Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Насан туршийн боловсролын төвийн сургалтууд амжилттай явагдаж байна
Image
ХУД-ИЙН 12 ДУГААР ХОРООНД “ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Image
Чанарын менежментийн тогтолцооны баталгаажилтын II шатны аудит явагдаж байна
Image
Халх гол суманд шинээр 11 барилга байгууламж баригджээ
Image
Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв
Image
"Агаар орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" сайн үйлсийн аян эхэллээ
Image
201,425 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖЖЭЭ
Image
Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо
Image
Швед дэх Монголчуудын аварга шалгаруулах шатрын тэмцээн 10 дахь жилдээ амжилттай боллоо
Image
Төв аймгийн иргэд М.Энхболдыг АТГ-т шалгуулахаар өглөө
Image
Тавантолгой Гашуун сухайтын замд Цагаан хаданд жолооч нар жагсаж эхэллээ
Image
МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж чадах уу
Image
Сурагчдад сонин тараасан сургуулийн захирал, багш нарт хариуцлага тооцжээ
Image
Энэ сарын 26,27-нд хилийн боомтууд ажиллахгүй
Image
Говь-Алтай аймагт 4.3 магнитутын хүчтэй газар хөдөлжээ
Image
Хуурамч эртний эдлэл зарж байсан БНХАУ-ын иргэдийг илрүүлжээ
Image
Эдийн засгийн байнгын хороо дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Image
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа
Image
ТӨВ, ОРОН НУТГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ЦЕГ: БНХАУ-ын иргэд эртний эдлэл хилээр гаргахыг завджээ
Image
БЗД-ИЙН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРОО ХУРАЛДЛАА
Image
​Монгол Улсад болох Олон улсын залуучуудын ногоон наадамд 16 улсыг урив
Image
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зургаан зөрлөгийн барилга ирэх сарын 1-нд дуусна
Image
Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандоржийг хорилоо
Image
Зурхай
Image
Н.Нямтайширын хүү Н.Мөнгөншагайг Ч.Чамин-Эрдэнийн үхэлд холбоогүй гэж шүүх үзлээ
Image
“Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжсэнээр иргэдийн газрын үнэлгээ 3-4 дахин өснө
Image
''CU'' дэлгүүрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд "Хотдог" худалдаалж байжээ
Image
Нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаас гарах өргөдлөө өглөө
Image
Н.Цэлмүүн: “Цэнхэр” үст Цэрэн баба
Image
ХЭҮК-ИЙН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ ЧИНЬ ХҮНИЙ ЭРХИЙГ “НОЦТОЙ” ЗӨРЧИГЧ ЮМ БИШ ҮҮ Ж.БЯМБАДОРЖ ДАРГАА?
Image
Хэт олон байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг цомхон, уялдаатай болгох хэрэгтэй гэлээ
Image
"Passion-2020"-д тавтай морил
Image
"Есөн Шижир" ББСБ-аас авилга авсан гэх АТҮТ-ийн ажилтнуудыг баривчлан шалгаж эхэлжээ
Image
Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баярын Засгийн газар 2 тэрбум ам.долларын хахууль авсан…
Image
Үндсэн Хуулийн Цэц “өгзөг” базагчийн шигддэг газар биш
Image
Монголын самбочид 30 жилийн дараа багаараа II байрт шалгарлаа
Image
Монголын дуурийн дуучид Индонезид тоглов
