Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
''CU'' дэлгүүрт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд "Хотдог" худалдаалж байжээ
Image
Нэгдүгээр сургуулийн 70 багш ажлаас гарах өргөдлөө өглөө
Image
Н.Цэлмүүн: “Цэнхэр” үст Цэрэн баба
Image
ХЭҮК-ИЙН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ ЧИНЬ ХҮНИЙ ЭРХИЙГ “НОЦТОЙ” ЗӨРЧИГЧ ЮМ БИШ ҮҮ Ж.БЯМБАДОРЖ ДАРГАА?
Image
Хэт олон байгаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг цомхон, уялдаатай болгох хэрэгтэй гэлээ
Image
"Passion-2020"-д тавтай морил
Image
"Есөн Шижир" ББСБ-аас авилга авсан гэх АТҮТ-ийн ажилтнуудыг баривчлан шалгаж эхэлжээ
Image
Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг байгуулахад С.Баярын Засгийн газар 2 тэрбум ам.долларын хахууль авсан…
Image
Үндсэн Хуулийн Цэц “өгзөг” базагчийн шигддэг газар биш
Image
Монголын самбочид 30 жилийн дараа багаараа II байрт шалгарлаа
Image
Монголын дуурийн дуучид Индонезид тоглов
Image
Төрийн албаны ерөнхий шалгалтад 1,588 иргэн тэнцжээ
Image
Ипотекийн зээлд 4905 иргэн хамрагджээ
Image
Н.Баярсайхан ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
Image
Албаны машинаар хүүгээ зугаацуулсан Т.Батсүхийг ажилд нь томилж, 7 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ
Image
Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ
Image
X.Болорчулуун: Дубайн гэрээнээс болж Оюу толгойгоос цэвэр ашиг хүртэх хугацаа 2048 он болж хойшлогдсон
Image
Баянхошуу орчимд агаар бохирдолтой байна
Image
Н.Алтанхуяг шагналаа авч эхэллээ
Image
П.Дэлгэржаргал: Анхдугаар Үндсэн хууль түүхэн ач холбогдолтой байсан
Image
Гавьяат хуульч Б.Сарантуяа, шүүгч Ц.Зориг нарыг чөлөөлжээ
Image
Ч.Өнөрбаяр: Шүүхэд тойргийн тогтолцоог нэвтрүүлснээр шүүхийн зардал багасч, олон ахиц дэвшил гарна
Image
С.ЭРДЭНЭ: ДОРДУУЛСАН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТ ТЭР ЧИГЭЭРЭЭ ҮЛДЛЭЭ
Image
“Хуягласан хувалзууд”
Image
З.Батсүх: Хятадын генерал Монголд тоосго зөөж, шавар зуурч тагнуул хийж байсан
Image
МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэнэ
Image
Какүрюү М.Ананд Япон улсын иргэн болохоо зарлажээ
Image
УИХ-ын гишүүн Б.Батзоригтой түрийвч нэг Н.Цэрэнбат сайдын хэрэг нам дарагдав уу?
Image
“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна
Image
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-д гардуулан өгөв
Image
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна
Image
Аливаа үйлийг хийхэд үхэр жилтнээ сайн
Image
Цаг агаарын урьдчил­сан мэдээ
Image
ҮАБЗ-өөр Дубайн гэрээний асуудлыг хэлэлцэж байна
Image
Х.Болорчулуун: Монголын төрд идээ буглаа болтлоо бугшсан хувалз
Image
"Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай" тогтоолын төслийг дэмжлээ
Image
“Бичигт” боомтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэр гаргажээ
Image
Б.БАТ-ЭРДЭНЭ: ДУБАЙН ГЭРЭЭГ “ЦУЦЛАХ ШААРДЛАГАТАЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТ АЛЬ ЭРТ ГАРЧИХСАН
Image
Ё. Баатарбилэг сайдаа хүүхдэд өгөх 650 сая төгрөг хаана байна
Image
Холерын шинжилгээний хариу сөрөг гарлаа
Image
Машин нь эвдрээд тусламж дуудаад иртэл машинд үлдсэн хүн нь сураггүй алга болжээ
Image
“Нэг өрх-нэг ажлын байр” хөдөлмөрийн өдөрлөг маргааш болно
Image
МАН тойргуудыг дахин зурна
Image
Монгол эмэгтэй онгоцонд хүний амь аварчээ
Image
ЭМЯ: 850 жирэмсэн эхээс тэмбүү илэрчээ
Image
МАН –ЫН ЭГЭЛ ЖИРИЙН ГИШҮҮД СОНГОСОН ХҮНЭЭ ӨМГӨӨЛЖ НАМЫН ДАРГА У. ХҮРЭЛСҮХЭД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ.
Image
"Чингис хаан" банкны С.Сандагдоржийг хахууль өгсөн хэрэгт буруутгажээ
Image
Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
Image
Сонгинохайрхан дүүргийн 55 дугаар цэцэрлэг шинэ байртай боллоо
Image
Улсын хэмжээнд 397 мянган тонн үр тариа хураажээ
Image
ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ
Image
Ам.долларын ханшийн өсөлт ХӨӨС тул УДАХГҮЙ БУУНА
Image
GTIME Болон бусад сүлжээний бизнесд элсэхгүй байхыг анхааруулж байна
Image
Болзооны үед асуух 30 хөгжилтэй асуулт
