Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
БАЙГАЛЬ ОРЧИН, ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ НИЙГМИЙН ТЭГШ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА
Image
АКАДЕМИЧ Р.БАРСБОЛДОД ХУТГА ТУЛГАН ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
С.БЯМБАЦОГТ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ 35 ХУВЬД БАГТААХ ШААРДЛАГА БИЙ БОЛООД БАЙНА
Image
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
​ЗАГАСТАЙН ДАВАА ТҮР ХУГАЦААГААР ХААЖЭЭ
Image
HUAWEI КОМПАНИ ШИНЭ ҮЙЛДЛИЙН СИСТЕМЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
Image
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АВТО ТЭЭВРИЙН ОСЛООР ГУРВАН ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ
Image
ДЭЛГЭРМӨРӨН ГОЛД ОСОЛДСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААД АМЬ ЭРСЭДСЭН ДОЛООН АЛБА ХААГЧИЙГ ЭРГЭН ДУРСАВ
Image
МОНГОЛ УЛС ХАГАС ЖИЛД 217 МЯНГАН ЖУУЛЧИН АВЧЭЭ
Image
“ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, АЯ ТУХТАЙ ОРЧНЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” АЛБАН ДААЛГАВРЫГ БАТАЛЛАА
Image
ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРАХ ЭРСДЭЛИЙГ ТАСЛАН ЗОГСООВ
Image
ХАР ТАМХИНЫ ТОЛГОЙЛОГЧ ЯЛ СОНСОВ
Image
Амласан 1.8 тэрбумаа хэзээ өгөх вэ С.Амарсайхан дарга аа
Image
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ 07-Р САРЫН 22-НООС 8-Р САРЫН 5-НЫГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Image
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БАЙРНЫ САРЫН ТӨЛБӨР 284 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛНЭ
Image
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 10 БАРИЛГА ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО
Image
Б.НЭРГҮЙ: ЦАГДАА ГЭХ НЭР ХҮНДИЙГ СЭВТЭЭХГҮЙН ТӨЛӨӨ ӨДӨР БҮР ХАМГИЙН САЙНААР АЖИЛЛАХЫГ ХИЧЭЭДЭГ
Image
Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Image
4 ХҮН ХҮНД ГЭМТЭЖ, 4 ХҮН НАС БАРСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ
Image
ТОСТ, ТОСОН БУМБАД АЮУЛ АВЧИРСАН УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН УУРХАЙ ЗОГСЖЭЭ
Image
Ж.ТЭМҮҮЖИН: ЭРЭГ ДЭЭР ОЛОН ХҮН БАЙСАН. ГЭВЧ ГОЛ РУУ ОРОХ ЗОРИГТОЙ ХҮН БАЙГААГҮЙ
Image
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА
Image
ОГТЛОЛЦОЛ
Image
ТӨВ АЙМАГТ 4.6 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
Image
ДУРАНГААР БӨӨР АВАХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ АНХ УДАА ХИЙЛЭЭ
Image
БЗД ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЭ ХОЁР МОТОЦИКЛ ӨГӨВ
Image
ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАХ ДОЛООН ГАЗАР
Image
Э.МӨНХБАЯР: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ХУУРАМЧ ДУУДЛАГА ОЛШРООД БАЙНА
Image
А.ДАВААНЯМ: БИ 16-ХАН НАСТАЙДАА УЛСЫН НААДАМД ХОЁР ДАВСАН. СОНИН ДУРСАМЖ ШҮҮ
Image
Ц.ТҮВШИНЖАРГАЛ: ЗУРАХГҮЙ Л БОЛ ТАЛ БИЕГҮЙ ЮМ ШИГ ДУТУУДДАГ
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Image
ИНСТАГРАММ ЛАЙК НУУЦАЛНА
Image
УС ИХЭЭР ТОГТДОГ БАЙРШЛУУДЫН УСЫГ СОРУУЛЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ӨНӨӨДӨР: ''БУЯНТ-УХАА 2'' ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
Image
ХЭНТИЙ, ТӨВ АЙМГИЙН ЗҮҮН, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР АХИУХАН ХЭМЖЭЭНИЙ УСАРХАГ БОРОО ОРНО
