Эхлэл        Байгаль орчин        Боловсрол        Гэмт хэрэг        Гэр бүл        Нийслэл        Орон нутаг        Хөдөө аж ахуй         Хууль, эрхзүй        Шашин        Эрүүл мэнд
Image
“Хоргын Ногоон Гудамж” мод тарих аян өрнүүлжээ
Image
COVID-19 цар тахлын үед наадмыг тэмдэглэхгүй, зардлаа хэмнэе гэвэл Та дэмжих үү? санал асуулгын дүн
Image
Жош Дан болон Дебби Райан нар нууцаар хуримлажээ
Image
Энэ онд багтаан бүртгэлтэй таксины тоог нэмнэ
Image
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүхэн байна
Image
Эрчүүдэд: Төгс хувцасны шүүгээг бүрдүүлэх 10 загвар
Image
Нэг хот-нэг стандарт болзолт уралдаанд түрүүлсэн хэсгийн ахлагч нарт шагнал гардууллаа
Image
Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр
Image
Цэргийн төв эмнэлэгт зөөврийн хүчил төрөгчийн аппарат хандивлалаа
Image
Бүх аймгийн Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын газар автомашинтай боллоо
Image
Европын Холбооноос Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
Image
"Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд давхар эрсдэл дагуулан иргэдээ Энэтхэгээс авчирсанд баяртай байна"
Image
Хүүхдийн баяраар хүүхдээ дагуулж айл хэсэхгүй, хийжүүлсэн ундаа, чихэр, чипс өгөхгүй байхыг зөвлөв
Image
Найман удаагийн нислэгээр 2000 иргэнээ татан авна
Image
Нойтон цас орж, говь, талын нутгаар сэрүүсч, салхи шуургатай байна
Image
Ө.Энхтүвшин: Галын шугамд ажиллаж байгаа албан хаагчиддаа 6-р сарын 15 гэхэд орон сууцны түлхүүрийг нь өгмөөр байна
Image
Монголын хачигт энцефалитын талаар “TBE book” ном хэвлэгдлээ
Image
Өнгөрсөн, одоо, ирээдүй: График дизайн
Image
Наран шарлагын газар байгуулахыг дэмжсэн бичгийг гуйвуулсан
Image
Ай Вэйвэй зурагтай маскаар хандив босгож байна
Image
Сонгуулийн сурталчилгааны үед уулзалтыг 2 цагаас хэтрүүлэхгүй, хоорондоо 1.5 метрийн зайтай байна
Image
Европын холбоо Монголд 50.8 сая еврогийн дэмжлэг үзүүлнэ
Image
Зургаадугаар сард тусгай нислэгээр ирэх иргэд сонгуульд оролцох боломжгүй
Image
Э.Мөнхсайхан: Ардчилсан нийгмийн амин сүнс нь бие даасан үзэл бодолтой иргэд юм
Image
О.Дашпагма: Уушгины хатгалгааны эсрэг вакцинаар 0-1 насны хүүхдийг дархлаажуулж байна
Image
Миннеаполис хотын дарга ажлаа хийхгүй бол Трамп цэрэг илгээнэ гэлээ
Image
Энэтхэгээс ирсэн иргэд: Эх орондоо ирсэндээ туйлын баяртай байна
Image
МХЕГ: Өвчлөл бүртгэгдсэн улсаас цахимаар бараа худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Image
Залхуу хүнд зориулсан зурагт хөтөч: Ажлын бүтээмж нэмэх 7 дадал
Image
Асаргаа шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тасаг байгуулагдлаа
Image
Хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч, сувилагчийг чадавхжуулж байна
Image
Хонгконг: Баривчлагдсан хүмүүсийн 100 орчим нь хүүхдүүд байна
Image
БНСУ-ын банк бодлогын хүүгээ түүхэн доод түвшин буюу 0.5 хувь болгон буурууллаа
Image
Ж.Амгалан: Тусгаарлах байрнаас гараад 14 хоног гэртээ байх ёстой иргэд бааранд орсон тохиолдол гарлаа
Image
Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн гэдгээ "Fitch" агентлаг мэдээлсэн
Image
COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо
Image
Ногоон зээлийн шалгуурыг бууруулъя
Image
Увс аймгийн Өмнөговь сум "Баруун бүсийн шилдэг сум"-аар шалгарлаа
Image
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ
Image
Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр болон шилжин томилогдсон шүүгчдэд шүүгчийн үнэмлэх гардууллаа
Image
Ч.Хишигчулуун: Марзан Шарав ар хүрээ хийдэд шавилдаг байхдаа торгоны замаар өнгөрсөн жуулчдын хөргийг зурдаг байсан
Image
Instagram дээр заавал дагах 7 тейстмейкер
Image
Бразил улс хүн амынхаа 0.4 хувийг “covid-19" илрүүлэх оношилгоонд хамруулаад байна
Image
Хар арьст залуу цагдаад өвдөглүүлж нас барсны дараа АНУ-д эсэргүүцлийн жагсаал өрнөлөө
Image
Ирэх долоо хоногт ХОЁР ӨДӨР бүх нийтээр амарна
Image
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр тохиож байна
Image
Өмнөд Солонгосын онлайн худалдааны агуулахад дэгдсэн коронавирусийн тархалт хяналтаас гарч болзошгүй байна
Image
Дөрөвдүгээр сард 710 иргэнд ипотекийн зээл олгожээ
Image
Билгийн тооллын 7 2020 оны 5 сарын 29
