Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Э.Ариунтунгалаг: Хотын өнгө төрхийг хорооноос нь харж шинждэг
Image
Хэлмэгдсэн иргэдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв
Image
Г.Түвдэндорж: Ирэх онд Чингэлтэй дүүрэгт 136.2 тэрбум төгрөгийн 25 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ
Image
Монголын Халал Хөгжлийн Холбоо (МХХА), Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран “HALAL MONGOLIA 2023” БИЗНЕСИЙН АНХДУГААР ФОРУМ-ыг зохион байгууллаа.
Image
Хөвчийн олон улсын 9 дэх удаагийн цөлийн форум эхлэх дашрамд
Image
НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ГЭХ БУЛХАЙ
Image
ҮХ-ИЙН ӨӨРЧЛӨЛТ & Г.ЗАНДАНШАТАР
Image
БОАЖЯ: 3050 гэр хорооллын 00-ыг шинэчлэн барьж байна
Image
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ?
Image
ХӨРӨНГИЙН АРИЛЖАА — 2023-25 ОНЫ ХЭТИЙН ТӨЛӨВ ЯМАР БАЙНА ВЭ
Image
Тогтолцоог дэмжих хэдий ч тоо хэд байх вэ?
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРГЭН ТОЙРОНД...
Image
Хүний тухай хуульчлал буюу Үндсэн хуулийн жендэр
Image
Т.ДОРЖХАНД: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХГҮЙ БОЛ АВИЛГА,“ХУЛГАЙ” АРИЛАХГҮЙ
Image
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: ТООНООСОО ӨМНӨ ТОГТОЛЦОО, ЗАРЧМАА ЯРЬЯ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН САНААРХАЛ ХИЙГЭЭД БАЯНХОНГОРЫН ТООЧИГЛОЛ
Image
Газрын дарга нарт чинь "Ш" ажиллагаанууд үйлчлэхгүй байна Ерөнхий сайд аа!
Image
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНДЭСНИЙ САЙН ДУРЫН ХОЁРДУГААР ИЛТГЭЛТИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Image
Парламент ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ?
Image
C.Чинзориг: 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ
Image
ЗАВХАН: О.Төгөлдөр: Ганц хормын уур бухимдлаа "уучлаарай" гэдэг үгээр сольё
Image
ӨМНӨГОВЬ: Энэ онд эцэг, эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийнэ
Image
ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд мал төллөлт 3.09 хувьтай байна
Image
Их Британийн хаан III Чарльзын Францад хийх айлчлал хойшилжээ
Image
У.Хүрэлсүх: Уул уурхайн зориулалтаар газрын доорх ус ашиглахыг хязгаарлах шаардлагатай
Image
ХҮҮХДҮҮДЭЭС харамласан 4 ТЭРБУМААР Ч.ХҮРЭЛБААТАР сайдын яаманд ЗАСВАР ХИЙЖ БАЙНА
Image
АНУ, Канад орогнол хүсэгч иргэдийн асуудлаарх гэрээ байгуулав
Image
БНХАУ гадаадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
Image
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангаж байгааг онцолжээ
Image
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ
Image
УИХ-ын даргад 3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлжээ
Image
Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна
Image
"Уул уурхай хөрс, усыг хамгийн их бохирдуулж байна"
Image
Ж.ЧИНБҮРЭН: ЭРТ ИЛРҮҮЛЭГ ХЭЧНЭЭН ХҮНИЙГ ҮХЛЭЭС АВАРЧ ЧАДАВ ГЭДЭГ ЧУХАЛ
Image
ДАРХАН-УУЛ: Соёлын биет бус өвийг өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх сургалт эхэллээ
Image
13-ын А” маягтыг цахим болгохоор ярилцаж байна гэв
Image
ДОРНОД: Дашбалбар, Баян-Уул сумдад нойтон цас их орсноос гамшгийн түвшинд хүрчээ
Image
ОХУ “Сибирийн хүч-2” хоолойгоор Хятад руу хий нийлүүлэх гэрээг энэ онд багтаан байгуулна гэж найдаж байна
Image
“Мөсөн өргөө”-нөөс мөрөөдөл биелэв
Image
Орхон аймагт спортын сургалтын төлбөр сард дунджаар 50 мянган төгрөг байдаг
Image
Алтны үнэ өсжээ
Image
Д.Ганбат: Төрд НУУЦ АМРАГУУД том албан тушаал хашиж байгаа. Эдгээр хүмүүсийг яах юм
Image
Голын сав газрын татмыг нарийвчлан судалжээ
Image
Английн банк бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөжээ
Image
“3D” принтерээр “хэвлэсэн” анхны пуужин тойрог замд орж чадаагүй байна
Image
БНСУ-ын Ерөнхийлөгч Япон, АНУ-тай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ амлалаа
Image
"Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөв
Image
Эзэнгүй муур, нохойг тоолно
Image
14 компанийн 35,552 хувьцаа арилжжээ
Image
Нээлттэй хүн
Image
Төрөөд 2 хоносон нярайг хүчээр алхуулжээ
Image
Ц.Мянганбаярын нялх амраг нийслэлийн утаанаас зугтаав
Image
Отгонбилэгийн Содбилэг яагаад чимээгүй болов?