Image
"АЛТАН АЗАРГА", "МӨНГӨН ГҮҮ", "МОЛОР УНАГА"-НЫ ЭЗЭД ТОДОРЛОО
Image
ЖЕЙСОН СПЭЛБЕРГИЙГ “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАВ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДАРГАЛНА
Image
МОНГОЛЫН ТЭЭВЭРЧИД ӨӨРИЙН УНААГААР ДАЛАЙН БООМТ ХҮРЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Image
ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БҮС НУТГААС АМРАЛТЫН ТАВ ХОНОГТ 100 ТОНН ХОГ ТҮҮЖЭЭ
Image
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Image
​М.БИЛЭГТ: ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ЯАГААД ОРУУЛААГҮЙ ЮМ БЭ
Image
НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН 22.1 ХУВЬ НЬ УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН САЛБАРТ ГАРЧЭЭ
Image
БИЧЛЭГ: ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭНИЙГ МӨРГӨӨД ЗУГТСАН ЖОЛООЧ НЬ ЛАМ БАЙЖЭЭ
Image
Х.ЭНХБОЛД: САНАСАНДАА ХҮРЭХ, ЗОРЬСОНОО БИЕЛҮҮЛЭХ ЧИНЬ АВРАГЧ ХҮНИЙ БАХДАЛ ШҮҮ ДЭЭ
Image
ХДХВ/ДОХ-ЫН ХОЁР ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Түймэр тавьсан этгээдээр хохирлыг төлүүлжээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Ерөнхийлөгч “Астана Экспо-2017” үзэсгэлэнгийн албан ёсны нээлтэд оролцов
Image
Хүүхэд, өндөр настанг үнсэхгүй аль болох гар зөрүүлэн золгох хэрэгтэй
Image
Өдөр бүр нэг хундага виски уувал бидний биед юу болох вэ?
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА БАРИГДАЖ АМЖИЛГҮЙ НУРЖЭЭ
Image
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙНА
Image
Ж.Батзандан оюуны бүтээл “хулгай” хийжээ
Image
ҮЕРТ БОХИРДСАН ГАЗРЫГ АРИУТГАЖ БАЙНА
Image
Өөдрөг явахыг хүссэн хүн бүхэнд зориулсан өдөр тутмын 25 санамж
Image
Сурагчийн цүнх сонгохдоо юуг анхаарах вэ
Image
Ажилгүй иргэдийг мэргэшсэн жолоочийн ажлын байраар хангана
Image
Ц.ЭЛБЭГДОРЖ: "ЭРДЭНЭТ"-ИЙН ШАХАА БАГАССАН, СҮРЖИГНЭХЭЭ Л БАЙЧИХ
Image
ЭКС ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ЖДҮХС-Г ЦӨЛМӨСӨН УЛС ТӨРЧДИЙН ӨМНӨӨС УУЧЛАЛТ ГУЙЛАА
Image
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ТОМИЛСОН ГЭЖ ҮЗЛЭЭ
Image
Хуучирч, элэгдсэн замын тэмдэглэгээг сэргээнэ
Image
ЯМАР Ч ЗҮЙЛИЙГ МАРТАЖ ЧАДДАГГҮЙ ЭМЭГТЭЙ
Image
Нэг унтсан залуутайгаа дахиж унтаад байдаггүй л дээ...+18
Image
ЭНЭ САРД ГОВЬ-АЛТАЙН ЗАРИМ ГАЗРААР ШОРООН БОЛОН ЦАСАН ШУУРГАТАЙ БАЙНА
Image
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Image
Цагдаагийн бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Image
ХЯТАД УЛСЫН АНУ-ААС ИМПОРТООР АВЧ БУЙ ШАР БУУРЦГИЙН ХЭМЖЭЭ 80 ХУВИАР БУУРЧЭЭ
Image
ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА
Image
Цаатан фестиваль ирэх сарын 6, 7-нд болно
Image
Төгрөгийн бондын төлөөс түмний халаасыг тэмтрэх нь ээ
Image
Цаг агаарын мэдээ
Image
Шатрийн Их Мастерууд Их Эзэн Чингисийн төрсөн нутагт чуулна
Image
УИХ-ын гишүүн Н.Оюундарь шүүмжлүүлэв
Image
“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахын тулд төсөвт тодотгол хийх үү
Image
Боб Диланыг сонсох, харах биш унших цаг иржээ
Image
“Улаан хотын хүүрнэл”, “Улаан хотын ухаарал” ном босоо Монгол бичгээр хэвлэгдэн гарчээ
Image
ХАРХОРИН СУМАНД ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ ЦУЦАЛЛАА
Image
Image

