Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“Хоргын Ногоон Гудамж” мод тарих аян өрнүүлжээ
Image
COVID-19 цар тахлын үед наадмыг тэмдэглэхгүй, зардлаа хэмнэе гэвэл Та дэмжих үү? санал асуулгын дүн
Image
Жош Дан болон Дебби Райан нар нууцаар хуримлажээ
Image
Энэ онд багтаан бүртгэлтэй таксины тоог нэмнэ
Image
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна
Image
Эрчүүдэд: Төгс хувцасны шүүгээг бүрдүүлэх 10 загвар
Image
Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Image
Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр
Image
Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчил төрөгчийн аппарат хандивлалаа
Image
Бүх аймгийн Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
Image
Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
Image
"Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд давхар эрсдэл дагуулан иргэдээ Энэтхэгээс авчирсанд баяртай байна"
Image
Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
Image
Найман удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна
Image
Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна
Image
Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна
Image
Монголын хачигт энцефалитын талаар “TBE book” ном хэвлэгдлээ
Image
Өнгөрсөн, одоо, ирээдүй: График дизайн
Image
Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан
Image
Ай Вэйвэй зурагтай маскаар хандив босгож байна
Image
Сонгуулийн сурталчилгааны үед уулзалтыг 2 цагаас хэтрүүлэхгүй, хоорондоо 1.5 метрийн зайтай байна
Image
Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ
Image
Зургаадугаар сард тусгай нислэгээр ирэх иргэд сонгуульд оролцох боломжгүй
Image
Э.Мөнхсайхан: Ардчилсан нийгмийн амин сүнс нь бие даасан үзэл бодолтой иргэд юм
Image
О.Дашпагма: Уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 0-1 насны хүүхдийг дархлаажуулж байна
Image
Миннеаполис хотын дарга ажлаа хийхгүй бол Трамп цэрэг илгээнэ гэлээ
Image
Энэтхэгээс ирсэн иргэд: Эх орондоо ирсэндээ туйлын баяртай байна
Image
МХЕГ: Өвчлөл бүртгэгдсэн улсаас цахимаар бараа худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Image
Залхуу хүнд зориулсан зурагт хөтөч: Ажлын бүтээмж нэмэх 7 дадал
Image
Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасаг байгуулагдлаа
Image
Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж байна
Image
Хонгконг: Баривчлагдсан хүмүүсийн 100 орчим нь хүүхдүүд байна
Image
БНСУ-ын банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.5 хувь болгон буурууллаа
Image
Ж.Амгалан: Тусгаарлах байрнаас гараад 14 хоног гэртээ байх ёстой иргэд бааранд орсон тохиолдол гарлаа
Image
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн гэдгээ "Fitch" агентлаг мэдээлсэн
Image
COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо
Image
Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя
Image
Увс аймгийн Өмнөговь сум "Баруун бүсийн шилдэг сум"-аар шалгарлаа
Image
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа
Image
Ч.Хишигчулуун: Марзан Шарав ар хүрээ хийдэд шавилдаг байхдаа торгоны замаар өнгөрсөн жуулчдын хөргийг зурдаг байсан
Image
Instagram дээр заавал дагах 7 тейстмейкер
Image
Бразил улс хүн амынхаа 0.4 хувийг “covid-19" илрүүлэх оношилгоонд хамруулаад байна
Image
Хар арьст залуу цагдаад өвдөглүүлж нас барсны дараа АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөлөө
Image
Ирэх долоо хоногт ХОЁР ӨДӨР бүх нийтээр амарна
Image
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Image
Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад дэгдсэн коронавирусийн тархалт хяналтаас гарч болзошгүй байна
Image
Дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ
Image
Билгийн тооллын 7 2020 оны 5 сарын 29
Image
Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
10 ДУГААР САРЫН 12-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
Image
Рэйчел Макадамс ээж боллоо
Image
Өнөөдөр Улаанбаатарт 14 хэм дулаан байна
Image
Шинэ Зеландад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо
Image
Монголын циркчид олон улсын тэмцээний алтан цомын эзэн хүртжээ
Image
Дэлхийн хамгийн сонин хэл тодорчээ
Image
С.ГАНБААТАРЫГ 1.4 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, 50 САЯ ВОНЫГ УЛСЫН ОРЛОГОД ШИЛЖҮҮЛЭВ
Image
СУГАНААС ЭВГҮЙ ҮНЭР ГАРВАЛ ЭЗЭНДЭЭ ХЭЛЖ ӨГДӨГ ТӨХӨӨРӨМЖ ГАРЧЭЭ
Image
Б.Чойжилсүрэн: Валютын ханш жаахан буурах байх
Image
НӨАТ-ын 2019 оны сүүлийн баримтыг бүртгүүлэхэд 15 хоног үлдлээ
Image
ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРЭМЖЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
Image
ХАВРЫН БҮРГЭДИЙН БАЯР ИРЭХ САРЫН 4-5-НД БОЛНО
Image
Жинхэнэ хайрыг татах арга.....
Image
Марк Цукербергийн охиндоо бичсэн захидал танд гүн бодол төрүүлэх болно
Image
Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг үл ойшоож болохгүйг АНУ-ын тагнуулын албанаас санууллаа
Image
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЧИЙРЭГЖҮҮЛЭЛТИЙН СУВИЛАЛ АЖИЛЛАЖ БАЙНА
Image
С.Амарсайхан: Аудитын газрын дүгнэлт тааруу байгаа нь мэргэжлийн ур чадвар сул, хариуцлагагүй байгааг харуулж байна
Image
Өнөөдөр 15 хэм дулаан
Image
Тусгай үүргийн онгоцоор ирэх “бусад” гэх ангилалд багтсан 120 хүн хэн бэ?
Image
МАНАЙ ЦАНАЧИД ОЛИМПИЙН ТОСГОНД БАЙРЛАЖ, БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ БАЙНА
Image
АНХААР: "АПУ" компанийн үйлдвэрлэдэг "Eden", "Болор", "Экс" нэртэй архийг хуурамчаар үйлдвэрлэжээ
Image
Д.Цогтбаатар: Элчин сайдаар томилоход англи хэлтэй юу үгүй юу гэдэг нь миний хувьд чухал биш
Image
Винотой халуун шоколад таныг дааруулахгүй
Image
ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ 1986
Image
ҮНЭГҮЙДСЭН НЭХИЙГ ҮНЭД ОРУУЛАГЧ ЗАЛУУС
Image
Цагаан замтай Цагаан сар айсуй
Image
АТГ яам, агентлагуудыг шалгасан дүнг хэлэлцүүлж эхэллээ
Image
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах ур чадварт суралцав
Image
"ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-80 ЖИЛ" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭШХ БОЛНО
Image
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүллээ
Image
Image

