Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“Нисдэг машин” төвөөс унах гэж байсан согтуу иргэнийг аварчээ
Image
76-гаас НАЙМАН ГИШҮҮН яллагдагчаар татагдаж, нэг нь шоронд оржээ
Image
Цагийн гарз
Image
Улаангом сумын бүх цэцэрлэгүүд анхны тусламжийн булантай болов
Image
Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Image
"Маргааш машинтай жагсаал болох тул өглөө 07:00 цагаас хойш замын ачаалал нэлээд нэмэгдэх төлөвтэй байна"
Image
"Moon Dance" хамтлаг 3 дах удаагаа ДАШТ-ий цомын эзэд боллоо
Image
Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хэвшүүлэх зорилгоор “Хээрийн дадлага сургууль”-ийг зохион байгууллаа
Image
Монгол Улсын цахим аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Image
Монгол, Словакийн Гадаад харилцааны яам хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Image
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
Image
Өнөөдөр 7-9 хэм хүйтэн байна
Image
Үс засуулбал жаргал ирнэ
Image
Хөвсгөлд мотоциклын хөдөлгөөнийг түр хориглов
Image
Хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Image
Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна
Image
АНХААР: Нийслэлийн бүсэд баавгай дахин орж иржээ
Image
Д.Чойжамц ном айлдаж байна
Image
Мал тооллого эхэллээ
Image
Уулархаг нутгаар цас орж шуурна
Image
УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав
Image
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг дэмжив
Image
Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ
Image
“Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Image
Хан-Уул дүүргийн 167 айл зуух, яндангийн ан цав үүссэн нөхцлөөс бол угаарын хийнд хордох эрсдэлгүй боллоо
Image
Иргэд дүүргийнхээ 2020 оны төсвийн төсөлд саналаа өгөв
Image
“Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулгын ээжийн шинэ байшин
Image
В.Путин Монголоор дамжуулж Хятад руу хийн хоолой барих боломжийг судлахыг даалгажээ
Image
Хадам аавынхаа тэтгэврийн зээлээр эхлүүлсэн жижиг дунд үйлдвэр
Image
Өвөрхангай аймагт охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ
Image
Ач буяныг нь хүртчихээд ардчиллыг үзэн ядаж болох уу?
Image
Б.Батзоригт 2 жилийн ял төлөвлөжээ
Image
"Чи наанаа өлсөөд үхээрэй" гэж байсан
Image
Хийн хоолой ярьж хий хоосон хөөрцөглөгсөд
Image
Залуу хосууд автомашин дотроо угаартаж нас баржээ
Image
Цагийн гарз
Image
Эрдэнэт үйлдвэрт эрээний хятадуудын наймааны лангуу болов...
Image
Хий дамжуулах хоолойг Монголоор дайруулахаар тохиролцов
Image
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан жагсагч Б.Цэгмэдийг заналхийлжээ
Image
Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ
Image
ХУД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдлаа
Image
Олон тооны хятад иргэний гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хилээр оруулсныг илрүүлжээ
Image
УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд оролцлоо
Image
Ж.Батзандангаас Ч.Сайханбилэг нь илүү эх оронч
Image
Нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар, авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэнэ
Image
НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болжээ
Image
У.Хүрэлсүхийн гадаад айлчлалд УИХ-ын ихэнх гишүүд багтаж, Г.Занданшатар чуулганыг ирцгүй хуралдуулж булхайцав
Image
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 30 оюутан
Image
АН-ын удирдлагууд БНХАУ-д ажлын айлчлал хийв
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Хөдөлмөрийн баатар, Ардын аман зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг Монгол Улсын ерөнхийлөгч даахаар болжээ.
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
Кофенд дурлагсад илүү урт насладаг бас өвчлөх нь бага гэдгийг батлажээ.
Image
ЭХНЭРТЭЙГЭЭ ХҮНДЛЭЛГҮЙ ХАРЬЦАСНААР АЗ ХИЙМОРЬ НЬ НҮҮР БУРУУЛДАГ
Image
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан ОНЦЛОХ өөрчлөлтүүд
Image
Луйврын гүйлгээ хийсэн Румын улсын иргэнийг илрүүлэн шалгаж байна
Image
Та хүүхдэдээ ямар бэлэг сонгосон бэ?
Image
ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД МАН-ААС У.ХҮРЭЛСҮХ, АН-ААС Ж.ОЮУНБААТАР, МАХН-ААС Н.УДВАЛ НАР ӨРСӨЛДӨХӨӨР ТОХИРСОН УУ
Image
Хушганы хандаар ходоодны шархаа эдгээж, хорт хавдраас сэргийлээрэй
Image
Ээжүүдийнхээ амжилтыг давтах шинэ үеийн моделиуд
Image
Кофен дээр урласан сонирхолтой дүрснүүд
Image
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛҮҮДИЙГ ЦАХИМ ХЭЛБЭР РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ
Image
Бурханы хулгайч нарт 12-13 жилийн ял оноожээ
Image
УГААРЫН ХИЙ МЭДРЭХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ АЖ АХУЙН НЭГЖҮҮДТЭЙ ХАМТАРНА
Image
ROKIT BAY “ДЭЛХИЙН АВЬЯАСТАН” ШОУГ ШҮҮНЭ
Image
ШИНЭ НАМЫН ДАРГААР Ж.БАТЗАНДАНГ СОНГОЛОО
Image