Image
Төрийн албаны ерөнхий шалгалтад 1,588 иргэн тэнцжээ
Image
Ипотекийн зээлд 4905 иргэн хамрагджээ
Image
Н.Баярсайхан ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
Image
Албаны машинаар хүүгээ зугаацуулсан Т.Батсүхийг ажилд нь томилж, 7 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ
Image
Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
Image
X.Болорчулуун: Дубайн гэрээнээс болж Оюу толгойгоос цэвэр ашиг хүртэх хугацаа 2048 он болж хойшлогдсон
Image
Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна
Image
Н.Алтанхуяг шагналаа авч эхэллээ
Image
П.Дэлгэржаргал: Анхдугаар Үндсэн хууль түүхэн ач холбогдолтой байсан
Image
Гавьяат хуульч Б.Сарантуяа, шүүгч Ц.Зориг нарыг чөлөөлжээ
Image
Ч.Өнөрбаяр: Шүүхэд тойргийн тогтолцоог нэвтрүүлснээр шүүхийн зардал багасч, олон ахиц дэвшил гарна
Image
С.ЭРДЭНЭ: ДОРДУУЛСАН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ ТЭР ЧИГЭЭРЭЭ ҮЛДЛЭЭ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
ЯВГАН АЯЛАЛД 120 ГАРУЙ АЛБА ХААГЧ ОРОЛЦЖЭЭ
Image
Ц.Оюунгэрэлийн тодорхойлсон манлайлагч эмэгтэйн 8 зарчим
Image
Өдөрт 22 цаг унтдаг бүсгүй "Цасан гоо" хэмээх өвчин туссан байжээ
Image
Цэндийн Нямдоржийг эргүүлэн татна...
Image
ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ НАР ИРГЭДИЙН ЛУЙВАРДАЖ БАЙНА.
Image
Өнөөдөр болох үйл явдлууд
Image
ГХ-ны сайд Д.Цогтбаатарт-Эх оронд тань хөрш орон улс төрийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хамаагүй юу
Image
Олимпийн тамирчдын бүтэлгүйтэл буюу санамсаргүй нүцгэлэлт
Image
Загварын ертөнцөд цахиур хагалж буй "zebra" модел
Image
СЭМҮТ-ИЙН ГАДНА ТАЛБАЙН ТОХИЖИЛТЫГ НААДМААС ӨМНӨ ДУУСГАНА
Image
МОНГОЛ-ЯПОН УЛС ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
Image
Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн зуршил
Image
ТАХИА, МОГОЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
Image
Нэр бүхий арилжааны банкинд 170 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдүүдийг баривчиллаа
Image
555 ЭЭЖ ”АЛДАРТ ЭХ”-ИЙН ОДОН АВНА
Image
Хотын удирдлагууд Байшин үйлдвэрлэх комбинатын үйл ажиллагаатай танилцав
Image
“ХУНТ НУУР” БҮЖГЭН ЖҮЖИГ ТОГЛОГДОНО
Image
Хотын даргын бэлгийг уламжиллаа
Image
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа
Image
АН-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧДИЙН ХЭН НЬ ХЭН БЭ?
Image
30 хүрэхээсээ өмнө хийх ёстой 29 зүйл
Image
Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна
Image
Самранд явсан иргэд осгож нас барсан байжээ
Image
УИХ-ын гишүүдийн ирцийн мэдээ /2016,12,22/
Image
АВТОБУСНЫ КАРТЫГ УТАСНААСАА ЦЭНЭГЛЭДЭГ БОЛНО
Image
Шинэ сарыг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлэх долоон арга
Image
ОСКАР 2017: Ялагчид тодорлоо
Image
Бүсгүй та эмзэг эрхтнээ хэрхэн арчилдаг вэ?
Image
ЗАРИМ БАГШ НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ МЭРГЭЖИЛ НЭГТНҮҮДИЙНХЭЭ АЖИЛ ХАЯЛТЫГ ЭСЭРГҮҮЦЭВ
Image
Энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагнав
Image
Image

