Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Image
ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
Image
Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
Image
ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
Image
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
Image
Битүүлэх ёсон
Image
"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
Image
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс
Image
Сурвалжилга: Эрүүл мэндээс илүү тэтгэврийн зээл авах нь чухал юм уу
Image
Токио 2020-ийн сайн дурынхны сургалтыг хойшлуулжээ
Image
Хятад: Халдвар тээж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдээ устгаж эхэллээ
Image
НОК: Нийтийн тээврийн үйлчилгээг цагаан сарын өдрүүдэд бүрэн зогсооно
Image
БНСУ-д халдвар авсан хүний тоо 433 болжээ
Image
ЭМЯ: Дэгү хотоос ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан
Image
Гараа хэзээ угаах вэ
Image
Ханхөхийн нурууны зэрлэг амьтдад давс, хужир тавьж өгчээ
Image
Одой хэмээн дээрэлхүүлдэг 9 настай хүүгийн бичлэг цахим орчныг шуугиулж байна
Image
БНСУ-ын алдарт “YG” энтэртайнменттай гэрээ байгуулсан Г.Амарболдтой ярилцлаа
Image
ЕХ олон жилийн төсвийн талаар тохиролцоонд хүрч чадсангүй
Image
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хуваарь
Image
ОБЕГ-ын шинжээчид Буянт-Ухаа нисэх буудлын эрсдэлийн зэргийг тогтоож байна
Image
Л.Оюун-Эрдэнэ: Засаг дарга өрөөндөө согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон тул чөлөөлж байна
Image
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов
Image
Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 15 ШИНЖ ТЭМДЭГ
Image
Бага насны хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалаарай
Image
Монголбанкны ГАЗРЫН ДАРГА нар манжийн үеийн “МӨНГӨ ХҮҮЛЭХ” ажиллагааг үргэлжлүүлээд байгаа юм биш биз!!!
Image
“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
Image
НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров 16 дахин өссөн хадгаламжаа тайлбарлаж чадахгүй байна
Image
Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!
Image
"Хаан банк" ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан уу?
Image
Залилангаар овоглогдсон Ардчилал Шинэчлэлийн Намын нууц ноёнтон нь Н.Алтанхуяг
Image
Нутгийн залуу дуучинг дэмжсэн Архангайчууд
Image
Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ
Image
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн албан бичгийг баталгаажууллаа
Image
Цагаан сарын мэндчилгээ үгс
Image
БНСУ-д Covid-19 тахал эрчимтэй тархаж байна
Image
Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно
Image
В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ
Image
Импортын өндөгний татварыг ТЭГЛЭЖ, үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулах Засгийн газрын МУЛГУУ шийдвэр
Image
Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ
Image
Дэлхийд гайхагдаж буй Монгол гэр
Image
Төв аймагт нэр дэвших горилогчид 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрс тодорч эхэлжээ.
Image
ШИЙДВЭР: 3 сая хүртэлх цахим гүйлгээний шимтгэлийг шинийн 1 - 4-ний хооронд ТЭГЛЭНЭ
Image
Б.Энх-Амгалан: Дарханы замыг барьж байгаа компаниудад ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан
Image
Хүүхдэд зориулсан "Монголын Нууц товчоон" худалдаанд гарна
Image
Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах ёс ба суудлын засал
Image
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгыг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
Image
УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Image
Нүүрсэн эмний гайхалтай ач тус
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Бөхийн шүлгээр бөгсөө арч
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
М.Энхболд Ерөнхийлөгчид үзнэ
Image
Трамп, Ким нар Улаанбаатарт уулзах уу?
Image
ТӨМӨР ЗАМЧДЫН ОЙН БАЯРЫН БӨХИЙН БАРИЛДААНД Ч.САНЖААДАМБА ТҮРҮҮЛЭВ
Image
ХОЁР СОЛОНГОСЫН УРЛАГ СОЁЛЫН ХАМТАРСАН АРГА ХЭМЖЭЭ ЦУЦЛАГДЖЭЭ
Image
Хар тамхины хаан Пабло Эскобарын хөрөнгө дэлхийг тэжээж хүрэх байж
Image
АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Image
ЗГХЭГ: ОЛОН НИЙТИЙН САНАЛЫН ДАГУУ 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ТАРААХГҮЙ
Image
Цаг агаарын мэдээ
Image
Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх эрхээ хязгаарлуулав
Image
Б.Майцэцэг: Амь насанд аюул хүрч болзошгүй тохиолдолд антибиотикийг хэрэглэнэ
Image
ГЕРМАН СУВИЛАГЧ 100 ӨВЧТӨНИЙ АМИЙГ ХӨНӨӨСНӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ
Image
БНСУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС АНХААРУУЛЖ БАЙНА
Image
''ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТ, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ'' ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Image
Жүжигчин бүсгүйг мөчлөөд, чемоданд тараан хийжээ
Image
Энэ ундаанаас ганц балгаад л та тамхинаас гарч чадна
Image