Image
Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо
Image
Д.Арвин: Намын шинэчлэл зөвхөн даргын асуудал биш
Image
90-ээд оныхон бид бол СҮҮЛЧИЙН ХҮМҮҮС
Image
Коронавирусын аюул Монголд нүүрлэсэн үү?
Image
Хувцсандаа даруулж үхсэн явдал Испанид гарчээ.
Image
П.Цагаан: “Бороо орж, Трампыг тэнгэр харж үзлээ” гэж хэлсэн
Image
Улаан манжингийн шүүсээр ходоод, бөөрөө цэвэрлэх арга хадгалаад аваарай
Image
Ц.Элбэгдорж: Эхийн хэвлий дэх ураг үгүй болох хэмжээнд хүрсэн энэ нөхцөл байдал бол гамшиг
Image
Деклан ингэж өөрчлөгджээ
Image
“Монгол барби” О.Оюунцэцэг унжсан хөх, язарсан гэдсээрээ бахархав
Image
УИХ-аар юу хэлэлцэх вэ?
Image
Мексикт 15 настай хүү ангийнхан руугаа гал нээв
Image
Жүжигчин Гэрэлцэцэг үе мултарсан залуутай найзалдаг
Image
АН-ын даргын сунгааг “Буян” Жагаа юунд бужигнуулах гээд байна вэ?
Image
Шүүгдэгч шүүхийн танхимд амиа хорлохыг завджээ
Image
Өнөөдөр хонь өдөр
Image
Үс засуулбал эрхтэн хурц болно
Image
АНУ-ын Тагнуулын Төв Газрын 13 сая хуудас материалыг онлайн болголоо
Image
Ч.Цэлмүүний далд авьяас юу вэ
Image
Цагаан батга яагаад үүсдэг вэ?
Image
Монголбанкны Хяналтын зөвлөлд нэр дэвшигчдийг томилох асуудлыг хэлэлцэв
Image
Эмма Стоун: Ялагч болохыг маш их хүссэн
Image
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, "Гацуурт"-ын Л.Чинбат нарын гэрт хулгай оржээ
Image
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж утааны асуудлаар мэдээлэл өгнө
Image
Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна
Image
АН-ын бүлэг: Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилохыг дэмжихгүй
Image
Д.Бауыржан ард иргэдэд Шинэ жилийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Image
2018 оны зурхайн ордуудын зохицол – Хэрвээ та өөрийнхөө хосыг олоогүй байгаа бол үүнийг заавал уншаарай
Image
Эр нөхөртөө урам хайрлаж бай амжилттай яваа эр хүний цаана заавал сайн эхнэр байдаг гэдэг
Image
ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХАД ТАНЬ ТУСЛАХ ФРИДА КАЛОГИЙН 19 ЭШЛЭЛ
Image
НУРУУНЫ БУЛЧИН СУЛЛАХ 7 ДАСГАЛ. МАШ ХУРДАН ҮЙЛЧИЛЖ ҮР ДҮНГЭЭ ӨГНӨ!
Image
Төсөлд хамрагдсан өрхийн 60 хувь нь тогтвортой амьжиргаанд хүрчээ
Image
Нэгдүгээр ангид элсэгчдийг ирэх сарын эхээр бүртгэнэ
Image
Обрущанский Борбала Анна: Унгараас Монгол Улс руу нийлүүлэх экспортын хэмжээ сүүлийн жилүүдэд өссөн
Image
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН 25 БАЙРШИЛД ЗАМ ЧӨЛӨӨЛӨЛТ ХИЙГДЖЭЭ
Image
ШИНЭ ЖИЛЭЭР ДӨРӨВ ХОНОГ АМАРНА
Image
Эмэгтэйчүүд, охидын асуудал хариуцсан Австралийн элчин сайд Шармэн Стөүн Монголд ирлээ
Image
Ц.МАГАЛЖАВ: ТЭДНИЙГ БАРИЛДУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААР ТЭРГҮҮЛЭГЧИД ДАХИН ХУРАЛДАНА
Image
ГАЛ ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ
Image
цагаан будааг хуванцар саваар хийж буй/ бичлэг/
Image
С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хуралдааны эргэн тойронд
Image
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГЛЭЭГ СУДАЛНА
Image
ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫГ ГУРВАН САРЫН ХУГАЦААГААР ХОРИГЛОЛОО
Image
Монгол Улсын экспорт, импортын хэмжээ өсөхөд саад болж байгаа асуудал арилна
Image
АВТОМАШИН МӨРГӨЛДӨЖ ГУРВАН ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН НОЦТОЙ ХЭРЭГ ГАРАВ
Image
Парист халдага үйлдэхийг завдав
Image
Удаан хүлээгдсэн Трампын хориг эцсийн мөчид дэмжлэг хүлээлээ
Image
“МАГНАЙ ТРЕЙД” ХХК ДОРНОД АЙМГИЙН САВ ГАЗАРТ АЙЖ ИЧИХЭЭ УМАРТАН САНААРХСААР БАЙНА
Image
САНСАРТ ХӨӨРГӨХ БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ДУУСАХАД ХОЁР ХОНОГ ҮЛДЛЭЭ
Image
ОЙРЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Image