Ц.Өлзийтогтох: Мал эмнэлгийн салбар үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн

“Leaderships forum” булангийн зочноор Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч,  “Биокомбинат” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйлдвэрлэл технологийн албаны дарга Ц.Өлзийтогтохыг урилаа. Тэрээр мал эмнэлгийн салбарын асуудал, түүнээс гарах гарцын талаар ийнхүү ярьж байна.
 
 
 
Блиц
 
Боловсрол:
 
-Увс аймгийн Тэс сумын 10 жилийн сургууль. 1978-1988.
 
-Бакалавр-малын их эмч, 1988-1994, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улс
 
-Мал эмнэлгийн ухааны магистр, 1997-1999, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Улс
 
-Докторант. Биологийн ухаан. Монгол улсын их сургууль. 2010 онд элсэн суралцаж байгаа.
 
Гадаад хэл:
 
Англи, япон
 
E-mail:
 
ulziit29@yahoo.com      
 
МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫГ НЭГ Ч ӨВЧИН, ЭМИЙН ЗААВАР МЭДЭХГҮЙ ХҮМҮҮСЭЭР УДИРДУУЛЖ ИРСЭН
 
Мал үржил, мал эмнэлэг гээд ярихаар хүмүүс нэг зүйл мэт ойлгодог. Нэг нь үржлийнх буюу сайн чанартай малыг өсгөж бойжуулах, тэжээх тухай асуудал. Нийтэд ойлгомжтойгоор тайлбарлавал мал үржил нь хүнээр бол гэр бүл зохиохтой л төстэй юм. Мал эмнэлгийн ажил нь хүн эмнэлэгтэй адил өвчинтэй холбоотой. Энэ асуудалд төр оролцдог шалтгаан нь нэгдүгээрт, мал амьтны гаралтай хүнсний аюулгүй байдлын асуудал байна. Хоёрдугаарт, нийтийн эрүүл мэнд. 
 
Нийгмийн эрүүл мэнд мал эмнэлэгтэй хамааралтай болж байгаа шалтгаан нь бруцеллёз, боом, галзуу өвчин хүнийг ч, малыг ч өвчлүүлдэг. Гуравдугаарт, гадаад дотоод худалдааны чөлөөт байдал. Өөрөөр хэлбэл, мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг худалдан борлуулж улс орон түүгээр эдийн засгаа хөгжүүлдэг. Монгол Улсын хувьд энэ салбар уул уурхайгаас өндөр хувь нэмэр оруулж байдаг. Тиймээс энэ салбарыг зохицуулсан хууль эрхзүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй.
 
Шинжлэх ухааны үндэслэлтэй гэх Мал эмнэлгийн салбарын үүсэл 1923 оноос эхтэй. Түүнээс 1993 он хүртэл энэ салбарыг дүрмээр зохицуулж ирсэн. 1993 оноос хуулиар зохицуулах нь зүйтэй гэж үзээд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль гэж хуулийг боловсруулж баталсан. Тэр үед мал хувьд шилжиж байсан үе. Нэгэнт хувийн мал сүргийнхээ үржлийн ажлыг  зоотехникчээр зааварлуулаад шилэн сонгуулаад байх явдал үгүй болсон тул мал зүйч буюу зоотехникчдийг ажилтай байлгахын тулд тэдний лоббигоор бантан хутгасан заалтууд уг хуульд оруулсан. Мал эмнэлгийн ажлыг зоотехникч, малч зүйч хоёул хийж болно.
 
Мал үржлийн ажлыг ч зоотехникч, малын эмч хоёул хийж болно гэсэн. Өөрөөр хэлбэл, нэг ч өвчин, эмийн заавар мэдэхгүй нөхөд мал эмнэлгийн ажлыг хийх нөхцөл бүрдсэн. Ер нь энэ бодлого, хууль болохгүй байна гэж биднээс гадна олон субьектүүд хэлсээр ирсэн. Тухайлбал,  Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас хууль эрхзүйн орчин, тогтолцоогоо өөрчлөх асуудлыг удаа дараа тавьж байсан. Үүний дагуу Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулж УИХ-ын даргад өргөн бариад байна.
 
МАЛ ЭМНЭЛГИЙН ТАВАН ҮҮРГЭЭС МОНГОЛ УЛС НЭГИЙГ НЬ Л ХЭРЭГЖҮҮЛДЭГ
 
Дэлхий дээр мал эмнэлэг үндсэн таван үүрэг гүйцэтгэдэг. Монголд 93 жилийн түүхтэй мал эмнэлэг ганцхан үүрэг гүйцэтгэж ирсэн. Тэр нь амьтны эрүүл мэндийг хамгаалах. Өөрөөр хэлбэл, та нар малын өвчнөөс сэргийл, вакцин тарь, угаалга, хий, туулгалт хий гэж л ярьж ирсэн. Таван үүргийн дөрвийг нь орхигдуулсан гэсэн үг. Дэлхий нийтээр мал эмнэлгийн салбар нь хүнсний аюулгүй байдал,  мал амьтны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, гадаад, дотоод худалдаа, мал амьтны эрхийн асуудал гэх үндсэн таван том үүргийг хариуцаж ажилладаг.
 
