Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
Х.Баттулга: Бодож бясалгаж, эргэлзэж ухаарч байгаа хүн бусдыг зовоохгүй, нүглээс хол аж төрдөг
Image
Монголын залуучууд дор хаяж 5 гадаад хэлтэй болмоор байна
Image
Өнгөрсөн долоо хоногт таван хүн орон нутгийн замд ослоор амиа алджээ
Image
Бодибилдингийн спортод гологдсон
Image
“Шонхор” зах дээр үхрийн мах кг нь 17000 төгрөгийн үнэтэй байна
Image
Хүннүгийн хаад язгууртнууд эртний Ромын шилэн аяга хэрэглэдэг байсан
Image
Амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв
Image
Баруун, төвийн аймгуудын нутгаар аадар бороотой
Image
Хятад улс жижиг, дунд үйлдвэрүүдэд олгосон зээлийн эргэн төлөх хугацааг хойшлуулна
Image
Гадаадын агаарын тээврийн компаниуд Хятад руу долоо хоногт нэг л удаа нислэг үйлдэнэ
Image
Алтай хотын 2000 өрх 4000 мод хашаандаа тарьжээ
Image
Өнгөрсөн өдөр Нью Йорк хотод 300 орчим хүн баривчлагджээ
Image
Мөрөн суманд Соёл спортын цогцолбор ирэх жил ашиглалтад орно
Image
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижилхэн зүйлсийг хэрхэн хардаг вэ?
Image
Малайзад манай хоёр иргэн хүний наймааны хохирогч болсон
Image
Б.УУГАНБАЯР. Оюутолгой компани Австрали Улс руу ажилчдаа хүргэхээр МИАТ ТӨХК-ийн онгоцыг түрээсэлж нислэг үйлдэхээр болсон
Image
Сидней рүү үйлдсэн нислэгээр 270 хүн даваа гаригт ирнэ
Image
УОК: Австралиас иргэдээ татах боломж бүрдсэн
Image
Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Ялалтын баярын парадад оролцохгүй
Image
Цагаан ордны эргэн тойрон дахь гудамж талбайг зургадугаар сарын 10 хүртэл хаана
Image
Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэн ахтайгаа нийлж архидан согтуурчээ
Image
Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, нийт эдгэрсэн хүний тоо 70 боллоо
Image
МАН “хүчээ нэгтгэж” аваад манийгаа дахин тонгорох гэнэ
Image
Тайландад гацсан иргэдээ шууд нислэгээр татан авахыг шаардлаа
Image
Д.МӨНХЦЭЦЭГ: Жирэмсний үеийн сэтгэл гутралыг эрт оношилж эмчлэхгүй бол амь насанд аюултай өвчин
Image
“Gap Inc” нэг тэрбум ам.долларын АЛДАГДАЛ хүлээжээ
Image
Д.Нямхүү: Таван хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ
Image
Эрэгтэй хувцас загварт нөлөөлдөг гол алдартнууд: Тимоти Шаламе, A$AP Rocky болон бусад
Image
Д.НАРАНГЭРЭЛ: Манай улсын олон аймагтай хиллэдэг Тува, Буриадад өвчлөлийн тархац хурдацтай нэмэгдэж байна
Image
Бурхан багшийн их дүйчин өдрийн утга учир
Image
Өнөөдөр томоохон худалдааны төвүүд ажиллахгүй
Image
Хятадад дотооддоо халдвар авсан тохиолдол бүртгэгдсэнгүй
Image
Дундговьд хувь хүнийг дэмжих, сонгох хандлага их байна
Image
Санкт Петербург хотод нас барсан хүний тоо Оросын коронавирусийн тоо баримтыг эргэлзээтэй болгож байна
