Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ & Г.ЗАНДАНШАТАР
Image
БОАЖЯ: 3050 гэр хорооллын 00-ыг шинэчлэн барьж байна
Image
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ?
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ
Image
Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Image
Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр
Image
Т.ДОРЖХАНД: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА,“ХУЛГАЙ” АРИЛАХГҮЙ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТООНООСОО ӨМНӨ ТОГТОЛЦОО, ЗАРЧМАА ЯРЬЯ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН САНААРХАЛ ХИЙГЭЭД БАЯНХОНГОРЫН ТООЧИГЛОЛ
Image
Газрын дарга нарт чинь "Ш" ажиллагаанууд үйлчлэхгүй байна Ерөнхий сайд аа!
Image
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Image
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
Image
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
Image
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
Image
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
Image
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
Image
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
Image
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
Image
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
Image
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
Image
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Image
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
Image
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Image
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
Image
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
Image
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
Image
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
Image
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
Image
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Image
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Image
Алтны үнэ өсжээ
Image
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Image
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Image
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
Image
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
Image
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
Image
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Image
Эзэнгүй муур, нохойг тоолно
Image
Т.Аюурсайхан: Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт ямар ч холбоогүй. Прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй учраас гомдол гаргаж байгаа
Image
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Image
Цар тахлаас болж дүүжин тээвэр нь орж ирээгүй агаарын тээврийг ирэх онд ашиглалтад оруулна гэв
Image
“НҮҮРСНИЙ ХУЛГАЙ“-д холбогдсон Ш.Раднаасэд охиноо БЗС-гийн 165.8 мянган долларын зээлээр АНУ-д сургажээ
Image
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг сонголоо
Image
Д.Сарангэрэлийг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд оруулав
Image
ХНХ-ын сайд Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг УИХ-д танилцуулж, чөлөөллөө
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
АРХАНГАЙ АЙМГИЙНХАН АСАШЁОРЮҮ Д.ДАГВАДОРЖООР НУТГАА УХУУЛАХГҮЙ
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
Өнөөдөр зургаан хөвгүүн одтой, шарагчин туулай өдөр.
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Бид хэрхэн ажилладаг вэ? - Банкны салбарын хамт олон
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Ю.Болдбаатар: Монголчууд Юан улсын үед шаазан урлагийн хөгжилд шинэ технологийг бий болгосон
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
Бурхан багшийн их дүйчин өдөр “Сэтгэл ариусахуй”-н зам мөр юм
Image
Халхын атаман д.хишигжаргал: Х.Баттулга аа, би чамайг мэдий шүү. Уяаны нохдоороо намайг барьж ноцуулна гэвэл барахгүй шүү... Хэлсий шүү.... Дамбын хишигээ жэнко баттулгын талаар цочирдом мэдэгдэл хийж шуугиан тарилаа
Image
АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд тангараг өргөв
Image
САХУУ, ТАТРАН ӨВЧНИЙ ЭСРЭГ ДАРХЛААЖУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
Image
Фото: Дуучин С.Амармандах “Хамтдаа дуулж, хөгжинө гэдэг бол хамгийн сайхан зүйл”
Image
Хөвсгөлд сүүлийн 7 хоногт коронавируст халдвар огцом өссөн байна
Image
БУРЯД УЛСЫН СЕНАТОР БАЙСАН АРНОЛЬД ТУЛОХОНОВ МОНГОЛД УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХЫГ ДЭМЖЛЭЭ
Image
ДИЗАЙНЕР Б.НОМУНГЭРЭЛ ТАЙЛАНДЫН ТОРГОНЫ ШОУНД ОРОЛЦОВ
Image
АН-ын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө
Image
Германд 13 сая хүн вакцинд бүрэн хамрагджээ
Image
Хар тамхи зөөвөрлөсөн дипломатч 11 жилийн хорих ял сонсох уу?
Image
Дэвид Бекхэм: Эр хүн ялагдаж болно гэхдээ ухарч болохгүй
Image
ХӨВСГӨЛ НУУРТ МАШИН ЦӨМӨРЧ, 4 ХҮН АМИА АЛДЖЭЭ
Image
Бизнест бүсгүйчүүд манлайлж байна
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭРЧ, ХҮЧ САЙЖИРНА
Image
Хятадын эдийн засгийн хамгийн муу үзүүлэлт
Image
АНУ ХЯТАД РУУ ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧДӨӨ ИЛГЭЭНЭ
Image
Хамарын хийд, хайрхан уулыг зорих аялагчдын тоо өсчээ
Image
Ж.Байден вакцины урамшуулал олгохыг уриалжээ
Image
Financial Times: Оюу толгойн асуудалтай холбоотой “Rio Tinto”-гийн тайлбарт эргэлзэхэд хүрлээ
Image
ГАЗАР ӨМЧЛӨЛИЙН АЯНЫГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
Гитлерийн “Миний тэмцэл”-ийг дахин хэвлэнэ
Image
“ЭРҮҮЛ ИРГЭН” АЯНЫ ХҮРЭЭНД ИРГЭДИЙГ ТӨРӨЛЖСӨН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЗЛЭГ, ОНОШИЛГООНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Ж.Баттулга: Ерөнхийлөгчөөр сонгогдвол оффшорт дахь улстөрчдийн мөнгийг эх орондоо оруулж ирнэ
Image
НҮД БА КОМПЬЮТЕР
Image
КАПИТАЛ БАНКНЫ ХАРИЛЦАГЧДЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ХЭРХЭН АВАХ ВЭ?