Мал руу эм тарьчихаар сүү, махаар нь дамжаад хүнийг хордуулдаг. Тэр нь хүнсний аюулгүй байдалтай холбогддог юм. Хүн малыг өсгөж үржүүлж байгаа гол үндэс нь хэрэглээ. Тэгэхээр мал эмнэлгийн үүргүүдээс хүнсний аюулгүй байдлыг нь манайх огт хэрэгсдэггүй. Тиймээс монголчууд халдвартай сүү ууж л байдаг, хортой мах идэж л байдаг. Өчигдөр ивомек тарьсан малаа өнөөдөр идэш болгон хэрэглэх жишээтэй. Гуравдугаар асуудал, махаа заръя гэдэг. Өнгөрсөн УИХ-ын үед Р.Бурмаа сайд махны экспортоос нэг тэрбум ам.доллар олно гэж ярьж эхэлсэн. Түүнийг нь судалж үзэхээр тэрбум ам.доллар олохын тулд 20 сая хонь нядлах болж таарч байсан. Монгол Улс хэчнээн малтай билээ. За яахав, 20 сая хонь өгчихье гэж бодъё. Хаана худалдах вэ, хэн тэр 20 сая хониных нь эрүүл эсэхэд баталгаа гаргах вэ. Энэ л асуудал болж байна.
 
МАЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БУС ЭРҮҮЛ ГЭДГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ НЬ ҮНДСЭН АЖИЛ
 
Монголд эрүүл мал зөндөө байна. Харин эрүүл гэдгийг баталгаажуулж чадахгүй байгаа юм. Үүний үндсэн шалтгаан нь малын махыг эрүүл гэдгийг мэдэхгүй, өчигдөр вакцин тарьсан тариагүйг мэддэггүй. Өөрөөр хэлбэл ямар ч баталгаа байхгүй. Вакциныг эрүүлжүүлэх эм гэж  хэлээд байгаа. Үнэн хэрэгтээ вакцин тарьж буй нь хөнгөн өвчлүүлээд эдгэрүүлж байгаа хэрэг. Харин гадаадынхан вакцин тарьчихсан малын мах авдаггүй. Хоёрдугаарт, эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой. Өчигдөр ивомек тарьсан, уржигдар угаалга хийсэн, түүний урд өдөр туулга хийсэн малын маханд эмийн үлдэгдэл нэг, хоёр сарын хугацаанд хадгалагддаг. Гадаадынхан үүнийг сайн мэднэ. Ер нь хүнийг хамгийн амар алж болох зүйл бол хүнс. Хүн төрөлхтөн иддэг уудгаасаа болж үхэж байна.
 
Монгол Улс малаа экспортолж чадахгүй байгааг дээр өгүүлснээр мал сүргийнхээ эрүүл гэдгийг баталгаажуулж чадахгүй, ингэж баталгаажуулах тогтолцоо байхгүйгээс гадаадад зарж, борлуулж чадахгүй байгааг энд дахин онцолъё. Өнөөдөр хүртэл хуулийн зохицуулалт байхгүй учраас 60 сая малтай Монгол Улс малын тоо яриад л сууж байгаа. Цаашид малын тоо толгойны хойноос хөөцөлдөх биш  мал сүрэг нь эрүүл гэдгийг баталгаа гаргасан малчинтай байх ёстой.
 
Жишээ нь, В.Путин Ц.Элбэгдорж руу утастаад “Нэг сайхан монгол шүдлэн үхрийн мах идье” гээд “захиалга өгье гэхэд”  Монголын 61.5 сая малаас нэг ч эрүүл мэндийн баталгаа гаргасан төлөг байхгүй. Хүмүүс, дарга нар малаа эрүүлжүүлээгүй учраас зарж чадахгүй байна гээд байгаа. Эрүүлжүүлэх гэдэг чинь өвчтэй амьтныг эмчлэх шүү дээ. Тогтолцоо нь буруу байгаа учраас экспортолж чадахгүй байгаагаа манай төр засгийн удирдлагууд, тэдэнтэй ажиллагсад ойлгохгүй байгаа юм.
 