Дональд Трампын хүү Монголд аргаль агнахдаа улсынхаа төсвөөс $75,000-ын зардал гаргасан нь ил болжээ
Image
ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
Image
Хотын ерөнхий төлөвлөгөөг 1 сая 763 мянган хүнтэй байхаар тооцон төлөвлөжээ
Image
Хоосон чанарыг эрт мэдэрсэн Монгол бадарчин эхнэр аваагүйдээ харамсав уу
Image
Ирэх онд тусгай зориулалтаар агнах агнуурын тоог тогтооно
Image
Image

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: Улс төрийн намууд нь Монгол Улсын засаглалын хямралын гол шалтгаан болжээ

УИХ энэ хаврын чуулганаараа Улс төрийн намын болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслүүдийг хэлэлцэнэ гэсэн. Эдгээр хуулийн төсөл дээр УИХ дахь АН-ын бүлэг ажлын хэсэг байгуулж, энэ бүтцэд орж ажиллалаа. гурван сар гаруй хугацаанд нэлээд цаастай танилцлаа. Монгол Улс одоо л дээрх хуулиудыг сайтар өөрчлөн шинэчилж амжихгүй бол улс төр, нийгэм, эдийн засгийн байдал нь улам хүндэрнэ гэж гадаад, дотоодын зарим эрдэмтэн судлаачид бичиж байгаатай миний бие санал нэг байна. Одоо хэн нэгэн улстөрч, эсхүл аль нэгэн улс төрийн нам (УТН) буруу өгөхөөс илүүтэйгээр урагш харж энэ хоёр хуулийг сайжруулан баталж чадвал бидний ирээдүйд томоохон ач тусыг өгөхөөр байна АН бүлэг дээр УТН-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барина гэж мэдээлсэн. Энэ үнэн бол маш сайн. Монгол Улсын ерөнхийлөгч 6 жилээр бүх ард түмнээсээ сонгогддог болсон тул энэ хуульд сонирхолын зөрчилгүй байх нь олзуурхууштай юм. 1. Улс төрийн намуудад гишүүнчлэлээр хөөцөлдөх нөхцөлийг бүрдүүлж байгаа эрх зүйн орчныг өөрчлөх талаар: Монгол Улс дахь улс төрийн нам (УТН)-уудын гишүүдийн тоо нь сонгуулийн насны нийт хүн амын 50 буюу түүнээс дээш хувийг эзэлж байна.Түүнчлэн дээд шүүхэд бүртгэлтэй ( албан ёсны)УТН-ын тоо нь 40 гарчээ. Энэ 2 үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийд хол тасархай түрүүлж явна. Ардчилсан хөгжилтэй орнуудад сонгуулийн насны хүн амын тоотой УТН-ын гишүүдийн тоог харьцуулахад дунджаар 4-6 хувьтай байна. Бүртгэлтэй намын тоо нь дунджаар 6-8 хооронд байна. Албан ёсны бүртгэлтэй УТН-ын шалгуур үзүүлэлт нь сонгуулийн мажоритар тогтолцоотой байвал парламентад суудалтай байх, пропорциональ тогтолцоотой байвал нийт сонгогчдын хоёроос доошгүй ч юм уу тодорхой хувийн саналыг авсан байх гэсэн ойлгомжтой хоёрхон шалгуур үзүүлэлттэй байна. Монгол Улс дээрх байдлаар энэ дэлхий дээр аль ч оронд байхгүй олон тооны УТН, түүнчлэн хэтийдсэн олон намын гишүүнтэй байгаа нь нийгэмд олон сөрөг байдлыг бий болгож засаглалыг хямрааж байгаа нь судалгаанаас тодорхой болжээ. УТН-ууд олноор байгуулагдан бүртгэгдэж, гишүүнчлэлээр хөөцөлдөн өрсөлдөхийг хөөрөгдөж байгаа шалтгаанд хэнд ч ойлгомжтой эрх зүйн болон практик үндэслэл байна. Эрхзүйн үндэслэлийн тухайд Үндсэн хуульдаа болон УТН-ын тухай хуульд 801 гишүүнтэй бол УТН-ыг бүртгэх заалт. ҮХ-даа намын гишүүнчлэлтэй холбоотой заалттай ардчилсан орон бараг л байхгүй болов уу. УТН-ыг нийтлэг утгаар нь бол жирийн ТББ гэж үздэг.Харин парламентад суудалтай албан ёсны бүртгэлтэй УТН-д төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй уялдсан заалт бол холбогдох органик хуульд нь байна.МУ ч парламентад суудалтай УТН-д санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Харин төр, засаг УТН-д санхүүгийн дэмжлэг үзүүлж, түүнчлэн намуудыг хариуцлагатай гол нь хууль бус мөнгөтэй орооцолдуулахгүйн тулд санхүүгийн үүсвэр, зарцуулалтыг бол жинхэнэ ШИЛЭН байлгахыг маш ойлгомжтой хуульчилсан байна. Практик үндэслэлийн тухайд хүн ам цөөтэй тул сонгуулийн насны бүртгэгдсэн хүн амын тоо 2 сая.