Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Э.ОЮУНБОЛД: БИ ДОПИНГ ХЭРЭГЛЭЭГҮЙ
Image
ЦЭЦЭРЛЭГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ДУУСНА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙГДЭХ ГАЗРУУД
Image
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЗАДГАЙ ТЕАТРТАЙ БОЛЖЭЭ
Image
ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОСОН ГЭХ ХЯТАД ИРГЭДИЙГ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД НЬ ШИЛЖҮҮЛЖЭЭ
Image
МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ 60 САЯЫН АЗТАНЫ ТОХИРОЛ ЯВАГДАНА
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Image
ӨДӨРТӨӨ ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
Ж.БАТЗАНДАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
Image
АГААРЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БҮС, МӨРДӨХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Image
ХОНГКОНГИЙН ЦАГДААГИЙНХАНД ХҮЧ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛАВ
Image
СУРАГЧИЙН ДҮРЭМТ ХУВЦАС, БИЧИГ ХЭРГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 33 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Image
ЭРДЭМТЭД ХҮНИЙ ЭД ЭСИЙГ АМЬТАН ДЭЭР УРГУУЛЖ БАЙНА
Image
ИСПАНИ ДҮРВЭГЧДИЙГ ХҮЛЭЭЖ АВАХААР БОЛЖЭЭ
Image
СОЁЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
Image
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАН ХУРАЛДАНА
Image
“НОМИН ALL MART“ ДЭЛГҮҮР ХӨГЦ ҮҮССЭН ЙОГУРТ ХУДАЛДАЖ БАЙЖЭЭ
Image
ИХЭНХ НУТГААР ДУЛААРНА
Image
"СОЛОНГОСЫН 7 ХОНОГ" АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ДЭЛХИЙН СПОРТЫН НААДМААС ХОЁР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Image
ҮЕР, УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ
Image
МӨНХ ЦЭВДЭГТ НУУГДСАН ЭРДЭНЭС
Image
МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭВ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
ҮНДЭСНИЙ ТОМООХОН АЖ АХУЙН НЭГЖҮҮД “БАЙГУУЛЛАГЫН ЦЭЦЭРЛЭГ” САНААЧИЛГАД НЭГДЭН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Image
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ШУВУУНЫ БӨӨГНӨРӨЛ ҮҮСЧ, НИСЛЭГ ХОЙШИЛЖЭЭ
Image
ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Image
ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ АЖЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ
Image
МАН-ЫН БҮЛЭГ ЗӨВШИЛЦСӨНГҮЙ
Image
70 НАСТАЙ ТАМИРЧИН 1000 КМ-ИЙГ МОРИОР ТУУЛЖ, АВАРГА БОЛЖЭЭ
Image
ЭНЭ ОНЫ ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЁСТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ГАЗАР ШИЙДЭГДЭЭГҮЙ БАЙНА
Image
Б.ХУРЦ НАРЫГ ЯЛЛАХ УУ, ЦАГААТГАХ УУ?
Image
ШУВУУТАЙ МӨРГӨЛДСӨН 226 ЗОРЧИГЧТОЙ ОНГОЦЫГ АМЖИЛТТАЙ БУУЛГАЖЭЭ
Image
С.БАЯР: ҮНДСЭН ХУУЛИЙН ГУРАВДУГААР БҮЛЭГТ Л "НО" БАЙГАА. БУСАД БҮЛЭГТ НЬ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ
Image
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООДОД 24 ЦАГААР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
АВТО ОСЛЫН УЛМААС ХОЁР НАСТАЙ ХҮҮХДҮҮД НАС БАРЖЭЭ
Image
“ҮНДЭСНИЙ ЦОМ”-Д ОРХОН АЙМГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Image
КАЗАХ КУРЕС БӨХИЙН АЗИЙН АШТ-ИЙ АЗТАЙ ҮЗЭГЧИЙГ АВТОМАШИНААР ШАГНАНА
Image
ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 20.000 ГАРУЙ ХҮҮХЭД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ
Image
М.ЭНХСАЙХАН: ОВООЛСОН ШОРОО БОЛОН ШИНЭ ТЗ-ЫН ГЭХ ЗУРГУУДАА НЭГ ЭРГЭЭД ХАРААРАЙ
Image
Ц.ГАРАМЖАВ: ГИШҮҮДИЙН ТОО, ПАРЛАМЕНТЫН ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙ САНАЛЫГ БУЦААЖ ТАТАХ НЬ ЗӨВ
Image
БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН 485 БАЙГУУЛЛАГАД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
Image
ЭРЭЛЧ НОХОЙГ АШИГЛАН ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Image
УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
Ч.ХАТАНБААТАР: БИД ЦИРКИЙГ БОСГОСОН ХҮМҮҮСТ ӨРТЭЙ. МӨН ТҮЛХСЭН ХҮМҮҮС Ч ЯЛТАЙ
Image
ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ ХҮСЭГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА
Image
ӨЛТИЙН ХӨНДИЙГ ӨРӨМДСӨН АЛТНЫ КОМПАНИУД ОРХОН ГОЛЫГ ОНИЛЖ БАЙНА-2
Image
ИРЭХ ОНД 10 МЯНГАН АЙЛЫН ГЭРИЙГ ШИНЭ ТЕХНОЛОГИОР ДУЛААЛНА