Image
Дональд Трамп сошиал медиа компаниудын хяналтыг чангатгахыг үүрэг болгосон захирамж гаргалаа
Image
Д.Дагвадорж: Эх оронч миний шүтээний сүнс амирлах болтугай!
Image
“Эх орноосоо урвасан” гэх хэргийн цаана…
Image
Иргэн бүрт хүрэх томоохон худалдааны төв нээлтээ хийнэ
Image
"Сити Их сургууль-Сошиал Солиорол"-ийг авьяас гэж андуурав
Image
Солонгос улсад ажиллаж байгаа эмэгтэй эрчүүддээ хандаж хэлсэн үг
Image
С.Гантогоо "Тарагтай боов"-ийг чимнэ
Image
МАХН-ын дарга СЕХ-нд бичиг баримтаа хүргэлээ
Image
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
Image
Хуулийн байгууллагууд иргэдэд үйлчилж байна
Image
Н.Цэлмүүн "Улаанбаатар Марафон 2018"-д хүч үзнэ.
Image
“МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА
Image
Хосуудын туршиж үзэх 64 байрлал
Image
ӨНӨӨДӨР “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА
Image
“ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
Image
Өнөөдөр гахай өдөр
Image
Жүжигчин Ариукаагийн нөхөр шүүгч Наранзунг доромжлов
Image
Гэртээ хүнсний сода хэрэглээд, 10 насаар хурдан залуужаарай! Яг энэ заавраар нь хийгээрэй!
Image
Хөрсний бохирдол нь гэр хорооллын 200 000 нүхэн жорлонгоос зонхилж үүсчээ
Image
ЕС-ын айлчлал үргэлжилж байна
Image
18 настай модель бүсгүй дөнгөж танилцсан эмчтэй секс хийсний дараа нас баржээ
Image
Орхон аймаг өрсөлдөх чадвараараа тэргүүллээ
Image
“Фэйсбүүк” 3000 хүнийг хөлсөөр ажиллуулж байна
Image
Тэргүүн хатагтайн эрэлд
Image
Номоор амьсгалсан өдрүүд эхэллээ
Image
Д.Цогтбаатар: Хэт үндсэрхэг, туйлширсан үзлийг хамгийн сайн барих үзэл бол зүүн төвийн үзэл баримтлал
Image
Усыг хэзээ уухыг, хэдий хэмжээгээр уухыг хүний бие организм өөрөө мэддэг
Image
Элгэнд юу сайн болон элэг юунд дуртай вэ ? Хадгалаад аваарай
Image
Хятадууд Саран дээр амьдрахаар бэлтгэж байна
Image
Манай улсын нутгаар түүхий нефть тээвэрлэж эхэллээ
Image
БАЯНХОНГОРТ ОХУ-ЫН СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВИЙН САЛБАРЫГ БАЙГУУЛЛАА
Image
Х.Баделханыг Барилга, хот байгуулалтын сайдаар томиллоо
Image
БУЯНТ ГОЛ ДАГУУ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХАМТАРСАН ШАЛГАЛТ ХИЙВ
Image
СҮР ДУУЛИАНТАЙ ХАЙРЫН РОМАНС ҮҮСГЭСЭН Ч УДАЛГҮЙ САЛСАН ХОСУУД
Image
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР ЯПОН УЛСАД АЙЛЧИЛНА
Image
Саран дээр газардах уралдаанд 5 баг тунаж үлдлээ
Image
Үрэвсэл, мөөгөнцрийг нэг мөр дарж авах “гэрийн жорууд”
Image
Тайхарын талд Монгол сарлагийг алдаршуулна
Image
Онгоц осолдож, 13 хүн амиа алджээ
Image
Балчир охин багшаа шоолоод хурлаар оржээ
Image
ТЭМЭЭГЭЭР АЯЛАГЧ Н.БАЙГАЛЬМАА БУЛГАНЫ ЯРАНТ БООМТ ДЭЭР ИРЖЭЭ
Image
Монгол Улс илтгэлээ танилцууллаа
Image
Н.Цэнд-Аюуш:Үзэгчдийн Сэтгэлд Хүрсэн Ойрхон Дүр Бүтээхсэн Гэж Боддог
Image
ӨСВӨРИЙН САГСАНБӨМБӨГЧИД ТЯНЬЖИНД БЭЛТГЭЛ ХИЙЖЭЭ
Image
УИХ-ЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР “ГЭР БҮЛ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЬЕ” ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
Image
Цаг агаарын байдал санал хураалтад нөлөөлж болзошгүй гэв
Image
Трамп: Умард Солонгосын асуудлыг Хятадтай, Хятадгүй шийдвэрлэх болно
Image
БАЯН-ӨЛГИЙД "МАЙДАР ЭРГЭХ" ЁСЛОЛ АНХ УДААГАА БОЛНО
Image
ЭНЭ ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН БАМБАЙ НЬ АЛТ
Image
Зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт дөрвөн хувиар өсчээ
Image
ХЭРХЭН ИХ МӨНГИЙГ ӨӨРТӨӨ ТАТАХ ВЭ…
Image
ТАРВАГАН ТАХЛААС СЭРГИЙЛЖ 24 ЦАГААР ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХ ХӨЛСӨӨ ТӨЛӨӨГҮЙ 35 ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ
Image
Ёорг Ван Дайлэ: Монгол амар амгалан, эрх чөлөөний далавч бүтээлийн минь 10 дахь улс нь
Image
УУЛ УУРХАЙН САЙД АСНЫ ОХИН БАЯЧУУДЫН ХҮҮХДҮҮДИЙН ХАР ТАМХИ, ХҮЧИНГИЙН ХЭРГИЙГ ИЛЧИЛЛЭЭ
Image
ИНСТАГРАМЫН ОД БОЛЖ БУЙ 10 ЦАРАЙЛАГ БҮСГҮЙ
Image
Нийслэлд шинээр 122 га талбайд ногоон байгууламж байгуулна
Image
МАН-ЫН ТУЛГА ТОЙРСОН ХЭРҮҮЛ
Image
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛҮҮДЭД ОРСОН ӨӨРЧЛӨЛТ
Image
АЧАА ТЭЭВРИЙН АВТОМАШИНУУДАД ХЯНАЛТ ХИЙЖ БАЙНА
Image
Будапешт-2017: Медалиа ихэрлүүлсэн ГАВЬЯАТУУД
Image
Image