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙНА

Монгол улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газрын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийг есдүгээр сарын 16-наас 27-ны өдрийг хүртэл Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. 

Өнөөдөр Засгийн газрын нээлттэй өдөрлөг албан ёсоор эхэлж авто болон төмөр зам, орон сууцны хороолол, газрын тос боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, Төв цэвэрлэх байгууламж, Байгалийн түүхийн музей, цэнгэлдэх хүрээлэн зэрэг томоохон бүтээн байгуулалтын явцыг танилцуулж байна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлан хариуцсан чиглэлээрээ иргэдэд үйлчилж байна.

Өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, үр дүнгийн талаар товч танилцуулав.

2018 онд 7.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрсэн. Гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар болж, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа сэргэж, боловсруулах үйлдвэрлэлийн өсөлт сайжирч байгааг дурдав. Гол нь энэ өсөлтийг иргэддээ хүртээмжтэй хүргэхэд онцгой анхаарч байгааг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгнээс онцлох эшлэл:
-  Иргэдээ эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр ойрын таван жилийн дотор дотоодоос хангах боломжийг Засгийн газар бүрдүүлнэ.
-  2016 онд 251 мянган төгрөг байсан бүрэн тэтгэврийн доод хэмжээг 310 мянган төгрөгт хүргэн, төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар, бусад албан хаагчийн цалинг 10 орчим хувиар нэмэв.
-  Улсын хэмжээнд 2019 онд 21420 ор бүхий 48 сургууль, 13140 ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад оруулна. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролын хамралтын түвшинг 88.1 хувьд хүргэнэ.
-  Газрын тос боловсруулах үйлдвэр, шинэ нисэх буудал, Улаанбаатар-Шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам, Яармагийн гүүрийг ашиглалтад оруулж, Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, Сонсголон, Баянзүрхийн гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарц, Улаанбаатар-Дархан, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто зам, нүүрсний экспортын төмөр зам барих зэрэг ажил эрчимтэй өрнөж байна.
-  Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Төв номын сан, Үндэсний цэнгэлдэх хүрээлэн, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн цогцолборын барилгын санхүүжилтийг улсын төсөвт тусгасан.
-  Шударга ёс тогтоох, төрийн албанд хариуцлага, сахилга батыг сайжруулах, хууль бусаар байгалийн баялаг эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хариуцлага тооцох, баялгийн хуваарилалтыг оновчтой, нийтэд хүртээмжтэй болгоно.  
-  Татварын шинэчлэлийг хэрэгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, цалин, тэтгэврийг нэмж, иргэдийн амьжиргааг дэмжих бодлогыг тууштай үргэлжлүүлнэ.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын тасралтгүй, хэвийн ажиллах нөхцөлийг хангах, Иргэд, олон нийттэй харилцах төвийг өргөжүүлэх, Төрийн албаны хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд анхаарч байна. Цаашид хөгжлийн урт хугацааны бодлогыг тодорхой болгох зорилгоор “Алсын хараа - 2045” бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж эхэлсэн. Иргэнээ сонссон, иргэдийнхээ онцлогт нийцсэн, хэрэгжих боломжтой, дэлхийн чиг хандлагад дүйцэх бодлого гаргах цаг болсон” гэв.