Image
ӨДӨРТӨӨ 18-20 ГРАДУС ДУЛААН БАЙНА
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна
Image
Чигчий хурууны уртаараа өөрийгөө шинжээрэй!
Image
Таван мянган авдар үнэгүй тараана
Image
Үхрийн булууны ид шид та алмайрах болно / Хадгалаад аваарай
Image
Та таалагдсан өдөө сонгож, өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж аваарай!
Image
Таныг сэтгэл татам харагдуулдаг зүйлс
Image
Интернэтийн түүхэн дэх 10 том саатал
Image
Зүүдний тайлал
Image
Танд ямар түрийвч таалагддаг вэ? Таны амжилтын нууц үүнд оршино…
Image
С.Шижирбат: Шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар нарын хийсэн луйврын хариуг Г.Мандахнарангаас авчихлаа
Image
Мухар сүсэг гээд итгэдэггүй байлаа, харин ням гаригт үсээ засуулсны дараа ийм зүйл болсон юм…
Image
С.Зориг агсны хэрэг илэрлээ С.Зориг агсан нь аиьд сэрүүндээ «Яана аа, өвгөөн аймаар жаргаж байна аа би, дуусчих вий дээ» гэж яриж байжээ
Image
Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?
Image
​1072 хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгэх ЗААВАР
Image
Адууны махаар хатгаа эмчлэх арга
Image
Эрчүүдтэй харилцаагаа удаан үргэлжлүүлэх нууцаас
Image
Монголын хамгийн халуухан бүсгүйчүүд хэн бэ?
Image
АН-ын ҮЗХ хуралдаж чадах уу?
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
Дарханы замд осол их гардаг нь амьдаараа цементлүүлж үхсэн 20 ялтантай холбоотой
Image
Mongolian Hot girls
Image
Г.Нандинзаяа-н олимпийн дараа хэлсэн үг
Image
Нэвтрүүлэгч Чимэгээ шууд дамжуулалтаар алдаа гаргалаа
Image
Мэдлэгийн тухай онол
Image
Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Image
17 давхараас хүнтэй лифт унажээ
Image
Б.Гантогоо өөрийгөө Монголын хамгийн сайхан хөхтэй хүүхэн гэж боддог
Image
LISTVERSE: Чингис хааны талаар таны сонсож байгаагүй 10 баримт
Image
Сайн эцэг эхчүүд хүүхдээ хэзээ ч оройтуулж унтуулдаггүй. Оройтож унтах нь хүүхдийн эрүүл мэндэд маш хортой
Image
Б.Мягмар: Малаа эрэхээр гарсан аавыг минь тэд согтоогоод, хөнөөчихсөн байх
Image
цаг агаарын мэдээ
Image
Б.УНДАРМАА ОХИНЫГ ХҮЧ НЭМЭГДҮҮЛЭН ХАЙЖ БАЙНА
Image
Б.Золбоо: Уран нугаралт надад моддын хэлбэр, гол усны мурилзаан шиг санагддаг
Image
Эзнээсээ ухаантай ноход
Image
“Про капитал” төвийн судалгааны дүн гарчээ
Image
Анжелина Жолигийн шинэ кино удалгүй нээлтээ хийнэ.
Image
Г.Өсөхбаяр, Т.Гүррагчаа нараар ахлуулсан уулчид авиралт хийж байна
Image
Загвар өмсөгч Сарнай нөхөртэйгээ дэндүү адилхан болжээ
Image
ОЮУНЫ ӨМЧИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
О.БААСАНХҮҮ АН-Д НЭГДЭНЭ ГЭВ
Image
ТУРКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БАРИГДАЖ БУЙ ГУРВАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 95 ХУВЬТАЙ БАЙНА
Image
МОНГОЛ, СОЛОНГОСЫН ЗУРААЧИД УРАН БҮТЭЭЛЭЭ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
Image
ЭНЭ САРЫН 10-НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОГДОЖ ЭХЭЛНЭ
Image
Моод Монголоос эхэлдэг болжээ
Image
Дуучин Б.Сарантуяагийн бэртэй танилц
Image
БАЛАГ: “ОЮУТОЛГОЙ”-Г ШАЛГАСАН УИХ-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН “НУУЦ” ДҮГНЭЛТ РИО-ТИНТОД ОЧИЖ, Г.ЗАНДАНШАТАР УУЛЗАЛТААС БУЛТЖЭЭ
Image
Бяцхан Дональд Трамп /фото/
Image
Хөхөгчин могой өдөр
Image
Т.Аюурсайхан: Тавантолгойн гэрээ луйврын шинж рүүгээ орсон
Image
НОЁН БОНДГОР САЙН ҮЙЛСИЙН АЯН ЭХЛҮҮЛЛЭЭ
Image
ХОРВАТЫН ХӨЛ БӨМБӨГЧИД ШАГНАЛЫН МӨНГӨӨ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХ САНД ХАНДИВЛАЖЭЭ
Image
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ БНХАУ-ЫН ДАРГА СИ ЖИНЬПИН УГТАН МЭНДЧИЛЭВ
Image
Элэгний В, С вирусийн шинжилгээнд ахмадуудыг үнэгүй хамруулна
Image
Өндөгний маск нь маск болон гэрэлтүүлэгч арьсыг шингээдэг
Image
ХАМГИЙН АЮУЛТАЙ ТАВАН ТӨРЛИЙН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН
Image
АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ЦАХИМ ТООН СИСТЕМД ШИЛЖИН ХӨГЖИЖ БАЙНА
Image
Баатар доошоо, дарга дээшээ
Image
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ИРГЭДИЙН 8-10 ХУВЬ НЬ В ВИРУСТЭЙ
Image
2015 онд 18 мянган эмэгтэй үр хөндөлт хийлгэжээ
Image
Хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Image
Image

ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨХ, ХҮЧИНДЭХ, ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРЭГ ЭРС НЭМЭГДЖЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр (2019.07.29) боллоо.

Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, референт Р.Ганцэцэг нар Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцууллаа. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын мэргэжилтэн З.Баяржаргал, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мэргэжилтэн Э.Эрдэнэбилэг нар олны анхаарал татсан хэргийг шүүхээр шийдвэрлэсэн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны тойм

Анхан шатны шүүх 2019 оны эхний хагас жилд эрүүгийн 7073, иргэний 21420, захиргааны 791 хэрэг нийт 29284 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 8460 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 680 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 1019 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1922 хүний цагдан хорих хугацаа сунгажээ. Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 860 хэргээр буюу 13.8 хувиар, захиргааны хэрэг 8 хэргээр буюу 1 хувиар тус тус өссөн бол иргэний хэрэг 15.8 хувиар буурсан байна.

А. Эрүүгийн хэрэг, зөрчил

Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 13.8 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 10.5 хувиар тус тус өссөн байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн ял шийтгэсэн 6976 этгээдийн 6975 нь хүн, 1 нь хуулийн этгээд байна. 1210 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Зарим гэмт хэргийн тоо өсөв

Хүнийг алах, хүчиндэх, залилах, мал хулгайлах, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг их хэмжээгээр өссөн дүнтэй байнаХарин хахууль өгөх, хахууль авах гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэрэг, улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг, хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

· Хүнийг алах гэмт хэрэг 28 хэргээр буюу 30.8 хувиар,

· Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 375 хэргээр буюу 13.7 хувиар,

· Хүчиндэх гэмт хэрэг 71 хэргээр 51.1 хувиар,

· Хулгайлах гэмт хэрэг 149 хэргээр буюу 17.3 хувиар,

· Дээрэмдэх гэмт хэрэг 42 хэргээр буюу 29.8 хувиар,

· Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 13 хэргээр буюу 20.3 хувиар,

· Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 116 хэргээр буюу 25.9 хувиар,

· Залилах гэмт хэрэг 101 хэргээр буюу 49.3 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:

· Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 30 хэргээр буюу 19.7 хувиар,

· Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 9 хэргээр буюу 81.8 хувиар,

· Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 4 хэргээр буюу 57.1 хувиар,

· Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 17 хэргээр буюу 41.5 хувиар тус тус буурсан.

