Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийд соёлын экспортлогч орон болохыг Засгийн газар бүх талаар дэмжинэ
Image
Хятад улс Оростой хийх худалдаагаа хялбаршуулахыг зорьж байна
Image
Булган аймаг хүнсний ногооны тариалангаа 140 га талбайгаар нэмжээ
Image
Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэх талаар санал солилцов
Image
“Samsung”-ийн өв залгамжлагчид өршөөл үзүүлжээ
Image
Монголоор дайруулан Хятад руу тээврийн коридор байгуулахаар төлөвлөж байна
Image
Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоох дэд бүтцийн бүтээн байгуулалт эхэллээ
Image
"Парис-2024" олимпын эрхийн оноо олгох бадминтоны тэмцээн Улаанбаатарт болно
Image
Европын орнууд Франц руу гал сөнөөгчдөө илгээж байна
Image
Төрийн дээд одон медалиар шагнав
Image
ХОВД: Хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалалт хөгжиж байна
Image
Маргааш баруун болон төв, говийн аймгийн ихэнх нутгаар бороо орно
Image
Үндэсний спортын VII наадамд 1700 орчим тамирчин өрсөлдөнө
Image
Залуучуудын хөгжлийн аян эхэллээ
Image
“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэрэгжиж байна
Image
Японы судлаачидтай хамтран Алтай таван богдод мөстлөгийн судалгаа хийж байна
Image
ХОВД: 400 өрхийг хөнгөлөлттэй үнээр цэвэр, бохир усны шугамд холбохоор болжээ
Image
Их Британид 100 мянга гаруй хэрэглэгч хий, цахилгааны төлбөрөө төлөхгүй гэдгээ мэдэгджээ
Image
Путин Медведевийг Украин руу илгээжээ
Image
Архангайн дүүжин гүүрний ажил зогссон гэв
Image
Оросууд Ираны дрон ашиглаж сургалт хийж байна
Image
Энхтайваны гүүрний зүүн талаас Махатма Гандийн гудамж хүртэлх замыг хаана
Image
“Прокурор тогтоолд өөрчлөлт оруулсан учир зохиомол хэрэг гэж үзсэн”
Image
Швейцар улс ОХУ-д Украины ашиг сонирхлыг төлөөлөх боломжгүй гэж үзжээ
Image
Япон, ДЭМБ эрүүл мэндийн асуудал хариуцсан шинэ байгууллага байгуулахаар тохиролцжээ
Image
Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээжээ
Image
МАГАТЭ: "Запорожье" АЦС-ын ойролцоох цэргийн ажиллагаа цөмийн сүйрэлд хүргэж болзошгүй
Image
ОПЕК энэ оны нефтийн эрэлтийн урьдчилсан таамаглалыг бууруулжээ
Image
Үлэг гүрвэлийн музей байгуулах талаар санал солилцов
Image
Долоодугаар сард 1.7 тн үнэт металл худалдан авлаа
Image
Латвийн парламент ОХУ-ыг "терроризмыг ивээн тэтгэгч улс"-аар зарлалаа
Image
Ипотекийн 355 орчим тэрбум төгрөгийн зээлийг 4.5 мянган өрхөд олгоод байна
Image
АХБХ-ны дэд ерөнхийлөгч, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар орон нутагт ажиллав
Image
Элчин сайд Филип Малон, морин спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ
Image
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Майкл Клечески Олимпик хауст зочлов
Image
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан тариаланчидтай уулзаж байна
Image
Шахмал түлшний түүхий эдийг төмөр замаар тээвэрлэнэ
Image
Монгол Улс НҮБ-д “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэл”-ээ танилцуулна
Image
