Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Дуучин Келли бэлгийн хүчирхийллийн хэргээр 30 жилийн хорих ял авав
Image
Д.Одбаяр гавьяат хуульч болох уу?
Image
“Азийн хаалга” 35 дахь үзэсгэлэнд Эрхүү, Буриад, Тува, Өвөрбайгалийн бизнес эрхлэгчид оролцоно
Image
Их Британи Украинд цэргийн тусламж үзүүлэхэд дахин 1.2 тэрбум ам.доллар гаргана
Image
"Бүгд найрамдах улсууд"-ыг хүлээн зөвшөөрсний дараа Украин Сиритэй харилцаагаа таслав
Image
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 54 тохиолдол бүртгэгдэв
Image
Гол аюулаар Оросыг нэрлэсэн НАТО-гийн чуулган
Image
Төрийн байгууллагууд олон улсын жишигт хүрсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж эхэллээ
Image
“Pfizer” АНУ-ын Засгийн газартай 3.2 тэрбум ам.долларын гэрээ байгуулжээ
Image
Улаанбаатар хотын агаар дахь микро элементийн судалгаа хийнэ
Image
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 126 айлын орон сууцыг ашиглалтад оруулав
Image
УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Image
Тунисийн эргээс 108 хууль бус цагаачийг аварчээ
Image
“Сэтгэшгүй оддын чуулган” таван гаргийн давхцлыг харах боломж олгов
Image
Г..Занданшатар: Инфляцыг бууруулах, үнийн өсөлтөөс иргэдэд ирэх дарамтыг бууруулах ажлын баг байгуулна
Image
Улаанбаатарт 28 хэм дулаан, түр зуурын бороотой
Image
Украины тэргүүн хатагтай дайнаас болж нөхрөөсөө холдсон гэв
Image
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 15.1 хувиар НЭМЭГДЛЭЭ
Image
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ҮХ-ийн асуудлаар байр сууриа илэрхийлэв
Image
Гүрж улс улаан буудай, арвай экспортлохыг нэг жилийн хугацаагаар хориглов
Image
Шинэ улирлын шилжилт хөдөлгөөний цонх нээгдэнэ
Image
2022 – 2023 оны улирлын хөлбөмбөг болон футзалын хуанли гаргана
Image
Олон улсын жүдочид хамтарсан бэлтгэл хийж байна
Image
ӨНӨӨДӨР: Унаач хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдээлнэ
Image
Элчин сайд Ш.Одонбаатар Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг өргөн барив
Image
Элчин сайд Д.Гэрэлмаа Итгэмжлэх жуух бичгээ барив
Image
Төрөөс олгодог урамшууллыг нийгмийн даатгалын шимтгэлд суутган төлөх хуулийн төсөл өргөн барив
Image
ЕХ дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн худалдааг зогсоох талаар тохиролцоонд хүрчээ
Image
Хятадад хэт халсны улмаас эрчим хүчний хэрэглээ дээд цэгтээ хүрч байна
Image
Энэтхэгт тээврийн хэрэгслийн аюулгүйн дэрний тоог нэмэгдүүлнэ
Image
Наадмын тасалбарыг ирэх сарын 1-нээс www.enaadam.mn сайтаар борлуулна
Image
Гурван дүүрэг дамнасан ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН байгуулна
Image
Хөдөөд очин ажиллаж буй залуучууд туршлагаа хуваалцлаа
Image
Монголын хөрөнгийн биржийг энэ онд олон нийтэд нээлттэй болгоно
Image
NASA “Capstone” сансрын төхөөрөмжийг сар луу хөөргөжээ
Image
АНУ, БНСУ, Японы удирдагчид БНАСАУ-ын асуудалд түлхүү анхаарал хандуулна
Image
МОНГОЛ ХҮҮХДҮҮД ДУБАЙД ОЮУН УХААНААРАА МАНЛАЙЛЖ БАЙНА
Image
ГССҮТ: Могойд хатгуулсан дөрвөн хүүхэд эмчлүүлээд гарсан
Image
Сербийн эрэгтэй, Францын эмэгтэй баг дэлхийн аварга боллоо
Image
Архины үйлдвэрлэл, худалдааг цахим системээр хянана
Image
Булган: “Тасархай” авторалли болно
Image
