Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Carly гэж ямар хүмүүсийг хэлэх вэ: Маркетерууд "Z" үеийнхэнд шинэ нэр бодож олжээ
Image
Сан-Диегод усан онгоцонд гал гарсны улмаас олон хүн гэмтжээ
Image
Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагджээ
Image
БНХАУ АНУ-ын байгууллага, иргэдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болжээ
Image
"Коронавирусийн халдварын нас баралтын түвшин 2.3% бол тарваган тахлынхыг дэлхийд 4.9% гэж үздэг"
Image
Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж 11 настай хүүхдийн амь насыг аварлаа
Image
Сэрэмжлүүлэг: Архангайн шороон замд осол гарч 31 настай залуу нас баржээ
Image
10 их наяд долларын 5G дайнд Хятад ялж байна
Image
ТЦА: Тэрэлж чиглэлийн зам ачаалал ихтэй байна
Image
Эх дэлхий минь Ногоон байгаасай
Image
Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагджээ
Image
ХӨСҮТ: Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн коронавирусийн улмаас нас бараагүй
Image
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна
Image
Путиныг огцрохыг шаардан 30 мянган хүн жагсчээ
Image
Жак Ма хувьцаагаа зарж их ашиг олжээ
Image
АНУ-ын Калифорни муж хорио цээрийн дэглэмээ буцааж сэргээлээ
Image
ЭМЯ: Тарваган тахал коронавирусээс ч аюултай тахал
Image
Арабууд анхны сансрын хөлгөө маргааш Ангараг гараг руу нисгэнэ
Image
Туул голд нэг иргэн усанд осолджээ
Image
Коронавирусийн дархлаа хэдхэн сарын дараа устдаг байж болзошгүйг эрдэмтэд тогтоожээ
Image
ОХУ-д “COVID-19”-ийн вакцины эмнэлзүйн туршилт дуусжээ
Image
Хэсэг саятнууд өөрсдөөс нь авдаг татварыг нэмэхийг уриаллаа
Image
Мөрөн-Хатгалын туслах замыг нээв
Image
Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрснээр нийт батлагдсан тохиолдол 243 боллоо
Image
БНХАУ АНУ-ын байгууллага, иргэдийн эсрэг хориг арга хэмжээ авахаар болжээ
Image
ДЭМБ: Цар тахалтай тэмцэхэд олон орон буруу чиг шугaмыг баримталж байна
Image
Мөрөн-Хатгал чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хаалаа
Image
Ховд аймгийн наадамд 270 орчим морь уралдав
Image
Сураггүй алга болоод байсан жүжигчин бүсгүйн цогцсыг олжээ
Image
Ховд аймгийн наадамд аймгийн заан Ц.Төмөрцоож түрүүллээ
Image
Говь-Алтайн наадамд Я.Бумбаяр түрүүлж Аймгийн арслан цол хүртлээ
Image
15 настай хүү тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан нь батлагдлаа
Image
Үндэсний сурын харваанд шинэ мэргэчүүд төрлөө
Image
Шагайн харвааны төрөлд 6 багийн 48 харваач цэц мэргэнээ сорилоо
Image
Наадмын түрүү бөхөд шагнал гардуулах ёслол боллоо
Image
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Анандын Батсайхны зээрд халзан түрүүллээ
Image
Сэрэмжлүүлэх самбар байршуулж байна
Image
Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 1, 2-р хавьтлын иргэдийг тусгаарлалаа
Image
Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
Image
Сэвлэг үргээх, үс засуулахад тохиромжгүй
Image
Сур харваачид цэц мэргэнээ сорьж байна
Image