Image
Хотын төв дэх том ба жижиг ТҮЦ
Image
НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ИЛТГЭЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Image
Шивэртэй гээд хөлөө тайрдаггүй биз дээ, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн нараа
Image
АРХАНГАЙ: Шинэ ажлын байранд 658 иргэн ажилд оржээ
Image
Улаанбаатарт 0-2 хэм дулаан байна
Image
Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төсөлд иргэдээс санал авч байна
Image
Image

“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв

Хоккейн 4-р дивизионы ДАШТ өчигдөр "Мөсөн өргөө"-нд нээлтээ хийж, багуудын хоорондын өрсөлдөөн эхэлсэн. Монгол, Кувейт, Филиппин, Индонез гэсэн дөрвөн багийн хооронд “Хэн нь хэн бэ” гэсэн мөсөн дээрх жинхэнэ өрсөлдөөн энд явагдах юм. ДАШТ-ий нээлтийн өмнө Филиппин-Индонез багууд анхны салхийг хагалж тоглосон бөгөөд 14:0 гэсэн оноогоор Филиппин улсын баг ялалт байгуулсан юм. Энэ тоглолтын дараа ДАШТ-ий албан ёсны нээлт болсон. Нээлт үнэхээр сүрлэг сайхан, олны сэтгэлийг огшоосон үйл явдлаар эхэлснийг хэлэх хэрэгтэй. Мөн яг цагтаа эхэлснийг ч дурдалгүй өнгөрч боломгүй. “Алтай” хамтлагийнхан цан, товшуур, бөмбөр, бий биелгээ, аман хуур, морин хуур, цохилуур хөгжим, хөөмий, ерөөл магтаал гээд үндэсний уламжлалт урлагийн бүхий л төрөл зүйлийг тэнд амилуулсан нь гайхалтай. Ялангуяа галт бөмбөр ямар сүртэй байсан гээч. Нээлтийн үеэр мөсөн өргөө дүүрч, энд тэндгүй хүмүүсийн гайхан биширсэн, баярлаж бахадсан дуу чимээ түгж байв. Үүний дараа албан ёсны нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, МХХ-ны Ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан, “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан, МХХ-ны дэд ерөнхийлөгч, ОУХХ-ны зөвлөх А.Мэргэн, Олон улсын Хоккейн холбооны Конгрессын гишүүн Андерс Ларссон нар үг хэлж, тамирчдад амжилт хүссэн. МХХ-ны Ерөнхийлөгч, Сангийн сайд Б.Жавхлан “Та бидний олон жил сэтгэлдээ тээж явсан нэгэн мөрөөдөл өнөөдөр биеллээ олж, Монгол Улсын хоккейн спортын нэн шинэ түүх өнөөдрөөс эхлэн бичигдэж байна. Эх орондоо хоккейн олон улсын тэмцээнийг зохион байгуулах хүсэл, зорилго Монголын үе үеийн хоккейчид, спортын зүтгэлтнүүдэд байсан. Энэхүү нэр хүндтэй, хариуцлагатай тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулах эрхийг бидэнд итгэж олгосон Олон Улсын Хоккейн Холбоондоо талархаж байна. Монгол Улсын спортын хөгжилд өндөр хувь нэмэр оруулж, энэхүү тэмцээнийг ивээл дороо зохион байгуулж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх танд чин сэтгэлийн талархал илэрхийлье! Мөн "Мөсөн өргөө"-г барьсан “Ачит Ихт” ХХК тэргүүтэй үндэсний хөрөнгө оруулагч нарт талархаж байна” хэмээсэн бол “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан “Жил гаруйхны өмнө бид Олон улсын олимпын хорооны стандартад нийцсэн "Мөсөн өргөө"-нийхөө нээлтийг хийж баяр хөөр болж байсан. Яг одоо бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг "Мөсөн өргөө" "Степпе Арена"-д хүлээн авах баярт мөчтэй золгож байна. Өнөөдөр Монголын хоккейчид, хоккей сонирхогч үе үеийнхний бас нэгэн мөрөөдөл биелж, Та бид мөсөн спортын шинэ түүхийг хамтдаа бичиж байгаад туйлын баяртай байна” гэсэн юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг хурсан олонд уншиж танилцуулсан. Ерөнхийлөгч маань “Өнөөдөр Монгол Улсын спортын түүхэнд тод мөртэй бичигдэх, ерөөлтэй сайхан үйл явдал болж байна. Монголчууд Хоккейн дэлхийн аваргын тэмцээнийг олон жил цэнхэр дэлгэцээр сэтгэл догдлон үздэг байлаа. 