Японы бизнес, соёл, урлаг, спортын 170 орчим төлөөлөгч Улаанбаатар хотод ирнэ
Image
К.Фүмио НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон анхны Японы Ерөнхий сайд болно
Image
Азийн хүүхдүүд” VII олон улсын спортын наадам Владивосток хотод болно
Image
G7: Украиныг тууштай дэмжиж, Орос, Беларусийн эсрэг хоригийг чангатгана
Image
Засгийн газар 40 асуудал хэлэлцэж байна
Image
“Милан - Кортина 2026” жэндерийн тэгш байдалд хамгийн ойртсон Өвлийн олимп болно
Image
“Моби Дээд Лиг”-ийн 10 багийн ирээдүйг шийдэх хариуцлагатай 10 тоглолт
Image
ӨНӨӨДӨР: Иргэд үндэсний цөөнхийн боловсролын бодлогын талаар мэдээлнэ
Image
Элчин сайд Д.Даваасүрэн Итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг гардуулав
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
АРХАНГАЙ АЙМГИЙНХАН АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖООР НУТГАА УХУУЛАХГҮЙ
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Өнөөдөр зургаан хөвгүүн одтой, шарагчин туулай өдөр.
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
Бид хэрхэн ажилладаг вэ? - Банкны салбарын хамт олон
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Ю.Болдбаатар: Монголчууд Юан улсын үед шаазан урлагийн хөгжилд шинэ технологийг бий болгосон
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
хүүхэд асрагч нар эцэг эхийнх нь байхгүй хойгуур хүүхдийг нь зоджээ /бичлэг/
Image
ХАР САЛХИНЫ УЛМААС АМЬ ҮРЭГДСЭН ИРГЭДИЙН ТОО 19-Д ХҮРЧЭЭ
Image
Үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Image
Өнөөдөр шар бар өдөр
Image
Залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 15.3 хувиар буурчээ
Image
Шинжаан дахь уйгар үндэстэн арван жилд 1.6 саяар өсжээ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж бэлэг гардуулав
Image
УБТЗ-ын бие даан хөгжих боломжийг нээж өгөх ёстой гэв
Image
С.Батцэцэг олимпын хошой хүрэл медальтан болох боломжоо алдав
Image
ЯПОН СОЁЛЫН НААДАМ БОЛНО
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Энэ өдөр хулгана, бич жилтнээ эерэг сайн
Image
ХЯТАДУУД 800 МЕТРИЙН ЦААНААС ХҮНИЙ АРЬСЫГ ТҮЛЭХ ЧАДВАРТАЙ ЛАЗЕР ЗЭВСЭГ БҮТЭЭЖЭЭ
Image
Уриалга
Image
Улаанбаатарт 7-9 хэм хүйтэн байна
Image
УТААНААС ЗУГТАЖ УЛААНБААТАРААС ДҮРВЭЕ!
Image
НҮБ-ын тэргүүн Саада хотод өгсөн агаарын цохилтыг зэмлэн буруушаажээ
Image
Жагсаалд оролцогчидтой зөвлөлдөх уулзалтыг хийхээр товлолоо
Image
БАЯН-ӨЛГИЙД МАЛ ТӨЛЛӨЛТ 21,8 ХУВЬТАЙ БАЙНА
Image
Трамп Катартай үүссэн хурцадмал асуудлаа шийдвэрлэхийг Арабын орнуудад уриалжээ
Image
Нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэлтэст тусгай тоноглолын авто машин гардуулан өгнө
Image
Шилдэг ажилтнаа алддаг удирдлагын 9 алдаа
Image
Д.Трампын өмгөөлөгч коронавирусээр халдварлажээ
Image
12-ХАН НАСТАЙ ХҮҮ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН БОЛЖЭЭ
Image
"Сэрцгээ Монголчуудаа" гэж ээж нар жагсаж байна
Image
Б.Орхонбаяр Монгол Улсын харцага цолтон боллоо
Image
Осол аваар гаргасан автомашиныг журмын хашаа руу ачина
Image
НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэх хуулийн төсөл өргөн барив
Image
2017 оны хуримын шилдэг 30 фото зураг
Image
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТЭЭР ЕРӨНХИЙ САЙДАД АСУУЛГА ТАВИВ
Image
Image