орчим, үүнээс 73 орчим хувь буюу 1.45 сая иргэд л парламентын сонгуулиар саналаа өгдөг. Энэ 1.45 сая сонгогчийн 43-45 хувь буюу 640 орчим мянган сонгогч иргэдийн саналыг авсан нам УИХ-ын суудлын 84 орчим хувийг бүрдүүлцэж байна. Ямар ч сурах бичигт нийт сонгогчдынхоо цөөнхөөс парламентын дийлэнх олонх нь бүрддэг тогтолцоог хамгийн муу тогтолцоо гэж бичсэн байна. Тэр нь Монгол Улсын УИХ-ын сүүлийн хоёр сонгуулийг хийсэн жижиг тойргийн мажоритар тогтолцоо юм. 640 орчим мянган сонгогчийн саналыг авах төлөвлөлт хийхэд иргэдийн бүртгэл байгаа тохиолдолд хялбархан байх нь ойлгомжтой. Товчхондоо бол тооны машинаар сонгогчдыг тэдний уг сонгуулиас хүсч буй нэн тэргүүний эрх ашигаар нь группэлж, эдгээр групп бүрд чиглэсэн арга хэмжээ авах. Тодруулбал, намын гишүүдийнхээ тоог нэмэх, гишүүдээрээ дамжуулж дэмжигчдийн тоог олон болгох, түүнчлэн халамжийг хавтгайруулах, төрийн албыг( төрийн байгууллага болон төрийн өмчит ААН г.м )амлах, энэ албаар барьцаалах, өрсөлдөгч намынхаа нэр дэвшигчийн саналыг хуваахын тулд бие даагч болон жижиг намуудыг санхүүжүүлэх, бие даагч болон жижиг намуудын удирдлагад хөнгөлөлттэй санхүүжилт олгох, тухайн тойргийн сонгогчдын 20 орчим хувьтай тэнцэх иргэдийг ухуулагчаар цалинжуулж ажиллуулах, жалга, хэсгээр нь толгойлогчийг нь олж бэлэн мөнгө тараах, жижиг дэлгүүрүүд дэх сонгогчдийн өглөгийг өмнөөс нь тэглэх зэрэг хүний санаанд оромгүй сонгуулийн луйврын менежмент байдаг талаар хэвлэлээр гарсаар байна. Төр данхайх тусам төрд ажиллаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх нь тодорхой, мөн сонгуульд ялахад дөхөмтөй байх нь ч ойлгомжтой болов уу? Гэвч Ардчилсан оронд Төрийг улс төрийн сонгуульд ялах зорилгоор томруулах нь эх орон, нийт иргэдийнхээ ирээдүйд нэн хорлонтой үр дүн авчирдагийг бусад орнуудын түүх харуулдаг. Монгол Улсын том гэгдэх намууд дэргэдээ ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын ТББ-тай. Эдгээр ТББ-ууд нь жижиг намуудаас том, бараг тухайн намтайгаа тэнцүү гишүүд, дэмжигчидтэй гэх. Ийм тогтолцоо ардчилсан хөгжилтэй орнуудад байхгүй л болов уу даа. Үүний шалтгаан нь хувийн хэвшилд ажилласнаас төрд ажилласан нь эдийн засгийн хувьд их ашигтай байгаа нь илт харагддаг учраас залуус төр рүү хошуурах шалтгаан болж буй талаар бичсэн нийтлэлүүд байдаг.Энэ талаар ХБНГУ-ын нэгэн судлаач Германд улс төрд орсон хүмүүс “модоо барьдаг” гэх нь хаашаа юм, гэхдээ л хөлжиж, хөрөнгөжихөөс ихэнх нь өөрсдөө татгалзаж чаддаг, мөн хуулийн хатуу зохицуулалттай. Холбооны Канцлер, эсвэл сайдын орлого нь автомашины үйлдвэрлэгч Фольксваген группийн Удирдах зөвлөлийн даргын орлогын дэргэд үнэндээ даруухан гэдэг. Ийм орнуудад улстөрч хүн карьериа дуусгаж, улс төрөөс гараад “жинхэнэ мөнгө олох ажил”-аа эхэлдэг бол Монгол Улсад эсрэгээрээ баяжих гэж улс төрд ордог нь тодорхой харагддаг. Тиймээс монголчууд улстөрчдөө хэзээ, хэрхэн яаж хөлжсөнийг, улс төрд ороод хөлжсөн үү, өмнө нь үү гэдгийг андахгүй мэддэг, ярьдаг, бичдэг гэжээ. Мөн 21-р зуунд ардчилсан хөгжилтэй орнуудад УТН-ууд дэргэдээ ахмад, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагатай байхаас татгалзсаар байна. Ийм байдлаар Монгол Улсад эрх баригч УТНамуудаас олигархиуд (төрд байхдаа баяжсан, хэрхэн хөрөнгөтэй болсон нь тодорхой бус) олноор төрдөг байна. Иймээс залуус улс төр рүү хошуурч хэрэг төвөгт орооцолдох нь олширч байгаа нь харамсалтай. 5-6 жилийн өмнө гадны судлаачид Монголын төр засгийг “Олигархи Засаг” гэж бичдэг байв. Харин сүүлийн жилүүдэд судлаачид Монголын төр засгийг Олигархиуд засаглаж байгаа нь хэвээрээ, нөлөөтэй УТН-ууд нь “Арын хаалга (цүнх баригчдын) татаасны тогтолцоо”-ны намууд болж хувирсан хэмээн дүгнэж бичих болов. Мөн манай хэвлэлийнхэн Монголын төрийн байгууллагын болон төрийн өмчит ААН-ийн нийт удирдлага эрх баригч намуудын дарга ангийн Цүнх баригчидын арын хаалга, татаасны тогтолцоонд шилжиж байгаа талаар бараг өдөр бүр бичиж байна. Энэ талаар XX зууны эхээр Германы алдарт социологч Макс Вебер “Арын хаалга, татаасны тогтолцоо”-ны УТН-уудын талаар бичсэн байдаг. Мөн Шинэ Үндсэн хуулийн гол автор Гавьяат хуульч, ардын багш Б.