Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Д.ЧОЙЖАМЦ:700 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГЭН СУДАР ДЭЭР САРЬСАН БАГВААХАЙН ЗУРАГ ТАВИАД ИРЭЭДҮЙД ИХ ХИЖИГ ӨВЧИН ГАРНА ГЭСЭН БАЙДАГ
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ
Image
ЗӨВЛӨМЖ: Халдваргүйжүүлэлт хэрхэн хийх вэ?
Image
Монголын тахилгат хайрхануудын домог, түүх
Image
ЭРЧҮҮД ЯАГААД КОРОНАВИРУСЭЭР ИЛҮҮТЭЙ ӨВДӨЖ БАЙНА ВЭ?
Image
Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсооно
Image
Битүүлэх ёсон
Image
"Төмөр хулгана" жилийн шинийн нэгний өглөө зүг мөрөө хэрхэн гаргах вэ?
Image
Битүүний болон шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс
Image
Сурвалжилга: Эрүүл мэндээс илүү тэтгэврийн зээл авах нь чухал юм уу
Image
Токио 2020-ийн сайн дурынхны сургалтыг хойшлуулжээ
Image
Хятад: Халдвар тээж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдээ устгаж эхэллээ
Image
НОК: Нийтийн тээврийн үйлчилгээг цагаан сарын өдрүүдэд бүрэн зогсооно
Image
БНСУ-д халдвар авсан хүний тоо 433 болжээ
Image
ЭМЯ: Дэгү хотоос ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан
Image
Гараа хэзээ угаах вэ
Image
Ханхөхийн нурууны зэрлэг амьтдад давс, хужир тавьж өгчээ
Image
Одой хэмээн дээрэлхүүлдэг 9 настай хүүгийн бичлэг цахим орчныг шуугиулж байна
Image
БНСУ-ын алдарт “YG” энтэртайнменттай гэрээ байгуулсан Г.Амарболдтой ярилцлаа
Image
ЕХ олон жилийн төсвийн талаар тохиролцоонд хүрч чадсангүй
Image
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын сар шинийн баярын өдрүүдэд ажиллах хуваарь
Image
ОБЕГ-ын шинжээчид Буянт-Ухаа нисэх буудлын эрсдэлийн зэргийг тогтоож байна
Image
Л.Оюун-Эрдэнэ: Засаг дарга өрөөндөө согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон тул чөлөөлж байна
Image
Н.Батсүмбэрэл Засаг дарга, Т.Аюурсайхан дүүргийн МАН-ын хорооны дарга болов
Image
Дархлаа тань сул байгааг илэрхийлэх 15 ШИНЖ ТЭМДЭГ
Image
Бага насны хүүхдээ болзошгүй эрсдлээс хамгаалаарай
Image
Монголбанкны ГАЗРЫН ДАРГА нар манжийн үеийн “МӨНГӨ ХҮҮЛЭХ” ажиллагааг үргэлжлүүлээд байгаа юм биш биз!!!
Image
“Хаан банк”-д оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлээ
Image
НИТХ-ын төлөөлөгч Т.Цэрэнноров 16 дахин өссөн хадгаламжаа тайлбарлаж чадахгүй байна
Image
Э.Халиун: Mонгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа!
Image
"Хаан банк" ахмадуудыг бөөгнөрүүлж, онцгой байдал цуцлагдсан уу?
Image
Залилангаар овоглогдсон Ардчилал Шинэчлэлийн Намын нууц ноёнтон нь Н.Алтанхуяг
Image
Нутгийн залуу дуучинг дэмжсэн Архангайчууд
Image
Жүжигчин Ж.Баясгалан АН-д элслээ
Image
Тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд олгох нэг сая төгрөгийн албан бичгийг баталгаажууллаа
Image
Цагаан сарын мэндчилгээ үгс
Image