Image
Даваагийн КёкшюзанБатбаярыг өөрийнх нь хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөв
Image
Монголын баг Азийн аваргын төлөө тоглоно
Image
М.Өлзийбат: Улаанбаатарт газар хөдөлбөл Гайтийн сүйрэл шиг л юм болно
Image
Улсын бүртгэлд худал мэдээлэл оруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцно
Image
МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАЗАР НУТГИЙН 76.8 ХУВЬ НЬ ЦӨЛЖИЛТӨД ӨРТСӨН ГЭВ
Image
Ихэнх нутгаар үүлэрхэг бол зарим нутгаар бороотой
Image
66 настай тарган авгай нь гэнэт залуужиж .....
Image
ИНДОНЕЗИД ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НИСЭХ ОНГОЦ ОСОЛДЖЭЭ
Image
Мобикомоос татгалзъя
Image
Улаанбаатарт өдөртөө 13-15 градус дулаан
Image
Ардын бор арга: Шүдний өвчний засал
Image
ЖОЛООНЫ ЭРХЭЭ СЭРГЭЭЛГЭХ, ШИНЭ ҮНЭМЛЭХ ЗАХИАЛАХ БОЛ МАРГААШ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ОЧООРОЙ
Image
Жеймс Бонд 007 –н супер машиныг хэн бүтээсэн бэ?
Image
ОРХИГДООГҮЙ УРЛАГ
Image
Б.ДЭМБЭРЭЛ: БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ТӨРИЙН БҮХ АЖИЛ ГАЦААД БАЙНА
Image
УИХ-ын гишүүн Б.Ундармааг шалгуулахаар АТГ-т хандана
Image
Д.ТРАМП БОЛОН В.ПУТИН НАРЫН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ТОХИРОЛЦЖЭЭ
Image
Image

Х.ТЭМҮҮЖИН: ЕРӨНХИЙ САЙДАД ГҮЙЦЭТГЭХ ЭРХ МЭДЛИЙГ БҮРЭН ӨГӨХ КОНЦЕПЦИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ҮГҮЙ ХИЙХ ГЭЖ БАЙНА

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлчихлээ. Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн төсөл, саналыг танилцуулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орох цаг үе болсон гэж та харж байна уу?

-Ер нь бол улс орон 20-30 жилдээ Үндсэн хуулиа шүүн ярилцаж сайжруулж байх нь зөв. Ардчилал булингартаж, хууль ёс хэврэгшин иргэний эрх, эрх чөлөө үнэгүйдэхээс сэргийлж Үндсэн хуулийг сэргээн сайжруулах, үзэл санааг нь тодотгож тордох эрх бол түүнийг анх баталсан хүмүүсийн биш харин тэр Үндсэн хуулийн засаглалд хамаатан амьдарч байгаа үе үеийнхний эрх.

Өмнөх үеийнхнийхээ хүрсэн түвшин, мэдлэг ололтоос муутгалгүй өөрсдийн үеийн хүсэл зорилгоо тодорхойлох нь шинэ үе болгоны хийдэг ажил. Өмнөхөө бурханчлалгүй авах гээхийн ухаанаар хандаж цааш хөгжин дэвшдэг нь хөгжлийн зүй тогтол юм даа.

Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар өмнөх 30 жилийн жонхуу зуурсан нөхөд гэхээсээ, ирэх 30 жилийн хөгжил дуудах хэсэг нь хүчтэй дуугарч, өөрчлөлтийн үзэл санааны түүчээ болох нь зөв гэж би хувьдаа үздэг.

Үндсэн хуулийн өөрчлөлт хийх цаг бол болсон. Харин өөрчлөлт хийх эзэд нь мөн эсэх гэдэг бол өөр яриа байх. Үүнтэй адил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ямар журмаар, хэрхэн хэлэлцэх гэдэг тусдаа.

Үндсэн хуульд ямар өөрчлөлтийг хэрхэн томьёолж оруулах гэдэг бас тусдаа асуудал. Энэ хоёрыг ялгаж зааглаж харахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хий хоосон хэрүүл маргаан болоод дуусаж магад.

УИХ-ын нэр бүхий 62 гишүүн гарын үсэг зураад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Өргөн барьсан төсөлдөө Ерөнхийлөгчөөс санал аваагүй гэх яриа гарч байсан.

