Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Дуучин Келли бэлгийн хүчирхийллийн хэргээр 30 жилийн хорих ял авав
Image
Д.Одбаяр гавьяат хуульч болох уу?
Image
“Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнд Эрхүү, Буриад, Тува, Өвөрбайгалийн бизнес эрхлэгчид оролцоно
Image
Их Британи Украинд цэргийн тусламж үзүүлэхэд дахин 1.2 тэрбум ам.доллар гаргана
Image
"Бүгд найрамдах улсууд"-ыг хүлээн зөвшөөрсний дараа Украин Сиритэй харилцаагаа таслав
Image
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 54 тохиолдол бүртгэгдэв
Image
Гол аюулаар Оросыг нэрлэсэн НАТО-гийн чуулган
Image
Төрийн байгууллагууд олон улсын жишигт хүрсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ
Image
“Pfizer” АНУ-ын Засгийн газартай 3.2 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ
Image
Улаанбаатар хотын агаар дахь микро элементийн судалгаа хийнэ
Image
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулав
Image
УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Image
Тунисийн эргээс 108 хууль бус цагаачийг аварчээ
Image
“Сэтгэшгүй оддын чуулган” таван гаргийн давхцлыг харах боломж олгов
Image
Г..Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах ажлын баг байгуулна
Image
Улаанбаатарт 28 хэм дулаан, түр зуурын бороотой
Image
Украины тэргүүн хатагтай дайнаас болж нөхрөөсөө холдсон гэв
Image
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 15.1 хувиар НЭМЭГДЛЭЭ
Image
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ҮХ-ийн асуудлаар байр сууриа илэрхийлэв
Image
Гүрж улс улаан буудай, арвай экспортлохыг нэг жилийн хугацаагаар хориглов
Image
Шинэ улирлын шилжилт хөдөлгөөний цонх нээгдэнэ
Image
2022 – 2023 оны улирлын хөлбөмбөг болон футзалын хуанли гаргана
Image
Олон улсын жүдочид хамтарсан бэлтгэл хийж байна
Image
ӨНӨӨДӨР: Унаач хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдээлнэ
Image
Элчин сайд Ш.Одонбаатар Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг өргөн барив
Image
Элчин сайд Д.Гэрэлмаа Итгэмжлэх жуух бичгээ барив
Image
Төрөөс олгодог урамшууллыг нийгмийн даатгалын шимтгэлд суутган төлөх хуулийн төсөл өргөн барив
Image
ЕХ дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн худалдааг зогсоох талаар тохиролцоонд хүрчээ
Image
Хятадад хэт халсны улмаас эрчим хүчний хэрэглээ дээд цэгтээ хүрч байна
Image
Энэтхэгт тээврийн хэрэгслийн аюулгүйн дэрний тоог нэмэгдүүлнэ
Image
Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс www.enaadam.mn сайтаар борлуулна
Image
Гурван дүүрэг дамнасан ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН байгуулна
Image
Хөдөөд очин ажиллаж буй залуучууд туршлагаа хуваалцлаа
Image
Монголын хөрөнгийн биржийг энэ онд олон нийтэд нээлттэй болгоно
Image
NASA “Capstone” сансрын төхөөрөмжийг сар луу хөөргөжээ
Image
АНУ, БНСУ, Японы удирдагчид БНАСАУ-ын асуудалд түлхүү анхаарал хандуулна
Image
МОНГОЛ ХҮҮХДҮҮД ДУБАЙД ОЮУН УХААНААРАА МАНЛАЙЛЖ БАЙНА
Image
ГССҮТ: Могойд хатгуулсан дөрвөн хүүхэд эмчлүүлээд гарсан
Image
Сербийн эрэгтэй, Францын эмэгтэй баг дэлхийн аварга боллоо
Image
Архины үйлдвэрлэл, худалдааг цахим системээр хянана
Image
Булган: “Тасархай” авторалли болно
Image
Японы бизнес, соёл, урлаг, спортын 170 орчим төлөөлөгч Улаанбаатар хотод ирнэ
Image
К.Фүмио НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон анхны Японы Ерөнхий сайд болно
Image
Азийн хүүхдүүд” VII олон улсын спортын наадам Владивосток хотод болно
Image
G7: Украиныг тууштай дэмжиж, Орос, Беларусийн эсрэг хоригийг чангатгана
Image
Засгийн газар 40 асуудал хэлэлцэж байна
Image
“Милан - Кортина 2026” жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон Өвлийн олимп болно
Image
“Моби Дээд Лиг”-ийн 10 багийн ирээдүйг шийдэх хариуцлагатай 10 тоглолт
Image
ӨНӨӨДӨР: Иргэд үндэсний цөөнхийн боловсролын бодлогын талаар мэдээлнэ
Image
Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
АРХАНГАЙ АЙМГИЙНХАН АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖООР НУТГАА УХУУЛАХГҮЙ
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Өнөөдөр зургаан хөвгүүн одтой, шарагчин туулай өдөр.
