Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Э.Ариунтунгалаг: Хотын өнгө төрхийг хорооноос нь харж шинждэг
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Г.Түвдэндорж: Ирэх онд Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Image
Монголын Халал Хөгжлийн Холбоо (МХХА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран “HALAL MONGOLIA 2023” БИЗНЕСИЙН АНХДУГААР ФОРУМ-ыг зохион байгууллаа.
Image
Хөвчийн олон улсын 9 дэх удаагийн цөлийн форум эхлэх дашрамд
Image
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ГЭХ БУЛХАЙ
Image
ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ & Г.ЗАНДАНШАТАР
Image
БОАЖЯ: 3050 гэр хорооллын 00-ыг шинэчлэн барьж байна
Image
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ?
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ
Image
Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Image
Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр
Image
Т.ДОРЖХАНД: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА,“ХУЛГАЙ” АРИЛАХГҮЙ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТООНООСОО ӨМНӨ ТОГТОЛЦОО, ЗАРЧМАА ЯРЬЯ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН САНААРХАЛ ХИЙГЭЭД БАЯНХОНГОРЫН ТООЧИГЛОЛ
Image
Газрын дарга нарт чинь "Ш" ажиллагаанууд үйлчлэхгүй байна Ерөнхий сайд аа!
Image
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Image
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
Image
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
Image
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
Image
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
Image
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
Image
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
Image
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
Image
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
Image
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
Image
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Image
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
Image
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Image
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
Image
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
Image
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
Image
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
Image
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
Image
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Image
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Image
Алтны үнэ өсжээ
Image
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Image
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Image
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
Image
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
Image
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
Image
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Image
Эзэнгүй муур, нохойг тоолно
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Түүхий өвчин дархлаа суларахад гардаг яаж хэрхэн эмчилж бас сэргийлэх вэ...
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
20 ХОНОГТ 20 КГ ТУРААХ “CУПЕР” ОРОС ДЭГЛЭМ. ГАЙХАЛТАЙ БИШ ГЭЖ ҮҮ…
Image
Нэг цагаан мэнгэтэй улаан морь өдөр
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
Аялалд гарахдаа авч явах анхны тусламжийн цүнхэнд юу байх ёстой вэ
Image
Реппер А.Дөлгөөн энэ мөн гэж үү
Image
Олны танил эрхмүүдийн “FaceApp” хувирал
Image
Жирэмсэн үедээ гоо сайхандаа ингэж анхаараарай
Image
Халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй нэвтрүүлнэ
Image
Та 12 цэгийг нэгэн зэрэг харж чадах уу?
Image
ТҮЙМРИЙН АЮУЛ ГУРАВДУГААР ЗЭРЭГТ ХҮРВЭЛ ОЙД ЗУГААЛАХЫГ ХОРИГЛОНО
Image
Чулуун тээрэм ашиглан бор гурил үйлдвэрлэж байна
Image
Улсын шүүх нийт 1305 хэрэг хүлээн авчээ
Image
“Жаст”-ын Ш.Батхүү 170 гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлдсэн үү?
Image
"МОДТЫН ӨРГӨН ШАНААНЫ- ИХ" ГЭДЭГ ГАЗАРТ 2 ГА ТАЛБАЙ ТҮЙМЭРТ ШАТЖЭЭ
Image
ДҮНЖИНГАРАВЫН ЗАМД 10 НАСТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ АМИЙГ ХОХИРООЖЭЭ
Image
Гадаадаас ирж байгаа иргэдийг 3 хоног тусгаарлаж эхэллээ
Image
Өдөр бүр цэнхэр усаа зохистой хэмнэх хэрэгтэй
Image
УИХ-ЫН 42 ДУГААР ТОЙРГИЙН АСУУДЛААР ЦЭЦ ХУРАЛДАЖ БАЙНА
Image
ОНЦЛОХ МЭДЭЭ: Сарны нөгөө талд харь гаригийнхны бааз байна гэв
Image
Жинхэнэ эр хүн ийм байх ёстой гэсэн заалт байдаггүй ч...
