Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Н.Учрал: Намайг дэмжиж, санал бодлоо чөлөөтэй солилцсон залуучууддаа баярлалаа
Image
ШУУД: Сонгинохайрханчуудаа ХҮЧЭЭ НЭГТГЭЕ уулзалт эхэллээ
Image
Гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа таны заавал анхаарах ёстой зүйлс
Image
Хамгийн эрүүл өглөөний хоол бэлтгэх 3 жор
Image
Хүсэл, мөрөөдлөө бодит болгох төсөөллийн хүчний тухай. Өөрийнхөө зорилгыг биелүүлэхэд үүнийг хэрхэн ашиглах вэ?
Image
Бид гараа зөв угааж сурсан. Одоо нүүрэндээ хүрдэг зуршлаа хэрхэн дарах вэ?
Image
24/7 гэртээ байх нь бидний арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Image
Маскне буюу шинэ төрлийн батга: Маскнаас болж үүссэн арьсны асуудалтай хэрхэн тэмцэх вэv
Image
Та энэ алдартнуудыг найзууд гэвэл итгэх үү?
Image
"Шинэ хобби" - Тэтгэвэртээ гарсан эр нарны гайхалтай зургуудыг буулгажээ
Image
"Шинэ хобби" - Тэтгэвэртээ гарсан эр нарны гайхалтай зургуудыг буулгажээ
Image
Өртөөний улаач лугаа өртөөлөн давхих илчит тэрэгний машинч
Image
Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж эхэллээ
Image
Хятадын компаниудад АНУ руу долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхийг зөвшөөрнө
Image
ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 458 мянга давжээ
Image
Их аварга Харумафүжи Д.Бямбадорж “Хантайшир” дэвжээг тэргүүлнэ
Image
Дөрвөн 7 хоногт хэрхэн гоолиг бэлхүүстэй болох вэ?
Image
Таныг 30 жилийн дараа тэрбумтан болгох хувьцаанууд
Image
Жүржийг яагаад улаан торонд хийдэг вэ?
Image
Филиппиний Ерөнхийлөгч хар тамхины наймаачдыг өршөөлгүй хядна гэв
Image
Цeмeнт ачиж явсан ачааны машин олон автомашин, пост мөргөсөн ноцтой осол гарлаа
Image
Хоолны жор: Хятад маягийн будаатай хуурга
Image
Жорж Флойдтой салах ёс гүйцэтгэх ёслолд Трамп оролцохгүй
Image
Хамгийн бага зардалтай косплэйчин
Image
Алдартай уран зургуудад дүрслэгдсэн газрууд хаана байдаг вэ?
Image
"Сайхан цаг ирэхэд гэр бүлийг минь эмчилсэн хүмүүсийг гэртээ урин талархлаа илэрхийлнэ"
Image
Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн тоо өмнөх сонгуультай харьцуулахад 1 хувиар буурчээ
Image
Монголын шигшээ баг Японы багийг аравдугаар сард нутагтаа хүлээн авна
Image
Спортын ертөнцөд: "Justice for George Floyd"
Image
Хэрэглэхгүй хувцсаа зорилтот бүлгийн иргэдэд өгөөрэй
Image
Бразилд нэг өдөрт 30 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 1008 хүн нас барлаа
Image
Венесуэл коронавирустэй тэмцэх гэрээ байгууллаа
Image
“Энэхүү нислэг нь Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал боллоо”
Image
22 настай нэг оюутан эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ
Image
Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээгээр шинэ коронавирусийн халдвар нэмж илэрлээ
Image
Д.Амарбаясгалан:Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэнэ
Image
Номын баяр маргааш үргэлжилнэ
Image
Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна
Image
Нийслэл хотоо ойжуулах ажил эрчимтэй хэрэгжиж байна
Image
Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн
Image
Сибирийн газрын тосны цооногт гарсан галыг их буугаар буудаж унтраана
Image
Бурхан багшийн их дүйчин өдөр 100 мод тарилаа
Image
Ховор ан амьтан агнасан 5 гэмт хэргийн эзэн холбогдогчийг прокурорын байгууллагад шилжүүлжээ
Image
Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан
Image
Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй
Image
Ж.Сүхбаатар: Байгалийн баялгаас ард иргэд хүртэх боломжийг нээсэн
Image
Сонгинохайрханчуудаа!!! Эвийн хүчээ нэгтгэе!!!
Image
Хан-Уул дүүргийн иргэд Банзрагчийн Түвшинг онцолж байна
Image
Чингэлтэйчүүд “Боломж олгогч, Боломжийн хүн”-ээр Ж.Сүхбаатарыг сонгож байна
Image
СХД-ийн МАН-ын нэр дэвшигчид иргэдтэй уулзалт хийлээ
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Нүүрний эгнээнд суух нэгэн хүүд багш дургүй байдаг байлаа…
Image
ЭНЭ ЖИЛИЙН ТОП 100-Д М-СИ-ЭС ГРУППЭЭС ХАМГИЙН ОЛОН БУЮУ 12 КОМПАНИ ШАЛГАРЧЭЭ
Image
Хүүхдийн баяраар Төв талбайд ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулагдахгүй
Image
Монголын баг Оросын багт 6:3-аар ялагдав
Image
Ө.ЭНХТҮВШИН САЙД ХУДЛАА ХЭЛСЭН НЬ ХОЁР АЛХАХГҮЙ БАРИГДАВ
Image
Д.Оюунхорол: Үүлэнд нөлөөлөх аргаар бороо оруулсны үр дүнд түймрийн эрч буурч байна
Image
Эрхэм сайд аа хууль зөрчихөө болъё оо !!!
Image
ТӨРИЙН ӨМЧИЙН 15 СУРГУУЛЬ, 17 ЦЭЦЭРЛЭГТ ИНДЕКСИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЛОО
Image
SOS: Хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлэлтэй залуучууд яагаад ажилд орж чадахгүй байна вэ?
Image
МОНГОЛ ЦЭРГИЙН ТҮҮХИЙГ ӨГҮҮЛСЭН ҮЗЭСГЭЛЭН НЭЭВ
Image
"Аав таньдаа" хандивын тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна
Image
Селена Гомез 100 сая дагагчтай болов
Image
Элчин сайдаас бууж буй С.Баярын оффшор дансны асуудлыг шалгаж эхэлжээ
Image
Өнөөдөр цагаан луу өдөр
Image
“Мона Лиза”-гийн цаана өөр хөрөг байгааг илрүүлжээ
Image
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудыг тендерийн хувийг хахууль хэлбэрээр авсан байж болзошгүй хэргээр АТГ, ЦЕГ-аас шалгаж эхэлжээ
Image
Өртөө хоорондын төмөр замыг ариутгаж байна
Image
НИЙСЛЭЛД 3000 ГАРУЙ ИРГЭН ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ӨГЧЭЭ
Image
МОНГОЛБАНК: Таван хувийн зээлийг зогсоох асуудал яригдаж байгаа нь үнэн
Image
ДАРХЛААЖУУЛАЛТЫН 10 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
Image
Өнөөдрийн турш өдөржин сонсох ёстой гэвэл дараах 7 дуунаас алийг нь сонгох вэ?
Image
Хар тамхиар машин худалдаж авахыг оролджээ
Image
Мэдээллээ үнэн зөв, бүрэн бүртгүүлсэн тохиолдолд НӨАТ-ын буцаан олголт авна
Image
Шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусээр халдварлаагүйг тогтоосон
Image
Жүжигчин Б.Тамирын шинэхэн “ХАЙР”
Image
Залуусын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ
Image
“Эрдэнэт”-ийн хувийг ингэж шийдвэл...
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Баян эрийг өөртөө хэрхэн дурлуулах тухай хичээл зааж байна
Image
Цөмийн хатан хаан уу, чимээгүйн содон дүр үү
Image
Image