Ерөнхийлөгчөөс санал авахаар явуулсан боловч хуулийн хугацаанд Ерөнхийлөгч санал ирүүлээгүй учраас саналгүй гэж тооцоод хэлэлцсэн гэх тайлбар хийсэн байна лээ.

Гэтэл Ерөнхийлөгч сая ЗГ-аас санал авсан төслөөсөө өөр төсөл УИХ-д өргөн барьчихлаа гэх яриа гарлаа. Бүр хачирхалтай нь, Ерөнхийлөгч тусдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн барихын сацуу УИХ-аар хэлэлцэгдэж байгаа гишүүдийн санаачилсан Үндсэн хуулийн төсөлд давхар санал хүргүүлсэн байна лээ.

Хууль санаачлагчдын хувьд өөр өөр эх үүсвэртэй, дэс дараа нь хууль зүйн хувьд алдагдсан, концепцийн хувьд зөрчилдөөнтэй зэрэгцсэн ийм санал, санаачилгыг хуулийн нэг процесст оруулна гэдэг бараг хуульгүй шийдэл рүү аваачих байх.

Нөгөө коммунистуудын “зорилго нь зөв бол арга нь хамаагүй, хүч хэрэглээд ч хамаагүй болгоно” гэдэг шиг “Зөвшилцөж байвал хууль хамаагүй” л гэх шахуу.

Нэгэнт ил цагаандаа гарсан юм чинь одоо УИХ-ын цөөнхийн гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг төсөл нэмээд ергөн барьчихвал жин пан нь бараг таарна даа. Энд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга ярихаас өмнө арга зүйн нэг асуудал байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт уг Үндсэн хуулийнхаа суурь зарчим, үндсэн үзэл санаанд захирагдаж хийгдэхгүй бол тэр өөрчлөлт бага, нэг хоёр өгүүлбэрийн хэмжээнд байлаа ч гэсэн тухайн Үндсэн хуулийг бүхэлд нь сүйтгэх аюултай байдаг.

Ер нь бол суурь шинжтэй ийм асуудлаар хөнгөн, хуумгай хөдөлж болохгүй. Хууль тогтоох < туршлагаас харахад нэг хуульд орох нэмэлт, өөрчлөлтийн өөр өөр төслүүд хоорондоо уялдаагүй, концепцийн хувьд хэт зөрүүтэй өргөн баригдах нь их хорлонтой байдаг юм.

Талууд өөр өөрийн эрх ашгаар асуудалд хандаж эрх мэдэл, байр сууриа алдахгүй, өөрчлөлтөөс хожоо олчих далд санаа агуулаад эхлэхээр л Үндсэн хуулийн байгууллага нурах аюул ихэснэ.

Нөгөөтээгүүр өнөөдөр үнэн мэт сонсогдож ийм байвал зүгээр гэсэн поп бодол, институцийн амбицаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг харвал Үндсэн хуулийг нэг бол халамжийн, нөгөө албан тушаалтны хууль болгон хувиргана.

Тиймээс өнөөдрийн 76 гишүүн, нэг Ерөнхийлөгч өнөө маргаашийнхаа явган хэрүүлийн шийдлийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж харж болохгүй.

Энэ бол өнөөдрийн цаг үед эрх мэдэлтэй, нөлөөтэй байгаа хүмүүсийн асуудал ердөө биш. Харин өнгөрсөн 30 жилийн сургамж, ирээдүйн 30 жилийн мөрөөдөлтэй сүлэлдсэн, нэг жарнаар тоологдох хувь заяаны асуудал.

Цаашлаад Монгол Улс бүрэн бүтэн оршин тогтнож монгол хүн хувь заяандаа эзэн байх асуудлыг тодорхойлж буй баримт бичиг.

Дарга нар таалагдсан бүхнээ цуглуулж авчраад чихрийн цаас шиг гоёчилж ард түмэндээ харуулдаг зүй ерөөсөө биш.

Эхлээд судалгаатай, баримттайгаар Ерөнхийлөгч болоод УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төслүүд дээр концепцийн зөрүү байгаа эсэх, тэдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим, үндсэн үзэл санаа, бүтэц агуулгуудтай нийцэж байгаа эсэхийг нухацтай ярилцах ёстой.

Сүүлийн 20 орчим жил яригдсан Үндсэн хуультай холбогдсон сэдвүүд бий. Гурван ч УИХ-ыг дамнуулан хэлэлцсэн санал, санаачилгууд ч бий. УИХ-ын гишүүдийн өргөн барьсан одоогийн төсөлд тэдгээрээс цөөнгүй нь орсон байна.

Гэхдээ бүрэн дүүрэн шийдэл болж чадахааргүй орхигдсон, дутуу зүйл ч бас байна. Ерөнхийлөгчийн төсөлд УИХ-ын гишүүдийн дутуу хийснийг нөхөөд шийдэх боломжтой болгосон зарим нэг зүйл ч харагдаж байна.

-Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас авууштай зүйл юу байна вэ?

-Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд авах санаа, дэмжүүштэй шийдэл байна. Нөгөө талдаа огт дэмжиж боломгүй саналууд ч байна.

Бүгдийг нь муу гээд гүтгэж харлуулах, нөгөө талаас туйлын зөв байна гэж улайран дэмжихээс илүүтэйгээр судалгаатай, баримттай харах ёстой. Дэмжих ёстой дөрвөн санал байна.

Нэгдүгээрт, “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд ийм санаархал бүхий ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно”гэсэн санаа.

Үндсэн хуульд байрших зүйл заалтаа зөв олоогүй, зохицуулах утга санаа нь жаахан явцуу томьёологдсон байж магадгүй.

1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш манай Үндсэн хуулийн сул тал болчхоод байгаа нэг зүйл бол Үндсэн хуулийн өөрийнх нь дархлаа.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эсрэг иргэд үйлдэл хийвэл гэмт хэрэг болно. Харин эрх баригчид Үндсэн хуульд халдах замаар хийвэл яах вэ. Үүнийг хязгаарласан, хорьсон заалт Үндсэн хуульд өөрт нь байгаа юу.

Ерөнхийлөгчийн санаачилга бол сайн санаачилга. Гэхдээ Үндсэн хуулийн УИХ-ын бүрэн эрхийг тогтоосон зүйлд биш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн зүйлд буюу 68.3-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлагчдын санаачилга, Үндсэн хуулийн Цэцийн санал, ард нийтийн санал асуулга нь Үндсэн хуулийн суурь зарчим, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нэгдмэл, парламентын бүгд найрамдах улсын төрийн байгууллыг хөндөх, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, засаглалын эрх мэдэл хуваарилалтын хяналт, тэнцлийг дордуулахыг хориглоно” гэж ийм байдлаар бичигдэх учиртай.

Ингэж байж Үндсэн хуулийн суурь зарчим, үзэл санаа хамгаалагдаж, Үндсэн хууль дархлаатай болно. Ингэж чадвал Ерөнхийлөгчийн санаачилга бодит утгаараа Үндсэн хуулийн эрх зүйн онолын дэвшил, дэлхий нийтэд хэрэгжиж буй Үндсэн хуулиудын сайн туршлагыг авах боломжийг бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, хэр баргийн улстөрчдийн авахгүй эрсдэлийг үүрч Монголын парламентын давжаа байдлыг засъя гэлээ.

Манай улсын парламент үнэхээр давжаа. Давжаа парламентаас болж засаглалын хувьд утгаа алдчихаад байгаа. УИХ нь хяналтаа тавьж чаддаггүй, Засгийн газар нь ажиллаж чаддаггүй. Давжаа байдлаасаа болоод хоорондоо уусчихсан, ашиг сонирхлын зөрчил үүсчихсэн.

Үүнийг шийдэх санал гаргаж байгаа нь зөв. Үгүйсгэх аргагүй. Бодитой судалгаанууд, олон улсад тогтчихсон жишиг ч байна. Парламент бол төлөөллийн байгууллага. Томилгооны хэдэн дарга нарын суудаг газар биш.

Төлөөллөө илэрхийлэхийн тулд зохистой төлөөллийн хувь гэж байна. Парламент өөрөө сонгогчдынхоо төлөөллийг бодитой хангахын тулд хүн амын тооноос хамаарсан дээд, доод зохист харьцаа гэж байна. Хэдий хүн ам цөөхөн байлаа гээд төлөөллийн тоо 100-150, үүнээс багагүй, их байлаа гээд 500-600 түүнээс дээшгүй байх тухай.

Монгол Улсын хувьд төлөөллийн ардчилал нь зохистой ажиллахын тулд гадна, дотнын зохисгүй нөлөөнд бага автах, хувь нэг гишүүний шийдвэр гаргалтад нөлөөлөх жин хэт өндөр байхаас сэргийлэх, цөөн хүн хуйвалдаад бүх асуудлыг шийдчихгүй хэмжээний мэргэжлийн бүтцээр хуваагдан ажиллах гэх мэт шаардлагууд УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлж Монголын парламентыг давжаарлаас гаргах нь буруу биш.

-Тэгэхээр манай парламент 100-150 гишүүнтэй байж зохистой үйл ажиллагаа явуулах нь байна гэж ойлголоо. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, таван жилээр ажиллах санал оруулсан. Гэхдээ иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулах байх, тийм үү?

-Олон нийтийн хувьд эсэргүүцэх байх. Улстөрчдийн зүгээс ч эрсдэлтэй учрах байх. Зоригтой санал. Харин хугацааны хувьд иргэдээс сонгогдож тодорхой хугацаанд мандат аваад шийдвэр гаргах эрх мэдэл дээр очиж байгаа хүний хугацааг сунгах гэдэг ардчиллын хувьд тийм сайн зүйл биш.

