Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН СЭТГҮҮЛЧДИЙН СОНИРХСОН АСУУЛТАД ХАРИУЛАВ
Image
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ОН ГАРСААР 12 ХҮН УСНЫ ОСЛООР АМЬ НАСАА АЛДААД БАЙНА
Image
ЧЕХЭЭС ДАХИН ДӨРВӨН ТАХЬ АВЧИРЧ, ХОВДОД НУТАГШУУЛНА
Image
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД АНХ УДАА ШИЛЭН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЛЭЭ
Image
ҮЕР УСНЫ ГАМШГААС СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
СИНГАПУРТ СУУГАА ДИПЛОМАТ КОРПУСТ ЗОРИУЛАН “DISCOVER MONGOLIA” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
НИЙСЛЭЛИЙН ЗАМ ГҮҮРИЙН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙГ ТҮРГЭТГЭХИЙГ ҮҮРЭГДЛЭЭ
Image
ИРГЭД: УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ӨӨРИЙН ЖОЛООЧ БАЙСАН ХҮНД УГАЛЗ АГНАХ ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР ӨГСӨН
Image
АРХАНГАЙ АЙМГИЙНХАН АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖООР НУТГАА УХУУЛАХГҮЙ
Image
ҮЕР БУУСНЫ ДАРАА БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛ, ХОРДЛОГО, ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ
Image
НАЛАЙХЫН ШИНЭ ЗАМ ГУРАВХАН ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ
Image
ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД КОНО ТАРО-ГИЙН МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨВ
Image
ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭВ
Image
ЦАГ АГААРТ ЗОРИУД НӨЛӨӨЛӨХ АЖИЛЛАГААНД 386 ШИРХЭГ ПУУЖИН ЗАРЦУУЛЖЭЭ
Image
УЛААНБААТАР-ЛҮН ЧИГЛЭЛД ТҮР ЗАМ ГАРГАЖЭЭ
Image
Б.ГАЛДАА: ТОДОРХОЙ ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛЖ БАЙГАА УЧРААС С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГ СУНЖИРСАН
Image
“ХААНЫ ЭРЭЛД” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ХАМТАРСАН СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
Image
ДАРАЙСАН ЭВЭРТЭЙ УГАЛЗУУДЫН ТОЛГОЙ 1300 КМ-ЭЭС АЧИЖ ИРЭХ ШАЛТГААН ЮУ БАЙВ?
Image
“ЛАНД КРУЗЕР 200” ЗАМЫН ХАЖУУ РУУ УНАЖ 5 ХҮН НАС БАРЖЭЭ
Image
ОДООГИЙН ЗАСАГ НЭГ ДУУЛИАНЫГ НӨГӨӨГӨӨР НЬ ДАРДАГ ИМИЖТЭЙ БОЛЧИХЖЭЭ
Image
ТӨВ АЙМГИЙН ЛҮН БОЛОН ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙНЦАГААН ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
С.АМАРСАЙХАНЫ ТӨРСӨН АХ С.ГАНБАТ ЗАЙСАН, БОГД УУЛ ОРЧМЫН 214 АЙЛЫН ГАЗРЫГ ДАНГААРАА ЭЗЭМШЖЭЭ
Image
ЯПОНД АЖИЛЛАХ ЗАЛУУСЫГ АРАВДУГААР САРД СОНГОН ШАЛГАРУУЛНА
Image
ЦАХИЛГААНЫ ХАЗАЙСАН ШОН, ШУГАМЫН УНЖСАН УТСАНД БҮҮ ОЙРТООРОЙ
Image
ӨНӨӨДРӨӨС НИСЭХ ОРЧМЫН ГАЗРУУДАД ХАЛУУН УС ХЯЗГААРЛАНА
Image
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Image
ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ЕСӨН ЖИЛЭЭР ТОМИЛОХЫГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ
Image
МОНГОЛ УЛС ЖУУЛЧДЫН НҮДЭЭР: САЙН, МУУ, МУУХАЙ
Image
H.АНХБАЯРЫГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОХГҮЙ БОЛ Ц.НЯМДОРЖ ЗАСГААС ГАРНА ГЭЖЭЭ
Image
СЭЛБЭ ГОЛД НЭГ ИРГЭН ОСОЛДЖЭЭ
Image
У.ХҮРЭЛСҮХ: МОНГОЛЧУУДЫН ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ АМЬДРАЛЫН НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХЭД МОНГОЛ, ЯПОНЫ СУРГАЛТЫН ЭМНЭЛГИЙН ҮҮРЭГ ЧУХАЛ ЮМ
Image
МЭДЭГДЭЛ
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ТҮР ХААЛАА
Image
ЛҮН СУМЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ
Image
УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ХААЛАА
Image