Малын махыг баталгаажуулах маш амар. Манай холбоо 10 гаруй жилийн өмнөөс өрхийн дэвтэр санаачлан хэрэгжүүлж ирсэн. Мал эмнэлгийн үйлчилгээ авдаг айлуудад байгаа байх. Түүнийг төгөлдөржүүлээд боловсронгуй болгоод “Малын эрүүл мэндийн дэвтэр” гаргаж болно. Үүнээс “Хот айл”-ын мал сүргийн эрүүл мэндийг баталгаажуулах зарчим хамгийн боломжтой нь. Нэг хотонд байгаа айлууд бэлчээр ус нэгтэй, малаа ээлжилж хариулдаг хүмүүс. Тэд малаа мал эмнэлгийн үйлчилгээнд хамруулж байгаагаа тэмдэглээд л, энэ мах мал эмнэлгийн ийм төрлийн үйлчилгээ төдийд  авсан малаас гаралтай гэдгийг баталгаажуулчих ёстой. Энэ тогтолцоог дэлхийн улс орнууд туршаад хэрэгжүүлчихсэн.
 
МАЛЫН ӨВЧНИЙ АСУУДАЛ БИOТЕРРОРИЗМ БОЛООД БАЙНА
 
Дөрөвдүгээр асуудал бол нийтийн эрүүл мэнд. Үүнд хүнсний аюулгүй байдал болон халдварын асуудал давхар орчихож байгаа юм. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага халдварт өвчнийг голдуу авч үздэг. Шувууны томуу гэхэд халдварлахад л шууд хүн үхэж байгаа. Галзуугаар өвчилсөн хүн үхэж байна. Ингэж мал амьтнаас хүн рүү дамжих замыг хаах үүрэг нь мал эмнэлэгт байгаа. Манайхан энэ үүргээ ярьдаггүй. Монголд галзуу гарсаар байна гэдэг. Жилд улсын хэмжээнд 1-1.5 сая мал вакцинжуулдаг. 60 сая малаас 60 мал тутмынхаа  нэгийг л тарьж байгаа гэсэн үг. Гэтэл галзуу өвчин нь чоно, үнэгнээс халдварлаж байгаа. Галзуутай вакцинжуулалтын аргаар тэмцэхгүй. Харин гарал үүсэлтэй нь тэмцэх ёстой.
 
Америкт гэхэд чоно, үнэгний галзуутай  нь тэмцдэг. Тэдэнд таарсан өгөөш вакцины арга байдаг. Манайд ч гэсэн үүнийг хэрэгжүүлэхэд чадахгүй юм байхгүй. Энэ үүргээ манайхан 10 хувиас дээшгүй л хэрэгжүүлж байгаа. Тавдугаар үүрэг бол амьтантай зүй бусаар харьцахгүй байх, энэрэнгүй харьцах явдал юм. Хөгшид хэлдэг байсан. Малд найз нь, жинхэнэ эзэн нь шиг харьцаж хайрлаж хамгаалж бай гэж. Тэгсэн цагт мал үржиж, үр шимийг нь хүртдэг. Завхан аймгийн Сонгино сумын алдарт хоньчин Намхайнямбуу баатар 500 хоньтой 500 янзаар харьц гэж хэлдэг байсан. Одоо ийм малчин манайд нэг ч байхгүй.
 
Тиймээс Монгол малд вакцин тариад биш халдварын эх үүсвэр болсон чоно үнэгтэй тэмцэх ёстой гэдэг утгаар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагатай хамтран төсөл хэрэгжүүлэх оролдлого хийж эхэлсэн. Гэтэл төр засгаас малын гаралтай өвчинтэй тэмцэх нэрээр үргүй мөнгө маш их цацаж байна. Малын хээл, түүхий сүүгээр дамжиж бруцеллёз тарж байгаа. Тэгэхэд манайхан хөнгөлчихсөн эр хурга, ишгэнд вакцин тариад байгаа.  
 
Жилд бараг 5-6 тэрбум төгрөг цацаж байна. Ер нь малын өвчний асуудал биотерроризм болчихсон. Малын халдварт өвчин тараагаад түүнийхээ вакциныг авч ирж шахдаг сүлжээ бий болчихсон. Жишээ нь, саяхан баруун аймгуудад хонь, ямааны мялзан өвчин гарлаа. Засгийн газар гадаадаас гурван  тэрбум гаруй төгрөгөөр вакцин худалдаж авлаа. Баруун аймагт 12 орчим сая тун тарьчихсан. Ховд аймгийн Доржийн хотонд хонь, ямааны мялзан өвчин гарлаа гэж бодъё. Нийт мал сүргийнх нь 500 хоньтой байсны 100 нь өвчилж 30-40 үхлээ. Үлдсэн нь эдгэрлээ. Өвчилсөн болон эрүүл байгаа хонь бүгд 100 хувь дархлаатай. Энэ дархлаа гурван жилийн турш найдвартай хамгаалдаг.
 