Image
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДӨРВӨН ХҮҮХЭД ТӨРҮҮЛСЭН ЭХ 44 НАСТАЙДАА ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
“Цасан гоо ба долоон одой” сонгодог бүжгэн жүжгийг тоголно
Image
ОХУ-аас 1кг давсыг 61500 төгрөгөөр авахаар болжээ
Image
ЦАГ УУРЧИД: Сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно
Image
108 удаа мөргөж эхлэхээр шийдсэн бол заавал уншаарай
Image
Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөхийг гэмтээжээ
Image
Самсунг хоёр хуваагдаж магадгүй боллоо
Image
Швайнштайгер зодгоо тайлна
Image
“ХОНГИЛ”-ЫН ХҮН Н.АЛТАНХУЯГ ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ БАЗАЖ, “ЗОДООНЧ” ТУСЛАХАА “САН-ФРАНЦИСКО”-РУУ ИЛГЭЭНЭ
Image
Монгол охин Jade luv нэрээр дэлхийд алдартай
Image
О.Оюунцэцэг: Австрали нөхрөө "Тэнгэрийн бэлэг" хэмээн магтав
Image
ТАНЫГ НЭВТ ШУВТ ХЭЛЭХ “АМЕРИК ЗУРХАЙ”
Image
21 жилийн турш гэртээ хэнийг ч оруулаагүй эмгэнийд гэнэт ортол..
Image
Ц.Элбэгдорж: Ойрын хугацаанд Улаанбаатар хотод маш хүчтэй газар хөдлөлт болох хандлага байна...
Image
Илбэ үзүүлнэ гээд хүн алсан уу......./бичлэг/
Image
НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА: “НОМИН”, “PC MALL” ЗЭРЭГ КОМПАНИУД “BLACK FRIDAY” НЭРИЙН ДООР ИРГЭДИЙГ ХУУРЧ БАЙНА
Image
Даатгалаа ондоо багтаж төлөхгүй бол 2 дахин илүүг төлнө
Image
АЖ Ц.Чимэдцэеэ: Тэр хүнийг салаад явсны дараа гэрээ цэмбийтэл цэвэрлэчихсэн мэт сайхан санагдсан
Image
Аргалын утаа 300-аад нянг УСТГАХ ЧАДВАРТАЙГ Японы эрдэмтэд судалж тогтоожээ
Image
Өлсөхгүйгээр турж болох эрүүл хооллолтын 60 шилдэг санаа /Фото/
Image
Намаар талцах явдлыг Ховд аймгийн удирдлага таслан зогсоолоо
Image
Залуухан багш­тайгаа хий­сэн секс +18
Image
ЭГЧ ДҮҮ 2-ИЙГ ЭЭЛЖЛЭН ЭДЭЛСЭН НЬ /+18/
Image
Оюутны 70-н файл нь үүссэн байна
Image
ЧИНГИС ХААНЫ ОНГОН ОЛДОЖ ДЭЛХИЙ НИЙТИЙГ ШУУГИУЛЖ БАЙНА
Image
НИСЭХ ГЭЖ БУЙ ШУВУУХАЙН ДАЛАВЧИЙГ ТАС ТАЙРЧ, ДЭЛБЭЭЛЭХ ГЭЖ БАЙГАА ЦЭЦГИЙН ҮНДСИЙГ СУГА ТАТАХ МЭТ УВАЙГҮЙ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ААШЛАХАА БОЛИОЧ...
Image
“ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭН” УРАН БҮТЭЭЛИЙН НААДАМ БОЛЛОО
Image
120 метрийн гүнд нурангид даруулсан дөрвөн иргэний амийг аварлаа
Image
Монгол улс хөгжлийн индексээрээ 76-д оржээ
Image
Шүдний чулуугаа гэрийн нөхцөлд ингэж арилгаарай!
Image
МАН-ЫНХАН "СТАНДАРТ" БАНКНЫ ӨРИЙГ ТӨЛӨХДӨӨ МӨНГӨ УГААСАН УУ?
Image
Дарханд хордлогын шинж тэмдэгтэй өвчтөнүүд эрс олширч байна
Image
НУТГИЙН ЗӨВЛӨЛ ҮЕРТ ӨРТСӨН 10 ӨРХӨД ДАВХАР БҮРЭЭСТЭЙ, ТАВАН ХАНАТАЙ, ТАВИЛГАТАЙ ГЭР ӨГЛӨӨ
Image
МАХ, НОГООНЫ ҮНЭ ӨСЧЭЭ
Image
"ЛАРЬДМА-2" КИНО УДАХГҮЙ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Image
ЦАГДААГИЙН ЗАРИМ АЛБА ХААГЧДЫГ ШАГНАЖЭЭ
Image
Сонирхолтой сэтгэлзүйн сонжоо
Image
"ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ” ДҮНЖИНГАРАВТ САЛБАРАА НЭЭЛЭЭ
Image
АШУҮИС-ийн хамт олон мэдэгдэл гаргав
Image
ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ 94.6 ХУВЬТАЙ ГЭЖ ДҮГНЭВ
Image
Унгар, Чех, Польш, Германд цагаачилж одсон сайхан Монгол хүүхнүүд
Image
Жон Терри Орост тоглоно
Image
БҮХ ХӨРӨНГӨӨ НОХДОД ЗОРИУЛСАН САЯТАН
Image
Амтат бялуу, пицца, жигнэмэгийн зуурмаг хийж сурцгаая!
Image
Г.Баасан: Хуулийг биелүүлэгдэггүй дарга олон байна. Түүний нэг нь Г.Гантөмөр
Image
Гоо сайхны бүтээгдэхүүний чиг хандлагыг тодорхойлогч MALU WILZ Монголд
Image
Хууль зүй, Дотоод хэргийн сайд хууль, тогтоолын төсөл өргөн барив
Image
Өдгөө хоньчин болсон Ираны Ерөнхийлөгчийн тухай сонирхолтой ЕСӨН баримт
Image
ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ЭМЭГТЭЙ АМЖИЛТЫН НУУЦАА ДЭЛГЭЛЭЭ
Image
Улсын хэмжээнд 10.6 сая мал төллөжээ
Image
Цаг агаарын мэдээ
Image
Аль Жазера: Монгол малчид амь өрссөн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна
Image
Алдартай цомгуудын ил гараагүй хэсэгт юу байсан бэ?
Image
30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг өнөөдөр тодруулна
Image
Энэ зун тренд болох усны хувцаснууд
Image
Роналду мөрөөдөлдөө хүрчээ
Image
Image