БНСУ-д Covid-19 тахал эрчимтэй тархаж байна
Image
Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно
Image
В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлжээ
Image
Импортын өндөгний татварыг ТЭГЛЭЖ, үндэсний үйлдвэрлэгчдээ дампууруулах Засгийн газрын МУЛГУУ шийдвэр
Image
Ардын Уран Зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном оны шилдгээр шалгарчээ
Image
Дэлхийд гайхагдаж буй Монгол гэр
Image
Төв аймагт нэр дэвших горилогчид 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогчдын нэрс тодорч эхэлжээ.
Image
ШИЙДВЭР: 3 сая хүртэлх цахим гүйлгээний шимтгэлийг шинийн 1 - 4-ний хооронд ТЭГЛЭНЭ
Image
Б.Энх-Амгалан: Дарханы замыг барьж байгаа компаниудад ажлаа хий, эсвэл гэрээгээ цуцал гэсэн шаардлага тавьсан
Image
Хүүхдэд зориулсан "Монголын Нууц товчоон" худалдаанд гарна
Image
Шинийн нэгний өглөө зүг мөр гаргах ёс ба суудлын засал
Image
М.Энхсайханд "бүх насаар нь хорих" зүйлчлэлтэй ял тулгажээ
Image
МАН-ын генсек Д.Амарбаясгалан тавиулуудынхаа тарьсан балгыг цайруулахаар ажиллаж эхэлсэн үү?
Image
УЕП-ын газраас С.Эрдэнийг яллагдагчаар татахаас татгалзжээ
Image
Үе үеийн “дэлхийн Мисс” титмийн эзэд
Image
Сингапур улс нүүрсхүчлийн хийнээс татвар авдаг зүүн өмнөд Азийн анхны улс болно
Image
ОРЛОГИЙН ҮҮД НЭЭХ НУУЦ ДОМЫН АРГУУД ХАДГАЛААД АВААРАЙ
Image
Н.Цэлмүүн: Эцгийнхээ үхлээр нэр хүнд олох гэсэн арчаагүй залуучууд!
Image
ХҮРЭН МАНЖИНГИЙН ДЭГЛЭМЭЭР ӨДӨРТ 1 КГ ХҮРТЭЛ ЖИН ХАЯХ БОЛОМЖТОЙ
Image
Өвлийн олимпийн шилдэг зургууд
Image
Улс төрч Х.Баттулгын хүүгийн гэрийн цонхоор жүжигчин Б.Баатархүүгийн хүү унаж амиа алджээ
Image
МОНГОЛ ОХИН БАНАНА ХИЙЖ БАЙГАА БИЧЛЭГ ШУУГИАН ТАРЬЖ БАЙНА
Image
Е.МЕДВЕДЕВА: БИ ЧАДАХ БҮХНЭЭ ХИЙСЭН
Image
Хүний журамт эхнэрийг өөрийн азарга дор хийж авсан юм даа...+18
Image
Ж.Батзандангийн хуйвалдаан илэрч “би үхсэн нь дээр” гэж өөрийгөө зүхжээ
Image
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал …
Image
Амгаланбаатар дүүд маань "шорон хэсээд явж байх сайхан байна уу П... минь" гэж хэлээд гарсан гэсэн
Image
"ОЮУТОЛГОЙ" ТАВАНТОЛГОЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСЛИЙН ГЭРЭЭГ ИЛ БОЛГОВ
Image
ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН ЗАРЛАВ
Image
УНГАР УЛС "ПЁНЧАН-2018"-ААС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
Image
Олны танил бүсгүйчүүдийн ээдрээт амьдрал буюу дуулианы эзэд
Image
Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг эхэллээ
Image
МЕДАЛИЙН ТООГООР НОРВЕГИ УЛС ТЭРГҮҮЛСЭЭР БАЙНА
Image
Банкны ерөнхийлөгчийн ажлаа орхин луу болохыг хүссэн нь
Image
Японы комик сэтгүүл “Чингис” хааныг доромжлов
Image
Автомашины татвар, төлбөрөө Улаанбаатар хотын банкаар шууд төлөх боломжтой
Image
Пёнчоны олимпийн гоо сайханы бурхад