Чимэд асан “Төрийг намаар, хуулийг үзэл суртлаар, шинжлэх ухааныг дур зоргоор…сольж болохгүй” хэмээн номлож байсан нь саяхан. Гадны нэгэн судлаач МУ-ын УТН-уудын зорилго нь дарга нарыгаа сонгуулиар төрийн өндөр албан тушаалд гаргаад улмаар түүний дагагчид, намын ажилтнууд болон гишүүд, хамаатан садандаа албан тушаалын хувь хүртээх явдал болсон гэж бичжээ. Монгол Улсад УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар эрх баригч хүчин солигдож шинээр Засгийн газар байгуулагдах, Засаг дарга сонгогдон томилогдох бүрт төрийн албан хаагчид, улсын үйлдвэрийн газрууд болон төрийн өмчийн аж ахуйн нэгж (ААН)-ийн удирдлага, албан хаагчдыг хоморголон солих явдал нь жишиг болон тогтсон.Хамгийн сүүлийн жишээ гэхэд 2016-2021 оны хооронд 20 гаруй мянган иргэнийг үзэл бодлоор нь ялгаварлах байдлаар төрийн албанаас гаргасан гэсэн мэдээлэл байдаг. Ингээд зогсохгүй цүнх баригчид( сонгуулийн менежер), намын гишүүд, хамаатан садандаа зориулж шинээр төрийн байгууллага бий болгох, төрийн өмчийн үйлдвэрийн газар болон ААН байгуулах болжээ. Үүнээс гадна иргэдийг, түүнчлэн хувийн хэвшлийн ААН-ийг зарим хувьцаа эзэмшигчийнх нь намын харьяаллаас хамааруулан ялгаварлан гадуурхах явдал ил болжээ. Энэ үйлдэл нь байгууллага, иргэдийг үзэл бодлоор нь ангилан ялгаварлахыг хориглосон Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөд зогсохгүй орчин цагийн улс төрийн хэлмэгдүүлэлт болон хувирчээ. Ийм байдлаар төрийн байгууллагад ажиллаж байгаа хүний тоо урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэнээр төр, засаг маань томорсоор байна. Төр томорсноор МУ-ын нийгэмд хэрхэн хор хөнөөл бий болох хөрсийг бүрдүүлж ямар сөрөг үр дүн гарч байгаа талаар гадаад, дотоодын хэвлэлд тогтмол гарсаар байна. Улсын төсвийн зарлагын хэмжээ 2016 оны үед ДНБ-ний 30 орчим хувьтай байсан бол одоо 50 хувьд ойртон эдийн засаг дахь төрийн оролцоо энэ хэмжээнд хүрч нэмэгджээ.Үүн дээр төрийн өмчит ААН-ийн жилийн борлуулалтыг нэмбэл төрийн эдийн засаг дахь оролцоо 70 %-д хүрэх байх. Төр томрохын хэрээр улсын төсвийн зарлага хурдацтайгаар тэлж байна. Дээр нь төрийн өмчит ААН-ийн тоо нэмэгдэж, менежмент нь муу учир алдагдал нь ч нэмэгдэж, эдгээр ААН-үүдийн өр, төлбөр нь 2022 оны байдлаар 18 их наяд ₮ болжээ. Төсвийн их хэмжээний алдагдал болон төрийн өмчит ААН-ийн өр, төлбөрийг гадаадын зээлээр нөхөж ирсэнээр 2017 оны байдлаас улсын өрийн хэмжээ 2.5 дахин нэмэгджээ. Дээр нь сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилүүдэд халамжийг хавтгайруулах, мөн бэлэн мөнгөний амлалтыг биелүүлэхийн тулд зах зээлд их хэмжээний ₮-ийг хэвлэн нийлүүлсээр байгаа зэргээс хамааран 2016 оны үетэй харьцуулахад ам $-тай харьцах ₮-ийн ханш 2.4 дахин унаж, Ази тивдээ үндэсний валютын ханш муутай орнуудыг тэргүүлэх болов. Эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэхийн хэрээр төр данхайж, авлига нэмэгдэж авлигын индекс доошилсоор байна. Мөн Ардчиллын индекс 17 байраар ухарчээ. 