Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ХААН банкны үнэт цаасыг бүртгэж, анхдагч зах зээлд арилжихыг зөвшөөрлөө
Image
Хорват дэлхийн 5 удаагийн аварга Бразилын шигшээг гэрт нь буцаав
Image
"МОНЦАМЭ-гийн анхны мэдээ" баримлыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейд хүлээлгэн өгөв
Image
"Тавантолгoй" ХК-д ажиллах онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн ажлыг хүлээлцүүлжээ
Image
ДАРХАН-УУЛ: Мал тооллогод 140 тоологч ажиллаж байна
Image
ДАРХАН-УУЛ: Шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах бус эмзэг бүлгийн өрхүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлнэ
Image
НҮБ-ын Хүүхдийн сан цахим сургалтын хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
Image
ДАРХАН-УУЛ: Үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг нээлттэй болгоно
Image
СЭЛЭНГЭ: Дасгалжуулагч Д.Энхбат төрийн одон хүртжээ
Image
ТӨВ: Аймгийн хэмжээнд 1540 бизнес эрхлэгч эмэгтэй байдаг
Image
БАЯНХОНГОР: Хамгийн эртний настай чулуулаг олдсон Бүрэг хангай уул
Image
ӨМНӨГОВЬ: Оюуны спортоор хичээллэж байгаа тамирчдыг дэмжинэ
Image
“BUILD MONGOLIA 2023” үзэсгэлэнгийн талбайн захиалга үргэлжилж байна
Image
ДУНДГОВЬ: Авлигын эсрэг видео, шторк, контентуудыг бэлтгэн олон нийтэд хүргэлээ
Image
ОХУ-аас 253, БНХАУ-аас 267 вагон дизелийн түлш орж иржээ
Image
ӨВӨРХАНГАЙ: Авлигын эсрэг сэдвээр сурагчдад хичээл заалаа
Image
Японы тэрбумтантай хамт Сар луу аялах хүмүүсийн нэрс тодорчээ
Image
Нууцын зэрэглэлээс гаргасан 9 гэрээг мэдээллээ
Image
Москвагийн томоохон худалдааны төвд гал гарчээ
Image
Б.Нетаньяху засгийн газрыг эмхлэн байгуулах хугацаагаа сунгах хүсэлт гаргажээ
Image
ТӨВ: Жендэр хариуцсан мэргэжилтний орон тоог шинээр бий болгожээ
Image
АТГ: Нүүрсний асуудалд холбогдогсод гадаадад хөрөнгөө байршуулсан гэх мэдээллийг шалгаж байна
Image
“Юнивишн” компанид хэрэглэгчтэй байгуулсан гэрээний хэд хэдэн заалтыг өөрчлөх шаардлага хүргүүлжээ
Image
УБТЗ экспортын шинэ тээврийг өнөөдрөөс эхлүүлж байна
Image
ЗАСГИЙН ГАЗАР: “Тавантолгой” ХК-ийг Засгийн газрын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
Image
КАТАР-2022: Бразил Хорватын эсрэг тоглолтод бүх хүчин чадлаа дайчлах хэрэгтэй
Image
Коронавируст халдварын 54 тохиолдол шинээр бүртгэгдэв
Image
ДОРНОГОВЬ: Тариалан эрхлэгчдийн тоо 78.1 хувиар нэмэгджээ
Image
Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болголоо
Image
“Тавантолгой” ХК-д ажиллах бүрэн эрхт төлөөлөгчөөр П.Сайнзоригийг томилов
Image
ДОРНОГОВЬ: Сайншанд хотын хүн ам жилд 900-1000 орчмоор нэмэгдэж байна
Image
ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: Арвайхээрт 500 тн багтаамжтай, хүнсний ногооны бүрэн автомат зоорь барина
Image