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
Бид хэрхэн ажилладаг вэ? - Банкны салбарын хамт олон
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Ю.Болдбаатар: Монголчууд Юан улсын үед шаазан урлагийн хөгжилд шинэ технологийг бий болгосон
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
“БАДМААРАГ” СУРГУУЛИЙН СУРАГЧИД ЯЛАЛТЫН БАЯРТ ОРОЛЦОНО
Image
Түүхийн дурсгалт эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ
Image
Баянзүрх дүүрэгт 640 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо
Image
Э.САРАНТОГОС: ЯПОНЫ АЙЛЧЛАЛ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЕХАНИЗМУУДЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ БОЛЛОО
Image
Тагнуулынхан хэргийн үзүүрээс атгав бололтой
Image
Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дэлхийн хэвлэлүүдэд
Image
405 кг гахайн махыг нууцаар оруулахаар завджээ
Image
Мал зүйч мэргэжлийн оюутнуудыг бодлогоор дэмжинэ
Image
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ЗАРИМ УДААШРАЛТАЙ БАЙГАА АЖЛУУДЫГ ШАЛГАВ
Image
Манай улс энэ сард ОХУ-аас 54 мянган тонн шатахуун авна
Image
Өнөөдөр Улаанбаатарт 1 хэм байна
Image
300 мянган толгой малыг хүнс болон зах зээлд борлуулна
Image
Эрүүл мэндийн байгууллагын хүн хүчний нөөц бүрдүүлэхийг үүрэг болгов
Image
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Image
Б.Тогтохсүрэн: Хямралаар далимдуулж орлого олдог зүйлээ үнэгүйдүүлж болохгүй
Image
“Бидний цөөхөн монголчууд” гэж хэн бэ...
Image
Флоридад нурсан барилгын үлдсэн хэсгийг буулгахаар болжээ
Image
Бидний хийдэг хамгийн муухай зүйлс
Image
Диатез гэж юу вэ ?