Ард түмэн сонгоод эрх мэдэлд хүргэчхээд байхад итгэсэн нөгөө хүн нь зөв байж чадахгүй бол дараагийн сонгуулиар хариуцлага тооцоод өөр хүнээр солино гэдэг бол ардчиллын хариуцлага. Ард түмний хариуцлага тооцох, нөгөө талаас итгэж байна гэдгээ дахин нотлох, төр байгуулалцах хугацааг сунгана гэдэг иргэний эрхээс хагасална л гэсэн үг байх.

Тэр дундаа ЗГ-т хариуцлага тооцож, өөрчилж, ямар байхыг шийдвэрлэх сонгуулийн хувьд энэ бол гишүүдийн бүрэн эрхийн хугацаа биш иргэний хяналт, хариуцлага тооцох хугацаа. Бодох л ёстой.

Ерөнхийлөгч 108 гишүүнийхээ 50 хувийг нь нэг мандат бүхий сонгуул ийн тойргоос мажоритар, мөн 50 хувийг сонгуулийн нэгдсэн нэг тойргоос пропорциональ тогтолцоогоор сонгоно гэх заалт оруулж ирсэн. Манайд хэр зөв шийдэл юм бэ?

-Энэ бол миний хэлэх гэсэн Ерөнхийлөгчийн гаргасан дэмжих ёстой дөрвөн саналын гурав дахь нь. Холимог сонгуулийн тогтолцоо Монгол Улсыг хөгжихөд хэрэгтэй.

Намуудын төлөвшилд ч хэрэгтэй. 76 жижиг тойрог бүхий мажоритар сонгуулийн тогтолцооны үр дагавар 60 тэрбумын схем, ЖДҮ-ийн хулгай гээд мөнгө тойрсон хулгай ёоз ёозоороо гэдэг шиг л цуварч байгаа биз дээ.

 Ардчиллыг хэт өртөгтэй авлигын тогтолцоо болгохгүйн тулд тойрог тойрог руугаа төсвөөс мөнгө хулгайлж нэр олдог клентиалист улстөрчдийн сонгууль биш бодлого зарчим ярьж, үзэл баримтлалаараа өрсөлддөг өөр сонгуулийн тогтолцоог оруулж ирэхээс өөр аргагүй.

Монгол Улсад жалга довын биш нийт улсын эрх ашгийг харж чаддаг тийм хэмжээний улс төр, бодлого сонгуулийн тогтолцооноосоо болоод алга болчихсон. Улс төрийн намуудын хариуцлагатай, авлигагүй, дотоод ардчилалтай болгох шаардлага ч үүнтэй холбоотой.

Дөрөвдүгээрт, Шүүхийн үндсэн тогтолцооны асуудлыг хөндөж байгаа Ерөнхийлөгчийн хөндсөн асуудал загатнасан газар маажих шиг л болсон. Монгол Улс захиргаадалтын үеийн ардын шүүх нэртэй улс төрийн шүүхийн тогтолцооноосоо салж чадахгүй байгаа.

Энэ нь Үндсэн хуулийн тодорхой заалтуудтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, шүүх яг засаг захиргааны байгууллага шиг шууд хамааралтай, дээрээс чиглэсэн заавар чиглэлтэй, Дээд шүүх нь төрийн захиргааны төв байгууллага шиг бүхнийг шийдэгч, бүгдийг болгогч болоод хувирчихсан босоо хяналттай, улс төрийн нөлөө хэт их байгаа тогтолцоо Үндсэн хуулиас улбаатай.

Шүүхийн дотоод эрх мэдэл хуваарилалт, шүүгч шүүгчээсээ хараат бус байх байдал Үндсэн хуулиар баталгаажаагүй. Шүүхийн зохион байгуулалт нь засаг захиргааны нэгжийн нэг бүрчилсэн зохион байгуулалттай давхацсан.

Олон улсын жишиг болсон маргаан шийдвэрлэх үйл ажиллагаа, эрх мэдлээрээ шүүхийн үндсэн тогтолцоо Үндсэн хуульд тусгагдаагүй байгааг Ерөнхийлөгч олж харж санал болгосон нь яах аргагүй зөв санал. Томьёоллын хувьд харамсалтай нь, хөндөх учиртай заалтуудаа бүрэн хамарч чадаагүй байна лээ.

Уул нь Үндсэн хуулийн 48.1-ийг “Шүүхийн үндсэн тогтолцоо нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхээс бүрдэнэ. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно.