ХӨСҮТ: Монгол Улсын хэмжээнд омикроны гурав дахь давалгаа буурч байна
Image
Х.Нямбаатар: Нүүрсний экспортод нөлөөлөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна
Image
АНУ-ын Конгрессын доод танхим батлан хамгаалах салбарын төсвийн төслийг баталжээ
Image
Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд нийт 707 мянган хүн хамрагдаад байна
Image
СҮХБААТАР: Цэцэрлэг, сургуулиудад гал тогооны тоног төхөөрөмж олгов
Image
Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой 9 гэрээг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ
Image
Өнгөрсөн сард 270 иргэн эрүүл мэндийн салбарт өргөдөл, гомдол, санал ирүүлжээ
Image
ГЕГ-ын дарга Б.Асралтыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Image
АРХАНГАЙ: Аудитаар 6,215.0 сая төгрөгийн зөрчил илэрчээ
Image
Дотоодын тав, гадаадын хоёр эрдэмтнийг академичаар сонгов
Image
ӨВӨРХАНГАЙ: Малчдад хөнгөлөлттэй үнээр малын тэжээл нийлүүлэх шийдвэр гаргалаа
Image
ГОВЬ-АЛТАЙ: Шинээр гэр бүл болж буй малчин өрхөд 50 толгой бог мал олгоно
Image
МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛД: Аялал жуулчлалын салбарт улирлын хамаарлыг багасгахыг зорьж байна
Image
ӨВ СОЁЛ: П.Батжаргал: Тагнайн ташилт биш хэл, уруулын товширго гэх нь оновчтой
Image
Саудын Араб, БНХАУ "иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа
Image
Хорват улс Шенгений бүсэд ирэх нэгдүгээр сараас нэгдэнэ
Image
Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцогчийг цаазаар авсанд дургүйцлээ илэрхийлжээ
Image
“Баянхонгор” баг Волейболын үндэсний Дээд лигийн аварга болов
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Сурагчид гэмт хэргийн золиос болох нь нэмэгджээ
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
“SHINee” хамтлагийн дуучин 27 насандаа таалал төгслөө
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Японд цусаа гартал зодолдсон хэмээх залуус үнэн учрыг тайлбарлалаа
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
"Зэвүүн яриа" -нд " Өгзөг" Баярмаа оролцлоо
Image
Манай орны 316 гол горхи, 413 булаг шанд ширгээд байна
Image
Нөхөр нь Google Map-аар явах замаа харж байтал эхнэрийгээ 5 жилийн өмнө хуурч байсныг олж мэджээ
Image
Герман эмч нар Төв аймагт ажиллаж байна
Image
Алтайн хойлгийг тээвэрлэх гэж байсан зөрчлийг илрүүлжээ
Image
Малын хорогдол өмнөх оны мөн үеийнхээс буурчээ
Image
Нагояагийн их сургуультай хамтын ажиллагаа үргэлжилнэ
Image
Поп дива Ж.Алтаагийн тоглолтуудын хувцсаар модель охид гангарлаа
Image
Тээврийн салбарт Монгол, Беларусь улс хамтран ажиллахаар боллоо
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААС ТАТГАЛЗАВ
Image
Хятадаас БНАСАУ-д нийлүүлсэн боловсруулсан нефтийн хэмжээ өсжээ
Image
“ТОД КАННАМ” ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ
Image
Цаг агаарын мэдээ
Image
МЗХ-ны Үндэсний залуучуудын зөвлөл хуралдана
Image
Ээжийг нь согтож ухаанаа алдсан үед нь хүүг нь хулгайлан зугтжээ
Image
Амралтын өдрүүдэд “Нарантуул” зах руу нэмэлт автобус үйлчилнэ
Image
Баруун 4 зам орчим агаарын бохирдол хамгийн их байна
Image
Завханы зургаан суманд эмэгтэй хүн амын эзлэх хувийн жин өндөр байна
Image
Тэмцэгчид Цагаан ордны хашааг давбал “зэрлэг ноход”-той тулгарахыг Дональд Трамп анхааруулав
Image
Богд суманд цагдаагийн барилгын шав тавилаа
Image
Швейцарын Зэвсэгт хүчин томоохон сургуулилалт хийжээ
Image
КУБАД КАСТРОГИЙН ЭРИН ҮЕ ӨНДӨРЛӨНӨ
Image
Журам зөрчсөн монгол жолоочийг 5000 хүртэл юаниар торгоно
Image
“Эрүүл мэндийг дэмжих төв” иж бүрэн үйлчилгээ үзүүлнэ
Image
АТОЗ: ОФФШОР БҮСЭД БАЙГАА 17 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫГ ЭРГҮҮЛЭН АВЧРАХ ТАЛААР МОНГОЛЫН ТӨР АЖИЛЛАХГҮЙ БАЙНА
Image
АН-ын даргад нэр дэвшигчид 250 саяын эрэлд гарав
Image
Австралийн Ерөнхий сайд коронавирусний халдвар авчээ
Image
ҮЙМЭЭН ДЭГДЭЭСЭН ЖАГСАГЧДЫГ БАРИВЧЛАН СААТУУЛСАН БАЙНА
Image
Гэрийнхээ Интернэтийн хурдыг үнэ төлбөргүйгээр нэмэгдүүлдэг итгэмээргүй аргууд
Image
Энхийг сахиулагчид тусгаарлалтаас гарлаа
Image
Европын эрчим хүчний салбарын хямрал өвөл дуустал үргэлжилж магадгүй байна
Image
Image

Д.Отгонсүрэн: Эх бүтээлүүдийг үзэж буй учир монголчууд маань их азтай

Хүн төрөлхтний түүхэнд шашин чухал байр суурь эзэлж ирсэн учир улс орон бүрийн сүм гоёмсог хээнцэр, өвөрмөц чамин байдлаараа урлахуйн гайхамшигт соёлын өвийн нэгэн төв болж байдаг онцлогтой. Түүн лугаа адил дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн хамгийн том цэвдэг дээр 114 жилийн өмнө босгосон, Чойжин ламын сүм музей Монгол Улсын хосгүй үнэт өвүүдийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж байна. Ингээд тус сүм музейн захирал Д.Отгонсүрэнтэй ярилцсанаа толилуулъя. -Дэлхийн хөшөө дурсгалын сангаас 22 улсын 25 газрыг шалгаруулсны дунд Чойжин ламын сүм музей маань багтжээ. Энэ хүрээнд ямар ажил өрнөж байна вэ? - Дээрх төслийн хүрээнд Монгол Улс тэр дундаа Чойжин ламын сүм музейн дурсгалт барилга нь дэлхийд гайхагдах соёлын өв гэдгийг олны анхааралд хүргэхээс гадна сэргээн засварлалтад хөрөнгө босгох, техникийн тусламж авах зэрэг боломж бүрдсэн. АНУ-аас архитекторч Стивен Ж.Келли манай оронд хүрэлцэн ирж, сэргээн засварлалтын чиглэлийн мэргэжилтэн, судлаач зэрэг 30 гаруй хүнд онолын хичээл заан, дадлагын ажлаа Чойжин ламын сүм музей дээр явуулсан нь хүний нөөцийг хөгжүүлэх, туршлага хуримтлуулах үр дүнтэй ажил болсон. Улмаар АНУ-ын сэргээн засварлалтын төсөлд шалгаран энэ жил Ядам сүмийг маань иж бүрэн сэргээн засварлаж байна. “Дэлхийн хөшөө дурсгалын сан”-гаас яаралтай авран хамгаалах