Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
COVID-19 халдвар хүндрэхэд таргалалт ихээр нөлөөлж байна гэж АНУ-ын судлаачид үзжээ
Image
Хүүхэд юу хүсдэг вэ?
Image
Жижиглэнгийн худалдаачид цементийг үйлдвэрээс авч зарахдаа үнийг нь хөөрөгдөж байна"
Image
Амиа алдсан хүүхдүүдийн хоёр нь ах дүүс байжээ
Image
Сонгинохайрхан дүүрэгт ДӨРВӨН МАШИН мөргөлдсөн ноцтой осол гарлаа
Image
"Улс төрийн чансаа тогтоох шалгаруулалт, санал асуулга явуулсан хувь хүнийг 20 сая, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно"
Image
Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
Image
Тэсэрч дэлбэрэх 230 гаруй галт хэрэгслийг аюулгүй болголоо
Image
Туйлын бүсэд амьдардаг Эскимочууд
Image
Тахалтай орнууд хөл хориогоо сулруулаад байх, манайх чангалаад байх аль нь зөв бэ
Image
Уок: нийт 570 оюутан эх орондоо ирлээ
Image
НАСА, SpaceX-ийн хамтарсан түүхэн нислэг цаг агаарын улмаас хойшлогдлоо
Image
Байгаль хамгаалах сангаас тусгай тоноглолын хоёр автомашин гардуулан өглөө
Image
Боловсролын байгууллагуудад хяналт, шалгалт явууллаа
Image
Цар тахлын үед зай барих бүтээлч шийдлүүд
Image
Хуульч Ж.Эрхэмбаатар хандивын аянаа эхлүүлэв
Image
Хонг Конгийн өөртөө засах статус үгүй болсныг Трампын засаг захиргаа зарлав
Image
Ө.Энхтүвшин: Казахстан руу 6 дугаар сарын эхний хагаст тусгай нислэг үйлдэж иргэдээ авах төлөвлөгөөтэй байна
Image
ОХУ-аас өчигдөр ирсэн 230 оюутан, иргэдийг Улаанбаатар хүртэл галт тэргээр тээвэрлэх ажил явагдаж байна
Image
Малчдын дансанд ноолуурын урамшуулал шилжин орлоо
Image
Дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших журмыг шинэчлэв
Image
Нэр төрөө хамгаалахын тулд 14 настай охиныхоо амийг хөнөөсөн эцгийн хэрэг Ираны нийгмийг доргиож байна
Image
ҮЙЛ ЯВДАЛ: ШӨХТГ-аас УИХ-ын сонгуулийн явцад хяналт тавих талаар мэдээлнэ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон 29 шүүгчийг үнэнчээр ажиллахыг онцгойлон захив
Image
"Барилгын шороог авсан хэсэгт үүссэн хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан"
Image
Тогтоол усанд 8-12 насны 4 хүүхэд унаж нас баржээ
Image
Дэлхийн 4-р дайн…
Image
"Сонгуулийн Ерөнхий Хороо" иргэдийг юунд турхирна вэ!
Image
Улс орнууд хөл хорионы дэглэмээ цуцалж эхэлснээр алтны үнэ буурав
Image
Богд ууланд нэмж хоёр согоо нутагшуулав
Image
Агаарын бохирдол хамгийн ихтэй 12 хот хөл хорионы өмнө ба дараа...
Image
Туркийн агаарын тээврийн компаниуд шинэ журам нэвтрүүлжээ
Image
Сонгогчдын санал авах байрны ариутгал болон хамгаалах хэрэгсэлд 2.4 тэрбум төгрөг зарцуулна
Image
Азийн “анхны” виртуаль модель амара-тай танилцлаа
Image
Шенгений бүсийн орнуудад зорчих хязгаарлалтыг сунгав
Image
Сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулна
Image
Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахимаар авдаг болно
Image
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна
Image
COVID-19-ийн вакцины туршилтад орсон 8 хүний цусанд өвчлөөд эдгэрсэн хүмүүсийнхээс илүү их эсрэг биет үүсжээ