2017 онд ядуурлын түвшин 30 хувь хүрэхгүй хувьтай байсан бол өнөөгийн байдлаар 50 хувьд хүрч 10 монгол хүний 5-аас доошгүй нь ядуувтар амьдрах болжээ. Түүнчлэн короногийн үед бүс нутагтаа баян хоосны ялгаа хамгийн их нэмэгдсэн орны тоонд оржээ. Энэ байдал нь МУ-ын эрх баригч намууд албан тушаалын томилгоонд цүнх баригчид, намын ажилтан, танил тал, хамаатан саднаа “татах” нь тэргүүн зорилт болж, харин мэргэжил, мэдлэгийн шалгуур, хийж бүтээснийг үл ойшоох байдалтай болсныг харуулж байна. Энэ татаасны тогтолцоо нь төрийн захиргааны үр дүнтэй байх зарчимд бүх талаар харшилдаг байна. Манай улсын хамтын шийдвэр гаргах байгууллага ҮХЦ, МҮОНРТ, СЕХ-оос авахуулаад Шүүх, прокурор, Цагдаагийн байгууллага, Монголбанк, төрийн захиргааны бүх байгууллагуудын удирдлага, үүгээр зогсохгүй улсын өмчийн сургууль, эмнэлгийн удирдлага хүртэл улс төрийн намын гишүүн тодруулбал эрх баригч намын улс төрийн нөлөө бүхий этгээдийн арын хаалга, татаасны хүмүүс болж байгааг мэдээлсээр байна. Энэ нь товчхондоо монгол төрийн алба УТН-ын алба болж байгааг илэрхийлэх байх. Эндээс Монгол Улсын нийгмийн эрүүл бус хөгжлийн нэг гол шалтгаан нь улс төрийн намууд болсон гэж үзэж болно хэмээн бичжээ. Ийнхүү монголчууд бид цаашид эх орон, нийт иргэдийнхээ эрх ашгийг дээдэлсэн төр, засаг, түүнчлэн төрийн албатай болохын тулд төрийн албанд аль намын гишүүн бэ гэдгээр нь бус, харин мэргэжил, ур чадвар, чадавхыг гол шалгуур болгодог мерит зарчмыг төрийн албан хаагчийг томилох, дэвшүүлэхдээ баримталдаг ардчилсан хуулийн засаглалтай, рацианал (rashion­alism, сайн, муу туршлага болон дадалд автахгүйгээр үндсэн зорилтдоо хамгийн богино хугацаанд хамгийн үр дүнтэй хүрэх аргачлалыг сонгож хэрэгжилтийг хангах үзэл санаа, хандлага) төрийг цогцлоох нь зөв эсэхээ шийдэх шаардлагатай түүхэн цаг үе дээр ирсэн гэдгийг дэнслэх цаг болжээ. Үүний тулд УТНамуудыг бүртгэх шалгуур үзүүлэлтийг гишүүдийн тоогоор биш сонгуулийн үр дүнгээр буюу нийт сонгогчдоос авсан санал, мөн парламентад авсан суудлаар тогтоох нь зүйтэй байна. Гэхдээ иргэдийнхээ улс төрийн эрх, эрх чөлөө, ялангуяа эвлэлдэн нэгдэж улстөрийн нам байгуулах эрх чөлөөг дордуулахгүй байхад онцгой анхаарах нь гол гарц нь сонгуульд ямар ч нам оролцож болдог, харин сонгуулийн дараа бол сонгуулийн үр дүнгээр нь албан ёсны бүртгэлтэй, бүртгэлгүй нам гэж ангилдаг олон улсын сайн туршлагыг авсан нь дээр болов уу. Мөн ямар ч үед аливаа төрийн байгууллага, төрийн улс төрийн албан тушаалтан, төрийн албан хаагчийн зүгээс иргэд, байгууллагыг улс төрийн үзэл бодлоор нь ангилан ялгаварласан нь тогтоогдвол ёсзүйн болон улс төрийн хатуу хариуцлага хүлээлгэдэг байхыг хуульчлах шаардлагатай болжээ. Хэрэв Монгол Улсад өнөөгийн сонгуулийн тогтолцоо, УТН-ын хуулийн орчин хэвээр байх юм бол нэг намын тогтолцоо буюу автократ, дарангуйллын тогтолцоонд шилжихэд ойрхон болсон талаар гадны судлаач бичжээ. Энд шилжихэд харин Олигархи тогтолцоо нь тогтоож буй гэжээ. Мөн төрийн эдийн засаг дахь оролцоо нэмэгдсэний улмаас хувийн хэвшлийн хийчих ажлыг төр хийдэг, төрийн чиг үүрэгт хамаарахгүй ажлыг татвар төлөгчдийн хөрөнгө болох улсын төсвөөр санхүүжүүлж байгаа нь бас нэгэн гажиг болох талаар бичсээр байна. Ардчилсан хөгжилтэй орнуудад улс, нийт иргэдийн эрх ашигтай холбоотой төрийн зөв,оновчтой бодлогын шийдвэр гаргахад оролцогч парламентын гишүүнээр ихэвчлэн өөрийгөө бэлдсэн, бэлтгэгдсэн нь нотлогдсон хүмүүс сонгогдох нь нийтлэг хандлага давамгайлж байна. Эрдэмтэд “Арын хаалга, татаасны” тогтолцоот намуудын чиг баримжааны талаар “Үзэл санааны хувьд хий хоосон, зөвхөн сонгогчдод таалагдах зүйлсийг мөрийн хөтөлбөртөө уралдан тунхагладаг” хэмээн ХХ зууны сүүл үеэр бичиж байж. Иймээс ийм нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг зорилт болгохоос илүүтэйгээр сонгуульд ялсныхаа маргаашаас дараагийн сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялна гэж үздэг. Улс төрийн намууд сонгууль бүрийн өмнө бэлэн мөнгө амлаж, тараах явдал түгээмэл байгаа нь эдийн засгийн хувьд утга учиргүй