Л.ЭЛДЭВ-ОЧИР: МАНАЙ НАМЫН ХЭДЭН НӨХӨД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч, Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр батална гэсэн мэдээлэл байна. Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар тодорхой ярилцав уу. Хувь гишүүний хувьд та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхтэй холбоотойгоор МАН-ын бүлэг нэг удаа хуралдсан. Тодорхой шийдэлд хүрээгүй. Гишүүдийн хувьд хоригийг хүлээж авахгүй гэсэн саналтай нь олон байна. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн анхны хэлэлцүүлэг эхлэх үеэс л байр сууриа хатуу илэрхийлсэн.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийвэл заавал Ард түмний санал асуулгаар батлахгүй бол болохгүй гэсэн байр суурьтаа хатуу зогсож байгаа. Сүүлийн үед манай бүлгийн зарим нөхөд Ерөнхийлөгчтэй үгсэн зөвшилцөх, хуйвалдах маягаар хоригийг хүлээж авах шинжтэй нөхцөл байдал бий боллоо. Гишүүдийн санал зөрүүтэй байгаа учраас бүлгийн хурлаар хэлэлцэж, олонхын саналын дагуу асуудлыг шийдвэрлэх нь зөв.

Ингэхгүй бол манай намын хэдэн нөхөд АН-ын зөвлөлийнхөнтэй хуйвалдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах магадлал бий. Хуйвалдаан гараад байгаа учраас зориуд ингэж хэлээд байгаа юм шүү. Энэ асуудлыг олонхын шийдвэрээ дагаж, чуулганы хуралдаанаар шийдвэрлэсэн нь зөв.