#СПОРТАЯЛАЛ: Монгол хүн нум сум бариад босоход эвийг нь олоод харваж чадна
Image
БНХАУ гадаадын 23 компаниас махан бүтээгдэхүүн импортлохоо түр зогсоожээ
Image
ОХУ-ын Гадаад хэргийн сайдын илгээлтийг уламжлав
Image
НҮБ-ын АЗ Сирид хүмүүнлэгийн тусламж хүргэхтэй холбоотой асуудлаар тохиролцож чадсангүй
Image
Наадмын үеэр эмнэлэг 10-16 цагт үйлчилнэ
Image
Япон, АНУ сарыг эзэмшихэд хамтран ажиллахаар болов
Image
Энэ долоо хоногт Алтанбулаг боомтоор 2615 тн бодис, бараа бүтээгдэхүүн импортолжээ
Image
Ч.Уранхолбоо: Аав минь наадмын хамгаалалтад гарчихаад орой гэртээ тоосонд даруулчихсан орж ирдэг байж билээ
Image
БНХАУ-ын Эквадор улсаас импортолсон хөлдөөсөн сам хорхойн баглаа боодлоос коронавирус илэрчээ
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Интерполыг Хятадын сайд удирдана
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ИТАЛИД БАНКНЫ ХУЯГЛАСАН МАШИН РУУ ДОВТОЛЖ 2.3 САЯ ЕВРО ДЭЭРЭМДЛЭЭ...
Image
СУМДАД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
Image
Маргааш ес эхлэнэ
Image
Ц.Нямдорж: Хойд Солонгосоос миний мэдэхээр ямар ч бичиг ирээгүй
Image
Нохдын агаарт хоол барих гэж буй хөгжитэй агшин
Image
МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН ӨВС ТЭЭВЭРЛЭЖ ЯВСНЫГ ИЛРҮҮЛЭВ
Image
Хүний бие музей фото
Image
Улсын аварга малчин өрх, фермер, саальчин шалгаруулах журмыг шинэчлэв
Image
НИТХ-ЫН ЭЭЛЖИТ XXI ХУРАЛДААНЫГ ЭНЭ САРЫН 28-НЫ ӨДӨР ТОВЛОВ
Image
ХОЁР НАСТАЙ ХҮҮГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ
Image
Дараагийн цикл эхэлж байна. Түүнээс бид яаж хожих вэ?
Image
Эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн төлөвлөгөө боловсруулна
Image
ИХЭНХ НУТГААР САЛХИ ШУУРГАТАЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Image
Хар машин шатаагч Ж.Мөнхбат 21 аймгийн засаг дарга нарыг татан Солонгост зугаалжээ...
Image
Цасаар шуурна
Image
Таны нуруунд маш муу нөлөөтэй өдөр тутамдаа хийдэг 9 муу зуршил
Image
Монгол бадарчин Амай буюу Ж.Золбаяр: Бид нэгдэх цаг болсон
Image
С.Амармандахыг зодсон хүний нэрийг албаар буруу өгөв үү?
Image
CACCI-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Image
Ажлаас халалтийг "амиар" сольчихов уу?
Image
У.Мөнхсансар: Хууль бус олборлолтыг таслан зогсоох ажлын хэсэг байгуулсан
Image
Өмнөд Солонгосын дараагийн Ерөнхийлөгч тавдугаар сарын 9-нд тодорно
Image
Анхны хайртайгаа явалдаад гэр бүлээ сүйрүүлжээ
Image
ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮНЭТ МЕТАЛЛЫН СОРЬЦЫН ЛАБОРАТОРИ БАЙГУУЛАХААР БОЛОВ
Image
Ким Кардашян Уэстэд зэвсэгт этгээдүүд буу тулгасан
Image
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ЗАНДАНБАТЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Image
Хятадад гадаадын иргэд коронавирусний халдвар авсан 19 тохиолдол бүртгэгджээ
Image
ЗХЖШ-ын сургалтын төвийн ойролцоо тэсрэх бөмбөгөнд өртөж нас баржээ
Image
Хуульчдыг “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа
Image
Image