Image
Нью-Йорк муж улсад тогтоосон хорио цээрийг хэсэгчлэн сулруулна
Image
ШИНЖЭЭЧИД: ЭДИЙН ЗАСАГТ ГАРАХ ЭЕРЭГ ХИЙГЭЭД СӨРӨГ НӨЛӨӨЛЛҮҮД
Image
АНУ, ОХУ дахин сөргөлдөж эхлэв
Image
НУУЦ БИЧЛЭГ: Хойд солонгосын эрүүдэн шүүлт анх удаа
Image
АРВАЙХЭЭРИЙН ТАРИАЛАНЧИД ТӨМСӨӨР СУМЫНХАА ХҮН АМЫН 90 ГАРУЙ ХУВИЙГ ХАНГАЖ БАЙНА
Image
Цагдаа, дотоодын цэргийн "Сүлд" виртуал музейг нээлээ
Image
АХИМ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУСГАЙ АЛБА БАЙГУУЛАХЫГ УРИАЛЖЭЭ
Image
Щвейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны төлөөллүүд Говь-Алтай аймагт ажиллав
Image
ИРГЭН БҮРИЙН ГАМШИГТАЙ ТЭМЦЭХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛНЭ
Image
Эмэгтэй хүний зан аашийг хөхөөр нь тодорхойлж болно
Image
Байтагт мөнхөрсөн баатруудын “МАШ НУУЦ” түүх
Image
Image

Сардаа хоёр зуу хүрэхгүй жуулчин ирж байна

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаа бүрмөсөн зогссон билээ. Монгол Улс хилээ нээсэн ч олон улсын нөхцөл байдлын улмаас амаргүй байгаа талаар Монголын Аялал жуулчлалын холбоо(МАЖХ)-ны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяртай ярилцлаа. -Манай улс 2019 онд хамгийн олон буюу 577 мянган жуулчин хүлээн авсан. 2022 онд адаглаад 50 хувьд нь хүрэх тооны жуулчин ирүүлэх эрмэлзэлтэй байгаа тухай яригдаж байсан. Энэ төсөөлөл хэр биелэхээр байна вэ? -Аялал жуулчлалын салбарынхан өнгөрсөн намар сайхнаар төсөөлж хүлээж байсан. Нөхцөл байдал одоогоор амаргүй болчихлоо. Монгол Улс хилээ нээсэн мэдээлэл гадаад ертөнцөд сайн түгсэнээр манай улсыг зорих жуулчдын захиалга эрчимтэй орж ирсэн. Харамсалтай нь ОХУ, Украины нөхцөл байдлаас улбаатай европын жуулчдын зам хаагдчихлаа. Манай ихэнх тур операторын хүлээн авах жуулчдын 80 хүртэл хувь нь галт тэргээр ирдэг. Гэтэл 5, 6 дугаар сарын захиалгынх нь 70-80 хувь цуцлагдчихлаа. Одоогоор 7, 8, 9 дүгээр сард ирэх жуулчид хүлээлттэй байгаа. -Жуулчид ирэх улиралд дотоодын нислэгийн хуваарь тодорхойгүй, онгоц дүүргэлтгүйгээс нисэх боломжгүй зэрэг бэрхшээл яригдсаар ирсэн. Энэ талаар шийдэлд хүрч байгаа болов уу? -Аялал жуулчлалын салбар бусад салбартай уялдаатай, хамааралтай байдаг. Жуулчин ирэх эсэх нь нислэгтэй шууд холбоотой. Нислэгийн компаниуд жуулчин цөөн, онгоц дүүрэхгүй гээд орон нутгийн нислэгээ цуцалснаар хүндрэл үүсгэдэг. Нислэгийн хуваарь тодорхойгүй, тэгснээ байс хийгээд хуваариа өөрчилнө. Үүнийг нь дагаад аяллын компаниуд маршрутаа өөрчлөхөөс аргагүйд хүрдэг. Эцэстээ жуулчин төлөвлөсөн аяллаа олон дахин өөрчлөх боломжгүйгээс бүр цуцлах жишээ олон бий. Бид ЗТХ-ийн сайд Л.