Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
БАЙГАЛЬ ОРЧИН, ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТ НИЙГМИЙН ТЭГШ БУС БАЙДАЛД НӨЛӨӨЛЖ БАЙНА
Image
АКАДЕМИЧ Р.БАРСБОЛДОД ХУТГА ТУЛГАН ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
С.БЯМБАЦОГТ: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ 35 ХУВЬД БАГТААХ ШААРДЛАГА БИЙ БОЛООД БАЙНА
Image
ХУУЛЬ БУСААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЖ БАЙСАН ИРГЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
​ЗАГАСТАЙН ДАВАА ТҮР ХУГАЦААГААР ХААЖЭЭ
Image
HUAWEI КОМПАНИ ШИНЭ ҮЙЛДЛИЙН СИСТЕМЭЭ ТАНИЛЦУУЛЛАА
Image
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АВТО ТЭЭВРИЙН ОСЛООР ГУРВАН ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ
Image
ДЭЛГЭРМӨРӨН ГОЛД ОСОЛДСОН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
АЛБАН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГААД АМЬ ЭРСЭДСЭН ДОЛООН АЛБА ХААГЧИЙГ ЭРГЭН ДУРСАВ
Image
МОНГОЛ УЛС ХАГАС ЖИЛД 217 МЯНГАН ЖУУЛЧИН АВЧЭЭ
Image
“ИРГЭДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, АЯ ТУХТАЙ ОРЧНЫГ ХАНГАХАД ЧИГЛЭСЭН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” АЛБАН ДААЛГАВРЫГ БАТАЛЛАА
Image
ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРАХ ЭРСДЭЛИЙГ ТАСЛАН ЗОГСООВ
Image
ХАР ТАМХИНЫ ТОЛГОЙЛОГЧ ЯЛ СОНСОВ
Image
Амласан 1.8 тэрбумаа хэзээ өгөх вэ С.Амарсайхан дарга аа
Image
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ 07-Р САРЫН 22-НООС 8-Р САРЫН 5-НЫГ ХҮРТЭЛ ЯВАГДАНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Image
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БАЙРНЫ САРЫН ТӨЛБӨР 284 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛНЭ
Image
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН 10 БАРИЛГА ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО
Image
Б.НЭРГҮЙ: ЦАГДАА ГЭХ НЭР ХҮНДИЙГ СЭВТЭЭХГҮЙН ТӨЛӨӨ ӨДӨР БҮР ХАМГИЙН САЙНААР АЖИЛЛАХЫГ ХИЧЭЭДЭГ
Image
Э.СОДНОМПИЛЖЭЭ ДЭЛХИЙН РЕКОРДЫГ ШИНЭЧИЛЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
Image
4 ХҮН ХҮНД ГЭМТЭЖ, 4 ХҮН НАС БАРСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ
Image
ТОСТ, ТОСОН БУМБАД АЮУЛ АВЧИРСАН УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭНГИЙН УУРХАЙ ЗОГСЖЭЭ
Image
Ж.ТЭМҮҮЖИН: ЭРЭГ ДЭЭР ОЛОН ХҮН БАЙСАН. ГЭВЧ ГОЛ РУУ ОРОХ ЗОРИГТОЙ ХҮН БАЙГААГҮЙ
Image
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Image
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯР ТОХИОЖ БАЙНА
Image
ОГТЛОЛЦОЛ
Image
ТӨВ АЙМАГТ 4.6 МАГНИТУДЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛЖЭЭ
Image
ДУРАНГААР БӨӨР АВАХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТ АНХ УДАА ХИЙЛЭЭ
Image
БЗД ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТЭЭ ХОЁР МОТОЦИКЛ ӨГӨВ
Image
ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАХ ДОЛООН ГАЗАР
Image
Э.МӨНХБАЯР: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ХУУРАМЧ ДУУДЛАГА ОЛШРООД БАЙНА
Image
А.ДАВААНЯМ: БИ 16-ХАН НАСТАЙДАА УЛСЫН НААДАМД ХОЁР ДАВСАН. СОНИН ДУРСАМЖ ШҮҮ
Image
Ц.ТҮВШИНЖАРГАЛ: ЗУРАХГҮЙ Л БОЛ ТАЛ БИЕГҮЙ ЮМ ШИГ ДУТУУДДАГ
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭР ГАРГАЛАА
Image
ИНСТАГРАММ ЛАЙК НУУЦАЛНА
Image
УС ИХЭЭР ТОГТДОГ БАЙРШЛУУДЫН УСЫГ СОРУУЛЖ БАЙНА
Image
ӨНӨӨДӨР ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ӨНӨӨДӨР: ''БУЯНТ-УХАА 2'' ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН ЦАХИМ БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