90 Саяын Гансүх эргэн эрэлтийг хийлээ тэрээр 90 саяын түүхээ орчин цагт шудрагаар давтана хэмээв

Б.Гансүх: Аквариумд байсан загас гэнэт далай руу гарч ирэх хэцүү юм байна

Б.Гансүх: Аквариумд байсан загас гэнэт далай руу гарч ирэх хэцүү юм байна

Монгол Улсын  анхны Ерөнхийлөгчийг залилан  90 сая төгрөг "өвөртөлсөн" 25 настай залуугийн тухай дуулиан шуугианаар 1995 он амьсгалж байсныг уншигч та санаж буй байх.  Туранхай, шар царайтай гэнэн нь дэндсэн тэр залууг шүүгдээд зогсч байхад наснаасаа ахадсан  ов мэхтэйг нь олон хүн гайхаж байв. Түүнээс хойш Б.Гансүх "90 саяын" гэж овоглогдох болсон. Эрх чөлөөгөө өргөст тороор хязгаарлаж,  залуу насныхаа 13 жилийг хянагч нарын харцан дор өнгөрүүлсэн эр хүний алдаа оноо, ухаарал харууслын эл ертөнцөөр уншигч таныг  хөтөлье.

-Суллагдсанд тань баяр хүргэе. Амьдралаа хэр төвх­­­нүүлж байна. Нууц биш бол  яриач?
-Юуны түрүүнд эхнэр, хүүхэдтэй болж амьдралд зөв гишгэхийг хүсч байна. Бо­дож санаж яваа зүйл ч чамгүй бий. Миний араас  хорихоос олон залуу гарч ирнэ. Тэдэнд итгэл, урам зориг өгөхийн тулд  сайхан амьдармаар байна. Чиний итгэл миний итгэлд зоригжино гэж гоё үг байдаг шүү дээ. Намайг сайн явж байвал суллагдсан залуус үлгэр авахыг хүснэ.

-Таныг хоригдож байх­даа кино зохиол бичсэн гэж сонссон. Зохиолоо кино болгох уу?
-Хоёр, гурваар тогтохгүй зохиол бичсэн. Нэг зохиолоо кино болгох санаатай ажил­лаж байна. Энд  амьдралын баяр хөөр, сүүдэртэй талын аль алийг нь тусгасан. Хэсэг уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байна. Үүнээс илүү дэлгэрэнгүй ярих боломж алга. Учир нь тэдэнд хэн бо­лохоо хэлээгүй юм. Үнэнээ хэлбэл хүн л юм чинь цэрвэж, айж, болгоомжилно. Ажилд муугаар нөлөөлөх болов уу гэж бодсон хэрэг л дээ.

-Нуух хэрэг байсан юм уу. Ядаж кино чинь олны хүр­тээл болоход зохиолч нь хэн бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэр цагт сэт­гүүлч­дийн хараанаас та мул­тарч чадахгүй л болов уу?
-Цаг нь ирэхээр мэднэ  биз. Одоохондоо өөрийгөө мэ­дэгдүүлэхгүй байх олон шалт­гаан байна. Нэг түүх өгүүлье л дээ. Хориход байхдаа би нэг бүсгүйтэй танилцсан юм. Тэр минь намайг эргэж тойроод сайхан үерхсэн. Суллагдахад намайг тосоод авах хүн, очих орон гэр байсангүй. Найз бүс­гүй минь сайхан сэтгэлээр намайг тосч аван, орох орон­той болгож, хувцасласан. Гэ­тэл гэрийнхэн нь  ямар залуу­тай болзоод буйг түүнээс асууж шалгааж эхэллээ.  Тэр "40 шахаж яваа, өмнө нь огт гэрлэж байгаагүй" гэж л дээ.  Өдий наслахдаа эр хүн гэр­лэж байгаагүй гэдэг гэ­рийнхэнд нь үнэмшил муутай санагдаж. Найз минь гэрлэх боломжгүй байх нэг шалтгаан байсан гэж тайлбарлаад бо­лох­гүй болохоор нь  хэн бо­лохыг минь хэлсэн аж. "90 са­яын" Гансүх гэх нэрийг сонс­сон тэд хүлээн зөвшөөр­хөөсөө илүү болгоомжилж дүү­гээ хамгаалах арга сэд­сэн. Тэгээд л биднийг уулзуу­лахгүй байх, салгах бүхэл бү­тэн ажиллагаа өрнөсөн дөө. Яаж ч учирлаад тэд хүлээн зөвшөөрөөгүй. Ах, дүүс нь  бо­ломжийн албан тушаал эр­хэлдэг хүмүүс  тул нэр хүн­дээ бодсон биз. Дараа нь би дахин нэг сайн бүсгүйтэй учир­лаа. Өмнөх алдаагаа дав­тахгүйн тулд би хэн боло­хоо  нуусан.

Түүний ах дүүс  бас л  нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай хүмүүс. Дө­хүүлж хэлбэл, МАХН-д нэ­лээн нө­лөө­тэй албан тушаал эрхэл­дэг юм. Тийм болохоор энэ талаар ярихгүй байвал зүгээр байна.

-Муу нуухаар сайн ил­чил гэдэг. Хэлсэн нь дээр юм биш үү?
-Би чамд найз бүсгүйгээ хэн болох, хаана амьдардаг, ямар кино хийх гэж байгаа тухайгаа дэлгэрэнгүй ярилаа гэхэд миний хувийн амьдрал сүйрэх гээд байна. Кино хий­хээр хамтарч ажиллаж байгаа ганц, хоёр хүн  намайг хэн болохыг мэднэ. Гэхдээ бид­ний хооронд ярьсан яриа бий.  Мэдээж хүний мөн чанар юу билээ. Үнэнээ хэлбэл буруу­гаар ойлгож цэрвэх хүн  олон шүү дээ. Бурхан шиг нигүүл­сэнгүй, ууч сэтгэлээр бие бие­дээ ханддаг хүн ховор шүү дээ. Арай гэж  тэмцэж,  өөрийн болгох гэж байгаа амьдралаа дэмий зүйлээс болж нураа­мааргүй байна.