Шүүх хорих ялыг түлхүү оноожээ

Монгол Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд шүүхээс нийт ял шийтгүүлсэн 1 хуулийн этгээд, 6976 хүний 1 хуулийн этгээд, 3870 хүнд торгох ял, 1027 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, 2081 хүнд хорих ял оногдуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 25.6 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 14.2 хувиар, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 3.1 хувиар тус тус өссөн байна.

Шүүхээс 3870 хүн, 1 хуулийн этгээдийг нийт 4 тэрбум 46 сая 169 мянга 260 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 29.1 хувиар нэмэгдсэн байна.

Цагдан хорих зөвшөөрлийн тоо буурав

Улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 232 хүнээр буюу 29.5 хувиар, сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 64 хүнээр буюу 2.1 дахин, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 53 хүнээр буюу 36.6 хувиар тус тус өссөн байна.

Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав

Улсын хэмжээнд 2019 онд нийт 65 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 31 хүн буюу 32.3 хувиар буурсан бол хорих ял эдлэх дэглэмийг хүндрүүлж, нээлттэй дэглэмээс хаалттай дэглэмд шилжүүлсэн хүний тоо 8 хүнээр буюу 2.3 дахин өссөн байна.

Б. Иргэний хэрэг

Иргэний нийт хэрэг 15.6 хувиар буурав

Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 4018 хэрэг буюу 15.8 хувиар буурсан байна. Иргэний хэрэг ийнхүү буурахад гэрээний эрх зүйн маргаан, онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн хэрэг маргаан, хөдөлмөрийн эрх зүйн маргаан, газрын маргаан буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Гэр бүлийн тухай хуулиар нийт 2108 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 177 хэргээр буюу 7.7 хувиар буурсан бөгөөд гэрлэлт цуцалсан хэрэг 161 хэргээр буюу 11.6 хувиар, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хэрэг 43 хэргээр буюу 7.8 хувиар тус тус буурчээ. Харин эцэг тогтоосон хэрэг 18 хэргээр буюу 9 хувиар, эцэг эх байх эрх хасах хэрэг 6 хэргээр буюу 85.7 хувиар өссөн байна.

В. Захиргааны хэрэг

Захиргааны нийт хэрэг 5.9 хувиар буурав

Төрийн албаны маргаан 17.8 хувиар, газрын маргаан 5.4 хувиар, Татварын маргаан 11.4 хувиар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой маргаан 2.3 хувиар тус тус буурсан байна.

Харин иргэний бүртгэлтэй холбоотой маргаан 14 хэргээр буюу 2 дахин, төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан 24 хэргээр буюу 75 хувиар, Тендерийн маргаан 21 хэргээр буюу 2.6 дахин өссөн.

Г. Давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тоо буурав

Давж заалдах шатны шүүх 2019 оны эхний хагас жилд эрүүгийн 1172 хэрэг, иргэний 1620 хэрэг, захиргааны 649 хэрэг, нийт 3629 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар буурсан байх ба эрүүгийн хэрэг 0.9 хувиар, иргэний хэрэг 17.6 хувиар, захиргааны хэрэг 7.9 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Хяналтын шатны шүүх 2019 оны эхний хагас жилд эрүүгийн 140 хэрэг, иргэний 984 хэрэг, захиргааны 226 хэрэг, нийт 1350 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оноос 49.8 хувиар, иргэний хэрэг 5.7 хувиар, захиргааны хэрэг 20.1 хувиар тус тус буурсан байна.

Д. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг бууруулахад нөлөө үзүүлж байна

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал 6210 өргөдлийг шийдвэрлэж 4579 буюу 73.7 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 1631 буюу 26.3 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна.

Монгол Улсын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны эхний хагас жилд нийт 18664 (хэрэгсэхгүй болгосон хэргийг хассанаар) хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 4579 өргөдлийг амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн 19.7 хувьтай тэнцэж байгаа тул иргэний хэргийн шүүхийн ачааллыг бууруулахад эерэг нөлөө үзүүлж байна.

Эх сурвалж: Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэн, Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6