Ц.Эрдэнэ-Очир: Цагаандэл Уулын боомтын замын зурвас газрыг нь 2020 онд олгосон бол өдийд авто зам ашиглалтад орж, үр өгөөжийг хүртэж эхлэх байлаа

-Энэхүү авто замын төсөл хэрэгжсэнээр Тавантолгойн бүлэг орд газрын нүүрсийг экспортлох шинэ гарц нээгдэнэ-

Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн 14 боомтыг хатуу хучилттай автозамаар холбох юм. Зам тээврийн сайд Л.Халтарын ярьснаар өнөөдрийн байдлаар 6 боомтын замын бүтээн байгуулалтын хөрөнгийн асуудал шийдэгдсэн.

Харин үлдсэн 8 боомтын автозамын асуудал ямар байгаа болон 2014 оноос өнөөг хүртэл яригдаж байгаа Цагаандэл Уул боомтын замын ажил яагаад өнөөдрийг хүртэл хөдлөхгүй байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.



-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 14 боомтыг автозамаар холбох асуудал тусгагдсан. Үүнээс 6 нь төсвийн хөрөнгө, олон улсын зээл тусламж, концессоор шийдэгдсэн гэж байсан. Үлдсэн найман боомтыг автозамаар холбох ажлууд хэр ахицтай байгаа вэ?

- Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөгжлийн төслийн жагсаалтад Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомтыг хатуу хучилттай авто замаар холбох төсөл, арга хэмжээ тусгагдсан. Эдгээрээс таны хэлсэнчлэн Цагааннуур, Ульхан, Хавирга, Зэлтэр, Ханги, Цагаандэл Уул боомт чиглэлийн авто замуудын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн, үлдсэн 8 боомтыг хатуу хучилттай авто замаар холбох төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэх асуудлыг Эдийн засаг, хөгжлийн яамтай хамтран судалж байна.

-Жишээ нь, Өмнөговийн Цагаан дэл уул боомт гэхэд яг үнэндээ нүүрсний тээвэрт түлхүү ашиглах нь тодорхой. Урьдчилсан тооцоогоор боомт ашиглалтад орвол жилд 20 хүртэлх сая тонн нүүрсний тээвэрлэлт хийх боломж бүрдэнэ гэж байсан. Тэгэхээр энэ боомтын замын ажлыг яаралтай эхлүүлэхгүй бол нүүрсний экспорт тийм ч урт настай зүйл биш болчихлоо. Тэгэхээр яамны зүгээс “яаралтай” гэдэг горимоор жагсаалт гаргах хэрэгтэй юу?

-Засгийн газрын 2018 оны 330 дугаар тогтоолоор “Ундрах говь” ХХК-тай концессын гэрээг байгуулах зөвшөөрөл олгосноор 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” гэрээ байгуулсан бөгөөд концесс эзэмшигчийн зүгээс гэрээнд заасан гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүдийг хангаснаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр концессын гэрээ хүчин төгөлдөр болж, зам барилгын ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдсэн боловч орон нутгаас зам барих зурвас газрын зөвшөөрөл олгогдоогүйгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд зам барилгын ажлыг эхлүүлж чадаагүй. УИХ болон Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд аймгийн удирдлагуудаас авто зам дайран өнгөрөх сумдын удирдлагад үүрэг, чиглэл өгч ажилласны дүнд 2022 оны 01 дүгээр сард Хүрмэн сумын Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/05 дугаар захирамж гарснаар тус чиглэлийн замын 3 дугаар хэсэг буюу 92 км замын барилгын ажил эхлүүлэх журмын шаардлага хангагдаж, ажлаа эхлүүлэхээр 2022 оны 03 дугаар сарын 31-нд гүйцэтгэгч компаниуд техник, тоног төхөөрөмжөө нүүлгэн шилжүүлж эхэлсэн боловч нутгийн ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран тодорхойгүй хугацаагаар саатаад байна.