-Киноныхоо утгыг  яриач?
-Кино гээд л ярьчихвал би өөрийгөө илчлэх гээд байна. Энэ талаар ярих надад ямар хэцүү болохыг мэдэж байна уу. Чи намайг төрсөн ах ши­гээ бодож үзээч.  Зовж зовж нэг юм амьдрах  гэж байхад битгий намайг шахаж шав­дуул.

-Ойлголоо, энэ тухай ярихгүй байх нь  таны амьд­­­­ралд тустай юм бол заавал асуух гээд яах вэ. Ерөнхийлөгчөөс 90 сая төгрөг залилсан хэрэг чинь бас кинотой холбоотой бай­сан байх аа?
-Ерөнхийлөгчийг залил­сан юу байх вэ. Уг нь зали­лаагүй юм.Тухайн үед бүх зүйл гэ­рээ­ний дагуу болж өнгөрсөн. Худалдаа хөгжлийн банк, Монголбанк, Сангийн яам, Төрийн сан, Ерөнхий­лөгч гээд. Ерөнхийлөгчийн Зас­гийн газарт  өгсөн чиглэ­лийн дагуу тухайн үед холбог­дох албаны хүмүүс надад 90 сая төгрөг өгсөн. Мэдээж Засгийн газрын төлөөлөгч зүгээр нэг иргэнтэй яриад шүү­гээнээсээ мөнгө гаргаад өгчихгүй. Бүх бичиг, баримт хуулийн дагуу тамга, тэм­дэгтэй байсан. Энэ хэргийг өнөөдөр ямар хэргээр шийд­вэрлэх вэ. Чи бод доо. Захир­гааны хэргээр шийд­вэрлэнэ, тийм үү.

-Ерөнхийлөгчийг зали­лаагүй юм бол Гансүх гэдэг хүн яагаад хэрэгтэн болоод олон жил хоригдоод ял эдлээд гараад ирэв ээ?
-Сонины нэг хүн намайг  шоу болгон ашигласан юм. Ту­хайн үед намайг 90 саяыг аваад кино нь бүтэлгүй бо­лоод ирэнгүүт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Ерөн­­­­­­хийлөгчийг залилж 90 сая төгрөг авсан" гээд л ний­тэлсэн. Нийтлэл гарсны да­раа би буруутан болж цагдаа­гийнхан овжноор ашиглаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн.  Ту­хайн үед миний талаар хэв­лэлд ярилцлага өгсөн сур­гуулийнхаа багш, найз нөхөд гээд олон хүнтэй суллагдса­ныхаа дараа уулзсан. Намайг хараад тэд аятай байгаагүй. Би тэднийг харцнаас нь ойлго­сон. Тэгээд "Хэвлэлийнхэнд ярилцлага өглөө гэж та нарыг буруутгахгүй ээ" гэж хэлсэн.  Хэрэгт холбогдож байх үед сэтгүүлчдийн ятгалгад орж буруу, зөв зүйл ярьцгаа­сан. Гэхдээ хүний хамгийн гоё чанар ямар ч өс хонзон, гом­дол байсан тэр хүнийг уучлах сэтгэл гэж боддог. Ингэснээр хүн өөрөөсөө агуу их хайрыг төрүүлдэг. Голдоо ортол гом­дож байсан ч уучилж чадаж байвал тэр хүнд хайр байна гэсэн үг. Тийм  хүн хүнийг хайрлаж чадна.Тэгж байж  хүн амьдарч чадах юм.

-Яагаад шоу гэж. Таны тухай нийтлэл сонин дээр бичсэн учраас тэр үү?
-Үгүй л дээ. Миний тухай бичихдээ хэтрүүлчихгүй юу. Ерөнхийлөгчийг ч алаад хая­чих­сан, намайгаа ч давхар унагачихсан.

-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг биз?
-Ерөнхийлөгчийг надад залилуулсан мэтээр бичээгүй бол түүний нэр сүрд сэв суух­гүй л байхгүй юу. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгч гэнэн томоогүй хүүхдэд залилуул­сан гэхээр юу нь сайн байх вэ. Зүгээр л надад бүх ха­риуц­лагыг нь тохоод чимээ­гүй өнгөрч болох л байсан.