ЖАЙКА-тай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжүүлж байна
Image
ГХЯ: Солонгост болж буй үерт Монгол Улсын иргэн өртөөгүй
Image
ӨНӨӨДӨР: Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн барилга угсралт эхэлнэ
Image
Ирэх онд Их Британи улсын гурван өрх тутмын нэг нь ядууралд нэрвэгдэнэ гэв
Image
Долоодугаар сар дэлхийн хамгийн халуун саруудын нэг болжээ
Image
БАЯН-ӨЛГИЙ: Иргэд сард 1,3 тэрбум төгрөгийг үүрэн холбоонд зарцуулж байна
Image
Усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см-ээр нэмэгдэв
Image
Ким Жөн Ун коронавирусний халдвар аваад эдгэрчээ
Image
Юн Сок Ёл ирэх долоо хоногт Билл Гейтстэй уулзана
Image
Пакистаны амьтны хүрээлэн 12 арсланг дуудлага худалдаагаар худалдана
Image
Рейн мөрний ус багассан нь Германы эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болзошгүй байна
Image
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал өндөрлөв
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Зүүдний тайлал
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Бөглүү арал дээр төрөөд бүх францын хаан болсон Наполеон
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
Ма Мин: БНХАУ-тай хил залгаа зарим аймагт туршилтын журмаар хяналтын камер суурилуулна
Image
“Топоор” ажиллагааны цаана МАН-ыг үгүй хийх санаархал байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Нэвтрүүлэгч И.Ичинхорлоогийн залуу ахуй цагийн нүцгэн зураг
Image
Mongolian Hot girls
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
ТОП МОДЕЛ Д.ПҮРЭВСҮРЭН ПОРНО КИНОНД ТОГЛОЖ БАЙСАН БАЙНА
Image
ЗУРАГЧИН BEL ЖҮЖИГЧИН А.ГЭРЭЛЦЭЦЭГИЙГ НҮЦГЭЛСЭН ҮҮ
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Х.БАТТУЛГА: МОНГОЛЫН ГЕОЛОГИЧИД, ХАЙГУУЛЧИД ҮНДЭСНИЙ ГЕОЛОГИЙН АЛБАТАЙ БОЛЖ БАЙГААД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ
Image
ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР: ИРГЭДЭД 0.7 ГА ГАЗРЫГ ДАХИЖ ӨМЧЛҮҮЛЭХГҮЙ
Image
ХЯТАДЫН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ГЭМТ ХЭРЭГТЭН
Image
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хуванцар хог хаягдлын асуудалд шийдэл олохыг зорьж байна
Image
МҮН-КИМИЙН УУЛЗАЛТ СОЛОНГОСЫН ХОЙГТ ЭНХ ТАЙВАН, ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТИЙГ ЦОГЦЛООХОД ТУСАЛНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
Image
ҮХЛЭЭС ДАХИН АМЬДАРСАН ХҮМҮҮСИЙН СОНИРХОЛТОЙ ТҮҮХ
Image
Цагдаагийн 100 гаруй албан хаагч төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаалаа
Image
ХӨЛБӨМБӨГИЙН 2018 ОНЫ ДАШТ-ИЙ 1/8 ШИГШЭЭ ТОГЛОЛТЫН САЛХИЙГ ФРАНЦ-АРГЕНТИН ХАГАЛНА
Image
Баруун аймгуудад хамгийн их цастай байна
Image
Хуулийн байгууллагуудын шатрын тэмцээнд УИХ-ын Тамгын газрын баг гуравдугаар байр эзлэв
Image
Мэдээллийн технологийн чиглэлээр ҮНЭГҮЙ сургалтад хамруулж эхэллээ
Image
Гандангийн Орхоны 2, 3, 4 дүгээр гудамжыг АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИШИГ гудамж болгоно
Image
таван толгойн орд хятадуудын эрхшээлд байна.