Image
Нүүрсэн эмний гайхалтай ач тус
Image
iPhone-оо хамгийн хурднаар цэнэглэх амархан 4 арга
Image
Ж.Цолмон та муухай харагдаж байна
Image
Лаврын навчин дээр хүслээ бичээд шатаагаад үз та лав итгэхгүй дээ…
Image
М артагдашгүй, бас ухаан балартуулсан хэдхэн минут...+18
Image
Цагаан сарын барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Image
Бөхийн шүлгээр бөгсөө арч
Image
“ДЭЛХИЙН БҮЖГИЙН ӨДӨР”-ӨӨР АУТИЗМТАЙ ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ТОГЛОЛТ БОЛНО
Image
ЗАМ, ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГИЙН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БОЛНО
Image
Олон нийтийн сүлжээнд хамгийн их тархсан цуу ярианууд
Image
ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО
Image
МӨНГӨН УС АЛДСАН АНГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ХОТООС ЭМЧ НАР ИРЖ ҮЗЭЖ БАЙНА
Image
Дуучин Б.Сарантуяагийн толигор арьсны нууц
Image
Ерөнхий сайдыг ӨМӨӨРЧ хэлэх ҮГ байна
Image
УРГАМАЛ, ОЙН ДАГАЛТ БАЯЛАГ АШИГЛАХДАА ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
ХЯТАДУУД НҮҮРСНИЙ ИМПОРТОО ЗОГСООСНООР МАНАЙ УЛСЫН НҮҮРСНИЙ САЛБАРТ ГАЦАА ҮҮСЭХ ҮҮ?
Image
У.Хүрэлсүх: Хүний амь нас эндэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой
Image
Корона вирусын халдвартай өвчтөнтэй нэгдүгээр зэргийн хавьталтай хүн Улаанбаатарт ирээд гурав хоножээ
Image
С.Эрдэнэ: Өнөөдөр бол харанхуй бурангүй нийгмийг сэрээсэн түүхэн өдөр
Image
ЕСӨН ХӨЛТ ИХ ЦАГААН ТУГИЙГ ЦЭНГҮҮЛЛЭЭ
Image
Өвөлжилт хүндэрсэн сумдын асуудлыг шийдэхэд 1.1 тэрбум төгрөг гаргана
Image
Ховд аймагт 9 давхар ордон баригдана
Image
Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?
Image
Шүүгчийн сонгон шалгаруулалт зарлалаа
Image
Хүүхэд хулгайлахыг завдсан сэжигтнийг саатуулжээ
Image
БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, НАНО ТЕХНОЛОГИОР БҮТЭЭСЭН ХОГНЫ УУТ ХАНДИВЛАВ
Image
ЭЗНЭЭ ГАЛААС АВАРСАН УХААНТ МУУР
Image
Хөвсгөл, Завхан аймгуудад газар хөдлөлт болжээ
Image
БГД-ийн эмнэлэг Буриадын эмнэлэгтэй хамтран ажиллана
Image
Монголчууд “Уулын өдөр”-тэй болох цаг айсуй
Image
С.АМАРСАЙХАН: НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ШИЙДВЭРЛЭХЭД ИННОВАЦИ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ.
Image
“XXI зуун-21 гранд” төслийн шалгаруулалт эхэллээ
Image
ДОЛООН СУМ БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БОЛЛОО
Image
Газраа өмчлөх иргэдийн 3442 нэгж талбарыг аянд хамруулна
Image
КАНАД УЛС ОЙ, БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ЧИГЛЭЛЭЭР МОНГОЛЧУУДЫГ СУРГАНА
Image
МОНГОЛ, ХБНГУ-ЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
Image
ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ДАРГАД Д.ХАЯНХЯРВААГ НЭР ДЭВШҮҮЛЭВ
Image
Image