-Цаг хатуу байхад 25 настай залуу 90 саяыг өвөрт­­лөөд юу хийв?
-Маслотой талх хараад баяр­ладаг, ээж, ах, эгч, дүү нартайгаа хоолгүй хонох үе надад олон байсан. Би 90 саяыг хулгайлаагүй. Засгийн газрын ордонд орж гранат барьж дээрэм хийгээгүй. 25 настай залуу толгойгоо ажил­луулаад л олсон мөнгө. Кино зохиол бичээд, төсөл боловс­руулаад  түүнийгээ төр зас­гийнханд шат дараалан та­нил­цуулсан. Уулзсан бүх хүн  энэ залууд тусал, мөнгө олго гэсэн цохолт өгч байв. Яаж ший­дэгдэх ёстой, тэр хууль дүр­мийнх нь дагуу л явсан. Тэр үед би хэтэрхий гэнэн, сохор байжээ.

-Таныг ганцаараа үрсэн гэвэл нэг л үнэмшил муу­тай юм. Архи, тамхи, хүүхэн энэ тэрд зарцуулаад өнгөр­сөн үү?
-Би архи, тамхи насан турш­даа хэрэглэж үзээгүй, одоо ч хэрэглэдэггүй. 90 саяа хүн­тэй үрсэн гэж бусдыг худ­лаа гүжирдээд яах вэ. Энэ хэр­гийг би өөрөө хийсэн. Эцэст нь өөрөө хохирсон.   Янз бү­рийн машин сольж унан, бус­дад цацаж, Аме­рикийн үнэ­тэй буудлуудаар хэсэг л зу­гаалсан. Товч­хондоо бол ингэж л үрэгдсэн, би хоосор­сон.

-Үнэхээр кино хийх гэж байсан юм уу, эсвэл зали­лан хийхийн тулд  зохиол бичээ юу?
-Кино хийе гэж үнэхээр бодсон. Хийж болох л байсан. Ядуу тарчиг айлын хүүхэд гэнэт 90 саятай болчихсон чинь түүндээ төөрчихгүй юу.

-Тэр мөнгөний салхийг хагалж  юу худалдаж авсан чинь сонин байна?
-Худалдаа хөгжлийн банк­наас 90 сая төгрөгтэй дүйцэх ам.доллар авч  жижигхэн хар  цүнхэнд босоогоор нь хийж үүрчихээд Ард кино театрын ард байрлах мөхөөлдөсний дараалалд зогсч байсан. Хүүх­­дээрээ байсан байгаа биз. Тэндээс хоёр мөхөөлдөс авчихаад 23 дугаар дунд сургуулийн арын цэцэрлэг дундуур алхаад явж байв.  250 мянган ам.доллар цүнхэндээ хийчихээд айж болгоомжлох юмгүй явсан. Гэртээ ирээд "Ээж ээ, би баян болчихлоо" гээд доллараа дээш нь цацаад  л. Ээж "Энэ мөнгийг  хаанаас авсан" гэхэд  "Би хулгай хийгээгүй, хэн нэгнийг дээ­рэм­дээгүй, санаа зовох хэ­рэг­гүй" гэж хэлсэн.

-Ядуу байсан юм чинь ээждээ ямар нэгэн юм авч өгөх сөн гэж бодож байсан л байх даа?
-Ээж минь хэвтэрийн хүн байсан юм. Би удирдлагатай тэргэнцэр 3200 ам.доллараар авч өгсөн. Хожим түүнийг нь эд хогшилтой хамт битүүм­жил­­сэн байв.

-Тухайн үед Ерөнхий­лөгч­тэй нүүр тулж уулзсан юм уу?
-Захидал харилцааны ал­баны дарга Баасанжав гэдэг хүн намайг  Ерөнхийлөгчийн өрөөнд дагуулж орсон. Бид  өөд өөдөөсөө хараад суусан. Уулзалт 15 минутын хуга­цаа­тай байсан ч бид хоёр цаг ярилцсан юм. Зохиол, төслөө танилцуулсан, туслахыг хүс­сэн. Ерөнхийлөгч намайг үнэлж, туслахаа амласан. Бас магтсан.

-Киноны утга юун тухай байсан юм бэ?
-АНУ-ын палентологич эрдэмтэн Рой Чепмен Эндрю­сийн тухай юм. Энэ хүн XIII зууны үед Монголд судалгаа хийж байсан юм.

-Гадаадын эрдэмтнийг сонгосон  шалтгаан чинь сонин байна?
-Гадаад ертөнцтэй холбог­дох арга нь энэ байсан. Мө­рөөд­лийн Америкийг үзэх гэж.

