Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Г.ЭРХЭМБАЯР АВАРГА МАСТЕРСЫН ДЭЛХИЙН АВАРГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
Image
‘’ШИНЭ ТЕХНОЛОГИ-ЭЕРЭГ ХАНДЛАГА, СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ” АЯНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ
Image
“ХУР” СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД 10 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУГАА АВАХ БОЛНО
Image
"БИД МАРТАХГҮЙ" ҮЗЭСГЭЛЭН НЭЭВ
Image
“МОНГОЛ ГАЗАР” КОМПАНИЙН ЗАХИРАЛ Ц.МЯНГАНБАЯР: НАМАЙГ ҮХҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ ХҮМҮҮС БАЙХ ШИГ БАЙНА
Image
"ЗУУН АЙЛЫН ШИНЭ ЗАМЫГ 10 САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА. НЭГДҮГЭЭР ЭГНЭЭНД МАШИН ТАВИХ АСУУДАЛ ЦЭГЦЭРСЭН"
Image
ОЙ НАЙМАН САРТАЙ ХҮҮХДИЙГ МӨРГӨЖ, АМЬ НАСЫГ НЬ ХОХИРООЖЭЭ
Image
ЗУУН АЙЛ ОРЧМЫН АВТО ЗАМ ИРЭХ АРАВДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРНО
Image
ДАШТ-Д ОРОЛЦОХ МОНГОЛ УЛСЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Image
Д.ЖИГЖИДНЯМАА ЖИЛИЙН ДОТОР УБТЗ-ЫН АЛТАН КАРТНААС 280 САЯ ТӨГРӨГ “УНШУУЛЖЭЭ”
Image
Ш.РАДНААСЭД ГИШҮҮНИЙ АРГА ЯДСАН “АЖИЛ”
Image
ДОТУУР ТУЯАНЫ АППАРАТ ЭВДЭРЧ 10 ГАРУЙ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭ ЗОГСЖЭЭ
Image
УЛСЫН ХЭМЖЭЭНД 170 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭН НӨӨЦӨЛЖЭЭ
Image
ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВЧ БАЙНА
Image
Б.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЭМНЭЛЭГ ХУВЬДАА АВАХ ГЭЖ ГҮЙХ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ, ХЭТИЙДСЭН ШУНАЛ НАДАД БАЙХГҮЙ ЭЭ
Image
“ХУР” СИСТЕМИЙГ АШИГЛАСНААР БНСУ-ЫН ВИЗ МЭДҮҮЛЭГЧИД 10 ХОНОГИЙН ДОТОР ХАРИУГАА АВАХ БОЛНО
Image
Д.АСАРДАРЬ: ТЕАТРЫН ТАЙЗАН ДЭЭР АЛДАХ ЭРХ БАЙДАГГҮЙ
Image
СТАТИСТИК: ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС 2018 ОНД 5,323 ХҮН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧЭЭ
Image
ХӨВСГӨЛ НУУРЫН ЭРЭГ ОРЧМЫН ДЭД БҮТЦИЙГ АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУСЛАМЖААР ШИЙДВЭРЛЭХЭЭР БОЛЖЭЭ
Image
МОНГОЛ УЛСАД ЦАЦРАГ ИДЭВХТ ҮҮЛ НЭВТЭРСЭН ТОХИОЛДОЛ АЖИГЛАГДААГҮЙ БАЙНА
Image
ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТООГ 99 БОЛГОХОД САНАЛ НЭГДЖЭЭ
Image
БОССУУДЫН “ТОМИЛСОН” НЭР ДЭВШИГЧДЭЭС СОНГОХ ҮҮРЭГ БУЮУ ХЯЗГААРЛАГДСАН ЭРХ
Image
ЭНЭ АМРАЛТЫН ӨДРӨӨС АВТОМАШИНУУДЫГ ТЭГШ, СОНДГОЙГООР АНГИЛАН ЗОРЧУУЛНА
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН "ЦАХИМ ЭЛСЭЛТ" ЭХЭЛЛЭЭ
Image
"ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-80 ЖИЛ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭШХ БОЛНО
Image
УЛААНБААТАРТ 23-25 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
НҮҮРСНИЙ ӨВЧТӨНҮҮД…
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ “АНГЛИ ХЭЛТЭЙ ЗАЛУУС” ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ
Image
ТУУЛ ГОЛЫН УС ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНГ ДАВЖЭЭ
Image
Б.БАТТУЛГА: МИНИЙ АМЬДРАЛЫН МАРТАГДАШГҮЙ ДУРСАМЖУУД ЭНЭ ЦАГТ БИЧИГДЭЖ БАЙНА
Image
ӨСВӨРИЙН ТАМИРЧИД ЗУРГААН АЛТ ХҮРТЭВ
Image
МОНГОЛЫН БАРИЛГЫН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦЫН ТӨЛӨӨЛЛҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Image
“НЭГДҮГЭЭР ХҮНИЙ ХҮН” ГЭЖ ОРИЛЖ ЯВДАГ “ИХ МОДУН”-НИЙ Б.ЦОГТСЭРГЭЛЭН “ХАЛХ ГОЛ” СУМ ДУНДЫН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖИЛЧНЫГ ЗОДОЖ ТАНХАЙРЧЭЭ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА
Image
Ж.ЭНХБАЯР ГИШҮҮНИЙ ЖДҮХС-ТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙГ ХААХААР БОЛЖЭЭ
Image
САЙД Д.СУМЪЯАБАЗАРЫГ ОГЦРОХЫГ ШААРДАВ
Image
ЦОНЖИНБОЛДОГ ОРЧИМД ХҮРЭН БААВГАЙ ЦАГААЛЖ ИРЖЭЭ
Image
Д.ХАЯНХЯРВАА: БУУДАЛД БИЗНЕСМЕНҮҮДТЭЙ БАЙНА ГЭДЭГ ОР ҮНДЭСЛЭЛГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Image