ШОНХОР АВЛАХ ДОН БУЮУ АРАБУУДЫН ААРХАЛ

-Н.Цэрэнбат сайдын тушаалаар тагтаа, ногтруу “цааз”-луулж, арабуудын зугаа цэнгэлд Үндэсний бахархалт шонхор хэдэн зуугаараа богтлуулж байна-

Үндэсний бахархалт шувуу шонхрын өлгий гэгддэг Монголд өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр нэгэн онцгой зочин чимээгүйхэн ирээд буцсан.

Арав ч хонолгүй Арабтаа буцсан өнөөх онцгой зочин Төв аймгийн Эрдэнэсант сумын гуравдугаар багийн нутаг Уртын адаг, Эрээний ар гэх өндөр дэнж дээр буудаллаж, тухлаад буцсан байдаг.

Олны нүд, чихнээс далдхан ирээд явахдаа тэрбээр төрийн тусгай хамгаалалт дор сумын 200-аад шонхрыг хууль бусаар бариад, түүнийгээ өөрийн онгоцоор тээвэрлээд буцсан гэх ноцтой мэдээллийн мөрөөр бид Эрдэнэсант сумын гуравдугаар багийг зорилоо. Мөн саяхан цахим орчинд дээрх газарт отоглож байгаа арабууд төрийн тусгай хамгаалалттай Батхаан уулнаас хориотой ан хийсэн ул мөр олдсон талаар мэдээлсэн билээ.

Сүүлийн жилүүдэд Арабын баячууд шонхор шувуу барих нэрийдлээр манай оронд хэдэн зуугаараа ирдэг болсон. Тэд дуртай ангаа хийж, охид бүсгүйчүүдээр зугаацан цэнгэж, хоёр орны харилцаа гэх нэрийн дор хуульгүй мэт эрх дураараа аашилдаг байна. Монголчууд арабуудаас их хэмжээний авлига хээл хахууль авдаг талаарх таагүй мэдээлэл ч гарах болсон. Энэ бүгдийг сурвалжлан үнэн бодит мэдээллийг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.

Есдүгээр сарын халуун нар үүлгүй хөх тэнгэрт өнжиж дэлгэсэн хивс шиг ногоон тал зэрэглээтнэ. Уран зураг шиг сунаж тогтсон ирмэгт уулс аглагт ханхайх нь Монгол орны махчин шувуудын 80 орчим хувь нь нутагладаг гэх Монгол Улсын байгалийн нөөц газар болох Алтан уул.

Энэхүү уулын энгэрээс арваадхан километрийн наана Арабын нэгдсэн Эмират Улсын Ханхүү Шэйх Хамдан бин Мухамед Бин Рашид Эл Мактумын тухалж байсан отог цайран харагдав.

Цэлгэр ногоон дэнж өөд сүлжилдэн салаалсан замуудын арай тод гэснээр нь давхисаар бид отогт ойртон ирлээ. Толгой дээгүүрээ алчуур зангидаж хөх, саарал, хар өнгийн голцуу даавуун урт өмсгөлтэй эрчүүд бидний бараанаар сандралдан энд тэндгүй холхилдож чанга чанга хашхиралдан гүйлдэж эхлэв бололтой. Хэн хаанаас ирж, ямар хяналт шалгалт хийх гэж байгаа бол гэж айж сандарч байгаа нь илт.

Тэдний зарим нь хашаалчихсан хурга, ишиг манаж зогсоо бол зарим нь том том асрын үүдээр цухалзаж, өөрсдийн хэлээр орилолдоно. Эдгээр харь хүмүүс хашхиралдаж эхлэхэд улаан өнгийн ДК серитэй арав гаруй машин отгийг орхин улаан тоос татуулан давхиж одох нь тэр. Тэд хэн нэгнээс зугтааж байгаа юм шиг хамаг хурдаараа зүг зүг тийш таран давхих нь хачирхалтай санагдаж байв.

Тэгсэн хамгаалалтын хувцас өмссөн өндөр биетэй, сөөнгө хоолойтой залуу бидэн рүү чиглэн алхав. Тэгснээ “Юун машин тэрэг холхиод байна. Ямар хүмүүс дураараа зорчоод байгаа юм. Бууцгаа. Бичиг баримт, биеийн байцаалтаа шалгуул. “Энд явж болно” гэж зөвшөөрсөн цагдаа, яам тамгынхны зөвшөөрөл чинь байна уу. Хамгаалалтынхан хаана, юу хийцгээж байгаа болоод энэ хүмүүс ингэж хамаагүй яваа юм.

Харуул, хамгаалалтынхныг дууд” гээд л голынхоо дуугаар хашхирах нь сүртэй гэж жигтэйхэн. Мөн манай сонины сурвалжлах багийнхан машинаасаа буухтай зэрэгцэн цаахна талаас нь цагаан өнгийн жижиг тэрэг тоос татуулан хурдтай давхиж ирээд хөндөлсөж зогсох нь тэр. Яг энэ үед улаан өнгийн ДК серитэй гурван ч жийп биднийг бүчээд зогсов.