Өнөөдөр Барилга, хот байгуулалтын яам салбарт хэрэгжиж буй томоохон төсөл болох "Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн төсөл", "Солонго-1", "Солонго-2", "Ногоон нуур-1008 айлын орон сууц" зэрэг төслүүдээ танилцуулж байна. 

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлж, шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Мөн БНСУ-ын Засгийн газраас Монгол улсад олгох нэн хөнгөлөлттэй 500 сая ам.долларын зээлээр “Төрийн орон сууцны корпораци” “Нийслэлийн орон сууцны корпораци”-уудын хэрэгжүүлэх “Солонго-1”, “Солонго-2”, “Баянголын ам” зэрэг нийт 8000 орчим айлын түрээсийн орон сууцны санг бүрдүүлэхээр 2019 оны 3 дугаар сард БНСУ-ын талтай санамж бичгийг байгуулаад байна. БНСУ төслийн ТЭЗҮ-г эцсийн байдлаар боловсруулж төслийн хөрөнгө оруулалтыг 2020 оноос эхлэн олгож эхлэхээр тохиролцоод байна.

Энэ сарын 27-ны өдрийг хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлаг хуваарийн дагуу ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх юм.

- 2019.9.17  Гадаад харилцааны яам - Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улс, үндэстний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх
- 2019.9.18  Эрүүл мэндийн яам - Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг үзлэг
- 2019.9.19  Хууль зүй, дотоод хэргийн яам - Цагдаагийн байгууллагад өгөх иргэдийн санал, хүсэлт, өргөдөл хүлээн авна. Иргэний болон хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, оюуны өмчийн эрхийн мэдүүлэг авах, гадаадын иргэний виз, зөвшөөрөл, цахим визний танилцуулга, зөвлөгөө 
- 2019.9.20  Байгаль орчин, аялал жуулчлалын яам - Тусгай зөвшөөрлүүдийн материал бүрдүүлэлт, сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх,  “Ногоон хэрэм” төслийн хүрээнд мод тарих зэрэг зөвлөгөө
- 2019.9.21  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам - Ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах, нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез, ортопедийн танилцуулга, захиалга авах
- 2019.9.22  Зам, тээврийн хөгжлийн яам - Төмөр зам, авто зам, агаарын тээврийн  салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авах
- 2019.9.23  Барилга, хот байгуулалтын яам - Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, газар өмчлөх, эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй эсэх лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэх,
- 2019.9.24  Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам - Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн үзэсгэлэн, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үнэгүй зөвлөгөө, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бусад сангаас олгодог зээлтэй холбоотой мэдээлэл, малын эмийн хэрэглээний хяналт, баталгаажуулалт, үзэсгэлэн худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах зөвлөгөө
- 2019.9.25  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын талаар мэдээлэл өгч танилцуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах
- 2019.9.26  Эрчим хүчний яам - Иргэдийн гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, цахилгаан, дулааны техникийн нөхцөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжээс өргөдлийг цахимаар хүлээн авах талаар зөвлөгөө өгөх, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, шинжлэх ухаан, инновацийн шинэ бүтээл, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа 
- 2019.9.27  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам - Их, дээд сургуульд суралцагчид тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээлэл, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хамрагдалт, ирц, үнэлгээ, гэрийн даалгавар зэргийг эцэг эхчүүд гар утаснаасаа шууд үзэх боломжтой системийг танилцуулах, гар утсанд суулгаж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.

 2019 оны 09 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд соёл, урлагийн байгууллагууд 18.00-19.30 цагт Д.Сүхбаатарын талбайд уран бүтээлээ толилуулна. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6