Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“Нисдэг машин” төвөөс унах гэж байсан согтуу иргэнийг аварчээ
Image
76-гаас НАЙМАН ГИШҮҮН яллагдагчаар татагдаж, нэг нь шоронд оржээ
Image
Цагийн гарз
Image
Улаангом сумын бүх цэцэрлэгүүд анхны тусламжийн булантай болов
Image
Цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна
Image
"Маргааш машинтай жагсаал болох тул өглөө 07:00 цагаас хойш замын ачаалал нэлээд нэмэгдэх төлөвтэй байна"
Image
"Moon Dance" хамтлаг 3 дах удаагаа ДАШТ-ий цомын эзэд боллоо
Image
Алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хэвшүүлэх зорилгоор “Хээрийн дадлага сургууль”-ийг зохион байгууллаа
Image
Монгол Улсын цахим аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Image
Монгол, Словакийн Гадаад харилцааны яам хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Image
УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана
Image
Өнөөдөр 7-9 хэм хүйтэн байна
Image
Үс засуулбал жаргал ирнэ
Image
Хөвсгөлд мотоциклын хөдөлгөөнийг түр хориглов
Image
Хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн боллоо
Image
Зам, тээврийн хөгжлийн яамнаас сэрэмжлүүлж байна
Image
АНХААР: Нийслэлийн бүсэд баавгай дахин орж иржээ
Image
Д.Чойжамц ном айлдаж байна
Image
Мал тооллого эхэллээ
Image
Уулархаг нутгаар цас орж шуурна
Image
УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлав
Image
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг дэмжив
Image
Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах төслийн маршрут нь Төмөр замын дагуу байхаар тохиролцжээ
Image
“Тээврийн хэрэгслийн төлбөр тооцооны ухаалаг шийдэл” хэлэлцүүлэг боллоо
Image
Хан-Уул дүүргийн 167 айл зуух, яндангийн ан цав үүссэн нөхцлөөс бол угаарын хийнд хордох эрсдэлгүй боллоо
Image
Иргэд дүүргийнхээ 2020 оны төсвийн төсөлд саналаа өгөв
Image
“Эко Алтан заамар” компанид дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулгын ээжийн шинэ байшин
Image
В.Путин Монголоор дамжуулж Хятад руу хийн хоолой барих боломжийг судлахыг даалгажээ
Image
Хадам аавынхаа тэтгэврийн зээлээр эхлүүлсэн жижиг дунд үйлдвэр
Image
Өвөрхангай аймагт охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ
Image
Ач буяныг нь хүртчихээд ардчиллыг үзэн ядаж болох уу?
Image
Б.Батзоригт 2 жилийн ял төлөвлөжээ
Image
"Чи наанаа өлсөөд үхээрэй" гэж байсан
Image
Хийн хоолой ярьж хий хоосон хөөрцөглөгсөд
Image
Залуу хосууд автомашин дотроо угаартаж нас баржээ
Image
Цагийн гарз
Image
Эрдэнэт үйлдвэрт эрээний хятадуудын наймааны лангуу болов...
Image
Хий дамжуулах хоолойг Монголоор дайруулахаар тохиролцов
Image
Цагдаагийн хурандаа Ж.Амгалан жагсагч Б.Цэгмэдийг заналхийлжээ
Image
Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхэллээ
Image
ХУД-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд хамрагдлаа
Image
Олон тооны хятад иргэний гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэхийг хилээр оруулсныг илрүүлжээ
Image
УИХ-ын дарга Г.Занданшатар Архангай аймгийн Малчдын зөвлөгөөнд оролцлоо
Image
Ж.Батзандангаас Ч.Сайханбилэг нь илүү эх оронч
Image
Нэгдүгээр сарын 1-нээс Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар, авто зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэнэ
Image
НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгохоор болжээ
Image
У.Хүрэлсүхийн гадаад айлчлалд УИХ-ын ихэнх гишүүд багтаж, Г.Занданшатар чуулганыг ирцгүй хуралдуулж булхайцав
Image
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн 30 оюутан
Image
АН-ын удирдлагууд БНХАУ-д ажлын айлчлал хийв
Image
Мөсөн хотхон байгуулж байна
Image
“Монгол газар” компаний захирлын мисс бүсгүйн тохойнд зөөлхөн гэгч нь хүрээд нүд унагаж байгаа харцыг харуулсан энэ зураг цахимд алдаршиж байна.
Image
Шөнийн тариф тэглээд утаа хэдэн хувиар буурах вэ?
Image
0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгохоор шийдвэрлэлээ
Image
Яллах дүгнэлтийг уншиж дуусгажээ
Image
Богд хааны ордон музейд тууль хайлна
Image