шаардлагатай түүх, соёлын өвийн талаар олон улсын хараат бус шинжээчдийн санал болгосон 250 обьектоос 22 орны 25 обьектыг дурдсаны нэгээр “Чойжин ламын сүм музей” шалгараад байна. - Энэ Ядам сүмд хоёрхон хүн л ордог байсан юм билээ. Сүм доторх "нууц сүм" гэмээр зөвхөн нууц хаалгаар ордог байсан энэ сүмд өдгөө олон түмэн зочлох боломжтой юу? - Ядам сүм бол Чойжин лам Лувсанхайдавын бясалгал бүтээлээ үйлддэг байсан тусгай сүм юм. Тийм учраас түүний бясалгадаг гол Ядам бурхдыг энэхүү сүмд залсан байдаг. Энэ сүмийг “Ядам сүм” гэж нэрлэсэн нь ч үүнтэй холбоотой. Ядам сүм нь бусад сүмээсээ хэрмэн хашаагаар тусгаарлагдсан бөгөөд тухайн үед Чойжин ламаас өөр хүн тус сүмд ордоггүй байсан гэдэг. Чойжин ламын сүмийг ном хурж байсан тэрхүү хуучин төрхөөр нь хадгалан өнөөгийн бидэнд өвлүүлсэн тул бурхад сахиусууд нь шүншигтэй хэмээн шүтдэг мөргөлчид олон байдаг. Өдгөө хүн болгонд нээлттэй болсон. -Чойжин ламын сүмийг анх байгуулсан болоод өнөөд ирсэн түүх ч их сонирхолтой? -Уран барилга, уран баримал, уран зургийн цогцолбор чуулган болсон Чойжин ламын сүмийг 1904-1908 оны хооронд Монголын төр, шашныг хамгаалан, хамаг амьтны тусыг бүтээхийн тухайд Чойжин сахиус буулгаж, хурал ном хурж байх зорилгоор Төрийн их Чойжин Лувсанхайдавт зориулан бүтээсэн. Лувсанхайдав нь Төр шашныг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст VIII Богд Жавзандамба хутагтын төрсөн дүү юм. Уг сүмийг Халх Монголын бүх нутаг хошуудаас 300 гаруй шилдэг урчуудыг цуглуулан Омбо ламын удирдлага дор бүтээжээ. Монголын түүх соёлын үнэт өв хадгалагдан буй энэхүү сүм нь ард олны дунд “Төрийн чойжин Лувсанхайдавын сүм”, “Нууц тарнийн сүм” хэмээн алдаршсан бөгөөд 50 орчим хурлын лам, таван сүм, хоёр жастайгаар хурал ном хурж байгаад 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед битүүмжлэн хааж, лам нарыг нь тараасан гэдэг. Ингээд 1941 онд БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар тэргүүн зэргийн хамгаалалтад авч, 1942 онд Судар бичгийн хүрээлэнд шилжүүлэн тусгай зочин элчин төлөөлөгчдөд үзүүлж байгаад, 1962 оноос нийтэд үйлчилдэг музей болсон түүхтэй. - Энэ сүмтэй холбоотой ам дамжсан яриа ард түмний дунд их тархсан байдаг. Тухайлбал, Засгийн газрын ордныг Чойжин ламын сүмийн чанх хойно байгуулсан нь тохиолдлын зүйл биш гэх юм билээ? -Одоогийн та бидний харж байгаа энэ сүм нь Төрийн их Чойжин Лувсанхайдавын хоёр дахь сүм бөгөөд эхний нь учир битүүлгээр шатсан байдаг. Тухайн үед тус сүмийг дахин байгуулахын тулд газар шинжээч лам нар Хүрээний хамгийн цэвдэгтэй газрыг догшид сахиус буухад тохиромжтой гэж үзэн сонгосон гэдэг. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, бид Монголын урлагийн зөвлөлтэй хамтран 2017-2018 онд Рожер Перри гуайн санхүүжилтээр музейн дурсгалт барилгад учирч болох 9 төрлийн эрсдэлийн судалгааг мэргэжлийн байгууллага, эрдэмтдээр судлуулсан юм. Чойжин ламын сүм музейн хашаан дотор Улаанбаатар хотын хамгийн том цэвдэг оршдог. Монгол Улсын “Улаан ном”-д орсон ургамлууд ургадгийг судалгаагаар тогтоосон. Гэтэл хашааны гадна талын хөрсний бүтэц тэс өөр, цэвдэггүй байна гэдгийг судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид маань тогтоож гайхаж байсан. Бид сайн мэддэггүй болохоос цэвдэг бол байгаль экологийнхоо хувьд их ач холбогдолтой юм билээ. Тиймээс цэвдгийг нь алга хийж болохгүй гэж бидэнд судлаачид зөвлөсөн. Манай соёлын өв маш учир жанцантай газар баригдсан гэсэн бидний итгэл үнэмшлийг шинжлэх ухааны үүднээс ингэж баталгаажуулсан. 114 жилийн өмнө, техник технологи өнөөгийнх шиг хөгжөөгүй тэр үед цэвдэгтэй газар хэмээн лам нар мэдэж байсан нь үнэхээр гайхмаар шүү. Өдгөө ч Дээрхийн гэгээн Далай ламын дэргэдэх Гүртэнбүүд Чойжин сахиусаа буулгасаар байна. Үндэсний тусгаар тогтнолоо олоход хүч хөдөлмөрөө гаргасан, амь хайргүй зүтгэсэн хүмүүсийг шагнаж урамшуулсны дотор Төрийн Чойжин Лувсанхайдав маань багтсан түүхийн баримт бий. Төрийн Чойжин гэдэг нь төр өнө мөнх оршихын тухайтад оршиж байсан. Энэ мэт учир шалтгааны улмаас газар шинжээч лам нар Төрийн чойжин буюу Чойжин ламын сүмийн чанх хойно чиг барьж, Засгийн газрын ордоныг барьсан гэдэг. Үнэхээр манай сүм музейн тухай баримтын болон аман түүх их бий л дээ. -Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд 700 гаруй сүм хийдийг устгасан. Гэтэл Хүрээний төвд байсан энэ сүм л хөндөгдөлгүй, ганцаар үлдсэн нь энэ сүмийн онцгой нандин шүтээн, гоёмсог тансаг байдалтай нь холбоотой байх, тийм үү? -Өнөөдрийг болтол бид архивт сууж судалсаар байна. Дээр дурдсанчлан Ерөнхий сайд А.Амар, маршал Х.Чойбалсан нарын шийдвэрээр 1938 онд сүмийн шашин номын үйл ажиллагааг хааж үзэсгэлэн, судалгааны чиглэлээр авч үлдэх шийдвэрийг гаргаж, одоогийн Шинжлэх ухааны академийн харьяанд шилжүүлсэн юм билээ. Гэтэл 1938 он гэдэг бол хэлмэгдүүлэлтийн он жил байлаа шүү дээ. Сүмийн хувь заяаг шийдэх тэрхүү торгон мөчид судалгааны зорилгоор авч үлдэх нь зүйтэй гэдэг өргөх бичгийг хэсэг эрдэмтэн судлаач өргөн барьсан байдаг. Мөн Оросын уран барилгач Васильев уран барилгын хувьд дахин давтагдашгүй гайхалтай бүтээл болохыг тодорхойлсон нь Хүрээний төвд орших энэхүү “Төрийн сахиусны өргөө”-г нураалгалгүй авч үлдэх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн болов уу. Ингэснээр Монголынхоо хамаг л соёлын хосгүй нандин өвийг хадгалж авч үлдэж чадсан гэж боддог. Энэ сүмд Өндөр гэгээн Занабазарын 21 дарь эх, Язгуурын таван бурхан, Ногоон дарь эх бүгд байсан түүх бий. Сүүлд Богдын Ногоон ордон Богд