Гурван машины голд зогссон цагаан өнгийн жийпний цонх бүрэн нээгдэж амжаагүй байтал дотроос нь дөнгөж толгойгоо харуулсан араб хүн долоовор хуруугаараа зангасан нь “Нааш ир” гэсний дохио болохыг ямар ч хэлмэрчгүй хэн ч ойлгохоор байв. Яваад очлоо. Өнөөх араб хүн машинаасаа буухтай зэрэгцэн бүрэн буулгаагүй арын цонхоор бууны ам цухуйх нь анзаарч харсан хэнд ч цочмоор, сэрдхийх сэтгэгдэл төрөхөөр байх юм.

Гэсэн ч хэлмэрч гэх монгол залуу, харуул хамгаалалт хариуцаж байгаа гэх махлаг, өнгөт арьстан болов уу гэмээр хүнээр хань татаж отогт байгаа шонхор шувууг харахаар ирсэн тухайгаа хэлээд үзэв.

Өнөөх араб хүн бидэн рүү нухацтай харж байснаа ажлын үнэмлэх шалгаж, гар утсаараа бидний зургийг нэг бүрчлэн авав. Мөн унаж яваа машины зургийг ч авахаа мартсангүй. Бид сурвалжилга хийж байгаа, сэтгүүлчид ямар ч газар руу орж саадгүй ажлаа хийх эрхтэй гэдгээ хэлээд ямар учраас саатуулан, зураг хөрөг авч байгааг нь лавлан асуулаа.

Манай улсын ямар ч байгууллага ийм хатуу хяналттай, хэн ч орж болохгүй хориотой бүс байхгүй билээ. Тэд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шонхор шувуу барихаар ирснээ мартаж, өөрсдийнхөө эдлэн газарт байгаа мэт дур зоргоороо авирлах ажээ.

Хэлмэрч залуу ч мөн араб эрийн үйлдлийг өөрийн гар утсаар давтан хийсний эцэст ардхан талын дэнж дээрээс ганц, хоёр зураг авахыг зөвшөөрлөө. Ингэхдээ асар майхан дундаас онцолж зураг авахгүй, зөвшөөрсөн зай талбайгаас бусад газраар явахгүй, асуулт асуухгүй, төрийн тусгай хамгаалалт дор энэ хүмүүс байгаа учраас хоёр орны найрамдалт харилцааг сэвтүүлэх үйлдэл гаргахгүй байхыг дахин дахин анхаарууллаа.

Түүний энэ анхааруулга сэтгүүлч надад ч мөн хамаатай байв. Энд тэндгүй тонголзон холхих урт хувцастай эрчүүд бидэн рүү нүд салгахгүй харцгаана. Отогийн зүүн хойд майхны үүд онгорхой юм. Энэ асрыг тагтаа, ногтруунд зориулсан бололтой.

Дотор нь дүүрэн тагтаа байгаа нь онгорхой хаалгаар нь бэлхэн үзэгдэж байлаа. Тагтаанууд хүний бараанаар дэрхийн нисэх чимээ тодхон сонсогдов. Майхны орой дээгүүр ч эгнэжээ. Тагтаа, ногтруунд зориулсан майхантай хаяа зэрэгцэх асарт 17 орчим шонхор байгаа гэдгийг хэлмэрч залуу хэллээ. “Орж харж болох уу” гэвэл “Та нар хараад яадаг юм.

Төрийн сайдууд нь зөвшөөрчихсөн улсын эрх бүхий хүмүүсийн яриа хэлцлээр шийдэгддэг улсын нууцтай холбоотой ажлыг харуулах боломжгүй” гэв. “Асар руу орж болох уу” гэтэл “Битгий олон юм хүсээд бай. Би ажлаа хийж яваа чамтай л ижил монгол хүн. Энэ хүмүүс уурлаад байна. Битгий садаа болоод бай. Энэ наад талын майхан руу орчихоод удахгүй гарна шүү” гээд яаравчлуулав.

