Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Коронавирусийн халдварын тархалт буураагүй тул амны хаалтаа тогтмол зүүхийг уриаллаа
Image
Д.Нямхүү: 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Мөн хоёр хүн эдгэрлээ
Image
"Морь унаач хүүхдийн халууныг үзэж оруулна"
Image
Г.Нэргүй: 17 хоногийн хугацаанд Туул голд 12 хүн унаж, эндсэний дотор 3 настай хүүхэд байсан
Image
Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.07.09/
Image
"Долдугаар сарын 16,17-ныг амралтын өдөрт шилжүүлэхгүй"
Image
Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо
Image
Аймгийн заан О.Түмэн: Удмаа дуурсгаж улсын цол авахыг зорьж байна
Image
Үндэсний Их Баяр Наадмын албан ёсны түнш ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ 7 дах жилдээ ажиллана
Image
Цахим хаягаа бусдад алдвал ХААНА хандах вэ
Image
ОБЕГ ажлын байрны сонгон шалгаруулалт зарлажээ
Image
Австралийн Мельбурн хот дахин хөл хорионд орж, Викториа муж "хаалгаа барилаа"
Image
Тогтвортой төрийн албыг бэхжүүлэх нь чухал байна
Image
Ус зайлуулах шугамын нэвтрэх чадварыг нэмэхийг даалгав
Image
ЗӨВЛӨГӨӨ: Илүүдэл жингээ хасах зохистой АРГУУД
Image
HOVO маркийн зуурмаг ачдаг машин 13 машинтай мөргөлдөж таван хүн гэмтсэн осол гарчээ
Image
Ус зайлуулах шугамын нэвтрэх чадварыг нэмэхийг даалгав
Image
Австралийн тусгаарлах байрны харуулууд зочидтой бэлгийн харилцаанд орсноор тахлын хоёр дахь давалгаа эхэлжээ
Image
Н.Алтанхуягийг АН-ын даргад нэр дэвшүүлэхгүй байхыг С.Эрдэнэ үүрэгджээ
Image
Хүүхдийн зуслангууд үйл ажиллаагаагаа эхлүүлэх боломж бүрдлээ
Image
ВИДЕО: Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан болж байна
Image
Түрүү бөхөд өгдөг автомашинаа нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөхөөр “Тоёота мотор корпорац” шийдвэрлэжээ
Image
Энэ жилийн наадмаар уламжлал болсон зарим арга хэмжээг зохион байгуулахгүй
Image
АНУ-д коронавирусийн халдварын тохиолдол 3 саяыг давж, Трамп мэргэжилтнүүдтэйгээ санал зөрөлдөв
Image
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэн байгууллаа
Image
Энэ жил улсын хэмжээнд 196 хүүхэд ЭЕШ-д 800 оноо авжээ
Image
Шинээр байгуулагдах Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа
Image
Хоггүй аялахыг уриалах “Явлаа, Ирлээ, Цэвэр” аян эхэллээ
Image
Баяр наадмын үеэр хүүхдүүдээ авч явахгүй байхыг анхааруулав
Image
“Шарилжгүй Улаанбаатар V аян” үргэлжилж байна
Image
Наро Банчэн гэгээнтэн Алтай нутагт заларлаа
Image
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Image
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Image
Хууль цааз гаргах, батлах, хэрэглэхэд сайн хэмээжээ
Image
“Шарилжгүй Улаанбаатар V аян” үргэлжилж байна
Image
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Image
Судлаачид COVID-19 халдвар авсан хүнд өвчтөнүүдэд нойр булчирхайн цочмог үрэвслийн “Nafamostat mesylat” эм үр дүнтэй байгааг мэдээлжээ
Image
Дэлхийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд COVID-19 халдварын улмаас 3,000 гаруй хүн нас баржээ
Image
"Коронавируст халдвараар өвчлөгсдийн 23 хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн балархай эмнэл зүйн явцтай байсан"
Image
Шинэ коронавирус агаараар дамжин тархаж байгаа талаар эрдэмтдийн судалгааг ДЭМБ хүлээн зөвшөөрчээ
Image
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баянхонгор аймагт гэр шатаж хоёр хүн энджээ
Image
"Улсын нууцад хамаардаг учраас Афганистанд байгаа цэргүүдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй"
Image
Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 боллоо
Image
Онцгой байдлын байгууллага 3 үгт хаягийн системийг нэвтрүүлж аюул, ослын голомтын байршлыг төвөггүй олдог боллоо
Image
Монголбанкны худалдан авсан үнэт металл өнгөрсөн оноос 4.8 тонноор өсжээ
Image
Дугаарын хязгаарлалт долдугаар сарын 11-16-ныг хүртэл ҮЙЛЧЛЭХГҮЙ
Image
ДЭМБ: COVID-19 халдварын дэгдэлт хурдацтай нэмэгдэж байгаа ч оргил үедээ хүрээгүй байна
Image
Вьетнамын хамгийн их хүндэрсэн Covid-19 өвчтөн болох Британийн иргэн эдгэрч, гэртээ харихаар болжээ
Image
Өлсгөлөнд нэрвэгдсэн Зимбабве улсын эрх баригчид тансаг автомашин худалдаж авахад олон саяыг зарцуулжээ
Image
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ
Image
Мобикомоос татгалзъя
Image
ТАНЫ ГАР УТСЫГ ТАГНАЖ БАЙГАА ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Image
Өргүй Монгол хөдөлгөөн "өр"-өө тэглэхийг шаардлаа
Image
Г.Эрхэмбаяр хамтлагийнхаа бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ
Image
Ц.Энхбаяр: С.Баярыг эргүүлэн тат, надад одоо айх зүйл байхгүй
Image
Б.Шижирбат "Авьяаслаг Америкчууд" шоунаас хасагдлаа
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга Батсүмбэрт ажиллана
Image
Хорхог бол Хор+Хог биш, Харин…
Image
Үсийг эрүүл болгох үс уналтын эсрэг жорууд хадгалаад аваарай
Image
Хүн дайраад осолын газраас зугтажээ
Image
Б.Бат-Энэрэл хүү 7 сарын 7-ны өдөр 7 цагт төрсөн
Image
ТӨВӨД ХҮМҮҮСИЙН УРТ НАСЛАДАГ НУУЦЫГ ЭРДЭМТЭД ИЛРҮҮЛЖЭЭ!
Image
Жүжигчин И.Одончимэг өдгөө 50 нас хүрч байгаа хэдий ч гэрлэх санал хүлээн авч олныг ангайлгав.
Image
Х.Баттулга: Эв нэгдлийг эрхэмлэсэн Ерөнхийлөгч байна
Image
Энэ зуны ээлжит одоор Б.Баярмаа тодров уу?
Image
Элчин сайд нарыг эгүүлэн татах тухай албан бичигт хариу өглөө
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Голомт банкны зэс картын эзэмшигчид Эх орноороо хөнгөлөлттэй аялах боломжтой
Image
Өнөөдөр ихэнх нутгаар бороотой
Image
Зөвхөн нийтийн галт тэргэнд харах боломжтой зүйлс /27 фото/
Image
С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо
Image
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөвлөхүүдээ томилоно
Image
Энэ гайхалтай тенүүдийг хэрхэн тавмдаг гээч Тень тавих 20 санаа
Image
Маск "Энэ миний наадам" хошин шог
Image
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй
Image
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Ц.Содномдоржид хаш цагаан хөөргөө бэлэглэлээ
Image
Дуучин бүсгүй тайзан дээр тогонд цохиулан нас баржээ
Image
Түймэрт явсан залуусаараа аархая
Image
ТА ЯМАР РАШААН СУВИЛАЛД, ЯМАР ҮНЭЭР, ЯАЖ ЯВАХ ТУХАЙ ТАНИЛЦААРАЙ
Image
Чингэлэгт даруулсан хүүхдийн биеийн байдал хүнд байна
Image
МИАТ-ЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБААТАРЫГ ХОРИХ ХУГАЦААГ 30 ХОНОГООР СУНГАЖЭЭ
Image
Монголтой хамааралтай компаниудын хувьцааны үнийн уналт үргэлжилнэ гэв
Image
ЦОГЦОЛБОР ХОЁРДУГААР СУРГУУЛИЙН НЭГДҮГЭЭР АНГИЙНХАН ЭРДМИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭВ
Image
ХОТЫН УДИРДЛАГУУД БАЙШИН ҮЙЛДВЭРЛЭХ КОМБИНАТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Image
ТӨЛБӨР ТООЦООГ ҮНДЭСНИЙ ВАЛЮТААР ХИЙДЭГ БОЛОХООР БЭЛТГЭЖ БАЙНА
Image
ИРГЭДЭД ОЛГОЖ БУЙ ЗЭЭЛД БАНК АЛДАНГИ ТООЦОХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ
Image
Тереза Мэй Хятадад айлчилна
Image
Улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжинө
Image
ЕРӨНХИЙЛӨГЧИД ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ТАСАЛСАН ГИШҮҮДИЙН НЭРСИЙГ ХҮРГҮҮЛЛЭЭ
Image
Доналд Трамп: Нууж хаах зүйлгүй гээд байсан хэрнээ бүх зүйл тодорхойгүй үлдэж байна
Image
ДУЛААНЫ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖИЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ДАРААХ ЗАМЫГ ХААНА
Image
МАЛЫН ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ НЬ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ҮЙЛ ХЭРЭГ БОЛООД БАЙНА
Image
100 чухал сэдэв - Эрдэнэт
Image
Цэлмүүн арлын япон улсад чимээгүйхэн хуримлажээ
Image
ШӨХТГ-ААС "МАГНАЙ ТРЕЙД" ХХК-ИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ САНАЛ ГАРГАЖЭЭ
Image
ХДХВ/ДОХ-ЫН ХОЁР ТОХИОЛДОЛ ИЛЭРЧЭЭ
Image
ИДЛЭГ ШОНХОР ШУВУУ БАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОЛБОГДОХ ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧСӨН ЗӨРЧИЛ, ДУТАГДАЛ ИЛЭРЛЭЭ
Image
Сайхан Монгол охид /фото/
Image
Э.Одгэрэл тайзнаас буух хаа ч байсан юм
Image
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн зүйлсийг хэрхэн хардаг вэ?
Image
Зүүд бидэнд урьдчилан болох зүйлийн дохиог өгдөг
Image
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛДААНААР 14 АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Image
Гишүүд тойргоо зорьж эхэллээ
Image
Гэрт байгаа муу энергийг ганц аяга усаар хэрхэн олж илрүүлэх вэ?
Image
МҮЭ-ийн холбооноос шалган бүртгэх товчоодод МХЕГ-тай хамтран үзлэг хийж эхэллээ
Image
Д.ТОГТОХСҮРЭН: АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ГАРНА
Image
Египтэд занданшуулан оршуулсан аварга том матрын шарил олджээ
Image
"Ноолуур" хөтөлбөр батална
Image
УГЖ Д.СОСОРБАРАМ: Хэрэв рок попынхон бидэн шиг “амьдаар” дуулбал бvгд тайзнаас бууж баар луугаа явна
Image
Хакерууд Соросын нууцыг дэлгэж эхэлжээ
Image
Image