Image
Иранд архийг COVID-19-өөс сэргийлнэ гэж хэрэглэснээс олон хүн хордож нас баржээ
Image
Мал эмнэлгүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулжээ
Image
Гоо сайхны боловсрол: Химийн гуужуулагч гэж юу вэ, хэрхэн хэрэглэх вэ
Image
Тахийн тоо толгой энэ хаврын байдлаар 270 орчимд хүрчээ
Image
Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна
Image
Кэни Уэст цагдаагийн гарт алагдсан Жорж Флоидын охины коллежийн төлбөрийг даахаар болжээ
Image
Цаазаар авахуулах өдрөө 46 жил хүлээсэн Япон эрийн сэтгэл шимшрэм түүх
Image
Ухаалаг гар утсыг ажиллагаагүй болгодог "хараалтай" зураг цахим орчинд алдаршиж байна
Image
Он гарснаас хойш усны ослоор 13 хүн амь насаа алджээ
Image
Коронавирусийн халдвар тархахад 80-20 зарчим үйлчилдгийг судлаачид тогтоожээ
Image
Түрээслээд өмчлөх байранд төрийн албан хаагчдыг эхлээд оруулна
Image
Т.Мөнхзул Азийн залуучуудын АШТ-ний дэд аварга болов
Image
Жорж Флойд коронавирусийн халдвар авсан байжээ
Image
ФОТО: Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт ирэх сарын 9-нд дуусна
Image
Улаанбаатарт өдөртөө 25-27 хэм дулаан
Image
Сэвлэг үргээх болон үс засуулбал өлзийтэй сайн
Image
Эрчим хүчний хөрөнгө оруулалт 4 дахин нэмэгдсэн
Image
Монголоо сонгоё
Image
“ХАТАН ЯТГЫН ЭГШИГЛЭН ТАСРАШГҮЙ” ХАНДИВЫН ТОГЛОЛТ БОЛНО
Image
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
Image
МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал оюутнуудынхаа амьдралаар тоглолоо
Image
Булган, Төв, Хэнтий аймгууд түймэртэй байна
Image
Үндсэн хуулийн цэцийн бүрэлдэхүүн хэнд таалагдах ёстой вэ
Image
Ц.Мөнх-Оргил Токиод "Азийн ирээдүй" форумд оролцож байна
Image
Цөлжилттэй тэмцэх ба тогтвортой байдлыг эрэлхийлэхээр чуулж байна
Image
Автозамын тэмдэглэгээг шинэчлэх ажил үргэлжилж байна
Image
Гэмтлийн эмнэлгийн гаднах нисдэг тэрэгний зогсоол бэлэн болжээ
Image
Жүжигчин О.Дөлгөөн хагас нүцгэн зургаа дэлгэлээ
Image
С.Содонгоо: Би эмээдээ 150 наслуулдаг тариа зохион бүтээж өгнө
Image
С.Гантогоо Солонгос улс руу буцлаа
Image
Э.Энхмөнх: Бокс, жудо шиг медаль авахад нь төрөөс дэмжээд өгдөг бол зүгээр
Image
Солонгос улсын засгийн газраас ард иргэдээ секс ихээр хийхийг уриалжээ
Image
“Real estate 2017” форум өнөөдөр болно
Image
Т.Бархүүгийн хоёр охин аавыгаа ингэж дэмжижээ
Image
Өнөөдөр болох үйл явдал
Image
НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд өөрчлөлт орлоо
Image
ХАЛУУН ТОГООНД ЧАНАГДАЖ БАЙСАН ХАВЧ АМЬД ҮЛДЭХИЙН ТУЛД МӨЧӨӨ ӨӨРӨӨ ТАСДЖЭЭ
Image
Ц.Батням: “Ээж намайг тэнгэрээс харж байгаа
Image
Мобиком датагаараа хэрэглэгчээ хохироосоор...
Image
Монголд хамгийн өндөр цалинтай хүмүүс ПРОГРАММ хангамжийн мэргэжилтэн