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙ ДАХЬ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ 16 ГАРААШИЙГ БУУЛГАВ
Image
УЛААН ЦУТГАЛАНГИЙН ХЯСААНАААС УНАЖ ХӨЛӨӨ ХУГАЛЖЭЭ
Image
17 КГ ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮГ БНХАУ РУУ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ХААГДАНА
Image
Ш.ЭНХТӨР: ТОМУУГИЙН А ХҮРЭЭНИЙ H1N1, H3N2 ВИРУСИЙН ТАРХАЛТ БАЙСААР БАЙНА
Image
ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ ДОЛООН ДАВХАР БАЙНА
Image
С.АМАРСАЙХАН: ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНД СУРТЛЫГ НЭН ДАРУЙ ЗОГСООЖ АЖЛЫН УЯЛДАА ХОЛБООГОО НЭГТГЭЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
Image
АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН БУУХИА ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
Image
АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН БУУХИА ТЭМЦЭЭНД ОРОЛЦОНО
Image
ХУВЦСАА ТАЙЛЖ ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛСЭН ХОЁР ДАСГАЛЖУУЛАГЧИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЖЭЭ
Image
17 НАСТАЙ ЭРЭГТЭЙ 11 ДАВХАРЫН ХАМГААЛАЛТГҮЙ ЛИФТНИЙ ХОНГИЛ РУУ УНАЖ НАС БАРЖЭЭ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
Ж.БАТЗАНДАН: "ЭРДЭНЭТ"-ИЙН 49, 51 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙ ЛУЙВРЫГ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖ ШАЛГАХ ЁСТОЙ
Image
ШУУРХАЙ: ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖЛЭЭ
Image
Араб бүсгүй буюу дэлхийн хамгийн ер бусын бялуу
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
ТАЛИЙГААЧ Т.ГОМБОСҮРЭНГИЙН ГЭРГИЙ У.ӨНӨРЦЭЦЭГ: АЛУУРЧДЫН БҮЛЭГ МИНИЙ НӨХРИЙГ ХАЛАХ ЭСВЭЛ АЛАХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН ГЭЖ БОДДОГ
Image
Хараагүй иргэдэд зориулсан 90 айлын орон сууц ирэх сард ашиглалтад орно
Image
АНУ БОЛОН ӨМНӨД СОЛОНГОС ЦЭРГИЙН ХАМТАРСАН СУРГУУЛИЛТАА СЭРГЭЭВ
Image
ГУРВАН ЖИЛ НЭГ ХУВЦАСТАЙГАА АЖИЛДАА ЯВСАН БҮСГҮЙГЭЭС ДЭЛХИЙ НИЙТ ҮЛГЭР ЖИШЭЭ АВЧ БАЙНА
Image
Үс ургуулах энгийн аргууд
Image
CОЁЛЫН ЭЛЧ НАРЫГ НЭГДСЭН МЭДЭЭЛЛЭЭР ХАНГАХ ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Д.ЦОГТБААТАР САЙД МЮНХЕНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГА ХУРЛЫН ҮНДСЭН БҮЛГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА
Image
Hollwood-ын оддын бодит төрөх болон photoshop -ийн дараа
Image
БАЯРЫН ӨДРҮҮДЭД ЗУРГААН ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
Алан хядагчид хүүхдүүдээ ингэж хүмүүжүүлдэг
Image
"ШИЛДЭГ ЗАЛУУ АЖИЛЧИН” ШАГНАЛЫГ ГАГНУУРЧИН Э.УУЖИМСЭТГЭЛ ГАРДАВ
Image
Хөмсгөө зөв будах аргачлал
Image
Мартаар бүсгүйчүүддээ ямар бэлэг өгөх вэ?
Image
БААТАРЛАГ ЗАЛУУ ӨНДӨР БАРИЛГА РУУ АВИРЧ ДООШ УНАХ ГЭЖ БУЙ ХҮҮГ АВАРЛАА
Image
Батга биеийн аль хэсэгт гарч байгаагаас дараах шалтгаантай
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Ерөнхий сайд В.Орбан бараалхлаа
Image
Мэдээллийн технологийн чиглэлээр ҮНЭГҮЙ сургалтад хамруулж эхэллээ
Image
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХОЁР ДАХЬ ӨДРӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА
Image
Төрийн өндөр албан тушаалтнуудын одоогийн болон бууруулсны дараах цалин
Image
ОН ГАРСААР СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС НЭГ Ч ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД ЗЭЭЛ ОЛГООГҮЙ БАЙНА
Image
Террористуудын хулгайлсан охид амиа золиослогч болжээ
Image
Х.БАТТУЛГЫГ “ХААН” БОЛГОХЫН ТУЛД МОНГОЛЧУУД ТӨРГҮЙ БОЛОХ ЁСТОЙ ЮУ
Image
Сингапурийн хөгжлийн нууцыг тайлах уулзалт болно
Image
ШИНЭ ОНЫ БОСГОН ДЭЭР ТӨРИЙН ДЭЭД ЦОЛ, ОДОН, МЕДАЛИАР ШАГНАЛАА
Image
Хуягуудаа согтоогоод шоронгоос оргожээ
Image
ШОКОЛАДНЫ АМТТАЙ ӨВӨРМӨЦ ЖИМС
Image
Image

