Ховд: Энэ оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг мэргэжлийн байгууллагаас танилцууллаа.
Энэ сарын 28, 29-нд зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас орно.
Салхи энэ сарын 27-29-нд ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас секундэд 4-9 метр байна.
Агаарын температурын хувьд энэ сарын 28-ны өдрөөс нийт нутгаар хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй. Мөн бусад нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