Хүний эр бэлэг эрхтэн ясгүй болсон шалтгааныг эрдэмтэд тайлбарлажээ
Image
Та урьд насандаа хэн байсан бэ? /сонирхолтой СОНЖОО/
Image
250 мянган иргэн буруу бүртгүүлжээ
Image
2016 сүүлчийн арилжааны дүн
Image
Дональд Трамп давхар эрүүтэй зургийг нь нийтлэхгүй байхыг хүсжээ
Image
Ардчилал.мн сайт 2016 оны Оны онцлох есөн үйл явдалыг нэрлэлээ
Image
Хөөрхий охин хуруугаа тайруулжээ
Image
ГАРГҮЙ ЭМГЭН /ӨГҮҮЛЛЭГ/
Image
“Шилмэл буйдан”-г сонголтоосоо хасъя
Image
Энх-Эрдэнэ шинэ уран бүтээл White Christmas
Image
Маргаашнаас хөнгөлөлттэй эмийг өдөр бүр худалдаална
Image
“ХӨДӨӨНИЙ ОХИН” ДЭЛХИЙН МИССИЙН ТИТМИЙГ ЗҮҮХЭД ОЙРХОН БАЙНА
Image
Машин дотор секс хийх 7 шилдэг байрлал
Image
ШӨНӨЖИН 2 ХҮҮХЭНТЭЙ ҮЗЭЭД ҮҮР ЦАЙХ ҮЕД…
Image
Ерөнхий Консул Э.Галбадрал Орбис “нисдэг” нүдний эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Image
Маалинганы үр гэж юу вэ? Ямар ид шидтэй вэ?
Image
Хүүхдийг хөлдөөгөөд эд эрхтэнг нь зарах гэж яваад баригдав.
Image
Цагаан хад боомт руу нөхрөө эргэж очсон эмэгтэй өрөвдөж шүлэг бичжээ
Image
Бүсгүйчүүдэд: Шинэ жилийн гоёлын үс засалтын шинэлэг санаанууд
Image
Хөдөлмөрийн баатар, Ардын аман зохиолч, СГЗ Б.Лхагвасүрэн гуайн хагалгааны зардлыг Монгол Улсын ерөнхийлөгч даахаар болжээ.
Image
Эзэгтэй хүний хийж сурсан байх ёстой 20 хоол
Image
ИРАКИЙН МИСС СЭЛФИНЭЭС БОЛЖ ГЭР БҮЛИЙНХЭНТЭЙГЭЭ ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
Image
Кофенд дурлагсад илүү урт насладаг бас өвчлөх нь бага гэдгийг батлажээ.
Image
ЭХНЭРТЭЙГЭЭ ХҮНДЛЭЛГҮЙ ХАРЬЦАСНААР АЗ ХИЙМОРЬ НЬ НҮҮР БУРУУЛДАГ
Image
Энэ цагийн шилдэг загвар өмсөгчидөөр эгч дүү Хадид нэрлэгдэж байна
Image
Цас, бороо холилдон орж автозамуудын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Image
Хүнийг өөрийнх нь эсээр эмчлэх боломжтой боллоо
Image
13 настай охины хэргийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар юу хэлэв?
Image
ТЕГ-ын дарга асан Б.Хурц сөрөх тагнуулын дарга асан Д.Цогтбаатар нарын маргааныг энэ сарын 4-нд шийдвэрлэнэ
Image
Хийсэн нь ялагдаж, хэлсэн нь ялсан
Image
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧ ЦАГДААГИЙН НЭР БАРЬЖ, БУСДЫГ ЗАЛИЛЖЭЭ
Image
Энэ сайтыг татвар төлөгчдийн мөнгөөр буюу 327 саяаар хийсэн гэнэ
Image
ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД 24 ЦАГ АЖИЛЛАНА
Image
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ “ЭРГЭХ ХОЛБОО”-ТОЙ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛЛАА
Image
АЙЛ, ӨРХҮҮД АЮУЛТАЙ БҮСЭД МАЛАА ХАРИУЛГАТАЙ БАЙЛГАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Ice Top, Jay-Z нар хамтран Азийн хөгжмийн зах зээлд хүч сорино
Image
Тарвас эрүүл мэнд, гоо сайханд онцгой ач холбогдолтой
Image
Таны үтрээнээс энэ 3 төрлийн шингэн ялгардаг бол энэ зөвлөгөөг заавал дагаарай
Image
МЕССЕЖ ЗАРААР ТАНИЛЦАЖ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭЭРЭМДДЭГ БҮЛЭГ ЗАЛУУСЫГ ИЛРҮҮЛЖЭЭ
Image
Та айлын хэд дэх хүүхэд вэ?
Image
Ази, Номхон далайн 31 дэх жембори нээлтээ хийлээ
Image
Ж.Энхбаяр: Бид сонгуульд оролцохдоо татвар нэмэхгүй гэж амласан
Image
НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫГ ГУТААХ НЬ ДЭЛХИЙН ШОУ, МОНГОЛ КОНТЕНТ, ЗАГВАР, УРЛАГ УУ?
Image
Зохиогчийн эрхийг дээдлэх тунхаг батлав
Image
МАЛ ТӨЛӨЛТ 16.7 ХУВЬТАЙ БАЙНА
Image
НЯРАЙН 40 ХУВЬ НЬ АМЬСГАЛ ХЯМАРЛЫН ХАМ ШИНЖЭЭР ЭНДДЭГ БАЙНА
Image
МУГЖ Г.АРИУНБААТАР НААДАМЧИН ОЛОНД “МОНГОЛ СОНГОДОГ” ГАЛА ТОГЛОЛТОО ТОЛИЛУУЛНА
Image
МАЛ ТӨХӨӨРӨХ ҮЙЛДВЭРИЙН БОХИРЫН ШУГАМ БӨГЛӨРЧ ХАЛЬЖЭЭ
Image
НИТХ-ын тэргүүлэгчдийн шинэ бүрэлдэхүүн 14 удаа хуралджээ
Image
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГАД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООВ
Image
УИХ ДАХЬ НАМЫН БҮЛГҮҮД ХУРАЛДАНА
Image
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТАД ХАМРАГДАВ
Image
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХАНГАМЖИЙН БААЗЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦЖЭЭ
Image
Бидний өдөр тутам хийж заншсан зүйлсийг хамаагүй амар болгох 15 арга
Image
Image