-Боомтын автозамуудын хувьд хүнд даацынх байх шаардлагатай. Тэгэхээр манай замын компаниуд хэр шаардлага хангаж байгаа вэ. Зам барилгын өртгийн хувьд өнгөрсөн жилүүдээс хэр нэмэгдэж орж ирж байна вэ. Хүндрэлтэй асуудал нь юу байгаа вэ?

-Мэдээж эдийн засгийн үр өгөөж, хэрэгцээ шаардлагад үндэслэн уул уурхайн бүтээгдэхүүн экспортолж буй боомт чиглэлд тусгай зориулалтын авто замуудыг төлөвлөн, барьж байгуулж байна. Манай үндэсний компаниуд жил ирэх бүр туршлага хуримтлуулан, техник тоног төхөөрөмжийн хувьд чадавхжиж байгаа, ямар ч хүн аливаа ажлыг олон давтан хийх тусмаа ажлын чанар, бүтээмж нь сайжирдаг шүү дээ. Төгрөгийн ханш уналт болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан зам барилгын ажлыг өртөг нэмэгдэж байдаг. Ялангуяа Ковид-19 цар тахал болон манай хөрш орнууд, дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан барилгын материал, нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн учир зам барилгын ажлын төсөвт өртөг дор хаяж 50 хувь нэмэгдээд байгаа нь өөрийн хөрөнгөөр зам барилгын ажил гүйцэтгэхээр шалгараад буй концесс эзэмшигчийг багагүй алдагдалд оруулж байгаа нь тодорхой. Үүнээс гадна алдагдсан боломж гэж байна. Хэрэв 2020 онд замын зурвас газрыг нь олгосон бол гэрээний дагуу өдийд авто зам ашиглалтад орж, үр өгөөжийг хүртэж эхлэх байлаа.

-Автозамын бодлогын хэрэгжилт ер нь ямар түвшинд байгаа вэ. Ахиад Цагаандэл уулын боомтын авто замаар жишээ авья. 270 км зам барих ажил 2014 оноос эхлээд яригдсан. ТЭЗҮ бусад судалгаанууд хийгдсэн гэдэг мэдээлэлтэй байгаа. Гэвч орон нутгаас үүдэлтэй саатчихдаг. Яг үнэндээ АН эрх барьж байвал МАН, МАН эрх барьж байвал АН гаралтай эсэргүүцэгчидтэй болчихдог. Ер нь орон нутгийн удирдлагууд Засгийн газар нэг түвшинд ойлголцож чадаж байгаа юу?

-Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 46 дугаар тогтоолоор Монгол Улс, БНХАУ-ын 2 талын зорчигч, ачаа тээврийн “Цагаандэл Уул-Өлзий” байнгын ажиллагаатай авто замын боомтыг байгуулахаар шийдвэрлэсэн. Нэгэнт авто замын боомт байгуулах шийдвэр гарсан тул уг боомтыг холбосон хатуу хучилттай авто замыг барьж байгуулах шаардлагатай бөгөөд эдийн засгийн үр өгөөж, хувийн хөрөнгө оруулалт татах боломжийг нь судалж үзээд “Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км хатуу хучилттай авто замын төгсгөлөөс Цагаандэл-Уул хилийн боомт хүртэлх хүнд даацын 270 км авто замын төсөл”-ийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх саналыг дэвшүүлж, Засгийн газрын 2017 оны 277 дугаар тогтоолоор Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад тусган хэрэгжүүлсэн. Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн улмаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээвэр ашиглалтын зардлыг бууруулах бодлогыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд Засгийн газрын 2018 оны 379 тогтоолоор “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглаж журам”-ыг батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү журмын 2.3-т “Авто зам, замын байгууламжийг холбогдох стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу хатуу хучилттай барина” гэж тодорхой зааж өгснөөр уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн улмаас нутгийн ард иргэд, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах боломжийг нээж өгсөн.