ҮС ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ӨЛЗИЙТЭЙ САЙН
Image
НӨАТ: 50 САЯ ТӨГРӨГИЙН НЭГ, 10 САЯ ТӨГРӨГИЙН ХОЁР АЗТАН ТОДОРЛОО
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
УЛААНБААТАР ХОТОД БОРОО ОРНО
Image
УЛААНБААТАР, ЛҮН ХООРОНДЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХААВ
Image
ДАВАА ГАРИГТ ЦАХИЛГААН ШУГАМ СҮЛЖЭЭНД ЗАСВАР ХИЙХ ХУВААРЬ
Image
ВЛАДИМИР ПУТИН ШИ ЖИНПИНИЙ ТӨРСӨН ӨДРӨӨР ОРОС ЗАЙРМАГ БЭЛЭГЛЭЖЭЭ
Image
ХӨДӨӨ ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА
Image
УСАНД БООГДСОН 13 ИРГЭНИЙГ АЮУЛГҮЙ БОЛГОЖ, АЛГА БОЛСОН 4 НАСТАЙ ОХИНЫ ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ
Image
ОБЕГ: ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭД АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОЖЭЭ
Image
МОРЬ УНААЧ ХҮҮХДҮҮДИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
Image
УСАНД БООГДСОН ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЛАА
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Тэмээтэй аялагч Байгалмаа Цэрэнгийн нүцгэн зургуудыг ил болгожээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
Нүцгэн жагсагчид Ерөнхийлөгчийн ордны өмнө жагсжээ
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
ДӨРВӨН ХЭСЭГТ НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛНА
Image
Эх үрсийн баярын хөтөлбөрийг танилцуулж байна
Image
50 ОРТОЙ ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН ӨРГӨТГӨЛ 2019 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
Image
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН САНААЧИЛСАН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Image
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 25 БАЙРШИЛД ЗАМ ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙГДЖЭЭ
Image
Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Вугийн талаарх таны мэдэхгүй баримтууд
Image
Өвөлжилтийн бэлтгэлийг шалгажээ
Image
Энэ зун таньд байх ёстой уруулын будагнууд
Image
“NASA”-ийн хүн төрөлхтөнд хэлэхийг хүсээгүй 15 нууц
Image
ҮС ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
Цэнхэр үст Цэрэн азийн аварга үзнэ
Image
УИХ-ын дөрвөн байнгын хороо хуралдана
Image
МОНГОЛ-ЯПОНЫ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦАА УЛАМ БЭХЖИНЭ
Image
Бүсгүйчүүдэд хэрэгтэй 10 амин дэм
Image
ОУВС дараагийн санхүүжилтээ хойшлуулжээ
Image
ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
Image
ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар ослын талаар тодруулга өглөө
Image
Сэрэмжлүүлэг: Жолооч, зорчигчдын анхааралд...
Image
БАЙШИНГАА ДУНГААР БҮРЭХ ГЭЖ ХОЁР ЖИЛ ЗАРЦУУЛЖЭЭ
Image
Нийгмийн даатгалын байцаагчид томоохон зах, худалдааны төвүүдэд ажиллаж байна
Image
Цэнь Гуо Жан: Эрдэмтэн судлаачдын “Тинк Танк” чуулган 3 улсын хамтын ажиллагааны суурийг бататгалаа
Image
Монголчууд засаглагдагч ард түмэн үү, засаглагч ард түмэн үү?
Image
IOTA гэж юу вэ?
Image
Аймаг, сумын ИТХ-ын сонгууль явагдаж байна
Image
“НИКЕЛЬ ГАНБАА” ГЭГДЭХ Г.ДАШНЯМ "КАННАБИС" ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ
Image
Сангийн яамыг Захиргааны хэргийн шүүхэд өгнө гэв
Image
Эцсийн мөнгөө шавхан зайрмаг авч иддэг байсан
Image
"Хөгжилд оюутан миний оролцоо" чуулган Төрийн ордонд болно
Image
Оюутнууд хөнгөлөлттэй зорчих картаа 3600 төгрөгөөр худалдан авна
Image
Мисс А.Баярцэцэг албан ёсоор Холливүүдийн жүжигчин болжээ
Image
Image