Image
Сонгуулийн үеэр ариутгал халдваргүйжүүлэлтэд 2 тэрбум гаруй төгрөг зарцуулна
Image
АНАГААХЫН СУРГУУЛЬД ЭЛСЭГЧДИЙН ТОО 20 ГАРУЙ ХУВИАР ӨСЖЭЭ
Image
960 айлын орон сууцны хорооллын ажил удахгүй эхэлнэ
Image
ОЛОН УЛСЫН НАЙРАМДАЛ ЦОГЦОЛБОРТ 600 ГАРУЙ ХҮҮХЭД ЭРХЭЭ ХАМГААЛАХААР ЧУУЛЖ БАЙНА
Image
ЦАС МӨС, ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА
Image
Монгол ардын секс оньсого
Image
БАЯР НААДМЫН ЗАСВАР, ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ИРЭХ САРЫН 1-НД ДУУСГАХЫГ ШАДАР САЙД ҮҮРЭГ БОЛГОЛОО
Image
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно
Image
Ижил хүйстэн загвар өмсөгч Билли найз залуугаа илчлэв
Image
Нью-Йоркт Хилари Клинтоны нүцгэн баримал байрлуулахыг завдав
Image
Парисын хэлэлцээрт оруулах Монгол Улсын хувь нэмрийг тодорхойлохоор зорьж байна
Image
ИРАНЧУУД “ХЕЗБОЛЛАХ” БҮЛЭГЛЭЛД НУУЦААР ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЖ БУЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
ОРОН НУТГИЙНХАА ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРАЛЦАХ 27 ХҮҮХЭД ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДЛАА
Image
“Apple” үйлдлийн системийнхээ шинэчилсэн хувилбарыг гаргажээ
Image
Дуучид иргэдийг төлөөлж чадах уу
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ХҮЧТЭЙ ЦАСАН ШУУРГАТАЙ
Image
ЦЭРЭГ ТАТЛАГА ӨНӨӨДӨР ДУУСНА
Image
Image

G7: Украиныг тууштай дэмжиж, Орос, Беларусийн эсрэг хоригийг чангатгана

Долоогийн бүлэгт багтдаг өндөр хөгжилтэй гүрнүүдийн удирдагчид Германы Бавари мужид хийсэн дээд хэмжээний уулзалтынхаа үр дүнгийн талаар мэдэгдэхдээ, Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж буй Украин улсыг хэрэгцээ шаардлагын хэрээр дэмжихэд бэлэн гэдгээ амлалаа. АНУ, Герман, Япон, Их Британи, Франц, Итали, Канадын төр засгийн тэргүүн нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд “бид санхүү, хүмүүнлэг, цэрэг, дипломатын тусламж дэмжлэгийг Украинд шаардлагатай хэмжээгээр үргэлжлүүлэн үзүүлнэ” гэжээ. Энэ мэдэгдэл нь Украиныг дэмжих тал дээр барууныхны дунд санал зөрөлдөөн гарсан гэх яриа хөөрөө үндэслэлгүй болохыг нотлон харуулах зорилготой байв. Жил бүр болдог G7-гийн саммитын үеэр уламжлал ёсоор тэгш бус байдлыг халах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, терроризмыг сөрөн зогсох, мэдээллийн технологийн хөгжил, ардчиллыг хамгаалах, биологийн олон төрөл зүйлүүдийг хамгаалах гэх мэт дэлхийн хэмжээний глобал асуудлуудыг хэлэлцдэг. Харин энэ удаад Бавари дахь Элмау шилтгээнд болсон уулзалтын үндсэн сэдэв нь Орос-Украины дайн, Москвад шахалт үзүүлэхтэй холбоотой байлаа. G7 нь 1976-1997 оны хугацаанд “Долоогийн бүлэг” гэсэн бүтэцтэй байсан бол ОХУ түүнд нэгдсэнээр “Наймын бүлэг” болсон юм. 2014 онд Крымын асуудлаас үүдэн барууны орнуудын удирдагчид Сочид болох байсан уулзалтад оролцохоос татгалзан Оросыг оролцуулалгүйгээр Брюссельд цуглаж уулзсанаас хойш эргээд G7 болж хувирсан билээ. Алт, нефть, хийн хоригууд Эрс шийдэмгий, хатуу үг хэллэг бүхий дээрх хамтарсан мэдэгдэлд, Орос ба Беларусийн эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгах талаар дурджээ. Тухайлбал, уулзалтанд оролцогчид Оросын алтыг худалдан авахаа зогсоох шийдвэр гаргалаа. Орос улс алтны экспортоос жилд 15,4 тэрбум доллар олдог ба дайн эхэлснээс хойш алтны эрэлт өссөн нь Оросын олигархууд хоригоос зайлсхийхийн тулд алтан гулдмайг их хэмжээгээр худалдан авах болсонтой холбоотой. Орос улс алт олборлолтоор дэлхийд 2 дугаарт ордог бөгөөд дэлхий даяар жилд олборлож буй нийт алтны 10 орчим хувийг нийлүүлдэг байна. Барууны хориг нь зах зээлд алтны хомсдол үүсгэж, үнийг нь өсгөж магадгүй бөгөөд удахгүй нефть, хийн нэгэн адил алтыг рублиэр зарж эхлэхийг үгүйсгэх аргагүй хэмээн Оросын шинжээч В.Сагалаев таамаглажээ. Алтыг экспортлоход дамжуулах хоолой, асар том танкерууд шаардлагагүй тул нефть, хий экспортлохоос хамаагүй хялбар. Ийм учраас алтанд хориг тогтоох нь үр дүн муутай. Алтны хориг тавихаар төлөвлөж байгаагаа АНУ, Их Британи, Япон, Канад улс саммит эхлэхээс өмнө мэдэгдсэн бол Герман, Франц, Итали гурав түүнд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Ж.Байден илэрхийлжээ. Үүний зэрэгцээ Оросын нефтийн үнэд дээд хязгаар тогтоох, ингэснээр тус улсын нефтиэс олж буй хэт их ашгийг багасгая гэсэн АНУ-ын саналыг G7-ийн орнууд хэлэлцлээ. Франц улс уг санааг зарчмын хувьд дэмжиж байгаа боловч ийм хязгаарыг G7 бүлгийн орнууд бус харин олборлогч буюу экспортлогч орнууд тогтоох нь илүү оновчтой гэж үзжээ. Одоогоор үнийн босго тогтоох механизмыг хэрхэн бий болгох, хэрхэн ажиллуулах нь яг тодорхойгүй байна. Гэхдээ Оросын нефтийг их хэмжээгээр тээвэрлэж буй тохиолдолд, мөн үнэ нь тодорхой хязгаараас давсан тохиолдолд тээврийн даатгал хийхийг хориглох замаар үүнийг хэрэгжүүлэх магадлалтай. Үүний зэрэгцээ, G7-гийн удирдагчид Орост хандан Украины боомтуудыг бүслэн хааж буй үйлдлээ нэн даруй ямар ч болзолгүйгээр зогсоож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг чөлөөтэй тээвэрлэх боломжоор хангахыг уриаллаа. Хар тэнгис ба Азовын тэнгис дэх боомтуудыг Оросын цэрэг бүслэн хаасны улмаас Украин улс өдөр бүр 140 сая долларын алдагдал хүлээж байгаа ажээ. Дайнаас өмнө Украины төсвийн орлогын 25-30 хувийг экспортоор бүрдүүлж байсан тул боомтуудын үйл ажиллагааг сэргээх нь нэн чухал зорилт мөн. Үүнтэй холбогдуулан Барууны удирдагчид 2022 онд Украинд төсвийн дэмжлэг болгон 29,5 тэрбум доллар олгоход бэлэн байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Оросын бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй татварыг нэмэгдүүлж, үүнээс орох орлогыг Украиныг дэмжихэд зарцуулах боломжийг Долоогийн бүлэг судалж байна. АНУ, Япон, Шинэ Зеланд зэрэг улсууд Оросын бараанд ногдуулах татвараа нэмэгдүүлсэн бол Оросын нефтиэс багагүй хамааралтай Европын Холбооны гишүүн орнууд шинээр тариф тогтоох асуудлыг судалж байгаа ажээ. Түүнчлэн G7-гийн орнуудын удирдагчид улс төрийн шалтгаанаар эх орноосоо дүрвэсэн Оросын иргэдэд туслах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж “улс орнуудын дотоодын хууль тогтоомжуудын шаардлагад нийцүүлэн Путиний дэглэмийн хавчлагад өртөж буй орос иргэдийг хамгаалах болно” гэж мэдэгдэв. Өвлөөс өмнө дайныг дуусгана Украины Ерөнхийлөгч В.