Халтарт хүсэлтээ гаргасан. Нислэг хямд, тогтмол хуваарьтай байвал, бид жуулчдад санал тавих байтал бизнес эрхлэгчид хэдэн жуулчин авчрах тоогоо өг, тэгвэл нислэг хийнэ гэдэг. Зах зээлийн хуулиараа нислэг хямд байж гэмээнэ жуулчид сонголтоо хийж, манайд ирнээ дээ. Дотоодын нислэгээ шийдэж чадахгүй байгааг гайхдаг юм. Улаанбаатар-Баян-Өлгий чиглэлийн нислэгийн үнэ 1.5 сая төгрөг байхад Чежү-Сөүл чиглэлийнх 60-80 мянга, Эрхүү-Москвагийн чиглэлийн нислэг 300 гаруй мянган төгрөг байх жишээтэй. Засгийн газраас агаарын тээврийн либералчлалыг хурдасгах, чөлөөт өрсөлдөөн бий болгох, олон улсын үйлчилгээний компаниудын бүсчлэл, орон нутгийн онгоцны буудал барьж олон улсад нээн богино зайн нислэг үйлдэх талаар судалж байгаа гэсэн. Түүнчлэн, нислэгтэй холбоотой асуудлаар тур оператор компаниудын дунд түүвэр судалгаа хийсэн. “Танай компани энэ зун хэдэн жуулчин авах вэ?” гэсэн асуулгад судалгаанд хамрагдсан компанийн 60 хувь нь 100 дотор, 2, 3 групп жуулчин авна гэж хариулсан. Нэг групп 30-40 жуулчинтай байх нь ховордсон. Ихдээ л 10-15 хүн байгаа гэхээр энэ зун дахиад жуулчин ховор өнжих нь. -Манай улс хилээ нээснээс хойш хэчнээн жуулчин хүлээн авсан бол? -Жуулчны визтэй ирж байгаа хүн цөөн байна. Дунджаар нэг сарын хугацаанд 200 орчим жуулчин ирж байгаа гэсэн баримжаа тоон мэдээлэл байгаа. -Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод аялал жуулчлалын салбарыг дэмжихээр тусгасан. Одоогоор бодитоор хэрэгжиж байгаа ажил байна уу? -Монголд ирэх жуулчны урсгалыг харгалзан, зүүн өмнөд Ази, Япон, Солонгосоос жуулчин хүлээн авахаар шат дараатай ажил хийж эхэлсэн. БОАЖЯ, МАЖХ хамтраад Монгол Улсаа сурталчлахаар “Монголын өдрүүд”-ийг Япон Улсад энэ сарын 17-20-нд, БНСУ-д энэ сарын 15-20-нд зохион байгуулна. Монголыг сонирхдог, манай оронд жуулчдаа явуулдаг зорилтот зах зээлийнхээ түншүүдийг цуглуулах, өөрсдийн харилцаа холбоотой 20 гаруй компанийн төлөөлөлтэй уулзах юм. Монголын тухай шинэ видео контент ч хийсэн байгаа. Уулзалт үр дүнтэй болно гэж итгэж байна. Түүнчлэн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр БНСУ-д айлчлах үеэр хоёр орны иргэдийн визийн асуудал, агаарын тээврийн либералчлал, нэмэлт нислэгийн тухай ярилцсан. БНСУ-ын жуулчид манай улсад 90 хоног визгүй зорчих болсон байгаа. Хэчнээн жуулчин ирэхийг энэ намар харна. Одоогоор 300 мянган жуулчин ирнэ гэсэн “мөрөөдөл”-тэй байгаа. Засгийн газраас аялал жуулчлалын салбарт 5 ажлыг хэрэгжүүлэх юм. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахаар 10 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар одоогоор тодорхой хариу гараагүй байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хугацаанд хойшлуулахыг хүссэн. ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариулахдаа “Хойшлуулах боломжгүй ч тухайн байцаагчтай тохироод график гаргаж төлөх” чиглэл өгсөн байгаа. Түүнчлэн, 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарлая гэсэн. Хувьд хүний хувьд 2 хөрш хилээ хаасан, олон улсын нөхцөл байдал төвөгтэй, дотоодын нислэг боломжгүй байхад “Монголд зочлох жил” зарлавал үр ашиггүй юм уу гэж бодож байна. -Солонгосын жуулчид визгүй ирэх болсноор бидэнд үр өгөөж нь ямар байх вэ? -Мэдээж гадаадын жуулчин манай улсад ирэхээр үйлчилгээ авч, энд ажиллаж буй хүмүүсийн ажлын байр, цалинд ч нөлөөлнө. Визийн тухайд хугацаа нь 90 биш 30 хоног байвал зохистой санагдсан. Гэхдээ зөвхөн жуулчин гээгүй, бусад салбарынхан монголд ирж бизнес хийх боломж олгох үүднээс өгч байгаа байх. Солонгос хүмүүсийн амралт богино учир хамгийн ихдээ 7-15 хоногийн хугацаатай аялдаг. Говиор тойроод Элсэнтасархай, Архангай, Хөвсгөл, Тэрэлж ордог. Харин Европ жуулчид урт хугацаанд аялдаг онцлогтой тул тэдэнд 90 хоногийн виз өгвөл илүү өгөөжтэй байх болно. Түүнчлэн, гадаадын хөрөнгө оруулалтыг 100 хувь дэмжинэ гэж байгаа ч аялал жуулчлалын салбарт монгол хүнд илүү хувь байлгахаар зохицуулах шаардлагатай. Монгол талаас үүнд ямар нэгэн зохицуулалт хийх хэрэгтэй санагддаг юм. -Цар тахлын үеэр аялал жуулчлалын салбар тэг зогссоноос боловсон хүчнээ бүрэн алдлаа гэж байсан. Богинохон хугацаа өнгөрч байгаа шүү дээ, ажилтнаа нөхөж амжсан болов уу? -Маш хүнд байгаа. Аяллын компаниуд хөтчөө хуваалцаж байна. Жишээлбэл, энэ 7 хоногт жуулчингүй бол танай хөтчийг авъя гэх мэтээр "сул" байгаа хүнээ дундаа хуваалцаж байна. Аялал жуулчлалын салбар сэргэж хөтөч, жолооч нар ажилдаа орж байгаа ч бүгд биш. Хүний нөөц дутагдалтай хэвээр л байна. Юмны үнэ өссөн учир үйлчилгээнд явах хүмүүс нь ч үнэ хөлсөө нэмж байгаа гээд хүндрэл бэрхшээлийг тоочвол их ээ. -Монголчууд сүүлийн жилүүдэд эх орноороо их аялах болсон. Үүнтэй холбоотой отоглох цэгүүдийг ч олноор байгуулж байна. Сурагчид ч анги хамт олноороо их аялж байгаа. Мэргэжлийн байгууллагын хувьд үүнд ямар байр суурьтай ханддаг вэ? -Аяллын компаниуд энэ жил аяллын шинэ маршрут гарган, бүтээгдэхүүнээ илүү сайжруулан чанаржууулж байгаа. Монголчууд адал явдалт, тусгай сонирхлын аялал их сонирхдог. Тур оператор, мэргэжлийн компаниар аялах хүсэл ч нэмэгдэж байна. Сургуулийн хүүхдүүд намар, өвөл, хавар ангиараа их аялах болсон. Харамсалтай нь аяллыг мэргэжлийн бус байгууллага их авах болсон. МАЖХ энэ талаар БШУЯ-тай ярилцаж байгаа. Нийслэлийн Боловсролын газраар дамжуулан хүүхдийн аяллыг гадаадын жуулчинг аялуулдаг түвшинд хүргэж, боловсролын хөтөлбөрт аяллын тухай мэдлэг өгөхийг зорьж байна. Ингэхдээ бага, дунд, ахлах анги гэхчлэн ангилж, насанд нь тохирсон экологи болон ул мөргүй аялах боловсрол олгох ёстой. Сурагчдын хувьд ангиараа явж, хөөцөлдөн тоглоод ирэх нь сайхан байгаа байх. Гэхдээ хүүхдээ аялалд явуулахдаа үүргэвчээс эхлээд аялалдаа өөрөө бэлдэх дадалд сургах хэрэгтэй. Аяллын жагсаалт гаргаж, аялалд хэрхэн ашиглахыг нь зааж, боловсрол олгох гэх мэт тэдэнд экологийн боловсрол олгох, баталгаатай, зохион байгуулалттай аялал хийлгэхэд анхаарч байгаа.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6