Өвчлөөд эдгэрсэн мал вакцин тарьснаас хамаагүй илүү дархлаатай болдог. Гэтэл манайхан давхардуулж тариад, малчин, малын эмч нар нь ялгаагүй халдвартай бүсэд орж гараад халдварыг түгээж байдаг. Халдвар яаж дамждаг, вакциныг ямар үед хэрэглэдгээ мэддэггүй учраас тэнд өвчин гарлаа гэхэд өвчин гарсан айл руу давхиж ороод аль хэдийнэ холилдож хутгалдаад халдвартай газарт вакцин тариад малчид нь гараад яваад байхаар цааш улам л халдвар тархана. Энэ чинь биотерроризм.
 
ГАДААДЫН ШИНЖЛЭХ УХААНЫГ ДОТООДЫН ҮНДЭСНИЙ ОНЦЛОГТ ХОЛБОЁ
 
Шинжлэх ухаангүй, мөнгөгүй байгаа нь мал эмнэлгийн салбарын доройтлын үндсэн шалтгаан болж байна. Зарчмыг нь ойлгочихсон тохиолдолд гадаадад туршаад хэрэгжүүлчихсэн шинжлэх ухааны үндэстэй зүйлийг дотоодын үндэсний онцлогт холбочих боломжтой. Гэртээ, сумандаа, аймагтаа яаж хэрэглэх вэ гээд бодчиход хүн ойлгож ядаад байх тогтолцоо биш. Бодлого барьж байгаа шинжлэх ухаан хариуцаж байгаа, практикт байгаа хүмүүс оюуны хоосролд орчихсон учраас ерөөсөө бүх дампуурлын эх үүсвэр оюуны хоосрол юм.  
 
Ямартаа ч бидний санаачлан боловсруулсан хуулийн төсөл УИХ-д өргөн баригдчихлаа. Ер нь бүх хуулийн зорилго нь хориглох явдал. Тэгэхээр мал эмнэлгийн хууль ч бас болох, болохгүй зүйлийг зааглаад өгчих ёстой. Төр оролцох ажил байна, оролцохгүй нь ч бий. Одоогийн хуулийн 15.1.1-д шүлхий, үхрийн цээж, мялзан гэх мэт өвчинтэй тэмцэх зардлыг төр хариуцна. Хуулийн 15.1.2-т боом, бруцеллёз гэх мэт өвчинтэй сэргийлэх зардлыг төр хариуцна гэдэг. Үнэн хэрэгтээ дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, хөгжилтэй орнуудын мал амьтны эрүүл мэндийг зохицуулсан хуулиуд нь юуг зохицуулж байна гэхээр хоёр л харилцаа бий. Үүнд, гадаад дотоод худалдаанд нөлөөлдөг гоц халдварт  болон хүн ба мал амьтанг аль алиныг нь өвчлүүлдэг зооноз халдварт өвчинтэй тэмцэх явдал. Зөвхөн унага өвчилдөг сахуутай, дөрвөн наснаас доош үхэр өвчилдөг дуут хавдартай төр тэмцдэггүй.
 
Түүнтэй малчин, орон нутгийн удирдлагууд тэмцдэг. Энэ мэтийг  шинэ хуулиар зохицуулахыг зорьсон. Түүнээс гадна тухайн харилцаанд оролцогч талуудын эрх үүргийг зааж өгсөн. Өмчийн эзэн нь малчин. Бид малчны өмнөөс ажлыг нь хийгээд байгаа. Малчин өөрөө хийг л дээ. Бид харин мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ёстой, мал эмнэлгийн байгууллага болон төр. Гэтэл халдвар тараагаад вакцин тарьж байна. Үүнийг больчих. Хоёрдугаарт, малчин өөрөө хүсээгүй байна. Өвчин байгаа юм уу, үгүйг малчин мэдэхгүй. Тиймээс малчин эхлээд өвчний талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. Ингээд ирэхээр зөв тогтолцоо руу ороод оролцогч талуудын үүрэг хариуцлага тодорхой болно.
 
Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6