Элчин сайд Kалыбек Kобландин ингэж хуучлав

МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн 25 жилийн ой саяхан тохиолоо. Ойн арга хэмжээг тольдсон фото-нийтлэлээ өмнөхөн уншигчиддаа толилуулсан.

Энэ сургуулийн маань нэрийн хуудас болж яваа, нийгэмдээ болон бизнесийн салбартаа танигдсан миний сайн шавь нарын нэг бол Өнөрболор бүсгүй яалт ч үгүй мөн юм. Тэрээр бизнесээсээ гадна телевизийн салбарт шинээр нэвтрэн, тэгэх тэгэхдээ “Дипломатын цаг” гэх энэхүү чимхлүүр ярилцлагыг хөтлөн явуулж, Монгол Улсын гадаад харилцаанд бага ч болов хувь нэмрээ оруулж эхэлснийг олзуурхан дэмжиж baabar.mn дэх өөрийн блогтоо эхнийх нь ярилцлагыг бүрэн эхээр нь тавья – Д.Баярхүү багш

 Д.Өнөрболор:– Сайн байна уу? Ноён Элчин сайд аа. Юуны өмнө энэ тухтай орчинд тантай ярилцах боломж олгосон таньд баярлалаа. Монгол, Казахстан нь эрт үеэс л хөршүүд байсан. Бид бол нэлээд гүн гүнзгий түүхтэй. Энэ жил Казахстан улсын тусгаар тогтнолоо тунхагласны 25 жилийн ой тохиож байна. Энэ хугацаан дахь ололт амжилтынхаа талаар ярьж өгөөч.

Элчин сайд К.И.Кобландин:– Өдрийн мэнд. Тийм ээ. Манай орон 1991 оны 12 дугаар сарын 16-нд тусгаар тогтнолоо зарлаж байсан. Мэдээж эхэндээ бол хэцүү байсан. Зөвлөлт Холбоот Улсад ч, хүмүүсийн харилцаанд ч зааг гарчихсан, нэг хэсэг зарим орнуудын хоорондах тогтвортой харилцаанд ч зааг үүссэн тийм цаг үе байлаа. Эдийн засгийн хувьд төдийгүй, олон хүмүүсийн хувьд тун хэцүү байсан байх. Товчхоноор хэлэхэд манай орон нь гурван том асуудал дээр гурван чухал арга хэмжээ авах хэрэгтэй болсон. Нэгдүгээрт манай улсыг олон улсын хамтын нийгэмлэгээр хүлээн зөвшөөрүүлэх, хоёрдугаарт зах зээлийн эдийн засагтай нийцүүлэн эдийн засгаа хөгжүүлэх, гуравдугаарт улс орны улс төрийн тогтвортой байдлыг хангах. Эхний ээлжинд бид НҮБ-ын гишүүн орон болсон. Олон улсын валютын санд нэгдэн орсон. Цөмийн зэвсгийн нөөцийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болсон. Зөвлөлт Холбоот Улсын үед Казахстанд бүх холбоотын цөмийн зэвсгийн сан төвлөрч, ойролцоогоор 112 баллистик пуужин бүхий 1200 цөмийн зэвсгийн нэгж байсан гэдэг. Бидэнд цөмийн зэвсгээс татгалзах шаардлага гарцаагүй байсан хэрэг. Учир нь газар дор, газар дээр, агаар мандалд цөмийн зэвсгийн 500 гаруй туршилтын дэлбэрэлт хийчихсэн, түүнийхээ хорыг үлэмж амсчихсан байлаа. Тэр хор аюулыг одоо ч хүртэл бид мэдэрсээр л байна. Мөн бидэнд улсынхаа хилийг бэхжүүлэх шаардлага тулгарсан. Урьд нь манай нутаг дэвсгэр нь Зөвлөлтийн газар нутгийн нэг хэсэг байсан бол тусгаар тогтнолоо олсноор хөрш Хятад, Орос болон бусад орнуудтай хил хязгаараа тогтоох хэрэгтэй болсон. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцэхүйц шинэ хуулиудыг боловсруулах хэрэгтэй болсон. Бид Малайз, Сингапур, Өмнөд Солонгос, Япон, Европын орнууд, Америкийн туршлагыг судлан өөрийн эдийн засгийн бүтэцтэй нийцүүлэн эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөгөө болосвруулсан. “2020”, “2030” гэсэн стратегиудыг боловсруулж, эдгээр нь биелэгдэхийн хэрээр “2025”, “2050” гэсэн стратегиудыг боловсрууллаа. Дэлхийн өндөр хөгжилтэй 30 орны жагсаалтанд орохыг зорьж байгаа. Гурав дахь асуудлын хүрээнд ард иргэдийн тав тухтай амьдралыг бид эрхэмлэн чухалчилж ирлээ. Казахстанд одоогоор 140 үндэстэн ястан амьдардаг. Бидний хувьд хамгийн чухал хүчин зүйлийн нэг бол үндэстэн хоорондын харилцааг зөв хадгалж, Казахстаны иргэн бүр иргэн гэдгээ мэдрээсэй гэж хүссэн явдал юм. Энэ нь цаашлаад манай орны улс орноо хадгалж үлдэх үндсэн хүчин зүйлүүдийн нэг болж чадсан. Эргээд бодоход 25 жилийн хугацаанд Казахстан нь олон амжилтад хүрчээ. Бүх орнуудтай дипломат найрсаг харилцаа тогтоож, эдийн засгийн хамтын ажиллагаа төлөвшүүлсэн байна. Дэлхийн эдийн засгийн форумын үнэлгээгээр Казахстан нь өрсөлдөх чадвараараа 189 орноос 42-т бичигдэж байна. 2015 оны бизнес үнэлгээгээр 148 орны эхний 50 өндөр хөгжилтэй орны тоонд орж чадлаа. Энэ хугацаанд ядуурлын түвшин 47-гоос 2.5 хувь болж буурлаа. Тусгаар тогтнолоо олсон эхний жилд нэг хүнд ногдох ДНБ 300 ам.доллар байсан бол одоо энэ тоо 14 500 ам.доллар болсон байна. Бид эдийн засгийн харилцаагаа олон оронтой өргөжүүлж, хилийн чанад дахь түншүүддээ тохирсон хуулиуд хүртэл батлан гаргалаа. Манайд хөрөнгө оруулалтын тааламжтай уур амьсгал бүрдүүлсэн. 25 жилийн хугацаанд Казахстан нь манай эдийн засгийг өөрчлөх 55 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт татаж чадсан. Одоогоор манайд аж үйлдвэр, газар тариалан, аж үйлдвэрийн цогцолбор хөгжүүлэх төлөвлөгөөнүүд хэрэгжиж байна. Бидний хамгийн гол зорилго бол ард иргэдээ сайн сайхан амьдруулах, ажилллаж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх явдал юм.