Асрын хэмжээ баримжаагаар 7x8 хэмжээтэй болов уу гэмээр цэлгэр юм. Хоймор орчимд нь хэд хэдэн буйдан тавьжээ. Асрын үүдэнд бойлуур, халуун, хүйтэн устай угаалтуур байхаас гадна асар болгоны ард ЗхЗ-ын хэмжээтэй болов уу гэмээр дүүш, бие засах газар байршуулжээ.

“Энэ отог дээр одоо хэчнээн хүн байна вэ, хэдэн асар, барьсан бэ” хэмээн хэлмэрч залуугаас лавлатал тэрбээр нэлээд уцаарлангуй, төвөгшөөсөн байдлаар “Тийм нарийн тоог хэлэх боломжгүй. Энэ бол улсын нууцтай холбоотой асуудал. Хоёр улсын Засгийн газар хоорондоо тохирчихсон байхад та нарт би тайлагнах албагүй. Одоо эндээс явцгаа. Хамгаалалтынхан энэ хүмүүсийг кемпээс холдтол нь дага. Хэл ам татлаад элдэв юм асуугаад байхын ядаргаатай хүмүүс вэ. Та нарыг одоо явуул гээд арабууд уурлаад байна. Эрдэнэсантын Засаг даргыг ч нэвтрүүлээгүй ийм хамгаалалттай газарт та нар харин ч удлаа.

Төрийн тусгай номертой дугуй эргэж байгаа тохиолдолд цагдаа ч энэ хүмүүсийг шалгах эрхгүй байдаг. Тэгэхээр ямар дархан эрхтэй хүмүүс байрлаж байна вэ гэдэг нь чамд ойлгогдоно. Одоо яв” хэмээн хөөлөө.

Энэ хүмүүс хаанаас усаа авдаг вэ, бие засах газар, дүүшээ яаж байршуулсан талаар нь хэлээч гэвэл “Мэдээж хөрсөн дээр бааж, шээхгүй нь тодорхой шүү дээ. Газар ухсан байгаа. Арабууд харин ч усгүй энэ дэнж дээр худаг гаргасан. Ойр хавийн малчид малаа услахаас эхлээд ундны усаа авч байгаа. Хөдөөд ус худаг гаргах чинь хамгийн буянтай ажил биз дээ” гэж хэлээд цааш явлаа.

Нэгэнт хамгаалалтынханд нь хөөгдсөн тул отгоос нэлээд зайдуу намаржиж байгаа айлаар буугаад мордохоор шийдлээ. Харин хамгаалалтын цагаан машинтай дөрвөн залуу биднийг километр орчим газар даган явсаар отог руугаа эргэсэн юм.

“АРАБУУД ШӨНӨ МАШИНЫХАА ГЭРЛИЙГ УНТРААЧИХААД ШОНХОР БАЙГАА УУЛ РУУ ХЭД ХОНОГ НУУЦААР ЯВСАН” ГЭВ

Малчин Отгонсүрэнгийн гэргий Жаргал биднийг гэрийн гаднаас тосов. Мэнд ус мэдэлцэн отог дээр очоод ирснээ хэлтэл “Манай сум хөл хөдөлгөөн ихтэй зуншсан. Амралт зугаалга, найр наадмын улирал эхэлсэн энэ өдрүүдэд нутаг орон тойрсон том том машинууд өдөр шөнөгүй сүлжилддэг болсон. Энэ арабууд долдугаар сарын 29-ний өдөр ирцгээсэн.

Их том том чингэлэг ачсан урт урт машинууд бууцгаасан. Эхэндээ уул уурхайнхан ирж газар нутаг ухах нь гэж бодож байтал том том асар босгосон. 120-иод асар босох шиг болсон шүү. Бараг 300-аад хүн элбэг байсан.

Улаан номертой жийпүүдийн тоог баримжаалах боломжгүй, олон байсан. Наймдугаар сарын эхээр ханхүү ч гэл үү, хунтайж ч гэсэн үү араб нөхөр нь ирээд арваад хонох шиг болсон. Хөл тасраагүй. Манай төрийн томчууд ээлж ээлжээр ирээд яваад байгаа сураг дуулдсан. УИХ-ын гишүүн, сайд дарга нар ирж, бараалхсан гэсэн байх шүү. Манай гэрийн хүнийг хааяа нэг мал хуй эргүүлээд ойртохоор хамгаалалтынхан нь бололтой том том биетэй монголчууд хөөгөөд ойртуулахгүй л юм билээ.