хааны ордон музей болоход энэ сүмээс 21 Дарь эхийг, Өндөр хоршоог Дүрслэх урлагийн музей болоход язгуурын 5 бурхны 4 бурхныг илгээсэн байдаг. Мөн тухайн үеийн төр нийгмийн зүтгэлтнүүд энэхүү сүмийн бурхан шүтээнд сүсэглэдэг байсан гэдэг ба "Анхны долоо" манай Улаан сахиусын өмнө эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэнэ хэмээн цусан тангараг өргөсөн тухай аман түүх байдаг. -Ташрамд сонирхоход, Өндөр гэгээний мутрын бүтээл гэдгийг яг яаж таньж, баримтжуулдаг юм бэ? -Өндөр гэгээний бүтээлүүдийн баримал цутгуур дүрүүдийн гол онцлог нь хувь хэмжээ буюу (тиг) овор байдал буюу дүрийн шинж чанараараа ялгагдана. Тухайлбал, сэтгэлийн төгс амар амгаланг олсныг нүүр царайны төрх байдлаас, зовлонгоо бүрэн төгс ялсныг нь биеийн төгс гоо сайхнаас нь харж болно. Бие, хэл, сэтгэлийн төгс амар амгаланг олбол ийм лагшинтай болдог гэж үздэг. 32 билэг 80 найрагт заасан тэрхүү онолыг хэлбэржүүлэхэд Өндөр гэгээний бүтээлийн гол онцлог нь оршдог. - Өдгөө тус музейд буй 6000 гаруй үзмэрээс хэд нь хосгүй үнэтээр ангилагдаж байна вэ? -Чойжин ламын сүм музейн сан хөмрөгт 75 дэсийн 77 хосгүй үнэт үзмэр хадгалагддаг. Манай монголчууд маш их азтай, яагаад гэвэл эх бүтээлүүдийг үздэг. Гэтэл бид Монголдоо байгаа хосгүй нандин үзмэрүүдээс илүү гарахааргүй бүтээлүүдийг гадаадад очоод бүр дугаарлаж, тэгээд илүү үнэтэйгээр үзэж байна. Тэгэхдээ эх бүтээлийг нь бус, хуулбарыг нь зонхилон харж байгаа шүү дээ. Өндөр гэгээн Занабазар бол дэлхийн хүн. Тэр хүний мутраар бүтээгдсэн болон шавь нарынх нь бүтээл буюу сургууль хийц нь дэлхийд гайхагдсаар байна. Урлагийн бүтээл гэдэг бол үнэ цэн нь он жил явах тусам нэмэгдэж байдаг, мөнгө төгрөгөөр хэмжишгүй учраас үнэлж чадахгүй, үнэлж чадахгүй байгаа учир хосгүй үнэт үзмэр гэж нэрлээд буй хэрэг шүү дээ. Тийм хосгүй үнэт үзмэрүүд энэ сүм музейд өдгөө ч байна. Тэгэхээр бид маш их азтай. Магадгүй яваандаа, улс орон хөгжөөд ирэхээр, гадаадын жишгээр эх хувиа үзэгчдэдээ гаргадаггүй болохыг үгүйсгэх аргагүй юм. -Музейн хосгүй үнэт үзмэрүүдийн талаар нэг ярилцлагад багтаах аргагүй тул тэр бүгдийг очиж үзэх цагийг уншигчдадаа олгоод түүвэрлэн ярилцъя. Буддын шашинтай улс орнууд дотроо хамгийн том хэмжээтэй, үнэ цэнтэй баг танай музейд л буй. Бусдынхаас чухам юугаараа онцлогтой вэ? - Манай музейд Монгол Улсын хамгийн олон цамын баг хадгалагддаг. Үүнээс Гомбо сахиус, Улаан сахиусны цамын баг, иж бүрэн хувцас хэрэглэлтэйгээрээ онцлог юм. Хүрээ хийцийн Улаан сахиусны иж бүрэн цамын өмсгөл нь сүм хийдийг барьж байгуулахаас эхлээд хадгалагдаж ирсэн бөгөөд урлахуйн ухаан талаасаа маш нарийн хийцтэй, тэр хэрээр том судлагдахуун юм. Сахиусны хилэнт дүрийг байгалийн 6000 орчим шүрээр урласан энэхүү гайхамшигт бүтээл нь