Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“Нисдэг машин” төвөөс унах гэж байсан согтуу иргэнийг аварчээ
Image
76-гаас НАЙМАН ГИШҮҮН яллагдагчаар татагдаж, нэг нь шоронд оржээ
Image
Цагийн гарз
Image
Улаангом сумын бүх цэцэрлэгүүд анхны тусламжийн булантай болов
Image
Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Image
"Маргааш машинтай жагсаал болох тул өглөө 07:00 цагаас хойш замын ачаалал нэлээд нэмэгдэх төлөвтэй байна"
Image
"Moon Dance" хамтлаг 3 дах удаагаа ДАШТ-ий цомын эзэд боллоо
Image
Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хэвшүүлэх зорилгоор “Хээрийн дадлага сургууль”-ийг зохион байгууллаа
Image
Монгол Улсын цахим аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Image
Монгол, Словакийн Гадаад харилцааны яам хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Image
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
Image
Өнөөдөр 7-9 хэм хүйтэн байна
Image
Үс засуулбал жаргал ирнэ
Image
Хөвсгөлд мотоциклын хөдөлгөөнийг түр хориглов
Image
Хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Image
Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна
Image
АНХААР: Нийслэлийн бүсэд баавгай дахин орж иржээ
Image
Д.Чойжамц ном айлдаж байна
Image
Мал тооллого эхэллээ
Image
Уулархаг нутгаар цас орж шуурна
Image
УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав
Image
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг дэмжив
Image
Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ
Image
“Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Image
Хан-Уул дүүргийн 167 айл зуух, яндангийн ан цав үүссэн нөхцлөөс бол угаарын хийнд хордох эрсдэлгүй боллоо
Image
Иргэд дүүргийнхээ 2020 оны төсвийн төсөлд саналаа өгөв
Image
“Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулгын ээжийн шинэ байшин
Image
В.Путин Монголоор дамжуулж Хятад руу хийн хоолой барих боломжийг судлахыг даалгажээ
Image
Хадам аавынхаа тэтгэврийн зээлээр эхлүүлсэн жижиг дунд үйлдвэр
Image
Өвөрхангай аймагт охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ
Image
Ач буяныг нь хүртчихээд ардчиллыг үзэн ядаж болох уу?
Image
Б.Батзоригт 2 жилийн ял төлөвлөжээ
Image
"Чи наанаа өлсөөд үхээрэй" гэж байсан
Image
Хийн хоолой ярьж хий хоосон хөөрцөглөгсөд
Image
Залуу хосууд автомашин дотроо угаартаж нас баржээ
Image
Цагийн гарз
Image
Эрдэнэт үйлдвэрт эрээний хятадуудын наймааны лангуу болов...
Image
Хий дамжуулах хоолойг Монголоор дайруулахаар тохиролцов
Image
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан жагсагч Б.Цэгмэдийг заналхийлжээ
Image
Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ
Image
ХУД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдлаа
Image
Олон тооны хятад иргэний гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хилээр оруулсныг илрүүлжээ
Image
УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд оролцлоо
Image
Ж.Батзандангаас Ч.Сайханбилэг нь илүү эх оронч
Image
Нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар, авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэнэ
Image
НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болжээ
Image
У.Хүрэлсүхийн гадаад айлчлалд УИХ-ын ихэнх гишүүд багтаж, Г.Занданшатар чуулганыг ирцгүй хуралдуулж булхайцав
Image
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 30 оюутан
Image
АН-ын удирдлагууд БНХАУ-д ажлын айлчлал хийв
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Хөдөлмөрийн баатар, Ардын аман зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг Монгол Улсын ерөнхийлөгч даахаар болжээ.
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
Кофенд дурлагсад илүү урт насладаг бас өвчлөх нь бага гэдгийг батлажээ.
Image
ЭХНЭРТЭЙГЭЭ ХҮНДЛЭЛГҮЙ ХАРЬЦАСНААР АЗ ХИЙМОРЬ НЬ НҮҮР БУРУУЛДАГ
Image
ШУТИС-ийн багш залилангийн хэргээр шалгагдаж байна
Image
Монголын хүнсчдээр тоглосон Б.Лхагважав ажлаа өг
Image
ХЭРЭГЛЭГЧ: НАЙДВАРГҮЙ УЧРААС "ХААН БАНК"-ААС ТАТГАЛЗАЖ БАЙНА
Image
Эпилепстэй буюу унаж татдаг хүмүүсийн 69% нь ажлаасаа халагдаж байна
Image
УЛААНБААТАР, ЛҮН ХООРОНДЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХААВ
Image
Эх орончдын өдрөөр Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ
Image
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
Image
Өнөөдөр хавдартай тэмцэх дэлхийн өдөр.
Image
Д.ТОГТОХСҮРЭН: АТГ-ТАЙ УТСААР ХОЛБОГДОЖ АСУУХАД, ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ҮГҮЙСГЭСЭН ХАРИУ ӨГСӨН
Image
Ё.Отгонбаяр: Их сургуулиудын нэгдэх явц эхэлчихлээ
Image
Х.Одбаяр: Баян-Өлгийд гарсан ослын улмаас долоон хүн нас барсан
Image
Тагнуулынхны “сум” ташаа тусах вий дээ?!
Image
Хөвсгөлд тэнгэр дуугарчээ
Image
ТӨВ БАНКНЫ АЛТ ХУДАЛДАН АВАЛТ 1.8 ТОННООР БУУРСАН БАЙНА
Image
Сонсголгүй хүүхдэд зориулсан толь бичигтэй боллоо
Image
ТАВАН САЯЫН 24 АЗТАН ТОДОРЛОО
Image
Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх няцаасны учир
Image
“Таван өнгийн хадаг”-ны бэлгэдэл, мөн чанар
Image
Uber-ийн өөрийгөө жолооддог машин хүн дайрч, аминд нь хүрлээ
Image
Шээсний өнгө таны эрүүл мэндийн үзүүлэлт
Image
Хандалтын тоогоороо Монголд тэргүүлж байгаа 10 сайтыг танилцуулья
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Аавуудын 61.1, ээжүүдийн 81.9, эмч нарын 86.2, дарга нарын 91.1 хувь нь архи уудаг...
Image
Б.АМГАЛАНБААТАР: ТАЛИЙГААЧИЙГ ГҮЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ГЭЖ ЦОХИСОН АСУУДАЛ ГАРСАН
Image
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖЭЭ
Image
Шүүдэрцэцэг ээжтэйгээ нийлж Тодгэрэлийг уйлуулжээ
Image
Цэргийн тоо бүртгэл үргэлжилж байна
Image
Орост 2 монгол иргэн учир битүүлгээр амиа алджээ
Image
НӨАТ-ын баримтууд нь тэглэсэн хүмүүсийн анхааралд!
Image
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна
Image
Image

"БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ НИЙТИЙН ӨМЧЛӨЛД БАЙЛГАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХААР САНАЛ БОЛГООД БАЙНА"

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх цуврал хэлэлцүүлгийн сүүлчийнх болох тав дахь хэлэлцүүлэг “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн байялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдвээр өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, Д.Оюунхорол, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ,  З.Нарантуяа, Б.Ундармаа,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын бусад удирдлагууд, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, гишүүд оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг төрийн байгууллагууд, мөн их сургууль, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагууд, улс төрийн намууд, эдийн засагч, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн нийт 150 гаруй хүн оролцож байгааг хэлэлцүүлгийг даргалагч танилцуулсан юм.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд тусгагдсан байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт болон бусад асуудлын талаар хэлэлцэж, санал бодлоо илэрхийлэхээр хүрэлцэн ирсэн Та бүхэнд талархаж байна.

Монголчууд бид өнгөрсөн 27 жилийн алдаа оноо, амжилт ололтоо ирээдүйд баримтлах бодлого, зарчмын хамт дөрвөн өдрийн турш хэлэлцлээ. Өнөөдөр төлөвлөсөн асуудлынхаа сүүлчийн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Гэхдээ хэлэлцүүлэг үүгээр зогсохгүй, нийгмийн бүх түвшин, нийт ард түмний хүрээнд дахин нягтлагдаж, хамгийн оновчтой шинэчлэлт, өөрчлөлтийг хийх шийдэлд хүрэх ёстой юм.