Image
ХЭНТИЙ, ТӨВ АЙМГИЙН ЗҮҮН, ДОРНОДЫН ХОЙД ХЭСГЭЭР АХИУХАН ХЭМЖЭЭНИЙ УСАРХАГ БОРОО ОРНО
Image
"АЛТАН АЗАРГА", "МӨНГӨН ГҮҮ", "МОЛОР УНАГА"-НЫ ЭЗЭД ТОДОРЛОО
Image
ЖЕЙСОН СПЭЛБЕРГИЙГ “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАВ
Image
ЗӨВШИЛЦЛИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДАРГАЛНА
Image
МОНГОЛЫН ТЭЭВЭРЧИД ӨӨРИЙН УНААГААР ДАЛАЙН БООМТ ХҮРЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Image
ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БҮС НУТГААС АМРАЛТЫН ТАВ ХОНОГТ 100 ТОНН ХОГ ТҮҮЖЭЭ
Image
МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
Image
​М.БИЛЭГТ: ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ЯАГААД ОРУУЛААГҮЙ ЮМ БЭ
Image
НИЙТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН 22.1 ХУВЬ НЬ УУЛ УУРХАЙ, ОЛБОРЛОЛТЫН САЛБАРТ ГАРЧЭЭ
Image
БИЧЛЭГ: ТЭРГЭНЦЭРТЭЙ ИРГЭНИЙГ МӨРГӨӨД ЗУГТСАН ЖОЛООЧ НЬ ЛАМ БАЙЖЭЭ
Image
Х.ЭНХБОЛД: САНАСАНДАА ХҮРЭХ, ЗОРЬСОНОО БИЕЛҮҮЛЭХ ЧИНЬ АВРАГЧ ХҮНИЙ БАХДАЛ ШҮҮ ДЭЭ
Image
ХДХВ/ДОХ-ЫН ХОЁР ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
Түймэр тавьсан этгээдээр хохирлыг төлүүлжээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
АЛИ АЛИЕВЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНД МАНАЙ 6 БӨХ ХҮЧ ҮЗНЭ
Image
Монгол залуу Японы барилгын инженерийн тэргүүн зэргийг авчээ
Image
“Приус”-ээ халааж байгаад шатсан хоёр залуу нэг гэр бүлийнх байжээ
Image
Гутлыг угаалгын машинд хэрхэн зөв угаах вэ?
Image
ШӨХТГ ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМСЭН АСУУДЛЫГ ДАХИН ХЯНАЖ ҮЗЭХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН
Image
Ц.Борхүү: Зургаан сард хийх ажлыг 60 хоногт дуусгах боломж бүрдсэн
Image
Эхийн эндэгдэл өнгөрсөн оныхоос нэмэгджээ
Image
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Image
Бэр гуйх Монгол ёс заншил
Image
БИЕИЙН ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН НЬ СЭТГЭЛ САНААНЫ ХЯМРАЛААС СЭРГИЙЛНЭ
Image
Чихний өвдөлтийг намдаах хялбар аргууд
Image
Хүмүүсийн эсрэг хүйстнээ яг л соронз мэт татдаг 10 онцгой шинж
Image
Б.АЗЖАВХЛАН АНУ-ЫН ТУЛААНЧИЙГ ЯЛЛАА
Image
Я.Лхагвасүрэн: Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчийн үндсэн үүргээс хориглосон нь үйл ажиллагаанд саад хийж байна
Image
САВ, БАГЛАА, БООДЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛД БЭРХШЭЭЛ УЧИРЧ ЭХЭЛЖЭЭ
Image
Наймдугаар сарын 29-ны өдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ХЭЗЭЭ ИРГЭДИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЭХ ВЭ?
Image
Нас барсан цэргүүд нялх хүүхдүүдтэй байжээ
Image
Монгол оюутнууд Японы оюутнуудын дунд зохиогддог тэмцээнд ялжээ.
Image
"Шүүгчийн ёс зүй ба сахилга" олон улсын хурал болж байна
Image
"Приус 20" маркийн машин шатжээ
Image
ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ МЭДЭГДЖЭЭ
Image
"СҮҮ" ХУВЬЦААТ КОМПАНИЙН ҮЙЛДВЭРЛЭДЭГ "АМТАТ" ТАРАГНААС ҮХСЭН ХУЛГАНА ГАРСАНА УУ?
Image
К.Роналду "Реал Мадрид"-тай гэрээгээ сунгана
Image
Онцгой албан татвараас чөлөөлөхийг дэмжлээ
Image
А.ГАНЧИМЭГ ХАМАГ ҮНЭНИЙГ ДЭЛГЭЛЭЭ...
Image
ЭНЭТХЭГТ ОЛОН МУЖ УСАНД АВТЖЭЭ
Image
Иргэдэд үнэ төлбөргүй нүдний болор суулгав
Image
“ЭРДЭНЭТ”-ИЙН 65 ТЭРБУМААР БАРЬСАН ЭМНЭЛГИЙГ ХУВИЙН КОМПАНИД 18 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
Роналдо дөрөв дэх гоолоо Мороккогийн хаалганд хийлээ
Image
Image

