Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэхийг хоригложээ
Image
Э.Бүжинлхамын яруу найргийн түүвэр хэвлэлтээс гарчээ
Image
ОХУ-аас оюутнуудаа өнөөдөр татан авна
Image
Сонгогч саналаа "худалдсан" тохиолдолд нэг сая төгрөгөөр торгуулна
Image
Үс шинээр үргээлэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
Image
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс мөрдөнө
Image
Долоо хоногийн өрнийн зурхай /2020.V.25-2020.V.31/
Image
Улаанбаатарт 17-19 градус дулаан байна
Image
МУСТА, Хөгжмийн зохиолч Д.Бердибек: Эх орон
Image
"Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдааны шилдгүүд тодорлоо
Image
Газраа бэлэн орон сууцаар сольсон иргэд түлхүүрээ гардан авлаа
Image
Зургадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийн батламжийг гардуулна
Image
Н.ПҮРЭВДОРЖ: “Covid-19” халдварын дэгдэлттэй холбоотойгоор жолооны үнэмлэхний бэлдэц бэлтгэдэг үйлдвэрүүд зогсоод байна
Image
О.ЧИНЗОРИГ: Нийслэлд хүний царайгаар таньдаг 2000 камер суурилуулна
Image
Маргааш Улсын Онцгой Комисс хуралдана
Image
Лодонгийн Түдэвийн өрөөнд төрсөн шүлэг
Image
Ким Жон Ун гурван долоо хоногийн дараа олны өмнө ил гарчээ
Image
Ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д шилжүүлсэн
Image
Цар тахлын хоёр дахь давалгаанд бэлтгэлтэй байхыг В.Путин уриалжээ
Image
Хүүхдийн бэлэгт хугацаа нь дөхсөн бүтээгдэхүүн түлхүү оруулсныг тогтоожээ
Image
Пакистанд нисэх онгоц осолдсоны улмаас 97 хүн амиа алджээ
Image
Ш.ИХБАЯР: “Алтан Өргөө” кино наадамд 70 орны 558 уран бүтээл бүртгүүлсэн
Image
Коронавирусын халдварын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүйг ОХУ-ын Төрийн тэргүүн анхааруулжээ
Image
"Урт цагаан" ийм болно
Image
“БАЯРЛАЛАА” нэртэй талархлын мото цуваа явна
Image
Жамал Хашоггийн хөвгүүд таван хүнийг цаазын ялаас аврав
Image
Өвчлөлийнхээ тоогоор Бразиль хоёрдугаар байрт бичигдэж эхэллээ
Image
“ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” Цахим постерийн уралдааны шилдэг бүтээлүүдийг улсын онцгой комисст хүлээлгэн өгөв
Image
Д.Ганзоригийг ерөнхий шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэв
Image
СЕХ яагаад Н.Номтойбаярын баримт бичгийг нягтлах шаардлагатай гэж үзэв?
Image
Д.Нямхүү: ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарлаа
Image
Адлагдсан дотоодын аялагчдаа тойглохоос өөр гарцгүй
Image
С.Гантулгын “Хүчтэний Өлгий” анхны ном хэвлэлтээс гарлаа
Image
“Сэтгэл чамайг таньсан ч билүү” цомог сонсогчдын гарт очлоо
Image
Малчдад 2019 оны ноосны урамшууллыг олгож эхэллээ
Image
Шинчонжи (Шинэ газар тэнгэр) сүмийн байруудад нэгжлэг хийжээ
Image
МУ-д замын хөдөлгөөний дүрэм үүсэж хөгжсөний 95 жилийн ой тохиож байна
Image
Б.ГҮНБОЛД: Шэнэ Зуунмод, Майдар хотын бүтээн байгуулалт 30 жил өрнөнө
Image
Бөхчүүд хандивын барилдааныхаа орлогыг ХӨСҮТ-д хандивлалаа
Image
БНСУ-ын сургуулиуд нээгдээд 2 хоногийн дараа хаагдлаа
Image
Цэцэрлэгт хүрээлэнд хийсэн шалгалтаар өмч хөрөнгийн ашиглалт, хамгаалалт муу гарчээ
Image