Эвийг хичээсэн тав

Эе, эвийг хичээх даалгавараван сурталчилгаагаа эхлүүлсэн Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн сурталчилгаа ид дундаа орж, Хэнтий, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Төв, Багануур, Багахангай дүүрэгт ажиллаад байна. Маргааш Өмнөговь, дараа өдөр нь Дундговь аймагт ажиллах аж. Нэр дэвшигчид намын даргын сонгууль болохоос урьтаж, 40 хоногийн хугацаанд багтаан нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт ажиллаж, тус, тусын мөрийн хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх бодлогоо гишүүддээ тайлагнана.

Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр нар өрсөлдөж буй. Бараг фракц бүрээс нэг төлөөлөл намын даргад нэр дэвшсэн гэж ч тодорхойлж болохоор байгаа. Тэдний хэн нь, хэн бэ?.

С.ЭРДЭНЭ:

“Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулахад томоохон хувь нэмэр оруулсан гэж цоллогддог “Шонхор” фракцийн тэргүүн С.Эрдэнэ намын даргад өрсөлдөж байгаа нь одоогийн дарга З.Энхболдын байр суурийг сахиж, үлдэхийн тулд хийж буй алхам ч гэж тайлбарлах хүн олон бий.

1990 оноос хойш улс төрийн тогоонд чанагдахдаа тэрбээр юу эсийг үзэх вэ, “Аавынд” ч сууж үзсэн. Нэгэн үе УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржтой нийслэлийн Ардчилсан намын даргын суудлаас болж, хэвлэлээр дамжуулан байлдаж байв. “Тамга тэмдгийг нь шилжүүлэхгүй” гэдэг хатуухан мэдэгдлийг хийж байсан ч эцэст нь Ш.Түвдэндорж, нийслэлийн Ардчилсан намыг удирдсан юм. Тогоондоо багтаж чадахгүй болтлоо хоёр тийшээ харсан тэднийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нь эвлэрүүллээ гэж хэвлэлүүд тухайн үед тодотгож байсан удаатай.

Тэр жил ганц Ш.Түвдэндоржтой ч тамга тэмдгийн хэрүүл хийгээгүй, намын дарга Н.Алтанхуягтайгаа түс тас үзэлцдэг байв. Хаалттай хаалганы цаана нармайгаа нээлцэхээс наахнуур болж өнгөрсөн бүлгийн хурлын талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ширээ сандлаа балбаж, над руу гараа чичлэн хашгирсан нь Н.Алтанхуяг болохоос би биш” хэмээн хэвлэлийнхэнд тайлагнасан удаатай.

Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр УИХ-д гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан нам Засгийн эрх барих хугацаанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан. Энэ хугацаанд нийтлэлч Б.Батбаяртай том хэрүүл дэгдээж амжсан байдаг.

Ардчилсан намын даргад өрсөлдөх болсон шалтгаанаа “Бид өнөөдөр Ардчилсан намын шинэтгэлийн их аянд хамтдаа гарч байна. Энэ намыг байгуулсан цагаас хойш 26 жилийн алдаа, оноонд хамт туулж ирсэн журмын нөхөдтэйгээ өрсөлдөж байна. Сунгаа бидний шинэчлэлийн төлөөх хувь нэмэр, хамтын зүтгэл гэж харж байна. Тиймээс Ардчилсан намын олон гишүүд энэ сунгааг намын төлөө хийж байгаа бидний хамтын ажиллагаа гэж харж, тэгш, шударга харж сонголтоо хийгээсэй гэж хүсч байна” хэмээн тодорхойлсон юм.


Д.ЭРДЭНЭБАТ:

Ардчилсан нам дотроо нэлээд хүчтэйд тооцогддог МҮДН фракцад харьяалагддаг. Автын инеженер мэргэжилтэй тэрбээр 2008-2012 онд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болж, Засаглах эрхийг авахад түүнийг хамгийн том үүрэг гүйцэтгэсэн гэж намын нөхөд нь үнэлдэг. Намын гал тогоог барьж байсан учраас Ардчилсан нам яавал ялалтад хүрдэг, яавал ялагдалд хүрдэг вэ гэдгийг хамгийн сайн мэдэх хүний нэг.

УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа тэрбээр өмнөх дөрвөн жилд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Аж үйлдвэрийн сайдаар тус, тус ажилласан. Сайдын алба хаших хугацаанд нь Ардчилсан намын бүлгийг дахин Д.Эрдэнэбат шиг эрс шулуун, хүчтэй улстөрч удирдах шаардлагатай байна гэдгийг хэвлэлүүд хөндөн бичсэн удаатай.

Олонхийн бүлгийг удирдаж байхдаа тэрбээр “УИХ, орон нутгийн сонгуульд сонгогчдынхоо итгэлийг олоогүй нам татан буугддаг байх ёстой” гэсэн асуудлыг бүлгийн хурлын үеэр гишүүд хөндлөө хэмээн хэлснийг нь Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан өлгөж аван ихээр уурсаж байв. Хэлсэн, ярьсныг нь хэвлэлүүдэд дамжуулсан нь тэр байсан болохоос биш энэ асуудлыг хөндсөн гишүүн нь өөр хүн байдаг.