Д.Өнөрболор:– Тусгаар тогтнолоо олж авсаны дараа Казахстан нь Төв Азидаа тэргүүлэгч орон болж чадсан. Яг юу танай орны хөгжлийн гол түлхэц болсон бэ?

Элчин сайд К.И.Кобландин:– Ард иргэд, улс орноо гэсэн хайр л байсан байх. Манай орон бол арвин баялаг түүхтэй. Тусгаар тогтнолоо олж авсан нь манай ард иргэдийн дотоод ертөнцийг ирээдүй хойч үеийнхээ төлөө гэрэлтүүлэх, хөгжүүлэх гол шалтгаан болсон. Бид ирээдүйн үе, хойч үеээ сайн сайхан амьдруулах арга замыг үргэлж эрэлхийлдэг. Казахстаны ард иргэдийг аз жаргалтай байлгах бидний хамгийн том зорилтуудын нэг гэж бид үздэг. Мэдээж бүх хүн л аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг хүсдэг шүү дээ.

Д.Өнөрболор:– 1990-ээд оны үед ЗХУ задарсны дараа онолын хувьд боловсруулсан ямар нэг хөтөлбөр байгаагүй ч Казахстан нь өөрийн төрийн байгуулалтаа байгуулж, хямралаас гарах бодлогоо боловсруулчихсан байсан. Өнөөдөр бид Казахстаны энэхүү гайхалтай амжилтыг мэднэ. Танай орон хэрхэн яаж энэ бүх сорилт туршилтыг даван туулж чадсан юм бэ? Эдгээр томоохон зорилтуудыг биелүүлж чадсан гол түлхүүр нь юу байсан юм бэ?

Элчин сайд К.И.Кобландин:– Манай Ерөнхийлөгч Нурсалтан Назарбаевын зүгээс “Эхлээд эдийн засаг, дараа нь улс төр” гэсэн уриа дэвшүүлсэн. Эдийн засгийн хөгжилдөө энэ уриаг баримталж ирсэн. Манай орон нефть, уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр баялаг. Хямрал тохиолдоогүй жилүүдэд манайх энэхүү баялгаа экспортонд гаргаж санхүүгийн эх үүсвэрийг хуримтлуулж чадсан. Хуримтлал үүсгэсэн. Үүнийгээ Үндэсний фонддоо төвлөрүүлсэн. Энэ сангийн хөрөнгө одоогийн байдлаар 100 тэрбум ам.доллар хүрсэн байна. Ингэж хуримтлуулж чадсанаар хямралын жилүүдэд бид цаашдын хөгжилдөө зарцуулах нөөцтэй болсон хэрэг юм. Ард иргэдийнхээ нийгмийн аюулгүй байдлыг бас тооцож үзэх хэрэгтэй. Энэ фонд ирээдүй хойч үедээ болон хямралд бэлтгэгдэж зориулагдна. Тиймээс бид том хохирол амсахгүйгээр дэлхийн хямралуудыг харьцангуй гайгүй даван туулж чаддаг. Одоо бид ашигт малтмалаас үл хамаарсан нанотехнологи, шинэ эрчим хүчний технологитой холбоотой шинэ технологи болосвруулж байна. Энэ нь хөгжлөөрөө бидний өмнө байгаа орнуудтай ижил түвшинд хүрэхийн төлөөх хүчин чармайлтын нэг юм.

Д.Өнөрболор:– Дэлхийн нэлээд олон орон өөрийн Хөгжлийн фондтой байдаг. Танай орны Үндэсний фондын бүтэц, бүрэлдэхүүн, гол арга барил, үйл ажиллагаа, бодит үр дүнгийн талаар асууж болохсон болов уу?