Монгол Улсад хяналтын шатны шүүх нэг байна” гэж томьёолоод 50.1-ийг “Монгол Улсын дээд шүүх нь хяналтын шатны шүүх бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  1. Доод шатны шүүхийн шийдвэртэй холбоотой эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх,
  2. Хуулийг нэг мөр, зөв хэрэглэх шүүхийн нэгдсэн жишиг тогтоох зорилгоор Үндсэн хуулиас бусад хуульд албан ёсны тайлбар гаргах,
  3. Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн Цэцээс шийдвэрлэсэн асуудлыг хянан ажиллах,
  4. Үндсэн хуулиар дээд шүүхэд эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх” гээд өөрчилчихсөн бол хөндсөн асуудлаа бүрэн шийдэх байв.

-Ерөнхийлөгч шүүхийг өөрийн эрх мэдэлдээ бүрэн авахаар зохицуулалт оруулж ирсэн гэж зарим судлаач, хуульчид шүүмжлээд байсан?

-Гуя дагуулж хүзүү гэдэг шиг бас тийм юм бий. Ерөнхийлөгч өөрийн санаачилсан төсөлдөө одоо байгаа Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогдоогүй шүүгчид хариуцлага тооцох эрх мэдлийг өөртөө шилжүүлсэн мэт ойлгогдохуйц томьёолол бүхий заалт өргөн барьсан байна лээ.

Санаатай, санамсаргүйг мэдэхгүй. Мөн УИХ-ын гишүүдийн санаачилсан төслөөс шүүхийн хараат бус байдлыг бататгах, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлийн заалтуудыг бүрэн хасах санал өгсөн байна лээ.

Энэ хоёр хавсрахаар судлаачдын болон хуульчдын хэлээд байгаа зүйл үнэн болно л доо. Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ хэрхэн шийдвэрлэх нь Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй адил УИХ-ын өөрийнх нь бүрэн эрх юм даа.

Ер нь шүүгчийг томилох эрхтэй этгээдэд хариуцлага тооцох эрхийг цугт нь олговол шүүхийн бие даасан байдал болон шүүгчийн хараат бус байдал бүрэн байхгүй болно.

Шүүгчид хариуцлага тооцох зарчим, тогтолцоог энэ УИХ-ын завхруулдаг шиг хувь улстөрчдийн халаас руу оруулж ҮАБЗ гэх мэт дарга нарын шургуулгад хийвэл шүүх засаглал үгүй болно л доо.

Үндсэн хууль зөрчсөн завхралаа Үндсэн хуулийн болгох гэж оролдох явдал их л уваагүй зүйл болох байх.

-Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа төсөл, саналууд Засгийн газар болоод УИХ-ын бүрэн эрх рүү халдлаа, шударга бусын хонгилоо нураах биш авч үлдэх гээд байна гэх зүйлс яригдаж байна?

-Би түрүүнд хэлсэн. Ерөнхийлөгчийн санаачилсан төслийн шүүхийн хэсэг дэх хоёр саналын нэг нь бол маш зөв санаачилга. Дэмжих ёстой. Монгол Улсын Үндсэн хууль дээр шүүхийн үндсэн тогтолцоог сум дүүргийн шүүх, нийслэл аймгийн шүүх гээд биччихсэн.

Дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага гээд томьёолчихсон. Шүүхэд дээд байгууллага гэж байхгүй. Шүүгчдэд “дээд шүүгч” гэж дарга байж болохгүй. Шүүх ажиллагаанд гарсан алдааг засдаг, хэрэг маргааныг эцэслэн шийддэг шүүх л гэж байх ёстой.

Гэтэл нутаг дэвсгэрээр хуваасан энэ тогтолцоо шүүхийг захиргааны байгууллагатай адилхан болгочхож. Шүүхийн дээд байгууллага гэдэг ойлголт Дээд шүүхийг юу ч хийсэн болно, хуульгүй шийдвэр гаргасан ч болно, бид бол дор байгаа шүүгчдийн дарга нь гэдэг буруу эндүү ойлголтод хүргэчхэж.

Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх рүүгээ ил далд зөвлөмж егдөг, хянаж нөлөөлдөг, зохион байгуулалтаас авхуулаад бүх зүйлд нь оролцдог, өөрсдөө бусад шүүгчийг хэн байхыг нь шийддэг, анхан давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийг булааж хэрэгжүүлдэг ийм дээд шүүх байж болохгүй.

Бусад улс орнууд Үндсэн хуульдаа шүүхийн үндсэн тогтолцоог нутаг дэвсгэр зааж бичдэггүй юм байна.

Зөвхөн Холбооны улсын байгуулалд л муж улсууд өөрийн нутаг дэвсгэрийн шүүхтэй байх гэж оролддог. Гэхдээ муж улсуудын энэ амбицыг шүүхийн үндсэн тогтолцоогоор Холбооны засаг захиргаа нь хязгаарлаж, хуулийн нэгдсэн нэг тогтолцоонд улсаа зангидаж барьж байдаг юм байна.