Агаарын бохирдлыг бууруулах технологи төслийн зуухаар хязгаарлагдахгүй

Улаанбаатар хотын агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон аюултай хэмжээнээс аль хэдийнэ дөрөв дахин ихэссэн хэмээх аймшигтай тоо баримт сүүлийн үед чих дэлсэх болсон. ДЭМБ-аас агаар дахь хорт бодисын хэмжээний дээд хязгаарыг 501 хэмээн заасан байдаг.

 

Гэтэл нийслэлийн зарим дүүрэг, хороодод энэ тоо дөрөв дахин ихсэж 3,000 хол давж байгаа юм. Гэхдээ энэ аймшигтай тоо гэв гэнэт гараад ирсэн гэвэл өрөөсгөл. Хэдэн жилийн өмнөөс тодорхой арга хэмжээ авахгүй бол Улаанбаатар хотын агаарын бохирдол маш аюултай хэмжээнд хүрэх талаар холбогдох албаныхан сануулсан хэдий ч дорвитой арга хэмжээ авахгүй байсаар эдүгээтэй золгосон.

Эдүгээтэй гэдэг нь агаарын бохирдлын маш аюултай нөхцөлтэй гэсэн үг. Энгийнээр хэлэхэд нийслэлийн иргэд гадаа удаан хугацаагаар байх боломжгүй болжээ. Ялангуяа, гэр хороолол, Дэнжийн мянга, Баянхошуу гэх зэрэг газарт таван минутаас дээш зогсоход л хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд агаарын бохирдол үүссэн байна.

Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд болон төрийн удирдлагууд нүүрс, утаагүй зуухтай зууралдсаар байтал агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихэж. Тиймээс төр засгийн удирдлагууд агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан шат дараатай ажлыг хийж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр Монголын үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн нээлттэй боллоо.