Аймаг, сумын удирдлагуудын хувь төслийг хэрэгжүүлэх асуудалд нэгдмэл байр суурьтай байгаа гэж ойлгож байгаа.

-Зэлтэрийн боомт, Бичигтийн боомт, Ханги чиглэлийн автозамуудыг концессын гэрээгээр гүйцэтгэхээр ажлыг эхлүүлсэн тухай сайд мэдээлэл өгч байсан. Дараагийн концессоор хийгдэхээр шийдэгдсэн замын ажлуудын талаар мэдээлэл өгөөч?

-Тиймээ Зэлтэрийн боомт, Ханги боомт чиглэлийн авто замын барилгын ажил концессын гэрээгээр хэрэгжиж байна. Бичигт боомт чиглэлийн авто зам төслийг Төрийн өмчит концессын зүйлээр хэрэгжүүлэх Засгийн газрын шийдвэр байгаа ба концесс олгох уралдаант сонгон шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Одоогоор өөр концесс буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хилийн боомт чиглэлд нэмж хэрэгжүүлэх төслийн шийдвэр гараагүй байна.

-Концесс гэхээр хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр хийгээд ашиглалтаа хариуцаад явна. Багагүй эрсдэл үүрдэг. Ялангуяа автозам бол нийтийн эзэмшлийн өмч. Тэгэхээр концесс байгуулахаар танайд санал тавьж байгаа хувийн хэвшлийнхэнд эрсдэл багатай байхад төрийн зүгээс хэрхэн дэмжлэг үзүүлдэг юм бэ?

-Хөрөнгө оруулалтаа хэрхэн нөхөх нөхцөл концессын төрлөөс шалтгаалдаг. Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай, хөрөнгө оруулалтаа замын хураамжаас нөхөх боломжтой төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх бодлогыг баримталж байна. Тодруулж хэлбэл, концессын “барих-ашиглах-шилжүүлэх” төрөл бөгөөд концесс эзэмшигч нь Концессын хууль болон гэрээний дагуу өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр тухайн төслийг санхүүжүүлээд, гэрээнд заасан хугацаанд төлбөр авч, засвар арчлалт, ашиглалтын бэлэн байдлын ханган ажиллаад, хугацааны эцэст үнэ төлбөргүйгээр улс болон орон нутагт хүлээлгэн өгөх нөхцөлтэй. Мэдээж хувийн хэвшлийн байгууллага тухайн төсөлд хөрөнгө оруулалт хийхийн тулд төслийн баримт бичиг заасан нөхцөлөөр ашиг орлого, эрсдэлээ тооцож үзсэний үндсэн дээр төсөлд оролцох саналаа ирүүлдэг бөгөөд гэрээний хэлэлцээрийн шатанд төрөөс нэмэлтээр үзүүлэх дэмжлэг юу байх талаар харилцан тохиролцдог.

Концессын тухай хуульд заасны дагуу концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтын талаарх саналыг бэлтгэж Засгийн газарт оруулах, уралдаант шалгаруулалтын баримт бичгийг төрийн захиргааны холбогдох байгууллагатай хамтран боловсруулах, концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлах, түүнийг зохион байгуулж дүгнэх, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд, үнэлгээ хийх, хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Уг хуульд “эрх бүхий этгээд” гэж төрийн өмчийн концессын зүйлийн хувьд концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг хэлнэ” гэж заасан бөгөөд энэхүү чиг үүргийг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байна. Харин Зам, тээврийн хөгжлийн яам нь концессын хуулийн дагуу “Зохицуулах байгууллага” бөгөөд концессыг хэрэгжүүлэхэд  шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох, үнэ тариф тогтоох, концессын зүйл, эсхүл түүгээр үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг батлах, мөрдүүлэх үүргийг хүлээдэг.