Image
Эмч Б.Энхзаяа: Харшил нь удамшдаг өвчин
Image
Янжаа бүсгүй Солонгос кинонд тогложээ
Image
Эмэгтэйчүүдийн эмч: Сарын тэмдэг ирсэн үед дараах 5 зүйлсийг хэзээ ч хийж болохгүй учир нь маш биед муу үр дагавартай
Image
О.Ширмээ: Би гарыг нь цайлгасаан, харин тэр хүн миний сэтгэлийн харыг цайлгасан.
Image
“Улаанбаатар их дэлгүүр” иргэдийн эрхийг зөрчиж байна
Image
АН2 онгоц осолдлоо
Image
Завханд махны үнэ нэмэгджээ
Image
ДАШТ-ИЙ ҮЕЭР ОЛОН ТООНЫ ЦАХИМ ХАЛДЛАГА БОЛЖЭЭ
Image
Эзэнгүй хоосон эмнэлэгт гэрэл асаж олон хүнийг айдаст автуулжээ
Image
А.Эрдэнэцогт: Шүүгч алдаа гаргавал заавал хариуцлага хүлээлгэх асуудлыг хуулийн төсөлд тусгасан байсан
Image
МАН: 2020 оны сонгуулийг томсгосон 26 тойргоор явуулна
Image
Филиппинд усны урсгал бүхий газарт уурхай барихыг хориглоно
Image
“МИАТ” ТӨХК-ИЙН САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗӨРЧИЛГҮЙ ГЭЖ ДҮГНЭЛЭЭ
Image
Папарацчдын нэг зураг хэд хүрдгийг мэдэх үү
Image
Сидней хотын шинэ оны анхны хүн Монгол хүү бoлжээ
Image
Нэгэн бүсгүй нөхрөөсөө салахыг хүсчээ
Image
1,072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын нэгний өдрөөс олгоно
Image
“ЯЛТАН ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ, БНСВУ ХООРОНДЫН ГЭРЭЭ"-НД ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Image
АНУ-д хоригдож байгаа Оросын иргэний нөхцөлийг сайжруулж өгөхийг хүсчээ
Image
Үндсэн хуулийн “завхруулсан зургаан өөрчлөлт” аюул авчирч болзошгүй гэж шаардлаа
Image
ШШГЕГ-ЫН 9 АЛБА ХААГЧИЙГ АЖЛААС НЬ ХАЛЖЭЭ
Image
ӨЛГИЙ ХОТОД МОД ТАРИХ АЖИЛД 1200 ГАРУЙ ХҮН ОРОЛЦЛОО
Image
Дэлхийн хамгийн амттай шавьж, хорхойнууд
Image
НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 380 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Image
Залуу хосын тансаг хурим бүгдийг алмайруулав
Image
ТЦА: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ АШИГЛАН ҮЙЛДЭГДЭЖ БАЙГАА ГЭМТ ХЭРГҮҮДЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА
Image
СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТТОЙ
Image
НЭГДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХООР БОЛЛОО
Image
ТЭРБУМТАН ТӨРҮҮЛДЭГ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛЧУУД “ӨЛГИЙ”-ТЭЙ БАЙНА
Image
Цас орж, цасан шуурга шуурна
Image
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН АСУУДЛААР ЗӨВЛӨЛДӨВ
Image
Тэрбумтан залуу машинаа оршуулснаар олон хүмүүст ухаарал хайрлажээ
Image
“ХҮЛЭМЖИЙН НАРИЙН НОГОО ХЭРХЭН ТАРИАЛЖ АРЧЛАХ, БАГА ОВРЫН ТЕХНИК АШИГЛАЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Image
Ганц бие эрчүүдийн орон Хятад
Image
Дотоодын цэргийг дахин байгуулна
Image
Утсаа цэнэглэж хоновол юу болох вэ?
Image
Image

ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР ТАВАН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛЛАА

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, санхүү, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн сапбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон байна. Дээрх салбаруудын хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны энгийн эх үүсвэрээс 252.0 сая, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.  Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн нэмэлт санхүүжилт, бүс нутгийн замыг сайжруулах нэмэлт санхүүжилт, эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэхээр таван төслийг тохирч, “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т тусгасан байна.   

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр, төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр-2” төслийн хүрээнд ямар ажил хийх, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг сонгон хэрэгжүүлж буй шаардлагын талаар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2018 онд соёрхон баталсан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй тогтвортой аялал жуулчлал төслийн хүрээн дэх Хэрлэнгийн хөдөө аралд хэрэгжүүлэх 2 сая долларын төсөл ямар шатанд байгаа, Монгол Улсын гадаад өрийн хэмжээ, энэ талаар ямар арга хэмжээ хэрэгжүүлж байгаа, орон нутаг дахь бүтээн байгуулалтын ажлын талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна. Хуулийн төслийн талаар санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжсэн гэлээ. 

Хууль санаачлагчийн илтгэл болоод Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулийг баталлаа.

Үргэлжлүүлээд Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийг хэрэгжүүлснээр төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10,000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна үзэж байгаагаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төслийн талаар танилцуулахдаа дурдлаа. Уг төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийг Уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая амдолларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлэх юм байна. Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү нь 0.25 хувь  бөгөөд зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Авулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “дасан зохицох чадвар бүхий хот” гэж ямар агуулгатай, 10000 айлын орон сууцыг хаана барих, газар болон бусад зохион байгуулалтын асуудал шийдэгдсэн эсэх, эдгээр орон сууцыг хэн, ямар үнээр барих талаар, УИХ-ын гишүүн Н.Оюундарь төр бүх асуудалд оролцохгүй дэд бүтцийн асуудлыг шийдэж өгдөг байхаар менежмент хийх боломжтой эсэх талаар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр” төслийн хүрээнд ямар ахиц, үр дүн гарч байгаа талаар тус тус асуулт асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулсан.

УИХ-ын гишүүн Х.Баделхан төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол УИХ- гишүүн Л.Болд төслийг зөвшилцөх үед гишүүдээс гаргасан саналыг хэрхэн тусгасан талаар эргэж танилцуулж байхад анхаарах, эко-Яармаг төслийг энэ зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх боломжтой эсэх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр төр хувийн хэвшилтэй зэрэгцэн ажиллах буруу, цаашид зохион байгуулалтын асуудалд анхаарах шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль батлагдлаа.

Дараа нь Засгийн газраас  2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Экспортын зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцсэн. 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд  50 сая еврогийн зээлийн  ерөнхий хэлэлцээр”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гарын үсэг зурж байгуулаад байгаа аж. Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн эргэн төлөгдөх хугацаа 7 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 2 жил юм байна.  Олон улсын валютын сангийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 17.42 хувь байгаа бөгөөд Монгол Улсын Өрийн удирдпагын тухай хуулиар хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байна. Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг хоёр улсын Засгийн газар цаашид тохиролцох бөгөөд эхний ээлжинд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног, төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байна гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдсан. 

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хийх шийдвэрт өөрчлөлт орсон эсэх талаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын барилга, орон сууцны лифт, лифтний тоног төхөөрөмжийг  шинэчлэх болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төсөлд зарцуулах эсэх талаар асууж, хариулт авсан хэмээн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийг баталлаа.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улс нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны гишүүнээр 2000 онд гишүүн, 2006 онд зээлжих эрх бүхий бүрэн эрхт гишүүн болжээ. ЕСБХБ-ны Монгол дахь үйл ажиллагаа 2017 он хүртэл бүхэлдээ хувийн хэвшилд чиглэсэн байсан бөгөөд ЕСБХБ-ны Монгол Улстай хамтран ажиллах стратегийн баримт бичгийг 2017 оны 06 дугаар сард баталсан байна. Ингэснээр тус банкнаас Монгол Улсад хуваарилагдсан зээлийн эх үүсвэр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг тусгасан “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг зарим гишүүн орнуудын адил байгуулж, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг багцлан үр дүнтэй түргэн шуурхай батлуулах боломж бүрдээд буй аж. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд нийт 300 сая ам.долларыг олгох бөгөөд эргэн төлөгдөх хугацаа 10-18 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3-5 жил байх аж. “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийг Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулах шаардлага бий болсон хэмээн Сангийн сайд танилцуулсан юм. 

Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед асуулт асуух, санал хэлэх гишүүд гараагүй хэмээн УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцуулсан. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, хариулт авсаны дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийг баталлаа.

Эцэст нь Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн протокол болон БНМАУ-ын Засгийн газар,  ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын  Холбооны Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  

Хуулийн төслийн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулав. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийг 1971-1980 оны үед хоёр улсын хооронд байгуулсан Засгийн газрын баримт бичгийн дагуу зохицуулдаг аж. Эдгээр баримт бичгээс Засгийн газар хоорондын 1971 оны протокол, 1979 оны хэлэлцээрийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулахаар тогтсон байна. Уг нэмэлт, өөрчлөлтийг ноот бичиг байгуулах замаар хийхээр хоёр тал тохиролцсон гэлээ.

Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүд гараагүй хэмээн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийг батлахыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6