Элчин сайд К.И.Кобландин:– Мэдээж хэрэг. Манай үндэсний фонд нь 1990-ээд оны дараахан ашигт малтмал, түүхий эд нэлээд үнэтэй байх үед байгуулагдсан. 1997-1999 оны хямрал эхлэхэд бид энэ фондын тодорхой хэсгийг орон сууц, газар тариалангийн салбар, газар тарилангийн салбарын бүтцийг өөрчлөх, аж үйлдвэржүүлэлт, шинэ ажлын байр бий болгох зэрэг эдийн засгийн хөгжлийн салбаруудад зарцуулж чадсан. Жил бүр цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлж, хямралын эсрэг бодлого хэрэгжүүлсэн. 2007-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед бид хэдийнээ туршлагатай болчихсон, тиймдээ ч хямралаас гарах шинэ шатны бодлого, программ хэрэгжүүлсэн. Түүнээс гадна манай Ерөнхийлөгч санаачлан жил бүр Астана хотноо бидний анхаарах ёстой, хэрэгжүүлэх шаардлагатай гол гол асуудал, гол гол хүчин зүйлүүдийн талаар хэлэлцэж ярилцдаг. Үүнд жижиг дунд үйлдвэрийн хөгжил, орон сууцны зээлийн асуудал, оршин суугчдын орон сууцны барилгын хөгжил, олон төрлийн фонд үүсгэн байгуулах, аж үйлдвэржилтийн шинэ программ, шинэ ажлын байр бий болгох зэрэг өргөн хүрээний асуудал багтдаг. Энэ нь хямралыг хамгийн бага хохирлоор туулж, цаашдаа хөгжих нөхцлийг бүрдүүлдэг. Баруун Европоос Хятадын баруун хэсэг хүртлэх 14 000 км урттай олон улсын зам байгуулах “Нуржол” программыг жишээ болгож болно. Бид улс дотроо олон улсын зам байгуулж, баруун бүсэд Ирантай холбосон зам барьж байна. Тэгэхлээр Та бид Казахстанаар дамжин Хятад, Кавказын орнууд, Азийн Ойрхи Дорнодын орнууд, Иран руу гарах боломжтой болно гэсэн үг. Бид жил бүр зорилт тавьж түүнийгээ хэрэгжүүлдэг. Энэ нь манай орны хөгжилд бодит үр дүн өгдөг. Бид дэлхийн хамтын нийгэмлэгтэй нягт холбоотой. Ерөнхийлж хэлбэл бид маргаашдаа итгэл дүүрэн байна. Учир нь бидэнд хуримтлуулсан хөрөнгө, маш тодорхой боловсруулсан төлөвлөгөө, иргэд маань цаашдаа хөгжинө гэсэн чин хүсэл байна.

Д.Өнөрболор:– Танайд эдийн засгийн хөгжлийн стратегиуд байдаг гэлээ. Тэдгээр нь стратеги хөгжлийн үндсэн баримт бичиг болж мөрдөгддөг уу?

Элчин сайд К.И.Кобландин:– Тийм ээ, эхний баримт бичиг нь 2030 он хүртлэх хөгжлийн асуудлыг тусгасан. Жил бүрийн хөгжлийн төлөвлөгөө, хэрхэн хэрэгжүүлэх талаар түүнд зааж өгсөн. 2015 он гэхэд бидний төлөвлөөгөөний зорилгын ихэнхи нь биелэгдсэн байсан учраас 2020, 2050 гэж шинэ алсын стратегиа боловсруулсан. Стратегийн гол зорилго бол Казахстаныг нийгмийн хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн хөгжингүй 30 орнуудын эгнээнд оруулах явдал юм. Бид үүний төлөө явж байна.

Д.Өнөрболор:– “ Стратегия 2030” нь өөрийн чадавхи, үр дүнгээ харуулж, биелэгдэх боломжтой гэж Та баталж байна уу?

Элчин сайд К.И.Кобландин:– Тийм ээ, миний бодлоор энэ нь маш үр дүнтэй хэрэгжиж байгаа. Бид тэр хугацаанаасаа өмнө тэрхүү 30 улс орны жагсаалтанд орж чадах болов уу гэж бодож байна.

Д.Өнөрболор:– Танай улсын тэргүүн, Ерөнхийлөгчийн саналаар Казахстаны нийслэлийг шилжүүлэх санаачилга гаргаж байсан. Тэр үед олон хүмүүс үүнийг боломжгүй, цаг хугацааны хувьд тохиромжгүй гэж санагдаж байсан байх. Гэвч энэ нь биелэгдэж маш сайхан шинэ нийслэл хот Астана бий болж чадсан. Нийслэлийг шилжүүлэх талаар ямар ямар шийдвэр гаргаж байсан бэ? Хот тохижилтын явцад ямар асуудалтай тулгарч байсан бэ? Астанаг хөгжүүлэх ирээдүйн ямар төлөвлөгөө бий бол?