Image
МАШИН АЧИЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАЖЭЭ
Image
Цагдаагийн тасгуудад туулах чадвар сайтай автомашиныг гардуулав
Image
Наадамчин олонд хүргэх зөвлөмж
Image
"Цагаан сонгууль"-д уриалагчдыг төрөөс шалгаж, таслан зогсооно
Image
Туркийн эмэгтэй боксчид алтан медалийн төлөө тулалдана
Image
Хятадын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн эртний урлагийн бүтээлийг танилцуулжээ
Image
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 100 км төмөр замын ажил 2020 онд дуусна
Image
ЗАРИМ ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ ЭНЭ ОНД ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Image
ХЯТАДЫГ САНДАРГАСАН МОНГОЛЫН ЦӨЛИЙН ШУУРГА
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ
Image
Баянзүрх дүүргийн ‘’Жишиг гудамж’’-тай танилцлаа
Image
Өнөөдөр Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр
Image
Гүйлтийн цаначид паралимпын анхны уралдаандаа хурдаа сорино
Image
МОНГОЛЫН СУРАГЧ ТҮРГЭН БОДОЛТЫН ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
ТУРК СИРИД АЮУЛГҮЙН БҮС БАЙГУУЛНА
Image
Image

Европ & Орос: “Росатом”-ын уранд хориг тавихгүй байгаагийн учир

Европын Холбооны гишүүн улсууд Оросын нефть, нүүрс, байгалийн хийгээс хамааралтай байдлаа эрс багасгах, эдгээр түүхий эдээс бүрмөсөн татгалзахыг эрмэлзсээр байгаа билээ. Харин АЦС-ын түлш болох уранд хориг тавих тухай асуудал одоогоор хөндөгдөөгүй байна. ЕХ-нд уран нийлүүлдэг гол улсууд бол ОХУ, Нигер, Казахстан бөгөөд тус бүр зах зээлийн 20 хувийг эзэлдэг. Түүнээс гадна АНУ-ын импортын 20 хувийг Оросын уран эзэлдэг бол үлдсэнийг нь Казахстан, Узбекистанаас нийлүүлдэг ажээ. Оросын уранаас ихээхэн хамаарч буйн өөр нэгэн шалтгаан бол АНУ, Канад, Казахстан дахь ураны уурхайнуудын хувьцааны тодорхой хэсгийг Оросын төрийн өмчит компаниуд эзэмшдэг явдал юм. Зарим мэдээллээр, дэлхий даяар худалдаалж буй нийт баяжуулсан ураны 1/3-ийг ямар нэгэн байдлаар Оростой холбоотой компаниудын уурхайнуудад олборлож, Оростой холбоотой фирмүүд борлуулдаг ажээ. Оросын эсрэг хориг чангарч буй өнөөгийн нөхцөлд тус улсын ураны экспортод хориг тавих тухай асуудал эрт орой хэзээ нэгэн цагт хөндөгдөх нь гарцаагүй. Оросууд 2 сар гаруйн өмнө Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн, гэтэл ураны импортын асуудлаарх Европын байр суурь сүүлийн өдрүүдэд л өөрчлөгдөх төлөвтэй боллоо. Оросоос импортолж буй баяжуулсан уранд хориг тавих асуудлыг Польш ба Балти орчмын улсууд хамгийн түрүүнд хөндлөө. Энэ санаачилгыг Европын хамгийн том эдийн засаг болох Герман улс идэвхтэй дэмжиж байна. Францын цөмийн төлөвлөгөө Оросын уранд хориг тавих нь Германд бараг хохирол учруулахгүй. Учир нь, тус улсад одоо ажиллаж буй 3 АЦС Орос ба Казахстаны уранаар ажилладаг бөгөөд сэргээгдэх эрчим хүчинд шилжиж буйтай холбоотойгоор тэдгээрийг энэ оны эцэс гэхэд хаахаар төлөвлөжээ. Харин Францын хувьд нөхцөл байдал тэс ондоо. Саяхан дахин сонгогдсон Ерөнхийлөгч Э.Макрон “Франц улс шинэ реакторуудыг барих замаар цөмийн эрчим хүчний салбарыг дэмжинэ” гэдгийг мэдэгдээд 2050 он гэхэд дахин 14 АЦС шинээр барихаар төлөвлөж байгаагаа зарлалаа. Энэ төлөвлөгөөгөө Макрон “цөмийн дахин сэргэлт” гэж нэрлэсэн бөгөөд үүний ачаар нүүрсхүчлийн хаягдлыг бууруулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Цөмийн эрчим хүчний салбарт асар их хөрөнгө оруулж, эрдэм шинжилгээ судалгаа, инновацийг нэвтрүүлэх ажлыг өргөн далайцтай хийхээр төлөвлөжээ. Гэтэл яг ийм үед ураны нийлүүлэлтэд хориг тавих нь Францад томоохон бэрхшээл учруулж мэдэхээр байна. Учир нь, Францын хагас төрийн эзэмшлийн EDF гэдэг компани зарим төслүүд дээр Оросын “Росатом”-тай нягт хамтран ажилладаг. Өөрийн эх үүсвэрээр хангах уу эсвэл АНУ-аас худалдаж авах уу? Оросын ураныг хамгийн ихээр худалдан авдаг улсууд бол урьд нь социалист орнууд гэгдэж байгаад одоо ЕХ-нд элссэн Дорнод Европын орнууд юм. Тухайлбал, Словак улсад гэхэд өөрийн нутаг дахь уурхайнуудаас уран олборлох талаар сүүлийн үед идэвхтэй ярих болсон гэдгийг тус улсын iDNES сонины сэтгүүлч Я.