуулчлалын компаниуд жуулчлалыг хөгжүүлэхийн тулд түүх, соёлыг хадгалж түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Сум гэхэд л өөрийн онцлогийг харуулахаас гадна таних тэмдгээс эхлээд түүх соёлыг харуулсан газартаа хэрхэн очих, ямар замаар явахыг зааж өгөх хэрэгтэй. Жишээлбэл, Төв аймгийн Батсүмбэр сум гэхэд Ноён уулын булшаар алдартай. Гэтэл дэлхий нийтэд түгсэн Ноён уулын булшийг сонирхох хүмүүс маш олон байдаг ч Борнуураар очдог. Энэ бүхнийг дагаад эдийн засаг сэргэнэ. Манай улс аялал жуулчлалаа хөгжүүлэх юм бол асар их ирээдүй бий. Бидний хоорондын холбоо харилцаа муу байдаг болохоос биш Монголын түүх шиг гайхамшигтай түүх соёл хаана байна. Дэлхийд дээгүүр орно шүү.
 
С.Уянга
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6