Элчин сайд К.И.Кобландин:– Манай Ерөнхийлөгчийн санаачилгаар нийслэлийг нүүлгэсэн нь манай орны стратеги, хөгжлийн бас нэг чухал төлөвлөгөө байсан гэж хэлж болно. Дараа жил бид Астана хотын 20 жилийн ойг тэмдэглэнэ. Астана хот бол казахстанчуудын брэнд болж чадсан. Мэдээж улс оронд инфляц нүүрлэсэн, эдийн засгийн харилцаанд доголдол гарч байсан, цалин мөнгө хүрэлцэхгүй, тэтгэвэр тэтгэмж нэлээн хүлээгддэг байсан 1990-ээд оны тийм үед яг тийм санаачилга дэвшүүлэх нь хэцүү, олон хүмүүсийн хувьд гэнэтийн зүйл болсон нь мэдээж. Энэ талаар манай Ерөнхийлөгч анх удаа 1994 оны 7 дугаар сарын 6-нд Дээд Зөвлөлд илтгэл тавьж, олон түмний сонорт хүргэсэн. Нийслэлийг нүүлгэх талаар нэлээд ширүүн хэлэлцүүлэг дагаж өрнөсөн. Нийслэлийг нүүлгэх тооцоог маш нарийвчлан хийсэн. Дээд Зөвлөл 7 дугаар сарын 6-нд тогтоол гаргах үед Ерөнхийлөгчийн төрсөн өдөр таарсан учир бүгд энэ саналыг дэмжиж, хэзээ нэгэн өдөр хэрэгжих байх гэж бодоцгоосон. Гэвч гуравхан жилийн дотор нийслэл маань Астана хот руу бүрмөсөн нүүсэн. Астана нь тэр үед бүсийн төв байсан. Тэр үед тэнд 300 мянган хүн амьдарч байсан бол одоо Астанад нэг саяас илүү хүн амьдарч байна. Астана нь ойролцоогоор 800 мянган гектар газар нутагтай. Нийт ДНБ-ий 10 хувь нь нийслэлд ногдож байна. Астанаг сонгохын өмнө эрдэмтэд, улс төрчид, судалгааны хүрээлэнгүүд судалгаа хийж 32 хүчин зүйлийг тооцож үзсэн. Уур амьсгал, цаг агаар, зохистой байдал, эдийн засгийн боломж, тээвэр, харилцаа холбоо, цаашдын хөгжил гэх мэт олон хүчин зүйлүүдийг тооцоолж үзсэн. Астана нь Казахстаны төв хэсэгт байрладаг, бусад орнуудтай идэвхтэй харилцаа холбоотой. Ийнхүү Астана нь манай орны, манай Ерөнхийлөгчийн бахархал болж чадсан даа. Астана нь улс төрийн болон эдийн засгийн том том уулзалт явуулдаг эпицентр болж чадлаа. 2010 онд бид Астанад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын саммит зохион байгуулсан. Мөн энд дэлхийн лидерүүдийн хурал, төрөл бүрийн бага хурал, Шенгений орнуудын уулзалт зэргийг жил бүр зохион байгуулдаг. Астана, Казахстан нь маш нарийн холбоотой. Астана нь манай улсын жинхэнэ брэнд болж байгаа.



Д.Өнөрболор:– 2017 онд Дэлхийн үзэсгэлэнг Астана хотод зохиох гэж байгаа нь энэ хотын боломжийг харуулж байна. Энэ арга хэмжээний хүрээнд ямар үйл явдлууд болох вэ?

Элчин сайд К.И.Кобландин:– Бид 2017 онд Астанад “Экспо 2017”-г зохион байгуулна. Энэ бол Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнуудын дунд анх удаа тохиох эрчим хүчний үзэсгэлэн юм. “Эрчим хүч ирээдүйд” гэсэн уриатай явагдана. Орон бүр өөрсдийн шинэлэг зүйлүүдээ танилцуулах боломжтой. Одоогийн байдлаар олон улсын 17 байгууллага, 105 гаруй орон оролцоно. Энэ үзэсгэлэн нь 2017 оны 6 дугаар сард эхлээд гурван сар үргэлжилнэ. Монгол түүнд оролцоно гэж би найдаж байна. Энэ үзэсгэлэн нь бусад орнуудад өөрийн түүх, уламжлал, соёлыг танилцуулах сурталчлах боломж олгож байна.

Д.Өнөрболор:– Ойролцоогоор хэдэн улс орон оролцох вэ?

Элчин сайд К.И.Кобландин:– Олон улсын 17 байгууллага, 105 гаруй орон оролцоно. Мөн энэ үзэсгэлэнг 2-3 сая хүн ирж үзнэ гэсэн тооцоо байгаа. Үзэсгэлэнд зориулж барьсан бүх объектууд нь манай орны цаашдын хөгжилд ашиглагдах болно. Нэгдүгээр сарын сүүлчээр казахстанд Дэлхийн өвлийн универсиад зохион байгуулагдана. Нийт 60 гаруй орон оролцох ба баригдсан спортын объектууд нь ард түмний сайн сайхны төлөө ашиглагдах болно. Одоогийн байдлаар 60 000 гаруй хүн ирнэ гэсэн тооцоо бий. Жил бүр л янз бүрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь Астана хотын хөгжилд түлхэц болно гэж бодож байна.

Д.Өнөрболор:– Казахстан нь эдийн засгийн хувьд хөгжингүй орон болж чадсан. Олон улсын хөгжил дэвшилд чиглэгдсэн санаачилгын талаар та юу гэж хэлэх бол?

Элчин сайд К.И.Кобландин:– Тусгаар тогтнолоо олсон өдрөөс л эхлэн Казахстан нь дэлхий дахины аюулгүй байдал, бусад оронтой тогтоосон харилцаагаа чухалчилдаг байсан. Казахстан нь цөмийн зэвсгийн туршилтын аюулыг мэдэрсэн орны хувьд цөмийг зэсвгийг түгэн дэлгэрүүлэхгүй байх, устгахын төлөө тэмцэж байгаа. Цөмийг зэвсгийг хураах тухай гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан. Манай Ерөнхийлөгч дэлхийн саммит дээр цөмийн зэвсэгтэй орнуудад хандан цөмийн зэвсгээ хураах талаар үг хэлж байсан. Мөн 1991 оны 8 дугаар сарын 29 онд Казахстан нь Цөмийн зэвсгийн полигоноо хааж Казахстан болон НҮБ-ын санаачилгаар энэ өдрийг Цөмийн зэвсэгтэй тэмцэх өдөр болгон зарлаж тэмдэглүүлдэг болсон. Казахстан нь Төв Азидаа цөмийн зэвсэггүй бүс байгуулах санаачилга гаргасан.