Өөрийгөө тэтгэх ипотек

“Иргэдийг орон сууцжуулах бодлого үргэлжлэн хэрэгжинэ” хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Түүний энэ үг тухайн үед ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй олон хүний санааг амраасан. Учир нь зах зээлийн хүүнээс хоёр дахин бага хүүтэй орон сууцны зээл зогсох нь гэсэн цуу яриа иргэдийн дунд газар аваад байлаа. Сонгуулиас хойш гурван сарын хугацаанд банкууд ипотекийн зээл олгоогүй. Энэ нь цуу яриа гарах эхлэл болсныг үгүйсгэхгүй. Харин төв банкны ерөнхийлөгчийн дээрх үг энэ эргэлзээг тайлсан юм.

Агаарын бохирдлыг үүсгээд байгаад гол шалтгааны нэг нь гэр хорооллын утаа. Үүнийг шийдэхэд ипотекийн зээлийн ач холбогдол их. Гэвч жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл санхүүжилтийн хомсдолд орох эрсдэлтэй тулгараад байна.

Ипотекийн зээл зогсолтгүй үргэлжлэх баталгаа нь санхүүжилт 

Энэ нь хамгийн их эрэлт, хэрэгцээтэй, нийгмийн захиалга болсон зээлийн бүтээгдэхүүн цаашид тогтвортой орших, эсэхийг тодорхойлох юм. Тиймээс санхүүжилт нь ипотекийн хөтөлбөр зогсолтгүй үргэлжлэх баталгаа. Уг нь ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар илүү олон өрх орон сууцтай болох нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. Үүнийг цөөнгүй эдийн засагч учирладаг. Тэдний зарим нь орон сууцны урьдчилгааг зохих хэмжээнд бууруулах, эсвэл зээлийн хүүг одоогийн түвшнээс багасгах нь утаагүй зуух, шахмал түлшнээс хамаагүй дээр сонголт гэж үздэг.

Тэгвэл үүнтэй санал нэгдэхгүй нь иргэдийн цалинг өсгөх байдлаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Энэ нь ипотекийн зээлд олон иргэн хамрагдахад хэрэгтэй гэж дүгнэдэг хэсэг. Өрхийн дундаж орлого нэмэгдэхийн тулд эдийн засгийн тамир тэнхээ сайн байх нь зүйн ёсных. Эдийн засаг тогтвортой өсөх нь өрхийн орлогод бодитой нөлөөлдөг.

Нийслэлийн айл өрхийн 58.1 хувь нь гэр хороололд амьдарч байгаа гэсэн статистик бий. Манай улсын хувьд эдийн засгийн хүндрэл он дамнан үргэлжилж буй. Ийм нөхцөлд төгрөг хэвлэх замаар ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй гэдгээ төв банкны зүгээс зарласан. Энэ нь Монголбанк найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтээс нэг мөр гарч байгаа гэсэн үг биш юм.

Ипотекийн хөтөлбөрт төв банк нийт дөрөв орчим их наяд төгрөг зарцуулаад байна. Үүний эргэн төлөлт, хүүгийн төлбөр нийлээд сард болгон ойролцоогоор 30 гаруй тэрбум төгрөг бүрдэж байгааг дуулгая. Монголбанк энэ мөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж байна. Орон сууцны ипотекийн санхүүгийн тогтвортой тогтолцоог бий болгохоор дөрвөн жилийн өмнө дээрх хөтөлбөрийг Засгийн газар Монголбанктай хамтран эхлүүлсэн. Харин Засгийн газар өнөөдөр найман хувийн зээлийн санхүүжилтийн мухардалд орсон тул төв банк руу шилжүүлсэн нь нууц биш ээ.