-Мөрөөдлийн Америкт очоод юу хийв?
-Холливудад очсон.  Одоо Америк гэж хэлбэл хү­мүүс шоолох байлгүй дээ. Тэгэхэд киноныхоо шугамаар явсан болохоор ганц хоёр урлагийн хүн авч явсан. Тэд­ний зард­лыг би бүрэн  даасан. Тэр хү­мүүсийн нэрийг энд дурдаад яах вэ. Богинохон настай тансаглал одоо бо­доход хар дарсан зүүд шиг санагддаг. Хэсэгхэн хуга­цааны зугаа цэнгэл надад маш олон жи­лийн зовлон шаналлыг авчир­сан. Гётегийн хэлсэн гоё үг байдаг юм. "Хоромхон зуурын цэнгэл олон жилийн зовлон шаналлыг авчрах нь цөөнгүй" гэж. Миний хэлэх дуртай үг. 

-Одоо хийж буй кино чинь юуг өгүүлсэн юм бэ?
-Энэ кино юун тухай боло­хыг би чамд хэлэх боломж­гүйгээ түрүүн хэлсэн. Манай хадам өглөө болгон өдөр тутмын хэвлэл авч уншдаг юм. Миний тухай гарсан байх вий гэж байнга л айж хавтал­заж, битүүхэн өнөө сонинг нь гүйлгэж хардаг. Энэ юу боло­хыг мэдэж байна уу. Байнгын занал зүхэл, доромжлол, ай­дас хүйдсийн дунд амьд­ралынхаа 13 жилийг өнгө­рөөчихөөд арай гэж эрх чө­лөө­тэй болж эхэлж байна. Гэтэл намайг хэн гэдгийг минь мэдчих вий, надад хайр­тай хүнийг минь салгаад аваад явах вий гэж түгших аймшиг. Байнгын  айдас хүй­дэс намайг дагасаар байна. Ийм байж янз бүрийн юм яриад дэмий биз дээ.

-13 жилийг  торны цаана тэвчиж өнгөрөөх хэцүү л байсан биз дээ?
-Хэцүү. Гэхдээ хоригдол гэдэг нэрийн цаана хүн, хо­рих гэдэг хашааны цаана бас л хүний нэг ертөнц бий. Тэр дотор инээнэ, уйлна, хайлна, амьдрал үргэлжилдэг. Гэхдээ аквариумд байсан загас гэ­нэт далай руу гарч ирэх хэ­цүү л юм байна. Би 13 жил аква­риумд байлаа. Энэ хуга­цаанд намайг "дээрээс" хоол­лож байв. Гэнэт далай руу ороод ирэхээр тэнд надад хэн ч хоол өгөхгүй. Халим, аку­луудын шүдний чигчлүүр болохгүйн тулд би  осол багатай газраар болгоомжтой явж, амьдрахыг хичээж бай­на. Хориход хоол, түлээ, ногоо бүгдийг нь ху­ваарилаад өг­чих­нө. Тэндээс гараад  би бүхнийг өөрөө хийх хэрэгтэй болсон. Тэжээмэл амьтан шиг амьдарч байгаад бие даана гэдэг ямар хэцүү боло­хыг мэдэж байна уу. Идэх хоолоо, амьдрах орон байраа өөрөө олно. Цахил­гаан, ду­лааныхаа мөнгийг өөрөө л зохицуулна. 40 шахаж буй эр хүн ажил хөдөлмөр ч үгүй, муу нэртээс гарч ирээд амьд­­рах ямар хэцүү болохыг ойлгох, мэдрэх хүн бага л даа.

-Анх хориход орох, га­рах үед  юу бодогдож байх юм бэ?
-25 настай залуу анх хо­ри­хын хаалга татсан, тэгээд айсан. Энд яаж амьдарна даа гэсэн бодол толгойноос га­раагүй. Цаг хугацаа явахын хэ­­рээр  орчиндоо дасч эхэл­сэн. Суллагдах үед бас л на­майг айдас эзэмдсэн. Тэр айдас надаас "Эндээс гараад амьдарч чадах уу" гэж асууж байсан. Хорихоос гарна гэдэг бас л аймшигтай байсан. Орох, гарах агшинд хүнд ийм л юм бодогддог юм билээ.

Би аавыгаа таньдаггүй, ямар хүн байсныг нь мэдэл­гүй өссөн. Надад байсан хамгийн дотны хүн ээж. Тэр хүн байхгүй болсон. Олон л юм бодогддог юм билээ. Хэ­рэв би баян хүний хүүхэд бай­гаад 90 саяыг авсан бол тэр мөнгийг хамаагүй цацахгүй байсан биз. Ядаж жаахан ухаан суусан байсан сан бол. Эцэг, эх минь хатуу гараар намайг хүмүүжүүлсэн бол тэр мөнгийг арвижуулахын төлөө явах байсан гээд олон л юм бодогддог.