бөгөөд, ирээдүйн нийгмээ хөнөөж буй хорлонтой үйлдэл гэж тэмдэглэж байжээ. Мөн Монгол Улсын УТНамуудын талаар зөвхөн дагалдагчдадаа үйлчлэх тогтолцоо болсон төдийгүй үзэл санааны хувьд хоорондоо бараг ялгарахгүй. Тэр бүү хэл ерөөсөө тэдэнд олигтой үзэл баримтлал байхгүй гэвэл хэтрүүлэг болохгүй бөгөөд, ийм намууд төрийг “өөртөө үйлчлэх дэлгүүр” болгон ашиглах ганц зорилготой болдог хэмээн судлаачид бичжээ. Энэ асуудлын нэг гол шалтгаан нь улс төрийн намуудын далд санхүүжилтийн асуудал байж мэдэх талаар бичсэн нь гадаад, дотоодын хэвлэлд харагдах болжээ. Үүнийг элэг нэгт монголчууд бид зайлшгүй бодох ёстой болов уу? Хэзээ манай УТН-ууд Ардчилсан хөгжилтэй орнуудын улс төрийн намууд шиг улс төрийн үзэл баримтлалтай, үүндээ үндэслэсэн улс орноо хөгжүүлэх бодлоготой (УТН-уудын Сонгуулийн мөрийн хөтөлбөр), сонгуульд нэр дэвшигчийг тодруулах гэсэн гурван үндсэн ажилтай. УТН-уудыг бүртгэх шалгуур үзүүлэлт нь дээр дурдсан хоёр үзүүлэлттэй. Тэрнээс УТН-ын тухай хууль гэж зузаан цаас үйлдвэрлэх ямар ч шаардлагагүй. УТН-ын тухай хууль нь урт байх тусам асуудал үүсгэдэг, мөн иргэдийн улс төрийн үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх үндсэн эрхэд халдана гэж үздэг байна. 2. МУ-ын УТН, улс төрийн сонгуулийн санхүүжилтийн өнөөгийн байдал: УИХ-ын сонгуулийн өмнө СЕХорооноос тойрог бүрийн сонгуулийн зардлын дээд хэмжээг зарладаг. Гэвч олон улсын болон дотоодын судалгааны байгууллагууд энэ хэмжээнээс тухайн тойргоос хамаараад 4-6 дахин их мөнгө зарцуулагдаж мөнгөний сонгууль болдог талаар олонтаа бичсэн байдаг. Энэ их мөнгөний үүсвэрийг тодорхой болгохгүйгээр шударга сонгууль, авлигыг багасгах талаар ярих нь ямар ч утгагүй юм. Монголын улс төрийн намуудын санхүүжилтийн ихэнх хэсэг болох дээр дурдсан далд санхүүжилтийн эх үүсвэр нь ихэвчлэн компаниуд болон чинээлэг эрхмүүдийн хууль бус хандив, мөн татвар төлөгчдийн хөрөнгө болох улсын төсөв болон төрийн өмчит ААН-үүдийн хөрөнгөнөөс зувчуулдаг гэсэн мэдээлэл гарсаар байна.Ийм байдлаар намд эдийн засгийн ашиг сонирхол давамгайлж, улмаар “өгөөмөр хандивлагч”-даа УИХ-д нэр дэвшүүлэх, сонгуулийн холимог тогтолцоотой үед жагсаалтын дээгүүр эрэмбэд оруулах, яамны сайд зэрэг улс төрийн албан тушаалаар хариу бэлэг барьдаг гэсэн мэдээлэл цацагдсаар байна.Энэ байдал нь нэгэнт нууц биш болжээ. 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд намын жагсаалтын эхэнд бичигдэхэд бараг тэрбум төгрөг буюу өнөөгийн ханшаар 400 мянга орчим ам.доллар хүрч байсан талаар 2016 оны эхээр Монголын хэвлэлүүд мэдээлж байсан байна. Хандиваар улс төрийн эрх мэдэлд хүрч болж байна. Тэгээд энэ нь үнэн үү, бас зөв үү? Нэгэнт ихээхэн зардал гаргаж албан тушаал, алдар нэрд хүрсэн хүн дор хаяж гаргасан зардлаа нөхөж, үүнээс илүү ашигтай ажиллах, баяжихыг зорилт болгодог нь бичигдээгүй хууль гэх. Тэгэхээр бид одоо яах вэ? Энэ бүхэн монголчууд бидний өмнө тулгамдсан тогтолцооны асуудал болон босчээ. Монгол Улсын ардчиллын өнөөгийн энэ байдлыг Их Британийн нэр хүндтэй “Экономист” сэтгүүлээс дэлхийн орнуудын талаар гаргасан судалгаандаа Монгол Улсыг Алдаатай буюу гажуудсан ардчилал(flawed de­mocracies) орны тоонд оруулсан зүй ёсоор оруулсан байдаг. Товчоор хэлэхэд эрх мэдлийн хуваарилалт ардчиллын үйл ажиллагааг баталгаажуулдаг. Ердөө л Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглал, Шүүх засаглал гурван засаглал байна. Энэ засаглалын эрх мэдлийн хуваарилалт нь ардчилал,тусгаар тогтнолын баталгаа болдог байна. Түүнчлэн судлаачид Монгол Улс ардчилалд шилжээд 30 гаруй жил болж, нэг үе солигдох хугацаа өнгөрчихөөд байхад улс төр, эдийн засагт алдаа дутагдал ихтэй, нийгэмд нь тэгш бус байдал