Image
Хонг Конгийн парламентын байрыг цагдаа нар хамгаалалтад аваад байна
Image
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ цалин болон ахмадуудынхаа тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа
Image
Японы сургуулиуд халдвараас сэргийлэхийн тулд хичээлийн танхимыг өөрчилжээ
Image
“Улаанбаатар травел экспо-2020” үзэсгэлэн цахимаар зохион байгуулагдана
Image
Зохиолч Ж. Роулинг шинэ номоо үнэгүй унших боломжтойгоор гаргажээ
Image
Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна
Image
Таныг ямар ч үед эрхэмсэг харагдуулах нүүр будалтын төрлүүд
Image
"Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэнг тавдугаар сарын 29-31-ний хооронд зохион байгуулахаар боллоо
Image
Өнөөдөр батлагдсан долоон шинэ тохиолдол нь ОХУ-ын оюутнууд
Image
Дэлхийн хөгжлийг монголд түүчээлсэн зүтгэл
Image
А.Амбасэлмаа: Нэг өвчтөний эмчилгээний дундаж хугацаа 30 хоног байна
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Нийслэлд шинээр 122 га талбайд ногоон байгууламж байгуулна
Image
Засгийн газрын хуралдаанаар автобензиний татварын талаар хэлэлцэнэ
Image
Л.Сөрөлт: Одоо бодохоор гэмшиж үхмээр санагддаг юм
Image
БАГШ НАР СУРАГЧДЫН ИРЦИЙГ ГАР УТАС ДЭЭРЭЭ БҮРТГЭНЭ
Image
Эхнэрээ үнсдэг эрчүүд баяждаг
Image
Бүх нутгийн цаг агаар
Image
Трампын тангараг: Даашинз зарагдаж дууссан
Image
АВСТРАЛИЙН КОМПАНИУДЫН АШИГ ӨСЧЭЭ
Image
Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн олголтыг зогсоохгүй, “Түр журам”-аар зохицуулна
Image
Комик анимейшний уралдааны ялагчид тодорлоо
Image
НӨӨЦИЙН МАХ БОРЛУУЛЖ БУЙ ДЭЛГҮҮРҮҮДИЙН ЖАГСААЛТ
Image
"ХУРМАСТ ТЭНГЭР" ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БОЛНО
Image
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийнхөн 1450 ширхэг амны хаалт оёжээ
Image
Хүрээлэнд болсон явдал (18+)
Image
Олон нийтийн сүлжээг донсолгож буй 75 настай эмээ
Image
ЭХИЙН ХАЙР ЗАХИДЛЫН УРАЛДААНЫ ТЭРГҮҮН БАЙРЫН "ЗАХИДАЛ"
Image
Сараагийн “Аргагүй амраг” 20 жилийн дараа..
Image
НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ СОЛИЛЦОВ
Image
Долоо хоногт 4-6 кг хасах байцаатай шөлний дэглэм
Image
ПРОКУРОРЫН ГОМДЛЫГ ШҮҮХ ДАХИН ХЭЛЭЛЦЭЭД С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ 30 ХОНОГ ХОРИХООР БОЛЛОО
Image
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Сумьяагийн эмээ, өвөө 2 очир эрдэнийн хуримаа хийжээ
Image
Улсын хэмжээнд 29.767 тонн үр тариа хураан аваад байна
Image
Пёнчаны олимпийн үеэр тамирчдад 110 мянган ширхэг бэлгэвч тараана
Image
Хугацаа нь дууссан барааны дэлгүүр нээгдэв
Image
ХАВРЫН ЧУУЛГАНЫГ ЭНЭ САРЫН 29-НД ХААНА
Image
Нуугдаж унших онигоо +18
Image
БЕНТУ ӨМНӨД СОЛОНГОСЫН ХӨЛ БӨМБӨГИЙН ШИГШЭЭГ ДАСГАЛЖУУЛНА
Image
Банш Батаа Баянхошууны бааранд яасан байх нь уу?
Image
Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
Image
УСНЫ САВ ГАЗРЫН ЗАХИРГААДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ
Image
Image