1980-аад оны үед дэлхийд нэр алдар нь цуурайтсан хоккейч Уэйн Гретцки, Владислав Третьяк, Марио Лемьё, Вячеслав Фетисов нарын ур чадвар, тоглолтыг бахдан үзэж, үеийн нөхөдтэйгөө задгай мөсөн талбайд хоккей тоглож явсан сайхан дурсамж сэтгэлд минь тодхон байна. Тэгвэл өнөөдөр бид Хоккейн дэлхийн аваргын IV дивизионы тэмцээнийг эх орондоо, өөрсдийн бүтээн байгуулсан "Мөсөн өргөө"-ндөө зохион байгуулж байгаад туйлын баяртай байна. Цас мөсний орон Монгол Улсад өвлийн спорт, түүний дотор багийн спорт болох хоккейг сонирхож хичээллэх, улмаар улсынхаа нэр алдрыг дэлхийд цуурайтуулах ирээдүйтэй хүүхэд, залуус олон байгаа гэдэгт би итгэдэг. Үүнд түлхэц болохуйц Ази тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд Монгол Улсад зохион байгуулагддаг болсонд баярлаж, бэлгэшээж байна. Монгол Улс нь дэлхийн олон оронтой найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхдээ спортын бүх төрлийн арга хэмжээ, уралдаан тэмцээн, наадмыг байнга идэвхтэй дэмжсээр ирсэн. Үүний нэг тод жишээ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор нээлтээ хийж буй энэхүү тэмцээн юм. Биеийн тамир, спортоор дамжуулан үндэстэн хоорондын нөхөрлөл, найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг бий болгодог. Дайн дажингүй, өвчин зовлонгүй байж, бие биедээ харилцан зочилж, хамтаар хөгжин дэвжих нь бид бүгдийн хүсэл зорилго мөн. Бид нэгэн их зорилгын төлөө урагш тэмүүлэхдээ “уухай” хэмээн дуу хоолойгоо нэгтгэн, сэтгэл санаагаа хөглөдөг юм. Хоккейн дэлхий аварга шалгаруулах тэмцээнийг нээснийг мэдэгдье. Та бүхэнд амжилт хүсье. Уухай, уухай, уухай” гэсэн мэндчилгээ явуулсан байв. Үнэхээр ч Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “Уухай” хэмээх түрлэг ямар их эрч хүч, энерги агуулдгийг тэнд жинхэнэ утгаар нь мэдэрсэн билээ. Учир нь, нээлтийн дараа шууд эхэлсэн Монгол-Кувейтийн багийн хооронд болсон тоглолтод Монголын хоккейчид өрсөлдөгчөө 8:0 -ээр буулгаж авсан. Ингэхдээ үзэгчдийн суудлаас цэргүүд нэгэн дуугаар уухайлах бүрт гоол оруулж байсан нь гайхалтай. Харин хоёр дахь үеийн тоглолтод байрлал солигдож, уухайн дуугүйгээр бөмбөрийн чимээнд 20 хором тоглохдоо огт гоол хийгээгүй юм. Эргээд гуравдугаар үед уухайн түрлэгтээ хүрээд ирмэгц дахиад 4 гоол оруулж хожсон нь тун сонин. Өөр нэг анхаарал татсан зүйл нь Кувейтийн тамирчдын бараг 99 хувь нь “А” үсгээр эхэлсэн нэртэй байсан. Ердөө гурван хоккейчин л өөр нэртэй байсныг хараад гайхсан. Манайхан эсрэгээрээ. Дийлэнх нь “Б” үсгээр эхэлсэн нэртэй байсан шүү. Манай хоккейчдоос М.Чинзолбоо ганцаараа 3 гоол оруулсан нь бахархалтай сайхан байлаа. Тоглолтын дараа түүний сэтгэгдлийг сонсоход "Мөсөн өргөө"-тэй болж, ДАШТ-ийг зохион байгуулж байгаа нь л мөрөөдөл биелсэн хэрэг. Өнөөдрийн өрсөлдөгч жаахан тааруу байлаа. Бид багаараа өрсөлдөгчдөө их судалсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Филиппиний баг" гэж байсан юм. Монголын баг маргааш Филиппиний багтай тоглоно.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6