асар ихээр илэрч байна. Асуудал нь ардчилсан тогтолцооны цөм болох эрх мэдлийн хуваарилалт хяналт-тэнцвэргүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эрх мэдэл, ажлын чиг үүрэг давхцалтай. Улсын Их Хурлын гишүүд нь эдийн засгийн ашиг сонирхолд хөтлөгддөг нь ердийн үзэгдэл хэмээжээ. Харин 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн нь зөв болсон гэж үзсэн байна. Сонгуулийн тогтолцооны талаар дээр бичсэн. Хэрэв давхар дээлээ авч явах юм бол цаашид яах вэ? УИХ нь хууль тогтоох, хуулийн хэрэгжилт болон Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих, ЗГ нь УИХ-аас гарсан шийдвэрийг хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцах. Гэтэл ЗГ-ын бүх гишүүд давхар дээлтэй тохиолдолд УИХ ЗГ-ынхаа үйл ажиллагаанд хяналт тавьж чадах уу? Парламентын ардчиллын гол тулгуур үзүүлэлт нь хүчтэй цөөнх гэдэгтэй маргах хүн бараг байхгүй. Ерөнхийлөгчид Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд оролцохоор хоёр Ерөнхий сайдтай ч юм шиг, УИХ-ын сонгуулийн намын мөрийн хөтөлбөрийн амлалт, мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалтыг ард түмэн, төр засаг даахгүй байгаа бололтой. Эндээс Ерөнхийлөгч нь ард түмнээсээ шууд сонгогддог нь хэвээрээ, төрөө төлөөлөн, харин нь үндсэн ажил нь хууль тогтоох, шүүх засаглал талдаа байх нь илүү зохистой байж магадгүй юм. Монголчууд бид хийх ажил их, том давааны өмнө иржээ. 3. Төрийн албыг намаар сольж байгааг хориглох талаар: Ардчилсан хөгжилтэй орнуудад төрийн албыг намаар солих, төрлийн алба болгохоос зайлсхийж доорх эрх зүйн зохицуулалтуудыг хийдэг бна. Аль нэг улс төрийн намын гишүүн, гишүүн байсан(1-5 жилийн өмнө) хүмүүсийн тоог хязгаарласан төрийн хамтын удирдлагын болон засгийн газрын харъяа байгууллагууд. Үүнд( манайхаар): -Төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлүүд, -Олон нийтийн аюулгүй байдлын зөвлөл( Цагдаа) -Нийгэм халамж, хамгааллын үндэсний зөвлөл( Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл) -Үндэсний Үйлдвэрчний эвлэл -Сонгуулийн ерөнхий хороо -Улс төрийн санхүүжилтийн зохистой байдлын үндэсний зөвлөл, -Орон нутгийн төрийн албаны зөвлөл, -Боловсролын үндэсний хянан шалгах зөвлөл Аль нэг намын улс төрийн албан тушаалтан, улс төрийн зөвлөх, эдгээртэй ижил түвшний улс төрийн нөлөө бүхий улс төрийн ажилтны хашихыг хориглох төрийн албан тушаал. Үүнд: -Үндэсний нэвтрүүлгийн удирдах зөвлөлийн гишүүн -Шүүгч -Прокурор -Төрийн жинхэнэ албан хаагч -Парламентын тамгын газрын ажилтан -Гадаад харилцааны яамны ажилтан -Шүүхийн ажилтан, -Дотоодын цэрэг болон Батлан хамгаалахын ажилтан -Үндэсний аудитын газар -Төрийн албаны маргаан таслах зөвлөл -Цөмийн энергийн зөвлөл -Мэдээллийн ил тод байдал, хувь мэдээллийн нууцыг хамгаалах зөвлөл, -Газрын үнэлгээний үндэсний зөвлөл, -Гамшигаас хамгаалах үндэсний зөвлөл болон салбар зөвлөлүүд, -Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл -Гамшигаар иргэний эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдэх, хянан шалгах үндэсний зөвлөл, -Харилцаа холбооны маргааныг хянан таслах зөвлөл, -Үнэт цаасны арилжааг хянан шалгах зөвлөл, -Төрийн албан хаагчийн ёс зүйн хороо, -Сансар судлал, хөгжүүлэлтийн үндэсний зөвлөл, -Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл, -Төрийн тусгай бие даасан хуулийн этгээдийн ажилтан -Төв банкны ажилтан -Нийслэл, аймаг, дүүргийн онцгой байдлын ажилтан гэх мэт. УТН-ууд сонгуульд ялахын тулд намын гишүүнчлэлээр хэт их хөөцөлдсөний үр дүнд баялаг бүтээгч хувийн хэвшилд ажилладаг иргэдийн тооноос төрд ямар нэг алба хаадаг, УТН-д харьяалагддаг иргэдийн тоо илүү олон болжээ.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6