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал ямар нөхцөл байдал үүсэх вэ. Зарим гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ гэнэ. Зарим нь Ерөнхийлөгч төсөлд бүхэлд нь хориг тавьсан учраас буцааж задална гэж байна?

-Төслийг задалбал хэзээ ч цэгцэлж чадахгүй. Хэрвээ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал, УИХ-ын чуулганаар гуравдугаар хэлэлцүүлгийг хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүснэ. Нөгөө талаар Ард нийтийн санал асуулгыг ирэх онд УИХ-ын ээлжит сонгуультай хамт явуулъя гэсэн санал ч байна. Энэ тухай одоо ярьж байгаа. Маргааш (өнөөдөр) бүлгийн хурлаар хэлэлцэнэ.

Бүлгийн хурал олонхын шийдвэрээ дагана. Олонхын шийдвэрийг сөрсөн, хуйвалдаан зохион байгуулж буй нөхдүүдэд намаас хариуцлага тооцох асуудлыг ярих нь зөв байх. Ингэхгүй бол бүлгээрээ санал нэгдсэн асуудлыг чуулганы хуралдаанаар унагаадаг жишиг тогтчихоод байна. Гишүүдээ цэгцэлж базахгүй бол болохгүй байна. Би энэ саналаа ч бүлгийн хурлын үеэр хэлнэ.

-МАН-ын гишүүд Ерөнхийлөгчтэй хуйвалдаж байна гэлээ. УИХ-ыг тараах санаачилгыг 40 гаруй гишүүн дэмжсэн гэсэн мэдээлэл бий. Энэ асуудалд бас танай бүлгийн гишүүд Ерөнхийлөгчтэй хуйвалдсан юм уу. Хүмүүсийн санаа бодол ямар байгааг тандав уу?

-Ерөнхийлөгч УИХ-ыг тараана гэж хоёр, гурван удаа мэдэгдэл хийсэн. Цаашдаа энэ УИХ үйл ажиллагаа явуулахад чадамж талаасаа хэцүү болж байна л даа.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс өөрсдийнхөө оруулсан саналуудыг дэмжүүлэх гэж янз бүрээр үзлээ. Хэрвээ тэдний оруулсан саналыг дэмжихгүй бол дараагийн улс төр хатуу шүү гэдэг анхааруулга өгөөд байгаа юм. Энэ үүднээс намрын чуулган маш хүнд нөхцөлд хуралдана.

-ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар барьцаалсан гэж хэлээд байна уу?

-Хууль хяналтын байгууллагуудаас зохион байгуулалттайгаар гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдах байх. Үүгээр далимдуулж сөрөг хүчин болон Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг тараах асуудлыг давтан гаргах байх. УИХ-ыг тараах эрх нь өөрт нь байдаг. Энэ үүднээс цаг хугацаа хүндрэхээс өмнө тарчихвал яасан юм бэ гэсэн байдлаар гишүүд санал солилцсон.

Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр 40 орчим гишүүн гарын үсэг зурсан гэсэн. Шинэ УИХ-ыг бүрдүүлэхгүй бол одоогийн УИХ-ын чадамж нь хүнд байна гэсэн. УИХ-ын дарга нь хүртэл тарсан ч болно гэсэн байдлаар мэдэгдэл гаргачихсан. Тиймээс тарвал яасан юм бэ гэдэг байдлаар гарын үсэг цуглуулж үзлээ.