Тэр үед толгой минь зөв ажил­ласан бол магадгүй өнөө­­­дөр УИХ-ын гишүүн бол­чихсон явж байгаа ч юм билүү, хэн мэдэх вэ. Би мөнгө олж ав­чихаад сэхэх үү, унах уу гэ­дэг заагаас гарч чадалгүй доо­шоо унасан. Даанч би тэ­гэхэд хүүхэд, амьдрал минь ядуу байсан. Санхүүгийн мэд­лэг дутсан байх. Хоригд­сон, эцэст нь би гарсан. Бур­хан гэж байдаг юм байна. Би суллагдсан.

-Та бурхан гэж ярих дуртай юмаа даа?
-Эр хүн ядрахаараа бурх­ныг шүтдэг. Эм хүн юу гэ­дэг билээ. Нэг тийм үг байдаг байх аа. 

-Мөрдөнд байх үедээ та  оргож бас цагдаа хутгалж хэрэг тариад ялаа нэмүүл­сэн. Тэгэхэд яагаад оргосон юм бэ?
-Ээжийн бие муу байсан юм. Оргож яваад цагдаад ба­ригдсан. Айгаад хутгал­чих­сан.  Ээжийгээ нас барахад, би эндээс хурдан гаръя. То­моотой байя гэж бодсон.

-Ээжийгээ нас барахад хажууд нь байж чадаа­гүй­дээ харамсдаг уу?
-Мөрдөнгийн тас харан­хуй, цахилгаан нь тасарсан өрөөнд ээжийгээ нас барсан мэдээг сонсох ямар  байдгийг  мэдэх үү. Үүнийг эхийгээ, эц­гийгээ алдсан хүн л мэднэ. Хаана яаж шуухан оршуулс­ныг нь ч мэдэхгүй. Суллагд­чи­хаад оршуулсан газрыг нь  хайгаад явж байхад замын хажууханд овоолсон шороо­ны дэргэд усан борооноор  уйлаад сууж буй эр хүний сэтгэлийн зовлонг хүн мэдэх­гүй л дээ. Яг над шиг зовлон үзсэн нэгэн л  ойлгох байх.

-Хоригдож байх хуга­цаандаа өөрийгөө ямар нэгэн зүйлд  дайчилж хөг­жүүлж чадав  уу?
-Гарч ирээд бодож байхад би их залхуу байжээ. Тэр үед өөрийгөө дайчилж байхгүй яав даа гэж бодогдох үе бий. Дэвшилттэй тал нь жаахан англи хэл оролдсон. Хэдэн жил тогооч хийсэн. Чөлөөт цагаа шатар, даамхан тоглоод өнгөрөөж байж дээ.

-Хориход ер нь эрчүүд цагийг хэрхэн өнгөрөөж байх юм?
-Хүмүүс тэнд ногоо тарьж сурч байна. Мужаан, дарханы ажил хийж байна. Хориход эрчүүд ядаж гараад хийх ажилтай байхыг хүсч байна.

"Тэр намайг хэрэгт хийсэн гараад ална аа" гээд хутга ир­лээд суудаг хүн байхгүй. Түү­нийг "рекэтэлнэ дээ" гэж зан­даг хүн ховор. Хоригдол хэ­дий ч үлд­сэн амьдралдаа бусдад хэ­­рэгтэй хүн байхыг хүсч, тэ­мүүлдэг болсон. Тэнд дандаа муу хүмүүс байдаг гэж бодвол эн­дүүрэл. Би нэг жи­шээ хэлье. Телевизээр  нэг эмэг­тэйг  мөчилж хөнөөсөн хэрэгт­ний тухай үзэж суугаад хо­ригд­лууд толгой сэгсэрдэг юм шүү дээ. Ямар хэрцгий юм бэ. Тэр араатан уу, хүн үү гээд л.

Эрчүүд ер нь биеэ хөгжүү­лэхэд их анхаардаг. Хүндийн өргөлт, бялдаржуулахаар хи­чээллэх гэх мэтээр спорт илүү сонирхоно.

-Уулын мод урттай боги­нотой гэгчээр тэнд бас үлгэр дуурайлал авмаар хүн таарна биз?
-Байлгүй яах вэ. Генерал Ж.Баатараас авахуулаад би­ширч хүндэлмээр хүмүүс таарч л байсан.

-Ж.Баатар гуайтай хэр дотно байсан бэ?
-Дотно байгаагүй.  Их дуу цөөтэй хүн. Нэг их удаа ч үгүй. Тэгээд ч тэр хүний тө­лөөнөөс би тийм ийм гэж ярих зохимжгүй л дээ.