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ХОЁР, ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2019.08.08) үдээс хойш хуралдав.

Ажлын хэсгийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх ажлын дэд хэсгийн танилцуулга, саналын томьёололтой танилцаж, санал, байр сууриа хуваалцав.

Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин хуралдааны эхэнд Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдан ажиллаж байгаа зөвшилцлийн Ажлын хэсгийн ажлын явцын талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ, зөвшилцлийн Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний төсөлтэй уялдуулах, зөвшилцөх асуудлыг хэлэлцээд зарим тодорхой шийдэлд хүрсэн. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу Ажлын хэсэг ажлаа зохион байгуулж, шуурхай явуулахаар тогтож, хоёр төслийн саналуудыг нэгтгэн томьёолж ярилцаад явахаар тохирсон. Ингэхдээ тус тусын төсөл дээр хатуу байр суурь барихгүйгээр аль болохоор ойлголцож, нэгдсэн санал, шийдэлд хүрэх нь зүйтэй гэсэн зарчим барьж ажиллаж байгаа.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаас цөөн хэдэн асуудлаас бусад дээр үндсэндээ санал нэгдэж, Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нэгтгэн томьёолж болох юм гэж үзсэн. Харин байгалийн баялгийн өмчлөл, ашиглалт, шүүх эрх мэдэл, засаг захиргааны нэгж, нутгийн удирдлагын тогтолцоо, түүнчлэн Улсын Их Хурлын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, сонгуулийн тогтолцоо зэрэг асуудлыг нээлттэй үлдээж, дахин ярилцахаар тогтоод байгаа. Бусад асуудлын тухайд үндсэндээ санал нэгдсэн гэж хэлж болно.

     Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төслийг саналын түвшинд хэлэлцэх, хуулиар хөндөж үл болохоор заасан хүрээ хязгаарыг барих, нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн 35 хувиас хэтрэхгүй байхаар ойлголцож, энэ зарчмыг барьж ажиллаж байгаа гэлээ.    

Ингээд Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналтай холбогдуулан гаргасан саналуудыг томьёолсон талаарх танилцуулгатай холбогдуулан Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж тодруулан санал хэлж байр сууриа хуваалцав.

Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах асуудлыг зөвшилцөөд зарим тодорхой шийдэлд хүрчээ. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэж үзэх бөгөөд нийслэл нь хотод, хот нь дүүрэгт хуваагдана. Нийслэлийн хотын дүүргийг хороонд хувааж болно”, мөн “Нийслэл бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд эрх зүйн үндсийг нь зөвхөн хуулиар тогтооно” гэсэн төслийн заалтаа Ерөнхийлөгч татаж авсан байна. Мөн Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана” гэж нэмэхээр тусгасан саналаа татаж авчээ. Түүнчлэн Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлд нэмэхээр тусгасан Төв банк (Монголбанк)-тай холбоотой гурван саналаа татаж авсан байна.

Харин Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан Улсын дээд шүүхийн  шүүгчдийн тоо, мөн  Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч түүнийг нь батламжлахтай холбоотой Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг хасахаар Ерөнхийлөгчөөс гаргасан саналыг зөвшилцлийн Ажлын хэсэг хүлээн авахаар тогтжээ. Мөн бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчдийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор гишүүдийн санаачилсан төсөлд тусгасныг хасах туха Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авчээ.

Гишүүдийн санаачилсанд төсөлд тусгагдсан шүүгчдэд тавигдах болзол, шалгуурын талаарх заалтыг хасахыг Ерөнхийлөгч санал болгосон хэдий ч ажлын дэд хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх үед иргэдийн олонх нь дэмжсэн санал өгсөн болон бусад судалгаа тооцоонд үндэслэн төслийн 51.3 дахь хэсэг буюу бүх шатны шүүхийн шүүгчдэд тавигдах шалгуурыг “Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, дөчин нас хүрсэн Монгол Улсын иргэнийг томилно” гэж өөрчлөн томьёолжээ. Ингэснээр гишүүдээс өргөн баригдсан төсөлд Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор тусгасан байсныг хасаж, харин шүүгчид тавигдах шалгуурт оруулж буй өөрчлөлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа төсөлд заасан хэвээр нь үлдээсэн байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин зургадугаар зүйлийн 46.4 дэх хэсгийн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хараат бус байдалтай холбоотой зохицуулалтад Ерөнхийлөгчийн зүгээс төрийн жинхэнэ албан хаагч яамны Төрийн нарийн бичгийн дарга хүртэл дэвшин ажиллах эрхтэй бөгөөд шатлан дэвших, чадахуйн зарчимд үндэслэсэн сонгон шалгаруулалтын болзол хангасан Монгол Улсын иргэн Төрийн нарийн бичгийн даргад чөлөөтэй өрсөлдөх, Төрийн нарийн бичгийн даргыг 10 жилийн хугацаагаар томилохоор тусгасныг зөвшилцлийн Ажлын хэсгийн саналын дагуу хассан байна.