Монгол Улсын хосгүй үнэт дурсгал юм. Улаан сахиусны шүрэн баг 20 кг орчим, иж бүрэн хувцас хэрэглэгдэхүүнтэйгээ 70 орчим кг болдог. Тухайн үед улаан сахиусын цамын хувцсыг хурал ном хурж, нямбанд сууж, бясалгал хийсэн биедээ ямар нэгэн шарх сорвигүй эрүүл чийрэг залуу лам хүн өмсөж цамд гардаг байсан гэдэг. -Чойжин ламын сүм музей 20 дугаар зууны эхэн үеийн уран барилгын гайхамшигт дурсгал гэж үнэлэгддэг. Дахин давтагдашгүй хийцлэл, гоёмсог урлалынх нь талаар та юу юуг нь онцлох вэ? -Үнэхээр энэ сүмийг 110 гаруй жилийн өмнө яаж ийм уран тансаг бүтээсэн юм гэж гайхмаар байдаг. Сүмүүдийн тааз, хана туурга маш уран нарийн хийцлэлтэйгээс гадна цаасан шуумал болон зэс хөөмөл бүтээлүүд нь дурсгалт барилга байгууламжтайгаа хамт бүтээгдсэн байдаг. Тийм ч учраас Монголын урлагийн зөвлөл, МСS группийн “Өв эрдэнэ” төсөлд шалгаран Дэлхийн хөшөө дурсгалын сангаас зарласан 22 улсын 25 гайхамшигт дурсгалын нэгээр тодрон дэлхий нийтийн анхааралд хүрээд байгаа юм. - Дэлхийд алдартай сүмүүдийн түүх домог нь тухайн дурсгалыг ихэд алдаршуулсан нь цөөнгүй. Энэ нь соёлын өвдөө олны анхаарлыг татахын тулд тэр талын мэдээллийг чадмаг олзолж, сурталчилдагтай холбоотой байх. Тухайлбал, хананд нь ямар төрлийн будаг түрхсэнийг тогтоож чадаагүй гээд л колумбчууд Лас Лхасын сүмээрээ гайхуулдаг. Тэгэхээр Чойжин ламын сүм музейн маань хувьд, барилга байгууламжаас нь салгаж болохгүй үзмэрүүд гэдгийг хэрхэн ойлгох вэ? -Ихэнх хүн орж ирээд харааны түвшний үзмэрээ л хараад байдаг. Уг нь бол таазнаасаа эхлээд хармаар байгаа юм. Бүтээлийг дандаа учир утгатай, бэлгэдэлтэй, агуулгатай урласан байдаг. Тиймээс тайлбарлуулаад үзвэл манай музейд маш олон цаг саатах боломжтой. Тааз, ханан дээрээ уран зурагтай, хана туургандаа модон урлал сийлбэрүүдтэй, цаасан шуумлаар 16 Найданг ингэмэл аргаар буюу хагас товойлгон бүтээсэн ийм уран тансаг барилга байгууламж үнэхээр ховор юм. - 2015 онд нийслэл хотоос занданшсан шүтээн олдож дуулиан тарьснаас өмнө бол танай музейн нэг үзмэр олны анхаарлаас нэлээд ангид байсан. Яг ямар учиртай шүтээн-үзмэр танайд заларч байна вэ? - Сүсэгтнүүд Чойжин лам Лувсанхайдавын номын багш Номун хаан Балданчоймболын лагшингийн шүтээнийг занданшуулсан дүр хэмээн сүсэглэн мөргөдөг. -Тэрхүү занданшуулсан шүтээнийг ямар учир бэлгэдлээр бүтээсэн байдаг вэ? -Сэтгэл нь гэгээрлийн амар амгаланг олж, нирваанд орших үед бие лагшинг нь эрдэнэ мэт үздэг. Тийм учраас тэр биеийг 2 янзаар шүтээнчлэн шүтдэг. Занданшуулаад царай төрхийг нь бурханчлан шүтдэг. Нөгөө талаас, галд чандарлахад биен дотроос нь олон өнгөт эрдэнүүд гарч ирдгийг ринсрэл гэдэг. Түүнийг тааллын шүтээн буюу суварганы бумбанд залж тахиж шүтдэг. Энэ мэт учир шалтгааны улмаас манай обьект төвийн халаалт ч үгүй, төвлөрсөн шугам ч байхгүй. Тиймээс манай музейд ирж байгаа зочид 114 жилийн өмнөх түүхээр аялж байна гэж ойлгож болно. Төвлөрсөн шугамд өдгөө ч холбогдох боломжгүй болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоосон. Тиймээс манай сүмүүд сэрүүний улиралд маш хүйтэн буюу хүйт хургасан байдаг. 