Энэхүү технологийн үзэсгэлэнг Байгаль орчин аялал, жуулчлалын яам, Агаарын бохирдлын үндэсний хороо, НЗДТГ-ын Агаарын бохирдлыг бууруулах газар, Улаанбаатар цэвэр агаар төсөл хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Эрчим хүчний сайд П.Ганхүү, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон 50 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид оролцон өөрсдийн технологийг танилцууллаа.

Үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Гэр хорооллын утааны асуудлыг бид олон жил ярилаа. Манай Засгийн газар хөрөнгө, санхүүгийн боломж, бололцоо хомс байгаа хэдий ч агаарын бохирдолт ард иргэдийн эрүүл мэндтэй холбоотой учраас тодорхой шийдвэртэй арга хэмжээг авч, хэрэгжүүлэхгүй бол цаашид нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрэх нөхцөл нь бүрдчихсэн. Зарим хүмүүс шөнийн тарифыг тэглэлээ.

Энэ асуудлыг ямар байдлаар, яаж шийдвэрлэх юм гэж ярьж байна. Бид эхний ээлжид шөнийн тарифаа тэглүүлэх нөхцөл бололцоог хангасан айл өрхүүдийн шөнийн тарифыг тэглэж байна. Нэг айл ч гэсэн өдөрт хоёр хувин нүүрс түлдэг байсан бол нэг хувин нүүрс түлээд 24 цагийг авдаг байх бололцоог л бүрдүүлэх ажлыг хийж байгаа юм.

Мэдээж хэрэг утааг бүрэн арилгана гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Үүнийг багасгахаас өөр арга байхгүй. Дэлхий дээр нийт 100 гаруй улсын 3000 хотод утаа, агаарын бохирдлын асуудал яригдаж байна. Түүний нэг нь Улаанбаатар хот. Гэхдээ сүүлийн жилүүдэд зөвхөн Улаанбаатар гэлтгүй зарим, аймгуудад ч утааны асуудал бий болсон.

Эндээс үзэхэд агаарын бохирдол улс, орны хэмжээний асуудал болсон нь харагдаж байгаа юм. Засгийн газрын зүгээс ажил авсныхаа дараахнаас эхлээд Цэвэр агаар сангийн өрийг төлж эхэллээ. Засгийн газарт  ямар ч мөнгө байхгүй. Олсон жаахан мөнгөөрөө бодсон санасан ажлаа хийчихье гэх боломжгүй л Засгийн газар өнөөдөр ажиллаж байна.

Гэхдээ бид зах зухаас нь өрөө төлж байна. Өрөө төлчихвөл Цэвэр агаар сангийн хүрээнд хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг шөнийн тарифыг тэглүүлэх ажил рүү чиглүүлнэ.

Мөн утаанаас салахад айл бүрийн оролцоо чухал. Монгол Улсын иргэн бүрийн оролцоо хэрэгтэй. Миний утсанд өдөрт агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой 100 гаруй мессэж ирж байна. Эдгээр хүмүүс өөрсдөө ч гэсэн санаачилгатай байж агаарын бохирдлыг бууруулахад ард, иргэдээ уриалах хэрэгтэй.

Зөвхөн Засгийн газар, Ж.Эрдэнэбат зүтгэх биш. Бид өөрсдийн үүрэгт ажлаа хийнэ. Гэтэл иргэд өөрсдөө санаачилгагүй байх юм бол  хурдан хугацаанд утааны асуудлыг шийднэ гэхэд хэцүү. Тийм учраас иргэд санаачилгатай байх хэрэгтэй” гэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэсгэлэнд оролцогч, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, сонирхсон юм. Уулзалтын дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнд оролцсон 50 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагуудыг энэ сарын 12-нд Төрийн ордонд хүлээн авч, уулзан Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх саналыг гаргах ажээ.

УУРЫН ЗУУХЫГ ХАЛСАН ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ

Урд яваа машин алгуурхан сааралтсан утаан дунд уусан алга болж, гадаа гудамжид тавхан минут алхахад угаарын үнэр үс хувцсанд шингэж, хүүхдийн эмнэлгийн ачаалал хэтэрсэн ч бид нүд нь балай, чих нь дүлий юм шиг явсаар байсан гэхэд хилсдэхгүй. Агаарын бохирдол нүдний өмнө илт ихсэж байхад амаа үдүүлчихсэн хүн шиг нөгөө л нүүрс, утаагүй зуухаа ярьсаар байсан.