Миний бие 2018 оны Улсын Их Хурлын намрын чуулганы нээлт дээр “Ардчилсан шинэ Үндсэн хууль нийгмийн шилжилтийг зохицуулахад чухал механизм болсон ч одоо хөгжлийн шаардлага, нийгмийн хэрэгцээнд зохицуулан шинэчлэх ёстой болж байна. Шинэ Үндсэн хууль, түүнийг батлагсдад “баярлалаа” гэж хэлээд дараагийн шатны Үндсэн хуулиа хэлэлцэх цаг ирснийг” сануулан уриалж байсныг Та бүхэн санаж байгаа байх гэж бодож байна. Тэгвэл өнөөдөр олон жилийн турш эрэлхийлсэн боломж нэгэнт бүрджээ гэж үзэж болохоор байна.

Тодруулбал, Үндсэн хуулиа өөрчлөн сайжруулах энэ завшаан, боломжийг ашиглан улс орноо “байнга хямардаг” биш “зогсолтгүй хөгждөг, урагшилдаг” улс болгохын төлөө сөрөг хүчин, зарим улс төрийн намууд, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид чамгүй хүчин зүтгэл гаргаж, эсэргүүцэн тэмцэлдэх бус эвлэлдэн шийдвэрлэхийг эрмэлзэж байгаа нь сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлуудаас тодорхой мэдрэгдэж байна.

Бий болоод байгаа энэ итгэл, тэмүүлэл, нөхцөл боломжийг үндэсний эрх ашгаа дээдэлсэн “зөвшилцөл, ойлголцол”-ын хүрээнд бодит үйл хэрэг болгож чадах эсэх нь “одоо зөвхөн” төрийн эрхийг барьж байгаа Монгол Ардын нам, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн ухамсар, эв эеийг эрхэмлэх сэтгэл мэднэ гэдгийг онцлон тэмдэглэе.

Үндсэн хууль бол нэг намын тулгалт, бүлэг судлаачдын баримталдаг номлолоор бус, мөн түүнчлэн гадны улс орны жишиг, туршлагыг даган дуурайх, хуулбарлах буюу эсвэл зөвхөн өнөөдрийн асуудалд автсан байдлаар өөрчлөөд байдаг хууль биш. Энэ бол энгийн малчин, иргэн бүрийн эрх, эрх чөлөөний баталгаа, өнөөгийн болоод ирээдүй хойч үеийнхний эрх тэгш амьдралын эх үндэс, бүрэн эрхтэйгээр оршин тогтнох тусгаар улсын эв нэгдлийн гэрээ мөнөөс мөн.

Төрийн ордонд болон нийгмийн сүлжээгээр явагдаж буй хэлэлцүүлгүүдээс ажиглахад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хөндөгдөж байгаа зарим асуудлуудыг ердийн хуулийн ойлголттой жиших, нийцэхгүй гэж үзэх, гадны улс орны жишгээр няцаах хандлага бас мэдрэгдэж байна. Тиймээс бид бүгд өнөөдөр Үндсэн хуулиа өөрчлөх, сайжруулах асуудлыг ярьж, хэлэлцэж байгаа гэдгийг тодотгоё. Өөрөөр хэлбэл бид Үндсэн хуулиа “хөгжлийн чөдөр биш ташуур” болох хэмжээнд оновчтойгоор өөрчилж чадвал бусад хуулиудаа нийцүүлэх, сайжруулах, улмаар улс орныхоо өмнө тулгамдаад байгаа хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.   

Түүнчлэн дэлхийд ганцхан гэж хэлэгддэг нүүдэлчин соёлтой, далайд гарцгүй, хоёр их гүрний дунд байршдаг өөрийн гэсэн онцлогтой Монгол Улсын хуульд гадны улс оронд байдаггүй, жишиж авч үзэх боломжгүй, өв соёл, түүх, уламжлалаа хадгалсан зохицуулалт байх боломжтой төдийгүй байх ёстой гэдгийг анхаарч, баригдмал ойлголт, хандлагадаа дүгнэлт хийн, аливаа жишиг туршлагыг өөрийн онцлог нөхцөл байдлаас дээгүүрт тавьж үзэхгүйгээр харгалзсан, үндэснийхээ эрх ашгийг улам бэхжүүлсэн, хамгаалсан санал, шийдэл гаргах нь чухал гэдгийг онцолж байна.

Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хэлэлцүүлгийн энэ удаагийн сэдэвт хамаарах чиглэлээр тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Тухайлбал “төрөөс байгалийн баялгийг ашиглахад баримтлах зарчмыг тогтоох, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагыг байгуулах” зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагдаад байна.

Миний зүгээс “байгалийн баялгийг нийтийн өмчлөлд байлгах, эргэлзээгүй тодорхой нөхцөлөөр ашиглах, байгалийн баялгаас олох орлогыг баялгийн санд төвлөрүүлж зарцуулах, нийтийн өмчийн газрыг нэгдмэл бодлого, төлөвлөгөөний дагуу ашигладаг болох, Төвбанкны хараат бус ажиллах нөхцөл, баталгааг бэхжүүлэх” зэрэг ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.  

Эдгээр нь нэг өдөр бодож олсон зүйл биш, зайлшгүй авч үзэх, ярилцах, шийдэх ёстой бодлого гэдгийг сануулмаар байна.

Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх нь Монголчууд та бидний Үндсэн хуулиараа тунхагласан эрхэм зорилго билээ.

Тиймээс миний бие “бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх хандлага бүхий санал асуулга явуулахыг мөнхөд хориглох, ард түмний засаглах эрхийн баталгаа болсон иргэний сонгох эрх, эрх чөлөөнд халдах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдах явдал, оролдлогыг таслан зогсоох, баялгаа тэгш хүртээмжтэй ашиглах, улс төрийн намаар дамжин төрийн бодлогыг тодорхойлоход оролцох эрхтэй иргэний үндсэн эрх чөлөөг хангах, шударга тэгш боломжийг иргэддээ олгох, парламентын засаглалыг бэхжүүлэх, нэгдмэл улсын онцлог, бодлогоо тодотгох, нийслэл болон хот, хөдөөгийн хөгжилд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх” зэрэг Үндсэн хуулийнхаа эрхэм зорилго бүрд тэмүүлсэн, хүрэх эрмэлзэл бүхий нэмэлт, өөрчлөлтүүдийг санал болгосноо Та бүхэндээ нэгтгэн дүгнэж хэлье.

Мөн Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбоотойгоор “хариуцлагагүй 76 гишүүний тоог нэмэгдүүлэн 108 болгож, төрийн зардлыг ихэсгэх шаардлагагүй гэсэн” санал, шүүмжлэл гарч байгаад анхаарч, бодлого шийдлээ нэг мөр зөв тодорхойлон, ард иргэдээрээ хэлэлцүүлэх шаардлага байгааг Улсын Их Хурлын гишүүд болоод Ажлын хэсгийнхэнд анхааруулъя.  

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэгдүүлж, тодорхой зардал шинээр үүсгэж байгаагийнхаа хэрээр хэт данхайсан төрийн бүтцээ цэгцлэх, дэд сайд, орлогч дарга гэх мэт эрхлэх асуудал, чиг үүрэг нь давхардмал албан тушаалуудыг цомхотгох, төрийн үйлчилгээг хялбар, цахим болгох зэрэг хэрэгжүүлж болох энгийн бодлого, арга хэмжээг төлөвлөн ард иргэддээ танилцуулж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан хийх ажлынхаа төлөвлөгөөнд тусгах шаардлагатай байна. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнээр төсөвт дарамт, зардал нэмэгдэхгүй байх боломж бүрдэнэ.

Үүнтэй нэгэн адилаар суурийг нь хөндсөн бүхий л асуудлуудын хүрээнд цаашдын бодлого, төлөвлөгөөгөө тодорхой болгох, иргэддээ таниулах, ойлгуулах шаардлага бас байгааг сануулан хэлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Өөрчлөлт, шинэчлэл эрчтэй хийгдэж, сайн сайхан бүхэн түгэн дэлгэртүгэй.

Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье гэлээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийг танилцуулав.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслүүдэд байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудлыг хэрхэн тусгасан талаарх танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг тус тус танилцуулж байна.

Дараа нь төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлэх юм.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6