СЕХ-нд 13 нам, 4 эвсэл, 137 бие даагч баримт бичгээ өгчээ
Image
Цэргийн сургуулийн 1 оюутны давтан шинжилгээ эерэг гарлаа
Image
УНТЭ: Цусны хавдрыг молекул генетикийн түвшинд оношилж байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг сонордууллаа
Image
Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Image
Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?
Image
Энэтхэгт нэг өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ
Image
"УБТЗ" ХНН шилдэг ААН-үүдийн наймд эрэмбэлэгджээ
Image
ТОП-100 ААН-үүдийг зарлаж эхэллээ
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
“60 ТЭРБУМ”-ЫН АСУУДЛААР ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДУУЛАХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭВ
Image
Хадам аав, ээжтэйгээ намаараа талцан муудалцаад, амь насыг нь хохироожээ
Image
Apple-ийн зах зээл
Image
Б.Хишигтогтох: Арван ТББ-д тодорхой хэмжээний санхүүжилт олгож, сургалт, судалгааны ажил явуулсан
Image
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН БҮРЭН ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ҮХЦ ХЭЛЭЛЦЭНЭ
Image
Гавьяат хуульч Б.Сарантуяа, шүүгч Ц.Зориг нарыг чөлөөлжээ
Image
ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ БОЛОН ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
Image
ДӨРВӨН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ АЖЛЫН БАЙРНЫ ДАМ ТАМХИДАЛТАД ӨРТДӨГ
Image
МОСКВАГИЙН БАУМАНЫ ТИС-ИЙН БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖ МӨНГӨН ШАГНАЛ, ШИЛЖИН ЯВАХ ЦОМ ГАРДАВ
Image
ШАР ӨВСНИЙ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛЭН СЭРГИЙЛЬЕ
Image
А.Даваасүрэн: "Bank of China" Монголд орж ирэх нь аюултай
Image
Шинийн 15-нд амжиж заслаа хийлгэх ёс бурханы номонд байхгүй
Image
Нийслэлд 85 тонн цас хайлуулах бодис цацав
Image
М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд монгол залуус суралцана
Image
ЖҮЖИГЧИН С.ӨЛЗИЙХҮҮГИЙН ОХИН Х.БАЯРМААГИЙН ХИЙМЭЛ ТӨРХ ОЛНЫГ ГАЙХШРУУЛАВ
Image
Б.Насанбаяр: Би эмэгтэй хүн, надад ч бас өвддөг сэтгэл байдаг юм шүү Тулга ах аа
Image
БРАЗИЛ УЛСАД БОЛОХ ДАШТ-Д ХҮЧЭЭ СОРИХ ОЮУТАН БӨХЧҮҮД ТОДОРЛОО
Image
НӨАТ-ЫН АЗТАН ӨНӨӨДӨР ТОДОРНО
Image
"ЗҮРХНИЙ ХИЛЭН" түүхэн уран сайхны кино бүтсэн ТҮҮХ
Image
Улаанбаатарт 22-24 хэмийн дулаан байна
Image
Ардчилсан хувьсгал
Image
ЦАГДААГИЙН 180 АЛБАН ХААГЧ 12 ДУГААР САРД ОРОН СУУЦТАЙ БОЛНО
Image
Р.ЭМҮЖИН : САЛХИ ГАРАЛГҮЙ ХОЁР ХОНОХОД Л УЛААНБААТАРЧУУД ДӨРВӨН УУЛЫНХАА ДУНД УГААРТАЖ ҮХНЭ
Image
5-10 жилийн дараа эрчүүд хүүхэд төрүүлэх боломжтой
Image
ТА АЛЬ ГАРИГТ ТӨРСӨН БЭ… ДАВАА ГАРИГТ ТӨРСӨН ЭМЭГТЭЙЧҮҮД ЭЕЛДЭГ ЗАНТАЙ, ХҮНИЙГ АНХААРАН ХАЛАМЖЛАХДАА САЙН
Image
Савласан цэвэр ус дахиж уухгүй байх 5 шалтгаан
Image
ЖОШУА ВОНГ: БИД БЭЭЖИНГЭЭС АЙЖ БАЙНА
Image
ТӨМӨР ЗАМЫН ОСОЛД ОРСОН ИРГЭДЭД 300 МЯНГАН ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ӨГЧ БАЙНА
Image
Өндөг зарж буй Энэтхэг өвгөнөөс залуу бүсгүй хэдээр зарж байгааг нь асуужээ
Image
Дэлхийг удирддаг 10 гэр бүл!
Image
Image

АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ?

Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөөр МУ-ын ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд асан Ду.Гантөмөр нарын нэр тодроод байна. Намын даргад нэр дэвшигчид нь бүгд олонд танигдсан хүмүүс бөгөөд нам дотроо ч нэлээд нөлөө бүхий эрхмүүдийн тоонд орох хүмүүс учир өрсөлдөөн ширүүн байх төлөв ажиглагдаж байна. Ингээд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг товч танилцуулъя.

Норовын Алтанхуяг: Монгол Улсын 27 дахь ерөнхий сайд. 1958 оны 1 сарын 20-нд Увс аймгийн Улаангом хотод төрсөн. МУИС-ийг физикч мэргэжлээр төгсөж, тэндээ багшилж байгаад 1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон, 1998 онд Монгол улсын Хөдөө Аж Ахуй, Үйлдвэрийн сайдаар томилогдон ажилласан. 2004 онд Эвслийн засгийн газрын Сангийн сайдаар томилогдон ажилласан бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2012 онд МУ-ын тэргүүн шадар сайдаар ажиллажээ. 2008 онд Ардчилсан Намын 5 дахь даргаар томилогдсон. 2009 оны 10 сарын 28-нд ерөнхий сайд С.Баяр өвчний улмаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгсний дараа ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр 1 хоног ажилласан.

2012 оны Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Ардчилсан Нам  хамгийн олон суудал авснаар тэрээр 8 сарын 9-нд ерөнхий сайдаар томилогдож Шинэчлэлийн засгийн газрыг байгуулан ажилласан. 2014 оны 11-р сарын 5-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Н.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь огцруулсан. Товчхондоо ийм л намтартай хүн. Түүний хувьд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн мэдэгдэж байсан ч энэ удаа Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна. Түүний хувьд орон нутагт дэмжлэг өндөртэй байж болох давуу тал бий. Түүнчлэн түүний толгойлж ирсэн “Алтан гадас” фракц нам дотроо нэлээд хүчирхэг фракцийн тоонд ордог нь хүчтэй нэр дэвшигч болгон түүнийг тодруулж буй. Хэдийгээр сүүлийн үед нэлээд хэл аманд орж, ойр тойрныхон нь хэрэгт татагдаад буй ч Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан хүний хувьд хүрээлэл, дэмжлэг сайтайд тооцогдоно.

Жалбасүрэнгийн Батзандан нь 1974 оны 5 дугаар сарын 11-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төржээ. 1982-1992 онд Баруун-Урт хотын 1-р 10 жилийн сургууль,  1992-1993 онд МУИС-ын Хууль зүйн  сургууль, 1993-1999 онд Унгар улсын Будапештийн сургуулийг улс төр судлаач, эрхзүйч мэргэжлээр, 2001-2003 онд Мишкольцийн их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн докторантурыг тус тус төгссөн. Тэрбээр АНУ-д судлаач багшаар хоёр жил ажиллаж байсан. 2004-2007 онд ЭНИХ-ний тэргүүн, их сургуулийн багш, 2007 оноос ИХ намын даргаар сонгогдон ажилласан. Мөн Монголын Франчайзингийн зөвлөлийн тэргүүн, гадаадад оршин суугаа Монголчуудын “Цахим өртөө холбоо” ТББ-ын УЗ-ийн гишүүн бөгөөд 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Түүний намтар иргэний хөдөлгөөний түүхээр арвин. Ж.Батзандан 2002 онд анх иргэний хөдөлгөөн байгуулж байхдаа “Эх орноо эрүүлжүүлэхийн тулд иргэний хөдөлгөөн байгуулъя” гэдэг нийтлэл бичиж интернет, вэб сайтуудаар цацаж байжээ. Тус хөдөлгөөн 2004 оноос албан ёсны зохион байгуулалтад орж, Монголд Эрүүл Нийгэм-Иргэний хөдөлгөөн хэмээх нийгмийн цоо шинэ давалгааг бий болгож байв. Түүний хувьд үе үе дуулиантай мэдээлэл хийж олны анхаарлын төвд ордог. Хот суурин газруудад АН-ын гишүүдийн дэмжлэгийг авах магадлал арай илүү гэж тооцоолон өрсөлдөж байгаа болов уу. Хөдөө орон нутагт гишүүдийн дэмжлэг ямар хэмжээнд байх нь төдийлөн тодорхой бус.