ИРЭХ ЖИЛ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМЭХЭД 150 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЗАРЦУУЛНА

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан.

    Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 55 төсвийн ерөнхийлөн захирагч, 4782 төсвийн байгууллага, төрийн сан, Засгийн газрын 23 тусгай сан, 539 төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 156  төсөл, хөтөлбөр, 884 хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сан болон бусад зардлын тайлан, нийт 6439 санхүүгийн тайланг хамруулсан. Улсын Их Хурал, Засгийн газраас төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга хариуцлагыг сайжруулах, төсвийн зарлагын үр ашгийг дээшлүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулах зорилтоо хэрэгжүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцэл 27.9 тэрбум төгрөгөөр ашигтай гарснаараа өмнөх жилүүдээс онцлогтой гэдгийг тодотгож байлаа.   

Мөн Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлого, тэнцэл УИХ-аас баталсан төсвийн хүрээний мэдэгдлийн шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн хэмжээ 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, батлагдсан төлөвлөгөөнөөс 26.6 хувиар буюу 2 их наяд 136.6 тэрбум төгрөгөөр давж биелжээ. Тухайлбал, уул уурхайн голлох эрдэс бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ болон экспортын биет хэмжээ нэмэгдэж, татвар төлөгч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого өсөж, нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, НӨАТ-ын орлого тус тус давж биелсэн нь голлон нөлөөлсөн. 

 Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн хэмжээ 9 их наяд 317.2 тэрбум төгрөг болж,  батлагдсан төлөвлөгөөнөөс 7.2 хувиар буюу 717.8 тэрбум төгрөгөөр дутуу гүйцэтгэлтэй байна. Энэ нь урсгал зарлагыг 337.7 тэрбум, хөрөнгийн зардлыг 378.1 тэрбум, эргэж төлөгдөх цэвэр зээлийн зардлыг 2.1 тэрбум төгрөгөөр тус тус дутуу зарцуулсантай холбоотой гэж байлаа.  Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 630.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан  гэдгийг  Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцлов. 

Түүнчлэн тэрбээр, 2018 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 22 Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад 2 их наяд 159.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 749 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 683.3 тэрбум, концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжсэн 5 төслийн эргэн төлөлтөд 82.9 тэрбум, нийт 766.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад төсөл, арга хэмжээний тоо 2 дахин, санхүүжих дүн 81.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулиар заавал зураг, төсөвтэй байх шаардлагатай нийт 423 төсөл, арга хэмжээнээс 341 төсөл, арга хэмжээ нь батлагдсан зураг төсөвгүй буюу төсөвлөлтийн шаардлага хангаагүй, 58 төсөл, арга хэмжээ нь дутуу хэрэгжсэн, 71 төсөл, арга хэмжээ нь хэрэгжээгүйгээс 2018 онд олгохоор батлагдсан санхүүжилтийн 13.9 хувь буюу 106.8 тэрбум төгрөгийг зарцуулаагүй байна гэж байлаа. 

Төрийн аудитаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан материаллаг хэмжээний алдаатай илэрхийлэгдээгүй гэсэн үндэслэлтэй баталгаа олж авахын тулд санхүүгийн нэгтгэсэн тайланг бэлтгэхэд баримталсан бодлого, зарчмыг үнэлж, санхүүгийн тайлангийн батламж мэдэгдлийг үндсэн шалгуур болгон аудит хийж, дүгнэлт гаргаж баталгаажууллаа.

Улсын төсвийн 33 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 26, Хязгаарлалттай 4 дүгнэлтийг тус тус өгч, 3 Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд итгэл үзүүлсэн. Мөн орон нутгийн төсвийн 22 ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар Зөрчилгүй 19, Хязгаарлалттай 3 дүгнэлт өгсөн болно.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар хэрэгжүүлсэн горим, сорилын үр дүнд санхүүгийн тайлагналын батламж мэдэгдлүүдтэй зөрчилдсөн материаллаг хэмжээний алдаа, зөрчилтэй дараах асуудлууд илэрсэн нь Аудитын Дээд байгууллагуудын болон Аудитын Олон улсын стандарт, “Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 13.5-д заасны дагуу “Хязгаарлалттай” дүгнэлт өгөх үндэслэл боллоо. 