ОРШУУЛГЫН ЗАРДЛААР ЭЦЭСЛЭГДДЭГ “НИЙГМИЙН ДААТГАЛЫН САН” МОНГОЛЧУУДЫГ ТУЙЛДУУЛЖ БАЙНА

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт гэж хөдөлмөрийн мөлжлөг ч юм шиг, хөгширсөн хойно жаргалаа эдэлж хэвтэхэд хэрэгтэй төрөөс өгч буй хайр хишиг ч юм шиг ойлгогддог цалингийн “хуримтлал” байна.

 

Хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг энэ татварын цаад нарийн учрыг мэддэг хүн тэр бүр үгүй. “Нийгмийн даатгал төлөх ёстой” гэсэн хуульд захирагдаж буй болохоос яг хэзээ, юунд бүрэн ашиглах вэ, хэдэн төгрөгийн нийт хуримтлалыг нийгмийн даатгалын гэх дансанд төвлөрүүлснээ нарийн тооцож үздэг хүн бараг үгүй.

Яг өнөөдрийн байдлаар Монголд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт арилжааны болон ББСБ-аас зээл хүсэхэд, гадны улс руу зорчихдоо виз хүсэхэд, эмэгтэйчүүдийн хувьд жирэмсний тэтгэмж авахаас өөрөөр ашигтай зүйл тун цөөхөн.

Хэрэггүй гэж үзвэл, төр болон хувийн хэвшлийн бүхий л салбарт бие хайргүй, цаг наргүй зүтгэж зүтгэчихээд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хэмээн цалингийнхаа нэлээд хэсгийг хуулийн дагуу хураалгачихаад эцэст нь тэтгэврээ ч авч чадахгүй, татвар төлснийхөө үр шимийг ч үзэж чадахгүй бурхандаа явах олон хүнийг харж л байлаа. Магадгүй, уншигч танд ч ийм харамсалтай жишээ олон таарч байсан болов уу.