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хориглох хуулийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Н.Амарзаяа нарын 16 гишүүн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэв.

Уг хуулийн төсөл батлагдснаар генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн буюу хувиргасан амьд организм манай улсад орж ирэхгүй болох юм.

Хуулийн төсөл 3 зүйлтэй бөгөөд 1, 2 дугаар зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хориглож, импортод хяналт тавих, 3 дугаар зүйлд хууль хэрэгжиж эхлэх хугацааг тогтоох юм. Тодруулбал,

Төслийн 1 дүгээр зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тариалах, үйлдвэрлэхийг хориглох болон импортын стандартыг тогтоох тухай,
Төслийн 2 дугаар зүйлд хувиргасан амьд организмаас гаралтай хүнсэнд тавих хяналтын тухай,
Төслийн 3 дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг заах бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан.
Хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортод тавих хяналтыг Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиар зохицуулна. Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 87.0 хувь нь дэмжив. Иймд хуулийн төслүүдийг анхын хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Манай улсын хувьд 2012 онд Монгол Улсын Их Хурал Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасан бөгөөд уг хуульд, удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий хувиргасан амьд организмаас гаралтай хүнсийг гадаадын зээл, тусламжаар авахыг хориглосон байна. Харин энэ төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэх, импортлоход ямарваа нэгэн хязгаарлалт тавьж, хяналт тогтоох эрхзүйн орчныг бүрдүүлээгүй байгаа нь хоол хүнсээр дамжуулан хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл учруулах эрсдэлийг үүсгэж байна.

2000 онд дэлхийн 84 орны 828 эрдэмтэн хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний хор нөлөөг анхааруулсан ил захидлыг Засгийн газруудад илгээж, сав шим ертөнц, хүн төрөлхтөнд асар их хохирол учруулж болзошгүй талаар сэрэмжлүүлэн, цаашид арилжааны зориулалтаар тариалах, үйлдвэрлэх, худалдаалах, хүнсэнд хэрэглэхээс татгалзахыг уриалсан.