Харин энэ санал яагаад ч гишүүдийн гуравны хоёрын босгыг давахгүй юм байна. Тиймээс бүлгийн хурлын үеэр энэ асуудлыг дахин ярихгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгэхээр МАН-ын гишүүдийн санаачилгаар УИХ тарна гэдэг асуудал ингээд хаагдаж байгаа юм. Оны өмнө ба он гараад УИХ тар гэдэг шахалт их ирнэ. Үүнийг хэрхэн даван туулах нь намын гишүүдийн эв нэгдэл, нягтралаас хамаарах юм.

-АН-ынхан тойргууддаа ажиллаж чадаагүй учраас одоо сонгууль явуулбал МАН-д ашигтай гэж байсан. Таны хувьд ямар бодолттой байсан бэ?

-Хэрвээ ээлжит бус сонгууль явуулбал, ямар нөхцөл байдал үүсэх вэ. Улс орны эрх ашиг талаасаа ямар шийдвэр гаргах нь зөв бэ гэдгээ бодож үзэх ёстой. Ээлжит бус сонгууль нь улс орны эрх ашигт тийм ч тааламжтай гэж харагдаагүй.

Үүнийг далимдуулж засаглалын хэлбэрийг ард нийтийн санал асуулгаар асууна гэнэ. Ерөнхийлөгч ард түмнийг турхирч улс оронд эмх замбараагүй байдал үүсгэж, засаглалын хэлбэрийг өөрчлөх магадлал өндөр байна. Тиймээс энэ нь улс орны эрх ашгийн хувьд таарамжгүй зүйл. Харин намуудын хувьд нэр дэвшигчдийн сурталчилгаа хуулийн хугацаатай учраас аль талд нь илүү ашигтай гэсэн зүйл байхгүй. Ээлжит бус сонгууль явуулбал нийгэмд тогтворгүй байдал үүсэх аюул байгаа учраас больсон.

-Та Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг биз дээ?

-Би Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэггүй.

Гэхдээ байнга боддог юм. Ер нь хоёр хөрш нэг хүний засаглалтай болчихлоо. Тэгэхээр Монголд Ерөнхийлөгчийн засаглал ямар вэ гэдгийг байнга боддог. Сайн Ерөнхийлөгчийн ачаар хөгжсөн улс орнууд бий. Эсрэгээрээ муу Ерөнхийлөгч улс орноо самарсан жишээ ч бий. Үүнийг бид сайн бодох ёстой. Засаглалын хэлбэрийг хэзээ ч бодлоосоо салгаж болохгүй. Аль алийг нь эргэцүүлэн бодох нь чухал.

-Ирэх оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гэсэн мэдээлэл бий. Та холимог тогтолцоог дэмжиж байгаа юу?

-Одоо мөрдөж байгаа Үндсэн хуулиар мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахыг баталгаажуулсан байдаг. Манайхан хуулийг гуйвуулж, дураараа янз бүр болгож үзсэн. Пропорциональ тогтолцоог хуульд тусгахаар үзсэн ч Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон.

Одоо мөрдөж байгаа хуулиар ч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ч мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах зохицуулалттай байгаа. Мажоритар бол Монгол Улсын хөрсөн дээр буусан хамгийн зөв тогтолцоо. Холимог болгож хэзээ ч болохгүй. Улс төрийн намын удирдлагууд, хоёр том намын олон жил дарга хийсэн хүмүүс ард түмнээс санал авахгүйгээр УИХ-д суух замаа нээх гээд л ард түмний толгойг угаагаад байгаа юм.

Жижиг мажоритарыг жалга довны үзэл гаргадаг, төсвийг үрэн таран хийдэг гэж шүүмжилдэг. Энэ бол зүгээр л шалтаг, шалтгаан бол биш. Ер нь Монгол Улс бүрэн бүтэн байхын тулд яг одоогийн засаг захиргааны зохион байгуулалтаараа, 330 сум зайлшгүй байх ёстой. Ингэж байж төрийн бодлого тэнд хүрнэ.

Төрийн бодлогыг тухайн сум, багаас сонгогдсон гишүүнээр дамжуулан хүргэх хэрэгтэй. Сум, багт төрийн бодлого хүрч, хөгжүүлэхгүй юм бол иргэд нь хөгжилтэй бүс рүү шилжиж, нутаг нь эзгүйрнэ. Эзгүйрсэн нутгийг хэн нэгэн түрэмгийлэхэд амархан болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоохоор тусгаагүй бил үү?