Зөвшилцлийн ажлын хэсгээр дахин нягталж ярилцахаар нээлттэй үлдээсэн асуудлуудаас бусад төслийн заалтуудыг агуулга, үзэл санааны хувьд уялдуулж өөрчлөн найруулахаар өгсөн чиглэлийн дагуу ажлын дэд хэсэг төсөл, саналын бүх заалтыг нэгбүрчлэн авч үзэж зохих томьёоллыг боловсруулжээ. Тухайлбал, зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл болон Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөл дэх улс төрийн намтай холбоотой зохицуулалтыг нэгтгэж өөрчлөн найруулжээ. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 191 дэх хэсгийг “Нам Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна”, 19.3, 19.4 дэх хэсгийг нэгтгэн “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх сурвалж болон зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтооно” гэж өөрчлөн найруулж томьёолжээ.

Харин нам байгуулах, түүнийг бүртгэхтэй холбоотой төслийн 19.2 дахь  хэсгийн томьёоллыг зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу “Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий тавин мянга нэгээс доошгүй тооны иргэн нэгдэж байгуулах бөгөөд намыг сонгуулийн төв байгууллага бүртгэнэ” гэж найруулсан байна. Төслийн энэ заалттай холбогдуулан Ажлын хэсгийн зарим гишүүд үг хэлж, нам байгуулахад тавигдах иргэдийн тооны тухайд тодорхой судалгаа тооцоо, бусад орны жишигт үндэслэж аль болохоор бодитой тогтооход анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байв. Ажлын дэд хэсгийн зүгээс энэ хэсэг нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан ардчилсан ёсны зарчим, 16 дугаар зүйлийн 10-т заасан иргэдийн эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг зөрчих тул хасах нь зүйтэй гэсэн үндэслэл, тайлбарыг хэлж байв.



Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэх эсэх асуудлын тухайд Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж тусгагдсан бол Ерөнхийлөгч өргөн барьсан төсөлдөө “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч үл болно” гэж зохицуулахаар тусгасан. Иймээс төслийн энэ хэсгийг Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн саналтай нийцүүлэн “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүн байж үл болно” гэж өөрчлөн томьёолсныг дэмжив.     

Харин хууль санаачлах эрхэд хүрээ, хязгаар тогтоох үндсэн дээр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөлдөө “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж тусгасан төслийн 26.1 дэх хэсгийг хасах нь зүйтэй гэж Ажлын хэсэг үзэв. Учир нь энэ заалт нь Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдсан агуулгатай байна гэж үзэж буйгаа гишүүд хэлж байлаа.

Ингээд хуралдааны төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин зөвшилцлийн Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй төсөлтэй уялдуулж, саналыг томьёолсон байдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх санал, байр сууриа маргааш хуралдах зөвшилцлийн Ажлын хэсэгт танилцуулна гэдгээ хэллээ.

Улмаар энэ асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж санал, байр сууриа нэгтгэх бөгөөд дараа нь ажлын дэд хэсэг болон Улсын Их Хурлын 68  дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж саналын томьёоллыг эцэслэсний дараа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6