Дондогдоржийн Эрдэнэбат: Олонд танигдсан улстөрчдийн нэг. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Тэрбээр өнгөрсөн парламентад олонхийн бүлгийн ахлагч, Аж үйлдвэрийн яамны сайдаар ажилласан. Автын инженер мэргэжилтэй. Багануурын нүүрсний уурхайгаас ажлын гараагаа эхэлж, 1999-2000, 2008 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаалаар улстөрийн гараагаа эхэлсэн. Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон дөрвөн жил ажилласан. 2012 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.  Ардчилсан намын даргад МҮДН фракциа төлөөлөн өрсөлдөж байна. Нам дотроо нэр хүнд сайтай.Хот суурин газарт ч, хөдөө орон нутагт ч дэмжлэг сайтай байж болох хүчтэй өрсөлдөгчийн нэг юм.

Содномзундуйн Эрдэнэ намтар зузаантай улстөрч хэмээн түүнийг тодорхойлдог. 1963 онд Улаанбаатар хотод төрсөн, дээд боловсролтой. Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжил эзэмшсэн, хууль зүйн ухааны магистр цолтой. Удирдлагын академийн хууль зүйн ухааны докторант юм. 1989-1990 онд МХЗЭ-ийн хорооны дарга, Багануур дүүргийн Монголын Ардчилсан намын хорооны дарга, 1991-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан намын ерөнхий зөвлөлийн гишүүн, 1992-1995 онд Молор-Эрдэнэ ХХК-ийн захирал, 1995-2000 онд нийслэлийн МYАН-ын хорооны дарга. МYАН-ын ерөнхий зөвлөлийн гишүүн, 1996-2000 онд Нийслэлийн Баянгол Дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын цөөнхийн бүлгийн ахлагч, 2000 оноос одоог хүртэл Баянгол дүүргийн Ардчилсан намд дарга, 2000 оноос одоог хүртэл Гурван тамир дунд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн, 2002-2005 онд Монголын ардчилсан Холбооны дарга, 2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга, 2002-2005 онд Монголын Ардчилсан Холбооны дарга, 2005 оноос одоог хүртэл Нийслэлийн ардчилсан намын дарга, 2007-2008 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2012-2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажилласан. 2008 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Их хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 2016 оноос УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдсон. С.Эрдэнэ Шонхор фракцийг төлөөлж Ардчилсан намын даргад өрсөлдөж буй.

Лувсаннямын Гантөмөр: Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг 1991 онд төгссөн. Япон улсад Сэндай Коллежийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр 1991-1996 онд, Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр 1996-1999 онд суралцан төгссөн. Сэтгэшгүй трейд ХХК-ийн захиралаар 2000 – 2004 онд, Ардчилсан Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр 2000 – 2007 онд, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр 2007 – 2008 онд ажиллаж байсан.

Монгол Улсын Их Хурлын Гишүүнээр 2004-2012 онд сонгогдон ажилласан. УИХ-ын Эдийн Засгийн Байнгын Хорооны Даргаар 2006- 2007 онд, Монгол Улсын Засгийн Гааын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайдаар 2012-2016 онд тус тус сонгогдон ажилласан. Ардчилсан намыг фракцгүй нам болгохын төлөө “Нэг ардчилал” фракциа татан буулгасан. Хот суурин газарт болон орон нутагт нэгэн адил дэмжлэг сайтайд тооцогдох хүчтэй нэр дэвшигчийн нэг юм.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6