Түүнээс хойш очиж харъя гэж бодохоо байсан. Шөнөдөө машинуудынхаа гэрлийг асаачихаад тойрог үүсгээд эргэлдээд байгаа харагддаг. Зарим шөнө машинуудынхаа их гэрлийг унтраачихаад цаашаа Урт, Баян, Тольтын эх, Батхаан уул руу яваад байдгийг урд энгэрт зусдаг малчид хэлсэн. Мөн зүүн хадат Алтан-Уул, Ажинт, Улаанморьтын тэр хавиар шөнө давхиад байгаа харагдсан.

Мөн машиныхаа гэрлийг унтраачихаад явдаг. Машины тоормосны улаан гэрэл нь анивчиж байгааг манай нутгийнхан харсан байна лээ. Шөнөөр шонхор шувуу бариад байгаа юм биш биз гэх хардах сэтгэл төрсөн.

Манай гэрийн үүдээр шахуу байсхийгээд хурга, ишиг ачсан ачааны машинууд л хэд хэдээрээ ирдэг юм. Энэ арабууд чинь дан ганц манай энд отоглоод байгаа юм биш юм билээ. 17 аймагт 19 ийм отог шонхор барих зөвшөөрөлтэй буугаагүй байгаа гэж сумын Засаг дарга хэлж байхыг сонссон. Манай сумын удирдлагууд энэ хүмүүсийг эндээс шонхор бариагүй.

Өөр сум аймгийн 19 отгоос барьсан шонхроо энд бөөгнүүлж байна гээд яриад байна билээ. Үнэн худлыг нь мэдэхгүй юм” хэмээн цай аягалав. Гэрийн эзэн гаднаас тос, маслод хутгалдсан гараа дээлийнхээ хормойгоор арчин алхангаа хойморт тухалж ярианд оролцов.

“АРАБУУД НЯЛХ ХУРГА 60 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ АВСАН”

“Төрийн тусгай албаар хамгаалуулсан энэ хүмүүст нутгийнхан хурга, ишиг, тагтаа тогтруугаа зарлаа л гэдэг юм. Манайх хурга, ишиг зарж байсангүй. Энэ хүмүүс чинь маханд манайхан шиг дуртай улс юм гэнэ дээ. Нэг хургыг 60 мянгаар худалдаж авдаг юм гэсэн. Гэхдээ бас том хурга авахгүй байна гэсэн шүү. Нялх төл авдаг бололтой юм билээ. Тэгээд манайхан шиг хаа, гуяар нь салгаж иддэггүй.

Бүхлээр нь чаначихаад зулгааж иддэг юм гэсэн. Хэдэн төгрөг нь амьжиргаанд тустай болохоор малчид хурга, ишгээ л сайн зарах шиг боллоо. Энэ хүмүүсийн хогноос бугын дөрвөн шийр олдсон гэсэн мэдээ дуулдсан. Хоёр орны найрамдалт харилцааны шугамаар төрийн өндөр хамгаалалт дор буусан хүмүүст шүү дээ. Уул хадаар хэсэх, ан ав хийх эрх нь нээлттэй байдаг бололтой.

Энэ жил манай нутагт урд хожид анзаарагдаж байгаагүйгээр бэлчээр доройтсон. Үүний шалтгаан нь өлийн цагаан оготно элбэг болсон. Гэрт гадаагүй гүйж байна. Үүний ганц эрлэг нь шонхор шувуу юм. Байгалийн тэнцвэр ингэж алдагдаж байгаа нь шонхор устах хэмжээнд гадагшаа гарч байгаатай холбоотой” хэмээгээд урт модон гаансаа гутлын түрийнээсээ гарган тамхи нэрэв. 