Тэр зүйл нь юу гэвэл, “шүүхийн үндсэн тогтолцоо” нь анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүх байна гэдэг зарчим. Энэ зарчим, олон улсын жишгийг Үндсэн хуульдаа оруулъя гэдэг Ерөнхийлөгчийн санаа бол зөв.

 Энэ мэт Ерөнхийлөгчөөс гаргасан дэмжих ёстой, сайн саналууд байна. Нөгөө талд нь дэмжимгүй, аюултай заалтууд ч байна. Зарим хүмүүсийн хэлж буйгаар хөвөн дотор чулуу боогоод шидчихэж, хэрүүлийн алим дэлгэчихлээ алим дотор нь хор байна гэх яриа ч үнэн.

Анх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулах, санаачлахад хамгийн их хөндөгдсөн сэдэв, яригдсан яриа бол Монгол Улсад гүйцэтгэх эрх мэдэл бодит байдал дээр тодорхой эзэнгүй, тарамдсан, хүчгүй болчихжээ.

Гүйцэтгэх эрх мэдлийг булаацалддаг хэд хэдэн байгууллага, институт Үндсэн хууль болон Үндсэн хуулиас гадуур бий болчхож. Яг үндсэндээ, жинхэнэ Ерөнхий сайд нь хэн юм бэ гэдэг асуудал гарч ирсэн.

Ерөнхий сайдад гүйцэтгэх эрх мэдлийн эрхийг бүрэн өгөөд, эргээд хариуцлага нэхэж чаддаг, эрх мэдлийн хуваарилалтыг бүрэн дүүрэн тодорхой болгосон зохицуулалт хийж өгөхгүй бол Монгол Улсын Үндсэн хууль үндсэндээ хөгжил рүү чирэгч биш болоод хувирчихлаа гэж ярьсаар ирсэн.

Гэтэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дотор хөгжлийн бодлого төлөвлөлтийн байгууллага, ҮАБЗ гэх мэт байгууллагууд ЗГ, УИХ-ын бүрэн эрхээс булаацалдсан байдлаар орж ирж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль дээр Ерөнхий сайдын эрх мэдлийг булаацалдаад байдаг байгууллагуудыг бичээгүй, тийм эрх мэдэл олгоогүй.

Ердийн хуулиудаар эрх мэдлийг булааж аваад булаацалдаад байснаа одоо Үндсэн хуулиар түүнийгээ баталгаажуулах гэж оролдож байна. Энэ бол маш аюултай. Эхлээд Монгол Улсад Засгийн газар байхгүй болно. Дараа нь Ерөнхий сайд бодитоор, хэн ч биш болно.

УИХ-ын сонгуультай огт хамаагүй, ардчилсан бус томилгооны хөшигний ар дахь Ерөнхий сайд, Засгийн газар, ҮАБЗ нэрийн дор ажиллах болно. Болоогүй, өнөөх байгууллагууд нь УИХ-ын баталсан хууль тогтоомжийнхоо биелэлтийг хянадаг Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг нь булаан хэрэгжүүлэх юм билээ.

Цааш үргэлжилбэл энэ байгууллагууд Үндсэн хуулийн үндсэн зарчим болсон эрх мэдэл хуваарилах зарчмыг үгүй хийж хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн төвлөрлийг үүсгэхээр томьёологдсон байна лээ.

Үндсэндээ 20 гаруй жил ярьсан гүйцэтгэх эрх мэдлийг Ерөнхий сайдад өгсөн шиг өгье гэдэг концепцио Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүр үгүй хийх гэж байна. Дээр нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална гэх зарчим эвдэгдэхэд хүрэх бололтой.

Ерөнхий сайд, түүний кабинет, ЗГ-ын дээр эрх мэдлийн бас нэг шатлал үүсгэснээр бодит байдал дээр эрх мэдэл хуваарилах зарчим бүрэн үгүйсгэгдэнэ. Хамгийн том аюул нь энэ.

Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг булаацалддаг байгууллагыг Үндсэн хуулиар байгуулж болохгүй. Ийм чиг үүргийг ердийн хуулиар өгснийг нь эргэн харъя гэж байхад Үндсэн хуулиар өгье гэдэг санаачилга гаргаж болохгүй л дээ.

Хоёрдугаарт, Шүүхийн үндсэн тогтолцоог зөв болгоё гэж яриад ард нь шүүхийн хараат бус бие даасан байдлыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалтуудыг алга болгоё гэдэг нь шүүхийг нэг талдаа тогтолцооны шинэчлэлт хийе гэдэг зорилт тавьж байгаа юм шиг боловч нөгөө талд шударга бусын хонгил гэж нэрлээд байгаа шүүхийн авлигажсан, зөвхөн улстөрчдөд үйлчилдэг, тодорхой эрх мэдлийн нөлөө даалгавраар ажилладаг, хуулиас гадуур ажилладаг зэрэг зүйлүүдийг цааш нь үргэлжлүүлье гэж л сонсогдож байна.