НҮБ-ын Хүнсний комиссын мэдээллээр, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь экологийн аюултайгаар зогсохгүй зарим үйлдвэрлэгчид хориглосон бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, найрлагын тухай мэдээллийг нууцлах тохиолдол багагүй гардаг байна. Хувиргасан амьд организмын талаар судалгаа хийсэн эрдэмтдийн туршилтад оруулсан амьтад үхэж, тариалсан хөрсний бактери бүр мөсөн устсан байна. Тухайлбал А.Pusztai, S.Ewen /Ихбритани/, M.Malatesta /Итали/, V.Prescott /Австрали/, И.Ермакова /ОХУ/ зэрэг олон судлаач генийн өөрчлөлттэй төмс, шар буурцаг, вандуйгаар тэжээсэн харх, хулганын элэг, бөөр, уушиг, нойр булчирхай, бүдүүн гэдэс, түрүү булчирхай муудаж, биеийн болон зүрхний жин, дархлааны систем өөрчлөгдөх зэрэг олон сөрөг үр дагавар илэрч байгааг тогтоосноор өөрсдийн хийсэн туршилтаа давтан хийхийг дэлхий дахинд уриалжээ. Мөн зарим эрдэмтэн орчин үед асар хурдацтай нэмэгдэж байгаа харшил, хорт хавдар, хэт таргалалт, дархлааны хомсдлыг хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой гэж үзэж байна. Дэлхийн улс орнууд хувиргасан амьд организмаас гаралтай хүнс хэрэглэхээс татгалзаж, сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хууль тогтоомждоо энэ талаарх зохицуулалтыг оруулж, хүнсний стандарт, хяналтаа сайжруулсаар байна. Тухайлбал 2014 онд ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев “Орос улс бүх төрлийн хувиргасан амьд организмаас гаралтай бүтээгдэхүүн импортлохоос татгалзах болно” хэмээн мэдэгдсэн бол 2016 оны 07 дугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч В.И.Путин Хувиргасан амьд организмаас гаралтай малын тэжээлийн импортыг хоригложээ.

Монгол Улсын хүн амын тоо цөөн, байгалийн арвин баялаг нөөцтэй тул дотоодын хүнсний хэрэглээг ямарваа нэгэн генетикийн өөрчлөлтөд ороогүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах бүрэн боломжтой. Иймд дэлхийн олон улс хэрэглэхээс татгалзаж буй баталгаагүй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд хязгаарлалт тавих эрхзүйн орчныг боловсронгуй болгож, хувиргасан амьд организмаас гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортод хяналт тавих зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа.

Өнөөдрийн байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийн түвшинг 2016 оны эхний 11 сарын статистик мэдээнд тулгуурлан тооцон үзэхэд мах, махан бүтээгдэхүүн, гурил, шингэн сүү, төмсний хангамжийн түвшин 100-аас дээш хувьтай, хүнсний ногооны хангамж 84 хувьтай, будаа, өндөг, жимс жимсгэний хувьд 23-45 хувьтай байна. 2016 оны урьдчилсан дүнгээр дотоодын бэлтгэн нийлүүлэгчид, хүнсний үйлдвэрүүд 398.1 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 474.2 мянган тонн шингэн сүү, 118.7 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 60.0 мянган тонн гурил, 55.1 мянган тоннн гурилан бүтээгдэхүүн, 163.8 мянган тоннн төмс, 72,3 мянган тонн хүнсний ногоо үйлдвэрлэжээ. Хүнсний бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг өмнөх онтой харьцуулахад мах махан бүтээгдэхүүн 4.5, гурилан бүтээгдэхүүн 7, төмс 1,4, жимс, жимсгэнэ 42 хувиар тус тус нэмэгдсэнийг Засгийн газрын тэргүүн онцлов.

Мөн 2016 оны байдлаар хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, импортын хамаарлын түвшинг тооцож үзвэл саахар, чихрийн зүйл 100 хувь, жимс, жимсгэний 94,5 хувь, хүнсний тосны 92,3 хувь нь импортоос хамааралтай байна. 2015 онд байгаль цаг уурын гэнэтийн үзэгдлийн улмаас ургац алдсанаас буудайны 69, хүнсний ногооны 52, төмсний 20 хувийг импортоор хангажээ. Харин 2016 оны ургацын балансаар авч үзвэл төмс, хүнсний ногоо, гурилыг дотооддоосоо бүрэн хангах боломжтой байна. Хүнсний хангамжийн шалгуур үзүүлэлтийн дагуу 2016 оны байдлаар гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний 78 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна гэж байлаа.

Хүнсний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчин нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомж, дүрэм, журам, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, салбарын харилцааг зохицуулж буй эрх зүйн актаас бүрдэж байна.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6