Нэг үгээр хэлбэл, нүүрс, утаагүй зуухнаас өөрийг сэтгэхгүй хайрцаглагдчихсан байсан гэхэд болно. Гэвч инженер, технологийн эрдэмтэд цахилгаан бага зарцуулдаг чийдэнгээс эхлээд уурын зуухыг халсан технологийг зохион бүтээж, зарим нь худалдаанд гаргажээ. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын утааг багасгах, цахилгаанаар дулаанаа хангах зорилго бүхий энэхүү үзэсгэлэнд оролцож буй компанийн нэг бол “Ховд Тул” компани юм.

Тус компани ижил цэнэгтэй ионуудын түлхэлцлийн хүчний үйлчлэлээс дулаан үйлдвэрлэдэг овор хэмжээ бага, зай талбай эзлэхгүй, дуу чимээгүй, эрчим хүчний хэмнэлттэй халаалт болон халуун усны асуудлыг шийдсэн “Цэнэгт ус” төхөөрөмжийг бүтээжээ. Энэ талаар тус компанийн захирал Д.Басандорж “Маш олон төрлийн технологиуд бий. Гэхдээ ихэвчлэн цахилгаанаар халаадаг тень байдаг. Энэ бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтэрсэн. Бид төхөөрөмжийнхөө туршилтыг ШУТИС-тай хамтран хийсэн. Өнгөрсөн жил таван газрыг уурын зуухыг зогсоосон.

Тэгэхээр агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаа юм. Бид ихэвчлэн сургууль, цэцэрлэгийн халаалтыг асуудлыг шийдсэн. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 166, Чингэлтэй дүүргийн 154, 1,733, Сонгинохайрхан дүүргийн Тахилтын цэцэрлэг, Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн нүүрсээр ажилладаг уурын зуухыг зогсоож, уснаас  дулаан үйлдвэрлэх төхөөрөмж тавьсан. Сургууль, цэцэрлэгийн халаалтын системд улсын төсвөөс 64 тэрбум төгрөг суусан байдаг.

Энэ төхөөрөмжийг хэрэглэвэл 37 тэрбум төгрөг зарцуулах боломжтой. Хэмнэсэн мөнгөөрөө шинэ сургууль, цэцэрлэг барьж болно. Ийм боломж, бололцоо бий” гэв. Уг төхөөрөмж нь өдөрт 10-20 кВт цахилгаан энерги буюу 1,300-2,600 төгрөгийн зардал гаргадаг байна. Мөн 5-20 литр ус зарцуулах боломжтой аж. Энэ бол тус үзэсгэлэнд дэлгэгдсэн энгийн наад захын жишээ. Албан байгууллага гэлтгүй айл өрхүүд хэрэглэж болохуйц үнийн хувьд боломжийн төхөөрөмж, бүтээгдэхүүн энд олон байлаа.

ХУШ МОДНЫ САМРЫН ЯСААР ШАХМАЛ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ

Намрын улирал эхлэхтэй зэрэгцээд гудамж талбайд хөглөрч хэвтдэг самрын яс нийслэлчүүдийн толгойны өвчнийг анагаах бас нэгэн шийдэл болон үзэсгэлэнгийн ширээнд заларчээ.

Товчхон хэлэхэд, Тара компани 2008 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд одоогоор дөрвөн төрлийн шахмал түлш гаргаад байгаа аж. Модны үртэс, самрын яс, хаягдал цаас, хаягдал тосноос шахмал түлш гаргаж авдаг байна. Эдгээр түлш байгалийн гаралтай учраас хүхэрлэг хий гаргадаггүй гэнэ.

Харин үнийн хувьд 25 кг нь 4,000, 35-40 кг нь 9-10 мянган төгрөг аж. Үртсэн шахмал түлшийг хэрэглэхдээ нэг удаад гурван ширхэг хийх бөгөөд 40-50 минут дулаанаа хадгалах чадвартай юм байна. Түүнчлэн тус компани шахмал түлшээ асаах гал асаагчийг хүртэл модны үртэс ашиглан хийжээ. Энэхүү асаагч гурван ширхэг нь 500 төгрөгийн үнэтэй, нийт 12 удаа гал асаах боломжтой гэдгийг “Тара” компанийн ажилчид онцлов.

Энэ мэтчилэн гэр хорооллын утааг багасгах үүрэгтэй олон бүтээгдэхүүн, төхөөрөмж үзэсгэлэнгийн танхимыг дүүргэжээ. Зах зухаас нь дурдвал, зургаан давхар эсгийтэй тэнцэхүйц гэрийн цахилгаан дулаалга, хаяавч, хөшиг, халаалтын төхөөрөмж, тортог шүүгч, цахилгаан бага зарцуулдаг чийдэн, дулаан хадгалагч гээд утааг бууруулах төхөөрөмж төслийн зуухаар хязгаарлагдахгүй гэдгийг илтгэж байв.