Зеленский Баварийн дээд хэмжээний уулзалтад онлайнаар оролцож, Долоогийн бүлгийн удирдагчдад хандан үг хэллээ. Тэрбээр Украины болон нийт Европын эрх ашигт нийцэх тодорхой алхмуудыг хийх, Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх тал дээр идэвхтэй ажиллахыг барууны орнуудад хандан уриалжээ. Аюулгүй байдлын баталгаа олгосон тохиолдолд Оросын цэргийн тусгай ажиллагаа гэх мэт хямрал үүсэхгүй гэдгийг Украины Ерөнхийлөгч онцолсон байна. В.Зеленский хэлэхдээ, фронтын шугамаас хол орших хотуудыг хамгаалахын тулд пуужингаас хамгаалах орчин үеийн системүүд Украинд хэрэгтэй байгааг дурдсаны зэрэгцээ хүнд зэвсэглэл нийлүүлэхийг G7-гийн удирдагчдаас хүслээ. Түүний үзэж байгаагаар, Барууны орнуудаас зэвсэг авснаар өвлөөс өмнө дайныг зогсоох боломжтой ажээ. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэлэхдээ “эрх чөлөөний төлөө тодорхой төлөөс төлөх хэрэгтэй, Украиныг дэмжинэ гэдэг бол барууны холбоотнуудаас төлөөсийг нь төлж буй тэрхүү үнэ цэнэ мөн” гэлээ. Цаг хугацаагаар хязгаарлагдахгүй дэмжлэг Шаардлагатай хэмжээгээр тусална гэх үг хамтарсан мэдэгдэлд дурдагдсан нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна. Учир нь, Долоогийн бүлгийн зарим улс төрчид, ялангуяа Герман, Францын улстөрчид “дайн сунжрах нь тухайн улсуудын ба дэлхийн эдийн засагт нөлөөлөх тул дайныг аль болох ойрын хугацаанд дуусгах нь зүйтэй” гэсэн санааг илэрхийлэх болсон юм. Харин НАТО-гийн гишүүн Их Британи, Польш, Балтийн орнуудын удирдагчид дайныг зогсоохын эсрэг байр суурьтай байгаа бөгөөд учир нь, дайныг зогсоовол Орос улс түр амсхийх хугацааг дахиад шинэ дайн өдөөхөд ашиглана хэмээн болгоомжилж байгаа аж. Европын зарим улсад явуулсан санал асуулгын дүнг үзвэл, Оросыг шийтгэх гэхээсээ илүүтэй үнийн өсөлтийг зохицуулах нь илүү чухал гэж дүгнэж буй иргэдийн тоо өсжээ. Ялангуяа Франц, Герман, Италид ийм хандлага түлхүү ажиглагдах болсон байна. Харин дайныг хэзээ, ямар нөхцлөөр дуусгах вэ гэдгийг Украин улс өөрөө шийдэх ёстой гэсэн байр суурин дээр бүгд санал нэг байгаа юм. Долоогийн бүлгийн хурлаар хэлэлцсэн /Орос-Украинтай холбоогүй/ томоохон асуудал бол “хөгжиж буй буй орнуудын дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулан 600 тэрбум долларын санхүүжилтыг ойрын 5 жилийн хугацаанд босгох” тухай юм. Энэ нь 2013 оноос хэрэгжиж буй Хятадын “Бүс ба зам” санаачилгатай өрсөлдөхүйц төсөл бөгөөд “ардчилсан улсуудтай түншилсний тодорхой давуу талуудыг хөгжиж орнуудад харуулах болно” гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден онцлон тэмдэглэлээ. Үүнтэй холбогдуулан дурдахад, G7-гийн энэ удаагийн цугларалтанд түнш орнууд буюу Африкийн Холбоог даргалж буй Сенегал улс, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж буй Аргентин улс, G20-ыг даргалж буй Индонез, Энэтхэг, ӨАБНУ-ын төлөөлөгчид оролцлоо.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6