Үүнд: -Эргэн төлөгдөх хугацаа хэтэрсэн, зээл ашиглагч байгууллагын санхүүгийн тайланд бүртгэлгүй нийт 1,006.7 тэрбум төгрөгийн авлагын үлдэгдэлтэй;

 -Татан буугдсан Капитал банканд төсвийн байгууллагуудын харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл 245.4 тэрбум, дамжуулан зээлийн 5.1 тэрбум, нийт 250.5 тэрбум төгрөг оршин байхгүй, эргэн төлөгдөх эсэх нь эрсдэлтэй;

 -Засгийн газрын тусгай сангийн холбогдох журмын шалгуур хангаагүй, төсөл арга хэмжээг санхүүжүүлж зээл олгосон, зээлийн эргэн төлөлт хангалтгүй, хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зэрэг зөрчлүүд нь санхүүгийн тайлангийн Оршин байх, Эрх ба үүрэг, Үнэн зөв байх гэсэн батламж мэдэгдлийг хангахгүй байна. Аудитаар Улсын Их Хуралд нийт зургаан асуудлыг толилуулж, Монгол Улсын Ерөнхий сайдад 12, Сангийн сайдад 17, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт долоо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад хоёр зөвлөмжийг тус тус өгсөн гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдсан. 

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын  гишүүд асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Монгол Улсын төсөв анх удаагаа ашигтай гарч, санхүүгийн сахилга бат дээшилж, 2018 онд эдийн засаг сүүлийн 4 жилийн хугацаанд 6,9 хувийн өсч, инфляци ч зорилтот түвшинд хүрч, ажилгүйдлийн түвшин буурч, экспорт нэмэгдсэн нааштай үр дүнд хүрснийг сайшааж байлаа.

Нөгөөтэйгүүр, эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд бодитойгоор хүртээх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой байлгах талаар Засгийн газраас баримталж байгаа бодлогыг тодруулахын зэрэгцээ тэтгэврийн зээлийн хүүгийн хэмжээг бууруулах, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх эсэхийг илүүтэй лавлаж байлаа. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Энэ УИХ Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргаж, төсвийн сахилга батыг бий болгож, эдийн засгаа тогтворжуулсан гавьяатай гэж боддог. УИХ-аас төсвийн тодотгол хийхгүй гэсэн байр суурийг хоёр жил барьсны хүчинд эдийн засгаа босгож чадсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувьд хүрээд байсан өрөө бид буулгасан. Валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсныг 3.8 тэрбум ам.долларт хүргэж өсгөсөн гэж байлаа. Мөн тэрбээр, валютын нөөцөө өсгөж, дотоодын өрийн хэмжээг бууруулснаар  үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш тогтвортой байх нөхцлүүдийг бүрдүүлж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийг тогтвортой байлгахын тулд дунд, урт хугацааны бодлого шаардагдана гэхийн зэрэгцээ Засгийн газраас өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байгаагаа хариултдаа онцолсон.  

 Тэтгэврийн зээл зургаан сар хүртэл,  хоёроос дээш жилийнх гэсэн хоёр шугамтай байдаг. Засгийн газраас тэтгэврийн зээлийн жилийн хүүг бууруулах талаар шат дараатай арга хэмжээ авч байна. 6 сар хүртлэх тэтгэврийн зээлийн жилийн хүү 15 байсныг 12 хувь болгож бууруулсан бөгөөд ирэх жилээс хугацааг нь сунгаж 1 хүртлэх жилийн хугацаатай тэтгэврийн зээлийн жилийн хүүг 10 хувь болгоно. Харин хоёроос дээш жилийн тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь байсныг 15.6 хувь хүртэл бууруулахаар тохирсон бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн жилийн 13 хувь болгохоор арилжааны банкуудтай тохироод байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хариулав. Мөн тэрбээр, 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлээгүй. Эдийн засгийн боломж нөхцөл тааруу, Засгийн газар ОУВС-тай хамтарч санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэдий ч төрийн албан хаагчдын цалинг инфляцийн төвшинтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг барьж байна. Түүнчлэн ажлын байрны нөхцөлд хийсэн үнэлгээг үндэслэж, хариуцлага, ур чадвараас  хамаарч зарим албан тушаалын ангилал, зэрэглэлийг өөрчлөх арга хэмжээ авч байна. Ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс төрийн үйлчилгээний албан тушаалтнуудад удаан жилийн нэмэгдэл олгохоор болсон. Ирэх жил төрийн албан хаагчдын цалингийн эх үүсвэрийг 150 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгааг хариултдаа онцолсон.

    Ингээд  Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6