МОНГОЛ ГЭРТ ЗОРИУЛСАН ЭКО ТӨХӨӨРӨМЖИЙГ ЛИЗИНГЭЭР АВАХ БОЛОМЖТОЙ

“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнгийн нэг онцлох бүтээгдэхүүн нь “Монватт” компанийн үйлдвэрлэсэн монгол гэрт зориулагдсан дулаан хуримтлуулж, халаах эко “Тулгат” төхөөрөмж юм. Энэ үеэр тус компанийн инженерүүд “Өвлийн улиралд үүсч байгаа утааны 70 орчим хувийг нийслэлийн гэр хорооллоос гарч байгаа утаа эзэлж байна.

Улаанбаатар хотын есөн дүүргийн гэр хороололд нийт 194 мянган айл өрх гэрт, 106 мянган айл өрх амины орон сууцанд амьдарч байна. Манай компани хүйтэн сэрүүний улирлын найман сарын хугацаанд шөнийн 8-9 цагийн эрчим хүчийг ашиглан дулаан хуримтлуулж, халаах “Эко төхөөрөмж” бүтээсэн.

Энэхүү төхөөрөмж нь 8-9 цагийн дотор хуримтлуулсан дулаанаа хоногийн үлдсэн цагт буцаан үлээж гэрийг тогтмол хэмийн дулаантай байлгадаг. Бид энэ  төхөөрөмжөө 2015 онд туршилтын журмаар үйлдвэрлэлд оруулж, 2016 онд 81 ширхгийг айл өрхөд суурилуулж үзсэн. Хэрэглэгчдийн зүгээс их таашааж байсан. Мөн манай компани энэ онд 25 мянган ширхэг төхөөрөмжийг оруулж ирэн зорилтот зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа.

Бидний хийсэн тооцооллоор энэ арга хэмжээний үр дүнд гэр хорооллоос ялгарах утааг 28.4 хувиар бууруулна гэж үзэж байгаа. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэгчдэд хүргэхэд тулгарч байгаа гол асуудал нь ард иргэдийн худалдан авах чадвар юм. Санхүүгийн бэрхшээлээс гарах асуудлыг компанийн зүгээс зохих хэмжээнд шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа.

Тухайлбал, хамтран ажиллаж байгаа Германы тал өөрийн улсынхаа арилжааны банкнаас урт хугацааны хоёр хувийн хөнгөлөлттэй зээлийг авч өгөхөөр санал болгосон. Энэ зээлийг иргэдэд дарамт шахалтгүй, зээлийн хүүг ирсэн нөхцөлөөр хүргэх талаар оновчтой санхүүгийн механизм хэрэгтэй байгаа юм. Бидний судалгаагаар монгол гэрт амьдарч байгаа иргэд түлээ, нүүрс, хогонд сар бүр 120-125 мянган төгрөг зарцуулдаг.

Тэгэхээр иргэд энэ хэмжээний мөнгийг сар бүр банкинд тушаагаад байхад хоёр жилийн хугацаанд 38 жил хэрэглэх евро стандартын шаардлага хангагдсан өндөр технологийн төхөөрөмжтэй болох боломжтой. Одоо бидэнд төр засгийн зүгээс зөв менежменттэй ухаалаг бодлогын туслалцаа хэрэгтэй байна” хэмээсэн юм. Харахад, дуковон пелетькатай адилхан энэхүү төхөөрөмжийг ажиллуулахад нүүрс, түлээ хэрэглэх шаардлагагүй юм байна.

Мөн уг төхөөрөмжийг хэрэглэснээр нүүрс түлээнээс 125 мянган төгрөг, цахилгаанаас 46 мянган төгрөг хэмнэх боломжтой аж. Ингэснээр жилд нэг сая 368 мянган төгрөгийн хэмнэлт гаргана гэдгийг тус компанийн инженерүүд онцолж байв. Харин эко төхөөрөмжийн үнэ хоёр 400 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд “Монватт” компанийн зүгээс иргэдэд 1.5-2 жилийн хугацаатай 3-5 хувийн хүүтэй зээл олж, өгч дэмжихийг төрийн удирдлагуудад тавьж байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6