-Хийсэн хэрэгтээ бүгд л гэмших үү?
-Гэмшилгүй яах вэ. Хүн чинь ямар нэг буруу юмыг хий­гээд дараа нь л гэмшдэг юм байна. Энэ тухайгаа бид ярина. "Буу хална" шүү дээ. Хо­рих газар ч гэсэн тэнд болох болохгүйн хууль үйл­чил­нэ. Өөрийн гэсэн дэг жу­рам­тай. Эрх чөлөөгөө хасуул­сан ч нийгмийн нэг тусгал, амьдрал "аавынд" үргэлжилж  байдаг.

-Таныг анх хоригдох үеийн нийгмийн уур амьс­гал өнөөдрийнхөөс тэс өөр байсан  байх даа?
-Өмсч зүүх, ярих хэлэ­хээс авахуулаад хүмүүсийн хувийн соёлд их өөрчлөлт гарсан байна. Үүнийг анзаар­лаа. Нийгэмд баян, хоосны ялгаа  бий болжээ. Би 25 нас­тай хоригдсон. Тэр үед баян хоосон энэ тэрийн тухай ярих нь бүү хэл хүн бүр л зах зээ­лийн шилжилтийн үед хөлөө олох гэж төөрч будилж явсан. 13 жил хоригдоод "наранд" гарч ирж байгаа надад битгий хэл нийгэмтэйгээ хөл ний­лүүлэн алхах гээд чадаагүй ядуу хүмүүс их  байна. Хамаг залуу насаа торны цаана өнгөрөөж байхаар хоосон нойтон ч энэ хүмүүс шиг явах минь  ялаа гэж бодогдох үе бий. Хамгийн харамсалтай нь тэнд, амьдралдаа алдсан эрчүүдийн залуу нас, эрх чөлөө хумхийн тоос шиг замхарч байна. 13 жил хориг­доод гарсан би яах вэ дүүрч гэж бодъё. Хүний амь санам­саргүй хөнөөгөөд 25 жилийн ял авсан залуу тэнд байна. Тэр 25 жилийн дараа гараад яах юм бэ. Юу хийх вэ.

Хорих ангид  ялтан буцаад нийгэмтэй харьцана гэдгийг бодож бас тэднийг суллаг­дахаас өмнө төлөвшүүлэх алхам хийж баймаар юм шиг санагдсан.   

Монгол Улсад ихийг хийж бүтээх насан дээрээ яваа олон сайхан эрчүүд тэнд хо­ригдож байна, харамсмаар. Дэ­мий  хориод хооллож унд­лаад яах юм  бэ, төр засаг. Ядаж хийж чадах зүйлийг нь хийл­гэж, тодорхой хэм­жээ­гээр ашиглах хэрэгтэй. Гэх­дээ зөв ашиглах ёстой.

Хоригдлуудын хичнээн нь санаатай болон санамсар­гүйгээр гэмт хэрэг үйлдээд ялтан болов. Ялихгүй зүйлээс болоод хорихын хаалга татаж байна.

Монголчуудын дундаж нас хэд  билээ. Хорих ангийн нөхцөл байдал, хоол ундны эрүүл ахуйн шаардлага ямар  хэмжээнд байдаг билээ. Олон жил хоригдсон хүн тэндээс эрүүл чийрэг гарах уу. Бас бүхнийг зоосны нүхээр  харж буй нийгэмд байр сууриа хурдан олж ажил, амьдралаа төвхнүүлнэ гэдэг амаргүй.

-Хянагч нар ер нь  хо­ригд­луудтай хэр харьцдаг вэ. Дарамталж зодох явдал гарлаа л гэдэг?
-Хорихын ажилчдыг  би өмөөрнө шүү. Анги дотор өөрөөс шалтгаалах зүйлийг хийгээд хууль журмаа мөр­дөөд явбал хэн ч чамайг оролдохгүй. Дүрэмт хувцас өмсөн хууль сахиулж буй хүнээс сүрдэхгүй хүн бай­даггүй  л байх.  Гэхдээ цэцэр­лэг, сургууль ээж, аавын олгож чадаагүй хүмүүжлийг тэд олгодог гэж боддог. Бид­нийг засраад амьдралд хөлөө олоод явбал тэд л баярладаг. Магадгүй, ойр дотныхноос чинь илүү тэд л санаа зовно. Хорих ангийн ажилчид ёстой сэтгэлээрээ, ажилдаа үнэнч хүмүүс юм билээ. Сайн ч ажлаа хийдэг. Төр засаг нь үүнийг  мэддэг ч юм уу, бүү мэд.

Г.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6