-Энэ заалтыг оруулж ирсэн. Одоо мөрдөж байгаа хуулиар сонгууль явуулах журмыг хуулиар тогтооно гэж байгаа. Харин гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөлд сонгууль явуулах журам, тогтолцоог хуулиар тогтооно гэж оруулсан байсан.

Бид анхнаасаа тогтолцоо гэдэг үгийг оруулахгүй гэж ярьж, хэлэлцүүлгийн явцад хасуулсан. Ерөнхийдөө тогтолцоо гэсэн үг орсон бол эрх баригч нам бүр сонгууль болохоос нэг жилийн өмнө тогтолцоог өөрчилж, эмх замбараагаа алдана. Тиймээс тогтолцоо гэдэг үгийг нь хассан юм. Холимог тогтолцоог хуульд тусгуулах үүднээс “76 гишүүний тойргийг баталгаажуулж өгье” гэж хүүхэд хуурч байгаа юм шиг зүйл ярьж байна лээ.

Үлдсэнийг нь жагсаалтаар сонгож, 108 гишүүнтэй болно гэж байгаа юм. Ийм уваагүй, заваан зүйл хийдэг нөхдүүд их бий. Ялангуяа АН-д байна. Манай намд ч бий. Олон жил улс төрд явсан, одоо сонгогдохгүй гишүүд жагсаалтаар УИХ-д сууна гэсэн бодолтой байна. Ийм байж огт болохгүй. Тиймээс сонгуулийн тогтолцоог цаашид дахиж яриад ч хэрэггүй.

-Та Бэлчээрийн тухай хуулийг санаачилж байгаа гэсэн. Орон нутагт хамгийн тулгамдаж байгаа асуудлын нэг нь яалт ч үгүй бэлчээрийн асуудал байна. Бэлчээрээ булаацалдаж нэгнийхээ аминд хүрсэн хэрэг ч гарлаа. Бэлчээрийн асуудлыг таны санаачилж буй хуулийн төсөлд хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

-1994 оноос бэлчээрийг зохицуулах зайлшгүй шаардлага бий болж эхэлсэн. Үүнээс хойш байнга хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулдаг ч, хуулиа өргөн барьж чадаагүй өдийг хүрчээ. Өнгөрсөн жил энэ асуудлыг нэлээд далайцтай хөөцөлдөж, Бэлчээрийн тухай хуулийн төсөл өргөн барихаар болсон. Тодорхой зохицуулалтыг тусгаж, Засгийн газар өргөн барих байсан юм.

Гэтэл өдийг хүртэл өргөн барьсангүй. Үүнд улс төр нөлөөлөөд байна. Нийт малчдын 86 хувь нь бэлчээрээ хуулиар зохицуулах нь зөв гэдгийг дэмждэг. Бэлчээрийг тодорхой хэмжээний төлбөртэй болгож, төлбөрийг нь улсын төсөвт хураалгах биш сум, орон нутаг, багтаа захиран зарцуулдаг байх гол концепцтой.

Өөрөөр хэлбэл, татварынхаа мөнгөө өвөлжөө, хаваржаа, худаг, ус гаргахдаа зарцуулдаг болъё гэсэн санаа. Үүнийг судалгаанд оролцсон малчдын 86 хувь нь дэмжсэн. Үлдсэн 14 хувь нь хэзээ ч бэлчээрийг хуулиар зохицуулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Энэ 14 хувийнхны нөлөөлөлд автаж, Засгийн газар хуулийн төслөө өргөн барихгүй, цаг хугацаа алдаад байна л даа.

Өөрөөр хэлбэл, бэлчээрийг төлбөртэй болгох хууль гаргасан нам ард түмнээс дэмжлэг авахгүй гээд байгаа юм. Би өчигдөр (уржигдар) Г.Тэмүүлэн гишүүнтэй ярилцсан. Хэрвээ Засгийн газар хуулийн төслийг өргөн барихгүй бол бид өргөн барихаар болсон.

Хуулийн төслийг намрын чуулганаар амжихгүй бол хаврын чуулганаар батлуулахын төлөө ажиллана.

 

СЭТГЭГДЭЛ

Comments


Fatal error: Call to undefined function write_cache() in /var/www/html/xac/ww.focusmedee.mn/cache_footer.php on line 6