-Байгаа мэдээллээс харвал Ханги чиглэлийн 416 км автозамын араас Цагаан дэл уулын 270 км автозам бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хувьд нэлээн зардал шаардах нь. Хоёулаа концесс гэж харагдаж байсан. Ханги чиглэлд давхар төмөр замын төсөл эхэлсэн байгаа. Харин Цагаандэл уул боомтын автозамын хувьд гүйцэтгэх хувийн хэвшил нь бэлэн байгаа ч ажил эхлэхгүй байгаа. Шалтгаан нь зөвхөн орон нутгийн иргэдийн эсэргүүцэл үү. Эсвэл өөр шалтгаан байна уу? Энэ замын эдийн засгийн ач холбогдлыг та бүхэн хэрхэн харж байгаа вэ?

- Өмнөговь аймгийн ард иргэдийн хүсэлтийн дагуу Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт шинээр нээгдэж буй “Цагаандэл Уул” хилийн боомт болон тус боомт чиглэлд барихаар төлөвлөж буй хатуу хучилттай авто замын төслийн хэрэгжилт нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх эсэхийг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг холбогдох яамд, орон нутгийн төлөөллийг  оролцуулан Зам, тээврийн хөгжлийн  сайдын тушаалаар байгуулж, 2022 оны 03 дугаар сард Өмнөговь аймагт ажилласан. Ажлын хэсэг замын трассын дагуу явж, ард иргэд, малчидтай уулзаж, төр засгийн бодлого шийдвэрийг танилцуулж, санал хүсэлтийг нь сонсоход шинэ боомт нээснээр олон уурхайн үйл ажиллагаа идэвхжиж, зарим цуцлагдсан лицензүүд сэргэн, олборлолт, тээвэрлэлт эхэлснээр өмнөх Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын адил байгаль орчин бохирдож, тоосжилт ихээр үүсэн, экологийн тэнцвэрт байдал алдагдаж, онгон дагшин байгаль талхлагдан, эрүүл газар нутаг, малын бэлчээр хомсдож, малчид бид уурхайн компаниудад шахагдан, эрүүл, аюулгүй, тайван амьдрах нөхцөлгүй болох аюул нүүрлэж буй тул малчид бид хилийн боомт болон авто замын төслийг эсэргүүцэж байгаа, хэрэв сумдад байгаа ашиглалтын лицензүүдийг цуцалсан тохиолдолд боомт нээх болон зам барихад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан. Өөр бусад шалтгаан бий эсэх талаар тодорхой баримттай хэлэх зүйл алга.

Энэхүү авто замын төсөл хэрэгжсэнээр Тавантолгойн бүлэг орд газрын нүүрсийг экспортлох шинэ гарц нээгдэж, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх, тухайн замын дагуу Номгон, Хүрмэн сумын нутагт байрлах ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, аймгийн төв болон Хүрмэн сумыг хооронд нь болон хилийн боомттой хатуу хучилттай авто замаар холбох, тээвэрлэлтийн улмаас байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, тээвэр ашиглалтын зардлыг бууруулах, бүс нутаг цаашлаад улс орны эдийн засгийн өсөлтийг дэмжих таатай нөхцөл бүрдэх юм.

 -Яагаад ингэж асууж байна вэ гэхээр УИХ-ын тогтоолоор нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд 2024 онд ашиглалтад орох автозамын нэг нь энэ байсан санагдана. ТЭЗҮ нь тэгж гарсан байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл ажил нь эхлээгүй байгаа замууд 2024 он гэхэд ашиглалтад орох уу? Магадгүй хойшилж болзошгүй гэж харж байгаа төслүүд байна уу?

-Цагаандэл-Уул хилийн боомт хүртэлх хүнд даацын 270 км авто замын төслийн  концессын гэрээнд авто замыг Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор барьж дуусган, ашиглалтад оруулахаар заасан байдаг бөгөөд замын зурвас газрын зөвшөөрөл олгогдсон бол гэрээний дагуу 2021 онд ашиглалтад орох бүрэн боломжтой байсан. Зам барилгын ажил улирлын чанартай хийгддэг тул иймэрхүү шалтгаанаар зам барилгын ажил гүйцэтгэх таатай цаг хугацааг алдаад байвал 2024 онд ашиглалтад оруулах асуудал хойшлох нь тодорхой юм.  

 

СЭТГЭГДЭЛ

Comments

  • Image

    11:28:41 94.181.158.63


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6