ӨРГӨСТ ДЭГЭЭНД НЭВТ СҮЛБҮҮЛСЭН ТАГТАА, НОГТРУУ

Арабууд шонхор барихын тулд хувийн онгоц хөлслөн, 200-300 ажилтантайгаа ирдэг юм байна. Шонхор шувуу барихын тулд маш их бэлтгэл ажил хийдэг. Тэднийг аятай тухтай байлгахын тулд БОАЖЯ-ныхан ажилтан нь юм шиг гүйдэг ажээ. Тэд шонхор шувуу барихын тулд өгөөшинд ашигладаг тагтаа, ногтрууг хэдэн мянгаар нь бариулах их ажлыг долоон сарын эхээр хүмүүст захиалга өгч хийлгүүлдэг байна. Ингэхийн тулд эхлээд тагтаа, ногтруу барих зөвшөөрөл олгодог гэнэ. Нэг тагтааг 40 мянган төгрөгөөр үнэлдэг байна.

Бүр арабуудад зориулж говийн бүс нутгуудаар явж ногтрууг хэдэн мянгаар нь барьдаг иргэн олон болжээ. Шонхор барихад ашигладаг ногтруу, тагтааг ачааны машинд чингэлэгт хийж, отоглож байгаа газарт нь авчирдаг байна.

Арабууд ДК дугаартай машиныхаа ард тагтаа, ногтруугаа хийгээд шонхор нутаглаж байгаа газар руу явдаг ажээ. Ингээд загасны дэгээ шиг хурц үзүүртэй дэгээг өгөөшөөр ашиглах тагтаа, ногтрууны далавч, их биед нэвт сүлбэж, сатуркан тасардаггүй утас зүүгээд орхичихдог гэнэ. Тэнгэрт эргэлдэн нисэж байгаа шонхор газарт их биедээ дэгээ нэвт хатгуулчихаад тийчигнэж байгаа шувуу руу шунгинан дайрдаг аж.

Хурц хумсаараа базаж аваад өгөөшинд бүрэн ордог гэнэ. Нөгөө хурц үзүүртэй дэгээ шонхрын сарвуунаас эхлээд бусад газарт нэвт хатгаж, утастай орооцолддог байна. Ингээд л шонхор арабуудын гарт орж, нүдийг нь боож, сарвууг нь төмөр гаваар бөгжилж, модон шонд хөдөлгөөнгүй болгон бөхөлдөг ажээ.

Ингэж цуглуулсан шонхруудыг чингэлэгт хэдэн зуугаар нь ачин Чингис хаан нисэх онгоцны буудалд хүргэдэг гэх. Тэндээсээ тусгай үүргийн онгоцонд шөнө оройгоор, ихэвчлэн олон улсын нислэг бага цагаар ачиж, Араб руу шууд ниссээр хүрдэг гэх мэдээллийг эх сурвалж өт байлаа.

Салхинаас өөр ханьгүй, хөх тэнгэрт дүүлэн нисэж явсан шонхор арабуудын ноолдог номхон амьтан болон хувирдаг эмгэнэлт хувь тавилан эхэлдэг байна. Монголын төр засаг тэр дундаа БОАЖ-ын сайд арабуудын зугаа цэнгэлд зориулж хэдэн мянган, ногтруу, тагтаа цаазлах тушаал гаргаж, хэдэн зуун шонхор шувууг харь орон руу явуулах нууц тогтоолд гарын үсэг зурдаг гэсэн үг.

Бид нутгийн айлуудаар орж арабуудын шонхор барьж байгаа талаар асууж тодруулж явсаар их үдийн алдад эргээд Арабын нэгдсэн Эмират Улсын Ханхүү Шэйх Хамдан бин Мухамед Бин Рашид Эл Мактумын тухалж байсан отог руу дахин очлоо.

Сумын Засаг дарга Ө.Машбаяр, Төв аймгийн цагдаагийн хэлтсийнхэн тус газарт ирж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Хэдхэн хоногийн өмнө Улаан номд орсон ховор амьтан төрийн тусгай хамгаалалттай газар агнасан байж болзошгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд ил гарсан билээ. Үүний мөрөөр цагдаа нар отогт шалгалт хийж, хэн хаана буун дуу гаргаж, ховор амьтан агнасан болохыг мөрдөн шалгаж тогтоохоор ирээд байгаа нь энэ ажээ.

Биднийг очиход цагдаа нар хоёр ч хар тор дүүрэн зүйлс машиныхаа ар руу ачиж байв.

Үргэлжлэл бий...

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6