Д.Өнөрболор:– Танай орон ирээдүйд чиглэсэн төлөвлөгөө гаргаж мөрддөг гэдгийг мэднэ. Ингэхэд өөрийн орны хөгжлийн бодлогын талаар ярьж өгөөч.

Элчин сайд К.И.Кобландин:– Бидний зорилго бол дэлхийн хөгжингүй 30 улс орны тоонд орох явдал юм. Одоогийн байдлаар бид дэлхийн хөгжингүй 50 орны жагсаалтанд орж байна. Бид урагшаа хөгжсөөр л байна. Топ 30 орны тоонд орно гэдэг нь өндөр хөгжсөн эдийн засаг, улс төрийн хувьд урьдчилан таамаглах чадвартай, хамтын ажиллагааг улам өргөжүүлж, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлнэ гэсэн үг юм. Эдгээр нь бидний хүсч тэмүүлж байгаа зүйлүүд. Түүндээ хүрэх зорилго, бодлого байсаар л байх болно. Хамгийн гол нь Казахстан нь эв найрамдлыг эрхэмлэгч, хөгжингүй орон гэж дэлхийд танигдах нь чухал юм.

Д.Өнөрболор:– Элэг нэгт казах түмнээ хэрхэн цуглуулж төвлөрүүлж чадсан бэ? Монголын казахууд Казастанд ер нь ямархуу аж төрж байна? Тэдний дотор Танай улсад алдаршсан нэр хүндтэй хүмүүс бий юү?

Элчин сайд К.И.Кобландин:– Казахстаны энэ өргөн уудам нутаг дэвсгэр дээр 17.5 сая хүн ам оршин сууж байна. Үүнээс гадна эрдэмтдйн судалснаар гадаадад 5-6 сая казахууд амьдарч байна. Үүнд ОХУ, Узбекистанд тус бүр нэг сая, Хятадад хэдэн сая, мөн 100 гаруй мянган казахууд Монголд амьдарч байна. Өөрөөр хэлбэл Казахстантай хил залгаа бүх орнуудад казахууд бий. Турк, Европын орнуудад ч олноороо амьдарч байна. Туркэд суурьшсан казахууд нь Хятадаас 1950-иад оны эхээр ирж суурьшсан. Туркэд байсан зарим казахууд дэлхийн II дайны дараа Европ руу очиж суурьшсан. Дэлхийн улсуудын дотор нутаг нэгтнээ өөрийн улсдаа урьж суурьшуулах хөтөлбөр хэрэгжүүлдэг 4 улс байна. Энэ нь Израиль, ОХУ, Казахстан, Герман дөрөв юм. 1989 оны байдлаар казахууд Казахстаны хүн амын 40 хувийг эзэлж байлаа. 1991-1992 оноос Казахстаны Ерөнхийлөгчийн санаачилгаар гадаадаас казахуудыг өргөн урьдаг болсон. Хамгийн түрүүнд 1991 оны эхээр Монголын казахууд очиж суурьши эхэлсэн. Судлаачдын гаргасан судлагаагаар гаргасан тооцоогоор Казахстан руу нүүж суурьшсан монголын казахууд 80 мянга хүрсэн.

Д.Өнөрболор:– Монголын хасагууд Астана болон бусад хотуудад амьдарч болно биз дээ?

Элчин сайд К.И.Кобландин:– Узбекистан, Иран, Киргизээс ирсэн казахууд аль болох дулаан уур амьсгалтай бүсийг сонгож өмнөд Казахстанд суурьших сонирхолтой. Монголын казахууд, хятадын казахууд Казахстаны зүүн хойд хэсгийг сонгодог. Иймэрхүү онцлог бий л дээ.

Д.Өнөрболор:– Харин тийм ээ. Нүд алдам их тал, уул гээд?

Элчин сайд К.И.Кобландин:– Харин тийм ээ. Энэ хэсэгт өмнө нь монголын казахууд шилжиж ирсэн байдаг болохоор тийшээ нүүдэллэх нь элбэг. Монголын казахуудын хувьд ямар нэг хориг хязгаар байхгүй, гэхдээ нутгийнхаа бүх бүс нутгийг тэгш хөгжүүлэх хэрэгтэй учраас гадаадаас ирж байгаа казахуудыг жигд хуваарилахыг бид хичээдэг. Монголын казахууд Зүүн хойд Казахстанд мал аж ахуй эрхлэхэд илүү тохиромжтой. Алматы муж уулархаг учраас монголын казахуудад тохирно. 1990-ээд оны эхээр эдийн засгийн байдал хэцүү байх үед суурьших хөтөлбөр идэвхтэй хэрэгжээгүй гэж хэлж болно. Харин одоо бүх юм жигдрээд тэгширсэн. Монголоос ирсэн казахуудын дунд дуурийн алдарт дуучин Хавлааш, улс төрийн зүтгэлтэн, Монголын анхны парламент болох УБХ-ын орлогч дарга Зардыхан, нэрт эрдэмтэн Минис, Сарай, Ыхамбай гээд олон хүн Казахстанд үр бүтээлтэй ажилласан, ажиллаж ч байна.

Д.Өнөрболор:– Ер хүртэл хоног Монгол-Казахстаны хооронд онгоц, машин хамаарахгүй визгүй зорчиж болно.

Элчин сайд К.И.Кобландин:– Нэг зүйлийг онцлон хэлмээр байна. Манайд Монголоос ирсэн казахууд монгол нутгийн тухай их сайхан ярьж хөөрч, дуртай үедээ Монголд очиж, хамаатан садантайгаа уулзаж, гэр бүлийн хурим, ойн баярын арга хэмжээнд уригдан ирж очиж байдаг даа.

