
Энэтхэг улсын нийслэл Шинэ Дели хотын 6000 хүний суудалтай “Jadhav indoor Hall” спорт цогцолборт сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ болж байна.
Уг тэмцээнд 65 орны 300 гаруй тамирчин оролцох болжээ. Монгол Улсын тамирчид энэ тэмцээнд 8 жинд өрсөлдөнө. Тэдний эхний барилдааны учраануудыг танилцуулж байна. Тухайлбал:
48 кг Л.Алтанцэцэг- Беннама /Франц/
50 кг Б.Мөнгөнсаран- Топуз Рабиа /Турк/
52 кг О.Есүгэн- Тинтабтай Преедакамон /Тайланд/
54 кг М.Энхжаргал – Ти Ким Ан Во /Вьетнам/
57 кг М.Номуун- Арболеда Мендоза Валериа /Колумби/
60 кг Т.Номин- Эрдэнэ- Айяка Тагүчи /Япон/
63 кг У.Шинэцэцэг- Пасуит Риза /Филиппин/ Бенмессахель Фатиа /Франц/
67 кг М.Цэцэгдарь- Ариса Цүбата /Япон/
СЭТГЭГДЭЛ