2016 оны УИХ-ын сонгуульд нам нь ялагдал хүлээж, орон нутгийн сонгуулийг удирдан орох хүн ховордсон тэр үед намын нөхдийнхөө даалгавраар үүрэг хүлээн ажилласнаар ханатай суудлыг авч ирсэн гэдэг үнэлгээг гишүүд нь өгдөг.

Намын даргад өрсөлдөх болсон шалтгаанаа тэрбээр “Энэ намын даргын сунгаанд оролцох нь намын нэр хүндийн асуудал шүү гэдгийг намын гишүүд, дэмжигчид хэлсэн учраас би оролцож байгаа. Энэ оролцоо нь бидний хувьд унаж байгаа ардчилалын үнэлэмжийг дээшлүүлэх, баталгааг хангах, Ардчилсан намын шинэтгэлийг цоо шинэ суурин дээр авч явах шинэчлэлийг шаардаж байгаа учраас намын даргын сунгаанд оролцож байна” хэмээн тайлбарласан юм.


Ж.БАТЗАНДАН:

Хуульч мэргэжилтэй тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Улс төрд орох замнал нь иргэний нийгмийн байгууллагын хүчтэй дуу хоолой болж явснаар эхэлдэг. Ардчилсан намд хожуу элссэн ч нэлээд цуутай улстөрчдийнх нь нэг. Намаас намайг нь хөөх нь гэж сенсааци дэгдээх бол энүүхэнд.

Ямар сайндаа л Ардчилсан намын Их хурлаас намын даргад өрсөлдөх нэр дэвшигчид 250 саяын босго тавьсныг хамгийн их эсэргүүцэж, элдвээр гоочилсон байтлаа намын даргад өрсөлдөгчдийн бүртгэл эхлэхэд хамгийн түрүүнд нэрээ бүртгүүлж, дуулиан тарих билээ. Хэлснийхээ эсрэг хийдэг улстөрчийн нэг гэж тодорхойлж болох болов уу.

21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажиллахад нэр дэвшигчдээс тэр хэмжээний зардал шаардах нь дамжиггүй. Гэтэл энэ зардлыг хэнээр даалгаж, намын даргад өрсөлдөх ухаан сийлсэн юм бүү мэд, тавьсан шалгуур хангахгүй нэр дэвшигчийг бүртгэхгүй гэсэн учраас 250 сая төгрөгөө босгоод л өрсөлдөж байна.

Тэрбээр Ардчилсан намын даргад өрсөлдөх болсноо зарлахад УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Ахыгаа төрийн нарийн болгох гээд Ардчилсан намын Засгийг Монгол Ардын намтай нийлээд унагачихдаг Ж.Батзандан намын дарга болвол өөрөө сайд болох гээд намаа зарчих байлгүй” хэмээн жиргэсэн нь бий.

Өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй гэж улстөрийн хүрээнийхэнд шүүмжлүүлдэг ч заримдаа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж түүнийг үнэлдэг. “Шонхор” фракцад харьяалагдаж явсан, гэхдээ өөрийн эрх ашигт нийцүүлэхийн тулд нэг их фракцад хайрцаглагддаггүй гэх нь бий.

Намын даргад өрсөлдөх болсон үндэслэлээ тэрбээр “Ардчилсан нам бүлэглэл, фракцийн нам байх уу олон нийтийн нам байх уу гэдгээ энэ шинэчлэлээр тодорхойлно. Бид бүлэглэлд биш бүх гишүүддээ үйлчилдэг нам байх ёстой. Ардчилсан нам олигархиудаасаа салж, олон түмэндээ үйлчилдэг нам болж байж шинэчлэгдэх учраас энэ сунгаанд өрсөлдөж байна” хэмээн тодорхойлсон юм.


Л.ГАНТӨМӨР:

Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөс улстөрийн гараагаа эхлүүлсэн тэрбээр цахилгааны инженер мэргэжилтэй. Ардчилсан намын залуучуудын төлөөлөл.

Намыг удирдах туршлага бага ч итгэл үзүүлэхэд аваад явах чадвар бий. УИХ-д гурван удаа дараалан сонгогдсон ч 2016 оны сонгуульд ялагдал хүлээсэн. Тэрбээр энэ сонгуульд Ардчилсан нам ялагдсаны шалтгаан нь фракцуудын тэмцлээс болсон гэж үздэг. Тиймдээ ч намаа шинэчлэх сунгаанд орохын өмнө “Нэг ардчилал”-аа татан буулгаж байв. Гэхдээ энэ шийдвэр нь зөвхөн Л.Гантөмөрийн бус тус фракцад харьяалагддаг бүхий л гишүүдийн хамтын шийдвэрийн үр дүн хэмээн хэлсэн удаатай.

Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрыг удирдаж, дунд нь засаг унан сэлгээ хийгдэхэд сайдынхаа суудалд эргэн заларсан хоёр хүний нэг нь.

Тэрбээр намын даргад өрсөлдөхөөр болж, мандатаа авах үеэрээ “Ардчилсан намын VI их хурлаас намын шинэтгэлийн хөтөлбөрүүдийг баталсан нь ололт юм. Их хурлаар батлагдсан шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх намын даргыг сонгох гэж байгаа нь онцлог юм. Монголын улстөрчид ард түмнээсээ холдсон гэдгийг намын бүх шатны гишүүд Их хурал дээр хэлж байсан. Тиймээс энэ удаагийн сунгаа, намын даргын өрсөлдөөн Ардчилсан намын итгэлийг сэргээсэн үйл ажиллагаа болоосой гэж найдаж байна. Ардчилсан нам гишүүдийн болоод хүний нөөцийн зөв бодлоготой, эв нэгдэлтэй нам болж ирэх сонгуулиудад олон түмнийхээ итгэлийг буцааж авах шаардлага байгаа” хэмээн хэлсэн юм.


Н.АЛТАНХУЯГ:

Ардчилсан намын жаргал, зовлонг хамгийн сайн мэдрэх хүний нэг нь яах аргагүй Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг. Ердөө хоёр сарын өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэн, дуулиан тарьж явсан тэрбээр намын даргын сунгаанд орж ирсэн нь нам доторх өөрийн рейтингээ мэдрэх шаардлага байв уу, аль эсвэл өөр шалтгаантай холбоотой юу гэдэг нь одоо ч ойлгомжгүй байгаа. Гэхдээ ямар ч тохиолдолд боломж гарвал хаана ямар албан тушаал байна түүн рүү зүтгэх хүн гэдгээ харуулаад буй.

Түүнд Ардчилсан намыг удирдахдаа хийсэн гай ч бий, гавьяа ч бий.

Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулж, Засаглах эрхийг олж авсан нь түүний гавьяаных нь нэг боловч, намдаа ротац явуулалгүй, Үндэсний зөвлөлдөх хороогоо зөвхөн “Алтан гадас” фракцаар бүрдүүлэхийг чармайж ирсэн нь эцсийн дүндээ фракцууддаа цохигдох шалтгаан нь ч болсон юм. Мөн өнгөрсөн дөрвөн жилд бүтээн байгуулалт эрчимтэй өрнөсөн нь Шинэчлэлийн Засгийн газрын үед босгосон их мөнгөний хаялага байсан ч хүргэн Г.Дэнзэнгээ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд тависнаас эхлээд олон алдааг Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хийсэн. Гэвч түүнийгээ одоо ч хүлээн зөвшөөрдөггүй нь үе, үе хийх мэдэгдлээс нь тодордог. Ингэхдээ түүний өнгөрсөн хугацаанд хийцсэн хоёр удаагийн мэдэгдэл, намын Их хурлаар хэлсэн үг зэргээс нь намын нөхөддөө гомдсон гэхээс илүү өширхсөн үг л сонсогдсоор удаж байгаа.

Одоо дахин намын дарга болох эсэхийг нь гишүүдийнх нь сонголт мэднэ.

Тэрбээр өрсөлдөх болсон үндэслэлээ “Журмын нөхдийнхөө хүсэлтээр намын даргад өрсөлдөх шийдвэр гаргасан. Намаа гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс ахмад, дунд үе, залуучууд нь намынхаа төлөө гар гараасаа барилцаад хамтдаа зүтгэх цаг болсон. Ардчилсан намын их хурлын үеэр орон нутгийн төлөөллүүд ч гэсэн асууж, санал хэлсэн. Бид бие биенээ ойлгож, хамтран ажиллая гэдэг саналыг гишүүд олноороо хэлсэн. Ардчилсан намын олон гишүүдийн саналыг хүлээн авч Монголдоо иргэн бүр сайхан амьдрахын төлөө хамтдаа ажиллая гэж намын даргад өрсөлдөж байна” хэмээн хэлсэн байдаг.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6