Яг энэ утгаараа нийгмийн даатгал гэдэг нь огт хэрэггүй татаас юм. Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлт гэх “татаас” бидэнд яагаад үр шимээ бүрэн өгч чадахгүй байгааг Эдийн засагч, “Голомт банк”-ны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг “Нэг сая төгрөгийн цалинтай Монгол Улсын иргэн cap бүр цалингийнхаа 10 хувийг орлогын татварт төлж буй. Энэ бол тэрхүү иргэний зүгээс багш, эмч, цагдаа нарынхаа цалинд зориулан төлж буй хувь нэмэр нь юм. Үүн дээрээс нэмээд 10 хувийг нэмэгдсэн өртгийн татвар нэрээр төлж буй.

Таны худалдан авч буй бараа бүрт энэхүү татвар шингэсэн байдаг тул та эцсийн төлөгч нь юм. Мөн бид ямар олон зүйл үйлдвэрлэх биш, гадаадаас орж ирж буй бараа бүрт гаалийн болон онцгой татвар нэмэгдэж байдаг. Тэрийг нь мөн л нөгөө иргэн л төлж таардаг. Үүний дээр нэмээд cap бүр цалингийнхаа 21 хувийг Нийгмийн даатгал хэмээх “хулхины” системд төлнө.

Яагаад хулхины гэж нэрлээд байгаагаа одоо тайлбарлая. Даатгал бол татвар биш. Даатгалын суурь философи бол та хэзээ нэгэн цагт эр-гүүлж авна гэсэн ойлголт юм. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл ингэж л ойлгож ирсэн. Гэтэл Монголд л өөр. Даатгал бол татвар байж болох нь. Учир юу вэ гэвэл, нэг сая төгрөгийн цалинтай хүн cap бүр 200 орчим мянган төгрөгийг нийгмийн даатгалд даатгал нэрээр төлж байна.

Тооцоо хийж үзэхэд, хэрэв иргэн хүн энэ мөнгөө нийгмийн даатгалд биш хадгаламжид cap бүр хийгээд явбал тэтгэвэрт гарах үедээ нэг тэрбум гаруй төгрөгтэй болохоор байна. Ийм их мөнгө хураалгаад түүнийгээ авч болохоор байхад яагаад cap бүр ердөө 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч зарим нь тэтгэврээ авч чадахгүй нас эцэслэнэ вэ. Энэ бол угтаа “хулхины” Нийгмийн даатгалын тогтолцооны гай шүү дээ” хэмээсэн байдаг.

Эдийн засагч, судлаач хүний тооцоолол, байр суурь ийм байна. Хэзээ, хэдэн төгрөг авахаа мэдэхгүй cap бүр цалингийнхаа нэлээд хэсгийг төрдөө татвар нэрээр хураалгадаг иргэд тэгвэл нийгмийн даатгал төлсөн ч үр ашгийг нь хүртэж тэтгэврээ авч чадаагүй талийгаачдынхаа хуримтлалыг авах хүсэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас нэг удаа оршуулгын тэтгэмж олгодог. Оршуулгын тэтгэмжийн хэмжээ 620 мянган төгрөг байсныг 2016 оноос нэг сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байдаг.

Тэгэхээр бид тэтгэвэрт гарах үедээ хураасан мөнгөө тооцвол тэрбум төгрөгтэй байх ёстой ч нийгмийн даатгалын шимтгэл төлснийхөө төлөө сая төгрөг л авч оршуулгаа хийгээд энэ ертөнцөөс өртэй бол өрөө үлдээгээд гойд их гавьяагүй буцаж байгаа харамсалтай дүр зурагтаа дасжээ.

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нийгмийн даатгалаа төлөөд эхэлсэн бидэнд дахиад ирэх оны нэгдүгээр сараас буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин нэмэгдэх хоёр хувийн татварын орчин хүлээж байна. Өөрөөр хэлбэл, нийт цалингийнхаа 20 хувийг суутгуулдаг болно. Үүнийг ойлгомжтой болгохын тулд жижигхэн тоо бодоцгооё.