Б.Булган л бүгдийг “МЭДНЭ”

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр Орхон аймгийн харьяат Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын гурван иргэн анхан шатны шүүхээс 24-25 жилийн ял сонсоод буй. Харин яллагдсан хүмүүсийн ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, тэднийг хэрэг хийгээгүй байхад нь гүтгэж байна хэмээгээд байгаа юм.

УЕПГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн хяналтын прокурор Ц.Өлзийжаргал “Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нар аллага гарсны дараах гэрчүүдийн мэдүүлсэн ам зурагтай адилхан байсан” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэв.

Харин хэрэг гарах үед яллагдагч Т.Чимгээ 25, Ц.Амгаланбаатар 16 настай, Б.Содномдаржаа 23 настай байсан гэдэг. Дөнгөж л нас биед хүрч явсан залуучууд ямар зорилгоор С.Зориг агсны амийг хөнөөсөн байх вэ?

Шүүхээс тэднийг “Шунахайн сэдэлтэйгээр, захиалгаар аллага үйлдсэн” гэж яллаад буй. Одоо Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид хамтран С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг захиалсан, зохион байгуулсан этгээдийг илрүүлэхээр ажиллаж байна.

С.Зоригийн хэргийн шүүх хурлыг улсын нууц хэмээн хаалттай явуулсан.

Түүгээр ч барахгүй хэргийн гол гэрч болох С.Зориг агсантай зургаан жил хамтран амьдарсан Б.Булганыг шүүх хуралд оролцуулсангүй. Гэрчийн мэдүүлэггүйгээр хэрэг шийдвэрлэсэн тохиолдол Монголд анх удаа гарч буй нь энэ юм. 18 жилийн турш таван засаг дамжсан энэ хэргийг шийдэгдсэн гэж үзвэл шударга бус болно. Магадгүй “Улс төрд орж байгаа бол “Эрдэнэт”-ийн хэрэг, С.Зоригийн аллагын хэрэг хоёроор хэзээ ч бүү оролд” гэх үг оргүй биш бололтой.

Учир нь энэ хэргээс үүдэж 10 гаруй хүн учир битүүлгээр амиа алдсан байдаг.

Магадгүй хэвлэл мэдээллээр гарсанчлан хэргийг баллах зорилгоор улстөрчдийн даалгаврыг өвөртлөн эрхэм дарга нар цагдаа шүүх, прокурорын байгууллагуудад томилогддог байсан ч байж мэднэ. 18 жил илрээгүй хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн алуурчдаа олж, ял оноосон нь бас л сонин. Хэн нэгэн хүн энэ хэргийг хурдхан шиг хаахыг хүсэв үү? Тийм бол тэр нь хэн байж болох вэ?

С.Зоригийн хэргийн захиалагчийн тухай ярихаар “Эрдэнэт” үйлдвэрийн дарга, агсан Ш.Отгонбилэг, түүний хоёр бие хамгаалагчийн нэр ёс юм шиг дагадаг. Тухайн үед шинэ Ерөнхий сайдад С.Зоригийг томилохоор ярилцаж байсан бөгөөд хэрэг гардгийн маргааш энэ асуудлаар УИХ хуралдах байжээ. Монгол Улсын Ерөнхий сайд болдогийнхоо дөнгөж өмнөхөн бусдын гарт амиа алдсан нь энэ хэргийг жирийн нэг хүүхдүүд хийчих хэрэг биш гэдэг нь тодоос тод харагдана. Гэвч шүүх нэгэнт шийдвэрээ гаргасан. Тэд хэргийг НОТЛОГДСОН гэж үзэж ял шийтгэл ОНОГДУУЛСАН.

Хэрэв захиалагч нь Ш.Отгонбилэг юм бол түүнийг амиа алдсаны дараагаар хэргийг хэн нуун дарагдуулж байсан байж болох вэ?

Хэргийн гол гэрч Б.Булган өдийг хүртэл чимээгүй байсаар. Түүнийг  жил тойрон хорьж, Улсын баатар Э.Бат-Үүлийг сэжигтнээр бус яллагдагчаар татсан ч хэрэгсэхгүй болгосон ойлгомжгүй зүйл энэ хэргийн гол зангилаа ч байж мэднэ.

Б.Булган л бүгдийг мэднэ

Б.Булганыг хоригдож байх явцад нэр бүхий УИХ-ын гишүүд санаа тавин асарч байсан гэдэг. Тиймдээ ч тэрбээр батлан даалтаар суллагдсаныхаа дараагаар төрийн ордноор ороод гарчээ. Тухайн үед Б.Булган “Гэмт этгээдүүд эрэгтэй эмэгтэй хоёр байсан ба бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан. Эрдэнэтийн төлөө та нарыг бүгдийг чинь ална, Одоо Бат-Үүлийг ална” гэсэн хэмээн мэдүүлж байжээ.

Түүнийг 1999 оны гуравдугаар сард цагдан хориод 14 хоногийн дараа хэрэгт холбогдолгүй хэмээн сулласан байна.

Б.Булганыг саатуулах үед түүнийг өмгөөлөгчөөс нь өөр хүнтэй уулзуулаагүй бөгөөд байцаалтын үед тэрбээр юу ч яриагүй аж. Мөн шинэчилсэн мөрдөн байцаалтын үед Б.Булган ихэд сандарч, айж балмагдан цочролд орсон талаар хэвлэлүүд мэдээлж байжээ.