114 жилийн өмнө эсгий гуталтай лам нар хурал хурж байсан бол өдгөөгийн манай ажилтнууд өвлийн цагт эсгий гуталтайгаа ажиллаж байна. Гэтэл биднээс үзэгчид ая тухтай, дулаан орчинд үйлчлүүлэх орчин нөхцөлийг шаарддаг. Ийм нөхцөлд хэрхэн дэлхийн жишиг, стандартад нийцсэн музей болгох вэ гэсэн асуулт урган гарч байгаа юм. Наад зах нь бэлэг дурсгалын дэлгүүр, кофе шоптой байх хэрэгтэй шүү дээ. Музейгээс гаргасан эрдэм шинжилгээ, судалгааны олон сайхан бүтээлийг олон түмэнд таниулан сурталчилмаар байна. Энэ бүхнээс улбаалан музейн эзэмшлийн газар дээр олон улсын музейн стандарт жишигт нийцсэн үзэсгэлэнгийн танхим, сан хөмрөг, бэлэг дурсгалын дэлгүүр, кофе шоп бүхий шинэ барилгатай болохыг зорьж байна. Энэ зорилтыг маань Соёлын яамнаас дэмжин ажил хэрэг болгох гэж байгаад манай хамт олон баяртай байгаа. -Чойжин ламын сүм музей маань хэдэн жилийн өмнө өндөр барилгуудад хавчигдаад хэцүү болсон байсан. Зарим газраа булаалгасан гэсэн мэдээлэл ч гарч байсан. Одоо хэн ч халдашгүй болж чадсан уу? - Тийм ээ. Саяхан 2010 он гэхэд л музей маань кадастрын зураг, гэрчилгээ ч үгүй явж ирсэн байсан. Уг нь Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолд Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсийг 2 га газар байхаар тогтоосон байдаг. Гэтэл энэ тогтоол амьдрал дээр хэрэгжээгүй олон жил явснаас эргэн тойрны олон байгууллага музейн газарт нэвтрэн байшин барьж, газрын гэрчилгээ авсан байсан. Ингээд бид газраа буцаан авахаар шүүхэд 5 маргааныг үүсгэн, 10 гаруй жил уйгагүй хөөцөлдлөө. Музейн хувьд хуульчийн орон тоо, өмгөөлөгчийн зардал байхгүйгээс үүдэн тухайн үед бидэнд хүндрэл бэрхшээлүүд тулгарсан. Энэ тухайгаа удирдах дээд байгууллагууддаа цаг тухай бүрд нь уламжилж ирсэн. Гэвч газрын асуудал шийдэгдэлгүй олон жил шүүхээр явсан тул бид хүчин мөхөстөж олон газраас тусламж хүссэн. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй биднийг өмгөөлөх компани тэр бүр олдоогүй ээ. Ингээд Ж.Сүхбаатар захиралтай “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирм биднийг дэмжиж, 2016 оноос хойш үнэ төлбөргүйгээр манай газрын маргаан дээр ажилласан. Ингээд бид 2022 онд газрын 5 маргаанаа амжилттай шийдвэрлүүлэн, 2 га кадастрын зураг, газрын гэрчилгээтэй болсон. Энэ ташрамд тус байгууллагын хамт олонд талархлаа илэрхийлье. Олны буянаар музей маань сайхан болж байна аа.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6