Image
ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГАА БАЙГУУЛЛАГУУДЫН 60-ААД ХУВЬ НЬ ИРҮҮЛЖЭЭ
Image
Шонхор барьсан арабуудын арыг хэн хамгаалдаг вэ?
Image
“ЦЭВЭР ГАР АМЬ НАСЫГ АВАРНА” СЭДЭВТ СЕМИНАР БОЛЛОО
Image
‘’ТЭГШ ХАМРУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ’’ НЬ СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
Image
ЖИМС ЖИМСГЭНИЙ ХЭРЭГЦЭЭНИЙ 0,5 ХУВИЙГ ОРОН НУТАГТАА ХАНГАЖЭЭ
Image
СҮМБЭР СУМАНД 200 ГАРУЙ ХҮҮХЭД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВЧЭЭ
Image
Цас орж, ихэнх нутгаар хүйтэн жавартай байна
Image
ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯРЫН НЭЭЛТ БОЛЛОО
Image
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХИЙДЭЭС ЭРТНИЙ ХОВОР БУРХАД АЛДАГДЖЭЭ
Image
Хөгжлийн стратегид нэмэрлэх хувийн хэдэн бодол
Image
60 ТЭРБУМЫН “АВТОР” Ц.САНДУЙ МАН-ЫН ОДООГИЙН УДИРДЛАГУУДЫН ҮНЭН ТӨРХИЙГ ИЛЧИЛЛЭЭ
Image
Жолигийн найруулсан бүтээл Алтанбөмбөрцөгт нэр дэвшжээ
Image
Шийлэгдамбын шүүх хурал хойшилжээ
Image
МОНГОЛ ЭЛДЭВ ЗУРАГ (60 ФОТО)
Image
Image

УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТОО, БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААГ НЭМЭХТЭЙ ХОЛБООТОЙ САНАЛЫГ ДЭМЖСЭНГҮЙ

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр хойшлуулсан заалтуудыг хэлэлцэн, саналын томьёоллын санал хураалтыг үргэлжлүүллээ.

Тухайлбал, парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлд “2.Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна.” гэсэн хэсэг нэмэх асуудалд гишүүд дэмжсэн, дэмжээгүй байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын хувьд уг заалт нь шинэ нам, эвсэл байгуулах, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх боломжийг зөрчсөн тул дэмжихгүй байгаагаа онцолж байлаа. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Д.Дамба-Очир нар нам байгуулах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоохдоо  тухайн жилийн сонгуулийн насны тоогоор нэг хувь хүртэл гэж өөрчлөх саналтай байгаагаа дурдаад, 800 хүний гарын үсгээр улс төрийн нам байгуулж ирсэн нь намуудын өнөөгийн хариуцлагагүй байдлыг үүсгэж байна гэж байлаа. Ингээд Ажлын хэсгийн дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.8 хувь нь дэмжив.

Дараа нь УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн 2 дугаар зүйл буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.” гэсэн хоёр дахь өгүүлбэр нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.5 хувь нь дэмжсэнгүй. 

Харин Ажлын баг болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Эрдэнэбат нараас төслийн 2 дугаар зүйлээс “Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална.” гэсэн хоёр дахь өгүүлбэрийг хасаж, төслийн 3 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг “2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялаг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89,2  хувь нь дэмжсэн. 

