Баян-Өлгий аймгийн Буянт сумын төвд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 150 метр урттай хатуу хучилттай авто зам тавина.
Бүтээн байгуулалтын ажлын нийт төсөв 46,7 сая төгрөг бөгөөд замын ажлыг 2022 онд багтаан дуусгах аж.
Тус аймаг нь 13 сумтай. Үүнээс Өлгий, Цэнгэл, Булган, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Бугат сумдын төвд хатуу хучилттай зам тавьсан. Харин энэ жил Алтанцөгц, Алтай, Толбо, Буянт сумдад хатуу хучилттай зам тавих ажил эхэлж байна.
СЭТГЭГДЭЛ