Харин түүний өмгөөлөгч байсан Н.Энхбат энэхүү мэдээллийг няцааж, түүнийг маш тайван, тэвчээртэйгээр байцаалтыг дуусгасан хэмээсэн байна. Тодруулбал, өмгөөлөгч А.Энхбаяр “Өдрийн сонин”-ны 1999 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн дугаарт өгсөн ярилцлагадаа “Би Булганд итгэж байна. Түүний буруугүй гэдгийг нотолно. Б.Булган ч үүнд итгэлтэй байгаа. Б.Булганыг ганцааранг нь нэг өрөөнд хориогүй. Дөрвөн хүнтэй камерт хорьж, бусдын адил байцаалт авсан” хэмээн ярьжээ.

Харин хэргийн газрын цорын ганц гэрч гэгддэг Б.Булганы мэдүүлэг анхныхаасаа зөрж, ам зургийг худал гаргаж өгсөн нь хэргийг будлиантуулсан хэмээн тухайн үеийн зарим хэвлэлүүд мэдээлж байжээ.

Түүнчлэн Б.Булганыг саатуулах үед түүний хувцасны халаас дахь номны завсарт талийгаачийн нэгэн зураг хавчуулаастай байсан нь цагдаагийнхны анхаарлыг татсан гэдэг.

Энэ хэргийг хэзээ ч илрэхгүй хэмээн нэг үе цуурсан. Учир нь хэргийн газарт 70 гаруй хүн ороод гарчээ. Түүгээрч зогсохгүй Б.Булган хүмүүс ирнэ хэмээн үүднийхээ дрожийг хуулчихсан, обойгоо цэвэрлээд, энд тэнд үсэрсэн цусны толбыг угаачихсан байсан гэдэг.

Энэ тухай прокурор Д.Даваадорж “Анх хэргийн газрын үзлэг хангалтгүй хийгдсэн нь тодорхой болсон.  Хэргийн газарт үзлэг хийхдээ хивсэнцрийг эд мөрийн баримтаар хурааж аваагүй байсан. Гэтэл Зориг агсны гэрийнх нь балкон дээр байсан юм билээ. Хэргийн эд мөрийн чухал баримт байж болох энэхүү хивсэнцрийн талаар элдэв янзын мэдээлэл байдаг” гэсэн байна.

Тухайн үед 40 шүргэж явсан эмэгтэй хэргийн газрыг нотлох баримт гэж үзээд нэг ч гар хүрч болдоггүй гэдгийг мэдэх л учиртай. Тэгээд ч эр нөхөр нь бусдын гарт амиа алдчихаад байхад хүмүүс ирнэ гээд гэрээ цэвэрлэж байсан гэхээр нэг л үнэмшилгүй. Мөн хамгийн гол нь хэрэгтнүүд С.Зориг агсныг 18 удаа хэрцгийгээр хутгалж хөнөөчихөөд Б.Булганы хоёр хурууг нь хүлээд угаалгын өрөөнд түгжсэн гэхээр нэг л санаанд багтмааргүй.

Яах гэж гэрч үлдээв?

Мөн өдий болтол Б.Булганыг хэн хамгаалж, арыг нь даасаар ирэв. Гол гэрчээ шүүх хуралд оролцуулалгүй хэрэгтнүүдэд ял оноосон Монголын шүүх ямар учраас Б.Булганыг хамгаалаад байна вэ гэдэг үүрд оньсого хэвээр үлдэх вий.

www.zindaa.mn 

СЭТГЭГДЭЛ

Comments

  • Image

    16:16:13 202.131.250.130

    Миний бодлоор Булганыг энэ хэрэгт сажигтнээр татах нь хуульд нийцмээр санагдана.Учир нь Мөрдөн байцаалтад худал мэдүүлэг өгсөн,хань нөхийг нь харгис хэрцгийгээр олон удаа хутгалж байхад хаана байсан хоёр хурууг нь хэзээ уясан зэрэг мөн саяын шүүх хуралд яллагдагч нарыг гэрчлүүлэн нүүрэлдүүлэх зэрэг ажиллагааг хийх нь бүү хэл шүүх хуралд оролцуудаагүй зэргээс үүдэн сжигтэнгээр татаж шүүх нь шударга ёсонд нийцнэ Талийгаач хүүгийнх нь амь насаа алдсан хэргийг нь Монголын ардчилсан төрийн шүүх шийдэх гэж доромжилж байгааг нь Зоригын ээж амьд ахуйдаа хараагүй нь яамай даа гэж хувь хүний хувьд бодож байна


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6