Байгалийн баялгийн тэгш хүртээх саналын хүрээнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Л.Болд, С.Чинзориг, А.Сүхбат,  Г.Тэмүүлэн, М.Билэгт, Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Н.Цэрэнбат, Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар санал хэлж, үг хэлэв. Гишүүдийн олонх өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд байгалийн баялгийн орлогын тэгш, шударга бус хуваарилалт нь ард түмэнд үр өгөөжгүй, хүртээлгүй, цөөхөн хүний гарт төвлөрч ирснийг засч, байгалийн баялгийн зөв менежментийг хийж, үндэсний баялгийн сан байгуулж, одоо болон ирээдүй үеийн иргэддээ тэгш хүртээх зохицуулалтыг Үндсэн хуулийн төсөлд шинээр тусгасныг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг, Н.Цэрэнбатын нар төслийн 3 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүрээнд гаргасан зарчмын зөрүүтэй саналаа тус тус татав. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Баялгийн сан байгуулж, стратегийн ордын тавин нэгээс доошгүй хувийг ард түмэнд өмчлүүлнэ.” гэж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Ч.Улаан нарын төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн “баримтална” гэсний дараа “стратегийн ордын тавин нэгээс доошгүй хувь нь ард түмний мэдэлд байж, төр эзэмшинэ” гэж 3 дахь өгүүлбэр нэмэх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэнгүй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Төрөөс байгалийн баялгийг хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хадгалан зүй зохистой ашиглана. Байгалийн баялгийг тогтвортой хөгжлийн бодлогод тулгуурлан Монголын ард түмний ирээдүйн эдийн засгийн эрхийг баталгаажуулах зорилго бүхий баялгийн сан байгуулж, иргэн бүрт тэгш, шударга хүртээнэ.” гэж, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат төслийн 2 дугаар зүйл буюу Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Үндэсний баялгийн сан нь төсвийн бус байна.” гэж тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн барьсан төслийн  3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “4.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” өөрчлөн найруулах заалтын талаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Болд нар үг хэлсний  дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75,4 хувь нь дэмжсэнгүй. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулснаар улс төрийн нам хариуцлагатай байж, төлөвшихөд нь чухал ач холбогдолтой гэдгийг онцолж байсан бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Ц.Даваасүрэн нарын гишүүд улс төр цэвэршсэн, улс төрийн намууд нь хариуцлагатай, төлөвшсөн, иргэдийн хараа хяналт сайжирсан үед УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж болно. Яг энэ цаг үед пропорциональ тогтолцоог дэмжиж болохгүй гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдэж байгаад талархаж байна гэж байлаа. 

Ингээд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан нарын төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “4.Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.2 хувь нь дэмжив. 

Уг заалтын хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуульд нам, эсхүл иргэн бие даан нэр дэвшүүлж оролцоно.” гэсэн өгүүлбэр нэмэх,  Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбатын төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно.” гэж өөрчлөх саналууд тус тус дэмжигдсэнгүй. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Энхболд нар УИХ-ын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн 4 дүгээр зүйл буюу Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд,” гэснийг “Ерөнхий сайд,” гэж өөрчлөх саналын томьёоллоор санал хураалт явуулахыг хойшлуулах, МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжив. 

Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Монгол Улсын Үндсэн хуулийн” гэсний дараа “Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаан” гэснийг “ерэн есөн” гэж,”, төслийн 4 дүгээр зүйлд “Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж,” тус тус хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.  

 Ажлын хэсгээс төслийн 4 дүгээр зүйлийн “Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь” гэснийг “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь” гэснийг хасаж, төслийн 3 дугаар зүйлд “1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” 18 дахь заалт буюу Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг нэмэх заалтын талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Үндсэн хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт нарийвчлан орж ирж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, давхар дээлний асуудал олон зуун гишүүнтэй улсын парламентын хувьд таарч болно. Манайх шиг цөөхөн гишүүдтэй парламентын хувьд тохиромжгүй бөгөөд өнөөдөр гэхэд энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байгаа. УИХ-ын гишүүдээс өргөн барьсан төсөлд 4 хүртлэх гишүүд Засгийн газрын гишүүн байж болно гэж тусгасан байсан ч Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналд Ерөнхий сайд л гишүүн байж болохыг, цаашлаад олон нийт давхар дээлийг 100 хувь тайлах саналтай байна. Давхар дээлийг тайлах хэрэгтэй гэж бид олон жил ярьсан ч яг шийдэх болохоороо гишүүд өөр зүйл ярьдгийг тодотгов. Мөн тэрбээр, хэрэв бид давхар дээлээ тайлахгүй бол ард түмний нүүрийг харах эрхгүй болно. Энэ бол нийгмийн захиалга гэдгийг гишүүдэд онцгойлон анхааруулж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сайн заалтууд орж байгаа ч гэсэн давхар дээлээ тайлж чадахгүй бол хараар будах болно гэдгийг сануулахын зэрэгцээ хэрэв дээрх заалтыг унагахаар шийдсэн бол уг саналд туссан хоёр агуулгыг тус тусад нь санал хураалт явуулах саналтай байгаагаа илэрхийлснээр 22 цаг болсон тул чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. Уг заалтын санал хураалтыг маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо.

Эх сурвалж: montsame.mn

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6