Тухайлбал, иргэн та сарын 850 мянган төгрөгийн цалинтай байя гэж бодъё. 2019 онд cap бүр 170 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд хураалгаж байгаа бол 2020 онд нөгөө 850 мянган төгрөгийн цалин нь өсөөгүй ч гэсэн цалингаасаа cap бүр 212.5 мянган төгрөгийг хэзээ, хэрхэн бүрэн ашиглахыг нь мэдэхгүй дээрэмдүүлэх нь ээ. Үүн дээр хүн амын орлогын 10 хувийн татвар нэмэгдэнэ. Тэгэхээр 850 мянган төгрөгийнхөө 30 хувийг ажил хийснийхээ төлөө төрдөө май гээд бэлэглэчихэж байгаа юм.

Таны гар дээр 595 мянган төгрөг ирнэ. Мэдээж үүнийгээ та сарын эхэнд, сарын сүүлчээр гэх байдлаар хоёр хувааж авна гэж тооцвол 297,500 төгрөгөөр та цалингаас цалингийн хооронд амьдарна. Тэгэхээр Монголын нөхцөлд бас ч гэж өндөр цалинд тооцогддог 850 мянган төгрөгийн цалинтай иргэд гар дээр авч байгаа дээрх мөнгөнийхөө хэдийг нь өр зээлдээ өгч хэдээр нь үр хүүхдээ тэжээж, бухимдахгүйгээр амьдрах вэ. Гэтэл 850 мянгаас ч бага цалинтай иргэд нийт ажиллах хүчний 40 орчим хувийг бүрдүүлдэг.

Тэд ч мөн цалингаасаа дээрх татваруудыг төлөөд үлдсэн жаахан хэдэн төгрөгөөр амь зууж байна. Татварын ийм эмгэнэлтэй орчинд Монголын ажиллах хүчин сайхан амьдарч чадах уу. Гэтэл бидний төрдөө дээрэмдүүлсэн дээрх мөнгөөр өнөөх л төрийн өндөр албан тушаалтнууд, нам нэрээр сэм хуйвалдагсад тансаглаж, сонгуульдаж, албан тушаал наймаалцаж, гадаад дотоодгүй аялцгааж байна.

Татварыг ийнхүү шатлалтайгаар нэмж байгаагийн шалтгаан нь НД-ын сангийн алдагдлыг (Олон жилийн хулгайг) нөхөх. Үр дагаварт нь ажилчдын амьдрал доройтож, аж ахуйн нэгжүүд дампууралд орох эмгэнэлтэй ирээдүй хүлээж байна гэдгийг Ванга шиг л хэлье. Нийгмийн даатгалын шимтгэлийг ингэж нэмснээр 2018 онд ажилчин ангиас 610 тэрбум төгрөг татсан бол энэ онд нэг их наядыг татах төлөвлөгөөтэй байгаа юм. Мэдээж 2020 онд дахин хоёр хувиар татвар нэмэгдэж байгаа учраас нэг их наядын хэмжээ ч мөн өснө.

Статистик мэдээгээр 2018 оны байдлаар Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66 эмэгтэй хүнийх 75 гэжээ. Гэтэл хавдар, нас баралт залуужаад байгааг эмч нар хэлдэг. 40-60 насныхны дунд нас баралт хамгийн элбэг тохиолдсоор л байна. Төрдөө татвар нэрээр хураалгасан мөнгөө авч чадаагүй тэнгэрт дэвшсэн олон мянган хүн бий. Гэтэл бас л болоогүй 2027 онд эрэгтэй 65, эмэгтэй 60 настай тэтгэвэрт гардаг болно.

Наслалт богинотой, цалин багатай ажилчдад ийм их татвар оноогоод тэтгэвэрт гарах насыг нь өндөрсгөнө гэдэг тоталитар оронд ч байхгүй дарангуйлал юм. Энэ дээрмийн системтэй эвлэрч хөдөлмөрийн мөлжлөгт нэгдсээр л байх уу, монголчууд аа. Эцэст нь хэлэхэд, тэтгэвэр авах наснаасаа хойш удаан амьдарч чадахгүй нас барж байгаа иргэд олон. Оршуулгын зардал нэрээр эцэслэгддэг “нийгмийн даатгалын сан” монголчуудыг туйлдуулж байна.

 
 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6