Д.Өнөрболор:– Ноён Элчин сайдаа, манай хоёр орны харилцааны ирээдүйг та ямар байдлаар төсөөлж байна вэ?

Элчин сайд К.И.Кобландин:– 1992 оны нэгдүгээр сарын 22-нд Монгол, Казахстан хоёр дипломат харилцаа тогтоосон. Он гараад бид дипломат харилцаа тогтоосныхоо 25 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ хугацаанд манай хоёр улс улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа ихээхэн ахицтай хөгжүүлж ирлээ. Олон улсын тавцан дээр бид бас бие биедээ туслалцаа үзүүлж байна. Саяхан энэ оны 10 дугаар сард эдийн засгийн харилцааны хүрээнд манай казахтаны бизнесчид монголын бизнес эрхлэгчидтэй Улаанбаатарт уулзаж хамтран ажиллах талаар найрсгаар ярилцсан. Ирэх онд манай хоёр улс Засгийн газар хоорондын комиссын хурлаа хийж, эдийн засгийн харилцааны асуудлаа ярилцана. Олон улсын салбарт хамтран ажиллаж байгаагийн хувьд энэ жил 7 дугаар сард АСЕМ-ын дээд түвшний уулзалтад манай Казахстаны Ерөнхий сайд ирж оролцсон. Мөн соёл боловсролын салбарт нэлээд ажил хийгдэж, жүжигчид харилцан айлчлан тоглолт хийж, спортын тамирчдын солилцоо идэвхтэй хөгжиж байна. Мөн энэ оны 10 дугаар сард Монголын төв номын санд Казахстаны номын булан байгуулагдсан. Үүнд Казахстаны тухай олон номыг орос, англи, казах, монгол хэлээр дэлгэн тавилаа. Монголын нэрт эрдэмтэн Шагдарсүрэн гуайн хөрвүүлсэн Казахстаны Ерөнхийлөгчийн бүтээл - “Цаг үе, бодрол” ном, Абай Кунанбаевын “Мэргэн үгс” зэрэг номууд монголын олон уншигчдын хүртээл болоосой хэмээн бид хүсэн хүлээж байна. Монголын уран сайхны олон кино казах хэлнээ орчуулагдсан. Мөн казахын олон кино монгол хэл дээр орчуулагдсан. Манай хоёр улсын хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж байна.

Д.Өнөрболор:– Монголын казахууд, танай казахуудын хэл ярианы ялгаа гэж бий байх даа?

Элчин сайд К.И.Кобландин:– Ямар ч ялгаа байхгүй. Монголын казахууд зарим үгнүүдийг монгол хэлнээс аваад орчуулан хэрэглэдэг. Харин манай казахууд зарим үгийг орос хэлнээс авч хэрэглэдэг. Манай казахууд орос үг хэрэглэдэг ч ойлголцохгүй асуудал байхгүй ээ.

Д.Өнөрболор:– Нууц биш бол таны хобби юу вэ?

Элчин сайд К.И.Кобландин:– Би ном унших дуртай. Би түүхч мэргэжилтэй. Тиймээс түүхэн ном, ялангуяа манай хоёр орны харилцааны тухай түүхийн ном уншдаг. Спортын тэмцээн үзэх, хүмүүстэй харилцах дуртай.

Д.Өнөрболор:– Таны төрсөн нутаг Монгол нутагтай адилхан уу?

Элчин сайд К.И.Кобландин:– Мэдээж манайд тал нутаг, толгод, уулархаг газар, нуур, гол, цэнхэр тэнгэр гэх мэтээрээ төстэй. Казахстаны хойд хэсэг цаг агаарын хувьд Монголтэй нэлээн төстэй. Монголын өмнөд хэсэг нэлээд бүгчим. Удахгүй шинэ жил болох гэж байгаа, бид шинэ жил болгоноор шинэ ололт амжилт, баяр баясгалан, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг хүсдэг. Мөн Монголын ард түмэнд аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөж, Казахстан-Монголын хамтын ажиллагаа улам бүр бэхжээсэй гэж хүсэх байна.

Д.Өнөрболор:– Таны өрөөнд байршуулсан энэ зураг надад их таалагдлаа.

Элчин сайд К.И.Кобландин:– Энэ зураг бол монголын хасаг үндэстэн нэрт зураач Ойлан гэдэг хүний бүтээл. Зурган дээрхи шувууг нөхөрт гарч байгаа залуу охин шиг дүрсэлсэн. Казах, монголчууд аль алин нь нүүдэлчин ар түмэн. Тэр нь ч бидний аж ахуй, сэтгэлгээнд их нөлөөлдөг. Манай хоёр орны зан заншил, уламжлалд бэр гуйх, найр хийх, хонь гаргах зан үйл төстэй. Энэ бүгд бидний сэтгэлгээнд нөлөөлдөг. Та бид амьдралд маш гүн ухаанч ханддаг. Бид бас бага зэрэг залхуу ч байж магадгүй.

Д.Өнөрболор:– Гэхдээ танай улсын хөгжлийн гайхамшигт ололт амжилтаас харахад залхуу гэхгүй л дээ.

Элчин сайд К.И.Кобландин:– Гэхдээ манай өвөг дээдэс биднээс хамаагүй ажилсаг, ажил хэрэгч байсан юм болов уу хэмээн би боддог.

Д.Өнөрболор:– Та манай оронд хэдэн онд ирсэн билээ?

Элчин сайд К.И.Кобландин:– 2013 оны хавар Монголд томилогдон ирсэн. Гурван жил гаран болж байна. Элчин сайдын хариуцлагатай албыг анх удаа хашиж байна. Мэргэжлээрээ бол би түүхч хүн.

Д.Өнөрболор:– Эрхэм Элчин сайд таньд манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе!

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6