Дээр хэлсэн 1992 оны Үндсэн хуулиар шүүгчийг томилох эрхийг Ерөнхийлөгчид өгсөн. Харин шүүгчид хариуцлага тооцох эрхийг Ерөнхийлөгчид огт өгөөгүй.

Шүүхийн хараат бус бие даасан байдлын баталгааг хангахын тулд дэлхий нийтээрээ эрх мэдэл хуваарилалтын зарчимд Үндсэн хуулийн дэвшилтэт онол ёсоор шүүхийн томилгоо шүүхийн хариуцлага тооцох эрх мэдлийг нэг гарт өгч болохгүй гэх зарчим байдаг.

Шүүгчийг томилж байгаа этгээдэд шүүгчдэд хариуцлага тооцдог эрх мэдлийг өгч болохгүй. Нэг гарт өгвөл шүүгчийн хараат бус бие даасан байдал бүрэн устана.

Шүүгчийг томилох эрх мэдэл Ерөнхийлөгчид байгаа бол хариуцлага тооцох эрх мэдлийг өөр газар олгох ёстой. Энэ зарчмыг барьж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн концепцийг харах ёстой. Энэ зарчмыг барихгүй гэвэл шүүгчийн тэр хэсэгт гар хүрснээр дордуулах аюултай.

-Үндсэн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдралд нөлөөлөхүйц, тодорхой ахиц дэвшил авчрах зүйл юу байна вэ?

-Үндсэн хууль шууд иргэдийн халаасанд орлого оруулдаг хууль биш. Үндсэн хууль орлоготой болох боломжоос гадна тэр орлогыг төр дээрэмдэх, хулгайлахаас хамгаалдаг.

Үндсэн хуулийн хамгийн чухал амин зорилго нь гудамжид байгаа хулгайчаас иргэнийг хамгаалах гэхээсээ төрд ардчиллын нэрээр, хуулийн нэрээр очсон хулгайчдаас иргэнийг хамгаалахад зориулагдсан байдаг.

Монголчууд бид гудамжийн хулгайч нартайгаа муу ч сайн ч хуулиа бариад учраа олчхоод байгаа, харин турд байгаатай учраа бол хэцүү л олж байна. Учир нь Үндсэн хуулийн механизмууд ажиллахгүй байгаатай холбоотой. Үндсэн хуулийн механизмуудыг ажилладаг болгохын тулд засвар хэрэгтэй.

Үндсэн хуулийн өөрчлөлт ард иргэд төрд буруу бодлого барьж, албан тушаалаа ажиглаж, эрх мэдлийн хуваарилалт, шүүхийн хараат бус байдлыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлж, гүйцэтгэх эрх мэдлийг тал тал руу самарч, өөрсдийгөө хамгаалж байгаа тэр хэсгээс хамгаалахад зориулагдсан хууль болох ёстой.

-Нутгийн удирдлагын хэсэг дээр сумын Засаг даргыг иргэдээс сонгоно гэх заалт оруулж ирсэн. Ард иргэдийн зүгээс энэ саналыг дэмжиж байгаа талаар гишүүд хэлж байсан?

-Иргэдээс шууд сонгодог нутгийн удирдлагатай байх тухай ярьж байгаа бол Монгол Улс нэгдмэл төрийн байгуулалттай байна гэдэг Үндсэн хуулийнхаа суурь зарчимд хор хөнөөлгүй шийдэл харах ёстой.

Хүн амын хувьд зуун мянга гэдэг ч юм уу, тодорхой босго тавиад түүнээс дээш хэмжээний хүн ам төвлөрөн суурилсан боомтын бус хотын иргэд захирагчаа шууд сонгоно гэх хувилбар бол зөв байж магад.

Учир нь улсын хилээс хол нутгийн гүн дэх хот зах хязгаарын засаг захиргааны нэгж шиг төр засгийн газраас холдох хүчтэй болж чадахгүй, нөгөө талаас нутаг дэвсгэр нь хязгаарлагдмал, хяналттай байна.

Сум, аймгийн Засаг даргыг сонгодог тогтолцоо руу орвол хэсэг хугацааны дараа бид өөрсдийн газар нутагтай, өөрсдөө засаг захиргаагаа сонгож болж байна, манайх том уурхайтай төсвөө өөрсдөө бүрдүүлж байна, бид яагаад автономит эрх авч болохгүй гэж, яагаад муж улс болж болохгүй гэж гэх зүйл яригдаж эхлэх байх.

Өөрөөр хэлбэл 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа, төрийн байгууламжийн үндсэн зарчим руу халдаж эхэлнэ. Монгол Улс бүрэн эрхт тусгаар улс байх нэг баталгаа нь нэгдмэл төрийн байгууламж гэж үздэг.

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6