Шафаржикова бичжээ. Словакийн зүүн нутагт дахь ураны 2 том ордыг ойрын үед ашиглах боломж байгаа боловч ураны уурхай ажиллуулахыг нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Тэдэнтэй зөвшилцөн тохиролцож чадлаа ч гэсэн олборлолт 2-3 жилээс нааш эхлэхгүй бололтой. Нөгөөтэйгүүр, Словак болон Европын бусад улсын хувьд АНУ-ын Westinghouse компаниас уран худалдан авах боломж бий. Гэтэл Оросын түүхий эдийг нөхөж чадахуйц хэмжээгээр нийлүүлж чадах эсэхэд шинжээчид эргэлзэж байна. Үүний зэрэгцээ АНУ дахь ураны ордууд нутгийн уугуул индианчуудын амьдардаг байгалийн тусгай хамгаалалттай газруудад оршдог нь асуудлыг хүндрүүлдэг. “Росатом”-аас хамааралт байдал Оросын хувьд ураны экспорт гэдэг бол геополитикийн асар чухал хэрэгсэл юм. Оросын “Росатом” компани Хятад, Энэтхэг, Иран, Туркэд АЦС-ууд барьсан бөгөөд эдгээр улсуудын аль нь ч Оросын эсрэг хоригт нэгдээгүй байгаа билээ. Оросын “Росатом” бол цөмийн реактор экспортлогч дэлхийн хамгийн том компани бөгөөд Зөвлөлтийн үеийн технологиор барьсан реакторуудад түлш нийлүүлэх тал дээр монополь байр суурийг эзэлдэг. Одоогоор АНУ, Европын Холбоо хоёрын аль аль нь “Росатом”-ын эсрэг хориг тавиагүй байна. Зөвлөлтийн үеийн технологиор баригдсан АЦС-ууд Украины эрчим хүчний талаас илүү хувийг, Финланд, Болгар зэрэг улсад 40 орчим хувийг үйлдвэрлэдэг байна. Жишээ нь, Чех улсын "Темелин", "Дукованы" гэсэн хоёр АЦС тус улсын цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 36,6 хувийг хангадаг. "Дукованы" станцад тохирох түлшийг дэлхий дээр зөвхөн Оросын төрийн эзэмшлийн “ТВЭЛ” компани үйлдвэрлэдэг нь томоохон бэрхшээл үүсгэж байгаа тухай Чехийн Seznam zprávy сонинд бичжээ. "Дукованы" АЦС Оросын уран нийлүүлэгчдийг орлож чадах гадаадын бусад компанийг олох нь нэн түвэгтэй бөгөөд үүнд олон жил шаардагдана. Жишээ нь, Финландын Fortum Oyj компани Оросын 2 реакторыг ажиллуулдаг бөгөөд Оросоос хамаардаг байдлыг багасгахын тулд 1990-ээд оны үед British Nuclear Fuel компанитай гэрээ байгуулжээ. Гэсэн хэдий ч эцсийн эцэст үнийн ашигтай санал тавьсан “Росатом”-ыг сонгосон байна. Финландчуудын тооцоолсноор, “Росатом”-ын үзүүлж буй үйлчилгээнээс татгалзах, одоо ашиглаж Оросын цөмийн түлшийг бүрэн солиход 3-4 жилийн хугацаа хэрэгтэй ажээ. Украины эрчим хүчний 50 гаруй хувийг үйлдвэрлэдэг Оросын 15 реакторт ашиглаж буй түлшнээс татгалзах зорилготой төслийн хүрээнд Украины тал Америкийн Westinghouse компаниас түлш авч байгаа ажээ. Гэвч цөмийн түлшний зах зээлийн онцлог байдал, Зөвлөлтийн үеийн технологиос шалтгаалан шинэчлэлтийн явцад ихээхэн саад тулгарч байна. Ураны хүдрийг боловсруулан баяжуулах, үүний дараа түүнийг шахмал хэлбэрт оруулж, мм-ийн нарийвчлалтайгаар цирконон хоолойд суулгахад шаардлагатай нүсэр дэд бүтэц тоотой хэдхэн улсад л бий. Түүнээс гадна, цөмийн түлшийг бүртгэдэг олон улсын зохицуулалтын каталог нь тухайн цөмийн материалыг цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглахгүй гэсэн баталгааг өгч байдаг. Нөгөө талаас, уран бол хий, нүүрс зэрэг эрчим хүчний эх үүсвэрүүдээс эрс ялгаатай. Цөмийн түлш нь аюулгүй байдлын хяналтын байгууллагуудаас тавьж буй шаардлагуудад яв цав нийцсэн байх ёстой Тэгэхээр аль нэг улсын зүгээс шинэ нийлүүлэгчид зориулан лиценз авахад дор хаяж 5 жил, тухайн улсын реакторт тохирсон түлшийг нийлүүлэхэд бүхэл бүтэн 10 жил хүлээхээс аргагүйд хүрнэ. Реакторын бүтэц, дүрэм журмуудын ялгаатай байдлаас шалтгаалан нэг улсад лицензээр зөвшөөрөгдсөн түлшийг нөгөө улсад шууд ашиглах боломжгүй. Оросын реакторуудыг ашигладаг Дорнод Европын болон Финландын оператор компаниудын хувьд түлшээ солихын тулд олон зуун сая доллар зарцуулах нь мэдээж ашиггүй. Нөгөөтэйгүүр, Оростой байгуулсан гэрээнүүдээ хугацаанаас нь өмнө цуцлах нь Европын орнуудын 100 орчим сая хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийг эрсдэлд оруулах болно.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6