Төв банк сүүлийн хоёр сарын байдлаар нийт 57.8 тэрбум төгрөг орон сууцны зээлийн санхүүжилтэд зарцуулжээ. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлээ санхүүжүүлж байгаа нь энэ. Монголбанкнаас өмнө нь шинэ эх үүсвэр гаргах замаар ипотекийн зээлийг санхүүжүүлсэн. Харин өнгөрсөн оноос дээрх зарчмаар ипотекийн зээлийг олгож байна. Санхүүжилт буурсантай холбоотойгоор арилжааны банкуудын зээлийн шалгуур босго өндөрсөж, урьдынх шиг таван зээл тутмын дөрөв гардаг үе ард хоцорсон билээ.

Зээл хүссэн гурван иргэн тутмын нэг нь зээлдэгч болж байна 

Ипотекийн хөтөлбөр ид хэрэгжиж, эрэлт их байх үед сар тутам 60 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт зээл болон гарч байсан. Харин эрэлт хумигдсан энэ үед 30- 35 тэрбум төгрөг боломжийн хувилбар гэж төв банк үзэж байна. Гэхдээ энэ нь утааны эсрэг дорвитой өөрчлөлт авчрах хэмжээний мөнгөн дүн биш юм. Учир нь сар тутам дээрх мөнгөн дүнгээр 1000 хүрэхгүй өрх орон сууцны зээл хамрагдаж байна. Тэгэхээр зээл хүссэн гурван иргэн тутмын нэг нь зээлдэгч болох нь.

Банкуудын ипотекийн зээлийн тайланг сар болгон төв банк танилцуулдаг. Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн тоо 90 мянга руу ойртлоо. Хугацаа болон чанаргүй зээлийн үзүүлэлт ипотект маш бага хувийг эзэлдэг. Хэдийгээр ипотекийн зээлийг хэвийн олгож байгаа ч удаашрах болсон.

Төгрөгийн эсрэг ам.долларын ханш чангарсан хэвээр буй. Монголбанкны зарласан ханшаар мягмар гарагт 2498.48 төгрөгтэй тэнцлээ. Төв банк энэ өдөр 2498 төгрөгийн ханшаар банкуудад 6.2 сая ам.доллар нийлүүлэв. Ханшийн огцом хэлбэлзлийг чөдөрлөх аргуудын нэг нь энэ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 99.8 хувь нь төгрөгийнх. Үлдсэн хувийг валютын зээл бүрдүүлж байна. Сар тутам олгож буй ипотекийн зээл өмнөх сараас буурсан дүнтэй байгаа юм. Энэ нь санхүүжилт хомсдож буйн илрэл. Нөгөө талаасаа эдийн засаг агшиж байгаатай холбоотойгоор зээлийн эрэлт хумигджээ.

  •  Эргэн төлөлт, хүүгийн төлбөр нийлээд сард болгон ойролцоогоор 30 гаруй тэрбум төгрөг төвлөрдөг.
  •  Төв банк сүүлийн хоёр сарын байдлаар нийт 57.8 тэрбум төгрөг орон сууцны зээлийн санхүүжилтэд зарцуулжээ.
  •  Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлээ санхүүжүүлж байна.

Ашиглахад бэлэн болоод буй 20 гаруй мянган орон сууц бий. Иргэдийн орон сууцны худалдан авалт буурч байгаа нь барилгын компаниудад сөрөг нөлөө үзүүлэх болов. Шинээр ашиглалтад орох болон захиалга авч буй орон сууцны тоо буурч байна. Энэ нь орон сууц худалдан авах эрэлтээс харьцангуй өндөр хэвээр байгааг “Инфляцийн төлөв байдлын тайлан”-д тэмдэглэжээ.

Орон сууцны үнэ цаашид буурах чиглэлтэйг “Тэнхлэг зууч” компаниас мэдээлсэн юм. Иргэдийн орон сууц худалдан авах чадвар буурахтай зэрэгцэн орон сууцны үнийн хөөс намжиж буй. Энэ нь байр авахаар төлөвлөж байгаа өрхөд таатай боломж. Гол нь энэхүү боломжийг илүү олон өрх ашиглах нь чухал юм.

Б.Баяртогтох

 

 

 
 
 
 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6